Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/00389

 

 

 

 

 

 

                              2022       01          26

                   101/ШШ2022/00389

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.А-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.Б 

 

Хариуцагч: Н.М нарт холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 13343 Г.Лувсанцэвээний гудамж, 21 дүгээр байрны ....тоот хаягт байрлах, 37.16 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.А-ыг тогтоолгох, хариуцагч нартай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №13 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 13343 Г.Лувсанцэвээний гудамж, 21 дүгээр байрны ... тоот хаягт байрлах, 37.16 мкв талбайтай 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч Л.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А миний бие Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан иргэн Н.М, Б.Б нарын үйлчилгээний орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 06-р сарын 27-ны өдөр Н.Мтай, 2016 оны 11-р сарын 10-ны өдөр Б.Бтэй тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нарын БЗД-н 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж үйлчилгээний барилгын, барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр, гэрээт ажлын нийт өртгийг 124.083.000 төгрөгөөр, санхүүжилтийг 100 хувь бартераар тооцоо хийхээр Б.Б, Н.М нартай харилцан тохиролцсон болно. Мөн гэрээт ажлын санхүүжилтэд шилжүүлэх бартерын хөрөнгийг гэрээний 3.4-т бартераар хийх орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1.700.000 төгрөг, хийж гүйцэтгэсэн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг 2 давхрын “А” байр /36.31.м.кв/ 9-р давхрын “D” байр /36.68 м.кв/ нийт 72.99 м.кв* 1.700.000= 124.083.000 төгрөг талбайн үнийг тооцож, орон сууцны гэрээг орон сууц захиалан бариулах гэрээгээр хийнэ. Бартерын орон сууцыг 2016-12-р сарын 10-нд хүлээлгэн өгнө гэж тус тус гэрээнд харилцан тохиролцсон ба талууд 2017-03-12- өдөр Орон сууц захиалан бариулах №13 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний ажил үүрэг дуусгавар болсноор, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт БЗД- 5-р хороо, 21-р байр, ... тоот хаяг байрлах, 37.16 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу хийж гүйцэтгэх ажил үүргийг гэрээнд заасан чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэн 2016-11-6-ны өдөр хариуцагч нарт хүлээлгэж өгсөн ба уг орон сууц нь Улсын комисс хүлээж авсан ашиглалтад орсон. Үүнээс хойш тус байранд нэхэмжлэгч нь одоог хүртэл амьдарч байгаа болно. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу БЗД-н 5-р хороо, 21-р байр, 9 давхар, ... тоотхаягт байрлах 37.16 м.кв, 2 өрөө орон сууцны гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөхгүй байсаар өдийг хүрсэн ба нэхэмжлэгчийн зүгээс баримтуудаа өөрөө хөөцөлдөн авч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад уг орон сууц хариуцагч Н.Мгийн нэр дээр бүртгэлтэй байна гээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлийг өгсөн.

Иймд хариуцагч нарт 2017-03-12-ны өдрийн №13 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 21-р байр, 9 давхар, ... тоот хаягт байрлах, 37.16 , 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.А миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

А.А нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд Б.Б, Н.М нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан иргэн Н.М, Б.Б нарын үйлчилгээний орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ", 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг бүрэн дуусаж, хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга нь 15 дугаар хороолол Г.Лувсанцэвээний гудамж 21 байр гэсэн артай 36 айлын барилгыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016-629 дугаар "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-аар бүрэн ашиглалтад оруулсан. А.А миний бие Н.М, Б.Б нарын үйлчилгээний орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 тоот "Орон сууц захиалан бариулах" гэрээг Н.М, Б.Б нартай байгуулсан. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 13343 Г.Лувсанцэвээний гудамж 21 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай 37.16 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Аыг тогтоож өгнө үү. Улсын комисс хүлээн авсны дараа гэрээнд заасан 2 орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 13343 Г.Лувсанцэвээний гудамж 21 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай 37.16 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцанд одоо амьдарч байгаа болно. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 13343 Г.Лувсанцэвээний гудамж 21 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай 37.16 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Аыг тогтоож, хариуцагч нартай байгуулсан 2017-03-12-ны өдрийн 13 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 13343 Г.Лувсанцэвээний гудамж 21 дүгээр байр, 9 давхар, ... тоот хаягт байрлах, 37.16 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Анх 21 дүгээр байран дээр би үнийн санал өгсөн. Улмаар шалгарч 126 саяар цахилгаан болон холбоо дохиоллын ажил гүйцэтгэсэн. Уг байр ашиглалтад орсон. Ингээд тохиролцсон ёсоор 2 байрны нэг болох ...  тоотыг авъя гэж маргаж байна. Хариуцагч Н.М нь намайг танихгүй гэж байна. Гэтэл тухайн үед ажлаа шалгаж ирээд мэндтэй л явдаг байсан. Тухайн үед найз нь илүү үнэ хэлсэн тул намайг сонгосон. Энэ шийдвэрийг хариуцагч Б.Б болон Н.М нар гаргасан. Ярилцаж шийдсэн. Намайг амьдарч байгааг мэдэж байгаа. Үл хөдлөх дээр А.Аын асуудлыг би шийднэ гэж Н.М бичиж өгсөн байдаг. Сөрөг нэхэмжлэлийн хувьд бичгээр өгсөн тайлбараа дэмжинэ. Намайг ажил хийсэн дээр маргадаггүй. Төсөв нь байдаг. Иймд хийсэн ажлынхаа хөлсөнд байраа авна.

А.Аын нэхэмжлэлтэй, Б.Б, Н.М нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.Мгийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. А.А би иргэн Н.М-гийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 21 дүгээр байрны ... тоотхаягт байрлах автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилгад 126,417,710 төгрөгийн зардлаар холбоо, дохиолол, цахилгаан угсралтын ажлыг өөрийн 100 хувийн зардлаар хийж дуусгасан. Уг барилгад улсын комисс ажиллаж 2016 оны 12 сарын 22-ны өдөр 2016/629 дугаартай актаар ашиглалтад оруулсан. Н.Мгаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 21 дүгээр байрны ... тоотхаягт байрлах автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 36 айлын орон сууцны холбоо, дохиолол, цахилгаан угсралтын ажилд нэг ч төгрөгийн зардал гараагүй. Хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийж дуусгаад 2016 оны 12 дугаар 25-ны өдөр орон сууцаа, түлхүүрээ хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. А.А би өөрийн шударга хөдөлмөрөөрөө энэхүү орон сууцыг авсан бөгөөд уг барилгын ерөнхий гүйцэтгэгч Б.Б болон Н.М нарын хоорондын маргааныг би мэдэх боломжгүй, хэн аль нь надад маргаж байгаа зүйлийнхээ талаар хэлээгүй, ажил эхлэхэд анхааруулаагүй байж бөгөөд шүүхэд хандсаны дараа ажлын хөлсөө өгөхгүй гэж байгаад нь үнэхээр гайхаж байна. Иймд хууль бусаар уг орон сууцанд оршин суугаагүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын барилга баригдах болсон. Нэхэмжлэгчийн хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2 удаа гэрээ байгуулсан байдаг. Барилга угсралтын ажлыг нийтдээ холбоо дохиолол цахилгаан хангамжийн ажлыг хийхээр тохиролцсон. Улмаар тодорхой зардал гарахаар болж 123 938 932 төгрөгөөр гүйцэтгэхээр санал гаргаж, төсөв өгсөн. Магадлашгүй зардлын төсвийг нэмж 126 саяар санал хүргүүлсэн. Уг ажлаар төсөв нь 248 саяын төсөвтэй ажлыг гүйцэтгэх болсон. Улмаар хариуцагч нар зөвшөөрөөд гүйцэтгэсэн. Энэ ажилд захиалагч нараас зардал гаргаагүй. Ажлын актыг үйлдэж хүлээлгэж өгсөн. Улмаар барилга ашиглалтад орж комисс хүлээн авсан. Нийт 72.99 м.кв орон сууц өгөхөөр тохирсон. Үүнээс 36.36 м.кв талбайтай орон сууцыг өгсөн. Үлдэх 37.16 м.кв орон сууцны гэрчилгээг авч чадаагүй. Уг байранд одоог хүртэл амьдар байгаа юм. Иймд ажил хийсэн, комисс хүлээн авсан тул нэхэмжлэгчийг ... тоотбайрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн тухайн орон сууцыг хүлээж авсны дараа 2017 оны 3 сард улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт өгсөн боловч улсын бүртгэлд хариуцагч Н.М нь өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Ингээд гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах шаардлага гаргасан. 36 айлаас 12-г бартераар хийлгэж хариуцагч Н.М зардал гараагүй. Бүх гэрээг Б.Б хийж, түүнд эрх олгосон байсан. Хариуцагч Б.Б нь байрыг өгөх ёстой гэдэг тайлбар хийж байна. Яагаад маргаан үүссэн нь хэрэгт өгсөн гэр бүлийн маргаанаас болсон байна. Иймд ажил гүйцэтгэсэн хүнийг битгий хохироогооч. Нотлох баримтын 2-р хавтсан дээр нэхэмжлэгчийн хийсэн ажлын акт байдаг. Н.М нь нэхэмжлэгчийг хараагүй гэж байна. Гэрч Э.Солонго нь Н.М, А.А, Б.Б бид нар цуг явж, ярьж шийдсэн талаар мэдүүлдэг. Н.Мтай уулзаж гарын үсэг зуруулахгүй яасан юм бэ гэж байна. Гэтэл Н.М, Б.Б нар ямар холбоотойг мэдэх боломжгүй. Үнийн саналаа өгөөд л ажлаа гүйцэтгэсэн. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Комисс ажилласны дараа орж одоог хүртэл амьдарч байгаа. 2018 онд Н.М өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан. Гэтэл 2021 онд чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хэрэв өмчлөгч байсан бол 2018 онд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд 2 байр авахаар л тохиролцсон. Бодитоор хүлээж авсан. Иймд сөргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хурал дээр 3 гэрээг судалсан. Ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй. Гэрээнд гарын үсэг зураагүй гэдгээр ажил гүйцэтгээгүй гэдгийг нотлохгүй. Хариуцагч Н.М нь гарын үсэг хуурамч л гэж байна. Б.Б нь Н.Мгийн өмнөөс гарын үсэг зураад хохирол учруулсан гэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Нотариатын гэрчээр өгсөн мэдүүлэг нь туйлын үнэн биш. Н.Мгаас олгосон итгэмжлэл байгаа юм. Захиалагч гүйцэтгэгч нарын хоорондын гэрээний 4.2.6-р гүйцэтгэгчид эрх олгосон бөгөөд эцсийн шийдвэр байна гэсэн байна. Улмаар итгэмжлэл олгосон бөгөөд зассан гэх боловч нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Иймд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Иргэний хуулийн 65.1-д төлөөлөх эрхтэй гэж ойлголт өгсөн бол эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Иргэний хуулийн 211-д мөн заасан байдаг. Нэхэмжлэгч нь хэн гарын үсэг зурсныг мэдэх боломжгүй. Иргэний хуулийн 343-р гол ажлыг гүйцэтгэсэн. Хуулийн 343.4-т зааснаар 243-д заасан зохицуулалт үйлчилнэ. Иймд өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Ажил гүйцэтгэх гэрээнд намайг гарын үсэг зурахад Н.М гарын үсэг зурсан байсан ба тэр өөрөө байгаагүй гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт баригдсан үйлчилгээний орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 6 сарын 27-ны өдөр, 2016 оны 11 сарын 10-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь үнэн. Миний бие 2016 оны 11 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг Н.Мгаас надад олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч А.Атай байгуулсан. Бартераар хийх орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1.700.000 төгрөг, хийж гүйцэтгэсэн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг 2 давхрын “А” байр /36.31 .м.кв/, 9-р давхрын “D” байр /36.68 м.кв/ нийт 72.99 м.кв*1.700.000= 124.083.000 төгрөг талбайн үнийг тооцож гэрээнд заасны дагуу 100 хувь бартераар тооцоо хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу хийж гүйцэтгэх ажил үүргийг заасан чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн маргах зүйл байхгүй. Н.М нь 9-р давхрын “D” байр /36.68 м.кв/-ны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлснийг мэдээгүй. Нэхэмжлэгч А.А нь байрны гэрчилгээ авахад материал дутуу талаар хэлж байсан. Гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн алдаа дутагдал байхгүй учраас А.Аын нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэхийг зөв гэж үзэж байна. Маргах зүйл байхгүй.

Хариуцагч Н.М бид нар 1 айлын базууд. Анх ярилцаад би ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болсон. 2015 онд эхлээд 2016 онд ашиглалтад орсон. Хариуцагч Н.М нь санхүүжилт шийдэж би ажлыг гүйцэтгэж байсан. Би хариуцагч Н.Мгаас 700 саяыг авч барилгад оруулсан. Хариуцагч Н.Мгийн найз бас ажил гүйцэтгэж 2 байр болон өөр хэд хэдэн гүйцэтгэгч ажлын хөлсөнд байр авсан. Тухайн үед би хариууцагч Н.Мг хүндэлж харьцаж итгэлцлээр 35 байрны гэрээг би хийсэн. Тухайн үед би гэрээг хүчин төгөлдөр эсэхэд мэдээгүй. Одоо хариуцагч Н.М нь эхнэртэйгээ муудалцсанаас болоод энэ асуудал болон эрүүгээр намайг шалгуулж байгаа. Комисс хүлээж авахад нэхэмжлэгч болон хариуцагч Н.М нар байсан. Тэр үед би хэлснээр нь л гарын үсгийг нь дуурайж зурдаг байсан. Байр ашиглалтад ороход 1 байраа материалын үнэнд өгсөн. Иймд би нэхэмжлэлийг хариуцахгүй. Надад хамааралгүй. Хэргийн 90, 91-д захиалгаар барьсан орон сууцны жагсаалд байгаа юм. Энэ жагсаалтад А.А байсныг Н.М болгоод дарсан бөгөөд А.Аын асуудлыг өөрөө шийднэ гэж бичиж өгсөн байдаг. Барилга барьж байх үед бүх гэрээнд би Н.Мгийн зөвшөөрснөөр гарын үсэг зурдаг байсан тул мөн энэ гэрээнд би дуурайлгаж гарын үсэг зурсан гэв.

 

Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Э.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэтгэлцээнээр нэлээд зүйл тодорхой боллоо. Иргэний хулийн 343.1,  343.2-т заасан харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь хийх ёстой ажлын үр дүнг хариуцагч Н.Мд буюу байрны үр дүнд өгсөн. Ажлын хөлсөө авах ёстой. Уг барилгад амьдарч байна. Цагдаагийн тодорхойлолтоор ... тоотнь эрүүгийн хэрэгт битүүмжлэлд ороогүй. Гэр бүлийн маргаанд ... тоотороогүй. Эдгээр үйл баримтаар нэхэмжлэгч нь 31 тоотыг авахаар тохиролцоод авсан болох нь тогтоогдож байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх байх. Гэрээ нь хүчин төгөлдөр эсэхээс үл хамаарч ажил гүйцэтгэгдсэн байна. Иргэний хуулийн 343 нь хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Эрүүгийн хэрэг дээр ... тоотбайхгүй. Хуульчийн зүгээс үзэхэд нэхэмжлэл нь үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Н.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Аын Б.Б болон Н.М надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Н.М би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч бидний хоорондын тооцоо дууссан бөгөөд би А.Атай хэргийн материалд авагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулаагүй, гарын үсэг зураагүй, гэрээ байгуулах талаар итгэмжлэлийг олгоогүй. Мөн хэргийн материалд нэхэмжлэгч талаас өгсөн Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст хаягласан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн огноотой бичгийг би гаргаагүй, Н.М гэж зурсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн байгаа тул түүний гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийг хуулийн дагуу шалгуулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Миний бие Н. М нь БЗД-ийн 15-р хороо Лувсанцэвээний гудамж 21-р айлын орон сууцыг бариулахдаа Ж.Ж.Э.К ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллуулж гүйцэтгэх захирал Б. Бд хийсэн ажлынх нь хөлсөнд дээрх байрны 29 тоот 56 м.кв 2 өрөө байр өгч байсан. Уг байрыг өгөхдөө бидний хооронд ямар нэгэн гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байгаагүй ба амаар тохиролцсоны дагуу л би байраа шууд шилжүүлж өгч байсан. Б. Б нь 2016 оны 6-р сард “А.А гэдэг залууг манай хамаатны цахилгааны ажил хийдэг дүү байгаа юм барилгынхаа цахилгааны ажлыг хийлгүүлье гэсэн” тэгэхээр нь миний зүгээс “ямар үнээр хийх юм бэ, их юм бол хэрэггүй ш дээ” гэж хэлсэн. Гэтэл Б “би энэ дүүг сайн мэднэ гэр хороололд амьдардаг байртай болох мөрөөдөлтэй залуу байгаа юм. 1 байраар бартер хийчихэд л болно” гэж хэлсэн. Тэгээд би “за тэгвэл 1 байраараа тохироод хийлгэчихээ” гэж хэлснээс биш миний өөрийн зүгээс А. Атай тохироод Ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байхгүй ээ. Түүний шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 06-р сарын 27-ны өдрийн №БУА-16 тоот гэрээг бол би хийгээгүй, огт мэдэхгүй, гарын үсэг зураагүй хуурамч гэрээ байна. Харин би амаар ярьж тохиролцсоноороо 1 байраа өгчихсөн. Одоо надад А.Ат өгөх өглөг, өр төлбөр байхгүй ээ. Харин Б нь өөрийн хамаатан гэх А.Атай үгсэн хуйвалдаж Ажил гүйцэтгэх гэрээг хоорондоо байгуулж, бас надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан мэтээр миний гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж, БЗД-ийн БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН хэлтэст миний гарын үсгийг дуурайлган зурж “Ат ... тоот2 өрөө байрыг олгож өгнө үү” гэсэн утгатай албан бичгийг гаргаж өгсөн байна. Энэ хэрэгт хамтран хариуцагч гээд яваад байгаа Б.Б нь миний түүнд өгсөн 2 сарын итгэмжлэлийн хоёрын тооны өмнө нэгийн тоо нэмж бичиж 12 cap болгож хаалт дотор /хоёр/ гэж бичсэн байсан бичиглэлийн дээд талд “арав” гэж нэмж бичиж, бүртгэлийн байгууллагад төлбөр тооцоо дууссан гэж бичиг үйлдэн миний гарын үсэг зурж намайг их хэмжээгээр хохироогоод шүүхээс ял хүртэл авч байсан ба одоо БЗД-ийн Прокурорт хэрэг нь эргэн ирж шалгагдаж байгаа учраас юу ч хийхээс буцахгүй цайчихсан залилан хийдэг нөхөр бөгөөд хуурамч баримт бичиг үйлдсэнээ мэдээд өөрийн биеэр нэг ч удаа шүүхэд хүрэлцэн ирдэггүйг шүүх анхааралдаа авна биз дээ. Б.Б нь Атай үгсэн хуйвалдаж АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУУРАМЧ ГЭРЭЭГ ХООРОНДОО байгуулчхаад, мөн миний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч гэрээ хийчхээд, бүртгэлийн байгууллагад миний өмнөөс, миний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч хүсэлт өгчхөөд бүр бүтэхгүй болохоор нь Монгол улсын шүүхэд хүртэл хуурамч бичиг баримтаа гаргаж өгсөн байгааг шүүх анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

А.А нь миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа учир өөрийн өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч түүнийг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргах болно.

Би 36 айлын орон сууцыг бариулсан. Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Хариуцагч Б.Б нь барилгын ерөнхий гүйцэтгэгч гэдгээ зөвшөөрч байна. Иймд сөргийг хангаж өгнө үү. Энэ байранд нэхэмжлэгч амьдарч байгаа гэдгийг мэдэхгүй. Би хариуцагч Б.Бтэй баз байсан одоо больсон. Би эгчтэй нь сууж байсан болохоор л байргүй гэхээр нь хариуцагч Б.Бг байгаа гэж ойлгож байсан. Иймд одоо би байрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Би энэ гэрээнд огт оролцоогүй. Улсын бүртгэл бас хуурамч бичгээр авах гээд л маргаан үүсэж нэхэмжлэгч байраа авч чадаагүй юм. Гарын үсэг зурсныг эрүүгээр тогтоогоод давах шатаад хэрэг нэгтгэнэ гээд буцаасан. Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар хамаатнууд юм. Барилга дээр таарч байсан үнэн. Солонго бид 3 цуг байсан гэдэг зүйл огт байгаагүй. Уг байр нэг хүний нэр дээр л баригдсан юм. Жагсаалд дээр гараар бичсэнийг бүртгэгч л бичсэн байх уг жагсаалтыг хариуцагч Б.Б л өөрөө бүртгэлд өгсөн. Би огт таньдаггүй гээгүй гэрээ байгуулахад таньдаггүй байсан гэж хэлж байна. Би хийсэн ажлынх нь төлбөрийг өгсөн. 2 тоот байрыг өгсөн. Энэхүү барилгын захиалагч нь би мөн бөгөөд хариуцагч Б.Б нь миний даалгавраар ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүх ажлыг хариуцан ажиллаж байсан. Улсын бүртгэгчийн хэлснээр А.Аын асуудлыг шийднэ гэж бичиж өгсөн гэв.

 

Хариуцагч Н.М нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.А нь Н.М надад холбогдуулан БЗД-ийн 5-р хороо, 15-р хороолол, 21-р байр ... тоотхаягт байрлах 37.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхэд гаргаж улмаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Н.М миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү “сөрөг нэхэмжлэл”-ийг гаргаж байна. Би БЗД-ийн шүүх дээр ирж А. Аын нэхэмжлэл болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцаад маш цочирдсон. Учир нь түүний шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 06-р сарын 27-ний өдрийн №БУА-16 тоот Ажил гүйцэтгэх гэрээг би түүнтэй огт хийгээгүй бөгөөд анх удаа л шүүх дээр энэ гэрээг хараад миний гарын үсгийг дуурайлган зурсан байна гэдгийг шууд хараад л мэдсэн. Миний бариулж байсан байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан Жи Жи Эл ХХК-ний захирал Б.Б нь “Манай ойрын хамаатны А гээд залуу цахилгааны ажил сайн хийдэг юм. Тэрүүгээр цахилгааны ажлаа хийлгэчих үү” гэж асуухаар нь би “Үнэ хөлс нь тийм өндөр биш биз дээ, хэрвээ 1 байраар бартер хийгээд хийж өгнө гэвэл болж байна” гэж хэлэхэд Б “...би өөртэй нь ярьчихлаа, болно гэж байна” гэснийх нь дагуу Атай анх уулзсан юм. Нэхэмжлэгч Аын хувьд миний бариулсан 36 айлын орон сууцны цахилгааны ажлыг хийсэн үү гэвэл хийсэн үүнтэй бол маргахгүй. Харин тухайн үед бидний хооронд ямар ч гэрээ бичгээр хийгдээгүй зөвхөн амаар тохиролцсон. Уг тохиролцоогоор А цахилгааны ажлаа бүрэн хийж дуусгаад бартерын нөхцөлд нь миний бариулсан БЗД-ийн 5-р хороо, 21-р байрны 2-р давхрын А байр буюу 1 тоот 36.31 м.кв талбайтай 2 өрөө /1ш/ байр л авахаар, би түүнд өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу түүнд дээрх байрыг өгч бидний хооронд өгөө, аваа дууссан юм. Гэтэл А нь Ажил гүйцэтгэх гэрээ-г надтай байгуулсан мэтээр хуурамч гэрээ шүүхэд гарган өгч нэхэмжлэлийн үндэслэлээ болгож миний өмчлөлийн байрыг хууль бусаар авахыг санаархаж байна. Мөн А нь шүүхэд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд гаргаж өгсөн нотлох баримтуудын дунд өөрийн “ойрын хамаатны” Б.Бтэй хуурамчаар хийсэн Ажил гүйцэтгэх гэрээ, Орон сууц захиалгын гэрээг гаргаж өгсөн байна. Хамтран хариуцагч Б.Б нь 2017 онд удаа дараа хуурамч баримт бичиг үйлдэж миний бариулсан БЗД-ийн 5-р хороо, 21-р байрнаас миний өмчлөлийн 23 үл хөдлөх эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нэгэн бөгөөд ямар ч итгэмжлэл байхгүй байж Атай зориуд хуурамч гэрээ байгуулан Ааар шүүхэд нэхэмжлэл гаргуулж өөрийгөө хариуцагчаар татуулангуутаа өөрөө Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд гарган өгч миний өмчлөлийн эд хөрөнгийг шууд хууль бусаар булаан авах ажиллагаа явж байна. Миний зүгээс уг хууль бус гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст нэхэмжлэгч Аыг хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн гэх үндэслэлээр өргөдөл гарган шалгуулсан бөгөөд 1 жилийн хугацаанд шалгалтын ажиллагаа явагдаж “... шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт буюу гэрээ нь эх хувиараа байхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж, түдгэлзсэн байсан иргэний хэрэг буцаан сэргэсэн юм. Ингээд шүүх хурлаар хүсэлт болон нотлох баримт гаргаж өгөх шатанд нэг зүйл маш тодорхой болсон юу гэвэл “АЫН ШҮҮХЭД ГАРГАЖ ӨГСӨН НАДТАЙ БАЙГУУЛСАН ГЭЭД БАЙГАА АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНД ХАМТРАН ХАРИУЦАГЧ Б НЬ МИНИЙ ГАРЫН ҮСГИЙГ ХУУРАМЧААР ДУУРАЙЛГАН ЗУРСАН ГЭДГЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БИЛЭЭ.” Миний зүгээс Атай нэг л байраар бартер хийж цахилгааныхаа ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон түүнийгээ л өгсөн.

А ЯАГААД 31 TOOT БАЙРАНД ОЛОН ЖИЛ АМЬДАРСАН ТУХАЙД:

2016 оноос эхнэр Э.Солонго бид 2-ийн хувийн таарамжгүй харилцаа улам даамжирч эхэлсэн ба 2017 оны зун Б.Б /эхнэр Э.Солонгын төрсөн дүү Э.Цолмонгийн нөхөр/ нь миний зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр, миний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичгийг улсын бүртгэлийн газарт гарган өгч миний бариулсан БЗД-ийн 5-р хороо, 21 байрнаас 23 ш үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэн өгсөн байсныг би 2017 оны 9-р сард мэдэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж БЗД-н эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б нь ял авч харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Бг гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай хамтарч үйлдсэн нийлмэл гэмт хэрэг байна гэж үзэн дахин шалгуулахаар прокурорт буцаан шийдвэрлэсний дагуу өнөөдрийн байдлаар түүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Энэ хугацаанд би өөрийн бариулсан БЗД-ийн 5-р хороо 21-р байрнаас нэг ч байр өөрийн эзэмшил ашиглалтдаа авч чадаагүй бөгөөд эхнэр Э.Солонго, Б.Б нар нь бусдад түрээслэх, танил эсхүл өөрийн хамаатны хүнээ суулгах зэргээр бүрэн эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа билээ. Миний зүгээс хуулийн байгууллагаар үнэн зөв нь тогтоогдсоны дараа өөрийн өмчлөлийн зүйлээ бүгдийг нь авна гэж хүлээж явсаар өдийг хүрсэн юм. Гэтэл А, Б, Солонго нар нь одоо бүүр хуурамч баримт бичиг бүрдүүлж шүүхэд гарган өгч А нь нэхэмжлэгч, Б нь хариуцагч, Солонго нь гэрч болчихсон бүүр зохион байгуулалтад орчихсон миний өмчлөлд байгаа ганц байрыг хууль бусаар булаан авах төлөвлөгөө зохиосон байна гэж харагдаж байна. Ийм л учраас А энэ байранд олон жил хууль бусаар амьдарсан юм. А бид хоёрын хооронд огт Ажил гүйцэтгэх гэрээ хийгдээгүй энэ гэрээ хуурамч гэрээ, хариуцагч Б нь миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж илт хууль бус нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Иймд Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол Лувсанцэвээний гудамж, 21-р байр ... тоотхаягт байрлах 37.16 м.кв 2 өрөө орон сууцыг А.Аын эзэмшлээс албадан үлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Мгийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны захиалагч, гүйцэтгэгч гэдэг дээр маргаангүй. Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хоорондын л маргаан юм. Б.Б гарын үсэг зурсан дээр маргахгүй байгаа юм. А.А гүйцэтгэгч нар гэрээ хийсэн нь тодорхой байна. Гэвч нэхэмжлэгч нь байрны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээ нь өөр маргаан юм. Ажил гүйцэтгэх гэрээний маргаан шийдээгүй байхад орон сууцны өмчлөл шаардах нь үндэслэлгүй юм. Орон сууц захиалгын гэрээний дагуу л шаардаад байна. Энэ нь 64 сая төгрөгийн үнэтэй гэрээтэй юм. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээгээр яривал хариуцагч Н.М нь гэрээний оролцогч биш юм. А.А нь анхнаасаа яагаад зохих журмаар гэрээ байгуулаагүй вэ. Надад орон сууц өгөх ёстой гэж байгаа бол өмчлөгчтэй гэрээ яагаад байгуулаагүй юм бэ. Анхнаасаа ашиг сонирхол харагдаж байна. Насанд хүрсэн хүн зохих хүнтэй нь гэрээ байгуулах ёстой. Бидний зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар хамаатан тул хардалтын байдал үүсгэж байна. Хэрэгт байгаа 2 ажил гүйцэтгэх гэрээг хүчинтэй гээд байна. Энэ 2-г нэмбэл 248 сая болно. Нэхэмжлэгч тал аль гэрээ нь хүчин төгөлдөр болохыг хэлэхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нар өөрсдийн харилцааг тодорхой болгоогүй байна. Хариуцагч Н.М нь сөрөг нэхэмжлэл гаргасан. 31 тоотыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэсэн. Уг орон сууцны өмчлөгчөөр Н.М 2018 онд тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 106-д зааснаар нэхэж байгаа ба шүүх дээр маргаантай байгаа тул албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм. 31 тоотод А.А амьдарч байгаа талаар маргаагүй.

Нэхэмжлэлийг гэрээний дагуу гаргаж байгаа бол Иргэний хуулийн 343-д заасан 2 болон орон сууц захиалгын  1 гэрээ. Гэтэл энэ гэрээг хэнтэй байгуулсан гэдгийг мэдэхгүй гэж байна. Гэрээг хэнтэй байгуулснаа мэдэхгүй байгаа бол гэрээний үр дагаврыг хүсэж байсан юм уу. Бэлэн зурсан гэрээ ирсэн гэж байх боловч шаардлага тавиад гэрээний нөгөө талыг оролцуулах боломжтой байсан. Талууд маргаагүй үйл баримтыг нотлохгүй тул гэрээнд Н.М гарын үсэг зураагүй. Нотариат нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.Б ирээд өөрчилж зуруулсан гэсэн байдаг. Энэ талаар бас маргаагүй. 3 гэрээгээр шаардана гээд 2 ажил гүйцэтгэх гэрээ нь нийлээд 248 саяын дүнтэй дүнтэй боловч өөрийгөө 124 саяын ажил хийсэн гээд байна. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор маргаад явах байсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сөргийн хувьд өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байна. ... тоотнь Н.Мгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар талууд маргаагүй. Иймд сөргийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Мгийн өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бгийн яриад байгаа хүснэгтийг өөрөө хийдэг юм. Гэтэл Н.М хийгээд бүртгэлд өгсөн гэж худлаа хэлээд байна. Нэхэмжлэгч нь би Б.Б, Н.М нарт үнийн санал өгсөн гэж байна. Гэрээг бас л Н.М, Б.Б нартай байгуулсан гэдэг. Гэтэл бодит байдал Н.М байдаггүй. Эхний гэрээ болохоо байхаар 11 сард дахиж гэрээ байгуулсан байдаг. Энэ үед ажил гүйцэтгэх гэрээ байгуулах итгэмжлэл байгаагүй. Зөвхөн захиалгын л гэрээ байгуулах эрх байсан. Улсын бүртгэлт Б.Б гарын үсэг зурж чадахгүй тул Н.Мгийн гарын үсгийг дуурайсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажлын хөлсний талыг авсан үлдэх талаа авна гээд байна. Гэтэл энэ нь нэхэмжлэгчтэй хамааралгүй юм. Нэхэмжлэлийг 13 тоот гэрээнд үндэслэж гаргасан. Энэ нь Б.Б гарын үсэг зурсан байдаг. Сүүлдээ нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6 сарын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж байна гэдэг боловч тэр үед итгэмжлэл олгогдоогүй бөгөөд 10 сард л итгэмжлэл олгосон. Уг гэрээнд Н.М гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч нь Б.Бгээс юм хүсээгүй гэдэг. Гэтэл Б.Бгээс татгалзахгүй гэж байна. Гэтэл Б.Бгийн өмгөөлөгч нэхэмжлэлийг дэмжиж байна гэдэг. Тэгвэл Б.Бгээс л юм гаргах юм байна. Тэгэхээр Б.Бгээс мөнгөө шаардвал Б.Б зөвшөөрөх л юм байна гэж ойлгогдож байна. Ажил гүйцэтгэснийг зөвшөөрч байгаа боловч хөлсөнд юу өгөхөөр тохирсон нь тодорхойгүй. Гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Итгэмжлэлийг 2 сарыг 12 сар болгосон гэдэг хэн ч мэтгэлцээгүй тул зөвшөөрч байна гэж ойлгогдоно. Хуурамч нотлох баримт нь шийдвэрийн үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 68-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд 6 сарын гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөргийг хангах боломжтой. Учир нь өмчлөгч нь Н.М юм гэв.

 

Нэхэмжлэгч А.А нь шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төсвийн нэгдсэн товчоо /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар тал/, 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /хэргийн 1 дүгээр хавтас 6 дугаар тал/, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 7 дугаар тал/, Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 9 дүгээр тал/, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 15-16 дугаар тал/, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 19-21 дүгээр тал/, маргаж буй барилгын гэрэл зураг /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар тал/, “Баян-Өргөө” СӨХ-ний 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/68 дугаар албан тоот /хэргийн 1 дүгээр хавтас 125 дугаар тал/, “Оч гялс өргөө” ХХК-ний тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 1 дүгээр хавтас 126 дугаар тал/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолтыг /хэргийн 1 дүгээр хавтас 127 дугаар тал/ тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч нар нь шүүхэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 25и/5566 дугаар албан тоот /хэргийн 1 дүгээр хавтас 129 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 5/1130 дугаар хариу мэдэгдэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 131 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 676 дугаар яллах дүгнэлтийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 18-20 дугаар тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1225 дугаар магадлалын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 21-23 дугаар тал/, зарлагын баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 56-70 дугаар тал/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 170 дугаар тал/, орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 171-175 дугаар тал/, Т.Эрдэнэбатын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 176, 177 дугаар тал/, Э.Солонгын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 178 дугаар тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягтын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 179 дүгээр тал/, Э.Солонгын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 180-181 дүгээр тал/, Улаанбаатар хотын банкны баримтын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 182 дугаар тал/, орон сууц бэлэглэлийн гэрээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 183 дугаар тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 5232 дугаар дүгнэлтийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 184-206 дугаар тал/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02674 дүгээр шийдвэрийг /хэргийн 2 дугаар хавтас 235-238 дугаар тал/ тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 21 дүгээр байр, ... тоотхаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчийн талаар лавлагаа, холбогдох баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 49-60 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх ... тооторон сууцны түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 83-112 дугаар тал/, Архивын ерөнхий газраас маргаж буй 36 айлын орон сууцны барилгын ажлын зураг болон холбогдох бүх баримтууд /нотлох баримт 1-3 дугаартай хавтас/,

хариуцагч Н.М, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 147-148 дугаар тал/, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс маргаж буй ... тооторон сууцны түүхчилсэн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 51-52 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гэрч В.Батхүүгээс 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр авсан мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 71-77 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тухай 8/1719 дүгээр албан тоотын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 78-80 дугаар тал/, Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 4/7358 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 81 дүгээр тал/, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс маргаж буй ... тооторон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаарх лавлагаа, холбогдох баримтуудыг /хэргийн 2 дугаар хавтас 144-147 дугаар тал/ тус тус гаргуулж,

хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр Э.Солонгыг асуусан. /хэргийн 2 дугаар хавтас 230-232 дугаар тал/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч А.Ааас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 43-46 дугаар тал/, хариуцагч Н.Мгаас түүний 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 82-84 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1332 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 85-99, 104-118 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/6507 дугаар лавлагааг /хэргийн 2 дугаар хавтас 143 дугаар тал/ тус тус нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 21 байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн, 37.16 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Аыг тогтоож, хариуцагч Н.Мд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Аын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэгч А.Ат холбогдох дээрх орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай хариуцагч Н.Мгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.А нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 21 байр, ... тоотхаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн, 37.16 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б, Н.М нарт холбогдуулан гаргасан.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч, маргаж буй ... тооторон сууцыг нэхэмжлэгч А.А нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож авах эрхтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч А.Аыг ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй боловч хөлсөнд өгөхөөр тохиролцсон 1 ширхэг орон сууцыг өгсөн бөгөөд 2 дахь орон сууцыг өгөхөөр тохиролцоогүй, ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зураагүй гэж марган, уг орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.Ат холбогдуулан гаргасан.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 21 байрыг хариуцагч Н.М нь захиалан бариулсан бөгөөд хариуцагч Б.Бгийн үүсгэн байгуулсан, 1 гишүүнтэй “Ж.Ж.Э.К” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан болох нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх БУА-16/... дугаар гэрээний хуулбар, “Ж.Ж.Э.К” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус хуулийн этгээдийн дүрмийн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/629 дүгээр актаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 91-94, 102-103, 54-56 дугаар тал/

Улмаар нэхэмжлэгч А.А нь дээрх 21 дүгээр барилгын цахилгаан, холбоо, дохиоллын ажлыг гүйцэтгэсэн болох нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн маргаж буй ... тооторон сууц нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 60 дугаар тал/

 

Энэхүү үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлээс татгалзаагүй боловч түүнээс шаардах зүйлгүй гэж тайлбарласан, уг орон сууцанд хариуцагч Б.Б хамааралгүй, өөрөөр хэлбэл тэрээр барилгын захиалагч биш гүйцэтгэгч бөгөөд ... тооторон сууц нь хариуцагч Н.Мгийн өмчлөлд бүртгэлтэй болох нь дээрх маргаагүй баримтаар тогтоогдсон тул хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Н.М нь ажлын хөлсөнд 2 тоот хаягт байрлах 1 ширхэг орон сууц өгөхөөр тохиролцсон бөгөөд үүнийг өгсөн, харин ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, өөрөөр хэлбэл ажлын хөлсөнд 2 орон сууц өгөхөөр тохиролцоогүй гэж маргаж байна.

 

Захиалагч Н.М, гүйцэтгэгч А.А гэж 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БУА-16/... дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 2 дугаар хавтас 43-46 дугаар тал/

Энэхүү гэрээнд хариуцагч Н.М гарын үсэг зураагүй болох нь хариуцагч Б.Бгийн “ажил гүйцэтгэх гэрээнүүдийг би бүгдийг нь байгуулсан, хариуцагч Н.Мгийн зөвшөөрлөөр түүний гарын үсгийг би зурсан” гэх агуулгатай тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь уг гэрээнд зурсан гарын үсгийг Н.М зурсан эсэх талаар маргаагүй боловч “гэрээнд Н.М гэж гарын үсэг зурагдсан байсан” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Үүний дараа нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Бтэй 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БУА-16/... дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 15-16 дугаар тал/

 

Эдгээр 2 ажил гүйцэтгэх гэрээний үнэ нь тус бүр 124,083,000 төгрөг бөгөөд ажлын хөлсөнд 36,31 м.кв болон 36,68 м.кв талбайтай 2 орон сууцыг тооцон олгохоор тохиролцжээ. Тодруулбал, эдгээр гэрээнүүдийн гол нөхцөл болон бусад холбогдох заалтууд ижил бөгөөд эрх зүйн нэг харилцааг зохицуулах зорилготой байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Б.Бгийн аль гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй бөгөөд 2 гэрээний нийт үнэ нь 248 сая гаруй төгрөг болж байгаа гэх тайлбар үндэслэлгүй.

 

Дээрх гэрээнүүд байгуулагдахаас өмнө буюу 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хариуцагч Н.М нь хариуцагч Б.Бгийн үүсгэн байгуулсан 1 гишүүтэй “Ж.Ж.Э.К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. /хэргийн 1 дүгээр хавтас 91-93 дугаар тал/

Энэхүү гэрээгээр маргаж буй 36 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ж.Ж.Э.К” ХХК буюу хариуцагч Б.Бг ажиллуулахаар тохиролцсон байна.

Уг гэрээний 4.2.6-д гүйцэтгэгч буюу “Ж.Ж.Э.К” ХХК нь туслан гүйцэтгэгч сонгох, ажлыг гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэх явцад гарах аливаа асуудлыг бүрэн хариуцах ба түүний шийдвэр эцсийн шийдвэр байхаар тохиролцсон байна.

 

Гэрээний энэхүү зохицуулалт нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлд нийцсэн байна.

 

Түүнчлэн хариуцагч Б.Б нь барилгын ажлыг хариуцан гүйцэтгүүлж, туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулдаг байсан болох нь хариуцагч Н.Мгийн “Б.Б нь барилын ажлыг хариуцаж байсан бөгөөд туслан гүйцэтгэгч нартай байгуулах ажил гүйцэтгэх гэрээг Б.Б байгуулдаг байсан” гэх агуулга бүхий тайлбараар тогтоогдсон.

 

Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл хариуцагч Б.Б нь захиалагч буюу энэ хэргийн хариуцагч Н.Мтай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нартай “Ж.Ж.Э.К” ХХК-ний нэрийн өмнөөс гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэх эрхтэй байжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч Н.Мгийн хариуцагч Б.Бд зөвхөн орон сууц захиалгын гэрээ байгуулах эрхтэй итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн хугацаа дууссан байсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч Н.М нь нэхэмжлэгч А.Аыг танихгүй уулзаж байгаагүй гэж маргасан боловч энэхүү тайлбар нь сөрөг нэхэмжлэлд “Б “...би өөртэй нь ярьчихлаа, болно гэж байна” гэснийх нь дагуу Атай анх уулзсан юм” гэж дурдсанаар үгүйсгэгдсэн. Түүнчлэн хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч А.А нь хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр шалгагдаж байгаа гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч А.Ат холбогдох хуурамч баримт бүрдүүлсэн гэх хэрэг бүртгэлийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1199 дүгээр тогтоолоор хаасан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 195-196 дугаар тал/

Уг тогтоолд нэхэмжлэгч А.Аыг хуурамч баримт үйлдээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэгч А.А болон ерөнхий гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Б нарийн хооронд хариуцагч Н.Мгийн захиалгаар барих маргаж буй 36 айлын орон сууцны дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг нийт 124,083,000 төгрөгөөр гүйцэтгэх тухай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй, улмаар ерөнхий гүйцэтгэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр байгуулагдсан гэрээнд заасан эрхийн дагуу туслан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн байх тул хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч нарын гэрээнд гарын үсэг зураагүй тул үүрэг үүсэхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалаар заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч нь хэлэлцэж тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусгасан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/629 дүгээр акт, Галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0037 дугаар акт, Дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0038 дугаар акт, Барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0039 дүгээр актаар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 54-56 дугаар тал, нотлох баримт 2 дугаар хавтасны 10-12 дугаар тал/

 

Энд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг өөрийн зардал, материалаар хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан бол хариуцагч Б.Б нь энэхүү тайлбарыг зөвшөөрч, харин хариуцагч Н.М нь энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Зохигчид ажлыг гүйцэтгэж эхлэхдээ холбогдох төсөв зохиолгосон болох нь барилга угсралтын ажлын төсөв, түүний нэг бүрчилсэн задаргаа тооцоогоор тогтоогдож байна. /нотлох баримт 1 дүгээр хавтасны 68-98 дугаар тал/

Энэхүү төсвөөр уг байрны дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг нийт 248,068,004 төгрөгөөр гүйцэтгэхээр тооцсон байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг нийт 126,417,710 төгрөгөөр гүйцэтгэх талаар төсөвт өртгийн нэгдсэн товчоо үйлдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар тал/

Ийнхүү маргаж буй гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх төсвийг мэргэжлийн байгууллагаар болон нэхэмжлэгч өөр гаргасан нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д нийцнэ.

 

Түүнчлэн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх төсөв нь 248,068,004 төгрөг байх боловч зохигчид ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 124,083,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу 2 дахь орон сууц буюу 2 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигч хэн аль нь маргаагүйг тэмдэглэж байна.

 

Мөн маргаж буй барилгын ерөнхий гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ... тоотхаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр захиалгаар барьсан орон сууцны жагсаалтыг бүртгэлийн байгууллагад хүргүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр тал/

Гэвч хариуцагч Н.М нь дээрх жагсаалтыг гараар засаж, улмаар жагсаалтад дурдсан ... тооторон сууц буюу нэхэмжлэгч А.Аын орон сууцтай холбогдох асуудлыг хариуцах талаар бүртгэлийн байгууллагад гараар тайлбар бичиж өгсөн байх тул түүний уг орон сууцыг нэхэмжлэгчид олгохоор баримт үйлдсэнийг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар тал/ Энэхүү асуудлыг хариуцах талаар бичсэн баримт болон жагсаалтыг хариуцагч Н.М нь бичсэн, зассан болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Үүнээс гадна барилгын ерөнхий гүйцэтгэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан эрхийн дагуу туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг тохиролцсон байдлыг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн ерөнхий гүйцэтгэгчээс бүртгэлийн байгууллагад гаргасан жагсаалтад дурдсан хариуцагч Н.Мгийн маргаагүй захиалагч болох 27 тоот орон сууцны захиалагч Т.Эрдэнэбаттай 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцохоор гэрээ байгуулсан байх бөгөөд харин нэхэмжлэгч А.Атай 1 м.кв талбайг 1,700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан байх тул хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч нарын нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар садан төрлийн холбоотой тул гэрээний үнийн талаар маргаантай гэх тайлбар үндэслэлгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 90 талын ар, 2 дугаар хавтас 171 дүгээр тал/

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дууссан, ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсөнд 2 орон сууц тооцож өгөхөөр тохиролцсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлс буюу ... тоот орон сууцыг шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Аыг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 21 байр, ... тоотхаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн, 37.16 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн хариуцагч Н.Мд өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэдийгээр маргаж буй ... тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8/1757 дугаар албан тоот, түүний хавсралтаар тогтоогдсон боловч хариуцагч Н.Мд холбогдох гэр бүлийн маргаантай холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .... дүгээр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн, уг шийдвэрт хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй талаар тайлбарласан, мөн хариуцагч Б.Б болон В.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэрэгт уг орон сууц хамааралгүй болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/6507 дугаар албан тоотоор тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. /хэргийн 2 дугаар хавтас 143-147 дугаар тал/

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэдийгээр хариуцагч Н.М нь маргаж буй ... тоотхаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх боловч шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр нэхэмжлэгч А.А тогтоогдсон тул хариуцагч Н.М нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд зохигчоос төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, хэрэв нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16619 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага нь агуулгын хувьд нэг үр дагавар буюу ... тооторон сууцыг ажлын хөлсөнд тооцож өөрийн өмчлөлд авахыг хүссэн байх тул хариуцагч Н.Мгаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

            Иймд хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Мд холбогдох шаардлага бүхэлдээ хангагдсан тул түүнээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Улмаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Н.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-ыг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 21 байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн, 37.16 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Н.М-д энэхүү орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч А.А-ын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч А.А-т холбогдох орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай хариуцагч Н.М-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А.А-ын 70,200 төгрөг, хариуцагч Н.М-гийн 473,810 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД