Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/01122

 

МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

            *******эхэмжлэгч: "*******" ХХК /РД: ****  /       Хаяг:    ****           тоот

Хариуцагч: ******* төрийн байгууллага               Хаяг: ***

 

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, гуравдагч этгээд А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******эхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын *** -ний өдрийн *** дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК болон Д.М нараас 441,658,556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** гудамж, *** дугаар байр, *** тоот, *** талбайтай, 3 өрөө орон сууц, *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, *** тоот, *** м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах *** м.кв талбайтай, нэгж талбарын *** *** дугаарт бүртгэлтэй эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэрийг биелүүүлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоот,   *** м.кв талбайтай орон сууцыг шинжээч томилуулан үнэлүүлэхэд хөрөнгийн үнэлгээний *** ХХК нь *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр **** төгрөгөөр үнэлсэн.

Гэвч хариуцагч байгууллага нь *** оны *** дугаар сарын ***-ний өдөр буюу бүтэн жилийн дараа албадан дуудлага худалдааг зохион байгуулж, дээр дурдсан орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох *** төгрөгөөр оруулсан байна.

Сүүлийн 1 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ асар хурдан өсөж, *** оны үнэлгээ бодитой бус болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг үндэслэн орон сууцыг дахин үнэлүүлэхээр шинжээч томилж өгөхийг *******, Ш-аас тус тус хүссэн боловч татгалзсан.

            Мөн *** оны *** дугаар сарын ***-нд төлбөр авагч Төрийн банкинд төлөх ёстой *** төгрөгийг бүрэн төлж дуусгасан, төлбөр авагч банк *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах хүсэлтээ *******-т хүргүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

            Иймд хариуцагч *******-аас *** оны *** дугаар сарын ***-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоот, ***  м.кв талбайтай орон сууцыг худалдсан хэсгийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

 

            Хариуцагч *******ШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар шийдвэрээр “ГУ*******” ХХК, Д.М нараас *** төгрөг гаргуулан Т ХХК олгож шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт бичгийг *** оны *** дугаар сарын ***-ны өдөр хүлээн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоот,   *** м.кв талбайтай, *** өрөө  орон сууцыг *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн ***  дугаар тогтоолоор битүүмжилж, *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар тогтоолоор хураан авч , *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр шинжээч томилон дээр дурдсан хөрөнгийг үнэлүүлж, үнэлгээний тайланг *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хүлээн авч, талуудад танилцуулахад төлбөр төлөгч ******* ХХК шүүхэд үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд *******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн * дэх заалтын эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, *** тоот, *** м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах *** м.кв талбайтай, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй эзэмших эрх бүхий газрыг *** төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Анхны албадан дуудлага худалдааг *** оны *** дугаар сарын ***-ний өдөр зохион байгуулах тухай *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** тоот тогтоол, *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар мэдэгдлийг талуудад танилцуулж, гарын үсэг зуруулан, тэмдэглэлээр баталгаажуулсан. 

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** тоот тогтоолоор дуудлага худалдааны ялагч болсон А.О-д өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн *** оны *** дугаар сараас хойш нэхэмжлэгч нь дахин үнэлгээ хийлгэх хүсэлт өгөөгүй,  дуудлага худалдаа явагдаж ялагч тодорсны дараа төлбөрөө төлж дуусгасан байна. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Албадан дуудлага худалдааны ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, энэхүү ажиллагааны талаар нэхэмжлэгч *** оны *** дугаар сарын ***-ний өдөр гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байгаа.

Миний бие дуудлага худалдаанд оролцож, зохих журмын дагуу өмчлөх эрхтэй болсон ч эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.

*******эхэмжлэгч шүүхэд хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан, мөн урьд нь үнэлгээний талаар шүүхэд номдол гарган шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү*******ДЭСЛЭХ нь:

 

*******эхэмжлэгч ******* ХХК нь *******ийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан *** оны *** дугаар сарын *** өдөр явагдсан албадан дуудлага худалдааг буюу эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** дүүрэг, *** дүгээр хороо, *** академи, *** гудамж, *** дугаар байр, *** тоот, *** м.кв талбайтай, *** өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гуравдагч этгээд А.О нь тухайн дуудлага худалдаанд оролцож, ялагч болсон, дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч шүүхэд хандан гомдол гаргаснаар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. 

 

*******эхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ *******ийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн шинжээчийн  үнэлгээгээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн, төлбөр төлөгчийг хохироосон, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, дуудлага худалдааг явуулж, ялагч тодорсноос 2 сарын дараа төлбөрөө төлсөн нь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл бболохгүй  гэж маргасан.  

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар шийдвэрээр ГУ******* ХХК, Д.М нараас *** төгрөг гаргуулан Т ХХК-д олгож,  хариуцагч нар үүргээ биелүүлээгүй  тохиолдолд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Эдгээр хөрөнгүүд нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** дугаар байр, ***  тоот, *** м.кв талбайтай, *** өрөө орон сууц, *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, *** тоот, *** м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах *** м.кв талбайтай, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй эзэмших эрх бүхий газар зэрэг болно.

 

Дурдсан шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** оны  *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж *** дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна.

 

*******эхэмжлэгч хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан, дуудлага худалдаа зохион байгуулсан  ажиллагаатай холбогдуулан маргахгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх шаардлагатай байсан,  анхны үнэлгээнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн, зах зээлийн үнэ ханш энэ хугацаанд үлэмж хэмжээгээр өссөн гэж тайлбарладаг.  

 

Маргаж буй эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн ***  дугаар тогтоолоор битүүмжилж, *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар тогтоолоор хураан авч, *** оны *** дүгээр сарын *** ний өдөр шинжээч томилон үнэлүүлж, үнэлгээний тайланг *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хүлээн авч, талуудад танилцуулахад төлбөр төлөгч ГУ******* ХХК шүүхэд үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дүгээр шийдвэр,  *******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн * дэх заалтын эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, *** тоот, *** талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах *** м.кв талбайтай, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй эзэмших эрх бүхий газрыг *** төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

Тодруулбал эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *** төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн,  шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш  дуудлага худалдаа зохин байгуулагдсан *** оны *** дугаар сарын *** ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлт гаргаагүй нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгүүдэд “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж, “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хуулийн дээрд дурдсан зохицуулалтаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн үзэмжээр эд хөрөнгийг дахин үнэлүүлэх, анх тогтоосон үнэлгээнээс үнэ ханшийн өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй, талуудын хүсэлтээр шийдвэрлэхээр байна.

 

Хариуцагч *******-с *** оны *** дугаар сарын ***-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оруулж, иргэн А.О *** төгрөгийн үнийн саналаар ялагч болсон, энэхүү үнийг *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр бүрэн төлсөн байх бөгөөд дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн *** тоот тогтоолоор өмчлөх эрхийг түүнд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногоос хэтрэхгүй хугацаанд танилцуулахаар зааснаас үзэхэд хариуцагч байгууллагын дээд дурдсан ажиллагаа хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл дуудлага худалдааг явуулж, ялагч тодорсоноос хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлсан тохиолдолд эд  хөрөнгөө буцаан авах боломжтой юм

Төлбөр төлөгч нар  *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төлбөр авагч Т ХХК шүүхийн шийдвэрээр төлөх *** төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төлбөр авагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан *** дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, хааж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан байна.

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан.

 

Иймд нэхэмжлэгч ГУ******* ХХК-ийн *******-т холбогдуулан гаргасан албадан дуулага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дуудлага худалдааны үнэд гуравдагч этгээдийн шилжүүлсэн төлбөр *** төгрөг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа бөгөөд нэхэмжлэгчид буцаан олгох болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.4, 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******-д  холбогдуулан гаргасан  *** оны *** дугаар сарын ***-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдааны  эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоот,  *** м.кв талбайтай, *** өрөө  орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ