Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ******* байрлах МД ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум******* оршин суух ******* ******* Б.Б /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 19 295 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.Б нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МД ХХК-тай Орхон аймгийн ******* баригдаж байгаа ******* амины орон сууц захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 50 мкв 2 өрөө байрыг гражийн хамт 76 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 18 750 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Уг төлбөрөөс хойш 2016 оны 01 дүгээр 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд 1 705 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 29 250 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гражийн төлбөрт 1 000 000 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш одоогийн байдлаар төлөлт хийгдээгүй байна. Иймд Б Бадамхандаас 19 295 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МД ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

1. Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-р гудамж 7 тоот хувийн сууцны үнийн үлдэгдэл болох /1 м2-ыг нь хэдэн төгрөгөөр үнэлсэн болох нь тодорхой бус 50 м2 гээд 76 500 000 төгрөгөөс 57 205 000 төгрөг төлсөн гэж/ 19 295 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

2. 50 м2 гэсэн нь 50 м2 хүрэхгүй 47.19 м2 болох нь Орхон аймаг дахь "Гмомон" ХХК-ийн 2018-12-20-ны өдрийн хийсэн хэмжилтээр нотлогдох юм. Эндээс дүгнэлт хийхэд хувийн сууцны үнийг илүү төлсөн байна.

З. Хувийн сууцны дэргэд 21.22 м2 талбай бүхий автомашины гараж байгаа бөгөөд гаражийн үнэ гэж 12.0 сая төгрөг гэж байгаа боловч дулааны шугамд холбогдоогүй, үндсэн тоосго болон өнгөлгөөний тоосго хоёрын завсраар дулаалгын шилэн хөвөн буюу хөөсөнцөр байх учиртай байтал байхгүй зэргээр тооцож үзэхэд 4 600 000 төгрөгийн материал орсон байгаа юм. Дээрхийн адил ийм хүйтэн гараж 5.0 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад ийм гараж яаж ч бодсон 12.0 сая төгрөгөөр үнэлэгдэхгүй. Энэ гаражийн төлбөр бүрэн хийж дууссан.

4. 2017 онд бохирын шугам бөглөрч би хувиасаа зардал гаргаж 2017 оны 12 дугаар сард засуулсан. Энэ байдлыг харгалзан үзэж "МД" ХХК 8.0 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн боловч өнөөдөр нэхэмжлэл дээрээ нэг ч төгрөг хасаагүйн дээр үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн байна... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МД ХХК нь Б.Бад холбогдуулан гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 19 295 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 5 624 500 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс нь татгалзсан, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Б.Б нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МД ХХК-тай Орхон аймгийн ******* баригдаж байгаа Эко Баян-Өндөр жишиг хорооллын амины орон сууцыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ байгуулж 50 мамины орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 18 750 000 төгрөгийг Б.Б төлж, үлдэгдэл 70 хувь буюу 43 750 000 төгрөгийг 12 сард багтаан төлөхөөр, мөн гражийг 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан байна.

Талууд гэрээндээ орон сууцны метр квадрат нь хэдэн төгрөг болохыг тодорхой тусгаагүй байх ба, урьдчилгаа 30 хувь болон үлдэгдэл 70 хувиас тооцож үзэхэд нэг метр квадрат нь 1 250 000 төгрөг гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч орон сууцны нэг метр квадратын үнэ хэдэн төгрөг болохыг тодорхой тайлбарлаагүй бөгөөд, хариуцагчийн төлөөлөгчийн нэг метр квадрат нь урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөрөөс үзэхэд 1 250 000 төгрөг гэж үзэхээр байна гэснийг эсэргүүцээгүй, мөн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн БЗА 18/13 дугаартай Орхон аймгийн засаг дарга, МД ХХК-ийн хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр хорооллын хувийн орон сууцны барилга угсралт, нийтийн эзэмшлийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх захиалагч, төслийн гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан хэлцлийн гэрээний 1.5-д ...50 мамины орон сууцны 1 м2-ыг 1 250 000 төгрөгөөр худалдаалахаар гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу хариуцагч Б.Б МД ХХК-д нийт 57 205 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзахдаа: ...орон сууцны талбайг хэмжүүлэхэд 50 мхүрээгүй 47,19 мболсон тул орон сууцны үнийг илүү нэхэмжилсэн, гражийг дулааны шугамд холбоогүй, материалд 4 600 000 төгрөг орсон байдаг. Хүйтэн граж яагаад ч ийм үнэтэй байхгүй. 2017 онд бохирын шугам бөглөрч би хувиасаа зардал гаргаж засуулсан. Тэр үед 8,0 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн боловч энэ талаараа дурьдаагүй байна... гэсэн.

Нэхэмжлэгч тал орон сууцны талбайн хэмжээ 47,19 мгэдэгтэй маргаж мэтгэлцээгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан Орхон аймгийн ******* баригдаж байгаа Эко Баян-Өндөр жишиг хорооллын амины орон сууцыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээний 2.1.7-д Орон сууцны талбайн хэмжээг гүйцэтгэлээр хүлээн авна. Талбайн хэмжээнд зөрүү гарсан тохиолдолд төлбөрийг нэмж буюу хасаж тооцуулахаар тусгажээ.

Тиймээс орон сууцны талбайн дутуу 2.81 м2-ын үнэ болох 3 512 500 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлтэй байна.

Гражийн хувьд талууд гражийг халуун, хүйтэн аль нь болох талаар гэрээндээ тусгаагүй, энэ талаар тохиролцоогүй байх ба хариуцагч тал дулааны шугамд холбоогүй гражийг 12,0 сая төгрөг гэж байгаа нь үндэслэлгүй ... гэж мэтгэлцсэн.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх гражийн зах зээлийн үнэлгээг үнэлгээний байгууллагаар гаргуулсан бөгөөд гражийг 5 500 000 төгрөг болохыг тогтоосон.

Нэгэнт талууд гэрээндээ гражийг халуун, хүйтэн аль нь болох талаар тусгаагүй байх ба, тухайн гражийн одоогийн зах зээлийн үнэлгээ 5 500 000 төгрөг байх тул ДА ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын гаргасан үнэлгээг баримтлан гражийн үнийг гаргуулах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин хариуцагчийн хүсэлтээр гарын үсгийн шинжилгээ хийлгэж, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаар дүгнэлт гаргуулсанч, уг дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал, орон сууцыг гражийн хамт 76 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэх боловч 50 мыг 1 250 000 төгрөгөөр тооцвол 62 500 000 төгрөг болох бөгөөд гражийг 12,0 сая төгрөг гэж тооцвол нийт 74 500 000 төгрөг болохоор тооцоо гарч байна. Тиймээс нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 76 500 000 төгрөг гэснийг илүү тооцсон гэж үзлээ.

Хариуцагч тал: ...бохирын шугам задрахад нэхэмжлэгч компани засварын үнийг нь өгнө гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч, тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үндэслэлээр гражийн үнэ 5 500 000 төгрөг дээр метр квадратын үнийн зөрүү 3 512 500 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас нийт 9 012 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МД ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 282 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 159 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас 9 012 500 төгрөг гаргуулан МД ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 282 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 159 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА