Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 151/шш2022/00277

 

 

 

 

  2022         03           10                                         151/ШШ2022/00277    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ““““““““““гийн ““““““““““,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ”“““““““““ын ““““““““““,

Нэхэмжлэлийн шаардлага: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 80,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.”“““““““““

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.”“““““““““

Прокурор: Д.”“““““““““

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц.”“““““““““

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.”“““““““““ (онлайн)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.”“““““““““ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 80,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Миний өвөг эцэг ““““““““““ын ““““““““““ нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазын ял авсан юм. Хожим Улсын дээд шүүхийн 1992 оны 98 дугаар магадлалаар цагаатгагдсан. Өвөг эцэг Н.”“““““““““ы цагаатгалын нөхөн олговрыг миний аав Х.”“““““““““ авахаар материал бүрдүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Зууны мэдээ" сонины 82 дугаарт нийтэд мэдээлсэн. Аав Х.”“““““““““ маань нэхэмжлэлээ Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө нас барсан юм. Ингээд тус шүүхээс 1 жилийн дараа нэхэмжлэх эрх үүснэ гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 01 жилийн дараа Нийслэлийн тойргийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, 0038 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр авсан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу миний аав Х.”“““““““““ нь эцэг Н.”“““““““““тай холбоотой бүх материалыг бүрдүүлсэн боловч өөрөө авч чадалгүй нас барсан. Миний хувьд Х.”“““““““““гийн ганц охин бөгөөд миний аав Багануур дүүрэгт амьдарч байсан тул харьяаллын дагуу Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул Багануур дүүрэгт өв нээгдсэн байсан тул нөхөх олговор авах нэхэмжлэлийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Улсын Дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 62 дугаар тогтоолын 6, 7, 8, 9, 10 дахь заалтад нөхөх олговор авах дарааллыг баримталж, Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 19-д “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барсны дараа түүний эрхийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан дарааллын дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ гэснийг үндэслэн нас барсныг нотолсон баримт, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэсэн болно...Иймд 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн шүүхэд миний аав болох н.”“““““““““ нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Би уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа С.”“““““““““ эгч өвлөх эрх авч нэхэмжлэл гаргасан. Мөн С.”“““““““““ эгч цагаатгалын нөхөн олговроос 60.000.000 төгрөг, би 20.000.000 төгрөгийг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Би 1978 онд намайг 3 настай байхад миний аав болох н.”“““““““““ нь  миний ээж болох Л.Цэрэн”“““““““““тай гэр бүл Төв аймгийн Архуст суманд амьдарч байгаад 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай ээж нас барж аав бид хоёр Багануур дүүрэгт шилжиж очин манай гэрт хамт амьдарсан. Багануур дүүрэгт манай ах нар амьдардаг байсан учир тэд нар дээрээ ойрхон байхаар нүүсэн. Би тухайн үед 25 настай байсан. Түүнээс хойш хамт амьдарч байгаад аав минь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр миний гар дээр нас барсан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч С.”“““““““““ын өвөг эцэг болох ““““““““““ын ““““““““““ нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж цаазын ял авсан. Хожид Улсын дээд шүүхийн 1992 оны 98 дугаартай магадлалаар цагаатгагдсан. Өвөг эцэг болох Н.”“““““““““ы нөхөн олговрыг одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэгч С.”“““““““““ын аав болох ““““““““““ гэх хүн нөхөн олговор авахаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд материал бүрдүүлэн өгч нэхэмжлэл гаргасан байдаг. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдааныг товлон зарласан. Шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө нэхэмжлэгч н.”“““““““““ гэх хүн нь нас барсан. Улмаар 1 жилийн дараа дахин нэхэмжлэх эрх үүснэ гэсний дагуу одоогийн нэхэмжлэгч С.”“““““““““ нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэлийг үргэлжлүүлэн гаргасан. Энэ хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 0038 дугаартай өв залгамжлах эрхийг гаргуулж авсан. Энэ хэрэг нь Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч нарыг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл хэсэг заалтыг тайлбарлах тухай 62 дугаар тогтоолын 7, 8, 9, 10 дахь заалтад нөхөн олговор олгох дарааллыг тайлбарласан. Мөн Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 19-т хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барсан, сураггүй алга болсон бол эдгээрийг нотолсны дараа түүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч тэдгээрийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ гэснийг үндэслэж нас барсныг нотолсон баримт болон өв залгамжлах эрхийг хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгч С.”“““““““““ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ц.”“““““““““тай харилцан тохиролцож С.”“““““““““ 60,000,000 төгрөг, Ц.”“““““““““ нь 20,000,000 төгрөг авахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.”“““““““““ын нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад Н.”“““““““““ гэх хүн хэлмэгдсэн гэдэг нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Түүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харамсалтай нь шүүх хуралдаан болохоос өмнө Х.”“““““““““ нас барсан. Ингээд өв залгамжлалын асуудал яригдаж нэг жилийн дараа өвлөх эрх үүсэж өвлөх эрхийн гэрчилгээ авч түүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.”“““““““““г 2020 он хүртэл хамт байж Х.”“““““““““г асарч байсан гэдгийг нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартай санал нэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т энэ зүйлийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байх хугацаанд эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлал шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн охин С.”“““““““““ад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2-т заасан заалтуудад  нөхөн олговрын хэмжээг зохицуулсан. Түүнийг прокурор үндэслэсэн байдаг. Уг хэрэгт өв залгамжлалын асуудал яригдаж хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 215, 218 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлал шилжиж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Улсын дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 9 дэх заалтад мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т ач, зээ гэдгийг хэлмэгдэгчийн хүү буюу охиноос гарсан хүүхдийг хамааруулна гэж заасан байдаг. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барах сураггүй алга болсон бол түүнийг нотолсны дараа түүний эрхийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр С.”“““““““““ нь хэлмэгдэгчийн хүүгийнх нь хүүхэд буюу ач охин нь бөгөөд нэхэмжлэл гаргах өв залгамжлах эрх бүхий этгээд мөн гэдгийг хэлмээр байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Прокурор Д.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хуульд заасан эрх үүргийнхээ дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримт болон өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс харахад Н.”“““““““““ хилс хэрэгт хэлмэгдсэн, түүний хүү Х.”“““““““““ шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нас барсан нөхцөл байдал болсон тогтоогдож байна. Үүнийг миний бие үгүйсгэхгүй. Өмнө энэ нөхцөл байдлаар өв залгамжлах эрх нээгдэж цагаатгалын нөхөн олговор гаргуулсан шүүхийн шийдвэр гарсан шүүх хуралдаанд орж миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдсэн. Энэ хэргийг хянан хэлэлцэх явцад Улсын ерөнхий прокурорын газраас прокурор оролцож байсан. Түүний дараа Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж түүний дагуу аймгуудын Прокурорын газарт мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд цагаатгалын асуудалд буруу ойлголттой явж байсан талаар дурдсан байсан. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Иймд С.”“““““““““ад тухайн нөхөн олговрын олгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл хангасан хүнд өвлөх эрх шилжинэ гэсэн байдаг. Харин 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан өвлөх эрх нээгдэхгүй. Бид өнгөрсөн хугацаанд хуулийн зүйл заалтыг шууд утгаар нь ойлгож буруутай шийдвэр гаргаж байсан байдаг. Нэгэнт хуулийн үзэл баримтлалыг агуулгаар нь тайлбарлаж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн учир миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй гэсэн байр сууриас оролцож байна. Иймд нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан ““““““““““ын ““““““““““ы 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагаатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн. Түүнд холбогдсон баримтуудыг дурдвал хэлмэгдэгч Н.”“““““““““д холбогдуулж Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас авсан лавлагаанд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяа 1938 онд хэлмэгдэх үедээ 50 настай байсан. Тухайн үеийн мэдүүлэгт эхнэр н.Алтангэрэл нялх хүүхдийн хамт амьдардаг байсан гэх лавлагаа, Төв аймгийн сум дундын иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор хэлмэгдэгч Н.”“““““““““ы өргөмөл хүүхдээр Х.”“““““““““г тогтоосон баримтуудыг үндэслэн түүнд 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр 1,000,000 төгрөгийн нөхөн олговор олгосон баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн Х.”“““““““““ нь улсын комисст 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн. Түүний баримтад үндэслэж улсын комиссоос нэхэмжлэгч Х.”“““““““““гийн нэрийг Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 82-т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заагдсан 80.000.000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй болохыг олон нийтийн сонин мэдээлэлд мэдээлсэн байгаа. Энэхүү нийтлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд улсын комисст нэхэмжлэлийн маргаан үүсгэсэн баримт бүртгэгдээгүй байгаа. Х.”“““““““““ нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барж түүний хууль ёсны өв залгамжлагчаар С.”“““““““““ад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Эдгээр баримтуудыг үндэслэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т энэ зүйлийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нь хуульд хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж буй хугацаандаа эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан бол түүний эрх хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ гэж зааснаар нөхөн олговор өгөхөд татгалзах зүйлгүй, түүнийг дэмжиж оролцож байна. Улсын дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоолд улсын комисст ирж байгаа зарим практикийг харахад нэхэмжлэлийн маргаан нэлээдгүй гардаг. Хэрэв нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд харилцан тохиролцвол шүүхийн түүнийг үндэслэж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг үндэслэж манай зүгээс нэхэмжлэгч нарын тус бүхийн данс руу нөхөн олговрыг олгох боломжтой” гэв.

Нэхэмжлэгчээс Х.”“““““““““гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн төв архивын Х.”“““““““““гийн 1 дүгээр маягтын лавлагаа, С.”“““““““““ын өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №38 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №28 дугаар хэвлэл, Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №115 дугаартай шийдвэрийн хуулбар, Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай шийдвэрийн хуулбар, Үндэсний төв архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, БНМАУлсын Дээд шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн магадлал (хх-7-17) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”“““““““““гийн хүсэлтээр Багануур дүүргийн шүүхийн Тамгын газраас  Улсын бүртгэлийн төв архивын Х.”“““““““““гийн 1 дүгээр маягтын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, БНМАУлсын Дээд шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн магадлал, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №103/ШЗ2020/01402 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж (хх-90-95), Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас Н.”“““““““““ы цагаатгалын үнэмлэх, Үндэсний төв архивын магадлагаа, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, Х.”“““““““““гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа, Төв аймгийн шүүхэд Х.”“““““““““гийн гаргасан өргөдөл, Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай шийдвэрийн хуулбар, , БНМАУлсын Дээд шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн магадлал, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн тодорхойлолт, Н.Дариймаагийн Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхэд гаргасан тодорхойлолт, Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №115 дугаартай шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Д.Оюунбат, н.Гэсэрваань, н.Дариймаа нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, н.”“““““““““гаас шүүхээс авсан тодорхойлолт (хх-100-162) зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх С.”“““““““““, Ц.”“““““““““ нар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 80,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.”“““““““““ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Миний өвөг эцэг ““““““““““ын ““““““““““ нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазын ял авсан юм. Хожим Улсын дээд шүүхийн 1992 оны 98 дугаар магадлалаар цагаатгагдсан. Өвөг эцэг Н.”“““““““““ы цагаатгалын нөхөн олговрыг миний аав Х.”“““““““““ авахаар материал бүрдүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Зууны мэдээ" сонины 82 дугаарт нийтэд мэдээлсэн. Аав Х.”“““““““““ маань нэхэмжлэлээ Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө нас барсан юм. Ингээд тус шүүхээс 1 жилийн дараа нэхэмжлэх эрх үүснэ гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 01 жилийн дараа Нийслэлийн тойргийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, 0038 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр авсан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу миний аав Х.”“““““““““ нь эцэг Н.”“““““““““тай холбоотой бүх материалыг бүрдүүлсэн боловч өөрөө авч чадалгүй нас барсан. “...Улсын Дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 62 дугаар тогтоолын 6, 7, 8, 9, 10 дахь заалтад нөхөх олговор авах дарааллыг баримталж, Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 19-д “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барсны дараа түүний эрхийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан дарааллын дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ гэснийг үндэслэн нас барсныг нотолсон баримт, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэсэн болно... Иймд 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““““ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“... 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн шүүхэд миний хойд аав болох Х.”“““““““““ нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Би уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа С.”“““““““““ эгч өвлөх эрх авч нэхэмжлэл гаргасан. Би 1978 онд намайг 3 настай байхад миний хойд аав болох Х.”“““““““““ нь миний ээж болох Л.Цэрэн”“““““““““тай гэр бүл Төв аймгийн Архуст суманд амьдарч байгаад 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай ээж нас барж аав бид хоёр Багануур дүүрэгт шилжиж очин хамт амьдарсан. Багануур дүүрэгт манай ах нар амьдардаг байсан учир тэд нар дээрээ ойрхон байхаар нүүсэн. Би тухайн үед 25 настай байсан. Түүнээс хойш аав Х.”“““““““““тай хамт нэг хаягт амьдарч байгаад аав минь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр миний гар дээр нас барсанМөн С.”“““““““““ эгч цагаатгалын нөхөн олговроос 60.000.000 төгрөг, би 20.000.000 төгрөгийг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохоор миний бие энэхүү хэрэгт шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож надад оногдох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Х.”“““““““““гийн нас барсны гэрчилгээний хуулбар (хх-7), Улсын бүртгэлийн төв архивын Х.”“““““““““гийн 1 дүгээр маягтын лавлагаа (хх-8), С.”“““““““““ын өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт (хх-9), 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №38 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ(хх-10), Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №28 дугаар хэвлэл (хх-11), Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №115 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-12),  Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-13),  Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №03-2/2639 дугаартай лавлагаа (хх-14),  Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №05-4267 дугаартай лавлагаа(хх-15), БНМАУлсын Дээд шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн магадлал (хх-16-17), Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №103/ШЗ2020/01402 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж (хх-90-95), Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас Н.”“““““““““ы цагаатгалын үнэмлэх (хх-102), Үндэсний төв архивын магадлагаа (хх-103-104), Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт (хх-104), Х.”“““““““““гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-105), Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа (хх-108), Төв аймгийн шүүхэд Х.”“““““““““гийн гаргасан өргөдөл (хх-109), Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-110-111), БНМАУлсын Дээд шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн магадлал (хх-113-115), Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн тодорхойлолт (хх-118), Н.Дариймаагийн Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-119), Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №115 дугаартай шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар (хх-125-131), Д.Оюунбат, н.Гэсэрваань, н.Дариймаа нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг (хх-121-122, 136-141),  Х.”“““““““““гаас шүүхээс авсан тодорхойлолт (хх-130-135) зэрэг нотлох баримтуудаар ““““““““““ын ““““““““““ нь 1938 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 16 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлүүдээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор цагаатгагдсан болох нь тогтоогдож байна.

Х.”“““““““““ нь Т.”“““““““““ын өргөмөл хүү нь мөн эсэх талаар:

- Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №115 дугаартай шийдвэр (хх-12-р хуудас),

- Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай шийдвэр (хх-13-р хуудас),

- Үндэсний төв архивын №7488 дугаартай “...1944 оны хүн амын тооллогын бүртгэлд Бариадын Алтангэрэл эм 52 настай, Даваагийн ““““““““““, эр 8 настай...” гэх бичилт бүхий архивын магадлагаа (хх-118-р хуудас),

- н.Дариймаагийн гэрчийн мэдүүлэг (хх-138-141-р хуудас) зэргээр ““““““““““ы ““““““““““ын өргөмөл хүү нь ““““““““““ын ““““““““““ мөн бөгөөд Төв аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Х.”“““““““““ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрх үүссэн байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Зууны мэдээ” сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №28 (6307) дугаар нэгдүгээр нүүрэнд “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ыг нийтлүүлжээ.

Уг жагсаалтын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд хэсгийн 4 дүгээрт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, нэхэмжлэгчийн нэр, ““““““““““ын ““““““““““, хэлмэгдэгчийн овог, нэр ““““““““““ын ““““““““““, Төв аймгийн үндсэн харьяат, хүүхэд, 80 сая төгрөг гэж зарласнаас хойш 30 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар заасан байна. (хх-11),

Улмаар Х.”“““““““““ нь 2020 оны 06 дугаар сард Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Х.”“““““““““г нас барсан үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 103/ШЗ2020/01402 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

С.”“““““““““ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Х.”“““““““““ нь цагаатгалын нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШЗ2020/01402 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Х.”“““““““““ нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь №0000229014 дугаартай нас барсны гэрчилгээг тогтоогдож байна. (хх-7)

Улмаар Х.”“““““““““гийн охин С.”“““““““““ нь Нийслэлийн тойргийн нотариатч Д.Оюунтунгалагт 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргаж, тус өдрийн №0038 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээний агуулга нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу 80,000,000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрх, шаардах эрхтэйгээр олгогджээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар “маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” мөн хуулийн 30.2-т “Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж үүргийг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу С.”“““““““““ нь шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна.

Нэхэмжлэгч С.”“““““““““ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ” гэж зааснаар цагаатгалын нөхөх олговор 60,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ““““““““““сан байна. Өөрөөр хэлбэл тэрээр хэлмэгдэгч ““““““““““ын ““““““““““, түүний өргөмөл хүү ““““““““““ын ““““““““““ нар нас барсан байх тул хэлмэгдэгчийн ач охины хувьд нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзсэн болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““““ын шаардах эрхийн тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын хүсэлтээр шүүх Ц.”“““““““““ыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШЗ2022/00682 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.

Учир нь Ц.”“““““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эх Цэрэн”“““““““““ын хамт амьдардаг байсан бөгөөд улмаар хойд эцэг болох Х.”“““““““““тай 1978 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Эх Цэрэн”“““““““““ нь 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нас барсан юм. Эцэг Х.”“““““““““тай хамт миний бие ах дүү нараа бараадаад 2000 оны 08 дугаар сард Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 11-3 тоот хаягт нүүж очин одоог хүртэл нэг хаягт бүртгүүлэн эцгийгээ өдийг хүртэл харж ““““““““““аж ирсэн. Миний бие Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нь хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан гэж тайлбарласан тайлбар, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №09 дугаартай тодорхойлолт (хх-н 73-р хуудас), хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-н 74-75-р хуудас), Багануур дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дэвтрийн хуулбар (76-78-р хуудас), зэрэг бичгийн нотлох баримтуудаар Ц.”“““““““““ нь хойд эцэг Х.”“““““““““тай сүүлийн 21 жил хамт амьдран түүнийг асарч, халамжилж байсан нь тогтоогдож байна.

Иймд Ц.”“““““““““ нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3-т зааснаар “Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ” мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар “Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж тус тус заасны дагуу тухайн нэхэмжлэлээс өөрт ногдох хэсгийг өвлөн авах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч С.”“““““““““, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““““ нар нь 2022 оны 01  дүгээр сарын 25-ны өдрийн №0188 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээгээр улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ““““““““““ын ““““““““““, түүний хүү ““““““““““ын ““““““““““д олгогдох хэлмэгдлийн 80,000,000 төгрөгийг төрсөн охин С.”“““““““““ 60,000,000 төгрөг, дагавар охин Ц.”“““““““““ 20,000,000 төгрөг тус тус хуваан авахаар тохирсон байна. (хх-80-81),

Дээрх эвлэрлийн гэрээ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3,4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговрын 80,000,000 (наян сая) төгрөгөөс 60,000,000 төгрөгийг Буриад овогт ““““““““““гийн ““““““““““ад, 20,000,000 төгрөгийг Боржигин овогт Цэрэн”“““““““““ын ““““““““““ нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Төрийг төлөөлж Прокурор ““““““““““ шүүх хуралдаанд оролцсон бөгөөд “... Н.”“““““““““ хилс хэрэгт хэлмэгдсэн, түүний хүү Х.”“““““““““ нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна... гэвч Монгол Улсын дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл хангагдсан хүнд өвлөх эрх шилжинэ гэсэн байдаг. Харин мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан үйл явдалд өвлөх эрх нээгдэхгүй гэсэн хуулийн үзэл баримтлалыг агуулгаар нь тайлбарлаж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж байна...” гэж тайлбарлан маргаж байна.

Гэвч нэхэмжлэгч С.”“““““““““ болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““““ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж тус тус заасан хуулийн үзэл баримтлал зарчмын дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Н.”“““““““““ы өргөмөл хүүхэд Х.”“““““““““ тул тэрээр 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох Х.”“““““““““ нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж шүүхээр хянагдаж байх хугацаанд нас барсан байх тул түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өв залгамжлагч С.”“““““““““ болон Ц.”“““““““““ нарт шилжих юм.

Түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.”“““““““““ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж С.”“““““““““, Ц.”“““““““““ нарт цагаатгалын нөхөн олговрыг олгоход хууль зөрчсөн зүйл байхгүй тухайн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар “нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах хуулийн хугацаатай бөгөөд энэхүү хугацаандаа нэхэмжлэгч нар шүүхэд ““““““““““сан гэж үзнэ.

Учир нь “Зууны мэдээ” сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №28 (6307) дугаар нэгдүгээр нүүрэнд “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ыг нийтлүүлжээ. Үүний дагуу нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сард Нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.”“““““““““ нас барсан бөгөөд улмаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШЗ2020/01402 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.”“““““““““ нь хуулийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан болох тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар С.”“““““““““ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

                                                                                                         ТОГТООХ  нь:

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д тус тус заасныг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговрын 80,000,000 (наян сая) төгрөгөөс 60,000,000 төгрөгийг ““““““““““гийн ““““““““““ад, 20,000,000 төгрөгийг”“““““““““ын ““““““““““д нарт тус тус олгосугай.

 

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговрын 80,000,000 (наян сая) төгрөгийг улсын төсвөөс зохих журмын дагуу гаргуулах, түүнд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст үүрэг болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар С.”“““““““““ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ