Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2020/00959/и |
Дугаар | 142/ШШ2020/01244 |
Огноо | 2020-10-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2020/01244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
"28 416 850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 13 515 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би *******гаас 2019-07-01-ний өдрөөс 2019-12-27-ны хооронд нийт 83 750 000 төгрөгийг зээлдэж аваад 112 162 250 төгрөг төлж, илүү 28 416 850 төгрөг төлжээ. Бид хоёр мөнгө өгч авалцахдаа зээлийн гэрээ хийж байгаагүй бөгөөд миний тооцоогоор 5 100 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж бодож байтал нөхрийн маань эзэмшлийн ПРИУС-30 маркийн 22-54 УАЕ улсын дугаартай авто машиныг хууль бусаар 2020-03-05-ны өдөр авчихаад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байгаа юм. Би *******гийн надад зээлдүүлсэн мөнгө, би өөрөө буцааж төлсөн тухай дансны хуулгуудаа шүүж үзэхэд дээрх тооцоо гарч байгаа учраас би түүнд ямар нэгэн өглөг байхгүй харин илүү шилжүүлсэн 28 416 850 төгрөгөө гаргуулан авна.
Иймд *******гаас 28 416 850 төгрөг гаргуулан ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч ******* 2019-07-01-ний өдрөөс 2019-12-27-ны хооронд хариуцагч *******гаас 16 удаа нийт 95 250 000 төгрөгийг зээлдэж аваад 59 удаа нийт 113 338 250 төгрөг төлж авсан мөнгөнөөсөө 18 088 250 төгрөгийг илүү төлсөн байгаа учраас хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Хариуцагч *******агаас авсан болон буцааж төлсөн болохыг дараах байдлаар тайлбарлаж байна:
*******гаас ХААН банкны ******* дугаартай данснаас, ГОЛОМТ банкны *******, дугаартай данснуудаас тус тус хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг орж ирж байсан болохыг жагсаавал: 1.2019-07-01-нд 2.500.000 төгрөг, 2.2019-10-11-нд 6.000.000 төгрөг, 3.2019-10-16-нд 300.000 төгрөг, 4.2019-10-29-нд 8.000.000 төгрөг, 5.2019- 11-06-нд 1.000.000 төгрөг, 6.2019-11-15-нд 1.150.000 төгрөг, 7.2019-11-28-нд 13.000.000 төгрөг, 8.2019-12-19-нд 3.700.000 төгрөг, 9.2019-12-27-нд 1.200.000 төгрөг, 10.2019-12-28-нд 7.000.000 төгрөг, 11.2019-7-23-нд 1.000.000 төгрөг, 12.2019- 10-07-нд 16.600.000 төгрөг, 13.2019-9-04-нд 4.000.000 төгрөг, 14.2019-12-27-нд 20.000.000 төгрөг, 15-2019-12-27-нд 2.000.000 төгрөг, 16. 2019-8-16-нд 7.800.000 төгрөг нийт 17 удаа 95.250.000 төгрөг шилжүүлжээ.
Нэхэмжлэгч ******* өөрийн ХААН банкны 5091359568 дугаартай данс.Голомт банкны 4015006897 дугаартай данс, Капитрон банкны 3054005460 дугаартай данснуудаас *******гийн өгсөн данснуудруу төлбөрөө бэлэн бусаар шилжүүлж тооцоо хийж байсан болохоо дараах байдлаар жагсаавал:
Үүнд:1.2019-10-10-нд 18.260.000 төгрөг, 2.2019-10-14-нд 4.370.000 төгрөг, 3.2019-11-04-нд 1.080.000 төгрөг, 4.2019-11-05-нд 3.060.000 төгрөг, 5.2019-11-06-нд 10.000 төгрөг, 6.2019-11-07-нд 30.000 төгрөг, 7.2019-11-09-нд 40.000 төгрөг, 8.2019-11-11-нд 350.000 төгрөг, 9.2019-11-11-нд 250.000 төгрөг, 10.2019-11-11-нд 190.000 төгрөг, 11.2019-11 -11 -нд 10.000 төгрөг, 12.2019-11-11-нд 220.000 төгрөг, 13.2019-11-11-нд 20.000 төгрөг, 14.2019-11-15-нд 1.170.000 төгрөг, 15.2019-11:20-нд 90.000 төгрөг, 16.2019-11-23-нд 45.000 төгрөг, 17.2019-12-06-нд 14.500.000 төгрөг, 18.2019-12-06-нд 300.000 төгрөг, 19.2019-12-09-нд 3.700.000 төгрөг, 20.2019- 12-20-нд 3.000.000 төгрөг, 21.2019-12-23-нд 770.000 төгрөг, 22.2020-01-03-нд 1.000.000 төгрөг, 23.2020-01 -03-нд 3.100.000 төгрөг, 24.2020-01 -09-нд 2.000.000 төгрөг, 25.2020-01-10-нд 6.000.000 төгрөг, 26.2020-01 -10-нд 1.000.000 төгрөг, 27.2020-01-18-нд 180.000 төгрөг, 28.2020-01-18-нд 37.250 төгрөг, 29.2020-01-20-нд 500.000 төгрөг, 30.2020-01-21-нд 2.800.000 төгрөг, 31.2020-01 -21 -нд 200.000 төгрөг, 32.2020-01-22-нд 7.500.000 төгрөг, 33.2020-01-28-нд 500.000 төгрөг, 34.2019-08-28-нд 600.000 төгрөг /КАПИТРОН/, 35.2019-07-09-нд 400.000 төгрөг/ГОЛОМТ/, 36.2019-07-17-нд 2.550.000 төгрөг/ГОЛОМТ/, 37.2019-08-11-нд 1.000.000 төгрөг/ГОЛОМТ/, 38-49.2019-08-16-ны өдөр 800.000 төгрөгөөр 12 удаа=9.600.000 төгрөг"ГОЛОМТ банкан дахь данснаасаа, 50.2019-08-26-нд 3.000.000 төгрөг, 51.2019-08-26-нд 2.000.000 төгрөг, 52.2019-08-26-нд 2.800.000 төгрөг, 53.2019-08-27-нд 1.100.000 төгрөг, 54.2019-08-27-нд 80.000 төгрөг, 55.2019-08-29-нд 800:000 төгрөг, 56.2019-10-31-нд 8.480.000 төгрөг/КАПИТРОН/, 57.2019-10-3 1-нд 400.000 төгрөг Нарангаравын дансаар хийсэн, 58.2019-10-31 -нд 950.000 төгрөг, 59.2019-10-31-нд 1.296.000 төгрөг нийт 59 удаа 113.338.250 төгрөг төлж авсан мөнгөнөөсөө 18.088.250 төгрөг илүү төлсөн учраас түүний гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
Иймд: Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь огт үндэслэлгүй худал, намайг гүтгэсэн байх тул бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. *******тэй миний бие 2016 онд Булган аймагт Эрдмийн өргөө цогцолбор сургуульд багшийн ажил хийдэг байхдаа танилцсан. ******* нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр миний 80070334 дугаартай утсанд холбогдож ******* байна Солонгост ажил хийж байгаад ирсэн Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа, Ажилд ороод удаагүй байгаа болохоор зээл гарахгүй байна, мөнгө байвал зээлээч гэж гуйсан. Түүнд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгө зээлдүүлэх харилцаатай байсан. Тэрээр мөнгө хэрэг боллоо гэж байнга залгаж, заримдаа гэрт байнга ирж, хаалга үүд балбаж заавал надаас мөнгө зээлж авах ёстой юм шиг зан гаргадаг байсан. Энэ талаарх баримтууд болох Мессеж, фэйсбүүкийн чатууд нь байдаг. ******* нь нэхэмжлэлдээ 28 416 850 төгрөг илүү төлсөн гэсэн нь худал бөгөөд өөр хүнд шилжүүлсэн мөнгөө буруу тооцоолж надаас нэхсэн байна. Би түүнд өглөгтэй бус харин ч авлагтай юм. Энэхүүавах ёстой мөнгөө түүнээс нэхэмжлэх болно. *******ийн нөхөр болох нь хүртэл надаас мөнгө аваад буцааж төлөөгүй өдийг хүрсэн. ******* ажлынхаа газрын хүмүүсээс мөнгө зээлж аваад өдийг хүртэл төлөөгүй. Мөн Эрүүгийн хэргийн шүүхээр залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байдаг. Ийнхүү надад өглөгтэй атлаа надаас мөнгө нэхээд байгаа байдлаас түүний ямар хүн болох нь тодорхой харагдаж байна. Ийнхүү түүний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь огт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Т.Батбилэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар ажиллаж байна. Миний бие Т.Батбилэгтэй 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 28 хүртэл ******* /ХААН банк/, ******* /Голомт банк/, /Голомт банкны/ дансаар дараах он, сар, өдөртэй төгрөгийг шилжүүлсэн.
1. 2019.07.01-нд 2 500 000, 2. 2019.10.11-нд 6 000 000, 3. 2019.10.26-нд 300 000, 4. 2019.10.29-нд 8 000 000, 5. 2019.10.29-нд 650 000 годон гутал захисан боловч ирээгүй, 6. 2019.11.06-нд - 1 000 000, 7. 2019.11.15-нд - 1 150 000, 8. 2019.11.28-нд - 13 000 000, 9. 2019.12.19-нд - 3 700 000, 10. 2019.12.27-нд - 1 200 000, 12. 2019.08.16-нд - 7 800 000, 13. 2019.08.19-нд 1 000 000, 14. 2020.01.29-нд - 700 000, 15. 2019.07.23-нд 1 000 000, 16. 2019.08.06-нд 800 000, 17. 2019.08.12-нд - 9 800 000, 18. 2019.10.07-нд 16 600 000, 19. 2019.11.04-нд 4 000 000, 20. 2019.11.28 -нд 300 000, 21. 2019.12.19-нд 3 700 000 / 83 200 000 төгрөг шилжүүлсэн.
Харин ******* нь миний данс руу дараах он, сар, өдөртөө мөнгө хийсэн байна.
1. 2019.10.10-нд -1 826 000, 2. 2019.10.14-нд - 4 370 000, 3. 2019.11.04-нд - 1 080 000, 4. 2019.11.05-нд - 3 060 000, 5. 2019.11.11-нд - 1 040 000, 6. 2019.11.15-нд 1 170 000, 7. 2019.12.06-нд 14 500 000, 8. 219.12.06-нд 300 000, 9. 2019.12.19-нд - 3 700 000, 10. 2019.12.20-нд 3 000 000, 11. 2019.12.23-нд 770 000, 12. 2019.08.28-нд 600 000, 13. 2019.07.06-нд 400 000, 14. 2019.07.17-нд 2 550 000, 15. 2019.08.11-нд 1 000 000, 16. 2019.08.15-нд 9 600 000, 17. 2019.08.15-нд 1 000 000, 18. 2019.08.15-нд 200 000, 19. 2019.08.26-нд 3 000 000, 20. 2019.08.26-нд 2 000 000, 21. 2019.08.26-нд 2 800 000, 22. 2019.08.27-нд 1 100 000, 23. 2019.08.27-нд 80 000, 24. 2019.08.29-нд -800 000, 25. 2019.10.31-нд 8 480 000, 26. 2019.10.31-нд 950 000 / 85 810 000 төгрөг, Үүний зөрүү 2 610 000 төгрөг байна. Үүнийг Т.Батбилэг нь хүү гэж тооцож хүлээн зөвшөөрч дуусгасан билээ. Ингээд Т.Батбилэг бид хоёр тооцоо нийлж дууссаны дараа 2019.12.27-нд 6 микрт 4 өрөө байр зах зээлийн ханшнаас хямд авах гээд байна чи л найздаа тусалж мөнгө зохицуулаад өгөөч гээд гуйгаад байхаар би 29 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан боловч 2020.01.03-наас 2020.02.28-ны хооронд 23 900 000 төлөөд үлдэгдэл 5 100 000 төгрөгийг хүүгийн хамт одоо хүртэл төлж дуусгаагүй. Байр авах гэж надаас 29 000 000 зээлсэн боловч байраа аваагүй залилангийн шинжтэй байсан тул Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч иргэний эрх зүй маргаан гэж татгалзсан.
Иймд 2019.12.27-нд өгсөн 29 000 000 -ээс үлдэгдэл 5 100 000 төгрөгний сарын хүү 765 000 одоогийн байдлаар 11 дэх сар луугаа орсон. Ингээд нийт 13 515 000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 28 416 850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* нь *******ээс 13 515 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд хүү тооцох тухай бичгийн гэрээ албан ёсоор хийгдээгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь *******д 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд мөнгө зээлүүлж, өгч авалцаж байсан талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь *******гаас илүү төлсөн мөнгө гэж 28 416 850 төгрөг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан бөгөөд шүүх хуралдаан дээр дахин нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 18 088 250 төгрөг гаргуулна гэсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...би *******т мөнгөний өглөг байхгүй, харин авцаатай. Өөр хүнд шилжүүлсэн мөнгөө буруу тооцоолж надаас нэхсэн байна гэсэн.
Талууд аль аль тал нь банкуудын дансны хуулгуудаа, мөн тус бүрдээ он, сар, өдөртэй шилжүүлсэн мөнгөнийхөө дүнг бичиж ирүүлсэн. Энэ бичиж ирүүлсэн мөнгөнийхөө дансанд орж ирээгүй гэх хэсгийг нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн тооцоололтой харьцуулан бичиж, өгсөн болохоо нотолж банк болон дансны хуулгыг мөн тодруулж ирүүлсэн.
Дээрх, талуудаас ирүүлсэн он, сар, өдөртэй шилжүүлсэн мөнгөний дүнг ******* болон ******* нарын банкны дансны хуулгуудтай тулгаж үзлээ. Тэгэхэд *******гийн бичиж ирүүлсэн *******ийн тооцоонд оруулаагүй гэсэн баримтуудыг шүүж, тулгаж үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 3 700 000 төгрөгийн ХААН банкны гүйлгээ, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 700 000 төгрөгийн гүйлгээнээс бусад гүйлгээ /мөнгө/ *******ийн дансанд орсон байна. Мөн *******ээс шилжүүлсэн 800 000 төгрөгийг 8,0 сая төгрөг гэж андуурч бичсэн болохоо нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн тооцоолсон тооцооллоос зөрсөн 4 400 000 төгрөг, мөн нэхэмжлэгчид илүү төлөгдсөн /хариуцагч мөн өөрөө *******ийг илүү шилжүүлсэн гэж тайлбарладаг/ 2 610 000 төгрөгийг хариуцагчид өгөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: ... хариуцагч ******* нь *******ээс 13 515 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийг ******* хүлээн зөвшөөрөөгүй, шүүх сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие Т.Батбилэгтэй 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 28 хүртэл ******* /ХААН банк/, ******* /Голомт банк/, /Голомт банкны/ дансаар он, сар, өдөртэй төгрөгийг шилжүүлж байсан. Ингэхдээ би нийт 83 200 000 төгрөг шилжүүлж, ******* надад 85 810 000 төгрөг шилжүүлж, үүний зөрүү 2 610 000 төгрөг болсон. Үүний 2 610 000 төгрөгийг нь хүүд тооцоод тооцоог дуусгасан. Ингээд Т.Батбилэг бид хоёр тооцоо нийлж дууссаны дараа 2019.12.27-нд 29 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан боловч 2020.01.03-наас 2020.02.28-ны хооронд 23 900 000 төгрөг төлөөд үлдэгдэл 5 100 000 төгрөгийг хүүгийн хамт одоо болтол төлж дуусгаагүй. Иймд 2019.12.27-нд өгсөн 29 000 000 төгрөгний үлдэгдэл 5 100 000 төгрөгний сарын хүү 765 000 төгрөг одоогийн байдлаар 11 дэх сар луугаа орсон. Иймд нийт 13 515 000 төгрөгийг *******ээс нэхэмжилнэ гэсэн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ******* шаардах эрхтэй байна.
******* нь *******т 2019.12.27-ны өдөр 29 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч үүнийхээ 23 900 000 төгрөгийг нь ******* буцааж төлсөн, үлдэгдэл 5 100 000 төгрөгийг төлөөгүй гэдэг.
******* нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрдөггүй бөгөөд түүний нөхөр С.Нарансүх 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *******гаас өөрийн эзэмшлийн ПРИУС-30 маркийн 22-54 УАЕ дугаартай авто машиныг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлд *******ийн нөхөр : ...С.Золзяа 2019-12-27-ны өдөр миний эхнэр *******т 29 000 000 төгрөг зээлүүлсэн юм билээ. Энэ мөнгөнийхөө 23 900 000 төгрөгийг нь манай эхнэрт буцааж өгөөд, 5 100 000 төгрөгийг өгөөгүй үлдэгдэл байгаа болохыг 2020-03-04-ний өдөр мэдсэн. ...хариад эхнэрээ *******д 25,0 сая төгрөгийн өглөгтэй эсэхийг асуухад 5 100 000 төгрөг өгөх ёстой гэхээр нь 3 дугаар сарын 06-нд 5 100 000 төгрөгийг нь өгөөд машинаа авъя гэтэл С.Золзяа үгүй 25,0 сая төгрөг өгч байж машинаа авсан гэсэн... утга бүхий нэхэмжлэл гаргаж тус шүүх уг хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ нэхэмжлэлд 2020-03-04-ний өдөр нөхөр мэдэж, эхнэр *******ээс асуусан байх ба үүнээс хойш тэдний хооронд ямар нэгэн мөнгө шилжүүлсэн төлбөр тооцоо хийгдсэн зүйлгүй байна.
Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан ч, хүүг 11 сараар бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хүү тооцохоор гэрээг сунгасан баримтгүй байна.
Иймд ******* нь *******д 5 100 000 төгрөгийг өгөх ёстой байжээ гэж шүүх дүгнэсэн бөгөөд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 304 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 225 525 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гаас 18 088 250 төгрөг гаргуулах *******ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан *******ээс 13 515 000 төгрөг гаргуулах *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 304 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 225 525 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА