Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00991

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:1983 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэгч: ,,*******,,,

Нэхэмжлэгч1983 онд төрсөн,*******,*******,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: холбогдох -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч , , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн би Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/267 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

Иргэн би  Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/271 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

Иргэн  би Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын орлогч даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/272 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

1.Ерөнхий захирлын дугаар тушаалуудын үндэслэл нь " бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна. Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр 40.1.-д заасан аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-дзаасан орон тоо хасагдсан гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2 дахь хэсэгт Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил,албан тушаалын хэд хэдэн орон тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг. Дээрхээс үзвэл Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь ... бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн... гэсэн байна. Уг үндэслэлээ байгууллага нь ямар нэгэн байдлаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй, үнэхээр бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн бол хуульд заасан дараах хоёр үндэслэлийг хангасан байх ёстой орон тоо хасагдсан бол байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно , орон тоо цөөрүүлэх бол байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл Ерөнхий захирлын дугаар тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Одоогийн байдлаар тус орон тоо хасагдсан, уг орон тоог цоөрүүлсөн гэх эрх бүхий этгээдийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэрээр гараагүй болно.

2.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дэхь хэсэгт олгогч энэ хуулийн 40.1.1,40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн заалтыг Улсын Дээд Шүүхийн №33 дугаар тогтоолд дараах байдлаар тайлбарласан байдаг. 17 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх,.... заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна. Тус тайлбар нь ажилтанг 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж баталгаажуулсан байх урьдчилсан нөхцлийг заавал хангах үүргийг ажил олгогч хүлээдэг. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ-ний Хоёрдугаар бүлгийн 2.1-д цех, нэгж, хэсэгт бүтцийн өөрчлөлт(татан буулгах, нэгтгэх, орон тоо хасах, цөөрүүлэх) хийхээс өмнө ажлаас чөлөөлөгдөх ажилтны талаар Үйлдвэрчний холбоонд 45-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж шийдвэр гэж заасан байдаг. Энэхүү гэрээгээр ажиллаж буй ажилтан, албан тушаалтан хэн аль нь тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй, сэтгэлээсээ ажиллах хамгаалалт ба гэрээгээр хүлээсэн үүргээ захиргаа биелүүлээгүй, урьдчилж мэдэгдэлгүй ажилтнуудыг нэг өдрийн дотор гэнэт ажлаас чөлөөлж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагуудыг шууд зөрчиж байгаа нь хуулиар хамгаалагдсан иргэн бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн тус гэрээний Аравдугаар бүлгийн 10.1-д ҮЭХ нь өөрийн эрхээ холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хамтын гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн захиргаатай гэрээ, хэлэлцээ хийх, зөвшилцөх зарчмыг баримтална гэж заасан нь захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3."Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулъд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.

4. дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих' эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

5.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хуулъ тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд дурдсан санхүүгийн ямар нөхцөл байдал үүсээд байгаа, түүнд ажилтан бид ямар хамааралтай болох, Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг ямар тушаал, шийдвэр, тогтоолоор өөрчлөөд байгаа түүнд яагаад зөвхөн бидний хэдэн ажилтнуудыг хамруулаад байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүй ялгаварлан гадуурхах байдлаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хуульд заасан үндэслэл, өөрийн мэдлэг ур чадвараа харамгүй зарцуулж бүхий л сэтгэл, зүрхээрээ ажиллаж байсан биднийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Засгийн газарт эрх олгох хуульд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээ конвенцод заасан нөхцлийг зөрчилгүй гүйцэтгэхээр заасан байтал энэхүү үүргээ үл тоон хэн нэгэн хүний үгээр ажиллаж байгаад Монгол улсын засгийн газар, Ерөнхий захиралд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл заалтуудыг мөн зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр л ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тушаал нь дээрх хуулийн үндэслэлийг баримтлалгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Мөн Ерөнхий захирал нь Монгол улсын үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь Хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр үл хүндэлж байна гэж үзэхээр байна. Иймд Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/271, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/272 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүхэд гаргасан тайлбартаа:... тушаалын хуулийн үндэслэлийн талаар:1.1. Б/267, Б/271 дугаар тушаал гаргахдаа үндэслэл болгосон Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан тухай үеийн Монгол Улсын Бага хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай" хууль, уг хуулийн 1 дүгээр зүйл нь батлагдсан өдрөөс өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болно. 1.2. Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд: "Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий годорхой үйлдвэрийн газар. байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай" гэж заасан учир Б/267 тушаалд нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулиудыг баримтлаагүй, хэрэглээгүй болно. 1.3. Засгийн Газарт эрх олгох тухай хуулийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн гэж үзсэн болон уг хуулийг хүчингүй болгосон талаар Улсын Их Хурлаас болон Үндсэн Хуулийн Цэцээс аливаа хууль, дүгнэлт гараагүй байна. 1.4. Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийг 1998 онд онцгой дэглэм тогтооход хэрэглэж байсан бөгөөд уг онцгой дэглэмийг тогтоосон,хэрэгжүүлсэн асуудлыг "Хууль бус" гэж дүгнэсэн, хүчингүй болгосон Үндсэн хуулийн Цэц, шүүхийн аливаа шийдвэр, дүгнэлт гараагүй бөгөөд тухайн цаг үедээ тогтоосон хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан нийтэд илэрхий үйл явдал болж байсан.

Хоёр. Б/267, Б/271 дугаарын тушаалын үндэслэлд дурдсан Засгийн Газрын ", Монголросцветмет ХХК-нйн талаар авах арга хэмжээний тухай" 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр Тогтоолын /цаашид ЗГ-ын 91 дүгээр Тогтоол" гэх/талаар: 2.1.3асгийн Газрын ". талаар авах арга хэмжээний тухай" 91 дүгээр Тогтоол нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар Тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн 2019 оны н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн гарсан хүчин төгөлдөр эрх зүйн акт бөгөөд Б/267 тушаал нь энэхүү Тогтоолыг үндэслэн түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тушаал болно. Гурав. Нэхэмжлэлд: "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалт, 40.5 дахь хэсэг болон -ийн 2018 оны Хамтын гэрээний 2 дугаар бүлгийн 2.1, 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт, -ийн 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх зЪалтуудыг зөрчсөн" гэсэн байна. Б/267 тушаалд нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан -ийн хэмжээнд нийтлэг мөрдөгдцөг -ийн Хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг эрх зүйн актуудыг хэрэглээгүй, дурдаагүй учир "Эдгээр эрх зүйн актуудыг хэрэглэх ёстой байсан, эдгээрийг зөрчсөн" гэж нэхэмжлэгч үзсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нэхэмжлэгч ын нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б Чинбатын нэхэмжлэлтэй -ийн Ерөнхий захирлын 2019.03.06-ны өдрийн Б/272 дугаар бүхий ажлаас чөлөөлөх тухаи хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албаи тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 03 сарын 06-ны өдөр 91 дүгээр тогтоол гаргасан ба уг тоггоолоор Монгол Улсын Их хурльш 2017 оны 23 дугаар тогтоол Үндэсний аюулгүй байдльш Зөвлөлийи 2019 онь. н05/05 дугаар зөвлөмжииг 1эрэпкүүлэх зорнлгоөр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох у л и и н , дугаар зүйлийг үндэслэн , Монголросиветмет ХХК-иин үил ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч онцгои дэглэм тогтоосон. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх хэсэгт ... улс орны эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилтний хэвийи нехцйшшг хашахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, баигууллагад шаардлагатаи гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль төгтоомжийн заалтыг хэрэглэхгүигээр 6 с р хүртэл хуганаагаар тусад нь оннгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүи р еөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгиин газар олгосугай гэж заасан. Эрдэнэт үйлдвэр нь Засгийн газрын 91 дүгээр тогтоол болон дээрх хуулийн Эрдэнэт үйлдвэр нь Засгиин газрын холбогдох заалтыг үндэслэн Засгийн газар шууд хяналтад авч онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Ерөнхий захирлын М19 сарын 06-ны өдрийн Б/267 дугаар тушаал гаргасан нь үндэслэл бүхий байх бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч ын гаргасан Ерөнхий захирлын 2019 оны Б/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж аисан ажил, албан тушаал томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүи гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. , , нарын нэхэмжлэлтэй -д холбогдох -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар бүхий ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч  -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан  Хууль, эрх зүйн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

Нэхэмжлэгч -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/271 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан  Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

Нэхэмжлэгч  -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан  Хууль, эрх зүйн газрын орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс  Хуулийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад хуулийн хэлтэс Хууль, эрх зүйн газар болж өөрчлөгдсөнтэй холбоотой 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/689, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/693, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267 дугаар тушаалууд, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15/13 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15/13 хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, ажлын байрны тодорхойлолт,

нь  Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/694 дүгээр тушаал, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 15/20 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/271 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт,

нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс  Хууль, эрх зүйн газрын орлогч даргаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/737, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/272 дугаар тушаалууд, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 15/17 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15/13 хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Ажил олгогч нэхэмжлэгч ыг ажлаас чөлөөлсөн Б/267 дугаар тушаалын үндэслэлийг Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол зэргийг үндэслэн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй,

ыг ажлаас чөлөөлсөн Б/271 дүгээр тушаалын үндэслэлийг Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол зэргийг үндэслэн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй,

ыг ажлаас чөлөөлсөн Б/272 дугаар тушаалын үндэслэлийг Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол зэргийг үндэслэн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хууль, эрх зүйн газрын орлогч даргаар ажиллаж байсан ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж тус тус дурьдсан.

Ажлаас буруу халсан халсан тухай ажилтны гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу ерөнхий харъяаллын шүүх шийдвэрлэх нь хэргийн харъяаллыг зөрчөөгүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч нар өөрсдийг нь ажлаас чөлөөлсөн дээрхи тушаалууд нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Үндэслэл нь:

Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1.-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай гэж, мөн хуулийн 2.-д Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино:

1/үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж,

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолд Монгол Улсын Их хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны н05/05 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Тогтоох нь:

1.Улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг бүхий , Монголросцветмет-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг цаашид хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан , үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтанд авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай.

2.Онцгой дэглэмийн хугацаанд , үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурьдсан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дараахь албан тушаалтанд зөвшөөрсүгэй.

2.1.компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилохыг -ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат нарт даалгасугай гэжээ.

Иргэн , , нар ...БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хууль болон түүнд үндэслэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 91 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл гаргасныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн урьдчилан шалгаад Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж 55 дугаар тогтоол гаргасныг эс зөвшөөрч , , нар гомдол гаргасныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд Монгол Улсын Засгийн газар дээрхи хуульд заасан эрхийн хүрээнд 91 дүгээр тогтоолыг гарган -ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтанд авч,   газар болж, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон, -ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хууль, 91 дүгээр тогтоолд үндэслэн -ийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтцийг батласан зэрэг үйл баримт нь 91 дүгээр тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр Ерөнхий захирлын тушаал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/46 дугаар тушаал, МУЗГ-ын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоол, дүрэм, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/143 дугаар тушаал, уг тушаалын хавсралтаар тогтоогдож байна.

Ажил олгогч нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа холбогдох буюу Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1.-д заасныг баримталж, үндэслэлээ -ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой гэж тодорхой заасан байна.

Ийнхүү -ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцгой дэглэмийн хугацаанд компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч , , нарын -д холбогдуулан гаргасан -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч , , нарын -д холбогдуулан гаргасан -ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , , нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА