Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 6-7 тоотод оршин суух Шавар харуул овогт Өлзийнямын Цолмон /регистрийн дугаар РС71051624/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд Түүх нийгмийн ухааны багшийн ажилд орсон. Ийнхүү ажиллаж байх хугацаанд сургуулийн захирал ******* нь намайг хавчин гадуурхаж, хичээлийн анги танхимаар хангаж өгдөггүй байсан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дугаартай *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үндэслэлгүй халсан. Энэхүү тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч энэхүү шийдвэрийг огт биелүүлээгүй байна. Шийдвэрийг биелүүлэх талаар олон удаа захиралд хандаж амаар хүсэлт тавьсан боловч огт биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсны олговорт 2 363 154 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие энэхүү шийдвэрт заасан цалин хөлсөө одоо болтол авч чадалгүй явж байна.

Иймд хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд хянагдаж байгаа *******гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь тус сургуульд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн ухааны багшаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд багш *******той харилцан тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б/54 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ******* нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрээр *******г түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан /2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх/ хугацааны цалин 2.363.154 төгрөгийг сургуулиас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, олговроос зохих суутгал хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ/2020/01979 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, №363, №364 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, үүний дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагааг хийж байна. Одоо төсвийн эрх нээгдээгүй байгаа бөгөөд зохих байгууллагаас санхүүжилт орж, сургуулийн төсвийн эрхийг нээсний дараа *******гийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.363.154 төгрөгийг сургуулийн данснаас татан суутгуулахаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон болно.

Мөн жирэмсний болон амаржсаны амралттай байсан багш нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүх нийгмийн ухааны багшийн ажилдаа эргэж орох өргөдлөө сургуулийн захиргаанд гаргасан бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу г тус сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар ажилд нь эгүүлэн авсан болно. Нэхэмжлэгч ******* нь багшийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар буюу түүх нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хийгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1,-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 3 018 091 төгрөг гэж тодруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

******* нь *******д түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаад, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус сургуулийн захирлын Б/54 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар *******г Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... жирэмсний болон амаржсаны амралттай байсан багш гийн оронд ******* багшийг авсан байсан. багш 2020 оны 02 дугаар сарын 14-ний ажилдаа орох хүсэлтээ гаргасан учир г тус сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар түүх нийгмийн ухааны багшаар ажилд нь эгүүлэн авсан. ******* нь багшийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар буюу түүх нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хийгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1,-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай *******г ажилд авах тухай тушаал, мөн сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дугаартай *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалууд ирсэн байна.

Дээрх хоёр тушаалыг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа: ...захирал *******д тушаал гарсан гэж хэлсэн гэсэн. Тушаалаа ав гэхэд авалгүй гараад явсан гэсэн. Тушаалаа авахгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сонирхолтой байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулна... гэсэн.

Хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар нотлогдоогүй, харин нэхэмжлэгч ******* нь Б/02, Б/04 дугаар тушаалуудыг өнөөдөр л харж байна, энэ тушаалуудыг нөхөж гаргасан байх. Би сургууль дээр 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл байнга очиж байсан. Захирал надад тушаалын талаар юу ч хэлээгүй. Харин ч, яасан нь мэдэгдэхгүй таг болчихоор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан. Анх надад багшийн оронд түр ажилд орж байгаа гэж хэлээгүй. Бүр орон тоон дээр орж байгаа гэчхээд тушаал гаргахдаа түр гэж гаргасан байсан... гэсэн тайлбар гаргасан.

Нэгэнт *******г *******д түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба, тус сургуулийн захирал 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б/02 дугаартай *******г ажилд авах тухай тушаал гаргасан ч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б/04 дугаартай тушаал гарган *******г ажлаас чөлөөлсөн гэх боловч тухайн тушаалуудаа нэхэмжлэгчид мэдэгдэж, танилцуулаагүй, мөн гардуулаагүй байна.

Тиймээс хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрт *******гийн нэг сарын цалинг 1 181 577 төгрөг болохыг тогтоосон байх ба, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 3 сар ажлын 12 хоногоор тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрч байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд 3 018 091 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байх ба, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 63 239 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3 018 091 төгрөгийг гаргуулан *******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан *******гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг *******д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 63 239 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА