Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01100

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01100

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүч Б.Бямбасүрэн, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******,*******,*******,*******

Хариуцагч Орхон аймагБаян-Өндөр сум,*******,*******,******* холбогдох

Гэм хорын хохирол 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч Б.Гэрэлт-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******,*******,*******, Захиргааны 2-р байрны гадаа миний 10-91 УНЭ авто машин дотор миний толгойны үснээс зулгааж улмаар нүүрэн хэсэг газарт минь цохиж зодож, надад гэмтэл учруулсан. Уг гэмтлээс болж миний зүүн нүдний доор сорив тогтсон. Мөн тухайн үед гээс өөрийгөө хамгаалах гэж бусдаас тусламж гуйх зорилгоор авто машины хаалгаа онгойлгох үеээр миний ээмэг алга болсон байсан бөгөөд ээмэг минь олдоогүй. Тухайн үед д холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд тус гомдлоор г Зөрчлийн тухай хуульд зааснаар хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдсан гэж үзэн 100 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Харин миний бие мах бодь болон эд хөрөнгөд учирсан хохиролыг тэрээр огт төлөөгүй болно. Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гийн надад учруулсан хохирол болох 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... надад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зодуулсны улмаас зүүн нүднийх нь доод талд сорви тогтсон, надаас зугтаах гэж машиныхаа хаалгыг онгойлгосноор зүүж явсан ээмэг нь алга болсон гэж нийт 850 000 төгрөгийг өр үндэслэлгүйгээр нэхэмжилжээ. Би түүний биед огт гар хүрээгүй болох нь түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох тухай актаар нотлогдох бөгөөд өөрөө ч нэхэмжлэлдээ хүний биед гэмэт учруулахгүйгээр халдсан гэж намайг торгосон тухай бичжээ. Түүний биед гэмтэл учруулаангүйн дээр би түүнд огт гар хүрээгүй бөгөөд түүний өөдөөс эвгүй бүдүүлэг үг ч хэлээгүй байхад яахаараа гийн зүүн нүднийх нь доод талд сорви тогтдог билээ. Намайг 100 000 төгрөгөөр торгосон нь үнэн бөгөөд би гомдол гаргаагүйн шалтгаан гэвэл тухайн үед хэрэг шалтгаж байсан байцаагчийг надтай хуйвалдаж шударгаар хэрэг шалгасангүй гэж хэл ам хийгээд мөн шүүхэд өгч хохирлоо гаргуулж авна гээд байсан учир төрд орж байгаа мөнгө гээд зүгээр орхисон болохоос гэм буруутайдаа зүгээр байгаагүй юм шүү. Би гийн биед гар хүрэх нь битгий хэл эвгүй үг хэлээгүй намайг гүтгэж байгаа хүн энэ гүтгэлгээ өөрөө нотлох учиртай. Харин намайг маш ихээр доромжилж байсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан гэм хорын хохирол 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний биед халдсны улмаас миний ээмэг алга болсон. Өрөөсөн ээмгээ үнэлгээчний үнэлсэн үнэлгээгээр тооцож 322 000 төгрөг, мөн нүдний дор урсан бөгөөд үүндээ эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 528 000 төгрөг, нийт 850 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...миний хувьд цохисон зүйл байхгүй, ээмэг тухайн үед алга болсон нь тогтоогдоогүй гэж тус тус тайлбарлан маргажээ.

******* дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч иргэн гаас ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 99557726 дугаартай утаснаас над руу залгаад зээл чөлөөлөөд өгөөч гэхээр 1 сая 600 мянган төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэйгээр бодож зээлийг чөлөөлж өгсөн билээ. Гэтэл зээл нь өдөртөө гарахгүй худал ярьж залилан хийгээд зогсохгүй машиг дотор минь зодож нүүр урж, үс толгойг зулгайж, маск урж, утсыг минь шидэж чам шиг хүүхэн надад юу ч биш гэж элдэвээр доромжилж хүчирхийлж бие сэтгэл санаа мөнгө төгрөгний хохирол үзүүлсэн тул маш их гомдолтой байна гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн аваач 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2025000396 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн байна.

Уг зөрчлийн хэргийг хянан шалгаад ******* дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргасан гэж үзэж 0026209 дугаартай шийтгэлийн хуудсаар г 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг ******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗЗ/513 дугаартай захирамжаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.Тодруулбал Орхон аймгийн Цагдаагийн газраас нь ...хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргасан гэж дүгнэн, улмаар түүнд 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Тиймээс хариуцагч гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч д гэм хор учирсан, гийн гэм буруу нь д учирсан гэм хортой шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тооцож ээмэгний үнэ нэхэмжилж байгаа ба Ашид билгүүн ХХК-ийн ОРХ20/33 дугаартай үнэлгээний дүгнэлтээр ...2,8 гр өрөөсөн монетон ээмэгний өнөөгийн зэх зээлийн үнийг дараах байдлаар тогтоолоо. Зах зээлийн үнийн судалгааг Мөнгөн завьяа болон Нарантуул захын үнийн мэдээлэлд үндэслэн тооцов 2,5 гр өрөөсөн монтетон ээмэг тоо хэмжээ: 2,8 гр, нэгжийн үнэ, төг: 115 000 төгрөг, нийт үнэ, төг: 322 000 төгрөг гэх дүгнэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд маргаан гарахын өмнө тэй хамт машиндаа сууж байхдаа зүүж явсан ээмэгтэй байгаагаа нотолсон фото зургийг ирүүлсэн ба хариуцагч үүнийг үгүйсгэсэн буюу нэхэмжлэгчийг тухайн үед ээмэггүй /өрөөсөн ээмэг зүүсэн/ байсан гэдгийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасныг баримтлан нэг ээмэгний үнэ болох 322 000 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд нэхэмжилсэн 528 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хэдийгээр нэхэмжлэгчийн зүүн нүдний зовхинд зулгаралт үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч тэрээр ОТЖАК ХХК-ийн Хавай гоо сайхны салонд эмчилгээ хийлгэж 500 000 төгрөгийн төлбөр төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал Хавай гоо сайхны салоны тодорхойлолтод ... овогтой нь зүүн нүдний доод талын сорвиндоо 2019 оны 05 дугаар сараас лазер эмчилгээнд орж эхэлсэн. Одоогийн байдлаар 500 000 төгрөгний үйлчилгээ авсан. Цаашид сорви бүрэн эдгэртэл эмчилгээ үргэлжлэх болно гэж дурдсанаас үзвэл цаг хугацааны хувьд зөрүүтэй, мөн тухайн 500 000 төгрөгийг тус компанид төлсөн гэдэг нь баримтуудаар нотлогдохгүй байх тул 528 000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 24 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч гээс 322 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 24 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

Л.АРИУНЦЭЦЭГ