Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2020/00631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,******* 6 дугаар хороолол 1 дүгээр байр 53 тоот, /Уртбулаг баг 5 дугаар хороолол 2 дугаар байрны 10 тоот /-д оршин суух Жаргал овогт Нямаагийн Оюун-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36 395 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр , нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие хүсэлтийн дагуу түүнтэй 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 29 000 000 төгрөг зээлдүүлэх тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр тохиролцсон ёсоор уг мөнгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийг буцаан төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байхаар тохиролцсон. нь өөрийн өмчлөлийн******* Уртбулаг, 5 хороолол 2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү- 2101005485 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээг байгуулан барьцаалсан. Түүнд зээлүүлж буй 29 000 000 төгрөгийг миний бие өөрийн Голомт банкы 4015100363 тоот данснаас Ч.Оюун-Эрдэнийн 4015005312 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Ч.Оюун-Эрдэнэ нь зээлж авсан мөнгөө төлж барагдуулалгүй өнөөдөр маргааш гэж явсаар өдийг хүрээд байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 29 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3 сарын хүү 5 220 000 төгрөг, гэрээний 3-т заасан алданги 2 175 000 төгрөг нийт 36 395 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг 36 395 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох******* Уртбулаг, 5 хороолол 2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 000153826 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2101005485 дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйццэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... би н.Марзиймаа гэх эдгээр хүмүүст зохион байгуулалттай залилуулж хохирсон талаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл нь цагдаад гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгчихөөд удалгүй 12 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарагсан байна. Надад энэ мөнгийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, нэхэмжлэгч надаас нэг ч удаа үндсэн зээл, зээлийн хүү болон алданги зэргээ нэхэж болон шаардаж байгаагүйгээс харагдана. Би энэ хүний утасны дугаарыг ч мэдэхгүй. Нэхэмжлэгч надтай зээлийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Одоо л шүүх дээр учир ч байна. Би тай ямар ч нөхцөл тохироогүй. Би , н.Марзиймаа нарт холбогдуулж, залилуулсан талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол өгсөн учраас ын нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт тавьсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 08 сарын 28-ний өдөр Марзиймаа нь /Марзиймаагийн хүү миний дунд охин нар нь сургуулийн нэг ангид сурдаг ба эцэг эхийн зөвлөл гэдэг утгаар танил/ надад ШШГА хураагдсан одоо хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байр байна. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн сайн таних учир тэр байрыг надад санал болгоод байна. Би түүнийг аваад зах зээлийн ханшнаас жоохон доогуур маш хурдан зарах тийм ажил байна. Бүх юм бэлэн эхний ээлжинд урьдчилгаа хэрэгтэй байна гээд ярьсан. Үдээс хойш дахин дахин залгаад уулзъя нөгөө 4-26 байр дуудлага худалдаанд орох гээд байна гэсээр намайг гэрээс ирж аваад үл хөдлөхийн дэргэд зогсож байсан танихгүй 2*******тэй цуг Ачит төвийн Байгал нотариат дээр ороход ийм гэрээг батлахгүй гэсэн. Тэгээд нотариат хайж явж байгаад Голомт банкны нотариат дээр очсон. Тухайн үед авах мөнгөн дүн болон зээлийн эргэн төлөх хугацаа зэргийг , Марзиймаа 2 хоорондоо ярьж тохиролцсон байсан. Ингээд өөрийн өмчлөлийн*******ын Уртбулаг баг,5-р хороолол 2 байрны 10 тоот хаягт байршилтай №000153826 гэрчилгээний дугаартай Ү-2101005485 улсын бүртгэлийн дугаартай 36 м,кв бүхий талбайтай, 2 өрөө орон сууцаа барьцаалж 29.000.000 / хорин есөн сая / төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээн дээр Сайнжаргал нь намайг "40150100363 тоот данснаас 4015005312 дансанд 29.000.000 хорин есөн сая шилжүүлсэн гэж гараар биччих гээд байхаар нь би бичсэн юм. Уг зээлийн гэрээг би тухайн үед нь Марзиймаад өөрт нь өгсөн. Гэрээ байгуулах үед би Сайнжаргалд за та 2 сайн тохиролцоорой гэж хэлэхэд тэгнээ гээд салсан. Ингээд тэр өдрөө 29.000.000 төгрөгийг Марзиймаад өгнө гээд салцгаасан. Гэтэл маргааш нь Сайнжаргал утасдаад ерөөсөө чиний дансанд хийлээ гэхээр нь би та хоёр өгч аваагүй юм уу гэтэл чи аваад өгчих гэсэн. Би хөл хүнд хожуу хордлого ихтэй байсан ч Голомт банк ороод данснаасаа 29.000,000 төгрөг авч Марзиймаад өгсөн. Гэтэл одоо нь үндсэн нэхэмжлэл дээрээ бодит байдлыг илтэд гуйвууланнийн хүсэлтийн дагуу түүнтэй гэрээ байгуулсан гэж худлаа зүйл бичсэн байна. Би эдгээр хүмүүст зохион байгуулалттай залилуулж хохирсон талаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл цагдаад дуудагдаж мэдүүлэг өгчихөөд удалгүй 12 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Надад мөнгийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нь нэхэмжлэгч надаас нэг ч удаа үндсэн зээл, зээлийн хүү болон алданги зэргээ нэхэж болон шаардаж байгаагүйгээс харагдана. Нэхэмжлэгч надтай зээлийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй.

Иймд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн , нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч мөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... нэхэмжлэлд тохиролцож ШШГ газарт хураагдсан орон сууцыг худалдан авч худалдах гэж байгаа талаар дурдсан байна. Тэдний хооронд ямар яриа хэлцэл болсон талаар миний бие огт мэдэхгүй юм. Учир нь н.Оюун-Эрдэнэ нь уг зээлийг авахдаа тохиролцож ашиг олох гэж байгаа талаар огт надад хэлээгүй.

Миний бие зээлийн гэрээний эргэн төлөх хугацаа, болон зээлийн хэмжээний талаар тохирсон зүйл байхгүй. Харин зээлийн гэрээний зээлийн хэмжээ, эргэн төлөх хугацааны талаартэй тохиролцож гэрээндээ тусгасан. гэдэг хүн ямар зорилгоор ийм худал зүйлийг нэхэмжлэлдээ бичээд байгааг ойлгохгүй байна. Зээл авахдаа сайхан аашлаад би байраа барьцаанд тавьж байгаа хүн юу гэж мөнгийг чинь төлөхгүй байхав дээ гэрээний нэмэлт нөхцөл дээр хүртэл баталгаа бичиж өгнө гэж хэлж гуйж байсан ба барьцааны гэрээний нэмэлт нөхцөл дээр өөрийн гараар Оюун-Эрдэнэ би зээлээ төлж барагдуулж чадахгүй бол зах зээлийн ханшаар байраа зарж Сайнжаргалыг хохиролгүй болгоно 60 хоног гэж бичиж өгсөн. Түүнийг гуйгаад салахгүй байсан болохоор л түүнд итгээд зээл өгсөн. Ийнхүү бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байтал хэргийг удаашруулах зорилгоор сөрөг нэхэмжлэл гаргаж хугацаа авч хохирсон намайг хохироосоор байгаад гомдолтой байгаа ба сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагчд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 395 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр , нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ , нар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээл болон барьцааны гэрээг тус тус байгуулсан ба уг гэрээний дагуу би 29 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн гэрээний дагуу үндсэн төлбөрт 29 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3 сарын хүү 5 220 000 төгрөг, гэрээний 3-т заасан алданги 2 175 000 төгрөг нийт 36 395 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж маргасан бол хариуцагч дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган түүний үндэслэлээ ...надад уг зээлийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, , н.Марзиймаа нар харилцан тохиролцсон. , нарын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлан маргасан.

29 000 000 төгрөгийгд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний барьцаанд******* Уртбулаг баг 5 хороолол 2 байрны 10 тоотод байрлах орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2101005485 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж мөн өдөр барьцааны гэрээг байгуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч эзэмшлийн Голомт банкны 4015005312 дугаар данс руу 29 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тус банкны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч өөрийн данс руу мөнгө шилжиж орсон гэдэгтэй маргаагүй.

Зээлдүүлэгч нь зээлдэгч өмчлөлд 29 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан, нэхэмжлэгч 29 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул тэрээр хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй.

Зээлдэгч аас нийт 29 000 000 төгрөгийн үндсэн зээлийг авсан байх ба хүүг төлөөгүй, Зээлийн гэрээний 3-т Зээлдүүлэгч нь зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан байх тул үндсэн зээл 29 000 000 төгрөг, 3 сарын хүү 5 220 000 төгрөг, алданги 2 175 000 төгрөг нийт 36 395 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талуудын тохирсон хүү, алдангийн хэмжээ хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул ын нэхэмжилсэн 36 395 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч шүүхэд гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн , нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл;, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлийн тухайд: Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар, эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэр энэ үйлдлээр гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог байхыг ойлгоно. 

Хариуцагч дээрх 29 000 000 төгрөгийг Ч.Марзиймаа авах зорилгоор тай ярилцаж тохиролцсон уг мөнгийг Ч.Марзиймаа авч дүр үзүүлэн зээлийн болон барьцааны гэрээг хийсэн гэж тайлбарласан.

Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн гэрч Р.Хоролгаравын ...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Аманжул гэх******* залгаад Нэг найдвартай хүн байна байраа барьцаалж мөнгө зээлэх гэсэн юм чи хүн амьтнаас асуугаад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би Сайнжаргалаас асуухад За би нөхрөөсөө асууя, хүнээс асууя гэж хэлсэн тэгээд маргааш Сайнаа хариу хэлээд тэгье гэж хэлэхээр бид хоёр Марзиймаатай 6-18, 19 байрны гадаа машинд уулзсан. Тэгээд Марзиймаа нэг хүний байрны итгэмжлэх барьчихсан нэг машин авах гэсэн юм 2 машин олчихвол 2,3 сарын хугацаанд л мөнгөө эргүүлж өгнө, энэ манай хамаатан гэж хэлсэн. Тэгээд Сайнаа бид хоёр энэ эзэн нь хаана байгаа юм бэ гэхэд энд байгаа гээд Марзиймаатай эзэнтэй нь уулзана гээд салаад явсан..., гэх

Гэрчийн ын ...6-19 байрны гадаа машинд Марзиймаа ганцаараа байрны итгэмжлэл барьчихсан сууж байсан юм. Тэгээд Хоролгарав эгч асуусан юм. Чи яасан гэнээ, ямар учиртай юм бэ гэж асуухад Марзиймаа Би урд нүүрсний нэг машин явуулдаг юм. Дажгүй хөөрхөн мөнгө олдог юмаа одоо 2 машинтай болчихвол бүр аятайхан болчих гээд байна. Энэ тухай дүүдээ хэлсэн юм манай дүү Оюун-Эрдэнэ /бид хоёр үеэлүүд/ надад байрны итгэмжлэл хийж өгсөн юм гэж хэлэхэд нь би Марзиймаагаас тэгээд таньд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэхэд 29 000 000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Хорлоо эгч бид хоёр Ийм их мөнгө авах гэж байгаа, үнэхээр дүү чинь юм бол чамайг сайн мэддэг чиний ажлын ашиг орлогыг сайн мэддэг юм бол, дүүтэй чинь уулзаад хуулийн дагуу зээлийн гэрээ хийнэ гэж хэлээд машинаас буусан юм, гэх мэдүүлэгүүд болон хариуцагчийн дээрх тайлбараас Ч.Марзиймаа аас мөнгө авах зорилгоор тай уулзаж, ярилцаж байсан байх боловч хариуцагч тухайн нөхцөл байдлыг мэдсэн, тэрээр зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар 29 000 000 төгрөг болон гэрээнд заасан хугацаанд хүү, алданги төлөх үүргийг хүлээж, тухайн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах үр дагавар үүснэ гэдгийг ойлгон нотариат дээр өөрөө очиж хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ хийж гарын үсэг зурсан /үүнтэй хариуцагч маргаагүй/, түүнчлэн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан байх тул , нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэх үндэслэлийн хувьд:

Хуульд хэлцлийг бичгээр байгуулах, бичгээр байгуулсан хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байхад бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй бол хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуульд зээлийн гэрээний хувьд ямар нэгэн хэлбэрийн шаардлага тавиагүй бөгөөд хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаас үзвэл зээлийн гэрээгээр хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаарджээ.

, нар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээл болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, өөрсдөө гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан болох нь талуудын тайлбар болон гэрч Б.Алтансүхийн , нар өөрсдөө нотариат дээр ирж хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн болон барьцааны гэрээг байгуулж гарын үсэг зурсан, миний хувьд ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэх мэдүүлгээр нотлогдож байх тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

Барьцааны гэрээгээр барьцаалсан******* Уртбулаг баг 5-2 байрны 10 тоот орон сууц нь ганц өмч болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд үүнтэй зохигч нар маргаагүй, 29 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл биш байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчэс 339 925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагчэс зээлийн гэрээний үүрэгт 36 395 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

2.   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэгч д холбогдуулан гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн , нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.   Хариуцагч нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 36 395 000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-12 байрны 10 тоотод байршилтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005485 дугаартай 36,16 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймгийн ШШГА-нд даалгасугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчэс 339 925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА