Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/00723

 

 

 

 

 

 

 

       2022         04           04  

181/ШШ2022/00723

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Хишигбат, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д  ХХК -нд холбогдох

 

хохирол 55,158,127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... би 2011 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хороо, хандгайтын 22 дугаар гудамж 94а тоотод 646.15 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. 2017 онд өөрийн өмчлөлийн газар дээрээ суурийн давхартайгаа 3 давхар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс барилгын хойно байрлах “Д ” ХХК-ийн Хүсэл төвийн бохир усны цооног буюу ёмкосийг албаар цоолж бохир нь манай барилга болон газар луу орж ирж их хэмжээний хохирол учруулаад байна. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бохир усны цооног буюу ёмкосны 2 ширхэг зуугийн бочкины хэмжээтэй цоорсон байсан нүхийг хариуцагч “Д ” ХХК-ийн захирал М.Буянчуулган, нэхэмжлэгч Ш.О ын нөхөр Т.Энх-Амар болон түүний туслахаар ажиллаж байсан Ч.М  нар нийлж нөхсөн. Үүнээс 10 хоногийн дараа хашаа руу урсаж орж байсан бохир ус илт багассан ... “Д ” ХХК нь бохирын усны ёмкосны нүхийг нөхөөгүй байхад 7 хоногт нэг удаа соруулдаг байсан. Учир нь нүх бөглөгдөөгүй байхад бохир ус нь манай хашааруу урсаж байсан тул бохир усны цооног буюу ёмкос нь дүүрдэггүй байсан бол 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нүхийг бөглөснөөс хойш 7 хоногт 3-4 удаа соруулдаг болсон. Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2019.06.19-ний өдрийн №02-03-354/59 тоот дүгнэлтээр тухайн хөрс нь их бохирдолттой байна гэсэн хариу гарсан. Мөн бохир усны үзүүлэлтүүд нь ерөнхий шаардлага, стандартаас их байна гэсэн.   

Мөн 2019.08.08-ны өдөр “Д ” ХХК-ийн Хүсэл төвийн барилгын бохир усны цооног ашиглалт хэвийн нөхцөлийг хангаж байгаа эсэх талаар шалгуулахаар хүсэлт өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2019.08.30-ны өдөр талуудыг байлцуулан хяналт шалтгалт хийж, хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн. Хариуцагч өөрийн барилгын бохир усны цооногоос бохир ус алдаж байгааг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйн улмаас хууль зөрчиж, бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна ... иймд хариуцагч “Д ” ХХК-аас өөрийн барилгын бохирын усны цооногын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс бохирын ус нэтврэн орж эд хөрөнгөнд хохирол учруулсан буюу барилгын шалыг хуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 4,400,000 төгрөг зарцуулсан, ажлын байр, гараажийн зоорийн давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг 50,658,127 төгрөг болж байна. Тиймээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох нийт 55,158,127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Д ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай компани Хүсэл төвийн барилгаа 2000 онд барьж, 2016 онд өргөтгөсөн бөгөөд үүнээс хойшхи хугацаанд ямар нэгэн байдлаар хөрш зэргэлдээ айлууд руу ус урсан орж байгаа гэх гомдлыг гаргаж байгаагүй. Харин Ш.О  нь 2017 онд манай барилгаас 2 айлын хашааны цаана байрлах хашааг худалдан авч 3 давхар барилга барьж эхэлсэн. Ингээд 2019 оны 2 дугаар сард өөрийн хашаа, барилгын доороос ус тунаж эхэлснийг манайхаас гарсан гэж хэл ам гаргаж эхэлсэн бөгөөд манайхтай яг зэрэгцээ хашааны айлууд ийм асуудал гаргаагүй атал хоёр хашааны цаадах нэхэмжлэгч манайх руу ийнхүү шударга бусаар хандаж эхэлсэн юм. Нэхэмжлэгч танайхаас ус алдаад байна гэж хэл ам гаргаад байсан учир манай компани эв эеийг бодож барилгынхаа хоёр дамжиж шүүдэг бохир ус агуулах савныхаа нэгийг нь бүрэн булж ажиллуулахаа больсон бөгөөд ийнхүү манай үлдсэн бохирын ус хуримтлуулах сав нь ямар нэг цоорхойгүй тус бохир ус тэдний барилга руу урсаагүй болох нь тодорхой болсон. Үүнийг дахин нягталж шалгах зорилгоор Ш.О ын хамт манай тал байлцаж түүний хашаан дотор ус гарч байгаа газрыг трактороор ухаж үзэхэд газрын гүний 4 метр орчмоос гүний усны судал урсаж байсныг манай тал зургаар баримтжуулж авсан билээ.

Манай барилгын бохир усны сав газрын гүний 2-3 метрт булагдсан тул 2-6 метрийн түвшинд ус газрын хөрсөнд нэлэнхүйдээ тархсан байх ёстой байсан. Газрын хөрсөнд судал үүсгэж урсгах боломжгүй гэдэг нь энгийн хэнд ч ойлгомжтой баримт. Иймд манай барилгын бохир ус алдагдаж нэхэмжлэгчийн газрын хөрсийг бохирдуулсан гэх тайлбар нь илтэд үндэслэлгүй юм. Манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаа 15 тн ёмкос бүхий машинаар бохирын цооногоос усыг соруулж цэвэрлүүлдэг. Хоногт 4-6 тонн ус хэрэглээд түүнийгээ бүрэн соруулж авдаг. Нэхэмжлэгчийн барилгын доороос гарсан ус нь 1 тонны даац бүхий портер машинаар 4-6 удаа соруулж асгаж байгаагаас үзвэл өдөрт 6 тонн ус гарч байсан, соруулж гаргаж байгаа ус нь манай хэрэглэж байгаа уснаас их ус гарсан нь харагдсан. Сүхбаатар дүүргийн 14-р хороо буюу нэхэмжлэгчийн барилга байршиж байгаа 7 буудал орчмын хөрс хөрсний бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой байдаг.

Нөгөө талаас манай эзэмшлийн Хүсэл төвийн бохирын цооногоос бохир ус урсаж нэхэмжлэгчийн барилга руу орсон гэх нотлох баримт байхгүй, мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага нь манай бохир ус нэхэмжлэгчийн барилга руу орсныг тогтоосон баримт биш юм. Нэхэмжлэгч барилгыг бариулахдаа Барилгын тухай хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хөрсний шинжилгээ хийлгээгүй, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн. Уг барилга нь Сэлбэ голоос 51 метрийн зайд оршиж байгаа, энэ нь угаасаа бохирдолтой, гүний ус нэвчдэг хөрсөнд өөрсдөө судалгаагүйгээр барилга бариулчихаад бусдаас мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус юм. Түүнчлэн 2019 он бороо хур ихтэй жил байсан бөгөөд үүний улмаас хөрсний ус ихээр тунаж барилгын суурь руу нэвчиж байгааг холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн зуны турш ярьсаар ирсэн, энэ нь нийтэд илэрхий баримт. ... Отгонжаргалын барилгын эвдэрсэн гэх хэсэг нь ойролцоогоор 100 м.кв орчим талбай байхад их хэмжээний талбай засах мэтээр төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. ... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Газар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019.10.18-ны өдрийн №02-15/411 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн сорилтын тайлан, ажил гүйцэтгэх гэрээ, мэргэшсэн төсөвчин М.Бүжиймаагийн гаргасан барилга угсралтын ажлын төсөвт өртөгийн тайлан, нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой гэрэл зургууд, Мэргэжлийн хяналтын газраас хариуцагчийн төлөөлөгчид явуулсан 2020.06.17-ны өдрийн №02-01/2556 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, кассын зарлагын ордерыг гаргасан.   

 

Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын газар, хашаа, байшингийн байршил, орчныг харуулсан гэрэл зургууд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.10.29-ний өдрийн №02-07-378/788 дугаар “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлага, хариуцагчийн 2019.12.03-ны өдрийн №19/51 дугаар албан шаардлагын хариу албан бичиг, бохир усны цооногыг харуулсан гэрэл зураг, бетон зуурмагийн үнийн санал, Шугаман бөглөрөл гаргах бохир ус тээвэрлэх гэрээ, тээврийн тооцооны замын хуудас, бохирын ус тээвэрлэсэн тооцооны хуудас, Улаанбаатар ус сувгийн удирдах газрын тооцооны хуудас, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцооны хуудас, кассын орлогын ордер, “Монголын хөрс судлал” судалгааны эмхэтгэл /2017, Хөрс судлалын холбоо/-ийг тус тус гаргасан.  

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу: хариуцагч талын гаргасан сиди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу гэрч Ч.М , С.Б нарын мэдүүлэг, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021.10.26-ны өдрийн №492 дугаар дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.    

     

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.О  нь хариуцагч “Д ” ХХК-нд холбогдуулан 55,158,127 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас буюу өөрийн барилгын бохирын усны цооногын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс бохирын ус нэтврэн орсонтой холбоотой эд хөрөнгөнд учирсан хохирол гэжээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бохирдолтой, гүний ус нэвчдэг хөрсөнд өөрсдөө судалгаагүйгээр, хууль зөрчиж барилга барьсан, хариуцагчийн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэсэн тайлбар гаргаж маргасан.

           

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ш.О  нь Сүхбаатар дүүргийн 14-р хороо, хандгайтын 22 дугаар гудамжны 94а тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 646.15 м.кв газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр 2017 оноос өөрийн өмчлөлийн газар дээр барилга барьж эхэлсэн, хариуцагч “Д ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 14-р хороо, чингэлтэйн өргөн чөлөө гудамж, 99 в тоот хаягт байршилтай 859 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох  нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000079505 дугаар гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлийн газар, барилгын байршил, орчны байдлыг харуулсан гэрэл зургийг талууд нотлох баримтаар гаргасан байна.  

           

Тодруулбал нэхэмжлэгч, хариуцагч нарын газар, үл хөдлөх хөрөнгө нь хоёр талаасаа харилцан нөлөөлж болох зэргэлдээ газарт буюу хариуцагчийн газар, үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн барилгын ар талд, ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт байрладаг болох нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019.10.18-ны өдрийн №02-15/411 дугаар албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн сорилтын тайлан, хэргийн оролцогчдоос гаргасан гэрэл зургууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурийн давхрын хэсэгт 2019 оны 3 дугаар сараас хөрснөөс их хэмжээний бохирын ус нэвтрэн гарсан үйл баримт тогтоогдсон.

 

Талуудын хувьд ийнхүү нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурийн хэсэгт хөрснөөс их хэмжээний ус нэвтрэн гарсан, үүнээс үүдэн нэхэмжлэгч барилгын суурийн бетонан шалыг хуулж, суваг гаргасан үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин бохирын ус ийнхүү хөрсөөр дамжин нэвтэрч, улмаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан буюу түүний үйлдэлтэй холбоотойгоор хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчид хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.       

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэжээ.

 

Хуульд зааснаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь юуны өмнө хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх /эд хөрөнгө/-д гэм хор, хохирол учирсан бодит нөхцөл бий болсон байхыг шаарддаг бөгөөд үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэл болно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.10.29-ний өдрийн №02-07-378/788 дугаар “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагад “ ... иргэн Ш.О ын шинээр барьж буй барилгын суурийн хэсэгт нэвчин гарч байгаа хөрсний усыг шинжилсэн дүнгээс үзэхэд хаягдал ус, ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартын харьцуулсан үзүүлэлтээс их байна. Энэ нь иргэн Ш.О ын барьж буй барилгын зэргэлдээ байрлаж буй Хүсэл төвийн барилгын бохир усны цооног гэмтэж, хөрсөнд бохир ус алдаж байгааг илэрхийлж байна ... Шаардах нь: ... Хүсэл төвийн барилгын бохир усны цооногыг засварлаж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах ... “ гэж дүгнэсэн, хариуцагч “Д ” ХХК-ийн Мэргэлжлийн хяналтын газарт явуулсан 2019.12.03-ны өдрийн №19/51 дугаар “Албан шаардлагын хариу” албан бичигт “ ... 2019 оны 5-р сарын 23-ны өдөр Хүсэл төвийн бохирын цооног доороо 2 цоорхой байсныг иргэн Ш.О ын нөхөр өөрийн биеэр битүүлсэн болно ... “ гэж тэмдэглэгдсэн, гэрч Ч.М ын “ ... би анх Т.Энх-Амар гэж хүн дээр ажиллаж байсан. Барилгын зүүн хойд булангаас 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ус гарч эхэлснээс хойш мөс болон усыг нь зөөж байгаад 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр М.Буянчуулган, Т.Энх-Амар ахын хүсэлтээр орж 2 ёмкостыг цементээр бөглөсөн ... хааш хаашаагаа 50 см зайтай, ёроолдоо цоорхойтой байсан ... маралын элэгдэл биш байсан, таггүй газар нь цоорхой байсан, нэг нь зүсээд авсан, нөгөөх нь таггүй доош харуулаад тавьсан байсан ... “, гэрч С.Буянхишигийн “ ... ус саяхнаас бий болсон ... өмнө нь байгаагүй ... “ гэх мэдүүлэг болон сиди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн барилгын бохирын усны сав/ёмкост/-д нүх гарснаас бохирын ус хөрсөнд нэвчин улмаар нэхэмжлэгчийн барилга руу нэвтрэн орсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Тодруулбал хариуцагчийн төлөөлөгчийн “ ... манай компани хоногт дунджаар 4-6 тонн ус хэрэглэдэг ... бохирын цооногийг 2006 онд суурилуулсан ... доод тал нь угаасаа цоорхой байсан, 40х40 харьцаатай ... нэхэмжлэгчийн шаардлагаар 2019 онд битүүлсэн ... “ гэх тайлбараас үзэхэд тэрээр бохирын усны сав цоорхой байсныг мэдэж байсан ба түүний барилга, байгууламжийн өмчлөгчийн хувьд барилгын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдөх, барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, барилгын гадна бохирын сав, шугам хоолойн бүрэн байдлыг хангаагүй буруутай үйлдлийн улмаас бохирын ус хөрсөөр дамжин нэхэмжлэгчийн барилгын суурийн хэсэгт нэвтрэн орсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. 

 

Хариуцагчийн төлөөлөгч “ ... манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаад 15 тонн ёмкость бүхий машинаар бохирын цооногоос усыг соруулж, цэвэрлүүлдэг ... “ гэсэн тайлбар гаргаж, уг тайлбартаа холбогдуулж 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Шугаман бөглөрөл гаргах бохир ус тээвэрлэх гэрээ”, “Чорж гэгээн” ХХК-ийн тээврийн тооцоо, замын хуудас 2019, сүүлийн 6 сарын усны хэрэглээний хүснэгт, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын тооцооны хуудас, кассын орлогын ордерыг тус тус нотлох баримтаар гаргасан боловч тухайн баримтууд нь гэм хор учруулсан үйл баримт болсон цаг хугацаанаас хойш, бохирын савыг талууд бөглөж, янзалсны дараах хугацааны баримтууд байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн дээрх тайлбар, баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт болж чадахгүй байх ба харин 2019 оны 3 дугаар сараас өмнө бохирын усыг хэрхэн зайлуулж, цэвэрлэдэг байсныг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдэлтэй холбоотойгоор буюу бохирын усыг зайлуулах зорилгоор барилгын суурийн давхрын бетон шалыг хуулж, шуудуу гаргасан, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.10.29-ний өдрийн №02-07-378/788 дугаар албан шаардлагад “ ... шинээр барьж буй барилгын суурийн хэсэгт нэвчин гарч байгаа хөрсний усыг ... шинжилсэн дүнгээс үзэхэд ... “, си ди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “ ... барилгын шалны дундуур ус урсаж байгаа бичлэг байв ... “, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021.10.26-ны өдрийн №492 дугаар дүгнэлтэд “ ... ус нэвтэрсний улмаас зоорийн давхрын /гараажийн/ бетон шал эвдэрсэн байна ... “ гэж тус тус тэмдэглэгдсэн байдал, гэрч Ч.М ын “ ... 20 см гаруй гарч ирсэн байсан ... өдөрт 3 тонн гаруй ус зөөдөг байсан ... усаа гаргах гэж нүх ухсан, шал нь хагараад задарсан байсан учир ухсан ... “ гэх мэдүүлэг, тухайн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургууд, мэргэшсэн төсөвчин М.Бүжинмаагийн гаргасан барилгын ажлын төсөвт өртгийн тайлан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож, тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч нь эд хөрөнгөнд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь барилгын суурийн хэсгийн бетонан шалыг хуулах, нүх, шуудуу гаргах ажлын хөлс, тээврийн зардалд 4,400,000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, кассын зарлагын ордер, мэргэшсэн төсөвчиний гаргасан барилгын ажлын төсөвт өртгийн тайлан, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн №492 дугаар дүгнэлт, гэрч Ч.М ын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Харин барилгын суурийн бетонан шалыг солих, шинээр цутгахад шаардагдах зардлыг хэмжээг тодорхойлохдоо мэргэшсэн төсөвчин М.Бүжиймаагийн гаргасан 2020 оны барилга угсралтын ажлын төсөвт өртөгийн тайланг үндэслэл болгож  сэргээн засахад гарах зардлын хэмжээг 50,658,127 төгрөг гэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон дээрх ажлын тайлан нь хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан хохирол, бодит байдалд үндэслэгдээгүй буюу нэхэмжлэгч анх тухайн суурийн ажлыг ямар өртөг, зардлаар гүйцэтгэж байсан, тэр байдлаар нь сэргээн засахад ямар хэмжээний төсөвт өртөгтэй болохыг тооцож, харгалзан үзээгүй байна.

 

Тиймээс шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн №492 дугаар дүгнэлтийг үндэслэн барилгын суурийн бетонан шалыг шинээр цутгахад гарах зардал буюу зах зээлийн бодит өртгийг 25,126,850 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг /25,126,850+4,400,000/ нийт 29,526,850 төгрөг гэж үзэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэгч Ш.О  нь уг 3 давхар, нэг давхартаа 360м.кв талбай нийт 1080 м.кв барилгыг аж ахуйн зориулалтаар бариулахдаа хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, барилгын зөвшөөрөл, зураг төсөлгүй барьсан ... тухайн газар нь угаасаа бохирдолтой, гүний ус нэвчдэг ... “ гэсэн тайлбар гаргаж энэ талаар Монголын хөрс судлалын холбооны “Монголын хөрс судлал, 2017” судалгааны эмхэтгэлийг нотлох баримтаар гаргасан ба үзлэгийн тэмдэглэл, гэрч С.Буянхишигийн мэдүүлэг зэрэгт тухайн орчинд хөрсний ус их, бохирдолт ихтэй талаар дурджээ. 

 

Хариуцагчийн дээрх тайлбар, баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... манай барилга 21х9 харьцаатай, Б1 давхартайгаа 3 давхар барилга ... барилгыг зураг төсөлгүй барьсан, энэ талаар баримт байхгүй ... “ гэжээ.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ш.О ын өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, хандгайт 22 дугаар гудамж 94а тоот хаягт байршилтай газарт барьж буй барилга нь Барилгын тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018.12.31-ний өдрийн №218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д заасны дагуу барилгын ажлын тусгай зөвшөөрөл, зураг төслийн дагуу баригдах барилга, орон сууцанд хамаарч байх ба түүний хэтэрхий болгоомжгүй байдал нь хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

 

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг үндэслэн хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 50 хувиар багасгаж нийт 14,763,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.О  улсын тэмдэгтийн хураамжид 433,740 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 231,767 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 200,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн тул нэхэмжлэлийн хангасан дүнд хувь тэнцүүлэн тооцож 53,540 төгрөгийг тус тус хариуцагч “Д ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 100 дугаар зүйлийн 100.8, 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éëä çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

  1. Èðãýíèé õóóëèéí 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д ” ХХК-аас 14,763,524 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.О д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,394,603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д çààñíààð нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д ” ХХК-аас 231,767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.О д олгосугай.

 

           3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Д ” ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 53,540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.О д олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд çîõèã÷, гуравдагч этгээд, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                    Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                                           ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ

 

                                                                                               

                                                                                                   Г.ЭНХЦЭЦЭГ