Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/01370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* холбогдох

28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* өмчлөлд шилжүүлж, тээврийн хэрэгсийн гэрчилгээг ******* нэр дээр бүртгүүлэхийг, тээврийн хэрэгслийн 2017 он болон түүнээс хойших автотээврийн хэрэгслийн татвар, 2014 оноос хойших хугацааны автотээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулахыг ************** Засаг даргын Тамгын газарт даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн*******ын Засаг даргын Тамгын газрын дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь*******ын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа өөрөө буулгагч Самосвал КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай 26.105.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж Тамгын газарт тээврийн хэрэгслийг буцааж өгөхийг удаа дараа шаардахад буцааж өгөөгүй ба танай өмчийг эвдэж хэмхэлсэн гэсэн тайлбар өгсөн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтуудыг үндэслэн иргэн гээс манай өмч болох 28-60 ОРХ улсбн дугаартай тээврийн хэрэгслийг анх эзэмшүүлэхээр өгөхөд байсан /шинэ/ чанар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангасан байдлаар гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Засаг даргын Тамгын газарт нийлүүлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны зориулалттай КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг иргэн тэй 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хугацаа дуусч гэрээг дүгнэж, эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг томилж ажиллуулсан боловч иргэн нь гэрээний үүргийг биелүүлээгүй танай өмчлөлийг эвдсэн гэх тайлбарыг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хамтран ажиллах гэрээнд заасны дагуу авто машины элэгдэл хорогдлыг хөндлөнгийн аудитын байгууллагын мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлэх тул иргэн ******* эзэмшилд байгаа өөрөө буулгагч Самосвал КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу ******* Булаг багийн хогийг Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ААНБ болон айл өрхийн хогийг зөөж тээвэрлэн ажилласан. Хамтран ажиллах гэрээ 2014 оны 12 дугаар сарын 24 -ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болохоор заасан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 д зааснаар гэрээний /Б тал/ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн хогны авто машиныг зориулалтын дагуу ашиглаж, эдэлгээ үйлчилгээнд онцгой анхаарч засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гурван жилийн хугацаанд гэрээний үүргийн дагуу ажиллуулсан тохиолдолд авто машиныг давуу эрхтэйгээр, элэгдэл хорогдлыг тооцон /Б талд/ шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сард гэрээний хугацаа дуусч **************ын Засаг дарга С.Ганцогтод хандаж үүргээ биелүүлэхийг шаардахад намайг огт ажиллаж байгаагүй, би таныг мэдэхгүй юм байна гэж хэлээд гаргасан .Одоогийн байдлаар Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байгаа болно . Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь ******* Баян-Өндөр сумын нэр дээр байгаа болно. Гэрээний 2.9-д зааснаар миний нэр дээр тээврийн хэрэгслийг гэрчилгээг акт үйлдэж олгохгүй байж 2019 оны 5 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гарган машиныг минь байсан хэвээр нь буцааж авна гэж юу гэсэн үг вэ. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөргүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн Булаг багийн Засаг даргатай тус багийн айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг зөөж тээвэрлэх ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх, үүний дараа хог тээвэрлэхээр гэрээний дагуу шилжүүлсэн 28-бООРХ улсын дугаартай өөрөө буулгагч, КАМА маркын тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож бичгээр гэрээ байгуулсан. Уг гэрээг Орхон аймгийн*******ын Засаг дарга баталж, Орхон аймгийн*******ын Засаг даргын тамгын газар болон түүний зөвшөөрлөөр Булаг багийн Засаг даргатай байгуулсан. Миний бие гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн п/йцэтгэж улмаар автомашинаа шилжүүлэн авахаар Баян- Өндөр сумын Засаг даргын тамгын газарт хандахад Засаг дарга С.Ганцоггой уулз гэсний дагуу түүнтэй уулзахад ...би таныг танихгүй, мэдэхгүй, ажиллаж байсныг ч мэдэхгүй тул машиныг авчирч гражид байрлуул, тэгсний дараа шилжүүлж өгөх эсэхийг шийднэ... гэж хэлээд гаргасан. Угтаа бол гэрээний 2.7-д зааснаар авто тээврийн үзлэг оношлогоо, тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгалыг бүрэн хариуцна, 2.9-д "Б талд гэрээний эд хөрөнгийг акт үйлдэж хүлээлгэн өгөх үүргийг тус тус Орхон аймгийн Баян- Өндөр сумын Засаг даргын тамгын газар хүлээсэн, 4.1-д хог тээвэрлэх аютомашин нь гэрээний хугацаанд*******ын Засаг даргын тамгын газрын өмчлөлд байна гэж заасан гэрээний 3.1-д заасан хугацаа өнгөрснөөр өмчлөх эрх дуусгавар болохоор харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл А тал болох Орхон аймгийн*******ын ЗДТГ нь гэрээний үүргүүдээ ноцтой зөрчсөн.

Иймээс Хамтран ажиллах гэрээний дагуу Кама маркын 28600РХ улсын дугаартай, өөрөө буулгагч, Ш112Р22С1ЕКМ01539 арлын дугаартай тээврийн хэрэгслийг ******* өмчлөлд шилжүүлж, тээврийн хэрэгслийг гэрчилгээг ******* нэр дээр бүртгүүлэхийг, тээврийн хэрэгслийн 2017 он болон түүнээс хойших автотээврийн хэрэгслийн татвар, 2014 оноос хойших хугацааны автотээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулахыг Орхон аймгийн*******ын Засаг даргын тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн*******ын Засаг даргын Тамгын газар хариуцагч д холбогдуулан 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн,

Хариуцагч  Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* өмчлөлд шилжүүлж, тээврийн хэрэгсийн гэрчилгээг ******* нэр дээр бүртгүүлэхийг, тээврийн хэрэгслийн 2017 он болон түүнээс хойших автотээврийн хэрэгслийн татвар, 2014 оноос хойших хугацааны автотээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулахыг ************** Засаг даргын Тамгын газарт даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн.

болон Орхон аймгийн*******ын ЗДТГ нарын хооронд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн хогны автомашиныг зориулалтын дагуу ашиглаж, эдэлгээ үйлчилгээнд онцгой анхаарч засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, 3 жилийн хугацаанд гэрээний үүргийн дагуу ажиллуулсан тохиолдолд автомашиныг давуу эрхтэйгээр, элэгдэл хорогдлыг тооцон нэхэмжлэгч ******* өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ 2014 оны 12 сарын 24-ний өдөр байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусжээ.

нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу Орхон аймгийн Булаг багийн айл өрхийн хог хаягдлыг ачиж, зөөж тээвэрлэсэн болох нь хариуцагчийн тайлбар, Орхон аймгийн*******ын Булаг багийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 322 дугаар тодорхойлолт, Орхон аймгийн Хот тохижуулах газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 575 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байгаа ч чухам ямар ямар ажил үүрэг гүйцэтгэж, уг ажил үүргийг гүйцэтгэхэд ямар зардал гаргасан, машины засвар үйлчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн зохигчид байгуулсан гэрээгээ дүгнээгүй байх ба, уг гэрээний үр дүнг дүгнэж, автомашины элэгдэл хорогдлыг тооцон гэрээний дагуу өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд давуу эрхтэйгээр шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашин нь Орхон аймгийн*******ын ЗДТГ-ын өмчлөлд байх ба өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас хуульд зааснаар өмчлөлийн эд зүйлээ гаргуулахаар шаардах эрхтэй.

Уг автомашин нь*******ын ЗДТГ-ын өмчлөлд байдаг тул хариуцагч өмчлөгчид өөрт нь холбогдуулан Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* өмчлөлд шилжүүлж, тээврийн хэрэгсийн гэрчилгээг ******* нэр дээр бүртгүүлэхийг, тээврийн хэрэгслийн 2017 он болон түүнээс хойшхи автотээврийн хэрэгслийн татвар, 2014 оноос хойшхи хугацааны автотээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч гээс өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн*******ын ЗДТГ-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан хариуцагч гээс өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч *******,*******ын Засаг даргын Тамгын газарт олгож, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА