Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/00954

 

     

 

 

 

 

 

 

 

    2022             0*******            2*******                                             1**************/ШШ2022/0095*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хэсэг, Астра вилла, Дүнжингарав гудамж ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:ПЮ9*********************012/

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******1/1 байр, 1******* тоот хаягт оршин суух овогт /РД:УГ7*******0600200/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, Хилчин гудамж, ************** тоотод оршин суух овогт /РД:УЮ9710*******1**************/

Зээлийн гэрээний үүрэгт *******6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батхүү, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б., А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ.  

Миний бие нь хамтран үүрэг гүйцэтгэгч А. хамт 2020 оны 06 сарын 25-ны өдөр Хаан банктай зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг зээлснээс  А.д 10 000 000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 10 000 000 төгрөгийг миний Хаан банкны 50*******26195*******1 тоот данснаас А. Хаан банкны 5*******29*******29551 тоот данс руу шилжүүлсэн. Мөн 2021 оны 0******* сард А. ээж Б.д *******9 000 000 төгрөгийг хүү, барьцаагүй харилцан зөвшилцсөний үндсэн дээр зээлүүлж, мөнгийг А. Хаан банкны 5*******29*******29551 тоот данс руу цувуулан шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл А.,  Б. нар нь “чиний мөнгийг өсгөж өгнө” хэмээн 10 000 000 төгрөг,  дараа нь 10 000 000 төгрөг, түүний дараа нь 6 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөг буюу миний өдөр тутмын орлогуудыг авсаар нийт *******9 000 000 төгрөг авсан. Үүнээс Б. нь ******* 000 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл *******6 000 000 төгрөгийг cap бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 1 000 000-1 500 000 төгрөгөөр тогтмол төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл зээлдэгч нар нь зээлсэн мөнгөө тохиролцсон хугацаанд төлж барагдуулахгүй намайг хохироож байна. Иймд зээлийн гэрээний үүрэг *******6 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Уг мөнгийг бүхэлд нь өгөөгүй цувуулж өгсөн нь хавтаст хэрэг дэх “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч нар хүү бодсон гээд байна, хүү бодсон бол их хэмжээний мөнгө шаардах байсан, зээлсэн мөнгөө л шаардаж байгаа гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Б.*******тэй ямар ч гэрээ хийсэн зүйл байхгүй, *******9 000 000 төгрөг өгсөн гэх баримт хэрэгт байхгүй. Б.******* банкнаас зээл аваагүй, дүү нараасаа авсан 20 000 000 төгрөгийг А., Б. нарт зээлүүлж түүнийгээ хүүтэй буцаан авсаар *******1 919 900 төгрөг авсан нь баримтуудаар нотлогдоно. Бид 2021 он гарснаас хойш 2 000 000 төгрөг 1 удаа, 1 000 000 төгрөгөөр 2 удаа шинэ байр авах мөнгө гэж нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан. Нэхэмжлэлд дурдсан cap бүрийн 20-25-ны өдрийн хооронд 1 000 000-1 500 000 төгрөгөөр тогтмол төлөхөөр тохирсон тохиролцоо байхгүй. Учир нь нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 26-ны өдөр өөрийн “мэргэн лам” гэсэн мессенжер хаягаас манай гэр бүлийн гишүүн Б. мессенжер хаяг руу “хүнд *******0 000 000 төгрөг өгөх ёстой, ийм юм биччихлээ. Энэ дээр гарын үсэг зуруулаад нөгөө байрны хүмүүст үзүүлээд cap бүр 2 000 000 төгрөг өгөе ингээд мөнгө удаад байна гэж гуйя, ямар нотариат орж баталгаажуулах гэж байгаа биш, энэ бичгийг цаашаа мөнгө авах хүндээ өгөөд гуйхаар мөнгийг чинь хойшлуулая, cap бүр 2 000 000 төгрөг өгөе гэвэл миний ажил бүтлээ” гэж бичиж, гарын үсэг зуруулаад мөн Булган гэдэг хүнээр 20 000 000 төгрөгийн бичиг бичүүлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь байрны мөнгөө өгөхийн тулд хүнээс мөнгө зээлэх шаардлага гарсан тул Б.гаар 2021 оны 10 сарын 26-ны өдөр хуурамч баримт дээр гарын үсэг зуруулсан гэв.

            Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 06 сарын 25-ны өдрийн  *******5*******276*******7 дугаар зээлийн гэрээ, БГХ2020*******5*******276*******7 дугаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГҮ2020*******5*******276*******7 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн *******-15, 17-*******7 тал/

            Хариуцагч нар нь Б., А. нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.н Голомт банкны дансны хуулга, Мэргэн гэх хаягаар илгээсэн цахим зурвасууд, n гэх хаягаар ирүүлсэн цахим зурвас /хэргийн 56-70, 7*******-77 тал/    

            Шүүх 2022 оны 02 сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл,  Хаан банк ХХК-ийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 29/500 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Б., А. нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн.  /хэргийн *******5-100, 1*******9-202 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Б.*******ийн нэхэмжлэлтэй Б., А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ: Хариуцагч нарт бэлнээр болон дансаар мөнгө зээлүүлсэн боловч төлөхгүй байх тул *******6 000 000 төгрөг шаардана гэж,

Хариуцагч нар татгалзлаа: нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, зээл аваагүй тул зээл төлөх үндэсгүй гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас зээлдүүлэгч “Хаан банк” ХХК, нөгөө талаас зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч А. нар 2020 оны 06 сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, *******6 сарын хугацаатай, бизнесийн зээл зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө барьцаалжээ. /хэргийн *******-15 тал/

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээг үндэслэн хариуцагч нарт бэлнээр өгсөн 10 000 000 төгрөг, дансаар шилжүүлсэн 10 000 000 төгрөг шаардсан.

Зээлдүүлэгч “Хаан банк” ХХК, зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч А. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлээр зохицуулсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт хамаарахаас гадна зээлийн хугацаа дуусаагүй түүнчлэн гэрээний аль нэг тал гэрээний үүргийг зөрчсөн эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч “Хаан банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байтал зээлдэгч Б.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч А.ас гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгч Б.******* нь 2021 оны 0******* сараас эхлэн хариуцагч Б., А. нарт *******9 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэх бөгөөд нэг дор бус цувруулан зээлүүлсэн, энэ нь дансны хуулгаар нотлогдоно гэжээ. Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдоос өөрсдийн шаардлага, татгалзлаа нотолж ирүүлсэн нэхэмжлэгч Б.*******ийн Хаан банкны 50*******26195*******1, хариуцагч Б.н Хаан банкны 5*******00219001, Голомт банкны 1*******05162929, хариуцагч А. Хаан банкны 5*******29*******29551 дугаар данс болон шүүхээс бүрдүүлсэн  Б., А. нарын Хаан банкны дансны хуулгыг харьцуулан шинжлэн судлахад нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. Тодруулбал зохигчдын данс дахь орлого, зарлаг /дебет, кредит/-ын гүйлгээг нэг бүрчлэн тооцоход нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч нараас мөнгө шаардах бус харин илүү мөнгө авсан гэх үндэслэл тогтоогдлоо. Мөн хэрэгт авагдсан 2021 оны 10 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-т заасан нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлага хангахгүй байна.

Хэргийн *******5-100 дугаар тал дахь нэхэмжлэгч Б.*******ийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй,  харин нэхэмжлэгч нь бусдад орон сууцны төлбөр төлөх хугацаа хожихоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэх үндэстэй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлээр зохицуулсан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул Б.*******ийн нэхэмжлэлтэй Б., А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн **************7 950 төгрөгийг улсын төсвийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.*******, *******6, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1, *******51 дүгээр зүйлийн *******51.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.*******ийн нэхэмжлэлтэй Б., А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************7 950 төгрөгийг улсын төсвийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР