Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2020/00312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байранд байрлах ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11 байрны 75 тоотод оршин суух Аюур овогт Замбын Отгонгэрэл /регистрийн дугаар ФМ67110669/,

Хариуцагч: *******,*******, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11 байрны 75 тоотод оршин суух Раврад овгийн Раднаагийн Рагчаа /регистрийн дугаар ФД67022414/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 680 389,14 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нар нь тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1130037586 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 500 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Банк нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч *******ийн дахь 5001115821 дансанд 10 500 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2 068 939,68 төгрөг, зээлийн хүүд 2 103 235,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 691,04 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1130037586 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Банкны зүгээс зээлдэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн удаа дараа боломж олгож, дараа дараагийн авах арга хэмжээг хойшлуулж байсан. Гэтэл зээлдэгч амлалтаа зөрчиж зээлийн төлөх төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 789 хоног хугацаа хэтрүүлээд байна.

нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130037586 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8 337 145,86 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 4 086 884,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256 359 нийт 12 680 389,14 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах, *******, ******* нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно., 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. гэж тус тус заажээ. Гэтэл ны 5001115821 тоот данс нь *******ийн харилцах данс тул зээл олгогдсон гэж үзэхгүй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй. *******ийн анд төлсөн 4 174 865 төгрөгийг *******д шилжүүлсэн 10 500 000 төгрөгөөс хасч тооцох ёстой. ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг мөнгийг төлөх үндэслэлгүй. Уг мөнгийг *******ийн дансанд шилжсэн тул *******г наас зээ авсанд тооцохгүй гэжээ.

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь наас зээл авах хүсэлт гаргаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл хавсаргах ёстой байна. ******* зээл олгохыг хүссэн өргөдөл гаргаагүй ******* гарын үсэг зураагүй. Уг мөнгийг *******ийн дансанд шилжсэн тул *******г наас зээр авсанд тооцохгүй. гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК-ийн Эрдэнэт салбар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 680 389,14 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

*******, ******* нар нь өмнөх зээлийн үлдэгдэл 5 999 979,37 төгрөг дээр нэмж 10 500 000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,8 /жилийн 21,6/ хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ХХК-тай 1130037586 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг  ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч *******ийн нэр дээр нээсэн 1130037586 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд ******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

Зээлдэгч *******, ******* нар ХХК-аас нийт 10 500 000 төгрөгийн зээлийг авсан байх ба үүнээс үндсэн зээл 8 337 145,86 төгрөг, хүү 4 086 884,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256 359 төгрөг, нийт 12 680 389,14 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч ******* дээрх зээлийг аваагүй гэдэгтэй маргаагүй.

Харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Хас банк зээлийг олгохдоо миний нэр дээр зээлийн данс нээлгүй шууд харилцах дансанд шилжүүлсэн тул зээл олгогдсон гэж үзэхгүй, энэ нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...1130037586 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, би зээл аваагүй гэж тайлбарлаж байгаа.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.-д Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 4.-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Хас банк 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******, ******* нарт зээл олгохдоо зээлдэгч *******ийн нэр дээр 1130037586 дугаартай зээлийн данс нээж 10 500 000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлсэн зээлийг хариуцагч ашигласан болох нь зээлийн гэрээ /гэрээний 1.3/, дансны хуулга / хх13, 53/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ХХК-тай байгуулсан 1130037586 дугаартай зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, дээрхи гэрээнд хамтран зээлдэгч гэж зурсан гарын үсэг нь *******гийн гарын үсгийн загвартай тохирч байгаа болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 07 сарын 08-ны өдөр гэсэн огноотой, №1130037586 дугаартай Хас банкны ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ гэсэн гарчигтай баримтын Хамтран зээлдэгч: гэсний доод талд болон ард зурагдсан гарын үсгүүд нь *******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэх 77 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.2.-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.1.-д зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтайн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна.

******* нь өөрийн гэр бүлийн хүн болох *******ийн авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэж гэж үзэж банкны зүгээс *******гаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 836,22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 217 836,22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 12 680 389,14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 836,22 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 217 836,22 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА