Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2019/00151

 

 

*******, О.Хонгор, Б.Чинбат нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******

ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00991 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, О.Хонгор, Д.Чинбат нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Жаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Б.Одгарьд, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч *******, О.Хонгор, Д.Чинбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн *******, О.Хонгор, Д.Чинбат нар нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/267, Б/271, Б/272 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

1.Ерөнхий захирлын дугаар тушаалуудын үндэслэл нь "Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна. Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1. дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2 дахь хэсэгт Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг. Дээрхээс үзвэл Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэсэн байна. Уг үндэслэлээ байгууллага нь ямар нэгэн байдлаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй, үнэхээр бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн бол хуульд заасан дараах хоёр үндэслэлийг хангасан байх ёстой орон тоо хасагдсан бол байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно, орон тоо цөөрүүлэх бол байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл Ерөнхий захирлын дугаар тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Одоогийн байдлаар тус орон тоо хасагдсан, уг орон тоог цоөрүүлсөн гэх эрх бүхий этгээдийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэрээр гараагүй болно.

2.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дэхь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1.,40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ-ний Хоёрдугаар бүлгийн 2.1-д цех, нэгж, хэсэгт бүтцийн өөрчлөлт(татан буулгах, нэгтгэх, орон тоо хасах, цөөрүүлэх) хийхээс өмнө ажлаас чөлөөлөгдөх ажилтны талаар Үйлдвэрчний холбоонд 45-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж шийдвэр гэж заасан байдаг. Энэхүү гэрээгээр *******т ажиллаж буй ажилтан, албан тушаалтан хэн аль нь тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй, сэтгэлээсээ ажиллах хамгаалалт ба гэрээгээр хүлээсэн үүргээ Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн захиргаа биелүүлээгүй, урьдчилж мэдэгдэлгүй ажилтнуудыг нэг өдрийн дотор гэнэт ажлаас чөлөөлж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагуудыг шууд зөрчиж байгаа нь хуулиар хамгаалагдсан иргэн бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн тус гэрээний Аравдугаар бүлгийн 10.1-д ҮЭХ нь өөрийн эрхээ холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хамтын гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн захиргаатай гэрээ, хэлэлцээ хийх, зөвшилцөх зарчмыг баримтална гэж заасан нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3.Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.

4.Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих' эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

5.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хуулъ тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/271, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/272 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Ерөнхий захирлын дээрх тушаалын хуулийн үндэслэлийн талаар: 1.1. Б/267, Б/271 дугаар тушаал гаргахдаа үндэслэл болгосон Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан тухай үеийн Монгол Улсын Бага хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай" хууль, уг хуулийн 1 дүгээр зүйл нь батлагдсан өдрөөс өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болно.

1.2. Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд: "Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий годорхой үйлдвэрийн газар. байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай" гэж заасан учир Б/267 тушаалд нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулиудыг баримтлаагүй, хэрэглээгүй болно.

1.3. Засгийн Газарт эрх олгох тухай хуулийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн гэж үзсэн болон уг хуулийг хүчингүй болгосон талаар Улсын Их Хурлаас болон Үндсэн Хуулийн Цэцээс аливаа хууль, дүгнэлт гараагүй байна.

1.4. Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийг 1998 онд *******т онцгой дэглэм тогтооход хэрэглэж байсан бөгөөд уг онцгой дэглэмийг тогтоосон,хэрэгжүүлсэн асуудлыг "Хууль бус" гэж дүгнэсэн, хүчингүй болгосон Үндсэн хуулийн Цэц, шүүхийн аливаа шийдвэр, дүгнэлт гараагүй бөгөөд тухайн цаг үедээ тогтоосон хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан нийтэд илэрхий үйл явдал болж байсан.

Хоёр. Б/267, Б/271 дугаарын тушаалын үндэслэлд дурдсан Засгийн Газрын "******* ХХК, Монголросцветмет ХХК-нйн талаар авах арга хэмжээний тухай" 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр Тогтоолын /цаашид ЗГ-ын 91 дүгээр Тогтоол" гэх/талаар: 2.1.3асгийн Газрын "******* ХХК. Монголросцветмет ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай" 91 дүгээр Тогтоол нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар Тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн 2019 оны н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн гарсан хүчин төгөлдөр эрх зүйн акт бөгөөд Б/267 тушаал нь энэхүү Тогтоолыг үндэслэн түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тушаал болно.

Гурав. Нэхэмжлэлд: "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалт, 40.5 дахь хэсэг болон ******* ХХК-ийн 2018 оны Хамтын гэрээний 2 дугаар бүлгийн 2.1, 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт, ******* ХХК-ийн 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг зөрчсөн" гэсэн байна. Б/267 тушаалд нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан ******* ХХК-ийн хэмжээнд нийтлэг мөрдөгддөг ******* ХХК-ийн Хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг эрх зүйн актуудыг хэрэглээгүй, дурдаагүй учир "Эдгээр эрх зүйн актуудыг хэрэглэх ёстой байсан, эдгээрийг зөрчсөн" гэж нэхэмжлэгч үзсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00991 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарын ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Жаргал давж заалдсан гомдолдоо:

Иргэн *******, Б.Чинбат, О.Хонгор нарын нэхэмжлэлтэй Эрдэнэт Үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны нгүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 142/ШШ2019/00991 шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухайд:

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /9-р талд/: Монгол Улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхиөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж узвэл нийтлэг баримталдаг хуулъ тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай гэж, мөн хуулийн 2-д Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онигой журам нь Монгол улсын хуулъ тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино.

2. Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж, хэмээн дүгнэсэн нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай уяалдаагүй буюу хуульд үндэслэгдээгүй байна. Монгол Улсын иргэн хэн ч гэсэн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан эрхээр хамгаалагдах ёстой. Энэхүү эрхийг Монгол Улсын засгийн газар эсвэл Монгол Улсын Их хурлын тогтоол, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал хязгаарлах эрх хэмжээ аль ч хууль, аль ч Олон Улсын гэрээнд байхгүй билээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд бичгээр болон амаар гаргасан тайлбарт нэхэмжлэгч нар нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл тул халсан гэсэн агуулга, тодорхой байдаг. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 91-р тогтоолуудад Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн телеөллийг ажлаас нь өчиггуй чөлөөл гэсэн ширхэг үг үсэг, агуулга байхгүй. Энэхүү агуулгыг Шүүх хуулийг хэт явцууруулж хэрэглэх замаар хариуцагчийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй тушаалыг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаад үнэхээрийн их гомдолтой байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /10-р талд/: Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд Монгол Улсын засгийн газар дээрхи хуульд заасан эрхийн хүрээнд 91 дүгээр тогтоолыг гарган Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтанд авч, Эрдэнэт Үйлдвэр ХХК ******* Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон,... гэж хянавал хэсэгтээ дүгнэж байгааг гайхаж байна.

4.Ажил олгогч нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа холбогдох буюу Монгол улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д заасныг баримталж, үндэслэлээ ******* ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой гэж тодорхой заасан байна.

Нэхэмжлэгч О.Хонгор нь хариуцагч талын бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед тайлбарласан мэдүүлэг зэрэгтэй огт нийцдэггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэр бүхий нэхэмжлэгч нар нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Монголиан Коппер Корпрэйшн ХХК-ийн хүмүүс ба Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолын биелэлттэй холбоотой Засгийн газраас үүрэг өгсний дагуу л халсан хэмээн тайлбарласаар байтал бүтэц, зохион байгуулалттай холбон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн тайлбарыг шүүхээс зөвтгөн хуулийг гуйвуулан тайлбарлаж дан ганц Хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар тодорхойлогдох учир та бүхнийг ялгаварлан гатуурхсан нь хамаагүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

Мөн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд хэн нэгэн этгээд буюу Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Монголиан Коппер Корпрэйшн ХХК-ийн хүмүүсийг ажлаас нь чөлөөлж зөвхөн өөрсдийнхөө талд үйлчилж чадах хүмүүсийг үлдээ гэсэн нэг үг үсэг, агуулга уг тогтоол дээр байхгүй байтал дээр дүгнэсний дагуу нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна хэмээн үзэж байгаа нь нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, шударгаар аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрхийг зөрчин шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нар ажил олгогчийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...Монгол Улсын Засгын газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн № 91 дугаартай тогтоолд ...онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай..." гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалд нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулиудыг баримтлаагүй, ... хэрэглэхгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэж тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №91 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай гэж заасныг үндэслэн ******* ХХК-ийг ******* Төрийн өмчит үйлдвэрийн газар болгож, Засгийн газрын шууд хяналтанд авч улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №88 дугаар тогтоолоор ******* төрийн өмчит газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/693 дугаар тушаалаар тус үйлдвэрийн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд, Б.Чинбат 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн орлогч даргын албан тушаалд, О.Хонгор 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/694 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар тус тус томилогдож, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ.

Ажил олгогч Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газры 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 91 дүгээр тогтоолыг баримтлан ******* ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг Хууль эрх зүйн газрын даргын үүрэгт ажлаас, Б.Чинбатыг Хууль, эрх зүйн газрын орлогч даргын үүрэгт ажлаас, О.Хонгорыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтанг ажлаас халсан ажил олгогчийн гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтанг үүрэгт ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйгээс гадна Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-д Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө гэж заасан нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг хязгаарлажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, ажил олгогчийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг ******* ТӨҮГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын ажилд, Б.Чинбатыг тус хэлтсийн орлогч даргын ажилд, О.Хонгорыг Захиргаа, хүний нөөц бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26ы өдрийн 142/ШШ/2019/00991 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг .... Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарын ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/267, Б/271, Б/272 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг ******* ТӨҮГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын ажилд, нэхэмжлэгч Б.Чинбатыг тус хэлтсийн орлогч даргын ажилд, О.Хонгорыг Захиргаа, хүний нөөц бодлогын хэлтсийн даргын ажилд тус тус эгүүлэн тогтоосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй... гэснийг ...нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨҮГ-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарт тус тус олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *******, Б.Чинбат, О.Хонгор нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ