Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Орхон аймаг,*******,*******, 4-26-28 тоотод оршин суух, Чонос овгийн Очирын Байгалын /Регистрийн дугаар: ХЛ59021000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,, Орхон аймаг,*******,, 3-12-130 тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүрэгт 263 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ь нь иргэн т 2016 оны 10 сарын 07-нд 180 000 000 /нэг зуун наян сая /төгрөгийг 3 сарын хүүтэй, хөрөнгө барьцаалан зээлсэн. Зээлийн гэрээндээ 2017 оны 01 сарын 07-ны өдөр гэхэд хүүгийн хамт 225 000 000 төгрөг буюу зээлийн хүүнд 45 000 000 төгрөг төлнө гэсэн боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй ба зээлээ төлөх хугацааг 2017 оны 01 сарын 07-ны өдрөөс сунгахаар тохиролцон 2018 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүнд үргэлжлүүлэн 125 760 000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний хугацаанд 130 000 000 төгрөг зээлийн хүү гэж төлсөн. Иймд үндсэн зээл 180 000 000 төгрөг, алданги 83 700 000 төгрөг нийт 263 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээг 2016 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан ба барьцааны гэрээгээр овогтой өмчлөлтэй Орхон аймгийн*******ын Цагаанчулуут багийн 4 -1 тоот 72\Г хувийн сууц /000129969 гэрчилгээний дугаартай ,улсын бүртгэлийн Ү-2101011507 дугаартай /мөн хаягт байрлах 50 м2хувийн сууц/ 000129970 гэрчилгээний дугаартай,улсын бүртгэлийн Ү-2101007791дугаартайI мөн хаягт байрлах 418м2 газар, /000125127 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Г-2101003827 дугаартай/ овогтой өмчлөлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 2 гудамж-1 тоот 680 м газар /000076726 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2101004307 дугаартай/, ав овогтой Катягийн өмчлөлтэй Орхон аймгийнийн 3-12-130 тоот 17.1 м2 нэг өрөө орон сууц /000115427 тоот гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101009237дугаартай/, өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороо Үйлдвэрийн бүс /16010/ Нарны зам 10-р байрны 42 тоот 60.49 МКВ2 хоёр өрөө /000227002 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2205045655 дугаартай/, , , , нарын өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумынийн 3-20-39 тоот орон сууц /0085840 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101004335 дугаартай/ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар талууд тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 263 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу барьцаалбараар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Чанар Хяналтын Хэлтэс Металлын лабораторид лаборант ажилтай овогтой Болдбаяр миний бие 2016.06.10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д төмрийг чанаржуулагч FeMn 88 (ферромаргенц) нийлүүлэх №2016/04-21-225 тоот гэрээг урьдчилгаа төлбөргүйгээр байгуулан нийлэхээр болсон боловч БНХАУ-ын Байгал орчны тухай хуульд өөрчлөлт орон үнэ нэмэгдсэн үйлдвэрүүд хойд бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн FeMn 88 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг түр хорьсон долларын ханш өссөн зэрэг шалтгаанаар нийлүүлэлт хойшлон үнэ нэмэгдсэн асуудлаас болж санхүүгийн асуудалд хүндрэл гарсан.БНХАУ-ын Kangxin international trade co.limited компанитай 2016.08.16-нд бараа нийлүүлэх гэрээг 50%-ийн төлбөрийг хийгээд барааг үйлдвэрлэж нааш ачуулахаар ярилцан тохиролцсон. Эхний 50%-ийн төлбөрийг бид таньдаг хүмүүсээс зээлж хийсний дараа 100% төлбөрөө авч барааг үйлдвэрлэнэ, БНХАУ-ын хууль тогтоомж чангарсан гэх шалтгаанаар үлдсэн мөнгийг нэхэж эхэлсэн.

Үлдсэн 50%-ийн төлбөрийг олох боломж байгаагүй тул иргэн иас 180.000.000 төгрөгийг хөрөнгө барьцаалан зээлсэн. 2016.10.08-ны өдөр үлдсэн 50%-ийн төлбөрийг Голомт банкаар дамжуулан Ching Merchants Bank H.O ShenZhen банкаар дамжуулан Kangxin international trade co.limited компани дансанд хийсэн. Гэвч Kangxin international trade co.limited компани захирал эхэндээ мөнгө ороогүй байна гэж хэлсэн учир Голомт банкинд шалгуулах хүсэлт тавин 2016.10.20-нд шалгуулсан. Голомт банк нь олон улсын гүйлгээг АНУ-ын Standart chartered bank-аар дамжуулан гүйлгээ хийдэг ба Standart chartered bank-наас Ching Merchants Bank H.O ShenZhen банкруу гүйлгээ хийсэн гэсэн хариу ирсэн. Ингээд Kangxin international trade co.limited компани захиралруу утсаар холбогдсон ч тэрээр хөдөө ажилтай явж байна. Ажил дээрээ очихоороо дансаа шалгаад хариу хэлий гэх зэргээр аргацаан цаг хожиж луйврын шинж илэрч эхэлсэн. Хүлээх аргагүй болж БНХАУ-руу 2 хүн явсан. Очоод Kangxin international trade co.limited компани захиралтай уулзах гэж 2 хоног хүлээн уулзсан. Kangxin international trade co.limited компани захирал мөнгө орсон байна одоо хийж эхэллээ гэхдээ үнэ өссөн учир хэмжээ багасна гэсэн учир дахин тохиролцож ярилцсаны эцэст барааг хийж эхлэлээ гэсэн. Ингээд бараа хийж дуусах 20 хоног гэсэн боловч ачаалал их байна хийж байгаа гэсээр нэлээн удсан. Удалгүй бараа БНХАУ-ын Эрээн хотод бараа рсэн гэвч хилээр гаргахгүй байгаа хэсэг хүлээ гэсэн хариу өгсөн. Бид таньдаг хүнээр Эрээн хотын агуулахыг шалгуулахад бараа ирсэн байсан. 14 хоногийн дараа дахин шалгуулахад бараа алга болсон байсан ба буцаагаад ачаад аваад явсан гэсний дагуу Kangxin international trade co.limited компани захиралруу залгахад : БНХАУ-ын хуулиар FeMn 88 бүтээгдэхүүнийг хийлээр гаргахыг хориглосон тийм болохоор нийлүүлэх боломжгүй болсны дээр бид бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тээвэрлэсэн зэрэг шалтгаанаар төлбөрийн 50%-ийг л буцаан олгоно зөвшөөрөхгүй бол өөрсдөө цагдаагаараа яв бид юу ч өгөхгүй гэсэн хэмээн дарамталж эхэлсэн. Ингээд бид луйвардуулсан гэдгээ ойлгосон ч төлбөрийн 50%-ийг буцаан авах нөхцөлийг зөвшөөрч (БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй худалдаа хийн луйвардуулсан хүмүүс төлбөрөө буцаан авч чаддаггүйн дээр маш их зардал чирэгдэл цаг хугацаа алддаг болохыг олон хүмүүсээс сонсож судалсан тул 50%-ыг буцаан авахыг зөвшөөрсөн) буцаан авч эхний 50%-ийн төлбөрийн 70% барагдуулан иргэн Байгалаас зээлсэн мөнгөний 70%-ийг барагдуулж гэрээг шинэчлэх 130.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж тооцохыг гуйсан. Гэвч мөнгөө аваад Улаанбаатар явах ажилтай байна ирээд ярина гээд хэсэг чимээгүй алга болсон. Ингээд хэсэг хугацааны дараа гэнэт 130.000.000 саяыг мөнгөний чинь хүүнд тооцож авлаа одоо та хэд 200.000.000 саяыг өгөөрэй гэж дарамталж эхэлсэн. 130.000.000 саяыг үндсэн төлөлтөөс хасаж өгсөн боловч мөнгө хүүлэгчийн аргаар хүүнд тооцож авсныг би ойлгохгүй байна. Мөн энэ хугацаанд байнга утсаар дарамтлан мөнгөө нэхэн гэрээг эсвэл сунга хэмээн шаардаж нэгэн удаа хоосон цаасан дээр гарын үсэг зуруулан гэрээгээ сунгана шүү тэгэж байгаад хүү хугацаагаа тохиролцоно гэсэн ба албан ёсоор 2 тал сууж гэрээг сунгаагүйн дээр хүү тохиролцоогүй байж хоосон цаасан дээр зуруулсан гарын үсгийг ашиглан гэрээг сунгаснаар тооцон 263.700.000 саяыг нэхэж байгаа нь хууль зөрчиж мөнгө угааж байна гэж үзэж байна. Мөн бид иргэн Байгалаас зээлсэн мөнгөнөөс 1 төгрөгийг ч хувийн хэрэгцээнд зарцуулаагүй ба БНХАУ-ын Kangxin international trade co.limited компанид луйвардуулан хохирсон болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: :Нэхэмжлэгч ь нь Иргэн т 2016.10.07 нд 180.000.000 /нэг зуун наян сая /төгрөгийг 3 сарын хүүтэй, хөрөнгө барьцаалан зээлсэн. Зээлийн гэрээндээ 2017.01.07 гэхэд хүүгийн хамт 225.000.000 төгрөг буюу зээлийн хүүнд 45.000.000 төгрөг төлнө гэсэн боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй ба зээлээ төлөх хугацааг 2017.01.07 ны өдрөөс сунгахаар тохиролцон 2018.03.07 хүртэл сунгаж, зээлийн хүүнд үргэлжлүүлэн 125.760.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний хугацаанд 130.000.000 төгрөг зээлийн хүү гэж төлсөн. Иймд үндсэн зээл 180.000.000 төгрөг, алданги 83.700.000 төгрөг нийт 263.700.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар талууд тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 263.700.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу барьцаалбараар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байсан ба 2018.02.21 ны өдөр хариуцагчаас 13000000 төгрөгийг өгсөн байдал болон үндсэн зээлийн гэрээ болон гэрээний сунгалтын талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бууруулж байна. Хариуцагч нь 2016.10.07 ны өдрийн үндсэн гэрээний дагуу 180.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүр 8.3 хувийн хүүтэй буюу зээлийн хүү 45.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсноос хугацаандаа төлөөгүй ба гэрээний хугацааг дахин 14 сараар сунгаж, уг сунгасан хугацаанд зээлийн хүүнд 80.000.000 төгрөгийг нийт зээлийн хүүнд 125.000.000 төлөхөөр тохиролцсон байсан боловч 2018.02.21 нд 130.000.000 төгрөг өгсөн учир хүүг урьдчилан авсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн гэрээний дагуу 130.000.000 төгрөгийг буцаан өгөх үед үндсэн зээлийн хүү 45.000.000 авах эрх үүссэн ба 14 сарын хугацааны дотор төлнө гэж тохиролцсон зээлийн хүү 80000000 төлөхөөр тохиролцсон байсан хугацааны эрхийг дагуу зээлийн хүүгээ авсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байсан. Харин зээлийн хүү 80.000.000 төгрөгийг 14 сарын хугацаанд тооцон авахаар тохиролцсон байх үед 130.000.000 төгрөгийг буцаан авсан ба энэ үед хүү 50714285 төгрөгийг авсан байна.Иймд үндсэн зээлээс 79.285.715 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 100.714.285 төгрөг, зээлийн хүү 74.285.715 төгрөг, алданги 50357142 төгрөг, нийт 225.357.142 төгрөгийг нэхэмжлэлийг шаардлага гарган, өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас 38.342.858 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 263 700 000 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100 714 285 төгрөг, зээлийн хүү 74 285 715 төгрөг, алданги 50 357 142 төгрөг, нийт 225 357 142 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.

аас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 180 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 8,3%-ийн хүүтэй зээлж авсан, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алдангийг зээлдэгчид төлөх үүрэг бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан нэхэмжлэгч хариуцагчид нийт 180 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Мөн үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчвөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан нь барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байгаа.

Хариуцагч нэхэмжлэгч аас 180 000 000 төгрөг зээлж авсан тухайд маргаагүй. Зээлдүүлэгч зээлдэгч ын өмчлөлд 180 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Хариуцагч зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтанд гарын үсэг зураагүй гэж маргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шинжээчийн дүгнэлтээр ...2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №777 дугаартай Зээлийн гэрээний сунгалт гэх баримтын зээл авагч гэсэн хэсэг дэх шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн хариу ирсэн.

Хариуцагч дахин 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №777 дугаартай Зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг ын гарын үсэг бүхий хоосон цаасыг ашиглан тааруулж хэвлэсэн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба шинжээч 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1683 дугаартай дүгнэлтээр ...шинжилгээнд ирүүлсэн гэрээний сунгалт гэх баримтын баруун доод хэсэги зээл авагч гэсний доор зурсан шинжилж буй 2 гарын үсгийг хэвлэмэл хуудсыг хэвлэсний дараа үйлдсэн гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээндээ 3 сарын хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй.

Иймд үндсэн зээл 180 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон 3 сарын хугацааны хүү 44 820 000 төгрөг, нийт 224 820 000 төгрөгнөөс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 130 000 000 төгрөгийг хасч үндсэн зээлээс үлдэх 94 820 000 төгрөгийг 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 47 410 000 төгрөгийн хамт нийт 142 230 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 83 127 142 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь хэдийгээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №777 дугаартай зээлийн гэрээний сунгалтанд зурагдсан гарын үсэг ын гарын үсэгтэй тохирч байгаа, тэрээр хэвлэмэл хуудсыг хэвлэсний дараа гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон боловч гэрээний сунгалт нь гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, хүү тогтоосон бол хүүгийн хэмжээг зааж, гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзнэ.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №777 дугаартай зээлийн гэрээний сунгалтыг зохигчид хэзээ хийсэн нь, зээлийн хүүгийн хэмжээ тодорхойгүй, хүүний дүнг яагаад 125 760 000 гэж тогтоосон нь ойлгомжгүй зэргээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг сунгагдаагүй гэж үзэж хэтэрсэн хугацааны хүү, илүү тооцож нэхэмжилсэн алданги 83 127 142 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан ба зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ тул дээрхи шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 476 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 869 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч аас 142 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 83 127 142 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч  нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 142 230 000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн*******ын Цагаанчулуут багийн 4 -1 тоот 72\Г хувийн сууц /000129969 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101011507 дугаартай /мөн хаягт байрлах 50 мхувийн сууц/ 000129970 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101007791 дугаартайI мөн хаягт байрлах 418м2 газар, /000125127 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Г-2101003827 дугаартай/ овогтой өмчлөлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 2 гудамж-1 тоот 680 м2 газар /000076726 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2101004307 дугаартай/, Катягийн өмчлөлтэй Орхон аймгийнийн 3-12-130 тоот 17.1 м2 нэг өрөө орон сууц /000115427 тоот гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101009237дугаартай/, өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороо Үйлдвэрийн бүс /16010/ Нарны зам 10-р байрны 42 тоот 60.49 мкв хоёр өрөө /000227002 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2205045655 дугаартай/, , , , нарын өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумынийн 3-20-39 тоот орон сууц /0085840 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101004335 дугаартай/ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3.Иргэний Хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 476 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 869 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА