Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00459

 

 

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00459

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Б.Азбаяр, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд ******* хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ОХУ, 117997, Москва хот, Софийский гудамж, 26/1 хаягтай, ******* ******* ******* *******,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ОСГ-1, Олимпийн гудамж, 7/3, Центрум 6 давхар хаягтай, рд:5188822, *******-******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 15 хороо, Энэбишийн гудамж, 3 хороолол, 30 байр, 25 тоотод оршин суух хаягтай, рд:ха53070678, Харчин болд овогт Дашийн *******од холбогдох,

 

хохирол ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Батбуян,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар

иргэдийн төлөөлөгч Д.Сайнбуян, П.Мөнхтунгалаг нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Золзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, *******-******* ******* нь хариуцагч Д.*******од холбогдуулан хохирол 350 ам доллар буюу ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хариуцагч Д.******* нь 2006 оны 5-р сарын 31-ний өдрөөс 2014 оны 9-р сарын 1-ний өдрийн хооронд нэхэмжлэгч ОХУ-ын ******* ******* ******* *******ийн Монгол Улсад үүсгэн байгуулсан охин компани болох *******- ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Д.******* нь *******-******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 7-р сарын 24-ний өдөр 14/2014 дугаартай тушаал гаргаж, *******-******* *******-ийн хөрөнгөөс нийт 350,.0 ам.долларыг өөртөө орон сууц худалдан авахад зориулан олгох гэх хууль бус шийдвэрийг компанийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гаргасан. 2014 оны 9-р сарын 1-ний өдөр "*******-******* *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ОХУ-ын ******* ******* ******* *******ээс 2014 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн Д.*******ыг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Д.******* өөрийг нь ажлаас чөлөөлөх болсон талаар олж мэдмэгцээ өөртөө олгохоор шийдвэрлэсэн дээрх 350,.0 ам.долларыг бэлнээр олгохыг хүссэн өргөдлийг 2014 оны 9-р сарын 1-ний өдөр гаргаж , энэхүү өргөдөл дээрээ өөрөө гарын үсэг зурж мөнгө олгох зөвшөөрлийг өгсөн ба мөн өдрөө компаниас 350,.0 ам.долларыг бэлнээр хүлээн авсан байна. *******-******* ******* болон ******* НХН нь Д.*******ын дээрх үйлдлийн талаар 2015 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2015 оны 7-р сарын 09-ний өдрийн хооронд хийгдсэн дотоод аудитын шалгалтын дүгнэлтээс олж мэдсэн байдаг. Энэхүү шалгалт нь ******* НХН-ийн ерөнхийлөгчийн 2015 оны 1-р сарын 30-ний өдөр баталсан дотоод аудитын хэлтсийн төлөвлөгөөний дагуу хийгдсэн бөгөөд 2013 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хамарсан. Тус аудитын дүгнэлтийн 3.1-т зааснаар гүйцэтгэх захирал асан Д.******* нь 2014 оны 9-р сарын 01-ний өдөр халагдах үедээ, компанийн зүгээс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр 350 мянган ам.долларын буюу 42,5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан бөгөөд ингэхдээ хүн амын орлогын албан татварыг суутгалгүйгээр авсан гэдэг нь тогтоогддог. Үүнийгээ Д.******* нь өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд өршөөж өгөхийг хүсэж нэхэмжлэгчид хүсэлт бичиж өгсөн байдаг. Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хариуцагчийн хууль бус үйлдлийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжид огт хамаагүй. Мөн хууль бус үйлдлийн хувьд Эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж хүртэл байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн журмаар биш иргэний журмаар хохирлоо шаардаж байгаа гэдгийг дурдаж өгмөөр байна. Дээрээс нь Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт заасанчлан Д.******* нь *******-монголия *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдож байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 84.4 дэх хэсэгт заасанчлан эрх бүхий албан тушаалтан дараах үүргийг хүлээдэг. Тодруулбал хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн *******-******* *******-ийн дүрмийн 8.5 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь хувийн зорилгоор компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулахыг шууд хориглосон. Гэтэл Д.******* нь холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичгээр өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн, үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл нь харагдаж байна. Үр дагаврын хувьд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасан. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт. "Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасны дагуу *******- ******* *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох ОХУ-ын ******* ******* ******* компани нь тус компанийн эрх бүхий тушаалтан асан Д.*******ын компанид учруулсан хохирлыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Иймд *******-******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.*******ын компанид хохирол учруулж хууль бусаар хувьдаа завшсан мөнгө болох 350,.0 ам. доллар буюу ******* төгрөгийг түүнээс гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Юун түрүүнд нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлье. Хариуцагчийн хувьд анх ОХУ-ын компанийн охин компани болох Монгол улсад бүртгэлтэй ЮМ Трейд *******-ийн дэд захирлаар 2001-2006 онуудад ажиллаж байгаад НХН-ийн 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдож, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Улмаар ОХУ-ын НХН-ийг ОХУ-ын төрийн өмчит НК ******* НХН-т шилүүлсэнтэй холбогдуулан ******* ******* *******-ийг шинээр үүсгэн байгуулж удирдаж байгаад 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЮМ Трейд *******-ийг ******* ******* *******-д нэгтгэх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг Компанийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл ажилласан байдаг. Нэгтгэж үзвэл Эдгээр компаниудыг нийтдээ 13 жил удирдан ажилласан байна. Ингэж ажиллахдаа компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэгтээ нэхэмжлэгч тал маргадгүй. Компанийн үүсгэн байгуулагч, үндсэн хувьцаа эзэмшигч нь 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.*******той хөдөлмөрийн гэрээ байгуулан хариуцагчийг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд үйлчилсэн. Тодруулбал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар нотлогдоно. Дээрх хөдөлмөрийн гэрээ нь Компанийн тухай хуулийн гүйцэтгэх удирдлага гэсэн 83 дугаар зүйлийн 83.6-д гүйцэтгэх удирдлага нь, хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасантай нийцэж байгаа. Мөн энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-ийн 4 ба 14, 16 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, хөдөлмөрийн үр дүнгээр шагнал урамшуулал авах эрхтэй, Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм болон энэхүү гэрээнд заасан бусад эрхтэй гэж заасан. Түүнчлэн гэрээний 5.1-д компанийн дотоод дүрэм журам, Компанийн дүрэм, Монгол улсын хууль тогтоомжоор тогтоосон компанийн ажилтнуудад олгодог баталгаа, хөнгөлөлтүүд нь гүйцэтгэх захирлын хувьд нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчийн шийдвэргүйгээр өөртөө тэтгэмж авсан гэж маргаж байна. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлагын цалин, урамшууллыг хувьцаа эзэмшигч тогтооно гэж заасан. Гэхдээ маргаан бүхий тушаал дээр урамшуулал гэсэн ойлголт огт байхгүй. Өндөр насны тэтгэвэрт гарах болсон бол тухайн үеийн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тэтгэмж олгох зохицуулалттай байсан. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд тэтгэмжтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй байна гэж харж байна. Хууль заасан урамшуулалтай холбоотой асуудлыг тэтгэмжтэй хольж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д Компанийн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг дан ганц байгууллага болох гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэж заасан ба гүйцэтгэх захиралд шагнал урамшууллын хэмжээг тогтоож олгох эрх ******* байсан. Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлд Ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ байгуулах, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэтгэлэг тэтгэмж олгох, ажиллагсдын хөдөлмөр хамгаалалтай холбоотой асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Компани хариуцан шийдвэрлэхийг заасан. Энэ тохиолдолд Компанийн дүрмийн 8.1-д зааснаар Компани гэдэг нь гүйцэтгэх захирал гэж ойлгогдоно. Иймээс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй. Хоёрдугаарт 2022 оны 1 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг зөрчсөн гэж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох эсэх асуудлыг гагцхүү цорын ганц хувьцаа эзэмшигч болох ОХУ-н ******* ******* ******* ******* шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компанийн дүрмээр дээрх эрхийг хариуцагчид олгосон гэдгийг дурдах нь зүйтэй. Учир нь хариуцагч нь дээрх эрхийн дагуу гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийг төлөөлж ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болон бусад буцалтгүй тусламж тэтгэмжийг хуульд заасан хүрээнд олгодог байсан. Ийнхүү ажлаас халагдаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу нэг удаагийн 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан. ******* ******* *******-ийг үүсгэн байгуулагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан -Трейд *******-ийн гүйцэтгэх захирлаар 1-2,5 жил ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөхөд компаниас 200-300 мянган ам.доллароос доошгүй тэтгэмж олгодог байсныг жишиг болгон дурдах нь зүйтэй. Мөн Монгол улсын төрийн албан хаагчид болон цэргийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт зааснаар 36 сарын цалинтай дүйцэх тэтгэмж авдаг байсныг жишиг болгосон. Харин хариуцагч буюу гүйцэтгэх захирал тэтгэмж авч болохгүй, бусад ажилчид авч болохоор тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа нь Үндсэн хуульд заасан эрх, тэгш байх үндсэн зарчмыг илт алдагдуулж байгаагаас гадна Монгол улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль, Компанийн тухай хууль, Компанийн дүрэм болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйлт заалтуудыг илт зөрчиж байна. Энэ талаар нотлох үүднээс гэрчийн мэдүүлэг авхуулсан. Тухайн гэрч нь -Трейд *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ажлаас гарахдаа тэтгэмж авч байсан талаараа мэдүүлсэн. Мөн н. гэх захирлын хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Тухайн хөдөлмөрийн гэрээн дээр ажлаас халагдахдаа тэтгэмж авдаг талаар заасан. Мөн н. гэдэг хүн тэтгэмж авдаг талаараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ асуудалтай холбоотой өмнөх гүйцэтгэх захирлууд тэтгэмж авсантай холбоотой нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд огт хандаж байгаагүй. Гэтэл нэг Монгол гүйцэтгэх захирал амьдралынхаа 20 жилийг энэ байгууллагад зарцуулаад, ажлаас гарах болоход тэтгэмж өгөх асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй. Өмнөх жишгийн дагуу өөртөө тэтгэмж олгох талаар тушаал гаргасан гэж шүүхээр хохирол шаардаж байгаа. Энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх тэгш байх зарчим алдагдаж байна гэж харж байна. Энэ мэт байдлаас нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан I-р хавтас хэргийн

 

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-р тал/

2018.12.17-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хэргийн 7-8-р тал/

2006.05.31-ний өдрийн ЮМ-Трейд *******-ны цорын ганц үүсгэн байгуулагч Нефтийн компани ******* ******* *******ийн шийдвэр, орчуулгын хамт /хэргийн 8-9-р тал /

2014.07.14-ний өдрийн Тушаал, орчуулгын хамт /хэргийн 10-11-р тал/

2014.09.01-ний өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хэргийн 12-р тал/

2014.09.01-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт /хэргийн 13-р тал/

Цор ганц үүсгэн байгуулагчийн шийдвэр, орчуулгын хамт /хэргийн 14-15-р тал/

*******-Монгол Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /хэргийн 16-20-р тал/

2018.08.18-ний өдрийн Итгэмжлэл орчуулга /хэргийн 21-22-р тал/

№32 Протоколын хураангуй, орчуулгын хамт /хэргийн 23-24-р тал/

Хуулийн этгээдийн улсын нэгдсэн сангийн бүртгэл Тэмдэглэлтийн жагсаалт, орчуулгын хамт /хэргийн 25-34-р тал/

2017.04.06-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 35-36-р тал/

Дашийн *******оос Игорь Иванович Сечин-д бичсэн хүсэлт, орчуулгын хамт /хэргийн 37-43-р тал/

2015.07.09-ний өдрийн Аудитын дүгнэлт, орчуулгын хамт /хэргийн 44-87-р тал/

Д.*******ын 2019.03.13-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 120-123-р тал/

2019.03.13-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 125-126-р тал/

2019.03.19-ний өдрийн Итгэмжлэл /хэргийн 132-р тал/

2019.04.01-ний өдрийн Албан томилолт, орчуулга /хэргийн 139-140-р тал/

2006.06.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ орчуулга /хэргийн 141-157-р тал/

2009.08.08-ны өдрийн ЮМ-Трейд ******* ба *******-******* *******-ийн нэгдэх гэрээ, орчуулгын хамт /хэргийн 158-167-р тал/

*******ын Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 173-р тал/

*******ын Элбэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 174-р тал/

2019.04.10-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 177-р тал/

Д.*******ын тэтгэврийн дэвтрийн хуулбар /хэргийн 178-р тал/

2017.07.03-ны өдрийн Хүсэлтийн хариу /хэргийн 201-р тал/

*******-******* *******-ийн захирлын тушаалууд, орчуулгын хамт /хэргийн 202-250-р тал, 2-р хавтасны 1-р тал/

 

II-р хавтас хэргийн

 

2019.05.01-ний өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 7-8-р тал/

*******-******* *******-ийн санхүүгийн тайлан /хэргийн 17-42-р тал/

Аудиторын дүгнэлт /хэргийн 43-65-р тал/

2019.05.22-ны өдрийн Нотлох баримтын талаар /хэргийн 69-р тал/

2006.06.20-ны өдрийн Тушаал, орчуулгын хамт /хэргийн 70-71-р тал/

2019.05.29-ний өдрийн Нотлох баимтын тухай /хэргийн 78-р тал/

2004 оны 1 дэх улирлын ажилчдын цалингийн хүснэгт, орчуулгын хамт /хэргийн 93-94-р тал/

Нэмэлт тайлбар /хэргийн 110-111-р тал/

Тус шүүхийн 2019.6.26-ны өдрийн 1905 дугаар шийдвэр /хэргийн 127-133-р тал/

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 1609 дугаар магадлал/

Улсын Дээд шүүхийн 2021.3.04-ний өдрийн 176 дугаар тогтоол /хэргийн 208-218-р тал/

2021.05.12-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хэргийн 226-228-р тал/

 

III-р хавтас хэргийн

 

2021.08.27-ны өдрийн Шүүгчийн захирамжийн дагуу бэлтгэсэн санхүү, тушаал, татварын анхан шатны баримтын жагсаалтын хуулбар, баримтын хамт /хэргийн 9-86-р тал/

2006.06.01-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, орчуулга /хэргийн 90-103-р тал/

2021.10.07-ны өдрийн Нэмэлт тайлбар гаргах тухай /хэргийн 107-109-р тал/

2021.10.08-ны өдрийн Нэхэмжлэл ихэсгэх тухай /хэргийн 111-112-р тал/

2021.10.07-ны өдрийн Итгэмжлэл /хэргийн 113-р тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 114-115-р тал/

2021.10.08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хэргийн 116-р тал/

2021.10.20-ны өдрийн Хариу тайлбар гаргах тухай /хэргийн 126-р тал/

*******-******* *******-ийн захирлын тушаалууд /хэргийн 127-136-р тал/

2009 оны 4 улирлын Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлгооос суутгасан албан татварын тайлан /хэргийн 137-202-р тал/

2004.12.30-ны өдрийн Хөдөлмөрйн гэрээ орчуулга /хэргийн 212-220-р тал/

Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайлан /хэргийн 221-228-р тал/

У.Оюунаагаас асуусан гэрчийн мэдүүлэг /хэргийн 238-241-р тал/

 

2013 оны 4 улирлын Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлгооос суутгасан албан татварын тайлан /хэргийн 245-250-р тал/

 

IV-р хавтас хэргийн

 

Кассын болон харилцах дансны хуулга, ерөнхий журнал /хэргийн 9-29-р тал/

Магадлагаа орчуулгын хамт /хэргийн 54-55-р тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 57-58-р тал/

2014.07.01-ээс 2014.09.30-ны өдрийн Ерөнхий журнал /хэргийн 63-73-р тал/

2022.01.01-ны өдрийн Итгэмжлэл, орчуулгын хамт /хэргийн 76-78-р тал/ нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийнэ гэж заасныг зөрчиж өөрөө өөртөө мөнгө олгох шийдвэр гаргаж, хувьдаа мөнгө завшиж компанид 350 ам доллар буюу 922 246 500 төгрөгийн хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...зохигч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан тул хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон хэрэгт авагдсан бусад баримтаар тэтгэмж авсан нь хууль зөрчөөгүй, байгууллагад хохирол учирсан талаар болон хариуцагчаас авлагатай өр үүссэн талаар санхүүгийн баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч 2006 оны 05 сарын 31-ны өдрөөс *******-ийн гүйцэтгэх захирлаар, 2007 оны 12 сарын 27-ны өдрөөс Роснефьт ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан ба 2007 оны 08 сарын 13-ны өдрийн №КУ/КП/18 тоот худалдах худалдан авах гэрээг үндэслэн *******-ийн эрх үүргийг Роснефьт ******* *******-д шилжүүлэх замаар бүтэц зохион байгуулалтыг нэгтгэжээ. Энэхүү 2 компанийн цорын ганц үүсгэн байгуулагч Роснефьт ******* ******* ******* болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтууд, Роснефьт ******* *******-ийн дүрэм, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 8-9, 16-20, 23-36, 149-167 дугаар тал/

6. 2014 оны 09 сарын 01-ний өдөр Роснефьт НХН-ээс хариуцагч Д.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 15-16 дугаар тал/

7. 2014 оны 07 сарын 24-ны өдөр Роснефьт ******* *******-ийн гүйцэтгэх захирал Д.******* ...гавьяаны амралтад гарч буйг тохиолдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу Д.*******од орон сууц худалдан авахад нь зориулж тэтгэмж болгон 350 ам доллар олгож... шийдвэрлэсэн ба 2014 оны 09 сарын 01-ны өдөр бэлэн мөнгөний зарлагын баримтаар тухайн 350 ам долларыг хүлээн авсан нь тушаал, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл болон бэлэн мөнгөний зарлагын баримт, 2015 оны 07 сарын 09-ний өдрийн Аудитын дүгнэлт, 2014 оны 08 сарын 31-ны өдрөөс 2014 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацааны Роснефьт ******* *******-ийн кассын дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 10-13, 44-87, 4 дүгээр хавтас хэргийн 9-10 дугаар тал/

8. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

9. Нэхэмжлэгч хариуцагчийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр Роснефьт ******* *******-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж маргаж байна.

10. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

11. ******* болон Роснефьт ******* ******* нэгтгэгдсний дараа Роснефьт ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар Д.******* томилогдон ажиллаж байсан боловч талуудын хооронд бичгээр хийсэн хэлцэл байхгүй бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

12. Хариуцагч Д.******* нь сарын 5 долларын тогтмол цалинтай, жил бүр ээлжийн амралт эдэлж, цалин орлогоос тухай бүр нь нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутган авч байсан нь шүүх хуралдаанд өгсөн гэрч Ц.Оюуны ...Д.******* 1 сарын 5 ам доллар хавьцаа цалин авч байсан... гэх мэдүүлэг, ээлжийн амралт нөхөн олгох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хүн амын орлогын албан татварын тайлан баримтуудаар тогтоогдож байна. Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /1 дүгээр хавтас хэргийн 118 дугаар хуудас ар тал, 3 дугаар хавтас хэргийн 127-202 дугаар тал/

13. Мөн Роснефьт ******* *******-ийн цор ганц үүсгэн байгуулагч нь Роснефьт НХН бөгөөд Роснефьт ******* *******-ийн удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй ба гүйцэтгэх захирал зөвхөн компаний дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлж, гаргасан шийдвэр, санхүүгийн бүх тайлангаа үүсгэн байгуулагчид танилцуулж байх, үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж болохгүй хориглосон үйл ажиллагааг компанийн дүрэмд тусгасан, 2014 оны 09 сарын 01-ний өдөр Д.*******той хөдөлмөрийн гэрээг цуцалж, дараагийн гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа Роснефьт НХН-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр болон 1999 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу байнгын ажлын байранд тогтмол цалин орлоготой, компанийн үүсгэн байгуулагчийн удирдлаган дор компаний дүрэмд заасан ажил үүргийг хариуцагч гүйцэтгэж байсан зэрэг үйл баримтыг үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

14. Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж авсан, компанид хохирол учирсан талаар компаний санхүүгийн тайлан баримтаас харагдахгүй, энэ талаар санхүүгийн тайлан балансад хохирол өр авлага зэргээр тусгагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, аудитийн дүгнэлт, кассын дансны хуулга баримтаар үгүйсгэгдэж байна.

15. Роснефьт ******* *******-ийн дүрмийн 8 дугаар зүйл Удирдлага гэх хэсэгт гүйцэтгэх захирлын хэрэгжүүлэх чиг үүрэг тодорхой заасан ба энэхүү хэсэгт ямар нэг тэтгэмж өөртөө олгож болохыг зөвшөөрсөн заалт үгүй ба 8.5-д гүйцэтгэх захирал хувийн зорилгоор компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулахыг хориглосон байна.

16. Роснефьт ******* *******-ийн дүрмийн 3 дугаар зүйл компанийн эрх зүйн байдлыг компани Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр компани хуулийн этгээдийн эрхтэй гэж тодорхойлсон тул Монгол Улсын Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх хуулийн зохицуулалттай.

17. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4, 84.4.3, 84.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох ба эрх бүхий албан тушаалтан нь компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй байна.

18. Хариуцагчийн 2014 оны 07 сарын 24-ны өдөр 350 ам доллар өөртөө олгох тушаал гаргаж, 2014 оны 09 сарын 01-ны өдөр авсан талаар нэхэмжлэгч 2015 оны 07 сарын 09-ны өдрийн Аудитын дүгнэлт тайлангаас мэдсэн гэж тайлбарласан ба энэхүү шийдвэр нь сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

19. Хариуцагч 350 ам доллар авсныг нэхэмжлэгч мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч 2014 оны 07 сарын 24-ны өдрийн өөрийн гаргасан шийдвэрийн талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлснээ нотлоогүй энэ талаар хэрэгт ямар нэг баримт ирүүлээгүй, харин тэрээр 2017 оны 1 сарын 26-ны өдөр компанийн эрх бүхий албан тушаалтанд дээрх мөнгийг өршөөж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан нь тухайн хүсэлт баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 37-43 дугаар тал/

20. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэжээ. Хариуцагч ...талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн... гэж маргаж байгаа ба тухайн тэтгэмжийг ажил олгогч олгохоор хуульд заасан байна.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар орон сууц худалдан авахад нь зориулж тэтгэмж 350 ам доллар олгох тушаалыг хариуцагч өөрөө гаргаж мөнгийг авсныг нэхэмжлэгч тал хариуцагч буюу гүйцэтгэх захирал сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4, 84.4.3, 84.4.4, 84.6, 84.7, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан үндэслэлтэй байх тул хариуцагчаас 350 ам доллар буюу 922 246 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 721 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

22. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед долларын ханшийн зөрүү 74 721 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцов.

23. Хариуцагч ...нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан баримтад тухайн 350 ам долларыг өр авлагтаа тусгаагүй энэ талаар нотлогдохгүй байгаа тул компанид хохирол учирсан гэж үзэхгүй... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 350 ам долларыг бэлэн мөнгөний зарлагын баримтаар хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, энэ хэмжээгээр компанийн данснаас зарлага гарсан буюу нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

24. 2014 оны 09 сарын 01-ний өдөр талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 3 сарын хугацаа хамаарахгүй ба харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

25. Иргэдийн төлөөлөгч П.Мөнхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ....Д.******* нь 2006-2014 онд ажиллаад ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан. Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу тэтгэмжээ авсан.Өмнө тэтгэмж олгох тухай яригдсан учир тушаал гаргаж авсан гэж үзлээ. Тухайн үеийн хуулиараа тэтгэвэрт гарахдаа хэдэн сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг бодож зөрүүг гаргуулж төлвөл зохистой гэж үзэж байна. 100 хувь буруутай гэж үзэхгүй байна. 2014 оны хэргийг 2018 онд нэхэмжилснийг ойлгохгүй байна....гэжээ.

26. Иргэдийн төлөөлөгч Т.Сайнбуян шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:...гэм буруутай тооцож байна, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө их хэмжээний мөнгө шамшигдуулсан. Аль улсын хэний ******* байх нь хамаагүй ******* компани журмаар хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн тохиолдолд 36 сарын тэтгэмж авч болох байсан...гэв.

 

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 769 200, 531 557,50 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 769 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоов.

 

28. 2021 оны 01 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нараас Г.Энх-Амгаланд, 2019 оны 3 сарын 11-ний өдөр хариуцагчаас Д.Баттулгад тус тус олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /1-р хавтас хэргийн 132, 4-р хавтас хэргийн 76-78 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Д.*******оос хохирол 922 246 500 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* *******, *******-******* ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 721 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 769 200, 531 557,50 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 769 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 102/ШТ2019/00101 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалт хүчингүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ

                                           

                                ШҮҮГЧИД                                 Б.АЗБАЯР

 

Ж.КУЛЬДАНА