Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/01280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Зэс эрдэнийн хувь ХХК /РД: 5388082/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар /РД:2074192/,

Хариуцагч: хуралд холбогдох 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нарт , , хурал нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-гээр хүлээсэн гэрээний үүргээ тус тус биелүүлэхийг даалгах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: , , хурал нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гурван талт Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-г талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэхээр харилцан тохиролцож 20 жилийн хугацаатайгаар байгуулсан.

Энэ гэрээг талуудын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн -ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас Зэс Эрдэнийн хувь ХХК нь дээж авч, технологийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдсон нөхцөлд, орчны байгаль экологийг хамгаалах, байгаль орчинд хор хөнөөлгүй байх нөхцөлд катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах төсөл хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээний хүрээнд зүгээс өөрөөс хамаарах бүхий л хүчин зүтгэлээ гарган ажилласан гэдгийг , хурал нар нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч тус гэрээг байгуулахаар болсон юм.

Энэ гэрээний хүрээнд манай компанийн зүгээс тасралтгүй хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж ажиллаж ирснийг , хурал сайн мэдэж байгаа бөгөөд үүнийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гурван талт Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ- ний Энэхүү Гэрээг байгуулахад дор дурдсан зүйлийг Талууд тэмдэглэж байна. Үүнд гэх хэсэгт нэг бүрчлэн дурдаж гэрээг байгуулах үндэслэл болгосон. Тухайлбал: 2013 оны Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу В тал нь хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах хагас үйлдвэрлэлийн туршилтыг Эрдмин ХХК-ийн Хагас үйлдвэрлэлийн лаборатори-т 2014 онд хийж гүйцэтгэсэн. Үүнийг БНХАУ-ын Бээжингийн уул уурхай, металлургийн судалгааны ерөнхий институтийн технологийн туршилтын тайлан, -ийн Чанар хяналтын хэлтэс-ийн Химийн төв лабораторийн 2014 оны 04 дүгээр сарын 07, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №141, №121- 125, №414, №428 тооттуршилт, шинжилгээний дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн.

2013 оны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу В тал нь БНХАУ-ын Бээжингийн Уул уурхай, металургийн ерөнхий судалгааны ВЮР1ММ хүрээлэнгээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 2014 онд боловсруулсан исэлдсэн зэсийн холимог хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж 2015.02.04-ний өдрийн №15-01-06 тоот дүгнэлт гаргуулсан ба Ашигт малтмалын газрын даргын 2015.02.26-ны өдрийн №21 тоот тушаалаар зэсийн холимог хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан.

Зэс Эрдэнийн хувь ХХК нь Уусган хандалтын аргаар зэс гарган авах төслийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын Яамны Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан. Хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшиж байсан газрын төлбөрийг -ийн эзэмшлийн Голомт банкны 4001022146 тоот дансанд тогтмол тушааж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилт, судалгаа, зураг төслийн ажилд 4 тэр бум гаруй төгрөгийг бодитойгоор зарцуулж, тухайн газарт хөрсний шинжилгээ, авто замын зураг, эрчим хүчний трассын зураг, усан хангамжийн тооцоо, технологийн туршилт гэх мэт олон ажлууд хийгдэж байсан. Энэ нөхцөл байдлын талаар манай компанийн зүгээс -д албан бичгээр байнга явуулж, танай зүгээс хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллахыг тайлбарлан учирлаж ирсэн.

Гэтэл талууд гэрээний хэрэгжилтийн талаар нэг ч удаа дүгнэж, санал гаргаагүй байж нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр ХБ-130-12/1747 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай" гэх гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг 2018.11.02-ний өдөр манайд ирүүлсэн. Уг мэдэгдлийн гэрээг цуцлах болсон үндэслэлдээ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д катодын зэс гаргах үйлдвэрийг 3 жилийн хугацаанд барих байсан. Энэ үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь заалтын дагуу гэрээг цуцалж байна гэж тайлбарласан байсан. ийнхүү тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Манай компанийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэн үүсээд буй бодит байдлын талаар талууд хамтдаа байлцан хэлэлцэх талаар санал хүргүүлсэн боловч 2019.04.22-ны өдөр ЭЛ-120- 12/461 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж ба уг албан бичигг Өнгөрсөн хугцаанд -ийн зүгээс -ийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажилласан. Гэрээг цуцалсан 2018.11.02-ны өдрийн ХБ-130-12/1747 тоо албан бичгээр мэдэгдсэн тул хэлэлцээр хийх боломжгүй болохыг үүгээр уламжилж байна гэж ирүүлсэн.

ирүүлсэн дээрх хоёр удаагийн хариуцлагагүй мэдэгдлийг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээг цуцлах тухай гэх мэдэгдэлд дурдсан гэрээний 10.1.2 дахь заалт буюу Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш В тал 3 жилийн хугацаа дуусахад үйлдвэрийг барьж байгуулаагүй гэж заасан нь В талаас үл хамаарах хүчин зүйл, нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа алдсан, үйлдвэр барих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэнийг шууд энэ заалтын агуулгад хүчээр хамааруулан тайлбарлаж, тийнхүү дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэхгүй юм. нь бодитойгоор бий болсон шалтгаан, нөхцөлүүд нь үнэхээр -ийн буруутай үйл ажиллагааны улмаас тийнхүү үйлдвэр барих хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юу, уг шалтгаан нь гэрээний нөгөө талууд болох , хурлаас шууд хамаарах шалтгаан байсан уу зэргийг дүгнэн үзэлгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Бодит байдал дээр манай компаниас үл хамаарах дараах шалтгааны улмаас бид үйлдвэрээ барих боломжгүй нөхцөл байдалд үүссэн. Тухайлбал: 2013 оны гэрээний хүрээнд Б болон/В талуудын хооронд Б талын хүдрийн 8а, 12-р овоолгоос уусган хандлалтын аргаар зэсийн үйлдвэр, түүний дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулах барихад зориулж В талд Газрын тухай хуулийн 48-р зүйлийг үндэслэж 60,5 га газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай 2014.09.30-ны өдрийн №5/346-14 тоот гэрээг байгуулсан байсан. Харин 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гурван талт Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ний 2.5-д Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас уусган хандлалтын аргаар зэс боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулга барихад зориулж 2014.09.30- ны өдрийн №5/346-14 тоот гэрээгээр хязгаарлагдмал эрхтэйгээр В талд эзэмшүүлж буй 60,5 га газрыг хэсэгчлэн болон бүхэлд нь талууд энэхүү гэрээний 20 жилийн хугацаанд бусдад шилжүүлэхгүй (худалдахгүй, бэлэглэхгүй, арилжихгүй), бусдад ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй, өмчлөхгүй, барьцаалахгүй байх үүргийг В тал хүлээнэ гэжзаасан боловч 2014.09.30-ны өдрийн №5/346-14 тоот гэрээний 1.5-д Энэхүү гэрээний хугацаа нь хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон хүчин төгөлдөр хугацаанд үйлчилнэ гэж заасан ба ашигт малтмалын ХХ/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болж, уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн,

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд компани нь эзэмшиж байгаа хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэйг заасан ба компанийн эзэмшиж байгаа хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, эсхүл зохих арга боломжийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг зохих ёсоор шийдвэрлээгүйгээс манай компани тус газар дээр үйлдвэрээ барих боломжгүй байдалд үүссэн.

Үйлдвэрийг барих зориулалтаар олгосон хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай 2014.09.30-ны өдрийн №5/346-14 тоот гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор Орхон аймгийн Засаг даргаас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15-н жилийн хугацаатай Зэсийн үйлдвэр барих зориулалтаар 1068491 м2 газрыг эзэмшүүлэхээр А/358 дугаар захирамж гарч, улмаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс үйлдвэр барих газрын асуудал шийдвэрлэгдсэн нь манай компаниас үл хамаарах шалтгаанаас болж ийм нөхцөл байдалд хүргэсэн болохыг тодорхой харуулж байгаа юм.

Түүнчлэн гэрээний 12.2-д тулуудын удирдлага, удирдлагын бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчид солигдсон нь энэхүү гэрээг хүчингүй болгох, хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж заасан байдаг хэдий ч ОХУ-ын эзэмшилд байсан -ийн 49 хувийг худалдан авсан талаас томилогдсон шинэ удирдлагууд ашигт малтмалын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болсон, танай компанийн катодын зэсийн үйлдвэр барихаар төлөвлөсөн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад үлдээх шийдвэр гарсан зэрэг байдлаар хариу өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийн, илт өөрөөсөө холдуулж тайлбарлах үүднээс хандаж ирсэн.

, хурал нар нь дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй манай - ийг шууд дангаар нь буруутгаж үндэслэлгүйгээр гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг хүргүүлж, бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй байдалд хүргээд байгаа болно.

Иймд дээр дурдсан манай компаниас үл хамаарах тодорхой үйл баримтууд буюу үйлдвэр барих газрыг хязгаартайгаар эзэмших эрх В талаас үл хамаарах шалтгаанаар дуусгавар болсон, уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, тухайн шатны засаг даргаас дахин газар эзэмшүүлэх захирамж гарсан зэрэг бодит нөхцөл байдлуудаас шалтгаалж хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож Хариуцагч нарт , , хурал нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-гээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  хурал болон ё холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

хурал, болон Зэс Эрдэнийн хувь ХК-ийн хооронд 2015 оны 11 сарын 02-ны өдөр 5/277-15 бүртгэлийн дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулсан.

Гэрээний үндсэн нөхцлийг талууд харилцан тохиролцсон ба гэрээний 2.1-т Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу Тусгайлан зассан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг В талын хөрөнгө санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд В тал барьж байгуулна гэж, гэрээний 10.1.2-т энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш В тал 3 жилийн хугацаа дуусахад үйлдвэрийг барьж байгуулаагүй бол гэрээг цуцлахаар тус тус заасан.

нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж байгаа мэдэгдлээ хүргүүлсэн. Иймд -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн гаргасан , , нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ээр хүлээсэн үүргийг тус тус биөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч тал болох Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гурван талт Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ээр хүлээсэн гэрээний үүргээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биелүүлээгүй гэж байгаа нь гэрээний аль заалтын ямар үүргийг биелүүлээгуй зөрчсөн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах гурван үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу , , Зэс Эрдэнийн хувь ХК нар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ний зорилго, гол нөхцлийг харилцан тохиролцож 20 жилийн хугацаатайгаар гэрээг байгуулсан байна.

Гэрээг дотор нь харилцан хүлээж буй үндсэн үүргийн тоогоор нь нэг талт ба хоёр талт гэрээ гэж ангилдаг. Гол үүрэг, хариу үүрэг хоёр нь нэг нь нөгөөгийнхөө төлөөс болж, харилцан нягт уялдаатай байхыг харилцан хамаарал бүхий хоёр талт гэрээ гэнэ. , , Зэс Эрдэнийн хувь ХК нарын хооронд байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгайлан хүлээх үүргийн нэг ч заалт байхгүй тул гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчөөгүй. Иймд уг гэрээ нь гурван тал биш хоёр талт гэрээ юм.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу Гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх гэсний дагуу Зэс Эрдэнийн хувь ХК нь 2015 онд байгуулагдсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ээр хүлээсэн гэрээний үүргийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 онд байгуулагдсан гэрээгээр Зэс Эрдэнийн хувь ХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг биелүүлэх талаар гэрээнд тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн -ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас Зэс Эрдэнийн хувь ХК нь дээж авч, технологийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдсон нөхцөлд, орчны байгаль экологийг хамгаалах, байгаль орчинд хор хөнөөлгүй байх нөхцөлд катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, , нар Хамтран ажиллах гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний хугацаа дууссан ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 13.4-д Хагас үйлдвэрийн туршилтын болон цаашид үйлдвэр байгуулах газрын асуудлыг Орхон аймгийн төр захиргааны байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ гэсэн гэрээнд заасан үүргийг биелүүлсэн.

Тухайлбал: Б болон В талуудын хооронд Б талын эзэмшлийн хүдрийн 8а, 12 дугаар овоолгоос уусган хандлалтын аргаар зэсийн үйлдвэр, түүний дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулах барихад зориулж В талд ашигт малтмалын хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн талбайг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэрээ байгуулсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болсон.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг газрыг хүлээн авч, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Туусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь харин уг газрыг өөр зориулалтаар, өөр аж ахуйн нэгжид өгөлгүй хадгалж байсан.

Зэс Эрдэнийн Хувь ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байдаг. Албан бичгийн дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар кадотын зэсийн үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, агуулах барих газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлж өгөх санал оруулсныг дэмжиж шийдвэрлэсэн.

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар зэсийн үйлдвэр барих зориулалтаар 1068491 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэрлэсэн. А/358 дугаар захирамжийг үндэслэн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга болон -тай Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар байгуулсан нь орон нутаг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Харин Зэс Эрдэнийн хувь ХХК нь газар эзэмших гэрээнд заасан газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлэх үүргийг нэг ч удаа биелүүлээгүй.

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, , Зэс Эрдэнийн хувь ХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-ний гол нөхцлийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу Тусгайлан заасан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг В талын хөрөнгө, санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд В тал барьж байгуулна гэж заасан. нь гэрээнд заасан үйлдвэр барих үүргийг биелүүлээгүй тул гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь заалтыг үндэслэн мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгуй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу Эрдэнэ үйлдвэр ТӨҮГ нь 2015 оны Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-г цуцлах тухай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХБ-130-12/1747 дугаартай албан бичгээр В талд мэдэгдэл хүргүүлэхэд В тал ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Иймд 2015 оны Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцлагдсан. В тал цуцлагдсан хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг тус тус биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгуй байна.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тодорхойлсончлон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдпагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах чиг үүрэг бүхий нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд Зэс Эрдэнийн хувь ХК болон нартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг хамтарч байгуулсан нь тухай үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс хоёр компаний аж ахуйн гэрээнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр оролцож эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл болсон.

3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, , нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулахад гэрээний нэг тал буюу байсан шүүхэд гарсан нэхэмжлэл болон шүүхэд гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд Зэс Эрдэнийн Хувь ХХК гэж өөрчлөгдсөн байна.

Монгол Улсад ХК гэдэг ойлголт нээлттэй, хаалттай гэсэн хоёр хэлбэртэй энэ хоёрын аль нэг нь байх ёстой. Нээлттэй ХК нь хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаагаа нээлттэй олон нийтэд зарлаж болдог. Харин хаалттай ХК нь зөвхөн тодорхой хувьцаа эзэмшигчидтэй байж тэдгээр хүмүүсийн хувьцаа нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж бүртгэлтэй байх ёстой. Гэтэл энэ хоёр хэлбэрийн аль нь ч биш. Улсын бүртгэлийн газраас ХК гэж бүртгүүлэн гэрчилгээ авсан боловч гэрчилгээ авсныхаа дараа хувьцаагаа албан ёсны болгохын тулд нээлттэй эсвэл хаалттайг тодруулан бүртгүүлэх ажил хийгдээгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан бичгүүдээр нотлогддог. Зэс Эрдэний Хувь ХК-ийн хэлбэр, төрөл нь тодорхойгүй анхнаасаа л хууль бус компани байсан.

Иймд Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай 2015 онд байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-нд заасан үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зэс Эрдэнийн хувь ХХК нь хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ, хуралд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-гээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Зэс Эрдэнийн хувь ХК-иар үйл ажиллагаа явуулж байсан байх ба 2019 оны 03 дугаар сараас хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөн Зэс Эрдэнийн хувь ХХК болж үйл ажиллагаа явуулж байгаа нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар нотлогдож байгаа ба ийнхүү хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

хуралЭрдэнэт Үйлдвэр ХХК, Зэс Эрдэнийн хувь ХК нар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр Зэс Эрдэнийн хувь ХК нь Эрдэнэт үйлдвэр ХК-ийн эзэмшлийн 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авах, хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны ажил явуулах, туршилтын үйлдвэр байгуулахад зохих нөхцөлөөр Эрдэнэт-Үйлдвэр ХХК дэмжиж / хангаж / ажиллах, В тал буюу Зэс Эрдэнийн хувь ХК Б тал буюу Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаа болон уулын ажлын төлөвлөгөөнд саад учруулахгүйгээр хагас үйлдвэрийн туршилтын үйлдвэрийг байгуулах, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэн, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулж дууссанаар эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдвол хүдэр ашиглах, хамтарсан үйлдвэр байгуулах, талуудын эзэмшлийн хувийг тогтооход талууд тусдаа гэрээ байгуулан зохицуулахаар, шинээр байгуулагдсан хамтарсан үйлдвэрт Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн эзэмшлийн хэмжээ 34 хувь байхаар, Зэс Эрдэнийн хувь ХК нь овоолгуудаас сорьц авах, овоолгуудыг түшиглэн туршилт судалгааны ажил явуулах, хүдэр боловсруулж, зэс үйлдвэрлэх технологийг сонгохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн этгээдээс авч, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулах үйл ажиллагааг өөрийн зардлаар гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Гэрээний дагуу Зэс Эрдэнийн хувь ХК нь овоолгуудаас дээж авсан байх ба 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай гэрээг Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан байна.

Тус гэрээний 1.1-д -ийн исэлдсэн хүдрийн 8а, 12-р овоолгоос уусган хандлалтын аргаар зэс боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулах барих үйл ажиллагаа явуулахад "Зэс эрдэнийн хувь" ХК-д 60,5 га газар шаардлагатай болсон бөгөөд тухайн барилга байгууламж барихаар төлөвлөсөн газар нь "А" талын эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХУ-002606 тоот тусгай зөвшөөрлийн талбай, үйлдвэрийн эзэмшил талбайтай тус тус хэсэгчилэн давхцаж байгааг харгалзан Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл, Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хязгаарлагдмал эрхтэйгээр түр газрын хэвлийг хөндөхгүйгээр эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино, 1.5-д Энэхүү гэрээний хугацаа нь хайгуулын X002606 тоот тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон хүчин төгөлдөр хугацаанд үйлчилнэ гэж заасан байна.

Дараа нь А тал буюу  хурал, Б тал буюу Эрдэнэт-Үйлдвэр ХХК, В тал буюу Зэс Эрдэнийн хувь ХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ байгуулагдсан ба гэрээний зорилгыг 1.1.-д зааснаар Б талын ашигт малтмалын ашиглалтын №МҮ000011 тоот тусгай зөвшөөрлийн талбайд байрлаж буй Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг ашиглан В тал барьж байгуулах үйлдвэрт нуруулдан уусгах технологийн аргаар катодын зэс гарган авах үйл ажиллагааг В тал эрхлэн гүйцэтгэх,

Гэрээний үндсэн нөхцөлийг гэрээний 2.1.-д Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу Тусгайлан зассан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг В талын хөрөнгө, санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд В тал буюу Зэс Эрдэнийн хувь ХК барьж байгуулах, 2.2.-д талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар Б талын ашигт малтмалын №МҮ000011 тоот тусгай зөвшөөрлийн талбайд байрлаж буй Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг 20 жилийн хугацаанд ашиглах эрхийг В талд олгож байна гэж заасан байна.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А тал буюу Эрдэнэт-Үйлдвэр ХХК, Б тал буюу Зэс Эрдэнийн хувь ХК, В тал буюу Ферростаал Монголия ХХК нарын хооронд Исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас технологийн туршилтын дээж авах гэрээ байгуулсан байна.

Дээрхи гэрээний дагуу Зэс Эрдэнийн хувь ХК 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авах, хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны ажил явуулах, катодын зэс гарган авах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хийх явцад 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болсон байх ба энэ тухайд хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК маргаагүй.

Эрдэнэт-Үйлдвэр ХХК 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХБ-130-12/1747 дугаартай мэдэгдлийг Зэс Эрдэнийн хувь ХК-д хүргүүлсэн байх ба мэдэгдэлд ...Эрдэнэт-Үйлдвэр ХХК Зэс Эрдэнийн хувь ХК хуралтай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулсан болно. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу Тусгайлан зассан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах технологиор уусгалт явуулж катодын зэс гаргах үйлдвэрийг 3 жилийн хугацаанд барих үндсэн нөхцлийг тохиролцсон.

Зэс Эрдэнийн хувь ХК нь гэрээний үндсэн нөхцлийн дагуу хүлээсэн үйлдвэр барих үүргээ гүйцэтгээгүй тул Эрдэнэт Үйлдвэр ХХК нь тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь заалтын дагуу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

Нэхэмжлэгч Зэс Эрдэнийн хувь ХХК дээрхи гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан гэдгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа.

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хэсэгчлэн хангаж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-гээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-нд буюу Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГазарт даалгаж шийдвэрлэв.

Үндэслэл нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр Зэс Эрдэнийн хувь ХК нь Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу Тусгайлан зассан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг өөрийн хөрөнгө, санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд барьж байгуулах үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-д хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, 223 дугаар зүйлийн 223.2.-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 225 дугаар зүйлийн 225.4.3.-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж тус тус заасан

Зэс Эрдэнийн хувь ХК нь гэрээ байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-наас хойш гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хүдрийг шүлтгүйжүүлэлт, хандалт, электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах хагас үйлдвэрлэлийн туршилтыг Эрдмин ХХК-ийн Хагас үйлдвэрлэлийн лаборатори-т 2014 онд хийж гүйцэтгэсэн байх ба үүнийг БНХАУ-ын Бээжингийн уул уурхай, металлургийн судалгааны ерөнхий институтийн технологийн туршилтын тайлан, -ийн Чанар хяналтын хэлтэс-ийн Химийн төв лабораторийн 2014 оны 04 дүгээр сарын 07, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №141, №121- 125, №414, №428 тооттуршилт, шинжилгээний дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн, 2013 оны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу В тал нь БНХАУ-ын Бээжингийн Уул уурхай, металургийн ерөнхий судалгааны ВIGRIMM хүрээлэнгээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 2014 онд боловсруулсан исэлдсэн зэсийн холимог хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж 2015.02.04-ний өдрийн №15-01-06 тоот дүгнэлт гаргуулсан байх ба үүнийг Ашигт малтмалын газрын даргын 2015.02.26-ны өдрийн №21 тоот тушаалаар зэсийн холимог хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан, мөн Уусган хандалтын аргаар зэс гарган авах төслийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын Яамны Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилт, судалгаа, зураг төслийн ажлыг хийж тухайн газарт хөрсний шинжилгээ, авто замын зураг, эрчим хүчний трассын зураг, усан хангамжийн тооцоо, технологийн туршилт зэрэг ажил хийж гүйцэтгэж байх явцад 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дээрхи ажлыг хийж гүйцэтгэж байсан нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн инженер геологийн техникийн даалгавар, уул уурхай, металлургийн судалгааны Бээжингийн ерөнхий институтийн хооронд байгуулсан эцсийн техник эдийн засгийн үндэслэл гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, Зэс Эрдэнийн хувь ХК Чин Цэнлүүр ХХК-ийн хооронд байгуудсан ажил гүйцэтгэх гэрээ, Зэс Эрдэнийн хувь ХК Ферростаал ХХК-ийн хооронд байгуулсан Угтвар шатны ажил гүйцэтгэх гэрээ, Зэс Эрдэнийн хувь ХК-ийн зэсийн үйлдвэрийн Цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Зураг төсөл боловсруулах гэрээ, Орхон аймгийн Дулааны цахилгаан станцаас Зэс Эрдэнийн хувь ХК үйлдвэр хүртэлх хайрган хучилттай автозам, бетон гүүрийн засвар шинэчлэл, Ачит-Ихт үйлдвэрийн орчмоос Зэс Эрдэнийн хувь үйлдвэр хүртэлх хайрган хучилттай шинэ автозамын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Геотехникийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, Зэс Эрдэнийн хувь ХХК-ийн шинэ катодын зэсийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцлийн сунгалт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан нь Зэс Эрдэнийн хувь ХК-нд үйлдвэр барих боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон, өөрөөр хэлбэл Зэс Эрдэнийн хувь ХК-ийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэр барих 3 жилийн хугацаа хэтэрсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Тордуулбал 2015 оны 11 дүгээр сарын 30-нд 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулсан, 2016 оны 09 дүгээр сарын 15-нд 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, харин 2017 оны 06 дугаар сарын 27-нд Орхон аймгийн Засаг дарга 8а, 12 дугаар овоолгуудыг Зэс Эрдэнийн хувь ХК-нд эзэмшүүлэхээр газар эзэмших захирамж гаргасан үүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 02-нд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах мэдэгдлийг Зэс Эрдэнийн хувь ХК-нд хүргүүлсэн байна.

Хариуцагч нь 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар ямар нэгэн үйлдэл хийлгүй, харин дээрхи овоолгуудыг ...Эрдэнэт Үйлдвэр өөрөө ашиглах учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авч өгөхийг хүссэн албан бичгийг  хуралд хүргүүлж байсан нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  хурлын хуралдааны тэмдэглэл, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн БШ-117-12/753 тоот хүсэлтээр нотлогдож байна.

8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусснаас хойш Орхон аймгийн Засаг дарга 8а, 12 дугаар овоолгуудыг Зэс Эрдэнийн хувь ХК-нд эзэмшүүлэхээр газар эзэмших захирамж гаргах хүртэл 9 сарын хугацаа нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас Зэс Эрдэнийн хувь ХК-нд гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-гээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-нд буюу Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГазарт даалгаж шийдвэрлэв. Эрдэнэт үйлдвэр ХХК нь азар болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Харин нэхэмжлэгчийн Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр тус гэрээний А тал болох Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.-д зааснаар Зэс Эрдэнийн хувь ХК-ийн энэхүү гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахад бүхий л талаар дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажиллана, 13.4-д зааснаар хагас үйлдвэрийн туршилтын болон цаашид үйлдвэр байгуулах газрын асуудлыг Орхон аймгийн төр захиргааны байгууллага болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ гэсэн үүрэг хүлээсэн байна.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд үндэслэн хийсэн нь 5/277-15 дугаартай гэрээгээр нотлогдож байгаа.

Тиймээс хариуцагч нарын ...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн зүгээс 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул уг талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч өгөхийг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05/323 тоот албан бичгээр хуралд хүргүүлж байсан нь, мөн хуралд хандаж ... тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Овоотоын газар бүхий 983,16 га, Баян-Өндөр Жаргалант сумын Хуурай ам, Хөөврийн хөндийн газар бүхий 2272,98 га, Жаргалант сумын Хөндлөн намгийн газар бүхий 6933,48 га газрууд-ыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.Иймд тэргүүлэгчдийн 104 дүгээр тогтоолыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж баталгаажуулж өгнө үү гэсэн албан бичгүүдийг хурлын дарга П.Пүрэвлхагвад хүргүүлж байсан нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн БШ-117-12-/753 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн зүгээс 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул уг талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч өгөхийг хүссэн хүсэлтийг үндэслэн 8а, 12 дугаар овоолгуудын байршил бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, дараа нь Зэс Эрдэнийн хувь ХК-ийн хүсэлтийг үндэслэн Орхон аймгийн засаг дарга захирамж гарган ашигт малтмалын хайгуулын ХV-002606 тоот тусгай зөвшөөрөл бүхий 8а, 12 дугаар овоолгуудын газрыг Зэс Эрдэнийн хувь ХК-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Зэс Эрдэнийн хувь ХК-тай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамж, 16007 дугаар Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ, 000317970 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү хурал нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 8а, 12 дугаар овоолгуудын газрыг Зэс Эрдэнийн хувь ХК-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн байх тул хариуцагч хурлыг хамтран ажиллах гэрээний 13 дугаар зүйлийн 13.4-д заасан хагас үйлдвэрийн туршилтын болон цаашид үйлдвэр байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн үүргээ биелүүлсэн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн гэрээний үүргээ зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо ТББ шүүхэд хүсэлт гаргасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус холбоог бие даасан шаардлага гаргаагүй 3 дагч этгээдээр оролцуулсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тов аваад хуралдаанд ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 222 дугаар зүйлийн 222.2., 223 дугаар зүйлийн 223.2., 225 дугаар зүйлийн 225.4.3-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ-гээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг  / / -д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч / /-с 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Зэс Эрдэнийн хувь ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3126 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА