Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2022/00289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         02           25                                               142/ШШ2022/00289                              

 

  

                                      

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ...........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............,

Хариуцагч: .............нарт холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 18 065 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., хариуцагч, хариуцагч ........... итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........... хариуцагч .......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 065 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

1........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ........ нь 2014 оны 09 сарын 19-ний өдөр миний танил ............. яриулж “хүүхдийн хурим болох гэж байна, мөнгө хэрэгтэй байна, манай найз энэ 2 найдвартай хүмүүс байгаа юм. Чи туслаач” гэж гуйсаар байгаад авсан. Уг шалтгаан нь худлаа байсан бөгөөд .......... нар нь худлаа хэлүүлж байсныг дараа нь мэдсэн. Ингэж худлаа хэлж надаас мөнгө аваад ......... нь .........д өртэй байсан бөгөөд надаас худлаа хэлж авсан мөнгөө өрөндөө өгсөн байсан. Ингээд энэ цагаас хойш 3 удаа хүү гэж 500 000 /таван зуун мянга\ төгрөг өгөөд утсаа ч авахгүй, гэрт нь очихоор үүдээ онгойлгохгүй алга болцгоосон. Иймд .....мөнгө олж өг гэж шаардахад 2015 оны 09 сарын 21 хүртэл хүлээчих гээд энэ хугацааны хүүний хамт нийт 15 750 000 \арван таван сая долоон зуун тавин мянга\ төгрөг өгнө гэж тухайн үед тохиролцсон боловч юу ч өгөөгүй. Гэвч энэ цаг үеэс хойш бас л сураг тасарсан бөгөөд арга буюу 2016 оны 12 сарын 13-нд хөөцөлдөж байж уулзахад “яг одоо тохиролцъё, би таньд 14 500 000 \арван дөрвөн сая таван зуун мянга\ төгрөг өгөөд салъя уг мөнгийг 2017 оны 12 сарын 13-нд буюу нэг жилийн дотор төлж дуусгана" гэж тохиролцсон. Уг мөнгийг үндсэн ээлсэн 10 000 000 \арван сая\ төгрөг болон банкны зээлийн хүү болох 2,5 хувиар буюу сарын 250 000 \хоёр зуун тавин мянга\ төгрөгний хамт сар бүр төлөөд дуусгана гэж тохиролцоод хэрвээ тохирсон гэрээг зөрчвөл үндсэн мөнгөний дүн 10 000 000 \арван сая\ төгрөгнөөс 0,5 хувийн алданги төлнө гэж бас тохиролцсон боловч мөн л худлаа болсон. Хүү гэх 4 500 000 \дөрвөн сая таван зуун мянга\ төгрөгөө ч өгөөгүй. Хугацаа хожиж байнга худлаа гэрээ хийж ирсэн. Тэгээд дахин хөөцөлдөж явж аптек ажиллуулж байгааг олж сонсоод өдөр өнжихгүй нэхэж байж 2 000 000 \хоёр сая\ төгрөг дансаар мөн эм тариа болон бага багаар 2 435 000 \хоёр сая дөрвөн зуун гучин таван мянга\ төгрөгийг 2020 оны 07 сарын 27-нд өгсөн боловч үүнээс хойш мөнгө өгч чадахгүй гэж хэлээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй болсон. Нийт 4 435 000 \дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга\ төгрөг авсан. Иймд үндсэн мөнгө болох 10 000 000 \арван сая\ төгрөг, өмнө нь өгөх ёстой хүүний үлдэгдэл 4 500 000 \дөрвөн сая таван зуун мянга\ төгрөг, 2016-2017 оны гэрээнд тохирсон хүү болох 3 000 000 \гурван сая\ төгрөг, үндсэн мөнгөний алданги болох 5 000 000 / таван сая / төгрөг нийт 22 500 000 \хорин хоёр сая таван зуун мянган төгрөгнөөс 4 435 000 /дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг хасаад 18 065 000 \арван найман сая жаран таван мянган төгрөг одоо авахаар байна. ........ нь үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт өгнө гэдэг байснаа эвлэрүүлэн зуучлалд хандахад өгч чадахгүй байна, энэ мөнгө ....... хамааралгүй би хариуцна гэж хэлсэн. Иймд иргэн ......... нараас 18 065 000 \арван найман сая жаран таван мянга\ төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

2. Хариуцагч .............. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эхнэр ...... нь 2014 оны намар анх 10 000 000 төгрөг ........л эгчээс авсан. Тэр үед үйлчилгээний төвд ажилладаг ........ мөнгө авах ёстой байсан тэрийгээ аваад өгнө гэсэн. Тэр ..... манайд өгөх 120 000 000 төгрөгийг намар, өвөл, хавар, зун гэх мэтчилэн 3, 3 сараар ххойшлуулсаар ......... эгчийн мөнгийг өгч чадалгүй энхний 9 сарын мөнгийг сар бүр 500 000 төгрөгийг өөрт нь 2 удаа дэлгүүрийн худалдагч болон банкаар дамжуулан өгсөн тэрнээс хойш цувуулаад нийтдээ 13 800 000 төгрөг өгсөн. Манай авах ёстой 120 000 000 төгрөгийг шүүхээр орсон хүү алданги  юу ч тооцоогүй үндсэн мөнгөө гүйцэт авч чадаагүй мөн тэрнээс хойш өдий хүртэл өр зээлнээс гарч чадаагүй байна. 2021 оны 11 сарын 22-нд эхнэр маань ажил дээрээ сууж байгаад харвалт өгөөд БОЭТ-ийн мэдрэл уламжлалтын тасагт эмчлүүлж байгаад одоо Улаанбаатар хотын 3-р нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх А13 маягт өгөөд үргэлжлүүлэн хэвтэх шаардлагатай гэсэн. Эхнэрийг маань тайван байхгүй бол дахин харвах магадлалтай гэсэн учир ........... төлөөлж гэр бүлийн нөхөр болох ......... оролцоно, өргөдлийн хариуг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчээс .............. иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг, 25б гудамжний 4 тоот гэр бүлийн хэрэгцээний 7500мкв газар өмчлүүлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх6/, ......... 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөнгө хүссэн хүсэлт /хх-7/, талуудын хороонд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зээл төлөгдөх хэлцэл /хх-9/, ......... 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ........ гаргасан хүсэлт /хх-10/, талуудын хороонд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ /хх-11/, ........ 5094366458 дугаартай депозит дансны хуулга /хх-43-44/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

5.Хариуцагч нараас мөнгөний тооцоолол хийсэн баримт /хх-25-30/, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-31/, ........ Хаан банкны 5091066082 дугаартай депозит дансны хуулга /хх-32-33/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч нарын баталгаа болгон бичиж өгсөн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “хүсэлт” гэх баримт, 2016 оны зээлийн гэрээнд үндэслэн 18 065 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нар “.............л эгчээс 10 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн.Зээлээс 13 800 000 төгрөг төлсөн.Сүүлд ......... эгчтэй уулзахдаа 12 000 000 төгрөг төлнө гэж бичиг хийж өгсөн.Үүнээс төлсөн 4 сая гаруй төгрөгийг хасуулах хүсэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан .......... 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөнгө хүссэн хүсэлт, хариуцагч ........... нарын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баталгаа болгон бичсэн зээлийн төлөгдөх хэлцэл /хх9/, Ш.Эрдэнэчимэгээс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ......... гаргасан хүсэлт /хх-10/, талуудын хороонд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, хавсралт /хх-11/ зэрэг баримт талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ........... нар танил .......... дамжуулан .......... 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн /хх7х/, тохирсон хугацаандаа хүү төлсөн боловч, үндсэн зээлээ төлөөгүй явсаар 2015 оны 09 дүгээр сарын 01-нд “...10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн боловч одоо болтол өгөгдөөгүй худлаа хугацаа заадаг, одоо 2015 оны 09 дүгээр сарын 15-нд өгч дуусгахаар аман хэлцэл хийснийг үндэслэж хувийн гэрээ хийсэн болно. Уг гэрээг хийхдээ хүүг нөхөн төлнө гэж тохиролцов. Уг мөнгө нь 2015 оны 07 дугаар сараас хойш төлөгдөөгүй. Тус хугацааны хүүг тооцов. Одоо өгөх дүн 11 575 000 төгрөг. Төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцно” гэсэн баталгааг хариуцагч ....... нар,

-2015 оны 09 дүгээр сарын 21-нд “...10 000 000 төгрөг, түүний хүү 2015 оны 09 дүгээр сарын 18-ны байдлаар 15 750 000 төгрөг төлөх нь үнэн. 2015 оны 10 дугаар сарын 21 хүртэл түр хүлээж туслана уу” гэсэн баталгааг ........... нар гаргасан, зохигчид 2016 оны 12 дугаар сарын 13-нд зээлийн гэрээг 14 500 000 төгрөгийн хэмжээнд байгуулсан байна.

6.Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7.Талууд зээлийн гэрээний харилцаа үүссэн тухайд маргаагүй. Харин хариуцагч нэхэмжлэгчид 13 800 000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч хариуцагч нараас 6 950 250 төгрөг авсан гэж маргаж байгаа.

8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

9.Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа 2014 оны 09 дүгээр сард үүссэн боловч хариуцагч нар 2014 оны 09 дүгээр сарын 19, 2015 оны 09 дүгээр сарын 01, 2015 оны 09 дүгээр сарын 21, 2016 оны 12 дугаар сарын 13-нд зээл төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж, зээлийн гэрээг нөхөж байгуулах зэргээр зээлийг хүлээн зөвшөөрсөн байна.

10.Түүнчлэн хариуцагч нар ........... 2020 оны 07 дугаар сар хүртэл зээл төлж байсан нь тэдний шүүхэд гаргасан /хх-28-31/ баримтаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

11.Иймд нэхэмжлэгч ........... зээлийн гэрээний дагуу зээл, хүү шаардах эрхтэй байна.

12.Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч хариуцагч нарт 14 500 000 төгрөгийг шилжүүлээгүй нь талуудын тайлбараар тогтоогдож байх  тул дээрхи гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзлээ.

13.Харин хариуцагч нарын зээлийг төлөхөө илэрхийлсэн баталгааг буюу 2015 оны 09 дүгээр сарын 21-ний “хүсэлт” гэсэн баримтаар хүлээн зөвшөөрсөн 15 750 000 төгрөг төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагч нараас авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа 6 950 250 төгрөгийг хасч үлдэх 8 799 750 төгрөгийг хариуцагч .............. нараас гаргуулж нэхэмжлэгч ............. олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 265 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Хариуцагч .................. нар нэхэмжлэгчид 13 800 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, зөвхөн хариуцагчийн бичсэн тооцоог үндэслэн, зээлээс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 275 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 155 746 төгрөгийг гаргуулан нэхэмжэгчид олгохоор заав.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............... нараас 8 799 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .............. олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 265 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 275 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч .................. нараас 155 746 төгрөгийг гаргуулан нэхэмжэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА