Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/01067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,, холбогдох

нарын хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийнын Оюут баг тоот орон сууц нь эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгааг тогтоож, орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  би гэр бүлийнхээ гишүүдийн хамт 2006.10.05-нд иргэн , нараас 16 сая төгрөгөөр Оюут баг тоот 3 өрөө байрыг худалдаж аваад өмчлөх эрхийн 000207626 дугаартай гэрчилгээ аван өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байгаа билээ. 2015.01.29-нд өөрсдийн гэр бүлийн найз болох ийн гуйсны дагуу түүний хүсэлтээр банкны барьцаанд тавиулах гэж 2016.03.01-ний өдөр хүртэл түр хугацаагаар байрны өмчлөх эрхээ шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу ийг орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр хүргэнээ өмчтэй болгох зорилгоор нэмэв гэсэн утгатайгаар мөн ногдох үнэ 20 сая төгрөг гэж нэрийг нь хамтран өмчлөгчөөр оруулан 2016.03.07-ны өдөр шинээр 000430408 гэсэн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан болно. Гэвч нь олон хамтран өмчлөгчтэй учраас хүссэн хэмжээгээр зээл банкнаас гаргахгүй байна гэснээр 2016.04.18-нд нөхөр , хүү , охин бид д итгэж өмчлөх эрхээсээ татгалзаж д өмчлөх эрхийн 000430373 гэсэн дугаартай гэрчилгээ авч ганцаараа тоот 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч болсон. болон түүний дүү нартай энэ бүх тохиролцоогоо 2015.01.27-нд бид бичгээр хийж гарын үсэгээ зурцгаасан болно. Гэтэл тохирсон ёсоороо банкнаас зээл авч барьцаанд тавилгүй өөрөө дур мэдэн биднээс ч зөвшөөрөл авалгүй манай байрны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн 2016.08.04-нд , 2016.10.25-нд 2017.03.20-нд нарын хүмүүс манай байрны өмчлөгч болсон байдаг. Бид энэ бүх хугацаанд өөрийн байрандаа амьдарч байсан.Нэг ч хүн манай байрны өмчлөгч болсон гэж ирж надтай уулзаж байгаагүй учраас би огт мэдээгүй байж байгаад 2017 оны дундуур мэдсэн. нь өөрт нь банкнаас зээл гарахгүй болохоор О. гэгч хүний нэр дээр зээл авхуулах зорилгоор 2016.08.04-нд манай байрны хамтран өмчлөгчөөр оруулж мөн тэр өдөртөө өөрөө байрны өмчлөгчөөс хасагдаж байрны өмчлөгч дангаараа болсон байдаг. 2 сарын дараа буюу 2016.10.14-нд нь хамтран өмчлөгчөөр оруулж 11 хоногийн дараа буюу 2016.10.25-нд хамтран өмчлөгчөөсөө хасагдаж өмчлөх эрхийг ганцаараа авсан байдаг. Ингээд мөн 5 сарын дараа буюу 2017 оны 03 сарын 20-нд орон сууц худалдах худалдан авах гэрээгээр 65.000.000 төгрөгөөр худалдсан гэж манай байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Энэ бүх хэлцлийг ийн хүсэлтээр өөрөө бүх холбоос учрыг хийсэн байдаг. миний бие 2018.04.04-нд 2 хүүхдийн хамт бэлэвсэрч хоцорсон. Энэ бүх хугацаанд ээс энэ будлианаа цэгцэлж манай байрны өмчлөх эрхийг шилжүүлж өг гэж шаардсаар ирсэн. нь манай гэр бүлтэй найз нөхөдийн холбоотой учраас би түүнд итгэж туслах зорилгоор байрны өмчлөх эрхийг өгч банкны зээлийн барьцаанд тавьж хэрэглэхийг зөвшөөрсөн болохоос байраа бүр мөсөн бодитойгоор шилжүүлж өгөх хүсэл зориг байгаагүйгээс гадна түүнд өмчлөлтийн бодит эзэмшилт ашиглалтыг олгоогүй билээ. нь санаа зоволтгүй ээ тайван хэл ам хийлгүй хүлээж байгаарай удахгүй асуудлыг шийдээд байрны чинь өмчлөх эрхийг сэргээж өгнө гэж тайвшруулж хүлээлэгсээр ирсэн. Гэтэл удаа ч үгүй манай байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан гэгч нь тоот 3 өрөө байрыг 65.000.000 төгрөгөнд худалдсан гэж түүнээс 65.000.000 төгрөг нэхэмжилж нь орон сууц худалдах худалдан авсан гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байдаг юм. Энэ шүүх ажиллагаанд би гэрчийн хувиар орж бүх үнэн байдлаа хэлж байсан. , аль нь ч манай байранд амьдарч байгаагүй зөвхөн болон түүний эхнэр нарын мөнгөний өртэй, зээлийн харьцаатай хүмүүс байсан. Энэ шүүхийн асуудал нь 2018.10.02-ны өдрийн 00931 тоот захирамжаар Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн хуулийн 57-р зүйлийн 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэсэн байх тул нарын хооронд хийгдсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн******* БӨ сум Оюут баг тоот 3 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн билээ. миний бие энэ хооронд 2018.09 сард******* дахь Анхан шатны шүүхэд ээс байрны өмчлөх эрхээ шаардаж хариуцагчаар татан нэхэмжлэл өгч байсан боловч хотод байсан учраас хотоос ирж амжилгүй шүүх хуралдаа очиж чадалгүй шүүх хурал цуцлагдаж 2018.11.12-ны өдрийн 04739 дугаартай захирамжаар миний нэхэмжлэлийг буцаан өгсөн болно.Миний байрны өмчлөх эрх байсан учраас би өөриин байрны өмчлөх эрхийг шаардаж 2018.10.03-нд Өмчлөх эрхээ шилжүүлж авсан болно. Үүний дараа өөрт мөнгөний хэрэгтэй болсон учраас байраа барьцаанд тавьж "БИД финанс" ББСБ-ээс 27 сая төгрөгний зээл авсан. Авсан зээлээ төлж чадалгүй зээлийн минь асуудал шүүхэд шилжих хэмжээнд хүрсэн учраас би 2019.07.31-нд иргэн байраа зарахаар болж тохирон "БИД Финанс"-аас авсан зээл зээлийн хүү болох 31.598.464 мянган төгрөгийг төлүүлж байраа худалдах худалдан авах гэрээ хийж******* дахь улсын бүртгэлийн газар мэдүүлэгээ өгч бүртгүүлэх гэтэл бүртгэж өгөхгүй байгаа болно. Учир нь ШШГА-аас 2018.10.02-ны өдрийн 00931 дугаартай шүүхийн шийдвэрээр нь гүйцэтгэх хуудас бичүүлж ШШГА нь Улсын бүртгэлиин хэлтэст бичиг хүргүүлсэн юм билээ. ШШГА-ны бичиг нь өмчлөх эрхийг хязгаарласан агуулга бүхий биш гэж ойлгож байгаа. нь уг шүүх хуралдаанаас 65 сая төгрөг л нэхэмжилсэн болохоос тоот байрны өмчлөх эрхийг сэргээж өг гээгүй юм билээ. Яагаад гэвэл анхнаасаа тийм шаардлага гаргаагүй. гэгч нь болон түүний эхнэр нараас авах мөнгөнийхөө оронд манай байрны өмчлөлийг шилжүүлж аваад улмаар зарсан болж 65 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандаад тэр нь хэрэгсэхгүй болмогц түүнээс авсан мөнгөө талыг нь өгөөд талыг нь өгөөгүй, дутуу орхисон юм байна. , нар нь тоот байрыг огт эзэмшиж, ашиглаж байгаагүй бөгөөд бодитоор миний эзэмшил, ашиглалтанд байсаар байгаа. Өмчлөгчөөр намайг гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Тийм учраас миний шаардлагын дагуу өмчлөх эрхийг надад шилжүүлсэн юм. тэй энэ тухай маргаан болж асуудлаа шийдэхийг би олон шаардсан боловч нь тэй хэл амаа ололцохгүй байна. Уг нь бид харилцан тохироод нь т өгөх мөнгөнийхөө асуудлаа 2017.04.04-ний өдрийн 01797 захирамжаар эвлэрлийн журмаар шийдүүлээд өгөх мөнгөний талыг өгсөн байгаа гэдэг юм. би хэдийгээр өөрийн өмч болох тоот 3-н өрөө байрны өмчлөх эрхээ шилжүүлж авсан боловч одоогийн байдлаар хууль ёсоор өөрийн өмчөө захиран зарцуулж чадахгүй байгаа болно. Иймд Ө. бид хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, Оюут баг, тоот 3 өрөө байр бодитой миний эзэмшил ашиглалт, өмчлөлд байгааг тогтоож, миний орон сууц өмчлөх эрхийг хуулийн дагуу сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь ээс байраа банкны зээлийн барьцаанд тавиулж надад туслахыг зөвшөөрч өгөхийг гуйж анх түүний байрны өмчлөх эрхийг хамтран өмчлөгчөөр орж дараа нь өөрөө дангаараа өмчлөгч болж /банкнаас зээл авах гэж/ байсан. Гэвч банкнаас зээлээ авч чадаагүй болно. Тухайн үед банкнаас зээл авахын тулд өмчлөгч нь мэт хэлцэл хийж байсан болохоос Оюут багийн тоот байранд нь нөхөр хүүхдийнхээ хамт амьдарч байсан. Бидний хооронд харилцан тохиролцсон хэлцэл нь би эргээд банкны зээлээ төлж дуусаад өмчлөх эрхийг д буцаан шилжүүлж өгөх байсан. Энэ хэлцэлээ бид 2017 оны 01 сарын 27 нд бичгээр хийж байгуулсан билээ. Гэвч тухайн үед банкнаас зээл бүтээгүй учраас д хэлэлгүй зээл авахын тулд , нарт өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. нь надтай хамт ажилладаг ба барилгын ажил хийх тусгай зөвшөөрөл бүхий компанитай хүн байсан учраас банкнаас зээл авахуулах зорилгоор түүний нэр дээр байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. Гэвч мөн л нь банкнаас өмнө нь авч байсан зээлээ хоцорч төлж байснаас болоод зээл авч чадаагүй. Тухайн үед ээс мөнгө авсан байсан тул түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Уг мөнгөний талыг нь би өгсөн.Ингээд бидний маргаан Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж, шүүхийн 2017.04.04-ний өдөр 01797 тоот захирамж гарсан байгаа. Мөн энэ хугацаанд нөхөр нас барсан. Надаас байрныхаа өмчлөх эрхийг эргүүлж өгөхийг байнга шаардаж байсан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох бидний дунд байгуулсан 2016 оны 03 сарын 07-ны өдрийн хэлцэл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээнийн үндсэн дээр хийгдсэн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагуудыг би хүлээн зөвшөөрч байна. Учир нь би Оюут баг тоот байрыг өөрөө өмчилж.эзэмших ашиглах хүсэл зориг огт байгаагүй. 2016-2019 онуудад би тухайн байрыг эзэмшиж ашиглаж байгаагүй. , нар ч уг байранд огт амьдарч байгаагүй болно. Энэ байранд амьдарч байгааг, мөн түүний байр гэдгийг мэддэг байсан.Тийм ч учраас Оюунгэрэлийн шаардсаны дагуу байрны өмчлөх эрхийг д шилжүүлж өгсөн юм. Бидний өмчлөгч гэдэг нь зөвхөн гадаад хэлбэр төдий л байсан юм. , , , гэдэг хүмүүст байрны өмчлөх эрх шилжүүлсэнийг хэлээгүй байсан. Эдгээр хүмүүс өөрсдөө ч шүүхэд энэ байранд огт амьдарч эзэмшиж, ашиглаж байгаагүйгээ хэлсэн байдаг. Иймд 2016 оны 03 сарын 07-ны өдрийн бидний хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү? Би энэ байранд хувь нэмэр нэг төгрөг ч оруулаагүй, гэр бүлийн гишүүн ч биш юмаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан  нарын хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийнын Оюут баг тоот орон сууц нь эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгааг тогтоож, орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ... нэхэмжлэлтэй хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул намайг оролцуулахгүйгээр миний тайлбарыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн.

Нэхэмжлэгч хариуцагчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийнын Оюут баг тоот орон сууцыг , , , нар өмчлөх эрхтэйгээр , нараас худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ийн гуйлтаар түүнийг уг байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 18-нд өмчлөгчөөр, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр , О., 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О. өмчлөгчөөр, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр О., М. нар өмчлөгчөөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М. өмчлөгчөөр, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц. өмчлөгчөөр, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ц., нар өмчлөгчөөр, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа болох нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн харилцан тохиролцох гэрээ, 000639648 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь Орхон аймгийнын Оюут баг тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөртөө шилжүүлэн авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000639648 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Тиймээс тэрээр Орхон аймгийнын Оюут баг тоот үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй өмчлөгч юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, дээрхи шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

Орхон аймгийнын Оюут баг тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа эсэх талаар хэн нэг нь маргаагүй, түүний уг орон сууцыг өмчлөх эрх хэрхэн яаж зөрчигдсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч ... нарын хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан боловч хэрэгт Орхон аймгийнын Оюут баг тоот үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмэгдэж орсон талаархи гэрээ хэлцэл, өөр хэн хэний хооронд ямар гэрээ, хэлцэл хийгдсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж буй баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тодорхойлж буй нарын хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй, О., О. М., М. Ц. нарын хооронд хийгдсэн гэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА