Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00729

 

 

 

 

 

 

 

 

 2022         03          16                                        182/ШШ2022/00729

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

ЧДиргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЧДЗДТГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020.07.29-ний өдрөөс 2021.10.14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,548,353 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  ЧДиргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.29-ний өдрийн 1679 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.Б-г ЧДЗасаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөнд 3,331,790 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2096 дугаар магадлалаар хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр, магадлалаар нэхэмжлэгч А.Бажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоож, цалин хөлс гаргуулсан учир энэхүү үйл баримтын талаар шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

Бид хариуцагч талд шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж олгосон боловч биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлтийг гаргаж 2020.12.16-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Үүний үр дүнд хариуцагчтай харилцан ярилцаж, тохиролцсон учир, шүүхийн шийдвэрт заасан ажилд биш ч гэсэн 2021.10.14-ний өдрийн Б/42 дугаар ХХхөгжлийн төвийн жижүүрээр ажилд орсон учир шийдвэрийг биелэгдсэн гэж үзсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ч дуусгавар болсон.

Ийнхүү хариуцагч ажилд эргүүлэн томилогдох хүртэл ямар ч цалин хөлсгүй 15 сар, 14 хоног хохирсон, хэрэв ажилд нь хурдан авсан бол цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ. Иймд хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.07.29-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан 2021.10.14-ний өдрийг хүртэл 15 сар, 16 хоногийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,548,353 төгрөгийг хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧДЗасаг даргын тамгын газрын дарга болон А.Бнарын хооронд 2020.01.15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь ЧДЗасаг даргын тамгын газрын жолоочийн ажилд томилогдсон. Нэхэмжлэгчийн ашиглаж байсан Kai Opirus автомашин нь эвдрэл гэмтэлтэй байсан учир ашиглах боломжгүй болж А.Бдүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Д-н жолоочоор ажиллуулсан. Өөрөөр хэлбэл нэгэнт өмнө ашиглаж байсан автомашиныг нь ашиглах боломжгүй болсон учир ажил албан тушаалыг нь өөрчилсөн. Ингээд 2020.03.12-ны өдрийг хүртэл Засаг даргын тамгын газрын дарга А.Д-н жолоочоор ажилласан. Үүний дараа А.БHYUNDAI STAREX тээврийн хэрэгслийг хариуцсан жолоочоор томилох болсон боловч D ангилалгүй байсан учир уг автомашиныг жолоодох боломжгүй болсон. Тухайн үед бол “ХХхөгжлийн төв”-ийн харуулаар ажиллах саналыг тавьж байсан боловч нэхэмжлэгч хүлээн авч байгаагүй. Хариуцагчийн зүгээс бол нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалах бүх талын шаардлагатай арга хэмжээг авч ажлын байруудыг санал болгосон. Нэхэмжлэгч 2020.03.12-ны өдрөөс хойш тодорхой хариу өгөхгүй явсаар нэг сарын хугацаа өнгөрсөн тул 2020.04.07-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Шүүх дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэхдээ хариуцагчийг ажлаас халсан үндэслэлээ буруу хэрэглэсэн байна гэж дүгнэсэн.

Уг хэрэг маргаан 2020.10.07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч А.Бажлаас халахдаа ажлаас халах үндэслэлээ буруу тодорхойлсон ч гол шалтгаан нөхцөл арилаагүй буюу нэхэмжлэгчийн анх ажилд авсан ажлын байр хасагдсан нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хариуцагч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-р зүйлд заасны дагуу “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж заасны дагуу HYUNDAI STAREX тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор ажиллах эсхүл ХХхөгжлийн төвийн харуулаар ажиллах орон тоо байгаа гэдгийг удаа дараа тайлбарласан боловч нэхэмжлэгч үүнийг санаатайгаар хүлээж аваагүй гэж үзэж байгаа. Ингээд 2021 оны 10 сар хүргэж ХХхөгжлийн төвийн харуулаар ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч хэрэв ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй байсан бол анхнаасаа уг ажлын байранд томилогдож цаг алдалгүй ажиллах бүрэн боломж байсан. Гэвч нэхэмжлэгч санаатайгаар саналыг хүлээн аваагүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал ЧДиргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.29-ний өдрийн 1679 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2096 дугаар магадлал, ЧДиргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 910 дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Нийслэлийн ЧДХХхөгжлийн төв ОНӨТҮГ-ын даргын 2021.10.14-ний өдрийн Б/42 дугаар “А.Б-г ажилд томилох тухай” тушаал, 2021.10.14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн баримт өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Бнь хариуцагч ЧДЗасаг даргын тТБАГУТҮГ-д холбогдуулж 2020.07.29-ний өдрөөс 2021.10.14-ний өдрийг хүртэлх 15 сар, 16 өдрийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,548,353 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Бнь хариуцагчаа ЧДЗасаг даргын тамгын газрын дарга гэж тодорхойлсон байх боловч шүүх өмнө гарсан шүүхийн шийдвэрүүд, зохигчдын тайлбарыг үндэслэн хариуцагчийг ЧДЗасаг даргын тгэж үзсэн болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч А.Бажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй, тэрээр шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, энэхүү ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Бнь 2021.10.14-ний өдөр ХХхөгжлийн төвд жижүүрээр ажилд орсон боловч өнөөдрийг хүртэл түүнд цалин хөлсийг олгоогүй, хохироож байна, тийм учраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн ажилдаа орсон өдрийг хүртэл нэхэмжлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагчийн төлөөлөгч дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч А.Банхнаасаа ХХхөгжлийн төвийн харуулаар ажиллах санал тавихад зөвшөөрөхгүй, 2021 оны 10 сарыг хүртэл хугацаа алдсан, хэрэв ажиллах хүсэл сонирхол байсан бол ажлын байрандаа томилогдож, цаг алдалгүй ажиллах бүрэн боломж байсан, тэгээд ч нэхэмжлэгч А.Бажлын байр байхгүй болсон нөхцөл байдал хэвээр учир харилцан тохиролцож, ХХхөгжлийн төвд жижүүрээр ажилд орсон, тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

         

          2.ЧДиргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.29-ний  өдрийн 1679 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.БЧДЗасаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,331,790 төгрөгийг хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийхийг хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газарт даалган шийдвэрлэсэн байна.

 

            Энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2096 дугаар магадлалаар хэвээр үлдсэн байх ба, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

             Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр А.Бажилд нь эгүүлэн тогтоосон, 1 сарын дундаж цалин хөлс 951,940 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 43,270 төгрөг болохыг тогтоосон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

             3.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасан.

  

             Хариуцагч ЧДЗасаг даргын тнь нэхэмжлэгч А.Бажилд нь эгүүлэн тогтоосон дээр дурдсан 1679 дүгээр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар биелүүлж, нэхэмжлэгч А.Б*г ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

 

           4.Гэтэл хариуцагч ЧДЗасаг даргын тнь дээрх үүргээ биелүүлээгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар ЧДХХхөгжлийн төв ОНӨТҮГ-ын даргын 2021.10.14-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар А.Б-г мөн өдрөөс эхлэн тус байгууллагын жижүүрээр томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байх ба, дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, тодорхойлох хэсэгт дурдсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудаар тогтоогдсон.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч ЧДЗасаг даргын тнь нэхэмжлэгч А.Б-г шүүхийн шийдвэрт заасан Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн авах үүрэгтэй боловч, зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч А.Бнь ЧДХХхөгжлийн төв ОНӨТҮГ-ын жижүүрээр ажилд орж, 2021.10.14-ний өдрөөс ажиллаж эхэлснээр хариуцагч ЧДЗасаг даргын тнь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

5.Тиймээс нэхэмжлэгч А.Бнь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.07.29-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэн орсон 2021.10.14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газраас шаардах эрхтэй.  

 

Нөгөө талаар хариуцагч ЧДЗасаг даргын тнь анхан шатны шүүхийн 2020.07.29-ний өдрийн 1679 дүгээр шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч А.Б-г Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч А.Бнь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.  

 

Иймд хариуцагч талын гаргасан “...ХХхөгжлийн төвийн харуулаар ажиллах санал тавихад зөвшөөрөөгүй, 2021 оны 10 сарыг хүртэл хугацаа алдсан, хэрэв ажиллах хүсэл сонирхол байсан бол ажлын байрандаа томилогдож, цаг алдалгүй ажиллах бүрэн боломж байсан, тэгээд ч нэхэмжлэгч А.Б-н ажлын байр байхгүй болсон нөхцөл байдал хэвээр байгаа...” гэх агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй, уг тайлбараар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болно.

 

6.Нэхэмжлэгч А.Б ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлсийг 1679 дүгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 1 сарын цалин хөлс болох 951,940 төгрөг, нэг өдрийн цалин хөлс болох 43,270 төгрөгөөр, 2020.07.09-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэн орсон 2021.10.14-ний өдрийг хүртэл тооцвол:

2020.07.29-ний өдрөөс 2021.09.29-ний өдрийг хүртэл 14 сар /951,940 төг * 14 сар = 13,327,160 төг/, 2021.09.29-ний өдрөөс 2021.10.14-ний өдрийг хүртэл ажлын 16 өдөр /43,270 төг * 16 өд = 692,320 төг/-ийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговор нь 14,019,480 /13,327,160 төг + 692,320 төг/ төгрөг болов.

 

Тиймээс нэхэмжлэгч А.Б14 сар, ажлын 16 өдрийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 14,019,480 төгрөгийг хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,528,873 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал цалин хөлсний тооцооллыг буруу хийсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч А.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газарт үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2‑т заасантай нийцнэ.

 

             7.Нэхэмжлэгч А.Бнь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газраас 228,047 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцэж байна.

          2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх боловч энэхүү маргаан нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЧДЗасаг даргын тамгын газраас 14,019,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,528,873 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч А.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЧД-д үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бнь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ЧД-с 228,047 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.ЭНХТУЯА