Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/01000

 

 

 

 

 

 

 

 

                             2022      03         04

        101/ШШ2022/01000

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.К ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Г.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.Х

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.А

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Ц

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.У

“2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ08292018 дугаар болон 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ05092018 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 452,656,267 төгрөг, хүү 280,221,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,930,973 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 13,000 төгрөг, нийт 788,808,444 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байраар хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч О.Б , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А , Б.Ц нарын төлөөлөгч Б.Х , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Т.К ” ХХК-ийн захирал Г.Д нь манай байгууллагаас 2018.08.29-ны өдөр ЗГ08292018 тоот зээлийн гэрээ, БГ08292018 тоот барьцааны гэрээ, 11-1258022 тоот барьцаалбар байгуулан 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг 2,6%-ийн хүүтэй, 553 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020.03.05-нд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Уг зээлийн барьцаанд “Т.К ” ХХК-ийн эзэмшлийн дараах орон сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, эрх бүхий байгууллагуудаар батлуулан зээл авсан. Үүнд:

• Ү-....... улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Дарь эх /13361/ Б.Доржийн гудамж ******* тоот хаягт байрлах 4053,28 м.кв 70%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Мөн үүний дараа 2019.05.09-ны өдөр дээрх барьцааг дахин барьцаалан ЗГ05092018 тоот зээлийн гэрээ, БГ05092019 тоот барьцааны гэрээ, 11-1427047 тоот барьцаалбар байгуулан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 551 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020.11.23-нд зээлийн гэрээний хугацаа дууссан. Улмаар ЗГ08292018, ЗГ05092018 тоот гэрээ бүхий хоёр зээлтэй болсон.

Нэгдүгээр зээл буюу ЗГ08292018, БГ08292018 тоот зээлийн гэрээний хувьд зээл авснаас хойш 11 удаа төлөлт хийснийг хүснэгтээр харуулбал

 

 

Огноо

Үндсэн зээлийн үлдэгдэл

Үндсэн зээлийн төлбөр

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүгийн 20%-р тооцно

Нийт

1

2018.10.02

500,000,000

 

14,733,333

 

14,733,333

2

2018.11.01

500,000,000

 

13,000,000

 

13,000,000

3

2018.12.07

500,000,000

 

13,866,667

346,667

14,213,334

4

2019.01.03

500,000,000

10,000,000

13,008,667

86,667

23,095,334

5

2019.02.01

490,000,000

10,000,000

12,740,000

 

22,740,000

6

2019.03.04

480,000,000

10,000,000

12,896,000

 

22,896,000

7

2019.04.03

470,000,000

20,000,000

12,220,000

 

32,220,000

8

2019.05.03

450,000,000

20,000,000

11,700,000

 

31,700,000

9

2019.06.03

430,000,000

20,000,000

11,552,667

 

31,552,667

10

2019.12.20

410,000,000

 

64,680,666

12,081,333

76,761,999

11

2020.02.10

358,156,267

51,843,733

24,460,800

3,695,467

80,000,000

 

 

 

141,843,733

204,858,800

16,210,134

362,912,667

Хүснэгтэд үзүүлсэнчлэн 2020.02.10-аас хойш төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.03.05-ийг хүртэл 24 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

  • Зээлийн үлдэгдэл 358,156,267 төгрөг
  • Зээлийн хүү 7,852,183 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүү 1,489,930 төгрөг, нийт 367,498,380 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020 оны 03-р сарын 05-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр буюу 2021 оны 11-р сарын 17-нийг хүртэл 622 хоногийн тооцоо:

  • Үндсэн зээлийн үлдэгдэл 358,156,267 төгрөг.
  • Зээлийн хүү 193,070,105 төгрөг дээр өмнөх үлдэгдэл болох 7,852,183 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 200,922,287 төгрөг,
  • Нэмэгдүүлсэн хүү 38,614,020 тегрөг өмнөх үлдэгдэл болох 1,489,930 төгрөгийг нэмээд, нийт нэмэгдүүлсэн хүү 40,103,950 төгрөг,

Нийт 599,182,504 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хоёрдугаар зээл буюу ЗГ05092018, БГ05092019 тоот зээлийн гэрээний хувьд зээл авснаас хойш нийт 2 удаа төлөлт хийснийг хүснэгтээр харуулбал:

 

Огноо

Үндсэн зээлийн үлдэгдэл

Үндсэн зээлийн төлбөр

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүгийн 20%-р тооцно

Нийт

1

2019.06.19

100,000,000

5,500,000

2,920,667

 

8,420,667

2

2019.12.20

94,500,000

 

14,905,800

2,522,520

17,428,320

 

 

 

5,500,000

17,826,467

2,522,520

25,848,987

Хүснэгтэд үзүүлсэнчлэн 2019.12.20-оос хойш огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.11,23-ийг хүртэл 339 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

  • Зээлийн үлдэгдэл 94,500,000 төгрөг,
  • Зээлийн хүү 27,927,900 төгрөг /2019.12.18 буюу графикт өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.11.23-ний өдрийг хүртэлх 341 хоногт/
  • Нэмэгдүүлсэн хүү 5,552,820 төгрөг, Нийт 127,980,720 төгрөгийн тооцоотой болсон.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөн огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020 оны 11-р сарын 23-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр болох 2021 оны 11-р сарын 17-нийг хүртэл 359 хоногийн тооцоо:

  • Үндсэн зээлийн үлдэгдэл 94,500,000 төгрөг.
  • Зээлийн хүү 29,402,100 төгрөг, дээр өмнөх үлдэгдэл болох 27,927,900 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 57,330,000 төгрөг,
  • Нэмэгдүүлсэн хүү 5,880,420 төгрөг, өмнөх үлдэгдэл болох 5,552,820 төгрөгийг нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 11,433,240 төгрөг,

Нийт 163,263,240 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Улмаар ЗГ08292018, ЗГ05092018 тоот зээлийн гэрээнүүд нийлээд дараах байдалтай болсон.

1

Хоёр зээлийн үлдэгдэл

452,656,267

2

Хоёр зээлийн хүү

258,252,287

3

Нэмэгдүүлсэн хүү

51,537,190

Нийт

762,445,744

Нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 762,445,744 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгч “Т.К ”ХХК-ийн захирал Г.Д-тай утсаар холбогдох болон гэрт нь шаардлага хүргэж зээлээ төлөхийг шаардахад хэд хэдэн удаа өөрийн биеэр ирж уулзан, хүсэлт бичиж өгдөг байсан. Тухайлбал: УБ хотод баригдсан 50-н айлын орон сууцны борлуулалт эрчимтэй болж байгаатай холбогдуулан танайхаас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хэвийн төлж эхэлнэ. Манай компани УБ хотын 2-р хороонд үйлчилгээтэй 50-н айлын орон сууц барьж 2019.07.01-нд ашиглалтад өгсөн. Тус барилгын борлуулалтаас орж ирсэн орлогыг Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж байгаа 48-н айлын орон сууцны барилга угсралтын ажлын өдөр тутмын санхүүжилтэд зарцуулах зайлшгүй шаардлага гарч танай компаниас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн график зөрчигдөхөд хүрээд байна, хугацаа хэтрэлттэй холбоотой гарах зардал шимтгэлийг манай байгууллага бүрэн хариуцах болно, Манай компанийн байрнаас №10, №12 тоот байрыг Хаан банкны ипотек зээлээр худалдаж байгаа бөгөөд зээлийн шийдвэрээр батлагдсан 85,800,000 төгрөгийг танай байгууллагын данс уруу шилжүүлэх болно, Манай компанийн 50-н айлын орон сууцнаас нийслэлийн орон сууцны корпорацаас 2 өрөөтэй 4 айлын сууцыг худалдан авахаар болсон юм, орж ирэх санхүүжилтийг бүрэн танайд төлбөртөө тооцно, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн, Баянмөнх, Бэрх, Батноров сумуудын, барилгын тендерт оролцож байгаа бөгөөд эдгээр сумуудын тендерийн үр дүнг гарахаар зээлийн эргэн төлөлтийг төлж эхэлнэ, УБ хотод баригдсан барилгын 9-н байрыг “Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК”-д зарахаар гэрээ хэлцэл хийж байгаа, мөн Багануур дүүрэг, Сайншанд хот, Баянтал суманд байгаа хөрөнгүүдээ борлуулж зээлийн эргэн төлөлтөө гэрээний дагуу төлнө. Иймд өр барагдуулах хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулж егнө үү” гэх мэтчилэн хүсэлтүүд бичиж өгдөг, өөрийн биеэр ирж уулзаж гуйн хугацаа хождог байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Энэ хугацаанд манай байгууллагын зүгээс оршин суугчдад 2 удаа анхааруулга хүргүүлж хамтран ажиллахыг хүссэн. Тус анхааруулгад ******* байр зээлийн барьцаанд байгаа талаар дурдан манай байгууллага, “Т.К ” ХХК болон оршин суугчид гэсэн гуравласан уулзалт хийж зээл төлөлттэй холбоотой ямар гарц гаргалгаа байгаа талаар ярилцахыг хүссэн боловч нөгөө талаас ямар ч шийдвэрт хүрээгүй бидэнтэй холбогдоогүй юм. Мөн бидний зүгээс зээл төлөлттэй холбоотой тодорхой саналуудыг “Т.К  ХХК-д Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн эвлэрүүлэн зуучлах албаар дамжуулан тавьсан боловч “Т.К ” ХХК -ийн зүгээс манай компанид хэт хүлээж авах боломжгүй нөхцөлүүдийг тавьсан тул бид энэхүү асуудлыг эрх бүхий байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 13,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага 762,445,744 төгрөг, нийт 762,458,744 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 3,970,250 төгрөгийн хамт зээлдэгч “Т.К ” ХХК-ийн захирал Г.Доржмягмараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, түүний талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

        “Т.К ” ХХК-ийн захирал Г.Д нь манай байгууллагаас 2018.08.29-ны өдөр ЗГ08292018 тоот зээлийн гэрээ, БГ08292018 тоот барьцааны гэрээ, 11-1258022 тоот барьцаалбар байгуулан 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг 2,6%-ийн хүүтэй 533 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020.03.05-нд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Уг зээлийн барьцаанд “Т.К ” ХХК-ийн эзэмшлийн дараах орон сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, эрх бүхий байгууллагуудаар батлуулан зээл авсан. Үүнд:

  • Ү-....... улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Дарь эх /13361/ Б.Доржийн гудамж ******* тоот хаягт байрлах 4053,28 м.кв 70%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Мөн үүний дараа 2019.05.09-ны өдөр дээрх барьцааг дахин барьцаалан ЗГ05092018 тоот зээлийн гэрээ, БГ05092019 тоот барьцааны гэрээ, 11-1427047 тоот барьцаалбар байгуулан 100,000,000 төгрөгийг 2,6 хуувийн хүүтэй, 551 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020.11.23-д зээлийн гэрээний хугацаа дууссан.

Улмаар ЗГ08292018, ЗГ05092018 тоот гэрээ бүхий хоёр зээлтэй болсон.

Нэгдүгээр зээл буюу ЗГ08292018, БГ08292018 тоо зээлийн гэрээний хувьд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021.11.17-ны байдлаар дараах тооцоотой байсан.

  • Үндсэн зээлийн үлдэгдэл 358,156,267 төгрөг,
  • Зээлийн хүү 200,922,287 төгрөг,
  • Нэмэгдүүлсэн хүү 40,103,950 төгрөг, нийт 599,182,504 төгрөгийн үлдэгдэлтэй.

Хоёрдугаар зээл буюу ЗГ05092018, БГ05092019 тоот зээлийн гэрээний хувьд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021.11.17-ны өдрийн байдлаар дараах тооцоотой байсан.

  • Үндсэн зээлийн үлдэгдэл 94,500,000 төгрөг,
  • Зээлийн хүү 57,330,000 төгрөг,
  • Нэмэгдүүлсэн хүү 11,433,240 төгрөг, нийт 163,263,240 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Улмаар ЗГ08292018, ЗГ05092018 тоот зээлийн гэрээнүүд нийлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021.11.17-ны байдлаар дараах байдалтай болсон.

1

Хоёр зээлийн үлдэгдэл

452,656,267

2

Хоёр зээлийн хүү

258,252,287

3

Нэмэгдүүлсэн хүү

51,537,190

Нийт

762,445,744

Нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 762,445,744 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг шаардахад хэд хэдэн удаа ирж уулзан хүсэлт бичиж өгдөг байсан. Мөн бидний зүгээс эв зүйгээр шийдэх зорилгоор эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч нь боломжгүй нөхцөл тавьсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байгаа тул 2021.11.17-оос өнөөдөр буюу 2022.01.12-ийг хүртэл 56 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өгч байна.

 

Нэгдүгээр зээлийн хувьд 56 хоногийн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах тооцоотой болсон.

 

Он сар өдөр

Зээлийн үлдэгдэл

Тооцсон хоног

Хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт нэмэгдсэн хүү, нэмэгдүүлсэн хүү

1

2022.01.12

358,156,267

56 хоног

17,382,517

3,476,503

20,859,020

Хоёрдугаар зээлийн хувьд 56 хоногийн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах тооцоотой болсон.

 

Он сар өдөр

Зээлийн үлдэгдэл

Тооцсон хоног

Хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт нэмэгдсэн хүү, нэмэгдүүлсэн хүү

1

2022.01.12

94,500,000

56 хоног

4,586,400

917,280

5,503,680

 

            Улмаар зээлийн гэрээнүүдийн нэмэгдүүлсэн шаардлага нийлээд дараах тооцоотой болсон

1

Хоёр зээлийн хүү

21,968,917

2

Нэмэгдүүлсэн хүү

4,393,783

Нийт

26,362,700

 

            “Т.К ” ХХК-с нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн 26,362,700 төгрөг, анхны нэхэмжлэлийн дүн болох 762,445,744 төгрөг, нийт 788,808,444 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 788 808 444 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг ******* дугаар барьцаа орон сууцаар хангуулна. Хариуцагчийн захирал нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан 500 саяыг зээлсэн. Барьцаанд хариуцагчийн нэр дээрх 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөхийг барьцаалсан. Улмаар дахин хүсэлт гаргаж дахин зээлийн гэрээ байгуулан 100 саяыг зээлсэн. Хариуцагч нь эхний зээлд нийт 362 912 667 төгрөг, дараагийн гэрээгээр 25 848 987 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 788 808 444 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Эхний зээлд 620 041 525 төгрөг, дараагийн зээлд 168 766 920 төгрөг нэхэж байгаа юм. Хариуцагчийн хувьд гэрээ дууссанаас хойш хүү нэхэх эрхгүй гэж байна. Гэрээний 2.4-т хугацаа дууссан нь хүү төлөх талаар байгаа тул хүү төлнө. Мөн 2.5 дээр зээл төлж дуусах талаар заасан. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор заасан байдаг. Шаардаж буй нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьд хүрэхгүй байгаа юм. Гэрээний 4.14-т төлбөрийг бэлнээр төлөх талаар заасан байдаг. Энэ үед бэлнээр төлөхөд үндсэн зээл болон хүү нэмэгдүүлсэн хүүг тооцоод зөвшөөрөөд гарын үсэг зурсан баримт байдаг. 70 хувийн гүйцэтгэлтэй барилга барьцаалах үед бусдад зарсан болон бартерт өгсөн зүйл байна уу гэхэд байхгүй гэж байсан. Улсын бүртгэлд бүртгэл хийгдээгүй байсан тул бид барьцаанд авсан. Улсын бүртгэлд өөр гэрээ бүртгэгдээгүй байсан. 70 хувийн гүйцэтгэл дээр манайхаас үлдэх 30 хувийн санхүүжилт авч баригдаж дууссан. 2019 оны 8 сард байр ашиглалтад орсон тул цар тахал хамаагүй. Ашиглалтад ороход 3-4 айлд зараад л бидний төлбөрийг төлөх боломжтой байсан. Айл оруулсан талаар хэлээгүй бөгөөд бид төлбөртөө байр өгөх талаар асуухад байр дууссан гэсэн. Үлдэгдэл төлбөрөө аваад манай өрийг төлнө гэсэн. Дараа нь 30 хувь төлсөн айлыг барьцаанаас чөлөөлөөд ипотекийн зээлд хамруулж төлөх талаар тохирсон байдаг. Эхний 10, 12 тоотыг суллаж өгөхөд зээл авсан боловч мөнгөө төлөөгүй. Зээл авсан боловч зээлээ аваагүй гэж хэлсэн байсан. Ингэхэд зээлийг өөр барилга уруу оруулсан гэсэн. Урьдчилгаа мөн адил Замын Үүдийн барилгад орсон гэсэн. Бусад барилгаа барих хэрэгтэй байна гэж байсан. Замын Үүдийн барилга нь ашиглалтад оруулсан боловч төлбөрөө төлөх сэтгэлгүй байгаа юм. Үнэ нэмэгдсэн гэж байна. Үнийн зөрүү авъя гээгүй. Өөр ашигтай үйл ажиллагаандаа мөнгөө оруулчхаад манайхыг хохироогоод байгаа юм. Гуравдагчийн тайлбарын хувьд барьцаанд тавихад бидэнд бусадтай гэрээ байгуулсан талаар хэлээгүй. Хэрэв зээлээ төлөөд явбал эхнээс нь байрыг чөлөөлөөд явах боломжгүй. Хариуцагч нь төлбөрөө төлөхгүй байгаа тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас өөр аргагүй. Айлуудад бид мөнгө чинь өөр тийшээ ороод байна гээд гуравласан гэрээ байгуулах талаар сануулж байсан боловч тэгээгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.К  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  миний бие ******* ББСБ -н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Т.К  ХХК нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Тулга хотхон” орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 онд гуравдугаар блок 50 айлын орон сууцны барилгын угсралтыг эхлүүлсэн. 2018 оны 08 сарын 29-ны өдөр тухайн барилгын ажлын санхүүжилтэд зориулж “******* ББСБ ” ХХК-тай ЗГ08292018 дугаартай зээлийн гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,6%-ийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 2-р хороо, Дарь эх, Б.Доржийн гудамж ******* тоот хаягт байрлах Ү-....... улсын бүртгэлийн дугаартай, 4053.28 м.кв талбай бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг БГ08292018 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалсан болно. Тухайн үед зээлээр авсан хөрөнгийг барилга угсралтын ажилд зарцуулж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан ба нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул 2019 оны 05 сарын 09-ны өдөр ЗГ05092018 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл олголт болон зээлийн эргэн төлөлтийн харилцаа талуудын хооронд байнга бэлнээр буюу кассын орлого, зарлагын гүйлгээгээр хийгдэж байсан. Зээл авснаас хойш 500,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд нийт 362,912,667 төгрөгийг төлж барагдуулсан ба ******* ББСБ  нь үүнээс 141,843,733 төгрөгийг үндсэн зээлд, 204,858,800 төгрөгийг зээлийн хүүд, 16,210,134 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцож хасалт хийсэн байна. Мөн 100,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 25,848,987 төгрөгийг төлж барагдуулсан ба үүнээс ББСБ 5,500,000 төгрөгийн үндсэн зээлд, 17,826,467 төгрөгийг зээлийн хүүд, 2,522,520 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцож хасалт хийсэн байна. Одоо ******* ББСБ -аас 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 599,182,504 төгрөг, 100,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 163,263,240 төгрөг, нийт 762,445,744 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь зээл, хүүгийн тооцоолол хууль болон гэрээнд зааснаар хийгдээгүй, өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөрийг буруу тооцоолж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч гаргахдаа зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоо буюу хүү, нэмэгдүүлсэн хүү хэрхэн тооцогдож, хэрхэн хассан тухай тооцоолол гаргаж өгөөгүй байх бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт, эвлэрэх асуудлаар удаа дараа уулзахад ч бидэнд гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан ЗГ08292018 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 сарын 05-ны өдөр, ЗГ05092018 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 23-ны өдөр тус тус дууссан ба гэрээ дууссанаас хойш тухайн зээлүүдийн эргэн төлөлтөд ямар нэгэн төлбөр төлөөгүй, төлөх боломжгүй байсан. Бидний зээлийг төлж барагдуулах эх үүсвэр нь 50 айлын орон сууцны барилгыг худалдан борлуулж, олсон орлогоос төлөх байсан ба худалдан авагчдаас захиалга өгч урьдчилан төлсөн төлбөрийг орон сууцны барилгын ажилд зарцуулсан байдаг, Гэвч ******* ББСБ -с барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй барьцаалсан, орон сууцны үнийг бүрэн төлж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авах айлуудын гэрчилгээг хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг шийдвэрлээгүйгээс худалдан авагчдаас орлого орохгүй зогссон юм. Бид ******* ББСБ -д зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах талаар боломжит саналуудыг тавьж одоо айлуудаас авах 400 орчим сая төгрөгийг гуравласан гэрээ байгуулж шилжүүлье, мөн компанийн бусад үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээс бартерын журмаар шилжүүлж өр төлбөрийг барагдуулах санал гаргасан ч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй юм. Компани зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүй, төлбөрийн чадваргүй болсон мөн Ковид-19 цар тахлын улмаас зах зээл доголдож барилгын материалын үнэ огцом өссөн, нийтийг хамарсан хөл хорионд удаан хугацаанд байсан зэргээс хамаарч одоог хүртэл компанийн үйл ажиллагаа сэргэж чадахгүй, төлбөрийн чадваргүй нөхцөл байдал хэвээр үргэлжилсээр байна. Бид энэ тухай ББСБ-д удаа дараа мэдэгдэж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлэх боломжтой тухай хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч тэд өвчний учир ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон компанийн захирал Г.Д-тай уулзах шалтгаанаас удаан хугацаанд хүлээж цар тахлын хүнд нөхцөл байдалд буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Т.К  ХХК нь одоо үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, төлбөрийн чадваргүй цаг хугацаа үргэлжилж байгаа хэдий ч ******* ББСБ -аас авсан зээлийн үндсэн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулах болно. Зээл, зээлийн хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол байхгүй байгаагаас нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөх боломжит дүнг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд ******* ББСБ -аас нотлох баримт гаргуулсны дараа нэмэлт тайлбар өгөхөөр байна.

Т.К  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  миний бие “******* ББСБ ”-аас зээлийн гэрээнүүдийн үүрэгт 762,458,744 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах анхны нэхэмжлэл болон 2022 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 26,362,700 төгрөгөөр нэмэгдүүлэн гаргасан тус тус хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхэд гаргасан эхний тайлбараа дэмжихийн зэрэгцээ дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

  1. 2018 оны 08 сарын 29-ны өдрийн ЗГ08292018 тоот зээлийн гэрээний үүрэг

2018 оны 08 сарын 29-ны өдрийн ЗГ08292018 дугаартай, 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 11 удаагийн төлөлтөөр 362,912,667 төгрөгийг төлсөн ба үүнээс үндсэн зээлд 159,999,595 төгрөг, зээлийн хүүд 202,913,072 төгрөгийг тооцохоор байтал ******* ББСБ  нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг тооцоолоогүй, зээлийн хүүгээс илүү төлсөн мөнгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцоогүй байх ба зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол авах хүсэлт гаргахад тодорхойгүй тайлбар ирүүлсэн байна. 2018.08.29-ны өдрийн зээлийг 553 хоногийн хугацаатай буюу 2020 оны 03 сарын 05-ны өдөр хугацаа дуусахаар авсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-д тодорхой тусгасан. Зээл хүүгийн тооцоололт, төлсөн төлбөрийг хүснэгтээр харуулбал:

2018.08.29-ны өдрийн ЗГ08292018 тоот зээлийн гэрээний тооцоолол

 

Зээл олгосон огноо              8/29/2018          Зээлийн хугацаа 553 хоног

Олгосон зээлийн хэмжээ     500,000,000      Зээлийн хүү         2.6%

Зээл төлөх эцсийн хугацаа  3/5/2020

 

Төлбөр хийсэн огноо

Нийт төлсөн дүн

Үндсэн зээлээс төлсөн

Үндсэн зээлийн үлдэгдэл

Хүү тооцох хоног

Тооцогдсон хүү

Зээлийн хүүд төлсөн

10/2/2018

14,733,333

 

500,000,000

34

14,733,333

14,733,333

11/1/2018

13,000,000

 

500,000,000

30

13,000,000

13,000,000

12/7/2018

14,213,334

 

500,000,000

36

15,600,000

14,213,334

1/3/2019

23,095,334

11,395,334

488,604,666

27

11,700,000

11,700,000

2/1/2019

22,740,000

10,459,736

478,144,930

29

12,280,264

12,280,264

3/4/2019

22,896,000

10,049,840

468,095,090

31

12,864,160

12,846,160

4/3/2019

32,220,000

20,049,528

448,045,562

30

12,170,472

12,170,472

5/3/2019

31,700,000

20,050,815

427,994,747

30

11,649,185

11,649,185

6/3/2019

31,552,667

20,053,875

407,940,872

31

11,498,792

11,498,792

12/20/2019

76,761,999

6,052,248

401,888,624

200

70,709,751

70,709,751

2/10/2020

80,000,000

61,888,219

340,000,405

52

18,111,781

18,111,781

3/5/2020

 

 

340,000,405

24

7,072,008

 

 

 

 

 

 

 

 

Нийт

362,912,667

159,999,595

340,000,405

554

211,371,747

202,913,072

 

               

Үндсэн зээлийн үлдэгдэл

340,000,405

Зээлийн хүүгийн үлдэгдэл

8,458,675

Нэмэгдүүлсэн хүү

1,691,735

Нийт төлөх

350,150,815

 

 

Дээрх хүснэгтээс харахад 2020 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 211,371,747 төгрөг байгаа ба үүнээс 202,913,072 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд манай компанийн төлсөн төлбөрөөс 16,210,134 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх тооцооллоос дүгнэж 2018.08.29-ны өдрийн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 340,000,405 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 8,458,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,691,735 төгрөг байх тул нийт 350,150,815 төгрөгийг төлж барагдуулахаар байна.

  1. 2019.05.09-ний өдрийн ЗГ05092018 тоот зээлийн гэрээний үүрэг

2019 оны 05 сарын 09-ны өдрийн ЗГ05092018 дугаартай, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаагийн төлөлтөөр 25,848,987 төгрөгийг төлсөн ба үүнээс үндсэн зээлд 7,125,165 төгрөг, зээлийн хүүд 18,723,822 төгрөгийг тооцохоор байтал ******* ББСБ  нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг тооцоолоогүй, зээлийн хүүгээс илүү төлсөн мөнгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцоогүй байх ба зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол авах хүсэлт гаргахад тодорхойгүй тайлбар ирүүлсэн байна. 2019.05.09-ны өдрийн зээлийг 551 хоногийн хугацаатай буюу 2020 оны 11 сарын 23-ны өдөр хугацаа дуусахаар авсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-д тодорхой тусгасан. Зээл хүүгийн тооцоолол, төлсөн төлбөрийг хүснэгтээр харуулбал:

 

2019.05.09-ны өдрийн ЗГ05092018 тоот зээлийн гэрээний тооцоолол

 

Зээл олгосон огноо              5/9/2019            Зээлийн хугацаа 551 хоног

Олгосон зээлийн хэмжээ     100,000,000      Зээлийн хүү         2.6%

Зээл төлөх эцсийн хугацаа  11/23/2020

 

Төлбөр хийсэн огноо

Нийт төлсөн дүн

Үндсэн зээлээс төлсөн

Үндсэн зээлийн үлдэгдэл

Хүү тооцох хоног

Тооцогдсон хүү

Зээлийн хүүд төлсөн

6/19/2019

8,420,667

4,867,334

95,132,666

41

3,553,333

3,553,333

12/20/2019

17,428,320

2,257,831

92,874,835

184

14,810,440

15,170,489

11/23/2020

 

 

 

339

27,286,627

 

 

 

 

 

 

 

 

Нийт

25,848,987

7,125,165

92,874,835

 

45,650,400

18,723,822

 

Үндсэн зээлийн үлдэгдэл

92,874,835

Зээлийн хүүгийн үлдэгдэл

26,926,578

Нэмэгдүүлсэн хүү

5,385,316

Нийт төлөх

125,186,729

 

Дээрх хүснэгтээс харахад 2020 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 45,650,400 төгрөг байгаа ба үүнээс 18,723,822 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд манай компанийн төлсөн төлбөрөөс 2,522,520 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх тооцооллоос дүгнэж 2019.05.09-ны өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 92,874,835 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26,923,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,385,316 төгрөг байх тул нийт 125,186,729 төгрөгийг төлж барагдуулахаар байна.

******* ББСБ ” ХХК-с нэхэмжилж буй 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 788,821,444 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 2018.08.29-ны өдрийн ЗГ08292018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 350,150,815 төгрөгийг, 2019.05.09-ны өдрийн ЗГ05092018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 125,186,729 төгрөгийг, нийт 475,337,544 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

  1. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани Баянзүрх дүүргийн 2-р хороо, Дарь эх Б.Доржийн гудамж хаягт байрлах Гандирс Орд ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр үйлчилгээтэй 50 айлын орон сууцыг барьж эхэлсэн бөгөөд барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалж ******* ББСБ -аас 2 удаагийн 600,000,000 төгрөгийн зээлийг авсан. Тухайн үед дуусаагүй барилгын үнэлгээг 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөг байхаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж байсан. Бид орон сууцны захиалгын гэрээний дагуу захиалга авч, зээлийн болон, бартер солилцооны эх үүсвэрээр санхүүжиж орон сууцны барилгыг 2019 сарын 08 сарын 13-ны өдөр Барилга байгууламжийн ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгч, хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргуулсан. 2019 оны 06 сараас орон сууц захиалсан иргэд нүүж орсон бөгөөд одоог хүртэл барилга хэвийн ашиглалттай байна. Барилгыг улсын комисс хүлээн авч 100 хувийн ашиглалтад орсноор үнэлгээ нь 3 дахин өсдөг бөгөөд тухайн барилгын нийт 4053 м.кв талбайг дунджаар 1 м.кв-ын үнийг 1,500,000 төгрөгөөр тооцоход 6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болж байгаа юм. Бид энэ тухай өнгөрсөн бүх цаг үед “******* ББСБ ”-д тайлбарлан хүсэлт гаргаж, зээлийн үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн барилгын тодорхой хэсгийг барьцаалах, өмчлөл шилжүүлж авах болон зарим хэсгийг хэсэгчлэн чөлөөлөн оршин суугчдын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх замаар, үлдэгдэл төлбөрийг зээлд тооцуулахаар харилцаж байсан боловч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй юм. Мөн өнгөрсөн хугацаанд ББСБ-ын зүгээс оршин суугчдын дунд барилга зээлийн барьцаанд хураагдах гэж байгаа гэх мэдэгдлийг тарааж, хэл ам гаргаснаас үүдэн үлдэгдэл төлбөртэй айлууд төлбөрөө төлөхөөс зайлсхийх үйлдэл гаргаж компанийг улам хүнд нөхцөлд оруулсан юм. Одоо тухайн барилгад нийт 49 айл оршин сууж, үйлчилгээний талбайд 3-4 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд тухайн иргэдийн эрх ашиг шууд хөндөгдөхөд хүрээд байна. Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон барьцаа хөрөнгийн үнэ өссөн, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 475,337,544 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Т.К  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Гантөмөрийн Баттөмөрийн гаргасан бие даасан шаардлагыг гардаж авсан ба хариу тайлбар гаргаж байна. Г.Б нь 2018 оны 06 сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 2-р хороо, Тулга хотхоны ******* дугаар байрны 35 тоот хаягт байрлах 51,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 950,000 төгрөгөөр буюу нийт 49,181,500 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болно. Г.Б нь одоо тус орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд орон сууцны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч байна.

Бид 475 337 544 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Энэ нь үндсэн зээл, хүү юм. Зээлийн гэрээний хугацааны бусад хэсгийг нь захирал ковид туссан, мөн дэлхий дахинд цар тахал тарсан тул төлөх боломжгүй болсон. Эхний зээлийн гэрээн зээр хүүд 202 913 072 төгрөг, үндсэн зээлээс 159 999 595 төгрөг, нийт 362 912 667 төгрөг, дараагийн зээл 25 848 987 төгрөг төлсөн. Энэ талаар маргахгүй. Бид нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн шаардлага дээр маргаж байгаа. Уг байранд 49 айл, 3-4 ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх 70 хувийн гүйцэтгэлтэй байхад барьцаалсан юм.

Бид төлөхгүй гээгүй. Олон удаа уулзаж байсан. Бид үл хөдлөх санал болгож байсан боловч зөвшилцөлд хүрээгүй. 2020 оны сүүлээс боломжгүй байгаа талаар хэлж байсан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад байраа алдах гэж байна гээд эхлэхээр эргэн төлөлт зогссон. Бид цар тахлаас болж захиалагч нараас төлбөрийг хэт шахаагүй. Гуравдагч Баттөмөр нь орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Төлбөрийг 100 хувь төлсөн тул өмчлөгч болохыг зөвшөөрч байна. Бид манай компанийг аваад, төлбөрөө оршин суугчдаас аваад төлбөрөө барагдуулаач гэж хүртэл хэлж байсан. Бид зээлээ төлөхийг энэ маягаар төлөх талаар ажиллаж байсан. Бид зээлээ төлөхөөс зайлсхийсэн зүйлгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэдэг үндэслэл нь гэрээний хугацаа дуусгавар болсон. Энэ хугацаанд хүү тооцохоор төлсөн төлбөрийг тооцоход үлдэгдэл дээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор эхний зээлийн гэрээгээр 350 150 815 төгрөг төлөх ёстой. Дараагийн зээлд эргэн төлөлт хийж яваад хугацаа 2021 оны 11 сард дууссан. Энэ хугацаанд тооцогдох хүүгээс төлсөн төлбөрийг тооцоод 125 186 729 төгрөг төлөх ёстой. Гэрээний хугацаа дууссанаас хойш хүү төлөх үндэслэлгүй. Учир нь банк эрх бүхий этгээдийн тухай хуулийн 25.2-т хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг заах боловч гэрээнд энэ талаар байхгүй. Мөн 24.3-т үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иймд бусад хэтэрсэн хугацааны хүүд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Барьцаа хөрөнгийн хувьд зээл авах үед дуусаагүй барилга байсан. Үнэлгээ нь 2 тэр бум байсан. Барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш хүн амьдрах нөхцөл бүрдэж үнэлгээ өссөн. Үнэлгээ нь 6 тэр бум болох боломжтой болсон. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад үнэлгээ болон бодит байдал өөр болсон тул барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан тохиолдолд олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Шүүх дараах нөхцөлийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш хүү төлөх үндэслэл алга. Гэрээнд заасан хүү нь гэрээний хугацааны хүү бөгөөд хугацаа дууссаны дараа хүү тооцохоор заагаагүй байна. Гэрээний 2.4 нь ерөнхий заалт бөгөөд хэтэрсэн хугацааны хүүг тогтоохгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд ББСБ зээлийн эргэн төлөлт тооцохдоо 16 саяыг нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан байдаг. Гэрээний хугацаанд мөн адил нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Үүнийг үндсэн зээлээс хасах бөгөөд ингэснээр хүүгийн тооцоолол өөр болно. Үүнээс болж зээлийн тооцоолол өөр өөр болоод байгаа юм. Нэмэгдүүлсэн хүү тооцохдоо үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээд байна. Мөн шаардах эрхийн хувьд гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний хугацаа сунгасан зүйлгүй яваад байдаг. 2021.11.17-нд хүртэл шаардах эрхээ эдлээгүй байгаа нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэх үндэслэл болсон. Байр бусдад зарагдсаныг мэдсэн боловч шаардах эрхээр хэрэгжүүлээгүй нь хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлсэн. Цар тахлаас бол хямрал болсон. Барилга цар тахлаас өмнө ашиглалтад орсон боловч гэрээ нь цар тахлын үед үргэлжлээд байна. Нэмж төлбөр төлөхгүй байхад хүү тооцоод яваад байна. Үүнээс болж шаардлага нэмэгдсэн байна. Иймд үлдэх 300 саяыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээн дээр гуравдагчийн эрх бичигдээгүй байна. Энэ нь дан ганц хариуцагчийн үүрэг биш. Өнөөдөр урьдчилгаа аваад барилгын эхний хэсгийг барьсан гэдэг нь тодорхой. Нэхэмжлэгч нь захиалгын гэрээг шаардаж болох байсан. Нэхэмжлэгч тал тодруулж болох байсан. Тулга нь барилгын гүйцэтгэгч юм. Гандирсын захиалгаар Тулга барилга барьсан. Улмаар 70 хувийн гүйцэтгэлтэй болоход захиалгаар барьж байгаа гэсэн үндэслэлээр үл хөдлөхийн гэрчилгээ авсан. Иймд хариуцагчийн өмч мөн үү гэдэг асуудал яригдана. Гэхдээ бид зээлийн гэрээний үүргээ ухамсарлаж байгаа бөгөөд барьцааны гэрээг олон хүний эрх ашгийг анхаарч үзнэ үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Халиун нь шүүхэд болон түүний төлөөлөгч Д.О  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Халиун миний “Амьд судар” ТББ-н үйл ажиллагаанд дэмжлэг “Гандирс орд” ХХК-с өөрийг газрын бартерт “Т.К ” ХХК-с 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн журмаар өгсөн. Үүний дагуу “Т.К ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2019 оны 6 сараас айлуудаа орж эхэлсэн боловч өнөөдрийг болтол өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй маргаан дагуулсаар байна. Тухайлбал, “Т.К ” ХХК нь барилгад шаардлагатай хөрөнгийг ББСБ-с зээлийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд зээл төлж дуусаагүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг одоогоор гаргаж өгөх боломжгүй гэсэн дам яриа гарч эхэлсэн. Гэхдээ бид 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгыг барьцаалсан, орон сууц захиалагч нарт шилжих ёстой орон сууцыг барьцаалсан, улмаар зээлийн гэрээтэй холбоотойгоор иргэний шүүхэд маргаан үүссэн талаар мэдсэн. Би “Т.К ” ХХК-д төлбөр тооцоо байхгүй.

“Т.К ” ХХК-ний барьсан байр нь Гандирсын газар дээр баригдсан. Улмаар Гандирсаас байр авна гэдэг үндэслэлээр гэрээ байгуулсан. Энд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь хөндөгдөж байна. Гандирс нь барилга барьсан компани бичиг баримт бүрдүүлдэг тул “Т.К ” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг юм. Гэрээн дээр өмчлөх эрхийг нотлох бичиг баримтыг шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл гаргаагүй зөрчиж байна. Иймд хариуцагчаас үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Хариуцагч нь төлөх дүнгээ хэлж байгаа тул эвлэрэн тохиролцож шийдээсээ гэж хүсэж байна. Гэрээний дагуу үүргээ биелүүлж Гандирс болон Тулга нь Халиун тооцоогүй гэсэн бичиг байгаа юм. Иймд шударга өмчлөгч юм. Газрын төлбөрт авсан байр нь орон сууцны захиалгын гэрээ байгуулахад газрын төлбөрт шилжүүлсэн гэсэн байдаг тул барьцаанаас чөлөөлж өгнө үү. Гэрээнд зааснаар чөлөөлж өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Гандирс орд” ХХК-с өөрийн газрын бартерт “Т.К ” ХХК-с авсан орон сууцыг урьдчилгаа төлбөр төлөн худалдаж авахаа болсон. Үүний дагуу “Т.К ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2019 оны 6 сараас айлуудаа орж эхэлсэн боловч өнөөдрийг болтол өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй маргаан дагуулсаар байна. Тухайлбал, “Т.К ” ХХК нь барилгад шаардлагатай хөрөнгийг ББСБ-с зээлийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд зээл төлж дуусаагүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг одоогоор гаргаж өгөх боломжгүй гэсэн дам яриа гарч эхэлсэн. Гэхдээ бид 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгыг барьцаалсан, орон сууц захиалагч нарт шилжих ёстой орон сууцыг барьцаалсан, улмаар зээлийн гэрээтэй холбоотойгоор иргэний шүүхэд маргаан үүссэн талаар мэдсэн. Би “Т.К ” ХХК-д төлбөр тооцоо байхгүй.

Энэ байрыг 2019.5.10-нд Тулгатай гэрээ байгуулсан. Тэгээд 2019.7.16-нд нүүж орсон. 3 дахь жилдээ амьдарч байна. Тулга компани Гандирсын газар дээр барилга бариад 5 байр өгсөн байсан. Ингээд Гандирстай гэрээ хийгээд худалдаж авсан. Төлбөрөө бүрэн төлсөн. Тооцоогүй гэсэн бичиг байгаа юм. Байр барьцаанд байгаа болохоор бидний эрх зөрчигдөөд байрны ордер байхгүй байгаа юм. Өмчлөх эрхийг тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б нь шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний төлөөлөгч Ш.А  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “Т.К ” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 01 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Улмаар тус гэрээгээр “Т.К ” ХХК нь БЗД, 2-р хороо, Тулга хотхон ******* байрны 2 дугаар орцны 4 давхарт 35 тоот, 51.77 м.кв, 2 өрөө байрыг барьж миний өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. Миний бие гэрээний дагуу орон сууцын захиалгын төлбөрт  1 м.кв нь 950,000 төгрөг, нийт 49,181,500 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээнд заасан хуваарийн дагуу буюу гэрээг байгуулахдаа 42 сая төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр 7,181,500 төгрөгийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд намайг орон сууцын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Баттөмөр нь 2018 онд Тулгатай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 35 тоот 2 өрөө байрыг 1 м.кв-г 950 000 тооцож 49 188 500 төгрөгөөр захиалсан. Гэрээнд зааснаар 2018 оны 11 сард дуусгахаар тохирсон. Гэрээ байгуулах үед барилга 30 хувьтай байсан. Төлбөрөөс гэрээ байгуулах үед 42 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2018.7.31-нд тохиролцсон ёсоор төлсөн. Гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байгаа юм. Иргэний хуулийн 343-т зааснаар гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх ёстой. Иймд Баттөмөр нь төлбөрөө бүрэн төлсөн тул орон сууцны өмлөгчөөр тогтоож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь гэрээ байгуулах үед 30 хувьтай байхад байгуулж төлбөрөө төлсөн нөхцөлийг харгалзаж үзнэ үү. Гэрээний 1.2-т 45 гэсэн боловч 35 тоот гэж хариуцагчийн төлөөлөгч залруулж хэлсэн. Барьцаанаас чөлөөлөхтэй холбоотойгоор хариуцагч нь 100 хувь төлбөрөө авчхаад дараа нь барьцааны гэрээ байгуулчхаад энэ талаар мэдэгддэггүй. 70 хувь хүртэл дан өөрийн хөрөнгөөр барьдаггүй нь тодорхой юм. Хууль тогтоомжийн хийдлээс болоод иргэд хохирох болоод байна. Шаардлага гаргах эрх үүсчхээд байхад эрхээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь хуулийн хийдлээр хүү, нэмэгдүүлсэн хүү авах гээд байна. Зохигчдод аль алинд нь буруу байна. Үүнээс болоод Баттөмөр нь өмчлөгчөөр тогтоолгох эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.У  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Т.К ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайг худалдаж авсан билээ. Үүний дагуу гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг тухай бүрд нь төлж дуусгасан билээ. “Т.К ” ХХК-ний барилгын ажил удааширч 2019 оны 06-р сараас оршин суугчдаа оруулж эхэлсэн болно. Миний бие ч үйлчилгээний талбайгаа хүнсний дэлгүүрийн зориулалтаар нэлээдгүй хөрөнгө гаргаж тохижуулсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй маргаан дагуулсаар байна. Тухайлбал, “Т.К ” ХХК нь барилгад шаардлагатай хөрөнгийг ББСБ-с зээлийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд зээл төлж дуусаагүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг одоогоор гаргаж өгөх боломжгүй гэсэн дам яриа гарч эхэлсэн. Гэхдээ бид 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгыг барьцаалсан, орон сууц захиалагч нарт шилжих ёстой орон сууцыг барьцаалсан, улмаар зээлийн гэрээтэй холбоотойгоор иргэний шүүхэд маргаан үүссэн талаар мэдсэн. Энэхүү иргэний хэрэгт миний өмчлөх эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. Учир нь “Т.К ” ХХК миний үйлчилгээний талбайг барьцаалсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар үүргийн гүйцэтгэлд шаардлага хангуулах нөхцөл үүсэж байна. Би “Т.К ” ХХК-д төлбөр тооцоо байхгүй.

Би Тулгатай 2015 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Төлбөрийг гэрээнд зааснаар төлсөн. 2019.8.6-нд тооцоо дуусаж гэрчилгээ гаргуулах бичиг авсан. Би  м.кв-г 1 500 000 тооцож гэрээ байгуулсан бөгөөд 2019.8.6-нд тооцоо дууссан гэсэн бичгээ авсан. Гэрээ маань нэхэмжлэгч, хариуцагч нарын маргалдаж байгаа асуудлаас өмнө байгуулагдсан юм. Хуваарийн дагуу төлсөн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019 оны 4 сард барилга дуусах шатандаа байхад би талбайгаа очиж үзэж байсан. Үүнээс хойш нэмж зээл олгоод байгаа тул дэлгүүрийн хаяг тавигдсан байхад дахин зээл олгочхоод гуравдагч этгээд байхгүй гэж үзсэн нь итгэл төрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А , Б.Ц нар нь шүүхэд болон тэдгээрийн төлөөлөгч Б.Х  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Гандирс орд” ХХК-ний газар дээр барьсан 50 айлын байрнаас 3 өрөө байрыг “Гандирс орд” ХХК-с авахаар тохирсон ба “Т.К ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2020-2021 онд ББСБ-с анхааруулга тавьснаар маш их цочирдсон. Бидний амьдарч байгаа барилгыг тэр чигт нь барьцаанд тавьсныг анх ингэж мэдсэн. Үүний дагуу “Т.К ” ХХК-с асуухад удахгүй асуудлыг шийднэ гэсэн. Өнөөдрийн байдлаар ББСБ-р нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлт гаргасан байна. Энэ нь бидний эрх ашгийг ноцтой хөндөж байна. “Гандирс орд” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихыг зөвшөөрч улмаар 5 орон сууц, 3 дулаан зогсоол авахаар тохирч нэр бүхий хүмүүсийн нэр дээр гэрээ байгуулсны нэг нь бид юм. Бид “Т.К ” ХХК-д ямар нэг өр төлбөргүй бөгөөд 2 компаний хооронд байгуулагдсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан шударга эзэмшигч мөн.

Манайх Гандирсаас 2019 онд энэ байрыг худалдаж авсан. Гандирсын газар дээр хариуцагч нь байр барьсан. Бид нэг байрыг нь авсан. Бид 100 950 000 төгрөгөөр авсан. Урьдчилгааг нь 50 хувийг төлсөн. Үлдсэнийг бас Гандирсд төлсөн. 2019.7.2-нд орон сууцандаа ороод амьдарч байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь олон айл амьдарч байгаа юм. Манайх л гэхэд 10 ам бүл амьдардаг. Төлбөр дууссан тодорхойлолт байгаа тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал нь шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хэргийн 7-9 дүгээр тал/, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хэргийн 10-11 дүгээр тал/, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хэргийн 12-14 дүгээр тал/, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хэргийн 15-16 дугаар тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 18-20 дугаар тал/, мөнгөний тасалбар 2 ширхэг /хэргийн 21-22 дугаар тал/, кассын зарлагын баримт 16 ширхэг /хэргийн 80-85 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ил захидал /хэргийн 129 дүгээр тал/, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шаардлага /хэргийн 130 дугаар тал/, “Т.К ” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 15/1 дугаар албан тоот /хэргийн 133 дугаар тал/, “******* ББСБ ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/132 дугаар албан тоот /хэргийн 134 дүгээр тал/, “Т.К ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19/181 дүгээр албан тоот /хэргийн 135 дугаар тал/, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт /хэргийн 136 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч тал нь шүүхэд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийн хуулбар /хэргийн 73-74 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б нь шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар /хэргийн 142-147 дугаар тал/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хэргийн 148-149 дүгээр тал/, “Т.К ” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21/08 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 150 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б  нь шүүхэд “Гандирс орд” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11/22 дугаар албан тоот /хэргийн 213 дугаар тал/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 70 дугаар тодорхойлолт /хэргийн 214 дүгээр тал/, “Т.К ” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20/180 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 215 дугаар тал/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22/06 дугаар албан тоотын хуулбар/хэргийн 216 дугаар тал/, 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хэргийн 217-219 дүгээр тал/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээний хуулбар /хэргийн 210-211 дүгээр тал/, Голомт банкны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн баримт /хэргийн 220 дугаар тал/, өөрийн Хаан банк дахь дансны хуулга /хэргийн 221-226 дугаар тал/, “Гандирс орд” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 227 дугаар тал/, кадастрын зургийн хуулбар 2 ширхэг /хэргийн 228 -229 дүгээр тал/ -г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х-ны төлөөлөгч Д.О  нь шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээний хуулбар /хэргийн 233-234 дүгээр тал/, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хэргийн 236 дугаар тал/, “Гандирс орд” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11/22 дугаар албан тоот /хэргийн 238 дугаар тал/, “Т.К ” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20/180 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 237 дугаар тал/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Т.К ” ХХК-с 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 788,808,444 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ ” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байраар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Баттөмөрийг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байр, 2 дугаар орц, 4 давхар, 35 тоот хаягт байрлах, 51.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ ” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн ЗГ08292018 дугаар болон 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ05092018 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 452,656,267 төгрөг, хүү 258,252,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,537,190 төгрөг, нийт 762,445,744 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 13,000 төгрөг, бүгд 762,458,744 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байраар хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дээрх 2 зээлийн гэрээний хүүд 21,968,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,393,783 төгрөг нэмж гаргуулахаар нэмэгдүүлж, бүгд 788,808,444 төгрөг шаардсан.

 

Хариуцагч “Т.К ” ХХК дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 475,337,544 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь гэрээний хугацаа дуусан тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй, төлсөн төлбөрийг буруу суутган тооцсон, барьцаа хөрөнгө нь захиалагч нарын эзэмшилд шилжсэн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж маргасан.

Мөн гуравдагч этгээд Г.Б-ийн бие даасан шаардлагыг зөвшөөрсөн.

 

Гуравдагч этгээд Г.Б нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байр, 2 дугаар орц, 4 давхар, 35 тоот хаягт байрлах, 51.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай бие даасан шаардлага гаргасан.

 

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ЗГ08292018 дугаар 500,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 30 хоногт 2.6 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу 553 хоногийн хугацаатайгаар байгуулсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

Үүний дараа 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ЗГ05092018 дугаар 100,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 30 хоногт 2.6 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл 551 хоногийн хугацаатайгаар байгуулсан байна. /хэргийн 12-14 дүгээр тал/

Эдгээр зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөг болон 100,000,000 төгрөг олгогдсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг ЗГ08292018 дугаар гэрээний үүрэгт нийт 362,912,667 төгрөг, ЗГ05092018 дугаар гэрээний үүрэгт нийт 25,848,987 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэхүү буцаан төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ ” ХХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн 1/185 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 17-20 дугаар тал/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

Хариуцагч тал нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар зээлийг хугацаанд нь төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө.

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь цааших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Үүнээс гадна хариуцагч тал нь гэрээний хугацаа дууссаны дараа хүү тооцох нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т нийцэхгүй гэж тайлбарласан. Гэвч хуулийн энэхүү зохицуулалт нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалттай хамааралтай, өөрөөр хэлбэл, хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгээс илүү хувиар хүү төлөхгүй гэсэн зохицуулалт юм.

 

Харин хариуцагч нь гэрээний хугацаанд хүү төлөх үүргийн талаар маргаагүй.

 

Улмаар хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг буруу хасаж тооцсон гэж маргасан тул зээлийн гэрээ тус бүрд үүссэн үүрэг, эргэн төлөлт, биелүүлээгүй үүргийг тооцвол:

 

  1. ЗГ08292018 дугаар гэрээний хувьд:

Энэхүү гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 553 хоногоор байгуулж, 30 хоногт 2.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Үүнээс үзэхэд зохигчид гэрээний хугацаа болон хүүг хоногоор тооцсон байх тул нийт 553 хоногт 18.44 /553/30/ удаа хүү төлөх үүрэгтэй.

Уг аргачлалаар хүүг тооцвол гэрээний хугацаанд 30 хоногт 13,000,000 төгрөг, нийт 239,720,000 /13,000,000*18,44/ төгрөгийн хүү тооцогдоно.

Улмаар гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч шаардлага нэмэгдүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөх хүртэл 678 хоног хэтэрсэн байх тул 22.6 /678/30/ удаа буюу 293,800,000 /13,000,000*22.6/ төгрөгийн хүү тооцогдоно.

Нэгтгэн тооцвол 533,520,000 төгрөгийн хүү тооцогдсон байна.

 

Түүнчлэн нэгэнт хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон, хэн аль энэ үйл баримтын талаар маргаагүй тул гэрээний 2.3-т зааснаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцнэ.

Ийнхүү нэмэгдүүлсэн хүүг тооцвол 106,704,000 /533,520,000*20%/ төгрөг юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 533,520,000 /239,720,000+293,800,000/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,704,000 нийт 1,140,224,000 төгрөг буцаан төлөх үүрэг үүссэн байна.

 

Үүнээс зохигчдын маргаагүй буцаан төлөлт болох 362,912,667 төгрөг хасвал хариуцагч нь 777,311,333 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

  1. ЗГ05092018 дугаар гэрээний хувьд:

Энэхүү гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 551 хоногоор байгуулж, 30 хоногт 2.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон.

 Дээр дурдсан үндэслэлээр гэрээний хугацаа дуусан нь хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 973 хоног байх тул 32.44 /973/30/ удаа буюу 30 хоногт 2,600,000 төгрөг, нийт 84,344,000 төгрөгийн хүү тооцогдоно.

Улмаар дээр дурдсан үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг тооцвол 16,868,800 төгрөг юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчид үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 84,344,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,868,800 төгрөг, нийт 201,212,800 төгрөг буцаан төлөх үүрэг үүссэн байна.

 

Үүнээс зохигчдын маргаагүй буцаан төлөлт болох 25,848,987 төгрөгийг хасвал хариуцагч нь 175,363,813 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь нийт 952,675,146 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 788,808,444 төгрөг нэхэмжилсэн тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагад гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу шүүхэд нэхэмжлэл гарахад төлсөн нотариатын зардал 13,000 төгрөгийн талаар дурдсан боловч нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй байна. Түүнчлэн мөнгөн төлбөр гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангасан тул 13,000 төгрөгт холбогдох шаардлагыг тусад нь хангах боломжгүй.

 

            Нэхэмжлэлийн шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар:

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БГ08292018 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр БГ05092019 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хэргийн 10-11, 15-16 дугаар тал/

Энэ 2 барьцааны гэрээний зүйл нь адил буюу хариуцагч болон гуравдагч этгээд нарын маргаж буй Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх /13361/ Б.Доржийн гудамж, ******* дугаар байр байна.

 

Барьцааны гэрээнүүд нь бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан гэрээ байна.

Түүнчлэн барьцааны гэрээг байгуулах үед уг барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан нь тогтоогдож байгаа бөгөөд одоо ашиглалтад орсон болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/380 дугаар дүгнэлтийн хуулбараар тогтоогдсон. /хэргийн 73-74 дүгээр тал/

 

Улмаар нэгэнт зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан 2 барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, гэрээ байгуулсан талаар зохигчид маргахгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энд хариуцагч тал нь уг ******* байрны өмчлөгч нь хариуцагч мөн эсэх нь эргэлзээтэй гэж маргасан боловч уг тайлбар нь дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/380 дугаар дүгнэлтэд барилга байгууламжийн өмчлөгч байгууллага гэдэгт “Т.К ” ХХК гэснээр үгүйсгэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагчийн олон иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тул энэхүү барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь дээрх 2 барьцааны гэрээний 2.1-д барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх байхгүй гэсэн байна.

Цаашлаад хариуцагч талын барьцааны зүйлийн үнэ өссөн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахад эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь хэрэв барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан тохиолдолд уг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөрөөс илүү гарсан хэсгийг өмчлөгчид буцаан олгох журамтай.

 

Харин хариуцагч болон гуравдагч этгээд нар нь барьцааны гэрээ болон орон сууц захиалгын гэрээг байгуулсан цаг хугацаатай холбоотойгоор барьцааны гэрээ хэрэгжих үндэслэлтэй эсэх талаар сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

  1. Гуравдагч этгээд Г.Б-ийн бие даасан шаардлагын хувьд:

Хариуцагч “Т.К ” ХХК болон гуравдагч этгээд Г.Б нар нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байр, 2 дугаар орц, 4 давхар, 35 тоот хаягт байрлах, 51.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны талаар 49,181,500 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. /хэргийн 142-147 дугаар тал/

 

Маргаж буй барилга нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/380 дугаар дүгнэлт гарснаар ашиглалт оржээ.

Иймд хариуцагч болон Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Улмаар гуравдагч этгээд Г.Б нь гэрээ байгуулсан өдөр 42,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 7,181,500 төгрөг төлсөн болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 148-149 дүгээр тал/

Мөн хариуцагч “Т.К ” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21/08 дугаар албан тоотоор төлбөр бүрэн төлөгдсөнийг зөвшөөрсөн байна. /хэргийн 150 дугаар тал/

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд энэхүү бие даасан шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Иймд гуравдагч этгээд Г.Б нь ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, барилга ашиглалтад орсон байх тул түүнийг 35 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

Харин дээрх барьцааны гэрээний хувьд хуулийн өөр зохицуулалттайг дурдаж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгч буюу шаардлага гаргасан этгээдээр төлүүлж, нэхэмжлэл, шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, буцаан олгох журамтай. Мөн илүү төлсөн хураамжийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгоно. Иймд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгийн нийт 4,330,220 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-ийн 403,858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 4,734,071.72 төгрөг, улсын төсвөөс 6.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 4,330,220 төгрөг, гуравдагч этгээд Г.Баттөмөрт 403,858 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Т.К ” ХХК-с 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн ЗГ08292018 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ05092018 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 788,808,444 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ ” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Т.К ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх /13361/ Б.Доржийн гудамж, ******* тоот хаягт байрлах, 4,053.28 м.кв талбайтай барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, ******* байр, 2 дугаар орц, 4 давхар, .... тоот хаягт байрлах, 51.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 4,330,220 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-ийн 403,858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,734,071.72 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 6.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 4,330,220 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-т 403,858 төгрөг тус тус олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД