Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 91

 

Ө..............гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Ерөнхий

 боловсролын ............. дугаар сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.............. даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө..............гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг,

Хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн захирал Л..............ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Энхбаатар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд Түүх нийгмийн ухааны багшийн ажилд орсон. Ийнхүү ажиллаж байх хугацаанд сургуулийн захирал Л.............. нь намайг хавчин гадуурхаж, хичээлийн анги танхимаар хангаж өгдөггүй байсан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дугаартай Ө..............г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үндэслэлгүй халсан. Энэхүү тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч энэхүү шийдвэрийг огт биелүүлээгүй байна. Шийдвэрийг биелүүлэх талаар олон удаа захиралд хандаж амаар хүсэлт тавьсан боловч огт биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсны олговорт 2..............6..............154 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие энэхүү шийдвэрт заасан цалин хөлсөө одоо болтол авч чадалгүй явж байна. Иймд хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн захирал Л.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч Ө.............. нь тус сургуульд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн ухааны багшаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд багш Ө..............той харилцан тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б/54 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Ө.............. нь 2019 оны 12 дугаар сарын .............0-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрээр Ө..............г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан /2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх/ хугацааны цалин 2..............6..............154 төгрөгийг сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Ө..............д олгож, олговроос зохих суутгал хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ/2020/01979 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, №.............6............., №.............64 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, үүний дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4.............7 дугаар нээлттэй хорих ангийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагааг хийж байна. Одоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн төсвийн эрх нээгдээгүй байгаа бөгөөд зохих байгууллагаас санхүүжилт орж, сургуулийн төсвийн эрхийг нээсний дараа Ө..............гийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2..............6..............154 төгрөгийг сургуулийн данснаас татан суутгуулахаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон болно. Мөн жирэмсний болон амаржсаны амралттай байсан багш М.Оюунтуяа нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүх нийгмийн ухааны багшийн ажилдаа эргэж орох өргөдлөө сургуулийн захиргаанд гаргасан бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу М.Оюунтуяаг тус сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/0............. дугаартай тушаалаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар ажилд нь эгүүлэн авсан болно. Нэхэмжлэгч Ө.............. нь М.Оюунтуяа багшийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар буюу түүх нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хийгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1,-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор ..............018.091 төгрөгийг гаргуулан Ө..............д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ө..............гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 6..............2.............9 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн захирал Л.............. давж заалдсан гомдолдоо:

Ө.............. нь тус сургуульд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн ухааны багшаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд багш Ө..............той харилцан тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б/54 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Б.............. нь 2019 оны 12 дугаар сарын .............0-ны өдөр шүүхэд хандаж улмаар тус шүүхийн шийдвэрээр Ө..............г Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд түүх, нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2..............6..............154 төгрөгийг сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговроос зохих суутгал хийж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрийг биелүүлж Ө..............г жирэмсний амралтаа эдэлж байгаа багш М.Оюунтуяаг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар томилсон. М.Оюунтуяа багш нь 2020 ны 02 дугаар сарын 14-ний өдөр түүх, нийгмийн ухааны багшийн ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн .............5 дугаар зүйлийн .............5.1.4.-т зааснаар М.Оюунтуяаг ажилд нь авч, М.Оюунтуяа багшийг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар ажиллаж байсан Ө..............г ажлаас чөлөөлсөн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт ..............018.091 төгрөгийг гаргуулах Ө..............д олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхэд М.Оюунтуяа багшийг ажилд авсан тушаал, түүний ажилд орсноосоо хойш цалин авч байсан болохыг нотолсон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад шүүх дээрх баримт баримтуудыг үнэлэлгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн бөгөөд “... Ө..............г ажлаас чөлөөлсөн гэх боловч тухайн тушаалуудаа түүнд мэдэгдэж танилцуулаагүй, гардуулаагүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ө..............д М.Оюунтуяа багшийг ажилдаа эргэж орох болсон тул ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар удаа дараа мэдэгдсэн боловч тушаалаа ирж, гардаж аваагүй бөгөөд дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдварын цар тахал гарсантай холбоотойгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоосон ба багш нарыг сургууль дээр цуглуулахгүй, гэрээсээ цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах болсонтой холбоотойгоор Ө..............д тушаалуудыг албан ёсоор мэдэгдэж чадаагүй. Ө..............д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тус тус гардуулж өгсөн болно. Төсвийн байгууллага нь нэг ажлын байран дээр нэг л хүнд цалин өгөх ёстой бөгөөд нэг ажил албан тушаалд анхан шатны шүүхийн шийдвэрээр давхардуулан ..............018.091 төгрөгийг гаргуулан Ө..............д олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.............. нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор ..............018.091 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор ..............018.091 төгрөгийг гаргуулан Ө..............д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан Ө..............гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд даалгаж шийдвэрлэжээ.

Ө.............. нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуульд түүх нийгмийн ухааны багшаар ажилд орж ажиллаж  байгаад, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус сургуулийн захирлын Б/54 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч Ө..............г Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ. Энэхүү шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар Ө..............г ажилд авах тухай тушаал, мөн сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дугаар Ө..............г ажлаас чөлөөлөх тухай тушаалууд гарсан байгаа хэдий ч нэхэмжлэгчид мэдэгдэж, танилцуулаагүй, мөн гардуулаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., .............6 дугаар зүйлийн .............6.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрт Ө..............гийн нэг сарын цалинг 1.181.577 төгрөг болохыг тогтоосон байх ба, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ............. сар ажлын 12 хоногоор тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрч байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд ..............018.091 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ............. дугаар сургуулийн захирал Л.............. нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн .............8 дугаар зүйлийн .............8.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн .............8 дугаар зүйлийн .............8.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ тэрээр биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч байгууллагагын төлөөлөгч Л..............ийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л..............ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6..............2.............9 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л..............ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Л..............ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6..............2.............9 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

.............. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б..............

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                    Б.БАТТӨР