Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,*******Дультан бургуйд овогт, нарт холбогдох Орон сууцанд амьдарсан хөлс 2 616 667 төгрөг гаргуулж, *******,************** 7-8-05 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

-иас 14 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  нь , нартай 2016 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 32 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдан авагч нар нь компанийн *******,*******,******* 7 хорооллын 8-р байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 55 000 000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр д хүлээлгэн өгсөн. нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өдийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Компаний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд тэй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан. нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. нь орон сууцны үнэ 55 000 000 төгрөг төлөх байснаас 17 000 000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 17 000 000 төгрөгийг гэрээний 4.5-д зааж тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон төлсөн суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 2 616 667 төгрөг болж байгаа болно. Иймд , нараас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 2 616 667 төгрөгийг гаргуулж, ********************* 7 хороолол 8 байрны 05 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батцэнгэл, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  би 2016 оны 08 дугаар сарын 13-нд -ны 8-5 тоотод орох гэрээ хийж урьдчилгаа 31 хувийг тусламж 8 сая төгрөг болон цалингийн зээлээр төлсөн юм. Бид гэрээ хийх үедээ байрны зээлийн 70 хувийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэсэн энэ гэрээ одоо хүртэл хийгдээгүй. Миний түрүүчийн зээл төлж дуусаагүй учир дараагийн зээл авах эрх нээгдээгүй. Мөн би өвчилсөн тул 2 удаа 2 сараар ажил хийгээгүй тул цалин багассан. Ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй нь үнэн боловч энэ нь гэрээ цуцлах шалтгаан биш юм. Бид байрыг бусдад дамжуулсан юм уу эсхүл эд ангийг нь сүйтгэсэн тохиолдолд уг асуудал яригдах ёстой. Миний бие ажлаасаа бууж ирээд гэртээ орох гэж яваад бороонд норж гантиг шатан дээрээс халтирч унан шагайгаа гэмтээж ажлын чадвараа алдсан. Энэ тухайгаа компаний ажилтан Доржпагмад хэлсэн боловч нөхөн төлбөр гаргаж өгөөгүй хэрүүл хийгээд өнгөрсөн. Иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар ямарч ажил хийгээгүй. Манай байранд суулт өгч хана хагарсан салхинд ванны өрөөний лампиран тааз хуурч унасан. Эдгээрийг засаж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч засварчин байхгүй гэдэг. Миний бие нь уг байрнаас гарах бол төлсөн 31 хувийн мөнгөө авна. Яагаад гэвэл хэлсэн гэрээгээ анх зөрчсөн нь энэ компани юм. Би хятад эзэнд нь өргөдөл өгсөн. 2019 оны 05 дугаар сараас урьд өр төлөгдөж дараа нь зээлд хамрагдаж болно гэж банкныхан хэлж байна. Тэр үед төлье гэж хэлсэн. Одоо болохоор бид нарыг зөвшөөрөөгүй талаар яриад байна. Компани зөвхөн өөрт ашигтай Монголпд хортой гэрээ зохиожээ. Манай эзэн өөрийнхөө хувийн мөнгөөр байр барьж өгсөн гэдэг юм байна лээ. Уг нь манай улсын комисс хүлээж авсан юм гэсэн. Иймд бидний асуудлыг шударгаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч , нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манайх тус компаний 8-5 тоот хаягтай 40 мкв байранд 2 жил 8 сар амьдарсан. Уг байрыг худалдаж авах гэхээр төлбөрөө төлөх цалин хүрэлцэхгүй учир тус байранд амьдарсан хугацааны үнэ 576 000 төгрөг, засварт 924 000 төгрөгийг төлж үлдэгдэл 14 000 000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Энэ нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би тус компанид урьдчилгаа 31 хувь буюу 16 500 000 төгрөг төлсөн. Үүнээс түрээсийн мөнгө 576 000 төгрөг, засварт 924 000 төгрөг суутгуулах юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь Хөүп таун ХХК-аас 14 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч , нартай компани нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 32 Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр , нарыг орон сууцанд оруулсан бөгөөд тэд компанийн өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сар хүртэл амьдарсан. Одоогоор орон сууцны үнийг төлж чадахгүйд хүрсэн тул орон сууцыг апбадан чөпөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн бопно. Гэрээний дагүү орон сүүцны үнийг худалдан авагч тап болох Б.Батцэнгэп, нар нь хавсралт 1-д заасан дагуу төлж сүүлийн төлөлтийг буюу гэрээний үүргийг бүрэн биепүүпж дуусах хугацаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгах байсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй болно. Худалдан авагч тал үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоож, боломж олгосон боловч үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биөлүүлээгүй болно. Ингээд компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцлаж байгаа талаар худалдан авагч нарт мэдэгдсэн бегөөд үр дүн гараагүй тул шүүхэд хандсан болно. Компанийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч нар нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээ цуцлагдах хүртэл нийт 787 хоног амьдарсан. Ийнхүү амьдарсан хугацаатай холбоотойгоор хариуцагч нар маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг болно. Харин худалдан авагч тал 17 000 000 төгрөг төлсөн бөгөөд энэ үнийн дүн дээр компанийн зүгээс маргах зүйл байхгүй болно. Уг 17 000 000 төгрөгийг компанийн зүгээс буцаан ,  нарт олгох боломжгүй юм. Учир нь гэрээний 4.1 /Захиалагч гэрээний хавсралт 1/-т заасан хуваарийндагуу төлөх төлбөрийг хугацаанд төлөөгүй хэтрүүлсэн тохииолдолд гүйцэтгэгч тал захиалагч талд төнбөрийг төлөх 'подорхой хугацаа өгөх болон төлөрийг шаардаж, шаардсан хугацаанд төлбөр твлөөгүй бол гэрээг цуцлах тухай захиалагчид бичгээр мэдэгдэнэ/, 4.4 /Талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /хууль зүйн зардал, үйл ажиллагааны зардал, орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал, байрны халаалтын болон бусад зардалууд/-ыг бүрэн хариуцна/, 4.5 /Хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдоллд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөр /хавсралт 2/-ийг төлсөн төлбөрөөс суутган авна/ гэж заасны дагуу суутган авсан. Ийнхүү 17 000 000 төгрөгийг суутган авахдаа дараах тооцооллоор суутган авсан болно. Үүнд: Гэрээний хавсралт 2-д заасан шинэчлэн засварлах материалын үнэ 4 500 000 төгрөг, дотор заслын ажлын хөлс 2 000 000 төгрөг /нийт 6 500 000 төгрөг/, гэрээний хавсралт 2-т заасан орон сууц ашигласаны төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацаа болох 787 хоногоор тооцвол 13 116 666 төгрөг болох бөгөөд 6 500 000 төгрөгийг суутган аваад үлдсэн 10 500 000 төгрөгийг 13 116 666 төгрөгнөөс хасч зөрүү буюу орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 2 616 666 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээг , нартай харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний хавсралт 1, 2 -ыг хүлээн зөвшөөрсөн. Мөн уг гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэрээ тул гэрээгээр талуудын тохиролцсон тохиролцоог шүүх анхаарч үзэх үндэстэй гэж байна. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон 2 616 666 төгрөг , нараас гаргуулж Хөүп таун ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж багасгах тухай шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй , нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжпэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, багасгаж байна. Хариуцагч нараас нэхэмжпэгч компани нь 2 616 667 төгрөг гаргуулж орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын 2 616 667 төгрөг гагуулах нэхэмжпэлийн шаардлагыг тодруулах тухайд дараах тодруулгыг хийж байна. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн *******,************** 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцанд 32 сар амьдарсан. Энэхүү орон сууцанд амьдарсан хугацааны асуудал дээр хариуцагч тал маргадаггүй бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ мөн энэ талаар тодорхой дурьдсан байна. , нарын орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийн гэрээгээр тохиролцсон ёсоор нэг сарын төлбөрийг 500 000 төгрөгөөр тооцвол 16 000 000 төгрөг болж байгаа юм. Дээрх 16 000 000 төгрөг дээр гэрээгээр тохиролцсон орон сууцыг шинэчлэн засварлах засварын материалын үнэ, ажлын хөлс нийт 6 500 000 төгрөгийг нэмж тооцвол 22 500 000 төгрөг болох ба үүнээс компанид төлсөн 17 000 000 төгрөгийг хасч 5 500 000 төгрөг гарч байна. Энэхүү 5 500 000 төгрөг нь хариуцагч нараас нэхэмжпэх үнийн дүн бөгөөд үүнээс 2 616 666 төгрөгийг нэхэмжилсэн болно. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг шинэчлэн засварлах засварын зардлыг 2 751 000 төгрөг байхаар тогтоосон байх ба нийт амьдарсан хугацааны төлбөр 16 000 000 төгрөг дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 751 000 төгрөгийг нэмж тооцвол 18 751 000 төгрөг гарч байна. Уг 18 751 000 төгрөгнөөс хариуцагч нарын төлсөн 17 000 000 төгрөгийг хасхад 1 751 000 төгрөг гарч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2 616 666 төгрөгнөөс 865 666 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 1 751 000 төгрөг болгон багасгаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй , нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардагаас дараах үндэслэлээр татгалзаж байна. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн *******,************** 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа чөлөөлсөн байна. Ийнхүү хариуцагч нар нь *******,************** 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжпэлийн шаардлагаас хариуцагч зөвшөөрч биелүүлсэн гэх үндэслээр татгалзаж байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

нь , нарт холбогдуулан орон сууцанд амьдарсан хөлс болон шинэчлэн засварлах засварын материал, ажлын хөлс 2 616 667 төгрөг гаргуулах, *******,************** 7-8-5 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,************** 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч нар биелүүлсэн үндэслэлээр, мөн орон сууцанд амьдарсан хөлс 2 616 667 төгрөг гаргуулах шаардлагаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 865 666 төгрөгөөс тус тус татгалзаж 1 751 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч Б.Батцэнгэл, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Нэхэмжлэгч хариуцагч Б.Батцэнгэл,  нарын хооронд 2016 оны 08 сарын 13-ны өдөр 032 дугаартай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. Гэрээний талууд уг гэрээгээр Орхон аймгийн*******ын*******ийн 7-р хорооллын 8-р байрны 1-р орцны 2 давхрын 05 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 1 м2 талбайн худалдах үнэ 1 375 000 төгрөг, орон сууцны худалдах нийт үнэ 55 000 000 төгрөг байхаар тохирч, үүнээс урьдчилгаа төлбөр 16 500 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 38 500 000 төгрөгөөр тохирч орон сууцны төлбөр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталж, уг орон сууцыг хариуцагч Б.Батцэнгэл, нарт 2016 оны 04 сард хүлээлгэн өгсөн.Хариуцагч нар байрыг хүлээн авсан хугацааны хувьд маргаагүй.

Нэхэмжлэгч хариуцагч Б.Батцэнгэл,  нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 17 000 000 төгрөгийг хариуцагч Б.Батцэнгэл, нар нь төлсөн бөгөөд хариуцагч Б.Батцэнгэл, нар нь орон сууцны үнийг 2017 оны 06 сарын 12-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 12-ны өдөр гэрээг цуцалж, орон сууц чөлөөлөхийг шаардсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч Б.Батцэнгэл, нарт 2016 оны 04 дүгээр сард орон сууцыг хүлээлгэн өгсөн хариуцагч Б.Батцэнгэл, нар 2018 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид орон сууцыг буцааж хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй байгаа.

Хариуцагч Б.Батцэнгэл, нар нь Орхон аймгийн*******ын*******ийн 7-р хорооллын 8-р байрны 1-р орцны 2 давхрын 05 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 орон сууцыг нэхэмжлэгч -д хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Орон сууцанд амьдарсан хөлс 1 751 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-д мөн энэхүү гэрээний 2.2-т заасан үнийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд орон сууц ашигласны хөлс болон, засварын зардлыг талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд хавсаргана /хавсралт-2/, 3.2.6-д захиалагч төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс үүсэх хохирлыг хавсралт 2-т заасан хуваариар төлөх үүрэгтэй, 4.4-т талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /...орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал ...бусад зардлууд/-ыг бүрэн хариуцна, 4.5-д хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөрийг хавсралт 2-ын төлсөн төлбөрөөс суутган авна гэж, уг гэрээний хавсралт 2-т орон сууц ашигласны төлбөр 1 сард 500 000 төгрөг, шинэчлэн засварлах материалын үнэ, ажлын хөлс нийт 6 500 000 төгрөг гэж тус тус зааж тохиролцжээ.

Иймд хариуцагч нар гэрээний дагуу 32 сар орон сууцанд амьдарсан тул уг орон сууцыг ашигласны төлбөрт 16 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нараас орон сууцанд амьдарсан 32 сарын хугацааны төлбөрт 16 000 000 төгрөг, үүн дээр орон сууцыг шинэчлэн засварлах засварын материалын үнэ, ажлын хөлс нийт 6 500 000 төгрөгийг нэмж нийт 22 500 000 төгрөг болж байгаагаас хариуцагч нарын компанид төлсөн 17 000 000 төгрөгийг хасч 5 500 000 төгрөг болж байгаагаас 2 616 666 төгрөгийг нэхэмжилсэн.Шинжээч орон сууцыг шинэчлэн засварлах зардлыг 2 751 000 төгрөгөөр тогтоосон тул амьдарсан хугацааны төлбөр 16 000 000 төгрөг дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 751 000 төгрөгийг нэмж тооцвол 18 751 000 төгрөг гарч байна.Уг 18 751 000 төгрөгнөөс хариуцагч нарын төлсөн 17 000 000 төгрөгийг хасхад 1 751 000 төгрөг гарч байгаа гэж тайлбарлаж байгаа.

 

 

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт орон сууц засварлах материалын үнэ, ажлын хөлсийг Далайван аудит ХХК-ийн гаргасан үнэлгээгээнд үндэслэж бууруулан 2 751 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа боловч тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг компанийн үнэлгээг баримтлан орон сууцыг шинэчлэн засварлах материалын үнэдотор заслын ажлын хөлсийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууцанд ямар хэмжээний засварын материал, ажлын хөлс зарцуулж засвар үйлчилгээ хийх болохоо Далайван аудит ХХК-ийн дүгнэлтээс өөр баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн орон сууц ашигласны болон орон сууцыг шинэчлэн засварлах материалын үнэдотор заслын ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 1 751 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд : Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Орон сууцанд 1 сарын 500 000 төгрөгөөр амьдарна гэдгийг зөвшөөрөхгүй байгаа.Улсаас түрээсийн байр гэж барьж байгаа.Нийслэлд 1м2 6000 төгрөгөөр, орон нутагт 1м2 4500 төгрөгөөр түрээслэх шийдвэр гарсан.Тиймээс улсаас тогтоосон энэ ханшаар тооцож 40 м2 1 сарын түрээсийн төлбөрийг 180 000 төгрөг, амьдарсан 32 сарын хугацааны хөлс 5 760 000 төгрөг төлж 14 000 000 төгрөг буцааж авна гэж маргаж байгаа.

2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 032 тоот гэрээгээр талууд орон сууц ашигласны төлбөрийг 1 сарын 500 000 төгрөгөөр тохиролцсон тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн 1м2 түрээсийн төлбөрийг 4500 төгрөгөөр тооцох боломжгүй.

Харин хариуцагч 32 сарын хугацааны төлбөрт 16 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 17 000 000 төгрөг төлсөн тул 1 000 000 төгрөг илүү төлсөн гэж үзэж нэхэмжлэгчээс буцаан гаргуулж хариуцагч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч -н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн хариуцагч , нараас 1 751 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан -иас 1 000 000 төгрөг гаргуулан , нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч -н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА