Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 03

 

   “ЗЭХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “ЭҮ” ТӨҮГ, ОАИТХ-д

тус тус холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01280 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЗЭХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ, ОАИТХ-д тус тус холбогдох,

“2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай” иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.О нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.О, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ЗЭХ ХХК-ийн захирал Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ЭҮ” ХХК, “ЗЭХ” ХХК, ОАИТХ- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гурван талт “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-г талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэхээр харилцан тохиролцож 20 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэ гэрээг талуудын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЭҮ ХХК-ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас ЗЭХ ХХК нь дээж авч, технологийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдсон нөхцөлд, орчны байгаль экологийг хамгаалах, байгаль орчинд хор хөнөөлгүй байх нөхцөлд катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах төсөл хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээний хүрээнд ЗЭХ ХХК-ийн зүгээс өөрөөс хамаарах бүхий л хүчин зүтгэлээ гарган ажилласан гэдгийг ЭҮ ХХК, ОАИТХ- нар нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч тус гэрээг байгуулахаар болсон юм.

Энэ гэрээний хүрээнд манай компанийн зүгээс тасралтгүй хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж ажиллаж ирснийг ЭҮ ХХК, ОАИТХ- сайн мэдэж байгаа бөгөөд үүнийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гурван талт “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”- ний “Энэхүү Гэрээг байгуулахад дор дурдсан зүйлийг Талууд тэмдэглэж байна. Үүнд” гэх хэсэгт нэг бүрчлэн дурдаж гэрээг байгуулах үндэслэл болгосон. Тухайлбал: 2013 оны Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “В” тал нь хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах хагас үйлдвэрлэлийн туршилтыг Эрдмин ХХК-ийн “Хагас үйлдвэрлэлийн лаборатори”-т 2014 онд хийж гүйцэтгэсэн. Үүнийг БНХАУ-ын Бээжингийн уул уурхай, металлургийн судалгааны ерөнхий институтийн технологийн туршилтын тайлан, ЭҮ ХХК-ийн “Чанар хяналтын хэлтэс”-ийн Химийн төв лабораторийн 2014 оны 04 дүгээр сарын 07, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №141, №121- 125, №414, №428 тооттуршилт, шинжилгээний дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн. 2013 оны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “В” тал нь БНХАУ-ын Бээжингийн Уул уурхай, металургийн ерөнхий судалгааны ВЮР1ММ хүрээлэнгээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 2014 онд боловсруулсан исэлдсэн зэсийн холимог хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжпийн Зөвлөлөөр хэлэлцүүлж 2015.02.04-ний өдрийн №15-01-06 тоот дүгнэлт гаргуулсан ба Ашигт малтмалын газрын даргын 2015.02.26-ны өдрийн №21 тоот тушаалаар зэсийн холимог хүдрийг шүлтгүйжүүлэлт - хандалт - электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан.

ЗЭХ ХХК нь “Уусган хандалтын аргаар зэс гарган авах” төслийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын Яамны Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан. Хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшиж байсан газрын төлбөрийг ЭҮ ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 4001022146 тоот дансанд тогтмол тушааж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилт, судалгаа, зураг төслийн ажилд 4 тэр бум гаруй төгрөгийг бодитойгоор зарцуулж, тухайн газарт хөрсний шинжилгээ, авто замын зураг, эрчим хүчний трассын зураг, усан хангамжийн тооцоо, технологийн туршилт гэх мэт олон ажлууд хийгдэж байсан. Энэ нөхцөл байдлын талаар манай компанийн зүгээс ЭҮ ХХК-д албан бичгээр байнга явуулж, танай зүгээс хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллахыг тайлбарлан учирлаж ирсэн. Гэтэл талууд гэрээний хэрэгжилтийн талаар нэг ч удаа дүгнэж, санал гаргаагүй байж нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр ХБ-130-12/1747 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай" гэх гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг 2018.11.02-ний өдөр ЭҮ ТӨҮГ-аас манайд ирүүлсэн. Уг мэдэгдлийн гэрээг цуцлах болсон үндэслэлдээ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д катодын зэс гаргах үйлдвэрийг 3 жилийн хугацаанд барих байсан. Энэ үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь заалтын дагуу гэрээг цуцалж байна гэж тайлбарласан байсан. “ЭҮ” ТӨҮГ-аас ийнхүү тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Манай компанийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэн үүсээд буй бодит байдлын талаар талууд хамтдаа байлцан хэлэлцэх талаар санал хүргүүлсэн боловч ЭҮ ТӨҮГ-аас 2019.04.22-ны өдөр ЭЛ-120- 12/461 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлж ба уг албан бичигг “Өнгөрсөн хугцаанд ЭҮ ХХК-ийн зүгээс ЗЭХ ХХК-ийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажилласан. Гэрээг цуцалсан 2018.11.02-ны өдрийн ХБ-130-12/1747 тоо албан бичгээр мэдэгдсэн тул хэлэлцээр хийх боломжгүй болохыг үүгээр уламжилж байна” гэж ирүүлсэн. “ЭҮ” ТӨҮГ-аас ирүүлсэн дээрх хоёр удаагийн хариуцлагагүй мэдэгдлийг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээг цуцлах тухай гэх мэдэгдэлд дурдсан гэрээний 10.1.2 дахь заалт буюу “Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш В тал 3 жилийн хугацаа дуусахад үйлдвэрийг барьж байгуулаагүй” гэж заасан нь В талаас үл хамаарах хүчин зүйл, нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа алдсан, үйлдвэр барих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэнийг шууд энэ заалтын агуулгад хүчээр хамааруулан тайлбарлаж, тийнхүү дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэхгүй юм. ЭҮ ТӨҮГ нь бодитойгоор бий болсон шалтгаан, нөхцөлүүд нь үнэхээр ЗЭХ ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тийнхүү үйлдвэр барих хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юу, уг шалтгаан нь гэрээний нөгөө талууд болох ЭҮ ХХК, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шууд хамаарах шалтгаан байсан уу зэргийг дүгнэн үзэлгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Бодит байдал дээр манай компаниас үл хамаарах дараах шалтгааны улмаас бид үйлдвэрээ барих боломжгүй нөхцөл байдалд үүссэн. Тухайлбал: 2013 оны гэрээний хүрээнд “Б” болон/В” талуудын хооронд “Б” талын хүдрийн 8а, 12-р овоолгоос уусган хандлалтын аргаар зэсийн үйлдвэр, түүний дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулах барихад зориулж “В” талд Газрын тухай хуулийн 48-р зүйлийг үндэслэж 60,5 га газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай 2014.09.30-ны өдрийн №5/346-14 тоот гэрээг байгуулсан байсан. Харин 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гурван талт “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ний 2.5-д “Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас уусган хандлалтын аргаар зэс боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулга барихад зориулж 2014.09.30- ны өдрийн №5/346-14 тоот гэрээгээр хязгаарлагдмал эрхтэйгээр В талд эзэмшүүлж буй 60,5 га газрыг хэсэгчлэн болон бүхэлд нь талууд энэхүү гэрээний 20 жилийн хугацаанд бусдад шилжүүлэхгүй (худалдахгүй, бэлэглэхгүй, арилжихгүй), бусдад ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй, өмчлөхгүй, барьцаалахгүй байх үүргийг В тал хүлээнэ” гэжзаасан боловч 2014.09.30-ны өдрийн №5/346-14 тоот гэрээний 1.5-д “Энэхүү гэрээний хугацаа нь хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон хүчин төгөлдөр хугацаанд үйлчилнэ” гэж заасан ба ашигт малтмалын ХХ/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болж, уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд компани нь эзэмшиж байгаа хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэйг заасан ба компанийн эзэмшиж байгаа хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, эсхүл зохих арга боломжийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг ЭҮ ТӨҮГ-аас зохих ёсоор шийдвэрлээгүйгээс манай компани тус газар дээр үйлдвэрээ барих боломжгүй байдалд үүссэн.

Үйлдвэрийг барих зориулалтаар олгосон хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай 2014.09.30-ны өдрийн №5/346-14 тоот гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор Орхон аймгийн Засаг даргаас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗЭХ ХХК-д 15-н жилийн хугацаатай Зэсийн үйлдвэр барих зориулалтаар 1068491 м2 газрыг эзэмшүүлэхээр А/358 дугаар захирамж гарч, улмаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс үйлдвэр барих газрын асуудал шийдвэрлэгдсэн нь манай компаниас үл хамаарах шалтгаанаас болж ийм нөхцөл байдалд хүргэсэн болохыг тодорхой харуулж байгаа юм. Түүнчлэн гэрээний 12.2-д тулуудын удирдлага, удирдлагын бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчид солигдсон нь энэхүү гэрээг хүчингүй болгох, хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж заасан байдаг хэдий ч ОХУ-ын эзэмшилд байсан ЭҮ ХХК-ийн  49 хувийг худалдан авсан талаас томилогдсон ЭҮийн шинэ удирдлагууд “ашигт малтмалын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болсон, танай компанийн катодын зэсийн үйлдвэр барихаар төлөвлөсөн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад үлдээх шийдвэр гарсан” зэрэг байдлаар хариу өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийн, илт өөрөөсөө холдуулж тайлбарлах үүднээс хандаж ирсэн.

“ЭҮ” ТӨҮГ, ОАИТХ- нар нь дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй манай ЗЭХ ХХК- ийг шууд дангаар нь буруутгаж үндэслэлгүйгээр гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг хүргүүлж, бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй байдалд хүргээд байгаа болно. Иймд дээр дурдсан манай компаниас үл хамаарах тодорхой үйл баримтууд буюу үйлдвэр барих газрыг хязгаартайгаар эзэмших эрх В талаас үл хамаарах шалтгаанаар дуусгавар болсон, уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, тухайн шатны засаг даргаас дахин газар эзэмшүүлэх захирамж гарсан зэрэг бодит нөхцөл байдлуудаас шалтгаалж хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож Хариуцагч нарт ЭҮ ХХК, ЗЭХ ХХК, ОАИТХ- нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/277-15 дугаартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ОАИТХ-, “ЭҮ” ХХК болон ЗЭХ ХК-ийн хооронд 2015 оны 11 сарын 02-ны өдөр 5/277-15 бүртгэлийн дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулсан. Гэрээний үндсэн нөхцлийг талууд харилцан тохиролцсон ба гэрээний 2.1-т “Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу “Тусгайлан зассан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах” байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг В талын хөрөнгө санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд В тал барьж байгуулна гэж, гэрээний 10.1.2-т “энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш В тал 3 жилийн хугацаа дуусахад үйлдвэрийг барьж байгуулаагүй” бол гэрээг цуцлахаар тус тус заасан. ЗЭХ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул ЭҮ ТӨҮГ-аас гэрээг цуцалж байгаа мэдэгдлээ хүргүүлсэн. Иймд ЗЭХ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч тал болох “ЗЭХ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гурван талт “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ээр хүлээсэн гэрээний үүргээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биелүүлээгүй гэж байгаа нь гэрээний аль заалтын ямар үүргийг биелүүлээгуй зөрчсөн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах гурван үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсний дагуу ОАИТХ-, “ЭҮ” ХХК, “ЗЭХ” ХК нар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ний зорилго, гол нөхцлийг харилцан тохиролцож 20 жилийн хугацаатайгаар гэрээг байгуулсан байна. Гэрээг дотор нь харилцан хүлээж буй үндсэн үүргийн тоогоор нь нэг талт ба хоёр талт гэрээ гэж ангилдаг. Гол үүрэг, хариу үүрэг хоёр нь нэг нь нөгөөгийнхөө төлөөс болж, харилцан нягт уялдаатай байхыг харилцан хамаарал бүхий хоёр талт гэрээ гэнэ. ОАИТХ-, “ЭҮ” ХХК, “ЗЭХ” ХК нарын хооронд байгуулсан “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгайлан хүлээх үүргийн нэг ч заалт байхгүй тул гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчөөгүй. Иймд уг гэрээ нь гурван тал биш хоёр талт гэрээ юм. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу “Гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх гэсний дагуу “ЗЭХ” ХК нь 2015 онд байгуулагдсан “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ээр хүлээсэн гэрээний үүргийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 онд байгуулагдсан гэрээгээр “ЗЭХ” ХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг биелүүлэх талаар гэрээнд тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Харин 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас “ЗЭХ” ХК нь дээж авч, технологийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдсон нөхцөлд, орчны байгаль экологийг хамгаалах, байгаль орчинд хор хөнөөлгүй байх нөхцөлд катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “ЗЭХ” ХК, “ЭҮ” ХХК нар Хамтран ажиллах гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний хугацаа дууссан ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 13.4-д “Хагас үйлдвэрийн туршилтын болон цаашид үйлдвэр байгуулах газрын асуудлыг Орхон аймгийн төр захиргааны байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэсэн гэрээнд заасан үүргийг биелүүлсэн.

Тухайлбал: Б болон В талуудын хооронд Б талын эзэмшлийн хүдрийн 8а, 12 дугаар овоолгоос уусган хандлалтын аргаар зэсийн үйлдвэр, түүний дэд бүтэц, барилга байгууламж, хүхрийн хүчлийн агуулах барихад зориулж В талд ашигт малтмалын хайгуулын Х\/-002606 тоот тусгай зөвшөөрлийн талбайг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэрээ байгуулсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сард дуусгавар болсон. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “ЭҮ” ТӨҮГ-аас уг газрыг хүлээн авч, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Туусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь харин уг газрыг өөр зориулалтаар, өөр аж ахуйн нэгжид өгөлгүй хадгалж байсан.

“ЗЭХ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байдаг. Албан бичгийн дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар кадотын зэсийн үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, агуулах барих газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлж өгөх санал оруулсныг дэмжиж шийдвэрлэсэн. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар “ЗЭХ” ХК-д зэсийн үйлдвэр барих зориулалтаар 1068491 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэрлэсэн. Орхон аймгийн Засаг даргын А/358 дугаар захирамжийг үндэслэн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон болон “ЗЭХ” ХК-тай Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар байгуулсан нь орон нутаг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин “ЗЭХ” ХХК нь газар эзэмших гэрээнд заасан газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлэх үүргийг нэг ч удаа биелүүлээгүй. ОАИТХ-, “ЭҮ” ХХК, “ЗЭХ” ХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 5/277-15 дугаартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ний гол нөхцлийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг нуруулдан уусгах технологи буюу “Тусгайлан заасан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах” байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг В талын хөрөнгө, санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд В тал барьж байгуулна” гэж заасан. “ЗЭХ” ХК нь гэрээнд заасан үйлдвэр барих үүргийг биелүүлээгүй тул гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь заалтыг үндэслэн мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгуй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ нь 2015 оны “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-г цуцлах тухай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХБ-130-12/1747 дугаартай албан бичгээр В талд мэдэгдэл хүргүүлэхэд В тал ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Иймд 2015 оны “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ” 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцлагдсан. В тал цуцлагдсан хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг тус тус биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тодорхойлсончлон “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдпагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах чиг үүрэг бүхий нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд “ЗЭХ” ХК болон “ЭҮ” ХХК нартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” гэрээг хамтарч байгуулсан нь тухай үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс хоёр компаний аж ахуйн гэрээнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр оролцож эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл болсон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “ЭҮ” ХХК, “ЗЭХ” ХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулахад гэрээний нэг тал буюу “ЗЭХ” ХК байсан шүүхэд гарсан нэхэмжлэл болон шүүхэд гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд “ЗЭХ” ХХК гэж өөрчлөгдсөн байна. Монгол Улсад ХК гэдэг ойлголт нээлттэй, хаалттай гэсэн хоёр хэлбэртэй энэ хоёрын аль нэг нь байх ёстой. Нээлттэй ХК нь хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаагаа нээлттэй олон нийтэд зарлаж болдог. Харин хаалттай ХК нь зөвхөн тодорхой хувьцаа эзэмшигчидтэй байж тэдгээр хүмүүсийн хувьцаа нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж бүртгэлтэй байх ёстой. Гэтэл энэ хоёр хэлбэрийн аль нь ч биш. Улсын бүртгэлийн газраас ХК гэж бүртгүүлэн гэрчилгээ авсан боловч гэрчилгээ авсныхаа дараа хувьцаагаа албан ёсны болгохын тулд нээлттэй эсвэл хаалттайг тодруулан бүртгүүлэх ажил хийгдээгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан бичгүүдээр нотлогддог. “Зэс Эрдэний Хувь” ХК-ийн хэлбэр, төрөл нь тодорхойгүй анхнаасаа л хууль бус компани байсан.

Иймд “ЗЭХ” ХХК-ийн гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай 2015 онд байгуулсан “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-нд заасан үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01280 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 222 дугаар зүйлийн 222.2., 223 дугаар зүйлийн 223.2., 225 дугаар зүйлийн 225.4.3-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-гээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг ЭҮ ХХК / ЭҮ ТӨҮГ/-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ОАИТХ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ЭҮ ХХК / ЭҮ ТӨҮГ /-с 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЗЭХ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3126 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.О нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна Үүнд: Шүүх хэрэгт цугларсан нотлох баоимтүудыг тал бүрээс нь бодитойгоор харьцүулан үзэлгүй төөрөгдөж, хэргийн учир холбогдлыг нотлох баримтанд суурилан бүрэн дуүрэн тогтоолгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсан 3 гэрээг шүүх учир холбогдлыг ойлгоогүй алдаатай дүгнэлт хийсэн байна. Үүнийг тус бүрээр тайлбарлавал:

1. 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ Орхон аймгийн ИТХ, ЭҮ ХХК, ЗЭХ ХХК нар нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр ЗЭХ ХК нь ЭҮ ХХК-ийн эзэмшлийн 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авах, хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны ажил явуулах, туршилтын үйлдвэр байгуулахад зохих нөхцлөөр ЭҮ ХХК дэмжиж /хангаж/ ажиллах, В тал буюу ЗЭХ ХК нь Б тал буюу ЭҮ ХХК-ийн үйл ажиллагаа болон уулын ажлын төлөвлөгөөнд саад учруулахгүйгээр хагас үйлдвэрийн туршилтын үйлдвэрийг байгуулах, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэн, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулж дууссанаар эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдвол хүдэр ашиглах, хамтарсан үйлдвэр байгуулах, талуудын эзэмшлийн хувийг тогтооход талууд тусдаа гэрээ байгуулан зохицуулахаар, мөн тус гэрээний 10-р зүйлд В тал буюу ЗЭХ ХК нь хагас үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд хүдрийн овоолгуудыг зөвхөн энэхүү гэрээний 2-р зүйлийн 2.4-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор ашиглах ба туршилт судалгааны үр дүн эдийн засгийн үр ашигтай гарсан тохиололд хүдрийг боловсруулах, үйлдвэрлэл явуулах зорилгоор эзэмших, ашиглах эрхийг тусгай гэрээгээр зохицуулна гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл ЭҮ ХХК-ийн эзэмшлийн 8а, 12-р овоолгуудыг зөвхөн туршилт судалгааны хүрээнд ашиглах бөгөөд үр дүн нь ашигтай гарсан тохиололд цаашид тус овоолгуудыг хүдэр боловсруулах үйлдвэрлэл явуулах зорилгоор ашиглах, эзэмших эрхийн асуудлыг тусд нь шийдвэрлэхээр тохиролцсон байгаа юм. Энэхүү гэрээнд зааснаар ЗЭХ ХК нь 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авсан боловч туршилтын үйлдвэр бариагүй бөгөөд хүдрийг шүлтгүйжүүлэлт хандалт электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах хагас үйлдвэрлэлийн туршилтийг Эрдмин ХХК-ийн Хагас үйлдвэрлэлийн лабораторит 2014 онд хийсэн байдаг. Мөн Катодын зэс гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Монгол улсын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж 2015.02.04-ны өдөр №15-01-06 тоот дүгнэлт гаргуулсан, Ашигт малтмалын газрын даргын 2015.02.26-ны өдрийн 21 тоот тушаалаар катодын зэс гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээн авсан байдаг. Энэ талаар талууд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнд дурьдсан байдаг. Хэдийгээр туршилтын үйлдвэр бариагүй боловч туршилтыг хийсэн, эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдсон гэж үзэж гэрээгээр хүлээсэн үүргийг талууд биелүүлсэн, гэрээний зорилго биелэгдсэн гэж дүгнэж тус гэрээнд туршилт судалгааны үр дун эдийн засгийн үр ашигтай гарсан тохиололд хүдрийг боловсруулах, үйлдвэрлэл явуулах зорилгоор эзэмших, ашиглах эрхийг тусгай гэрээгээр зохицуулна гэсний дагуу Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг” талууд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ байгуулснаар дуусгавар болсон байна.

Шүүхийн шийдвэрт дурьдагдсан алдаатай дүгнэлтийн талаар: Нэхэмжлэгч ЗЭХ ХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нарыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл гол маргаан бүхий гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ бөгөөд тухайн гэрээг байгуулахад талууд ямар нөхцөл байдалтай байсан, ямар үр дүнд хүрэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хэн хэн нь ямар эрх үүрэг хүлээсэн тухайд бодитой дүгнэлт хийж чадаагүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...”3эс эрдэнийн хувь ХК нь гэрээ байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-наас хойш гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хүдрийг шүлтгүйжүүлэлт, хандалт, электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах хагас үйлдвэрлэлийн туршилтыг Эрдмин ХХК-ийн хагас үйлдвэрлэлийн лабораторид 2014 онд хийж гүйцэттэсэн байх ба үүнийг БНХАУ-ын Бээжингийн уул, уурхай металлургийн судалгааны ерөнхий институтийн технологийн туршилтын тайлан, ЭҮ ХХК-ийн чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн 2014 оны 4 дүгээр сарын 07, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №141, №121-125, №414, №428 тоот туршилт шинжилгээний дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн, 2013 оны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу БНХАУ-ын Бээжингийн уул уурхай, металлургийн ерөнхий судалгааны Ш§птт хүрээлэнгээр катодын зэс гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, МУ-ын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж 2015.02.04-ний өдөр №15-01-06 тоот дүгнэлт гаргуулсан байх ба үүнийг Ашиг малтмалын газрын даргын 2015.02.26-ны өдрийн 21 тоот тушаалаар катодын зэс гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээн авсан, мөн Уусган хандалтын аргаар зэс гарган авах төслийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тршилт, судалгаа зураг төслийн ажлыг хийж тухайн газарт хөрсний шинжилгээ, авто замын зураг, эрчим хүчний трассын зураг, усан хангамжийн тооцоо, технологийн туршилт зэрэг ажил хийж гүйцэтгэж байх явцад 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХУ-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2016 оны 09 сард дуусгавар болсон байна”... гэж дүгнэсэн нь 2013 оны 5 сарын 02-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд ЗЭХ ХК нь хийж гүйцэтгэх үүргийн дагуу хийсэн ажлуудыг маргаан бүхий 2015 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ байгуулснаас хойш хийсэн ажил мэтээр бодит байдлаас зөрүүлж дүгнэлт гаргасан байна. Харин шүүхээс 2015 оны Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах үед дээрх ажлууд хийгдчихсэн, үйлдвэрээ барьж байгуулаад ашиглалтанд оруулах бүхий л урьдач нөхцөл бүрдсэн байхад ямар учраас гэрээнд заасан хугацаанд үйлдвэр барихаар нэг ширхэг шон татаж, хадаас хатгаагүй байгаад анхаарч дүгнэлт хийх ёстой байсан. Шүүхийн шийдвэрт ... “технологийн туршилт зэрэг ажил хийж гүйцэтгэж байх явцад 8а, 12 дугаар овоолгуудын ашигт малтмалын ХУ-002606 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон”... гэж дүгнэсэн нь хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь дурьдаагүй үйл баримтыг үндэслэл болгож дүгнэлт хийсэн байна. Учир нь ЭҮ ХХК-ийн 8а, 12 дугаар овоолгууд нь ашигт малтмалын ашиглалтын №МҮ000011 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлаж байгаа бөгөөд энэ тусгай зөвшөөрөл өнөө хэр нь хүчинтэй байгаа төдийгүй нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь 8а, 12 дугаар овоолгуудын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талаарх үйл баримтыг нотлох баримтаар ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дурдаагүй болно. Харин ч ЭҮ ХХК нь 8а, 12 дугаар овоолгуудаа ЗЭХ ХК-д 20 жилийн хугацаанд ашиглах эрхийг маргаан бүхий Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр олгочихоод байгааг шүүх ойлгоогүй. Чухамдаа Исэлдсэн хүдрийн овоолго гэж яригдаад байгаа зүйл нь 8а, 12 дугаар овоолгуудаа хэлж байгааг шүүх ойлгож бодит дүгнэлт хийж чадсангүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэхгүйгээр бүхэлдээ үндэслэлгүй дүгнэлт гаргаж, хэргийг шийдвэрлэсэн байна.  Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Иргэний хүулийн 222 дүгаар зүйлийн 222.2-д заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэснийг үндэслэн шийдвэрлэсэн нь ямар нотлох баримтанд тулгуурлан түүнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Харин ЗЭХ ХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж өнөөдрийг хүртэл үйлдвэр барих хугацаагаа хэтрүүлсэн болохыг нотлосон нотлох баримтуудад ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй байна. ЗЭХ ХХК нь маргаан бүхий Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ байгуулах үед үйлдвэр барьж байгуулах ТЭЗҮ-гээ боловсруулчихсан, бүх туршилт судлгааг хийсэн гэсэн гарааны нөхцөлтэйгээр анх гэрээг байгуулж байсан талаар Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээний тэмдэглэх хэсэгт дурдсан байдаг. Гэтэл дахин Үйлдвэр барих ТЭЗҮ-г боловсруулах шаардлагатай болсон гэсэн шалтгаанаар 2016.06.13-ны өдөр Угтвар шатны ажил гүйцэтгэх гэрээг Ферростал ХХК- тай байгуулсан. Энэ гэрээний угтвар нөхцлийн 3-т Бээжингийн уул уурхай металлургийн судалгааны хүрээлэнгээр хийлгэсэн 2013 оны ТЭЗҮ нь зөвхөн урьдчилсан шатны ТЭЗҮ болж хувирсан. Өөрөөр хэлбэл өмнө хийлгэсэн ТЭЗҮ-р үйлдвэр барих ажил хийгдэх боломжгүй болсон. Энэхүү гэрээгээр катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай Зэсийн үйлдвэрийн төслийн угтвар шатны ажлын техникийн болон санхүүгийн концепцийг тодорхойлох, үйлдвэрийн санхүүжилт, мөн Монгол орны нөхцөл байдалд тохирсон барууны санхүүжилт олгох стандартад нийцүүлэн боловсруулсан банкны техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг зохицуулна гэж заасан. Улмаар цаашид төслийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдэхийн тулд банкны ТЭЗҮ боловсруулах зорилгоор ЭҮ ХХК, ЗЭХ ХК, Ферростал Монголиа ХХК-ийн хооронд Исэлдсэн хүдрийн 8а, 12-р овоолгуудаас технологийн туршилтын дээж авах гэрээг дахин байгуулсан. Энэ үед ч мөн ЭҮ ХХК татгалзаагүй, гэрээ байгуулж холбогдох нөхцөлөөр хангаж, туршилт судалгааг хийлгэсэн байдаг. Энэ гэрээ нь ЗЭХ ХК-ийг дэмжиж байгуулсан 4 дэх гэрээ болж байгаа юм. Зөвхөн ЗЭХ ХК-аас шалтгаалсан нөхцөл байдлын улмаас Үйлдвэр барих ТЭЗҮ дахин боловсруулах, туршилт судалгааны ажлыг мөн дахин хийх болсон нь үйлдвэр барих боломжгүй нөхцөл байдалд хүргэж, хугацааг хожимдуулахад хүргэсэн нэг томоохон үндэслэл болохыг шүүх бодитой дүгнэлт хийж тогтоож чадаагүй.

Үйлдвэрээ барьж чадахгүй хугацаа алдахад нөлөөлсөн бодит шалтгаан болох ЗЭХ ХК-ийн эрх зүйн байдлын талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Анх ЗЭХ ХК нь 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оны 05 сарын 01-ний өдөр Хувьцаат компани болгож улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш зохих эрх бүхий байгууллагад компанийн төрлийг тодорхой болгож бүртгүүлээлэгүй хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байснаас шалтгаалж, хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчдаас компанид итгэх итгэл нь алдарч өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулж ЗЭХ ХК-аас явуулж буй аливаа хэлбэрийн үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн. Энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт байсаар байтал шүүх анхаарч үзээгүй. ЗЭХ ХК-ийн хууль бусаар явуулж ирсэн үйл ажиллагааг эсэргүүцэж дотоодоо үүссэн зөрчил нь аливаа хэлбэрээр компанийн үйл ажиллагаанд нөлөөлж үйлдвэрээ барих хугацаа хэтрэхэд хүргэсэн болохыг шүүх дүгнээгүй байна. ЗЭХ ХК нь үйлдвэр барьж байгуулах санхүүгийн чадавхитай байсан эсэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэсэн байдал нь гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээний зорилгод хэрхэн нийцэж байгаа талаар шүүх огт дүгнэлт хийгүй. ЗЭХ ХК нь катодын зэсийн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн ямар ч нөөц бололцоогүй байсан гэдэг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Блюмон метал ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээнээс харагддаг. Тус гэрээний гэрээг байгуулах үндэслэлд ЗЭХ ХК-ийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн хэмжээ нь төлсийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн барьцаа, баталгаа гаргахад хүрэлцэхгүй байгаа тул цаашид төслийн бүтээн байгуулалтыг бодитойгоор хэрэгжүүлэх санхүүгийн чадавхи стратегийн хамтрагч компани шаардлагатай болсон гэж тусгаснаас нотлогдож байгаа юм. Блюмон металс ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.2-д Блюмон техник эдийн засгийн үндэслэлд тулгуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтээр ханган, үйлдвэрийг барьж байгуулсан нөхцөлд ЗЭХ ХК нь нэн даруй нийт зарласан 60 сая ширхэг энгийн хувьцааныхаа 50 хувь буюу 30 сая ширхэг энгийн хувьцааг хариу төлбөргүйгээр Блюмонд эзэмшүүлэх, Улмаар ЗЭХ ХК нь Блюмон-д үйлдвэрийн удирдлага борлуулалт, ашиглалтын байнгын үйл ажиллагааг хариуцуулна гэсэн заалт оруулсныг ЭҮ ХХК-ний зүгээс ирээдүйд хувьцаа эзэмгчдийн эрхийг зөрчих хууль бус үүрэг хүлээсэн заалт гэж үзэж энэ тухай 2017 он 02 сарын 06-ны өдөр ХБ-120-12/86 тоот албан бичгээр ЗЭХ ХК- д мэдэгдэж байсан.

Мөн энэ заалтаар маргаан бүхийн Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээний 10.2.3-т заасан “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ аливаа гуравдагч этгээдэд бүхлээр нь болон хэсэгчлэн шилжүүлсэн шилжүүлэхээр хэлцэл, гэрээ, байгуулсан, амлалт өгсөн, энэхүү Гэрээгээр хүлээсэн бусад үүргээг биелүүлээгүй, зөрчсөн” ... гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар хариуцагч маргаж байгаад шүүх дүгнэлт хиигээгүй. Түүнчлэн энэ заалт нь үйлдвэр бариад эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр ашиг хүртэх, ажилтай, орлоготой болно гэж хүлээж байсан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тул мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар ЗЭХ ХК-ийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан Д.Алтанхуяг нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн зэрэг бодит үйл баримтууд нь ЗЭХ ХК-ийг үйлдвэрээ барьж байгуулах хугацаа алдахад хүргэсэн бодит нөхцөл байдал болохыг шүүх тогтоож чадаагүй байна. Энэ мэт нөхцөл байдлууд нь ЗЭХ ХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 3 жилийн хугацаанд үйлдвэр барьж байгуулах үүргээ биелүүлж чадахгүй байхад нөлөөлсөн байхад үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн дараагийн нэг үндэслэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн түлд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн хуулийн заалтыг үнлэслэн шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. ЗЭХ ХК-ийг үйлдвэрээ барьж байгуулан ашиг олох нөхцөл боломжоор хангахын тулд ЭҮ ХХК нь ЗЭХ ХК-тай нийтдээ 4 удаагийн гэрээ байгуулсан байдаг. Эдгээр гэрээнүүдийн утга агуулгыг дээр тайлбарласан бөгөөд гэрээнүүд нь бүхэлдээ ЗЭХ ХХК-ийг ЭҮ ХХК нь өөрийнхөө өмчлөлийн хүдрийн овоолго болох 8а, 12-р овоолгуудыг ашиглаад катодын зэс гарган авах үйлдвэр барьж байгуулан тус компанийн хувь эзэмшигчид, цаашлаад орхон аймгийн иргэдийг ажлын байртай болгох зорилгыг биелүүлэх үүднээс бүхий л боломж бололцоогоор хангаж, ЗЭХ ХК-ийн тавьсан нөхцөлийн дагуу гэрээ байгуулан ажиллаж ирсэн болох нь нотлогдож байна. Тухайлбал 2013 оны гэрээгээр 8а,12-р овоолгуудаа тушилт судалгаа хийлгэх зорилгоор ашиглуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар туршилт амжилттай болсон гэж үзэн 2015 оны маргаан бүхий Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр 8а, 12-р овоолгуудаа 20 жилийн хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон. Ингэхдээ 20 жилийн хугацаанд тус 8а, 12 дугаар овоолгуудыг ашиглахын тулд үйлдвэрээ 3 жилийн хугацаанд барьж байгуулах нөхцлийг тохироод хэрэв энэ үүрэг биелэгдээгүй бол энэхүү гэрээг цуцлах болохыг мөн харилцан тохиролцож тогтоосон. Мөн 2014 онд өөрт байсан бүрэн эрхийн хүрээнд ЗЭХ ХК-д 60,5 га газар шаардлагатай болсон бөгөөд тухайн барилга байгууламж барихаар төлөвлөсөн газар нь А талын эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХУ-002606 тоот тусгай зөвшөөрлийн талбай, мөн ЭҮийн эзэмшил талбайтай тус тус хэсэгчилэн давхцаж байгааг харгалзан Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл, Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хязгаарлагдмал эрхтэйгээр түр газрын хэвлийг хөндөхгүйгээр эзэмшлүүлэхээр өөрөөр хэлбэл хуулиар өөрт олгогдсон боломжит хугацаанд газрыг ЗЭХ ХК-д зэмшүүлэхээр гэрээ байгуулсан. Ийм байдлаар ЭҮ ХХК нь ЗЭХ ХК-ийг туршилт судалгаа хийх, үйлдвэр барьж байгуулах зэрэгт өөрт байгаа бүхий л бололцоо нөхцөлөөрөө хангаж ажилласаар ирснийг шүүх бодитоор үнэлэхгүйгээр үүрэг байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрсэн гэж үзнэ гэж ямар үйлдлийг ЭҮ ХХК хийх ёстой байсныг хийгүй, тус хийх ёстой байсан үйлдэл ямар гэрээ, ямар хуулийн заалтаар ЭҮт үүрэг болгосон талаар хууль зүйн нэг ч дүгнэлт хийгээгүй атлаа ийнхүү дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Угтаа бол 3 жилийн хугацаанд үйлдвэрээ барих гэрээний энэхүү заалтаар ЭҮ ХХЗК ЗЭХ ХХК-иар үүрэг гүйцэтгүүлээд байгаа явдал огт биш юм. Энэ талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласаар байтал шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэлдээ Иргэний хуүлийн 225 дүгаар зүйлийн 225.3-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө бүруүтай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй. үндэслэлгүй байна.

ЗЭХ ХК нь үйлдвэрээ барьж байгуулах бүхий л урьдач нөхцөл гүйцчихлээ одоо бид 3 жилийн хугацаанд үйлдвэрээ бариад 8а, 12-р овоолгуудыг 20 жилийн хугацаанд ашиглана гэж гэрээгээр тохирчихоод энэ хугацаандаа үйлдвэрээ барьж амжаагүй, амжих бүү хэл эхлэлийг нь тавиад нэг ч гэсэн шон, хадаас зоогоогүй байгаа буруутай үйлдэлд нь ЭҮ ХХК бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь буруутай гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан бодит нөхцөл байдалд нийцээгүй шудрага бус хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн шүүх ... Орхон аймгийн ИТХ-ыг хамтран ажиллах гэрээний 13 дугаар зуйлийн 13.4-д заасан “хагас үйлдвэрийн туршилтын болон цаашид үйлдвэр байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлнэ” гэсэн үүргээ биелүүлсэн. 2015 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хулээсэн гэрээний үүргээ зөрчөөгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Орхон аймгийн ИТХ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв шүүх Орхон аймгийн ИТХ нь 2013, 2015 оны гэрээнүүдээр газрын асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлсэн, 2015 оны Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа юм бол ЗЭХ ХК нь үйлдвэр барих газрын асуудал дээр ямар нэг гомдол гаргах боломжгүй гэж дүгнэсэнтэй нэг адил бөгөөд 3 жилийн хугацаанд үйлдвэрээ барьж байгуулаагүй хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь дан ганц ЗЭХ ХК -ийн өөрөө буруутай болохыг шүүхийн энэхүү шийдвэр нотлож байгаа юм.

Энэ мэтээр шүүх нэг үндэслэлээрээ шийдвэрийнхээ нөгөө хэсгийг үгүйсгэсэн, логик дараалалгүй, цаг хугааны хувьд төөрөгдсөн, буруу ойлгосон байдлаар хэрэгт дүгнэлт хийсэн нь хуульд заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Мөн Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлох ёстой. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ЗЭХ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ЗЭХ ХХК, хариуцагч ЭҮ ТӨҮГ, ОАИТХ-д тус тус холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу  3 жилийн хугацаанд үйлдвэр барих үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч ЗЭХ ХХК, хариуцагч ЭҮ ХХК, ОАИТХ- нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч ЗЭХ ХХК нь тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “хүдрийг шүлтгүйжүүлэлт-хандалт электролизийн технологиор боловсруулж катодын зэс гаргах хагас үйлдвэрлэлийн туршилт”, “Катодын зэс гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж МУ-ын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулж гэрээнд заасан үүргээ биелүүлсэний  үндсэн дээр  2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай”   №5/346-14 тоот гэрээ,  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5/277-15 дугаартай “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах  гэрээ” тус тус байгуулагджээ.

Хариуцагч ЭҮ ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...хариуцагч тал гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй харин 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч тал зөрчсөн өөрөөр хэлбэл гэрээнд заасны дагуу үйлдвэр барих боломжит нөхцөл байдал бүрдсэн байхад 3 жилийн хугацаанд үйлдвэр бариагүй..., шүүх алдаатай, төөрөгдсөн дүгнэлт хийсэн, Иргэний хуүлийн 225 дүгаар зүйлийн 225.3-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө бүруүтай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна ...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд  байгуулсан “Исэлдсэн хүдрийн овоолго  ашиглах гэрээ”-ний 2.1-д “... Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгудыг нуруулдан уусгах технологи буюу “Тусгайлан зассан уусмал нэвтрүүлдэггүй суурин дээр овоолго бэлтгэж уусгах” байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй орчин үеийн дэвшилтэд технологиор уусгалт явуулж катодын зэс гарган авах үйлдвэрийг В талын хөрөнгө, санхүүжилтээр энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд В тал барьж байгуулна...” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал Катодын зэсний үйлдвэрийг барихын тулд 2016 оны 9 дүгээр сард “Геотехникийн судалгааны ажил”, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 60.5 га газрыг “ЗЭХ” ХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А-07 тоот тушаалаар “ЗЭХ” ХК-д “... 104008/41.48// 48058/15.22, 104009/09.91//  48058/13.75// солбицол бүхий байршилд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар гүний худгийн цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг тус тус гаргуулж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх ба уг ажлуудыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд Катодын зэсний үйлдвэр барих боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ЭҮ ТӨҮГ /ХХК/ нь талуудын хооронд байгуулсан “Исэлдсэн хүдрийн овоолго  ашиглах гэрээ” гэрээний 6.1 “... Б талын исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгыг түшиглэн кадотын зэсийн үйлдвэр байгуулах төсөлд оруулсан В талын хөрөнгө оруулалт нь Монгол улсын хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ ...” гэж заасныг зөрчиж 2016 оны 12 дугаар сард тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж “Катодын зэсийн үйлдвэр”-ийн төслийн 34 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул ЗЭХ ХХК-аас санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл, 34 хувийн энгийн эрхийн хувьцааг “ЭҮ” ХХК-д шилжүүлэх тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ЭҮ” ХХК, “ЗЭХ” ХК-ийн хувьцааны 34-ийг эзэмших тохиолдолд нэмэлт хувьцаа гаргах эсэх, хувь нийлүүлэгчдийн хувь эзэмшилд хэрхэн өөрчлөлт орох, хэрэгжүүлж буй “Катодын зэсийн үйлдвэр” төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын явц зэрэг баримтуудыг ирүүлэхийг шаардсан, тус гэрээний 12.2-д “... Талуудын удирдлага, удирдлагын бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчид солигдсон нь энэхүү гэрээг хүчингүй болгох, хүчингүйд тооцох үндэслэл болохгүй...“ гэж заасныг зөрчиж 2017 оны 2 дугаар сард “... урьд өмнө хоёр компаний хооронд байгуулсан бүх хэлцэл ЭҮ ХХК-ийн зөвлөл болон одоогийн Төлөөлөн Удирдах зөвлөлөөр хэлэлцэгдэн зөвшөөрөгдөөгүй байгаа болно...” гэж мэдэгдэж байснаас үзэхэд нэхэмжлэгч ЗЭХ ХХК-д гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. /хх-ийн 3 хавтас-38,39 тал/

Түүнчлэн нэхэмжлэгч ЗЭХ ХХК-иас ЭҮ ТӨҮГ /ХХК-д/  “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-ний дагуу тус компанийн “Катодын зэсийн үйлдвэр”-ийн төслийн хэрэгжүүлэгч БльюМон Металс ХХК, ерөнхий гүйцэтгэгч ХБНГУ-ын Rheinmetall international Engineering GmbH болон түүний Монгол дахь салбар компани болох Ферростаал Монголиа ХХК мөн манай компанийн удирдлагууд, “ЭҮ” ХХК-ийн удирдлагууд болон шинээр томилогдсон удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулан гэрээний хүрээнд хүлээх үүрэг хариуцлага, хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой асуудлуудыг ярилцан шийдвэрлэх шаардлагатай байгаа тул 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр уулзалт зохион байгуулах тухай хүсэлтийг “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнд, “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хамтран зохион байгуулах саналыг “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэнд мэдэгдсэн байхад  хариуцагч ЭҮ ТӨҮГ /ХХК/ уг асуудлыг шийдвэрлээгүй байх ба хариуцагч тал нэхэмжлэгч компаний үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажилласан гэж үзэх боломжгүй юм.

Талуудын хооронд “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд нэхэмжлэгч ЗЭХ ХХК болж өөрчлөгдсөн, компаний үүсгэн байгуулагч болон гишүүдийн хооронд маргаан гарч байсан нь “Катодын зэсийн үйлдвэр”-ийг гэрээнд заасан хугацаанд барих үүргээ биелүүлэхэд сөргөөр нөлөөлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж ОАИТХ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд гэрээнд заасан  үүргээ зөрчсөн байхад ЭҮ ТӨҮГ-аас нэхэмжлэгч ЗЭХ ХХК-ийг “Катодын зэс гаргах үйлдвэр”-ийг 3 жилийн хугацаанд барих үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр 2015 оны “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” 5/277-15 тоот гэрээг цуцалсан нь буруу болно.

Иймд нэхэмжлэгч ЗЭХ ХХК-ийн гаргасан “2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 5/277-15 дугаартай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээгээр хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ/2019/01280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.О нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.УРАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                             Б.БАТТӨР

                                                                             Б.ОЮУНЦЭЦЭГ