Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/01008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, Согоот баг, 6-2-22 тоотод оршин суух Тугчин овгийн ийн / регистрийн дугаар ФБ75010510 /,

Хариуцагч: *******,*******, Согоот баг, 6-2-22 тоотод оршин суух Рашаант овгийн ын Сэлэнгэ\ регистрийн дугаар ФБ74031404/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8 614 736,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жалиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон салбарын тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  овогтой нь 2017 оны 05 сарын 30-нд Орхон салбарын төвөөс №130400444665 тоот зээлийн гэрээ байгуулан 10454000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх 36 сарын цалингийн орлого, НТС маркийн 40 инчийн зурагт, Престиж маркийн хөлдөөгч болон гэрийн бусад тавилга, эд хогшилыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20, 2018 оны 3 дугаар сарын 26, 2018 оны 3 дугаар сарын 29, 2018 оны 4 дүгээр сарын 18, 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч зээлдэгч болон хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлийн гэрээг цуцалж, , нараас 8 614 736,98 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр зээл авсан. Ажлаасаа гарчихсан учир зээлээ төлж чадахгүй байгаа. Зарим үед нь би зээлийг нь төлдөг байсан. Миний цалин хүрэхгүй байгаа учраас нөхрийн цалингийн зээлийг миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч боломжгүй гэсэн. Мөн би нэмж зээл авах гэтэл нөхөр чинь найдваргүй зээлдэгч байна гээд болохгүй гэсэн. Надад бол нэмж зээл аваад төлөх арга зам байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн дагуу бодсон байх. Миний санал бол нэг дор тийм их мөнгө төлөх боломжгүй. Миний нэр дээр зээл нэмж гаргуулах л боломж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие цалингийн зээл болох 10 454 000 төгрөгийг авсан нь үнэн. Үүнээс зээлийн үлдэгдэл болон хүүтэй нь нийлээд 8 614 736,98 төгрөгийг төлж барагдуулна. Би одоогоор төлөх боломжгүй байгаа. Тогтвор суурьшилтай байнгын ажилтай болоод төлнө гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 8.614.736,98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... төв нь зээлдэгч , хамтран зээлдэгч нарт зээл олгосон. Хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан учраас хамтран зээлдэгчээс мөн нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч ...энэ зээлийг би өөрөө авсан д ямар ч хамаагүй, би өөрөө төлнө гэх тайлбар гаргасан.

Зээлдэгч овогтой , овогтой нар нь төвөөс 2017 оны 05-р сарын 30-ны өдөр 130400444665 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 7 454 000 / долоон сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга /төгрөг дээр нэмэлт зээл 3 000 0000 /Гурван сая/ төгрөгийн зээл нийт 10 454 000 төгрөгийн зээлийг жилийн 24% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалин, гэрийн хөдлөх хөрөнгөө барьцаалж гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг  Орхон салбарын төв хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүргийг зөрчиж зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг төлөх хугацаа тогтоон мэдэгдэл өгсөн хугацаанд үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 8.614.736,98 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

Зээлдэгч нар зээл авах үедээ буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар эрх бүхий байгууллагад гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид байсан байх ба 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Зээлийг авах үед хариуцагч нар гэр бүл байсан, хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд зээлийг хүлээн зөвшөөрч төлөх тухай тайлбар гаргаж байсан, зээлээс төлж байсан, хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байх тул нэхэмжлэгч өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгэгч нараас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч ...энэ зээлийг би өөрөө авсан д ямар ч хамаагүй, би өөрөө төлнө гэх тайлбар гаргаж байгаа боловч энэ нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага 8 614 736 төгрөгийг хариуцагч , нарт хувь тэнцүү хариуцуулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 152 786 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Орхон салбарын төвд олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлий 227.1.-д заасныг баримтлан , Ж.Сэлэнгэ нартай байгуулсан 2017 оны 05 сарын 30-ны өдөр №130400444665 тоот зээлийн гэрээг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 242 дугаар зүйлийн 242.3.-д заасныг баримтлан хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн төлбөр 4 307 368 төгрөг, хариуцагч эс 4 307 368 төгрөгийг гаргуулж Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,  нараас 152 786 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Орхон салбарын төвд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА