Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/00182

 

Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, 1*******р гудамж, 136 тоотод оршин суудаг, Едил овогт К*******Ерболат;

Хариуцагч: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Баян*******Өлгий аймгийн Ц газар (дарга Ж.К);

Нэхэмжлэлийн шаардлага: 1) Баян*******Өлгий аймгийн ЦГ*******аас цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөгийг буцаан гаргуулах,

2) Цахилгаан хүчдэл хангалтгүй байгаагаас болж цахилгаан хэрэгсэлд учирсан хохирол 310000 төгрөг гаргуулах,

3) Стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг Б аймгийн ЦГ*******т даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: К.Е,

Хариуцагч: Б аймгийн ЦГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Н,

Иргэдийн төлөөлөгч: А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  К.Е нь хариуцагч ЦГ*******аас цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөгийг буцаан гаргуулах, цахилгаан хүчдэл хангалтгүй байгаагаас болж цахилгаан хэрэгсэлд учирсан хохирол 310000 төгрөг гаргуулах, стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 10 дугаар баг, 1*******р гудамжны 136 тоот хаягт байнгын оршин сууж байгаа бөгөөд 2018 оноос хойш цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын цахилгаан эрчим хүчний хангалт стандартад нийцэхгүй байгаад гомдолтой байгаа болно. Энэ тухай Цахилгаан шугам сүлжээний газарт 2019 оны 5 дугаар сарын 20*******ны өдөр бичгээр өргөдөл, гомдол гаргасан. Уг өргөдөлдөө “Эрчим хүчний тухай хууль”*******ийн 29.1.1*******д “Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах” гэсэн заалтыг зөрчин хэрэглэгчийг хохироож байгаа тухай, мөн хуулийн 30.1.5*******д “Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэж заасны дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн буюу 50%*******аар чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргасан. Өргөдлийн хариуг нэхэж очиход таны өргөдөл алга болсон байна дахиж өргөдөл бичиж өгнө үү гэхэд 2019 оны 8 дугаар сарын 06*******ны өдөр дахиж бичиж өгсөн. Бүтэн хоёр жилийн дараа 2021 оны 6 дугаар сарын 29*******ний өдөр өргөдлийн хариуг бичгээр өгсөн бөгөөд “зөвхөн оройн цагийн оргил ачааллаас бусад үед хүчдэлийн түвшин хэвийн байгаа” гэсэн ямар ч үндэслэлгүй хариу өгсөн.

2) Уг хариуг өгөхөөс өмнө Цахилгаан шугам сүлжээний газрын ажилтнууд ирж хэд хоног хүчдэлийн хэмжилт хийхэд хүчдэл их уналттай, стандарт шаардлагыг хангахгүй байсанд өөрсдөө маш их гайхаж байсан. Гэтэл өргөдлийн хариу бичигт цахилгааны хүчдэл хэвийн гэсэн тайлбар өгч хэрэглэгч биднийг доромжилсон. Мөн хариу бичигт таны өргөдөлд 2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдөр бичгээр хариу хүргүүлсэн гэж дурдсан байгаа юм. Надад ямар ч бичгээр хариу өгөөгүй, хэрэв өгсөн бол төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн цахилгааны хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1*******д зааснаар яагаад түдгэлзүүлээгүй вэ гэдэг асуулт гарна. Ер нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1*******д зааснаар 30 хоногийн дотор хариу өгөх ёстой гэж заасан байхад 2 жилийн дараа хариу өгч байгаа нь тухайн байгууллагын удирдлага ажилдаа хэрхэн хандаж байгаа, мөн хэрэглэгчийг яаж үл тоомсорлож байгаагийн тод жишээ юм.

3) Миний бие өргөдлийн хариуг хангалтгүй гэж үзэн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган цахилгааны хүчдэлийн хэмжилтийг хийлгэн дүгнэлт гаргуулан авсан. Үүний зэрэгцээ миний бие айл бүрийн хэрэглээ болсон цахилгаан тестэрээр 2 /хоёр/ долоо хоног тасралтгүй цаг тутамд хэмжилт хийж үр дүнг гар утасныхаа камераар татан авч баталгаажуулсан. Үр дүнд итгэлтэй байхын тулд нэг биш хоёр тестэрээр зэрэг хэмжилт хийсэн. Цахилгааны хүчдэл хангалтгүй байдлаас плитканд хоол хийх боломжгүй байдаг тул газ худалдан авч хэрэгцээгээ газан плиткагаар хангадаг ба 2019 оны 9 дүгээр сарын 18*******аас 2021 оны 9 дүгээр сарын 30*******ны хүртэлх хугацаанд нийт 652100 төгрөгийн газ худалдан авч давхар хохирч байна. Иймд нийлүүлж буй цахилгаан эрчим хүч нь стандартын шаардлагыг хангахгүй байгаа учраас Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5*******д зааснаар “...дутуу цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа тул өргөдөл гаргаснаас хойших цахилгааны төлбөрийн үлдэгдэл 50 хувь болох 765657 төгрөгийг буцааж төлүүлэх (2021 оны 07 дугаар сарын 05*******ны өдрийн байдлаар)

4) Цахилгаан хүчдэл хангалтгүй байгаагаас болж 1 (нэг) ширхэг хэрэглээний усны автомат насос, 3 (гурав) ширхэг хэрэглээний усны автомат насосны баллон, 1(нэг) ширхэг ставлизатор бас бус цахилгаан бараанууд эвдэрсэн. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5*******д заасны дагуу цахилгааны хүчдэл дутуугаас болж шатсан эвдэрсэн цахилгаан бараанууд болон хэрэглээний усны автомат насосны үнэ 150000 төгрөг,  насосны баллон 3шх20000=60000 төгрөг төгрөг, ставлизатор 1 ширхэг 100000 төгрөг, нийтдээ 310000 төгрөг гаргуулах

5) Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1*******д зааснаар хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар хангагч, хэрэглэгчийн харилцаа үүсдэг. Үүний дагуу хангагчтай гэрээ байгуулаагүй тул Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5*******д заасан төлбөр хохирлыг хариуцсан үндэслэлгүй гэсэн байна. Эрчим хүчний тухай хуулийн 38.1*******д эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль болон хангагч хэрэглэгчийн гэрээгээр зохицуулна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 243.1*******д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Гэтэл эрчим хүчээр хангагч нь чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой бараа нийлүүлж байж хэрэглэгчтэй ямар нэгэн нөхцөлөөр гэрээ байгуулах гэж байгаа бол. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуулийн шаардлагыг хангаж байж хэрэглэгчтэй гэрээ байгуулах ёстой гэж миний хувьд ойлгож байгаа. 2*******рт гэрээ байгуулаагүй гэдгээр хуулийн хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй. Тэгээд ч надад гэрээ байгуулах тухай санал ч тавиагүй. Миний бие одоо амьдран сууж буй байшингаа иргэн З.Б*******с худалдаж авсны дараа ЦШСГ*******ын ерөнхий нягтлан бодогч А.Мандаттай очиж уулзаж бичиг баримтаа шинэчлэхэд гэрээ байгуулаагүй зөвхөн www.olgiitugex.mn  сайт дээр хэрэглэгчийн нэрийг өөрчилж заасан. Тухайн үед гэрээ байгуулаагүй байгаа нь миний буруу биш. ЦШСГ*******ын мэдээллийн сан дээр миний нэр бүртгэлтэй байгаа бөгөөд надаас сар бүр нэхэмжилж буй цахилгааны төлбөрийн нэхэмжлэл нь хангагч хэрэглэгчийн хооронд харилцаа үүссэн байгааг нотлох баримт мөн. 3*******рт: ЦШСГ нь хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах цорын ганц монополь байгууллага учраас гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах эрх ч байхгүй. Хэрэглэгчид ямар сонголт байгаа биш. Иймд хангагч байгууллага нь гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээхээс зайлсхийх нь үндэслэлгүй ба Эрчим хүчний тухай хуулийн 29.1.1*******д зааснаар хангагч стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах үүрэгтэй, харин мөн хуулийн 30.1.1*******д зааснаар шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах эрхтэй. Мөн хуулийн 30.1.5*******д зааснаар эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй. Миний хувьд тодорхой хэмжээний хэрэглээ хийж байгаа учраас бүрэн төлөхгүй гэж хэлээгүй зарим хэсэг болох 50 хувийг төлөхөөс татгалзаж байна. 4*******рт: Цахилгаан тэжээлийн хүчдэл муу байхаар чийдэн бүүдийж улайх, өдрийн гэрэл анивчлах, цахилгаан зуух халахгүй цай чанахад төвөгтэй асуудал үүсдэг. Цахилгаан эрчим хүчний чанарын нормын тухай Монгол стандарт МNS 1778:2006*******аар цахилгаан хэрэглэгчдийн хавчаар дээрх хүчдэлийн хэмжээ /хүчдэлийн хазайлт/ хэвийн хүчдэлээс 5 хувиас ихгүй эсвэл багагүй байхаар зохицуулсан байдаг. Гэтэл энэхүү хүчдэлийн хазайлт нь манай гэрийн хувьд 12,7 хувьтай байгаа бөгөөд хүчдэлийн хазайлт их байх нь цахилгаан тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хүчдэлийн хазайлтад гэрэлтүүлгийн хэрэгсэл илүү их мэдрэг байдаг. Харин ахуйн цахилгаан хэрэгслийн хувьд хазайлтыг бага мэдэрдэг ч цахилгааны чадал нь хүчдэлийн квадраттай шууд хамааралтайг бодолцох ёстой. Өөрөөр хэлбэл, цахилгаан хэрэгсэл ажиллах үед өөртөө их ачаалал авна гэсэн үг. Мотор буюу усны насосны хувьд тэжээлийн хүчдэлтэй маш мэдрэмтгий байдаг. Тэгэхээр статорын ороомог дээрх хүчдэл 10 хувиар буурахад эргүүлэх хүч /момент/ нь 19 хувиар буурч хөдөлгүүр зогсох явдал ч гардаг. Хүчдэл бага байхад эрчим хүчний хэрэглээний гүйдэл нэмэгдэж, хөдөлгүүрийн ороомог илүү их халах бөгөөд моторын ердийн үйлчилгээний хугацаа ихээхэн буурдаг.  Өөрөөр хэлбэл, хүчдэлийн бууралтаас болж цахилгаан хэрэгсэл илүү ачаалал авч  хөдөлгүүрийн ороомог илүү их халж ашиглалтын хугацаанаас нь өмнө шатна гэсэн үг. Харин хүчдэл өндөр ирсэн тохиолдолд цахилгаан хэрэгсэл шууд шатдаг нь ойлгомжтой. Энэ үед бол ЦШСГ*******ын хэрэглэгчийн дуудлагын төвд мэдээл өгч болохгүй байх. Тэрнээс биш хүчдэл бага үед шаталтын процесс гэнэт бий болох асуудал биш. Тийм учраас хэрэглэгчийн дуудлагын төвд тухай бүр мэдээлэх боломжгүй байдаг. Миний хувьд Монгол Улсын Засгийн газрын цахилгааны хөнгөлөлтөд бүрэн хамруулаагүй дутуу хасагдсан 112907 төгрөгийг цахилгааны төлбөрөөс хасаж тооцохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, цаашид хэрэглэгчийг стандартын шаардлагад нийсэн цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллахыг ЦГ*******т даалгах хүсэлтийг гаргаж байна.

   2.Хариуцагч Б аймгийн ЦГ*******ын дарга Ж.К нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

1) Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1*******д заасны дагуу хэрэглэгч нь хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар хангагч, хэрэглэгчийн харилцаа үүсдэг. Үүний дагуу тус иргэн Өлгий сумын 10*******р баг 1 дүгээр гудамжны 136 тоот хаягаар манай газартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй байгаа тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл (хэрэглэгчийн эрх, үүрэг)*******ийн 30.1.5*******д заасан төлбөр, хохирлыг хариуцах үндэслэл бүрдэхгүй байна.

2) Иргэн К.Е*******аас стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаагүйгээс цахилгаан хэрэгсэл шатаж хохирол үүссэн гэх асуудлыг өргөдөлд дурдаагүй байгаа бөгөөд хэрэглэгчдийн дуудлага, мэдээлэл, горим ажиллагааг хариуцдаг диспетчерийн өдөр тутмын тэмдэглэлд АТП*******85 дэд станцаас тэжээгдэж буй хэрэглэгчдээс цахилгаан хэрэгсэл шатсан асуудлаар гомдол гаргаж байсан тухай тэмдэглэл байхгүй байгаа тул манай газар (хангагч байгууллага)*******ыг үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгчийг хохироосон гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

3) ЦГазарт аймгийн нийт хэрэглэгчдийг цахилгаанаар зохицуулалттай хангах, түгээх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 3*******5 жилийн хугацаатай олгодог ба Эрчим хүчний тухай болон Монгол Улсын холбогдох бусад хуулиудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. ОХУ*******аас импортоор оруулж ирсэн ЦЭХ*******ийг Увс аймгийн Улаангом хотод байрлалтай Баруун бүсийн эрчим хүчний системийн Өлгий 110/35/10кВ*******ын дэд станцаас аймгийн төвд 10кВ талаас 10/6кВ*******ын шилжүүлгийн трансформатор дамжуулж авдаг. (Аймгийн төвийн шугам сүлжээ 6 кВ учраас) сумдад 35кВ*******ын сүлжээгээр дамжуулан цахилгаан түгээж борлуулдаг. Аймгийн төвд цахилгаан авч буй 10/6кВ*******ын 2х4000 кВа чадалтай трансформаторын чадал нь хэтэрч (аймгийн хэрэглээ нэмэгдсэн) хүчин чадал нь  хүрэлцэхгүй болсон учраас ЭХЯ болон ЭХЗХ, ББЭХС*******д асуудал тавьснаар 2018 оны 9 дүгээр сард Улсын төсвийн хөрөнгөөр 10/6кВ*******ын 2х8000 кВа чадалтай трансформатораар шинэчилсэн билээ. Уг трансформаторыг шинэчилсэн үеэс аймгийн төвийн хүчдэлийн бууралт ажиглагдаж эхэлсэн. Энэ тухай ББЭХС болон ЭХЗХ*******нд албан тоот явуулсан. Үүний дагуу ЭХЗХ*******оос 2018 оны 12 дугаар сарын 05*******ны өдөр ажлын хэсэг томилогдож ирж ажиллаж аймгийн шугам сүлжээний тоноглол, дэд станц, 6кВ*******ын хуваарилах байгууламжид хэмжилт хийн дүгнэлт хийсэн. Манай газар 9 зүйл бүхий зөвлөмж гаргаж өгсөн. Бид уг зөвлөмжийн дагуу хийгдэх ёстой шугамын хөндлөн огтлолыг нэмэгдүүлэх, трансформаторын ачааллыг хөнгөлөх, нэмж шинээр дэд станц барих ажлыг орон нутгийн удирдлагуудад тавьж шат дараалан хэрэгжүүлж байна. Гэвч хүчдэлийн түвшин төдийлөн нэмэгдэхгүй ачаалал ихтэй үед хүчдэл буурсан гомдол гарсаар байна. 2020 онд Бөхөн уулын чиглэлийн цахилгаан хангамжид хуучин 10/6 кВ*******ын 4000 кВа чадалтай трансформаторыг тавьснаар хүчдэл нь сайжирсан. Одоо Ховд голын цаад талын 6%9%10*******р багийн хэрэглэгчдийн оройн цагаар ачаалал нэмэгдэх үед захын хэрэглэгчдэд хүчдэл буурч байна. Ер нь бидний зүгээс шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх дэд станцуудын ачааллыг тэнцвэржүүлэх хөнгөлөх ажлыг хийж байна. Гэвч хүчдэлийг ББЭХС*******ийн 110/65/10 кВ*******ын дэд станцаас тохируулдаг учраас бидний зүгээс хүчдэлийг нэмэгдүүлэх боломжгүй байна. Эрчим хүчний хуулийн хуулийн дагуу 2021 оны 10 сарын 10*******аас 11 сарын 08 хүртэлх хугацаанд Элит Эрчим хүч ХХК*******аас манай байгууллагад Эрчим хүчний аудит хийсэн. Уг аудитын дүгнэлтэд мөн энэ талаар дүгнэлт гаргаж хөрөнгө оруулалт хийж шинээр 10кВ*******ын шугам татахаар дэд станцуудыг шинэчлэх талаар санал зөвлөмж гаргасан. Сүүлийн үед аймгийн ЦЭХ ББЭХС*******ээс ойр ойрхон тасарч байгаа хүчдэлийн түвшинг хэвийн хэмжээнд барих талаар зохион байгуулалтай арга хэмжээ авагдана. Иймд манай байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх бүх ажлыг хийж байна. Хүчдэлийг ББЭХС*******ээс тохируулдаг учраас хүчдэл дан ганц 10*******р багт К.Е*******ын гэрт биш нийтдээ буурах явдал байгаа. Нөгөө талаар иргэн К.Е нь эрчим хүчээр хангах гэрээ хийгээгүй учраас эрчим хүчээр хангагдах эрхгүй. Бидний зүгээс хүчдэлийн түвшин стандарт хэмжээнд хүргэж чадахгүй ББЭХС*******ээс хамаарч байгаа тул цаашид 50%*******ийн хөнгөлөлттэй эрчим хүчээр хангах боломжгүй.

4) Иймд иргэн К.Е*******ын 2021 оны эхний 10 сард хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс төр хариуцах төлбөрийг өмнөх онд хэрэглэсэн цахилгааны төлбөрийн дүнгээр буюу нийт 768068.98 (долоон зуун жаран найман мянга жаран найман) төгрөгийн төлбөрийг 2021 оны эхний 10 сард бүрэн хөнгөлөлтөд хамруулсан бөгөөд үүн дээр шөнийн төлбөрийг нэмж илүү хөнгөлөлт тооцсон байгаа тул тус иргэний нэхэмжилж буй төлбөрийг эргэн төлөх боломжгүй байна. Жич: Сүүлийн жилүүдэд аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай холбоотой хүчдэлийн уналт үүс байгаа нь зөвхөн манай газрын шугам сүлжээний хүчин чадлаас хамаарахгүй баруун бүсийн нэгдсэн системийн горим тохируулгаас шалтгаалж байгаа боловч цаашид хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангах асуудлаар холбогдох ажлуудыг манай байгууллагын зүгээс шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллахаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар тооцоо судалгаа хийлгэн (Элит эрчим хүч” ХХК*******аар Эрчим хүчний аудит хийлгэхэд аудитын дүгнэлтээр хөрөнгө оруулалт хийж хүчдэлийн түвшинг нэмэгдүүлж шинээр 10 кВ*******ын шугам татах, дэд станцуудыг шинэчлэх талаар санал зөвлөмж гаргасан) ажиллаж байна. Мөн манай газраас шалтгаалахгүй хүчдэлийн түвшинг буурч, цахилгаан эрчим хүчний тасралт гарч байгаа ч үүнийг бууруулах талаар арга хэмжээ авхуулахаар Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК*******ийн баг бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг ажиллуулан горим тооцоо хийлгэж дүгнэлт гаргуулан шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэхээр холбогдох эрх бүхий байгууллага, аймгийн Засаг даргын орлогч зэрэгтэй уулзалт хийн ажиллаж байгааг үүгээр уламжилж байна.

5) Нэхэмжлэгч К.Е нь Баян*******Өлгий аймгийн ЦГазартай цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй. Цаашид ч гэсэн гэрээ хий боломжгүй. К.Е нь З*******ийн Берикболын хашаа байшинг худалдан авсны дараа манай байгууллагад ирж цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээгээ шилжүүлэн байгуулах тухай хүсэлт гаргах ёстой. Хэрэв хүсэлтийг гаргасны дараа манай байгууллагын боловсруулсан гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн иргэнтэй гэрээ хийж, эрчим хүчээр хангах ёстой. К.Е*******ын хувьд цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхгүй бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Б: Нэхэмжлэгч К.Е хариуцагч байгууллагаас хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, эрчим хүчээр хангагч байгууллагатай өөрийн нэр дээр гэрээ байгуулаагүй, хохирол гарсан үед мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид очиж шалгасан байна. Иймд хариуцагч байгууллага буруугүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

4.Нэхэмжлэгчээс Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22*******ны өдрийн №04*******07*******002/153 дугаартай “Цахилгаан эрчим хүчний чанарын тухай” дүгнэлт, нэхэмжлэгчийн өөрийн тестерээр 14 хоногийн (8/6/2021*******8/21/20210 турш шалгасан цахилгаан хүчдэлийн үр дүнгийн хүснэгт, тестерийг фото зураг, нэхэмжлэгч К.Е*******ын Хаан банкны депозит дансны хуулга (2019/09/01*******2021/09/30), шатсан болон эвдэрсэн бараануудын зураг (ставлизатор, усны насос), 2019 оны 05 дугаар сарын 10*******ны өдрийн усны насосны “Зарлагын баримт”, 2019 оны 8 дугаар сарын 06*******ны өдөр   Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.Керейд гаргасан хүсэлтийн хуулбар, Б аймгийн ЦГ*******ын дарга Ж.К 2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдрийн №108 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Б аймгийн ЦГ*******ын дарга Ж.Керейн 2021 оны 06 дугаар сарын 20*******ны өдрийн №135 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”, www.olgiitugeeh.mn сайтаас өөрийн хувийн кодоор нэвтэрч авсан гэх “Төрөөс хариуцан төлөх төлбөр тооцооны хүснэгт”, “Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан” (12/1/2019*******10/25/2021), иргэний үнэмлэхийн хуулбар;

Хариуцагчаас хэрэглэгч З.Б*******ын 2013 оны 9 дүгээр сарын 06*******ны өдрийн Цахилгаан шинэ холболтын “Зөвшөөрлийн хуудас”, хэрэглэгч З.Берикболын 2013 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн Ахуйн хэрэглэгч цахилгаан хангамжийн 220В*******ын хүчдэлийн сүлжээнд шинээр холболт хийлгэх өргөдөл, 2019 оны 9 дүгээр сарын 06*******ны өдрийн З.Б*******ын Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох тодруулах хуудас, К.Е*******ад хэрэглэгчийн шинэ код олгосон бүртгэл, К.Е*******ын (Хэрэглэгчийн код*******1223037) 2021 оны Цахилгаан эрчим хүчний төлбөр*******ийн тухай жагсаалт, К.Е*******ын “хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан” (2020.01.01*******2020.11.17), Баян*******Өлгий аймгийн ЦШСГ “9621*******12*******р сард таны өмнөөс МУЗГ*******ын төлсөн дүн” 2021.04.01*******2021.04.30*******ны өдрийн байдлаар, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн №267 дугаартай “Түр журам батлах тухай” тушаал, Эрчим хүчний сайдын 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн №267 дугаар тушаалын хавсралт “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”, 2021 оны 11 дүгээр сарын 19*******ний өдрийн №24/189 дугаартай “Б аймгийн ЦГ*******т хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Б аймгийн ЦГ*******ын 2019 оны “Дуудлагын журнал” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын  заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) Нэхэмжлэгч К.Е нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 10 дугаар баг, 1*******р гудамжны 136 тоот хаягт байнгын оршин сууж байгаа бөгөөд 2018 оноос хойш цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын цахилгаан эрчим хүчний хангалт стандартад нийцэхгүй байгаа талаар Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган цахилгааны хүчдэлийн хэмжилтийг хийлгэн дүгнэлт гаргуулсан. Хариуцагч Б аймгийн ЦГ нь “Эрчим хүчний тухай хууль”*******ийн 29.1.1*******д  заасан “Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах” гэсэн заалтыг зөрчин хэрэглэгчийг хохироож байгаа тухай, мөн хуулийн 30.1.5*******д заасан “Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэсний дагуу Баян*******Өлгий аймгийн ЦГ*******аас  цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн.

2) Миний бие одоо амьдран сууж буй байшингаа иргэн З.Б*******оос худалдаж авсны дараа ЦГ*******ын ерөнхий нягтлан бодогч А.М*******тай очиж уулзаж бичиг баримтаа шинэчлэхэд гэрээ байгуулаагүй зөвхөн www.olgiitugex.mn  сайт дээр хэрэглэгчийн нэрийг өөрчилж заасан. Тухайн үед гэрээ байгуулаагүй байгаа нь миний буруу биш. ЦГ*******ын мэдээллийн сан дээр миний нэр бүртгэлтэй байгаа бөгөөд надаас сар бүр нэхэмжилж буй цахилгааны төлбөрийн хугацаанд нь төлж хангагч хэрэглэгчийн хооронд харилцаа үүссэн байгааг нотлох тул Цахилгаан хүчдэл хангалтгүй байгаагаас болж 1 (нэг) ширхэг хэрэглээний усны автомат насос, 3 (гурав) ширхэг хэрэглээний усны автомат насосны баллон, 1(нэг) ширхэг ставлизатор зэрэг цахилгаан бараанууд эвдэрсэн. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5*******д заасны дагуу цахилгааны хүчдэл дутуугаас болж шатсан эвдэрсэн цахилгаан бараанууд болох хэрэглээний усны автомат насосны үнэ 150000 төгрөг, насосны баллон 3шх20000=60000 төгрөг, ставлизатор 100000 төгрөг, нийтдээ 310000 төгрөгийг хариуцагч Баян*******Өлгий аймаг дахь ЦГ*******аас гаргуулах.

3) Мөн Иргэний хуулийн 243.1*******д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Нэгэнт төлбөрийг төлж байгаа тул Стандарт хэмжээнд нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг хариуцагчид даалгахыг хүссэн байна.

 3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

1) Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1*******д заасны дагуу хэрэглэгч нь хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар хангагч, хэрэглэгчийн харилцаа үүсдэг. Үүний дагуу нэхэмжлэгч Өлгий сумын 10*******р баг 1 дүгээр гудамжны 136 тоот хаягаар манай газартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй байгаа тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл (хэрэглэгчийн эрх, үүрэг)*******ийн 30.1.5*******д заасан төлбөр, хохирлыг хариуцах үндэслэл бүрдэхгүй байна.

2) Нэхэмжлэгч К.Е*******аас стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаагүйгээс цахилгаан хэрэгсэл шатаж хохирол үүссэн талаар манайд хандаж байгаагүй. Хэрэглэгчдийн дуудлага, мэдээлэл, горим ажиллагааг хариуцдаг диспетчерийн өдөр тутмын тэмдэглэлд АТП*******85 дэд станцаас тэжээгдэж буй хэрэглэгчдээс цахилгаан хэрэгсэл шатсан асуудлаар гомдол гаргаж байсан тухай тэмдэглэл байхгүй байгаа тул манай газар (хангагч байгууллага)*******ыг үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгчийг хохироосон гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

3) Нэхэмжлэгч К.Е нь Баян*******Өлгий аймгийн ЦГазартай цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй. Цаашид ч гэсэн гэрээ хий боломжгүй. К.Е нь З*******ийн Б*******ын хашаа байшинг худалдан авсны дараа манай байгууллагад ирж цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээгээ шилжүүлэн байгуулах тухай хүсэлт гаргах ёстой. Хэрэв хүсэлтийг гаргасны дараа манай байгууллагын боловсруулсан гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн иргэнтэй гэрээ хийж, эрчим хүчээр хангах ёстой. К.Е*******ын хувьд цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхгүй бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1) Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22*******ны өдрийн 04*******07*******002/153 дугаартай дүгнэлтэд:...Өлгий сумын 10 дугаар багийн иргэн К.Е*******ын гэрийн цахилгаан эрчим хүчний хангалт Цахилгаан сүлжээ, хэвийн хүчдэл NNS1500:82 Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байна...гэсэн байна.

Мөн 2021 оны 8 дугаар сарын 06*******21*******нийг дуустал 14 хоногийн турш цаг тутам хэмжсэн хэмжилтийг зурагтайн ирүүлсэн хэмжилтэд дүн шинжилгээ хийхэд цаг өдрийн дундаж 192,6 В гарч байсан тухай үр дүнгийн хүснэгт, тестерийн фото зургууд хэрэгт авагдсан байна. 

2) Нэхэмжлэгч К.Е нь 2019 оны 8 дугаар сарын 06*******ны өдөр хариуцагч Б аймгийн ЦГ*******ын дарга Ж.К*******д хүсэлт гаргаж байсан тухай.

3) Б аймгийн ЦГ*******ын дарга Ж.К нь 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 135 дугаартай Өлгий сумын 10 дугаар багийн иргэн К.Е танаа гэсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр:....Оройн оргил ачааллаас бусад үед хүчдэлийн түвшин стандартын хэмжээнд байгаа ба Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1*******р заалтын шаардлагыг бүрэн хангаж байна. Таны өргөдөлд 2019 оны 8 дугаар сарын 13*******н өдрийн 108 тоот албан тоотоор хариу хүргүүлсэн.... гэсэн байна.

4) Б аймгийн ЦГ*******ын дарга Ж.К нь 2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдрийн 108 дугаартай Өлгий сумын 10 дугаар багийн иргэн К.Е танаа гэсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр:....Өлгий сумын 10 дугаар багийн цахилгаан хэрэглэгчид АТП*******85 дэд станцаас цахилгаанаар хангагдаж байна. Дэд станцууд өвөл, зуны горимын дагуу хэмжилт хийж байна. ББЭХС ТӨХК*******ны Өлгий 110/35/10 кв*******ын шилжүүлгийн трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлж сольсноос хойш хүчдэлийн түвшин буурсан болно. Ялангуяа оройн цагаар оргил ачааллын үед дэд станцаас алслагдсан хэрэглэгчдийн хүчдэл уналттай байна....Манай байгууллага ЭХЗХ*******оос тогтоосон цахилгааны үнэ, тарифаар цахилгаан борлуулалтыг тооцоолдог, үнэ тариф өөрчлөх ямар нэгэн эрхгүй ба таны цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хувийг чөлөөлөх боломжгүй байна. Таны эрчим хүч дутуу нийлүүлсэн тухай гомдол үндэслэлгүй болохыг анхаарна уу гэсэн байна.

5) Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Цахилгаан эрчим хүчний газраас нэхэмжлэгч К.Е*******ад  хэрэглэгчийн шинэ код олгосон бүртгэлд огноо:2013/10/309:18 , төрөл:ГХ, код”1223037, нэр Ерболат, мэдээллийн төрөл: хэрэглэгчид код олгосон, эхний утга: шинэ хэрэглэгч, өөрчлөлт: Берикбол...гэж бүртгэл хийгдсэн байна. Үүгээр хариуцагчийн нэхэмжлэгч К.Е нь З.Б*******ын хашаа байшинг худалдан авсны дараа манай байгууллагад ирж цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээгээ шилжүүлэн байгуулах тухай хүсэлт гаргаагүй гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

6) Нэхэмжлэгч К.Е*******ын (Хэрэглэгчийн код*******1223037) 2021 оны Цахилгаан эрчим хүчний нийт төлбөр, өмнөх оны төлбөр буюу жишиг дүн, Засгийн газрын хөнгөлөлтийн судалгааг жагсаалтаар гаргасан ба судалгааг гаргасан борлуулалтын хэсгийн дарга С.Саулеш, хянасан ерөнхий ня*******бо А.М нар гарын үсэг зурсан байна.

7) Мөн К.Е*******ын “Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан”*******аар 2020.01.01*******2020.11.17 цахилгаан эрчим хүчний үнийг төлсөн байдал эхний болон эцсийн үлдэгдлийн тооцоо гаргасан байна.

8) Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1*******д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч К.Е,  хариуцагч Б аймгийн ЦГ нь хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангагч (хариуцагч) Б аймгийн ЦГ нь хэрэглэгч (нэхэмжлэгч) К.Е*******ад хэрэглэгчийн шинэ код 1223037 олгож, бүртгэлд авсан 2013/10/30 өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчээр хангаж, хэрэглэгч (нэхэмжлэгч) К.Е нь цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлж байсан нь нотлогдож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4*******т зааснаар гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хүчээр хангах үүргийг хангагч (хариуцагч) Б аймгийн ЦГ хүлээсэн боловч гэрээ байгуулаагүй цахилгаан эрчим хүчээр хангах үүргээ биелүүлсэн байна.

9) Иймд хангагч (хариуцагч) Б аймгийн ЦГ нь эрчим хүчээр хангаж, хэрэглэгч (нэхэмжлэгч) К.Е хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлснөөр эрчим хүчний гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон гэж үзээд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд эрчим хүч хулдалдах худалдан авах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь зүйтэй байна.

10) Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5*******д “Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэж заасан ба нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е нь хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанарын талаар хариуцагч (хангагч) Б аймгийн ЦГ*******тай хэрхэн тохиролцсон талаар нотлох баримт байхгүй ба тухайн хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлөхөөс татгалзаагүй сайн дураар төлсөн байна. Иймд хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлсний дараа 50 хувь буюу 765657 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.Е*******ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

11) Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн 97 дугаартай “Дүрэмч шинэчлэн батлах тухай“ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”*******ийн 10 дугаар зүйлд “Хохирлыг тооцох, нөхөн төлөх” талаар зохицуулсан бөгөөд уг дүрмийн 10.1*******д “Цахилгаан эрчим хүч тасалдсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгчид тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримталж, хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно”, 10.2*******т “Энэ дүрмийн 10.1*******д заасан актыг ажлын 5 хоногийн дотор гаргаж, актад цахилгаан эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд хохирол (цахилгаан хангамж тасалдсан, чанарын үзүүлэлт хэлбэлзсэнээс хэрэглэгчид учирсан бүтээгдэхүүний чанарын гологдол, цахилгаан хэрэгслийн гэмтэл)*******ын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой тусгаж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байна” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч К.Е нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”*******ийн 10 дугаар зүйлийн 10.1*******д зааснаар акт үйлдээгүй, мөн тухай үед нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е нь эрчим хүчний хүчдэл дутуугаас болж шатсан эвдэрсэн цахилгаан хэрэгслүүдийн талаар хариуцагч (хангагч) Б аймгийн ЦГ*******т хандаж байгаагүй болох нь Б аймгийн ЦГ*******ын 2019 оны “Дуудлагын журнал”*******ын бүртгэлээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн эрчим хүчний хүчдэл дутуугаас болж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1*******д зааснаар шатсан эвдэрсэн цахилгаан бараанууд болон хэрэглээний усны автомат насосны үнэ 150000 төгрөг,  насосны баллон 3шх20000=60000 төгрөг төгрөг, ставлизатор 1 ширхэг 100000 төгрөг, нийтдээ 310000 төгрөгний хохирлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12) Нэгэнт нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е нь хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлж байгаа учир хариуцагч (хангагч) Б аймгийн ЦГ нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1*******д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй болно. Иймд нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е*******ын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангахыг хариуцагч (хангагч) Б аймгийн ЦГ*******т даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

13) Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Б нь эрчим хүчээр хангах байгууллага буруугүй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж тогтоосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22*******ны өдрийн 04*******07*******002/153 дугаартай дүгнэлтэд “...Өлий сумын 10 дугаар багийн иргэн К.Е*******ын гэрийн цахилгаан эрчим хүчний хангалт цахилгаан сүлжээ, хэвийн хүчдэл MNS1500:82 Монгол Улсын стандартын шаардлагыг хангаагүй байна” гэж заасан тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

14) Хавтаст хэрэгт авагдсан Баян*******Өлгий аймгийн ЦШСГ “9621*******12*******р сард таны өмнөөс МУЗГ*******ын төлсөн дүн” 2021.04.01*******2021.04.30*******ны өдрийн байдлаар, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн №267 дугаартай “Түр журам батлах тухай” тушаал, Эрчим хүчний сайдын 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн №267 дугаар тушаалын хавсралт “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам” болон З.Берикболд холбогдолтой материал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

6.Нэхэмжлэгч К.Е*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100566 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн хангасан шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1*******ийг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Е*******ын цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөг болон эвдэрсэн цахилгаан хэрэгслийн хохирол 310000 төгрөгийг хариуцагч Баян*******Өлгий аймгийн ЦГ*******аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е*******ыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг Б аймгийн ЦГ*******т даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100566 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян*******Өлгий аймгийн ЦГ*******аас70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Е*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян*******Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД                                                                               А.ЖАРХЫНГҮЛ

Б.МАНГИЛИК