Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1201

 

 

 

 

     2020            9             17                                        2020/ДШМ/1201

 

    М.П, Д.М, С.Э Б.Б, Т.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор  С.Эрдэнэбаяр,

хохирогч Ц.М,

хохирогч Б.Э, Н.М нарын өмгөөлөгч Б.Ч,

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, Э.Мягмардорж,

шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Т.Хонгор, Ц.Шийтэрчулуун,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж, шүүгч Ч.Обаяр, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/548 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.П, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч С.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Хонгор, хохирогчийн өмгөөлөгч Д.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.П, Б.Б, Д.М, С.Э, Т.А нарт холбогдох 1805 0290 10683 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч М.П нь ганцаараа:
    1. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлэн хуурч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг тосгоны ... тоотод оршин суух хаягтай Ч.С-ээс ... дугаарын тоот данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
    2. Э.Э-аас 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбарын хажууд байрлах нотариатын газарт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 3.700.000 төгрөг,
    3. Б.Ц-ээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт”, “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг,
    4. Э.Р-оос 2018 оны 3  дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу виз 3 жилээр найдвартай гаргана” гэж хуурч 5.500.000 төгрөг,
    5. Ж.О-аас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч 12.500.000 төгрөг,
    6. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Солонгос Улс руу гаргаж өгнө” гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух С.Г-ээс өөрийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
    7. Ж.У-оос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 10.500.000 төгрөг,
    8. Р.О-ын эзэмшлийн “Ipad” таблетыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “1.300.000 төгрөгөөр авна, мөнгийг нэг дэх өдөр өгье” гэж төөрөгдөлд оруулан, хуурч залилан авч 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан,
    9. Б.Б-аас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22.683.600 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг иж бүрэн компьютерыг “мөнгө орж ирэхээр өгнө” гэж хуурч авсан, мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “байрны мөнгө өгөх гэсэн юм” гэж хэлээд 500.000 төгрөг, мөн 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан ба нийт 23.283.600 төгрөгийн хохирол учруулсан,
    10. Г.Б-аас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 1.500.000 төгрөг,
    11. Э.М-аас 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мичид” зочид буудалд түүний эзэмшлийн “macbook”-ийг хууран авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
    12. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон “...2.500.000 төгрөгөөр тооцоод эгчийнхээ аялал жуулчлалын компанид авч өгнө...” гэж хуурч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хохирогч М.Л-ийн эзэмшлийн Никон-D750 загварын зургийн аппаратыг иргэн С.С-аас авч 1.500.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 71.068.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.П нь Г.Б-тэй бүлэглэн:

  1.  П.Л-ээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз 3 жилээр найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг,
  2. Ч.Д-ээс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрийн хажуугийн Марал пабын хажууд байрлах нотариатад уулзан “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг,
  3. М.М-аас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” хэмээн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Сандэй төвийн баруун талд 107 дугаартай байрны 1 давхарт байрлах нотариатын газар зээлийн гэрээг байгуулан өөрийнхөө данс руу 3.000.000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан,
  4. П.Н-аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч 6.000.000 төгрөг,
  5. Б.Бээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор уулзан “Солонгос Улс руу гэрээний ажилтны виз гаргаж өгнө” гэж хуурч  4.000.000 төгрөг,
  6. Ц.Д-оос 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээний ажилтнаар гаргаж өгнө” гэж хуурч 4.000.000 төгрөг,
  7. Д.Б-аас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч нийт 3.800.000 төгрөг,
  8. Э.Г-аас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эх нялхас эмнэлэг дотор “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз 3 жилээр найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Сандэй худалдааны төвийн орчим 5.000.000 төгрөгийг авч нийт 8.000.000 төгрөгийг залилж авсан,
  9. Н.Б-аас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын орчим “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 4.000.000 төгрөг,
  10. Б.Н-аас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 6.000.000 төгрөг,
  11. Д.О-аас 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко худалдааны төвийн гадна уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 3.900.000 төгрөг,
  12. Ж.Л-аас 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөг,
  13. Б.Б-аас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Эко худалдааны төвийн хажууд байрлах нотариат дотор уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө ” гэж хуурч 3.000.000 төгрөг,
  14. Ч.Г-аас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчим уулзан “Солонгос Улсад гэрээгээр ажиллуулж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  15. Ч.С-аас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Сувдан төвийн АТМ”-ийн хажууд “Солонгос Улсад гэрээгээр ажиллуулж өгнө” гэж хуурч 1.000.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч М.П нь шүүгдэгч Д.Мтай бүлэглэн:

  1. Д.Ж-ээс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна” гэж хуурч 9.000.000 төгрөгийг,
  2. М.Г-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны орчим “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөг,
  3. Д.Д-аас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 1 цэгийн үйлчилгээний дотор уулзан “Солонгос Улс руу гэрээгээр явуулж өгнө” гэж хуурч 8.400.000 төгрөг,
  4. Л.Н-аас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 5.000.000 төгрөг,
  5. Б.О-оос 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо “Солонгос Улс руу гэрээгээр гарч ажиллуулна” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  6. Ж.М-оос 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын хажууд “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж ажиллуулна” гэж хуурч 4.000.000 төгрөг,
  7. Т.А-аас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 999.900 төгрөг,
  8. П.М-ээс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 1 давхарт уулзан “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 9.000.000 төгрөг,
  9. Б.Э-ыг 2018 оны 02 дугаар сарын 10-наас 22-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын ойролцоо “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж ажиллуулна” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  10. Ц.Н-ээс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн 5 дугаар давхарт нотариатаар гэрээ байгуулан “Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч 2.800.000 төгрөгийг
  11. Э.Д-аас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах орчимд уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө ” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  12. Н.Э-оос 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө ” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  13. А.Э-аас 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын урд “Солонгос улсад виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  14. Г.Т-аас 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудал дээрээс “Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  15. Д.Л-оос 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ төвийн гадаа, “Солонгос улсад 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  16. Б.М-аас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрийн орчимд “Бүгд Найрамдах Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  17. Н.М-аас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч М.П нь Г.Б болон шүүгдэгч Д.М нартай бүлэглэн:

  1. Б.Б-аас 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрийн хажууд “Бүгд Найрамдах Солонгос Улсад 3 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг,
  2. Б.Э-аас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз 3 жилээр найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч М.П нь Г.Б болон шүүгдэгч Т.А нартай бүлэглэн:

  1. Ц.Ц-оос 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо нотариатын газар уулзан “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж ажиллуулна” гэж хуурч 7.000.000 төгрөг,
  2. Э.М-ээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улс руу 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө” хэмээн Да хүрээ захын ойролцоо бэлнээр 2.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүр дотор Зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөг буюу нийт 4,500,000 төгрөг,
  3. С.О-оос 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 8.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч М.П нь шүүгдэгч Д.М, Б.Б нартай бүлэглэн:

  1. Ц.Н-оос 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор уулзан “Бүгд Найрамдах Солонгос Улсад виз гаргаж өгнө” гэж хуурч 11.000.000 төгрөг,
  2. М.У-аас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна” гэж хуурч 5.500.000 төгрөгийг,
  3. Т.Х-аас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн орчимд “Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг,
  4. Ц.М-аас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах нотариатын газар түүний дүү Д.Т, Д.А нарт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 11.000.000 төгрөг,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний дүү П.Э-т “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг шилжүүлэн авч нийт 16.500.000 төгрөгийг,

  1. Г.А-аас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчимд “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  2. Б.Б-оос 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр виз гаргахад урьдчилгаа 500.000 төгрөгийг, мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчинд 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө” гэж хуурч 10.500.000 төгрөг буюу нийт 11.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч М.П нь шүүгдэгч Д.М, С.Э нартай бүлэглэн:

  1. Б.Ч, Б.Ч, Ч.Б нараас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын гадна 7.500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шөнийн зах худалдааны төвийн 1 давхарт уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө, нэг хүний 5.000.000 төгрөг” гэж хуурч, гэрээ хийн нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан,

 

Шүүгдэгч М.П нь шүүгдэгч С.Этэй бүлэглэн:

  1. О.Д-ээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  2. Б.М-ээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын нотариатын газар уулзан зээлийн гэрээгээр халхавч хийн “Солонгос Улсад ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  3. С.Ч-аас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  4. Н.О-аас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 10.000.000 төгрөг,
  5. О.М-оос 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 6.000.000 төгрөг,
  6. Т.Д-ээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбараар дамжуулан “Америкийн Нэгдсэн Улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг,
  7. Д.С-аас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан минж плазагийн хажууд уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 4.500.000 төгрөг,
  8. М.Ч-оос 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 5.000.000 төгрөг,
  9. Ц.Б-ээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,

Бусдад нийт 65 удаагийн үйлдлээр 338.184.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

  1. Шүүгдэгч Д.М нь шүүгдэгч М.Птай бүлэглэн:
    1. Д.Ж-ээс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна” гэж хуурч 9.000.000 төгрөг,
    2. М.Гаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны орчим “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөг,
    3. Д.Даас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 1 цэгийн үйлчилгээний дотор уулзан “Солонгос Улс руу гэрээгээр явуулж өгнө” гэж хуурч 8.400.000 төгрөг,
    4. Л.Наас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 5.000.000 төгрөг,
    5. Б.Ооос 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо “Солонгос Улс руу гэрээгээр гарч ажиллуулна” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    6. Д.Моос 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын хажууд “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж ажиллуулна” гэж хуурч 4.000.000 төгрөг,
    7. Т.Агаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 999.900 төгрөг,
    8. П.Мэс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 1 давхарт уулзан “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 9.000.000 төгрөг,
    9. Б.Эыг 2018 оны 02 дугаар сарын 10-наас 22-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын ойролцоо “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж ажиллуулна” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    10. Ц.Нгээс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн 5 дугаар давхарт нотариатаар гэрээ байгуулан “Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч 2.800.000 төгрөг,
    11. Ч.Даас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах орчимд уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө ” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    12. Н.Эоос 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө ” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    13. А.Эаас 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын урд “Солонгос улсад виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    14. Г.Т-аас 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудал дээрээс “Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    15. Д.Лоос 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ төвийн гадаа, “Солонгос улсад 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    16. Б.Маас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрийн орчимд “Бүгд Найрамдах Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    17. Н.Маас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч Д.М нь Г.Б болон шүүгдэгч М.П нартай бүлэглэн:

  1. Б.Баас 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрийн хажууд “Бүгд Найрамдах Солонгос Улсад 3 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг,
  2. Б.Эаас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз 3 жилээр найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч Д.М нь шүүгдэгч М.П, С.Э нартай бүлэглэн:

  1. М.Ч, Б.Ч, Ч.Б нараас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын гадна 7.500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шөнийн зах худалдааны төвийн 1 давхарт уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө, нэг хүний 5.000.000 төгрөг” гэж хуурч, гэрээ хийн нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан,

 

Шүүгдэгч Д.М нь шүүгдэгч М.П, Б.Б нартай бүлэглэн:

  1. Ц.Ноос 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор уулзан “Бүгд Найрамдах Солонгос Улсад виз гаргаж өгнө” гэж хуурч 11.000.000 төгрөг,
  2. М.Уаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна” гэж хуурч 5.500.000 төгрөг,
  3. Т.Хгаас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн орчимд “Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг,
  4. Ц.Маас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах нотариатын газар түүний дүү Д.Т, Д.А нарт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 11.000.000 төгрөг,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний дүү П.Эт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг шилжүүлэн авч нийт 16.500.000 төгрөг,

  1. Г.Агаас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчимд “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  2. Б.Боос 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр виз гаргахад урьдчилгаа 500.000 төгрөгийг, мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчинд 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө” гэж хуурч 10.500.000 төгрөг буюу нийт 11.000.000 төгрөг,

Нийт 26 удаагийн үйлдлээр бусдад 160.699.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

 

  1. Шүүгдэгч С.Э нь шүүгдэгч М.Птай бүлэглэн:
    1. О.Дээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    2. Б.Мэс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын нотариатын газар уулзан зээлийн гэрээгээр халхавч хийн “Солонгос Улсад ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    3. С.Чаас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
    4. Н.Оаас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 10.000.000 төгрөг,
    5. О.Мгоос 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 6.000.000 төгрөг,
    6. Т.Дгээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбараар дамжуулан “Америкийн Нэгдсэн Улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг,
    7. Д.Сгаас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан минж плазагийн хажууд уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө” гэж хуурч 4.500.000 төгрөг,
    8. М.Чоос 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 5.000.000 төгрөг,
    9. Ц.Бээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,

 

Шүүгдэгч С.Э нь шүүгдэгч М.П, Д.М нартай бүлэглэн:

  1. Б.Ч, Б.Ч, Ч.Б нараас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын гадна 7.500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шөнийн зах худалдааны төвийн 1 давхарт уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө, нэг хүний 5.000.000 төгрөг” гэж хуурч, гэрээ хийн нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан,

Нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 63.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч М.П, Д.М нартай бүлэглэн:
    1. Ц.Ноос 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор уулзан “Бүгд Найрамдах Солонгос Улсад виз гаргаж өгнө” гэж хуурч 11.000.000 төгрөг,
    2. М.Уаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзан “Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна” гэж хуурч 5.500.000 төгрөг,
    3. Т.Хгаас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн орчимд “Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг,
    4. Ц.Маас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах нотариатын газар түүний дүү Д.Т, Д.А нарт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 11.000.000 төгрөг,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний дүү П.Эт “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 5.500.000 төгрөг шилжүүлэн авч нийт 16.500.000 төгрөг,

  1. Г.Агаас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчимд “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг,
  2. Б.Боос 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр виз гаргахад урьдчилгаа 500.000 төгрөгийг, мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор “Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчинд 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө” гэж хуурч 10.500.000 төгрөг буюу нийт 11.000.000 төгрөг,
  3. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дүгээр сарын эхээр “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглан Д.У-д интернет орчинд “койн” гаргаж өсгөж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 14.000 америк доллар буюу 31.867.870 төгрөгийг авсан, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төв дотор “Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж хүнтэй нь уулзана гэж 10.000.000 төгрөг зээлээч” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 41.867.870 төгрөгийн хохирол учруулсан.

Нийт 7 удаагийн үйлдлэээр бусдад 96.367.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Т.А нь Г.Б болон шүүгдэгч М.П нартай бүлэглэн:
    1. Ц.Цгоос 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо нотариатын газар уулзан “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж ажиллуулна” гэж хуурч 7.000.000 төгрөг,
    2. Э.Мгээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улс руу 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө” хэмээн Да хүрээ захын ойролцоо бэлнээр 2.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүр дотор Зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөг буюу нийт 4,500,000 төгрөг,
    3. С.Ооос 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 8.000.000 төгрөг, нийт бусдад 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг тус тус үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 380.052.770 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

С.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Э, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.П, Д. М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдэн, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч М.Пыг 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Д.Мыг 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Эийг 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Т.Аыг 1 сарын хугацаанд хохирол төлөх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 135,000 төгрөгийг шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9,865,000 /есөн сая найман зуун жаран таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.П, Д.М, С.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.А нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

Шүүгдэгч Д.Маас 46.850.000 төгрөг гаргуулж,

Хохирогч Д.Жд 2.400.000 төгрөгийг,

Хохирогч Б.Эт 300.000 төгрөгийг,

Хохирогч Т.Ад 850.000 төгрөгийг,

Хохирогч Г.Ад 2.300.000 төгрөгийг,

Хохирогч Б.Мт 2.500.000 төгрөгийг,

Хохирогч Г.Тд 2.800.000 төгрөгийг,

Хохирогч Т.Хд 1.600.000 төгрөгийг,

Хохирогч Д.Лд 2.500.000 төгрөгийг,

Хохирогч М.Гд 600.000 төгрөгийг,

Хохирогч А.Эд 1.800.000 төгрөгийг,

Хохирогч Н.Эд 1.000.000 төгрөгийн төгрөгийг,

Хохирогч П.Мд 3.000.000 төгрөгийг,

Хохирогч М.Ут 1.800.000 төгрөгийн төгрөгийг,

Хохирогч Н.Мт 1.800.000 төгрөгийг,

Хохирогч М.Чд 3.000.000 төгрөгийг,

Хохирогч Д.Дт 1.500.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Нд 2.000.000 төгрөгийг,

Хохирогч Ч.Дд 1.800.000 төгрөгийг,

Хохирогч Б.Оод 2.800.000 төгрөгийг,

Хохирогч Э.Эт 1.800.000 төгрөгийг,

Хохирогч Д.Мд 1.550.000 төгрөгийг,

Хохирогч Б.Бд 300.000 төгрөгийг,

Хохирогч Л.Нд 1.800.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Нд 1.450.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Мд 3.600.000 төгрөгийг,

Шүүгдэгч С.Эээс нийт 9.850.000 төгрөг гаргуулж

Хохирогч О.Дд 2.000.000 төгрөгийг,

Хохирогч Н.Од 2.750.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Бэд 100.000 төгрөгийг,

Хохирогч Б.Чд 3.000.000 төгрөгийг,

Хохирогч О.Мд 2.000.000 төгрөгийг,

Шүүгдэгч Т.Аас нийт 3.040.000 төгрөг гаргуулж

Хохирогч С.Од 1.500.000 төгрөгийг,

Хохирогч Э.Мд 1.000.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Цд 540.000 төгрөгийг,

Шүүгдэгч М.Паас нийт 178.268.600 төгрөг гаргуулж

Хохирогч Д.Жд 3.000.000 төгрөгийг,

Хохирогч Б.Эт 1.000.000 төгрөгийг,

Хохирогч Ж.Од 12.500.000 төгрөгийг,

Хохирогч Д.Бд 1.800.000 төгрөгийг,

Хохирогч Ч.Гд 2.500.000 төгрөгийг,

Хохирогч П.Лд 1.150.000 төгрөгийг,

Хохирогч С.Лт 2.000.000 төгрөгийг,

Хохирогч Г.Ад 2.200.000 төгрөгийг,

Хохирогч Б.Мт 2.500.000 төгрөгийг,

Хохирогч Г.Тд 2.200.000 төгрөгийг,

Хохирогч Т.Хд 2.000.000 төгрөгийг,

Хохирогч Д.Лод 2.500.000 төгрөгийг,

Хохирогч С.Од 3.500.000 төгрөгийг,

Хохирогч Э.Мд 1.950.000 төгрөгийг,

Хохирогч Б.Цд 5.500.000 төгрөгийг,

Хохирогч Ч.Сд 1.500.000 төгрөгийг,

Хохирогч Ч.Сд 2.000.000 төгрөгийг,

Хохирогч Б.Мд 4.000.000 төгрөгийг,

Хохирогч Н.Бт 1.000.000 төгрөгийг,

Хохирогч М.Гд 1.400.000 төгрөгийг,

Хохирогч А.Эд 2.200.000 төгрөгийг,

Хохирогч Н.Эод 3.000.000 төгрөгийг,

Хохирогч О.Дд 3.000.000 төгрөгийг,

Хохирогч С.Чд 3.000.000 төгрөгийг,

Хохирогч М.Мт 1.200.000 төгрөгийг,

Хохирогч Б.Бт 4.650.000 төгрөгийг,

Хохирогч П.Мд 5.500.000 төгрөгийг,

Хохирогч Т.Дд 1.500.000 төгрөгийг,

Хохирогч М.Ут 3.200.000 төгрөгийг,

Хохирогч Ж.Лд 1.000.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Цд 2.450.000 төгрөгийг,

Хохирогч Н.Мт 2.200.000 төгрөгийг,

Хохирогч М.Чад 4.000.000 төгрөгийг,

Хохирогч Д.Дт 5.400.000 төгрөгийг,

Хохирогч О.Мд 4.000.000 төгрөгийг,

Хохирогч Г.Бад 1.500.000 төгрөгийг,

Хохирогч Ч.Дд 2.200.000 төгрөгийг,

Хохирогч Э.Эт 1.700.000 төгрөгийг,

Хохирогч Б.Оод 2.200.000 төгрөгийг,

Хохирогч Б.Эт 2.200.000 төгрөгийг,

Хохирогч П.Од 5.500.000 төгрөгийг,

Хохирогч Д.От 1.900.000 төгрөгийг,

Хохирогч Д.Сд 3.250.000 төгрөгийг,

Хохирогч Ж.Мид 2.200.000 төгрөгийг,

Хохирогч Б.Бд 400.000 төгрөгийг,

Хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгийг,

Хохирогч М.Чт 4.000.000 төгрөгийг,

Хохирогч Л.Над 3.200.000 төгрөгийг,

Хохирогч Г.Нд 2.000.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Бэд 2.900.000 төгрөгийг,

Хохирогч Ж.Уд 5.000.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Нд 1.350.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Мд 5.400.000 төгрөгийг,

Хохирогч М.Лд 1.500.000 төгрөгийг,

Хохирогч Б.Бд 23.283.600 төгрөгийг,

Хохирогч Р.О-д 1.085.000 төгрөгийг,

Хохирогч Э.Мд 2.000.000 төгрөгийг тус тус олгуулж,

хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.П, Д.М, С.Э нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Б, Т.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пын цагдан хоригдсон 73 хоногийг, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 7 хоногийг, шүүгдэгч С.Эийн цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.П давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний төлсөн хохирол төлбөрийг дурдаагүй байна. Миний төлөх төлбөрийн асуудал дээр 78 сая төгрөгийн зөрүү гарч байна. Анхан шатны шүүх 178 сая төгрөг, улсын яллагч 158 сая гэж зөрүүтэй гаргаж байна. Миний тооцоогоор болон 5920185182 дансны хуулгаар хохирогч нарт төлөх төлбөр 100 сая, үүнээс хохирогч нарт миний төлсөн төлбөр байдаг, үүнийг огт дурдаагүй. Түүнчлэн надтай бүлэглэж хэрэг үйлдсэн Т.Бийн хохирогчдод төлөх 96 сая төгрөгийг миний төлөх төлбөр дээр нэгтгэж байна. Г.Б нь мөрдөн байцаалтад яллагдагчаар татагдсан байх үедээ гадаад орон руу оргон зайлсан байдаг. Гэтэл түүнийг огт шүүх хурал дээр ярилгүй улсын яллагч С.Эаас урьд нь асуухад хэргийг тусгаарласан гэж хэлсэн боловч тусгаарласан баримт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Г.Б нь надтай болон Д.М, Г.А нартай бүлэглэн нийт 20 удаагийн үйлдэлтэй, мөн Б нь эхнэрийнхээ данс руу 8 удаагийн үйлдлээр 18 сая төгрөгийг шилжүүлж авсан байдаг. ...Эд мөрийн баримт болох дансны хуулгыг мөрдөн байцаалтын явцад өгч шалгуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа хэлж байсан боловч миний хүсэлтийг мөрдөгч болон прокурор нар хүлээн авч шалгаагүй. Б болон түүний эхнэрийн данс руу орсон хуулгыг миний төлбөр тооцон дээр нэмж бодогдсон. Бийн хохирол төлбөрийг үнэн бодитоор гаргуулах хүсэлтэй байна. Ц.М нь урьд нь яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан хэрэг прокурорт шалгагдах явцад Ц.Мыг энэ хэрэгт холбоогүй гэж үзэн иргэний хариуцагч болгосон гэж гарын үсэг зуруулсан. Энэ хүн иргэний хариуцагч болоод 3 дүүгээ төлөөлөн хохирогч болон миний эсрэг өргөдөл бичиж надаас мөн Бгаас нийт 16 сая 500 мянган төгрөг нэхэмжилсэн. Ц.М нь анхнаасаа хамт бүлэглэн хохирогч нартай гэрээ хийн өөрийн данс руугаа мөнгө шилжүүлэн авч байсан гэдгийг хохирогч Б. Ц, Э.Р нарын өгсөн мэдүүлэгт байгаа. Тухайн үед Ц.Мтай хамт иргэний хариуцагч болон А нь прокурорт шалгагдах явцад 7 хоногийн дараа яллагдагчаар татагдсан байхад Ц.Мыг хэвээр үлдээсэнд эргэлзээтэй байна. Иймд Ц.Мыг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн миний цагдан хоригдсон хугацаа нийт 97 хоног байхад 73 хоногоор тооцсон нь зөрүүтэй байна. Миний бие насанд хүрээгүй бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, алдаагаа ухамсарлаж байна. Би анхан шатны шүүхээс өгсөн ял шийтгэлээ эдэлж гарч ирээд хохирогч нарын хохирол төлбөрийг төлөх тул миний хохирлын хэмжээг үнэн зөв гаргуулж хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Пын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Пын хохирогчид төлөх хохирлын тооцоог буруу тогтоосон. Г.Б нь оргон зайлсан ба түүнд оногдох 50.000.000 төгрөгийг миний үйлчлүүлэгчид үндэслэлгүйгээр шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцож яллаж байгаатай санал нийлэхгүй байна. ...Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж “байнга үйлдсэн” гэдэг шинжээр хүндрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. “Амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд М.П нь хүнсний зах дээр лангуу ажиллуулдаг ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, хамт худалдаа наймаа эрхэлдэг байсан худалдаачдад хүүтэй мөнгө зээлдэг байсан. Мөн нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хувийн эзэмшлийн хоёр өрөө байранд амьдардаг унаа машинтай байсныг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зарим хохирогчдын мэдүүлгээр нотлогдож байна. Баянзүрх дүүргийн прокурорын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн яллах дүгнэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Уг яллах дүгнэлтэд 5 үйлдэл байгаа. 5 үйлдлийн эхний үйлдлүүд нь 2019 оны 8 дугаар сард үйлдэгдсэн хэргүүд байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Пын өмгөөлөгч Э.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бийн асуудлыг ярих шаардлагатай. Яллагдагчаар татсан болоод хэргийг тусгаарласан баримт материал энэ хэрэгт байхгүй. Бтэй бүлэглэн 20 үйлдлээр 82.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг дээр 82.000.000 төгрөгийн хохирлыг яаж, хэрхэн шийдвэрлээд байгаа нь хэргээс тодорхой харагдахгүй байна. Үүнийг заавал шалгах ёстой. Бийн хохирол юм уу, Пын хохирол юм уу гэдгийг ялгаж салгаж дүгнэх ёстой. Өмнө нь энэ хэргийг прокурорт буцаасан. Буцаасан үндэслэлүүд шалгагдаж бүрэн дуусаагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог бодитой гаргаагүй. Хохирол нөхөн төлөгдөх байдал нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу байна. Хохирогч нартай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой. П нь хохирогч нарт төлсөн хохирлын баримтуудаа мөрдөгчид өгсөн гэдэг. Гэтэл тэдгээр баримтууд нь хавтас хэрэгт байдаггүй. Иймд хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Хавтас хэрэгт хохирлыг гурван өөр байдлаар тусгасан байна. Нийт 338.000.000 төгрөг гэж гараад байгаа атлаа шийтгэх тогтоолын 49 дүгээр хуудсанд 158.000.000 төгрөг гэж, 54 дүгээр хуудсанд 178.265.600 төгрөг гэж зөрүүтэй гарч байна. Энэ асуудлуудыг шалгахын тулд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Э, Т.А нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.А нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Од 1.500.000 төгрөг, Мд 1.000.000 төгрөг, Цд 540.000 төгрөгийг буюу шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрийг төлж барагдуулсан. Энэ талаарх 3 ширхэг банкны хуулгыг гаргаж өгч байна. Мөн С.Эийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас баримтыг гаргаж өгч байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон 9.850.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Чд 2.000.000 төгрөг, Ц.Бэд 2.000.000 төгрөг, Б.Мд 1.000.000 төгрөг, Т.Дд 1.500.000 төгрөг, Т.Сд 1.250.000 төгрөг, Н.Од 1.750.000 төгрөг, М.Чт 1.000.000 төгрөг төлж барагдуулсан болно. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, нөхөр нь 2 удаа цус харвасны улмаас хэвтэрт байдаг,  өөрөө “Шадар дайван” ХХК-ийн “Идэр заан” худалдааны төвд бичиг хэргийн лангуу ажиллуулдаг байнгын орлогын эх үүсвэртэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч С.Эийг П, Б нартай  бүлэглэн Ч, Б, Ч нараас 15.000.000 төгрөг залилсан гэж үзэж ялласан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч Ч мэдүүлэхдээ “бид гурав нийлээд 10.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн боловч шийтгэх тогтоолд 15.000.000 төгрөгөөр нь бичсэн байсан. Үүнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.М давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг ба бага хүү ой гарантай, том охин 3 настай болохоор эхнэр минь хүүхдүүдээ асарч, би ажил хийж ахуй амьдралаа залгуулдаг. Миний бие цаашид үлдсэн хохирлоо тасралтгүй барагдуулах арга хэмжээ авч, мөн өөрийн итгэмтгий бодлогогүй алдаагаа засаж явахаа бүрэн ухамсарлан, гэмшиж байгаагаа илэрхийлье. Пд 5 сарын хугацаанд 20 орчим хүн танилцуулж гэрээ хийлгүүлсэн. Ажлынхаа зав чөлөөгөөр хэдэн төгрөгийн унацтай ажил хийж байна л гэж бодож байсан. Гэмт хэрэг үйлдэгдэж байна гэдгийг би ойлгоогүй. Пд би итгэж байсан. Хохирлыг минь бодитой тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Т.Хонгор давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын хувьд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт бөгөөд тоогоор илэрхийлэгдэхээсээ илүү тухайн гэмт хэргийн замаар олж авсан мөнгө нь шүүгдэгчийн амьдрал ахуйд ямар нөлөөтэй байсан, түүнээс өөр орлоготой байсан эсэх, хэрэв тухайн гэмт хэргийн замаар олсон орлого орж ирээгүй тохиолдолд тухайн хүний өөрийн болон гэр бүлийн амьдрал санхүүгийн хувьд эх үүсвэргүй болох зэрэг нөхцөл байдлуудыг харгалзах шаардлагатай байдаг. Давж заалдах шат болох хяналтын шатны шүүхийн шийдвэрийн практикаас үзэхэд “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болж байсан, мөн шүүгдэгч нь амьдралынхаа хэвшил болгож үүнийг амьжиргааныхаа эх сурвалж болгож байсан” зэрэг шинжүүдийг харгалзаж уг онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцож байна. Манай үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Мын хувьд гэм бурууд маргадаггүй, өөрийн ойр дотны хүмүүсээ өөрөө төөрөгдөлд орсноосоо болж хохироосондоо гэмшиж хохирлыг төлж байгаа бөгөөд цаашид ч төлөхөө илэрхийлж байгааг дурдах нь зүйтэй. Мөн анх шүүгдэгч Птай танилцахдаа тэдний гэрийг өөрийн эзэмшлийн бага оврын ачааны машинаар нүүлгэж танилцсан бөгөөд өөрөө визэнд орохоор 500.000 төгрөг өгсөн байдаг. Мөн шүүгдэгч Д.М нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд “Киа бонго” загварын ... улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй байсан ба түүгээрээ ойрын тээвэр хийж орлого олдог байсан. Уг тээврийн хэрэгслийг хэрэг шалгагдах явцад хохирогч нарт хохирол барагдуулах зорилгоор өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт байдаг. Мөн Кингмайнд ХХК-д зураглаач, менежерээр давхар ажилладаг байсан талаарх тодорхойлолт, нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. Мөн шүүгдэгч Д.М нь Стемфорд гэх сүлжээнд 10.000 америк доллар буюу 25.000.000 төгрөгийг өгч өөрөө залилуулсан бөгөөд уг гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа баримт мөн хавтаст хэрэгт байдаг. Шүүхээс шүүгдэгч Д.Мыг бусдад учруулсан хохирол буюу төлөх төлбөрийг 46.850.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд дээрх 25.000.000 төгрөг нь гэмт хэргийн замаар олсон орлогын 53 хувь байна. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Мын гэмт хэргийн замаар олсон мөнгө нь түүний хувьд болон гэр бүлийнх нь хувьд амьдралын эх үүсвэр болж байгаагүй нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан ялыг хөнгөрүүлж түүний бусдад учруулсан хохирлын хэмжээгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэл хийсэн боловч өөрөө төөрөлдсөн, хууртсан, бодит байдлыг бүрэн мэдээгүй байсан, эхнэр бага насны 2 хүүхэдтэй, цаашид ажиллаж хөдөлмөрлөж бусдад учруулсан хохирлоо төлөх шаардлагатай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Д.Маас 46.850.000 төгрөгийг гаргуулан, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгөн дүнгээр нь тооцож зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ц.Шиийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилсэн. Тэрээр 26 удаагийн үйлдэлтэй. Прокуророос 26 удаагийн  үйлдлийг нь байнга гэдэгт хамааруулсан. Гэхдээ хуулийг тайлбарлахад 3 янзаар тайлбарлах ёстой. Нэгдүгээрт, хуульд өөр дээр нь тайлбарлах ёстой. Гэтэл энэ заалтыг тайлбарлаагүй. Хоёрдугаарт, хууль тогтоогчийн хүсэл сонирхол гэж байна. Хамгийн гол нь амьдралын эх үүсвэрээ болгосон уу, үгүй юу гэдэг дээр гол анхаарлаа хандуулж байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд амьдралын эх үүсвэрээ болгосон уу, үгүй юу гэдгийг огт тогтоогоогүй. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Д.М нь 20 гаруйхан настай, залуу хүн. Бусдад 46.000.000 төгрөгийн төлбөртэй. Үүний төлөө 6 жилийн хорих ял оногдуулана гэдэг нь хүнд байна.” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг нэгтгэж шалгуулах талаар хүсэлт огт гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Н.М, Б.Э нарын өмгөөлөгч Д.Ч тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №548 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “Э.Эт” гэснийг “Б.Эт” болгон өөрчилж өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хурал болохын өмнөх өдөр Б.Бгаас 2.000.000 төгрөг авсан. Би мөнгөө өгсөн цаашаа хэн хэн нь яаж хувааж авсан болохыг мэдэхгүй. Б.Б л анх намайг энэ зүйлд оруулсан.” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Э нь давж заалдах гомдолдоо “...миний нөхөр хоёр удаа цус харваж хэвтэрт орсон. Би лангуу ажиллуулдаг зэргийг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн байна. С.Эийн нөхөр нь эмнэлэгт хэвтэж байгаа гэх нотлох баримт байхгүй байна. С.Э нь нийт 10 хүнээс мөнгө авч залилсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогч нарт мөнгийг төлж байсан боловч олон удаагийн үйлдлээр бусдыг залилж мэхэлсэн үйлдэл нь тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Түүний гаргаж буй гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгч М.П нь давж заалдах гомдолдоо “...78.000.000 төгрөгийн зөрүү гаргасан” гэсэн байна. Шүүгдэгч М.П нь 65 удаагийн үйлдлээр бусдад 338.184.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс ял шийтгэл авсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирлын тооцоог хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гаргасан. Хохирлын тооцоо эргэлзээгүй, үнэн бодитой гарсан. Бийг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй гэж байна. Б мөрдөн байцаалтын явцад Монгол Улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон. Хавтас хэрэгт энэ талаарх баримтууд авагдсаны үндсэн дээр хэргийг тусгаарласан байгаа. Бийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг М.Пын үйлдсэн гэмт хэргийн хохирлоос ялгаж салгаж, хохирлын хэмжээг тусад нь гаргасан. Бийн хувьд 65 иргэнээс 53.000.000 төгрөгийг залилсан гэж үзсэн. Хохирлын тооцоон дээр зөрүүтэй зүйл байхгүй. М.П нь Бийг шалгуулах саналтай гэж байна. Монгол Улсын хилээр гарч явсан учраас шалгах боломжгүй гэх үндэслэлээр хэргийг тусгаарласан. М.П нь 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл буюу 32 хоног цагдан хоригдсон байсан. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө М.Пыг эрэн сурвалжилах ажиллагаагаар олсон. Шүүхийн шатанд хоригдсон хоногийг оруулаад нийт 73 хоног гэж тооцсон. М.П бага насны 3 хүүхэдтэй гэж байна. Хүүхдүүдийг М.Пын эх нь асран хамгаалалтандаа авсан. Хоёр бага хүүхдийг эцэг нь өөр дээрээ авсан талаар М.Пын эх нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг. Мөн “зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү, амьдралын эх үүсвэр болгосон болох нь тогтоогдохгүй байна. Хөдөлмөр эрхэлдэг байсан. Байртай, машинтай байсан” гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ ажил төрөл хийж байсан, хүмүүст мөнгө зээлж байсан гэх нотлох баримт гарч ирээгүй. Иргэдийг залилж олсон мөнгөөрөө амьдарч байсан болох нь тогтоогдсон учраас амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй. Шүүх хуралдаанд шинээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн яллах дүгнэлтийг гаргаж өгч байна. Энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлэх хугацаанд бүх дүүргүүдээс хэргийг авч нэгтгэж шилжүүлсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байна. Шүүгдэгч Мын хувьд “...ажилтай, автомашинтай амьдралаа авч явж байсан” гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд ажил төрөлтэй байсан нь тогтоогдоогүй. Энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч Мын хувьд бусадтай бүлэглэж 26 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан. Ажил төрөл хийж, нийгмийн даатгал төлж байсан гэх нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.П нь ганцаараа болон бусадтай бүлэглэн /хэргээс тусгаарлагдсан Г.Б, мөн шүүгдэгч Д.М, Т.А, Б.Б, С.Э/ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Солонгос улсын виз гаргаж өгнө”, “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна”, “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө”, “Мөнгө орж ирэхээр өгнө”, “Байрны мөнгө өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох замаар нийт 65 удаагийн үйлдлээр бусдад нийт 338.184.900 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М нь бусадтай бүлэглэн /хэргээс тусгаарлагдсан Г.Б болон шүүгдэгч М.П, С.Э, Б.Б/ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Солонгос улсын виз гаргаж өгнө”, “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох замаар нийт 27 удаагийн үйлдлээр бусдад нийт 160.699.900 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Э нь бусадтай бүлэглэн /шүүгдэгч М.П, Д.М/ 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ныг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Солонгос улсын виз гаргаж өгнө”, “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна”, “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдэн нийт 10 удаагийн үйлдлээр бусдад нийт 63.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн /шүүгдэгч М.П, Д.М/ 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Солонгос улсын виз гаргаж өгнө”, “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна”, “Интернет орчинд “Coin” гаргаж мөнгийг өсгөж өгнө” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдэн нийт 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 96.367.870 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.А нь бусадтай бүлэглэн /хэргээс тусгаарлагдсан Г.Б, шүүгдэгч М.П/ 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Солонгос улсын виз гаргаж өгнө”, “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдэн нийт 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус болох нь:

хохирогч Ч.Дгийн: “...Марал пабыг ажиллуулж байсан Б гэх хүний таньдаг хүн нь Солонгос улсын виз гэрээгээр гаргаж өгч байгаа гэдгийг сонсоод Б гэх хүнээр дамжуулан таньдаг гэх М.Птай уулзаад БНСАУ-д  3 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр виз гаргуулахаар бэлнээр 3 сая төгрөг өгсөн.”, “Пын нөхөр Дарханбаатар манай эхрэн Эрдэнэсүрэнгийн хаан банкны данс руу 1.500.000 төгрөг шилжүүлчихлээ гээд ярьсан. ...Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг авах ёстой...” /1 хх 77, 79/,

хохирогч Д.Жгийн “...П “манай нөхөр Хөдөлмөрийн яаманд ажилладаг юм, гэхдээ нэрийг нь хэлэхгүй” гээд нуугаад байсан. Тэгэхээр нь би “тэгвэл танай нөхөртэй уулзъя” гэж хэлтэл “манай нөхөр одоогоор Солонгос улсад байгаа, гэрээнийхээ ажилчдыг Солонгос улсдаа хүлээж аваад, тэндээ байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд “манай нөхөр 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ирнэ, тэгэхээр нь уулзуулъя” гэж хэлсэн. Дүү болох Н, Э, О нарыг Солонгос улс руу явуулахаар Птай уулзсан байсан. Тэгээд бид нар тэр хавьдаа нотариатаар орж зээлийн гэрээ байгуулаад манай дүү Н, Э, О нар тус бүр 3 сая төгрөг бэлнээр тоолоод Пд өгсөн. 3 дүүгийнхээ нийт 9 сая төгрөгийг гаргуулж авмаар байна...” /4 хх 190/,

хохирогч Б.Эын “...П гэх эмэгтэйтэй уулзахад “манай нөхөр Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг. Бүгд найрамдах Солонгос улсруу 3 жилийн гэрээгээр Хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргадаг юм” гэж хэлэхээр нь итгээд тэр өдрөө М.П гэх эмэгтэйд зээлийн гэрээ байгуулан бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш виз гарч байна уу гэж асуухаар арай болоогүй байна удахгүй гэж хэлж явсаар өдийг хүрсэн. Би Паас 2 сая төгрөгөө нэхэмжилж байна...” /4 хх 214/

хохирогч Ж.Огийн “...М.П гэх эмэгтэйтэй уулзаад Солонгос улсын виз 3 жилийн хугацаатай гэрээгээр гаргуулахаар болоод эхний ээлжинд М.Пын ... гэсэн Хаан банкны данс руу 4.000.000 төгрөг дараа нь бэлнээр 8.500.000 төгрөг өгөөд залилуулсан. Би Пд залилуулсан 12,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /4 хх 232/,

хохирогч Д.Бгийн “...П гэх эмэгтэй “манай нөхөр Дарханбаатар нь Хөдөлмөрийн биржид ажилладаг одоо томилолтоор Бүгд Найрамдах Солонгос улсад ажилтай яваа” гэж хэлээд “одоо гэрээгээр явуулах гэж байгаа дөрөвхөн хүн авна, тэр дөрвөн хүн нь 2 дугаар сарын 28 гэхэд Солонгос улс руу явуулчихсан байна” гэж хэлэхээр нь “би дүүгээ бүртгүүлэх гэсэн юм” гэж хэлээд урьдчилгаа болгон 2.000.000 төгрөгийг Пын Хаан банкны ... гэсэн дансанд шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 1 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөгийг тус бүр данс руу нь шилжүүлж өгсөн. ...Нийт 3,800,000 төгрөг өгсөн...” /4 хх 249/,

хохирогч Э.Г-ын “...П нь эмнэлэгт хүүхдийн бие нь муу гээд хэвтэж байхад нь түүнд Солонгос Улсын виз гаргуулахаар эхлээд 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Дараа нь 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Сандэй худалдааны төвийн хажууд П руу 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн...” /5 хх 21-22/,

хохирогч Ч.Гийн “...би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний утас руу ... гэсэн танихгүй дугаарын утас залгахаар нь би утсаа авахад нэг эмэгтэй “би нөгөө Нараа эгчийн яриад байсан Солонгос улсын виз гаргаж өгдөг хүн байна” гэж хэлэхээр нь ямар ч байсан эхлээд уулзаж мэдээлэл авах хэрэгтэй гэж бодоод ажил дээрээ дуудсан. Тэр үед би уг хүнээс ямар аргаар виз гаргадаг талаар нь асуухад “манай нөхөр Солонгост байдаг юм. Тэндээс хүлээж аваад ажилд оруулдаг юм. Манай танил эмэгтэй Солонгос улс руу зуучилдаг хөдөлмөрийн биржид ажилладаг юм. Одоо хоёр хүний орон тоо байгаа, өнөөдөртөө мөнгөө өгчихвөл би ажил дээрээ очоод нэрийг нь шивээд оруулчихна” гэж хэлэхээр нь би итгээд хамт нотариат орж гэрээгээ хийгээд 5.000.000 төгрөг өгсөн юм. ...5.000.000 төгрөг нэхэмжилж байна” /5 хх 39-40/,

хохирогч Т.Агийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт П гэх хүнд Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулна гэж 999.900 төгрөг өгч залилуулсан би тухайн үед найз Нарангэрэлээр дамжуулан П гэх хүнийг олж уулзсан. ...би өөрийн данснаасаа мобайлаар ... гэсэн данс руу нь шилжүүлсэн....” /5 хх 56/,

хохирогч П.Лгийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр П гэх эмэгтэйн хаягаар нь очоод уулзсан. “Манай нөхөр Монголын хөдөлмөрийн яаманд ажилладаг Солонгос улсын хөдөлмөрийн гэрээний ажилтан хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. Тэгээд гэрээний ажилтан бүртгүүлэхдээ нэмж бүртгүүлэх гэж байгаа хүний нэрийг бүртгээд явуулчихдаг юм” гэж хэлэхээр нь би өөрийгөө бүртгүүлэхээр тохироод маргааш нь 3.000.000 төгрөг бэлнээр өгөөд мөнгө өгсөн гэрээ хийе гэсэн чинь П нь “төрөөд удаагүй гэрээсээ гарч чадахгүй байна” гэж хэлэхээр нь мөнгө төгрөг өгч авалцсан гэрээ байгуулаагүй. ...Бт 3.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, 6.000.000 төгрөгийг нь Пд өгсөн. ...” /5 хх 72/,

хохирогч С.Лийн “...Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр П гэх хүн намайг Солонгос гаргаж өгнө гээд 2.000.000 төгрөгийг ... дансанд 1.000.000 төгрөг, 5020801513 дансанд 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Пын гар утас руу зөндөө залгасан боловч утсаа авахгүй байсан. ...Би өөрийн 2,000,000 төгрөгөө гаргуулан авмаар байна...” /5 хх 94/,

хохирогч Г.Агийн “...бид хоёр тэр эмэгтэйтэй уулзахаар тохироод хороололд очоод уулзсан чинь хамт М гэх залуу ирсэн. Тэгээд тэр хоёроос “Солонгос улс руу яаж гаргадаг юм, үнэ ханш нь хэд вэ” гэж асуухад Болороо болон М “5.500.000 төгрөг байхад виз чинь бүрэн гарах боломжтой. Энэ мөнгө төгрөгийг зээлийн гэрээ хийж авах учир ямар нэгэн худлаа зүйл байхгүй бүрэн баталгаатай” гэж М гэх залуу нь хэлсэн. Тэгсэн хажуугаас нь хамт байсан Болороо гэх эмэгтэй нь “би ч бас өөрийн дүү нараа явуулж байгаа” гэж хэлэхээр нь итгээд би хадам дүү Д.Мөнх-Эрдэний визийг гаргуулахаар М гэх залууд зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөг дансаар нь өгсөн. Түүнээс хойш “виз гарч байна уу” гээд асуухаар “түр хүлээгдэж байгаа” гэж хэлдэг байсан. ...5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /5 хх 137/,

хохирогч Б.Мын “...Мөнгө бэлэн болсны дараа Б, Л бид гурав Мтай Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “А” дэлгүүрийн ойролцоо гудамжинд уулзаад М бид хоёр зээлийн гэрээ хийж 5 сая төгрөгөө бэлнээр тоолж Мын гарт нь өгсөн. Зээлийн гэрээн дээр 2018 оны 03 сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 5 сая төгрөгийн мөнгө өгсөн авсан гэсэн гэрээ хийсэн. ...5 сая төгрөгөө нэхэмжилж байна...” /5 хх 155/,

хохирогч Г.Т-ын “...Д.М гэх залуутай 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Шөнийн захын тэнд уулзахад М “манай нэг эгч Хөдөлмөрийн биржид ажилладаг одоо 4 дүгээр сарын 10-ны өдөр Солонгосруу хүмүүс бүртгээд явуулах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь “хэр найдвартай юм бэ” гэж асуухад “Хөдөлмөрийн биржид нь манай эгч ажилладаг найдвартай” гэж хэлээд хоёр хоногийн дараа Баянгол дүүргийн 2р хорооны нутаг дэвсгэр ТБД Андуудын урд талын автобусны буудал дээр байхдаа Мын Хаан банкны данс руу нь 5.000.000 төгрөг шилжүүлж өгөөд, хамт гадаад паспорт 2 хувь цээж зураг зэргийг өгсөн. ...5 сая төгрөгөө нэхэмжилж байна...” /5 хх 175/,

хохирогч Т.Хгийн “...М нь “П нь манай бэр эгч байгаа юм, манай төрсөн ах хөдөлмөрийн биржид ажилладаг төрийн алба хаагч болохоор өөрөө гэрээ хийж болохгүй, манай бэр эгчээр гэрээ хийлгээд байгаа юм. Болохгүй бол надтай гэрээ хийж болно” гэж хүртэл ярьж байсан. Тэгээд 2 дугаар сарын 12-ны өдөр Б нь миний гар утас руу залгаад “Хороололд гэрээгээ хийхээр болсон шүү, чи хүрээд ир” гэж хэлсэн. 17 цагийн үед хорооллын Ачлал их дэлгүүр дээр очсон чинь Б, М хоёр байхаар нь “нөгөө гэрээ хийх гол хүн чинь хаана байгаа юм” гэж асуусан чинь “ээж нь өнгөрөөд ажил явдал гарсан. Чи энэ хүнтэй гэрээгээ хийчих” гээд Мыг хэлэхээр нь би тэр М гэх хүнтэй 5.500.000 төгрөгний гэрээ хийж 5.000.000 төгрөгийг М гэх хүний данс руу гэрээний мөнгө гэж шилжүүлээд, бэлнээр 500.000 төгрөгийг нь өгсөн түүнээс хойш виз гарсан уу гэж асуухаар хойшилсон байгаа шүү гээд өдийг хүрсэн...” /5 хх 189/,

хохирогч Д.Лын “...М нь хэлэхдээ “Солонгос найдвартай гаргана, ямар ч асуудалгүй. Манай эгчийн нөхөр элчин сайдын яаманд ажилладаг, өнөөдрийн дотор 5 сая төгрөгөө өгөхгүй бол болохгүй маргааш хоцорно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд дүү Мын ... дугаарын данснаас Мын данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мын дансыг санахгүй байна. Мөнгө шилжүүлсний дараа “Алтан төгрөг” дэлгүүр дотор байх нотариатын газар орж Мтай зээлийн гэрээ байгуулсан. ...Би 5 сая төгрөгөө нэхэмжилж байна...” /5 хх 206-208/,

хохирогч С.Оы “...би найз Балсанжавтай уулзаад байж байгаад “виз гаргадаг хүн байна уу” гэж асуусан чинь, “нэг виз гаргадаг хүн байгаа чи тэр хүнээс асуугаад үз” гэж хэлэхээр нь утасны дугаарыг нь аваад ярьсан чинь “виз гаргана чи баруун дөрвөн замын хажуу талд байдаг түцэн дээр хүрээд ир” гэж хэлсний дагуу тэр зааж өгсөн газар нь очоод Т.А гэх залуутай уулзаад “ямар шугамаар яаж гаргадаг юм” гэж асуухад түцэн дотроо нэг нөтбүүк тавьчихсан, тэрэн дээрээ визийг нь гаргаж өгсөн хүмүүсийнхээ визний материалыг нь хийчихсэн бүртгэлийг үзүүлсэн. “Онгоцны билет бичүүлэх мөнгө төгрөгөө олж байгаарай” гээд утсаар яриад байхаар нь итгээд Солонгос улсын виз гаргуулахаар болсон чинь тухайн өдөр надаас “8.000.000 төгрөгөөр виз гаргадаг мөнгөө өгчих” гэж хэлэхээр нь би “мөнгө алга” гэсэн. 7 хоногийн дараа 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрийн бэлэн мөнгөний машинаас иргэн Т.Аын Хаан банкны ... тоот данс руу Солонгос улс руу 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр виз гаргуулна гэж 8.000.000 төгрөг шилжүүлж өгөөд залилуулсан...” /5 хх 230/,

хохирогч Э.М-ийн “...А “миний нэг таньдаг хүн Солонгос улс руу виз найдвартай гаргадаг. Эхнэр нь хүмүүсийг олоод нөхөр нь Солонгосруу виз нь гаргасан хүмүүсийг нь аваад явдаг юм” гэж хэлэхээр нь “хэдэн төгрөгөөр гаргадаг юм” гэж асуусан чинь “онгоцны тийз орохгүй 5 жилийн гэрээгээр 7.000.000 төгрөг гаргадаг” гэж хэлэхээр нь би тухайн үед сонсоод түүнээс хойш хэд хоногийн дараа А “чи Солонгос явахгүй юм уу миний таньдаг виз гаргадаг хүний нөхөр нь эхний хүмүүсээ аваад явчихсан байна. Би чиний визийг бүртгүүлээд цагаан сарын өмнө гаргаад өгье” гэж хэлэхээр нь би өөрийн дүү Э.А-с эхний ээлжинд 2.000.000 төгрөг зээлээд тэр мөнгөө Да хүрээ захын тэнд А-д бэлнээр өгсөн. Дараа нь дахин 2.500.000 төгрөг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүр дотор өгөөд зээлийн гэрээ байгуулсан. 4.500.000 төгрөгөө хүүтэй нь нэхэмжилж байна...” /6 хх 23/,

хохирогч Б.Ц-ийн “...Ц.М гэх хүнтэй 1 дүгээр сургууийн өмнө уулзсан чинь “В, С вирусгүй бол ямар ч асуудалгүй мөнгө төгрөгөө өгчих юм бол найдвартай визийг чинь гаргаад өгнө. Мөнгө хийлээ л бол цагаан хуудас, код чинь гараад ирнэ” гэж хэлэхээр нь “ямар шугамаар хийг юм бэ” гэсэн чинь “манай найзын нөхөр нь Солонгос улсын хөдөлмөрийн биржид ажилладаг. Тэр нь Солонгос улс руу явуулах хүмүүсийн нэрийг шивдэг хүн байгаа юм” гэж хэлэхээр итгээд 5.500.000 төгрөг шилжүүлсэн...”, /1 хх 82, 6 хх 41/,

хохирогч Э.Р-ийн “...Би хадам ах Ц-ээр дамжуулан М гэх эмэгтэйтэй танилцаад 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Энхжин” гэх худалдааны төв дээр уулзаад “Солонгос улс руу 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн виз гаргаж өгнө” гэж хэлэхээр нь зээлийн гэрээ байгуулан 5.500.000 төгрөгөө Мын Хаан банкны ... гэсэн данс руу шилжүүлж өгсөн...” /6 хх 58/,

хохирогч Ч.С-ийн “...П гэдэг эмэгтэй “виз гаргана, одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байгаа очиж уулзъя” гээд очсон. Очиж уулзаад 500.000 төгрөг өгсөн, 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 3.500.000 төгрөг өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш Солонгос улс руу явж чадаагүй юм. ...Тэр надад “бүтэн өгөхгүй бол болохгүй” гэж нэхэхээр нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт Сувдан төвийн Хаан банкны АТМ-ээс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг Андуудын Хаан банкны АТМ-ээс, мөнгө зээлээч гэж гуйхаар нь 700.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Хустай … тоотод гэртээ байхдаа мобайл банкаар түүний данс руу шилжүүлсэн юм...” /6 хх 99-100/,

хохирогч Ч.С-ийн “...2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхад Мөнхбаяр дахин залгаад “хаан банкин дээр хүрээд ир” гэж хэлсэн... тэгэхэд Мөнхбаяр “эхлээд урьдчилгаа мөнгө болох 2.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Би аав Ч-ийн данснаас 2.000.000 төгрөгийг П-ын ... гэсэн хаан банкны данс руу шилжүүлсэн. ”би найдвартай та хоёрыг Солонгос гаргана. Намайг “чи үлдэгдэл 1.500.000 төгрөгөө өгчих” гэж хэлсэн. Би П-д 2.000.000 төгрөг өгсөн. Харин “виз гарч ирэхээр нь 1.500.000 төгрөг өгнө” гэж хэлсэн...” /6 хх 163/,

хохирогч Б.М-мй “...Эгч Н “Стемфорд” сүлжээнд явдаг байсан бөгөөд энэ үедээ Э гэдэг хүнтэй танилцаж улмаар Э нь “манай танил дүү Солонгос улсад гэрээгээр ажилчид гаргадаг юм, явуулах хүн байвал хэлээрэй” гэж хэлсэн байсан. Ингээд эгч “манай нэг дүү байгаа юм” гэж хэлж би Этэй уулзсан. ...тэгээд хэд хоногийн дараа Э над руу залгаад “5 сая төгрөгөө бэлдсэн үү” гэж асуусан. Тэгэхэд нь “бэлэн байгаа” гэж хэлэхэд “П гэдэг хүн байгаа энэ утас руу нь яриад мөнгө бичиг баримтаа аваачаад өгчих” гэж хэлсэн. Ингээд би уг дугаар руу нь залгаж ярихад “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь “би гэртээ бөхийн өргөөний хажууд байна” гэхэд “мөнгө чинь бэлэн юм бол гараад ир би бөхийн өргөөний орчим явж байна” гэсэн. Тэгээд намайг бөхийн өргөөн дээрээс ирж аваад хамт шөнийн зах дотор байдаг нотариатын газар очиж зээлийн гэрээ байгуулан гэрчлүүлсэн. Мөнгөө тэр дор нь Пын ... ... дансанд шилжүүлсэн...” /6 хх 217/,

хохирогч Н.Бын “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надтай хамт ажил хийдэг байсан найз Б “би Солонгос явах гэсэн чинь мөнгө олддоггүй ээ. Чи явахгүй юм уу надад виз гаргаж өгөх хүнтэй чи уулзаад үзээч” гэж надад хэлсэн. Ингээд би хэсэг бодож байгаад Солонгос улс явъя гэж бодоод Б-д Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлсэн гэх Б гэдэг хүнтэй очоод уулзахад “би бол өөрөө виз гаргаж өгдөг хүн бишээ. Харин П гэж эмэгтэй байгаа...” гэж хэлсэн. ...П гэх эмэгтэйтэй очиж уулзахад ”манай нөхөр Солонгос улсын элчин яаманд ажилладаг асуудалгүй 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө 4.500.000 төгрөг болно. Чи надад гадаад паспорт, цээж зургаа л өгчих” гэж хэлсэн. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Пын ... дугаарын данс руу 500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 09-нд 3.500.000 төгрөгийг мөн дансанд нь шилжүүлсэн юм...” /7 хх 10/,

хохирогч Б.Нын “...Бтэй очиж уулзахад би Хишигээ эгчийг гуйгаад байсан болохоор нь тантай уулзаж байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ “манай найз П гэж хүүхэн байгаа, Пын нөхөр нь Хөдөлмөрийн зуучлалын биржид Солонгосын талын гэрээг хариуцсан мэргэжилтэн, найдвартай одоо 2 хүн явуулах үлдсэн, өмнөх хүмүүс нь явчихсан” гэж хэлсэн. ...тэгээд хэд хоногийн дараа би дүүтэйгээ яриад “урьдчилгаа мөнгөө эхлээд өгөх хэрэгтэй гэж байна” гээд мөнгө төгрөг хөөцөлдөхөөр болоод Батболд гээд хамаатныхаа хүнээс 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 6 сая төгрөгийг зээлээд манай дүү А зээлийн гэрээг байгуулж гарын үсэг зурсан. ...Тэгээд манай дүү Птай зээлийн гэрээг байгуулсан бөгөөд 6 сая төгрөгийг 1 сар 17 хоногийн хугацаатай зээлэв гэж гэрээг байгуулсан. Тэгээд гэрээг байгуулчихаад Пын ... дугаарын данс руу 6 сая төгрөгийг шилжүүлсэн...” /7 хх 53-54/,

хохирогч М.Гийн “...Миний хүү М Солонгос улс руу явахаар хөөцөлдөж байсан бөгөөд манай хүүгийн найзынх нь ах М гэх хүн 2017 оны 11 дүгээр сард “манай хүүд Солонгос улс руу явуулж өгөх найдвартай хүн байна гэнэ, би өөрөө явах гэж байгаа, чи явах уу” гэж хэлэхээр нь манай хүү зөвшөөрсөн байсан. ...“Та хэд 3 сая төгрөг өгчих, нэг хүн явах ёстой байсан боловч тэр хүн нь явахаа больсон, тиймээс тэр хүний оронд явуулчихъя” гэхээр нь бид хэд итгээд 2017 оны 11 сарын 20-ны өдөр Пын дэргэд мобайлаар 2 сая төгрөгийг шилжүүлсэн. ...Тэгээд хэд хоногийн дараа дахиад залгахад “дахиад 1 сая төгрөг нэмж өгөхөөр чинь нэг мөсөн нотариат оръё” гэхээр нь би Птай яриад “яг визээ бэлэн болсон тохиолдолд 1 сая төгрөгийг чинь бэлнээр өгнө” гэж хэлсэн...” /7 хх 74/,

хохирогч А.Эы “...Манай том ахтай хамт ажилладаг залуу Мыг таньдаг байсан ба М өөрийгөө “Солонгос улс руу хүн явуулдаг” гэж хэлсэн байсан. “Найдвартай улсын гэрээгээр баталгаатай гаргана” гэсэн байсан. Тэгээд Мтай уулзтал “мөнгөө өгчих асуудалгүй” гэсэн ба тэгээд л итгээд мөнгөө өгсөн. ...” /7 хх107/,

хохирогч Н.Эын “...Би Солонгос улс руу ажил хийхээр явах гэж байсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын эхээр манай бэр дүү Минжээ надад хэлэхдээ “манай ангийн хүүхэд Солонгос улс руу зуучилж өгч гэрээгээр гаргаж өгч байгаа юм байна, 5 сая төгрөг өгчихвөл гэрээгээр гаргаж өгдөг юм байна” гэж хэлсэн. ...Тэгээд тэр хүн “хоёулаа зээлийн гэрээг байгуулъя” гэхээр нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байдаг нотариат орж зээлийн гэрээг байгуулсан, би тухайн үед 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн...” /7 хх 148/,

хохирогч О.Дийн “...өөрийн найз Чтай хамт Солонгос улсын визийг гэрээгээр гаргаж өгнө гэсэн хүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Шөнийн захын тэнд уулзсан. Тухайн үед тэр хүнийг Э гэж байсан бөгөөд Э нь П гэх хүн рүү дагуулж очсон. ...Ч бид хоёр итгээд Ч зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед нэг хүний 5 сая төгрөг гэж байсан тул би 5 сая төгрөгийг Ч-ы данс руу шилжүүлээд Ч өөрийнхөө данснаас 10 сая төгрөгийг Пын данс руу шилжүүлсэн...” /7 хх 152/,

хохирогч С.Чы “...би Цэндмаа эгчээс Э гэх хүний дугаарыг аваад залгахад “гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгнө 10 хоногийн дотор бүтээж өгнө, эхлээд мөнгөө өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Шөнийн захын тэнд Этэй уулзахад П гэх хүнтэй хамт байсан бөгөөд П нь хэлэхдээ “мөнгөө одоо өгчих” гэхээр нь нотариат ороод 10 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Мөнгийг нь тэнд байхдаа өөрийнхөө гар утаснаас интернет банкаар Пын өөрийнх нь данс руу шилжүүлсэн...” /7 хх 157/,

хохирогч М.Мын “...би Б ахын өгсөн дугаараар холбогдоход П гэх эмэгтэй байсан ба “Солонгос улсад ажлын гэрээгээр гаргаж өгнө” өөрийгөө “урьд нь хөдөлмөрийн яаманд ажилладаг байсан одоо декритээ авсан” гэж хэлсэн ба зуулчлалын хөлс 3 сая төгрөг болохыг хэлж бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Сандэй төвийн замын баруун талд 107 дугаартай байрны 1 давхарт байрлах нотариат орж 3 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 2.7 сая төгрөг өгсөн ба тухайн үед мөнгөгүй байсан учир 300 мянгыг өгч чадаагүй харин миний өмнөөс Б ах өгсөн. Би Б ахад 300,000 төгрөгийг 2017 оны 12 сард өгсөн...” /7 хх 190/,

хохирогч Б.Бын “...Болороо эгч “миний нэг таньдаг хүн найдвартай виз гаргадаг гэсэн. Чи тэр хүнтэй яриад үз. Би зуучлаад өгье. Тэр хүн 5.000.000 төгрөгөөр зуучилж өгдөг” гээд надаас 500.000 төгрөг авч явсан... надаас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төв дотор байх нотариат цуг орж 7.500.000 төгрөгийн гэрээ хийж бэлнээр 1 сая төгрөг авч 6.500.000 төгрөгийг тэр дор нь мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өмнө гэрээ хийсэн Дүнжингарав доторх нотариат орж 3.000.000 төгрөгийн гэрээ хийж надаас өмнөх дансандаа мобайлаар шилжүүлж авсан. ...Би 10.500.000 төгрөгийн 2 удаагийн гэрээгээр Мд дансаар 9.500.000 өгч 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /7 хх 212-215/,

хохирогч П.М-ийн “...би зарын дагуу Гүнчин-Ишрүү залгаад энэ зарын талаар асуусан чинь “найдвартай манай эгч гаргаж байгаа нөхөр нь хөдөлмөрийн биржид ажилладаг юм” гэсэн. Тэгээд би уулзахаар болсон ба 2018 оны 2 дугаар сарын 02-ний өдөр Дүнжингарав дээр уулзахаар тохироод яваад очиход Гүнчин-Иш М гэдэг залуутай хамт байсан. ...тэгээд П гэдэг эмэгтэй Дүнжингарав дээр ирсэн бөгөөд бид нар визний талаар ярихад “нэг хүний 5.000.000 төгрөгөөр гаргана мөнгөө эхлээд авна” гэсэн. Тэр үед нь би баталгаатай эсэхийг мэдэхгүй учир урьдчилгаа өгье гээд ярилцаж байгаад эхний ээлжинд урьдчилгаа 9.000.000 төгрөг өгөхөөр болоод тэнд байдаг нотариат орж Птай зээлийн гэрээ байгуулаад 9.000.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Миний хувьд 3 дүүгийнхээ бүрдүүлж өгсөн бичиг баримтыг болон өгсөн 9.000.000 төгрөг, 4 сарын хүү болох 1.800.000 төгрөг эргүүлж авах хүсэлттэй байна. Надад 500,000 төгрөгийг Гүнчин-Ишээс шилжүүлэн өгсөн...” /8 хх 6-7, 11 хх 137-138/,

хохирогч Т.Дгийн “...Би 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр М овогтой П гэх хүнтэй уулзсан. Тухайн хүн надад “Америкийн виз гаргана, Америк улсад гэрээний дагуу ажилд зуучилж өгнө” гэж хэлээд “6 сая төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би үүний урьдчилгаа болгож 3 сая төгрөгийг тухайн өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын тунелийн зүүн талд замынхаа зүүн талд байрлалтай Хаан банкны салбараас Пын ... тоот данс руу шилжүүлж, зээлийн гэрээ байгуулсан...” /8 хх 83/,

хохирогч Б.Бийн “...Б гэх залуу “би яг гаргаж өгдөг хүн нь бишээ. Миний таньдаг П гээд эмэгтэй байна. Энэ хүний нөхөр нь хөдөлмөрийн яаманд ажилладаг юм байна лээ. Ер нь найдвартай хүн бөгөөд би өөрийнхөө хамаатан садан ойр дотны 8 хүнийг бүртгүүлчихсэн байгаа” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Птай Элизабет хотхоны гадаа Б гэх залуу Д бид хоёрыг дагуулж очиж уулзсан. Ингээд гэрээгээ байгуулж мөнгө төгрөг өгөхөөр тохиролцоод Дүнжингарав худалдааны төв дээр очоод нотариат ороод Д бид 2 тус бүр 4.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Нотариат орохдоо зээлийн гэрээ байгуулсан...” /8 хх 115/,

хохирогч М.Уын “...Б нь “би Пыг танина, та нар санаа зовох зүйл байхгүй би өөрийн 2 дүүгийнхээ материалыг өгчихсөн байгаа” гэж хэлсэн. ...Тэгээд Батбаяр ах, Б, М бид дөрөв Дүнжингарав худалдааны төвд очоод зээлийн гэрээ үйлдэж, 5.000.000 төгрөгийг бэлнээр Мдд өгсөн. М тухайн үед хэлэхдээ “виз чинь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэхэд гарна, бүр хойшлогдлоо гэж бодоход 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэхэд гарчихна” гэж хэлсэн...” /8 хх 132/,

хохирогч Ж.Лын “...Нэг эмэгтэй гарч ирээд өөрийгөө П, хөдөлмөрийн яаманд ажилладаг, одоогоор жирэмсний амралтанд байгаа гэж танилцуулсан. Мөн “5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шалгалтанд тэнцүүлж өгнө, тэгээд 6 дугаар сардаа эрүүл мэндийн болон ур чадварын шалгалтаа өгнө тэгээд 10 сардаа багтаад гаргачихна” гээд түүнд бэлнээр 2 сая төгрөгийг тоолж өгсөн юм...” /8 хх 148/,

хохирогч Ц.Цгийн “...Миний найз А 2018 оны 1 дүгээр сард надтай уулзаад “миний танил эгчийн нөхөр Хөдөлмөрийн биржид ажилладаг юм. Одоо удахгүй солигдох гэж байгаа юм. Түүнээсээ өмнө 3-4 хүнийг Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн визтэйгээр гаргадаг юм. Чи явах уу, зардал нь 7 сая төгрөг юм байна эхлээд 3 сая төгрөг өгөөд виз гарсны дараа 5 сая төгрөгийг нь өгдөг юм. Найдвартай хүн” гэсэн. Тэгэхээр нь би “ок явъя” гээд “тэр хүнтэй чинь уулзаж гэрээ хийе” гэтэл хэрэггүй надтай хийчих гэсэн. Тэгэхээр нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бэлэн 2 сая төгрөг өгөөд зээлийн гэрээ хийсэн. Тэгээд 13 хоногийн дараа А надруу яриад “цагаан сараас өмнө хөдөлмөрийн бирж дотор ажиллаж байгаа хүмүүст дахин 2.500.000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэж хэлсэн тэгэхээр нь би “цаад эмэгтэйтэй чинь уулзмаар байна” гэж хэлсэн. ...Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Од кино театрт очиж Птай уулзсан. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 7 сая төгрөг өгсөн...” /8 хх 161/,

хохирогч Ц.Д-ы “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б Пыг дагуулж ирээд Дүнжингарав дээр уулзсан. Ингээд Дүнжингаравын нотариат орж зээлийн гэрээ байгуулаад бэлнээр 4 сая төгрөг өгсөн. 2 сард виз чинь гарчихна гэж П хэлсэн...” /8 хх 180/,

хохирогч Н.Мын “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгөө бэлнээр аваад Мруу ярихад “П гэж хүнтэй яриад уулзаад өгчих” гэсэн. Тэгээд би П гэдэг хүнтэй утсаар яриад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн захын 1 дүгээр давхарт байдаг нотариат орж уулзаад бичиг баримтаа мөнгөтэйгөө өгөөд тэндээ мөнгө өгсөн талаар зээлийн гэрээ хийсэн. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бичиг баримтыг маань 1 сая төгрөгийн хамт буцааж өгсөн. ...Гэхдээ Ж  “би өөрийнхөө авсан мөнгийг буцааж өгч байгаа” үлдсэн мөнгийг П, М нараас аваарай гэсэн...” /8 хх 196-197/,

хохирогч Б.Чын “...Э гэх эмэгтэйтэй 2018 оны 3 дугаар сарын 10-ны үед уулзсан. Э, П гэдэг эмэгтэйгийн хамт байсан бөгөөд “Пын нөхөр хөдөлмөрийн яаманд ажилладаг бөгөөд Солонгос руу гэрээгээр явдаг хүмүүсийг хариуцдаг, 1, 2 хүн оруулчихдаг” гэж хэлсэн. ...нэг хүний 5 сая төгрөг гэсэн бөгөөд яриаг нь сонссон чинь үнэхээр итгэл төрөхөөр байсан. ...тэгээд өөрийн дүү Ч болон найз Б нарт хэлээд бид гурав мөнгөө цуглуулаад эхлээд 7.500.000 төгрөг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол зочид буудлын үүдэнд Эийн танилцуулсан Пын дүү М гэх залуутай уулзаад бичиг баримтаа өгөөд түүний данс руу 7.500.000 төгрөг шилжүүлсэн чинь М “маргааш П эгчтэй уулзаж гэрээгээ хийгээрэй” гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр П “шөнийн захын 1 давхарт байдаг нотариат дээр хүрээд ир” гэсэн. Тэнд очоод 15 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан....” /8 хх 215-216/,

хохирогч Ч.Бгийн “...Миний хувьд анх М гэдэг хүнтэй уулзаад 2.500.000 төгрөгөө өгсөн тэгээд дахин уулзаагүй. Харин 19-ний өдөр Птай уулзаж мөнгөө өгсөн. Э гэдэг хүнтэй нь мөнгө өгснөөс хойш хэд хэдэн удаа уулзсан. Миний хувьд найз Чаар дамжуулан тэр хүмүүст мөнгөө өгсөн...Би 5 сая төгрөг 2 удаа өгсөн...” /8 хх 221/,

хохирогч Б.Чийн “...Э гэх хүнтэй холбогдоод төрсөн ах Ч, ахын найз Б хоёр Э болон Птай уулзсан гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ч, Б нар Птай гэрээ байгуулж нотариат орж үлдэгдэл мөнгөө өгсөн байсан бөгөөд 2.500.000 төгрөгийг нь бэлнээр бусад мөнгийг нь дансаар өгсөн гэж байсан. Би 5 сая төгрөг төлсөн бөгөөд гэрээгээ 1 хүнийх дээр байгуулчихъя гээд Чын нэр дээр байгуулсан...” /8 хх 223/,

хохирогч Д.Дын “...П гэх эмэгтэйтэй Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төв дээр уулзаад нотариат орж 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсныхаа дараа 8.400.000 төгрөг Пын Хаан банкны ... дугаартай данс руу би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөний 5 сая төгрөг нь манай найз Анхбаярын мөнгө байсан. Харин үлдэгдэл 3.400.000 төгрөг нь миний мөнгө байсан. ...Тэр өдөр тухайн 8.400.000 төгрөгийг шилжүүлэхийн өмнө цувуулж 5 сая төгрөг шилжүүлсэн...” /8 хх 241/,

хохирогч Ц.Нийн “...Дүнжингарав худалдааны төв дээр очиход Б нь М гэх залуутай хамт байсан бөгөөд “энэ хүний эгч Пын нөхөр нь хөдөлмөрийн биржид ажил олголт дээр ажилладаг тул Мтайтай гэрээ хийчих” гэж хэлээд мөнгийг Б өөрөө гардаж авч Мтай хувааж тоолсон. Тэгээд Мтай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хэрэв виз гараагүй тохиолдолд 11 сая төгрөгийг 5% хувийн хүүтэй гаргаад өгнө гэсэн нөхцөлтэй гэрээ байгуулсан. “Виз 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэхэд бэлэн болно” гэж хэлсэн. Дүүд В, С вирус илэрсэн тэгэнгүүт нь Бруу яриад дүүгийнхээ мөнгийг авъя, дүүд элэгний вирус илэрсэн гэхэд Мын 89117996 гэсэн дугаар өгсөн. 7 хоногийн дараа дүүгийн 5.500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би “больё, мөнгөө авъя” гэхэд “мөнгийг чинь виз гаргадаг хүмүүст тараагаад өгчихсөн болохоор татаж авахад хугацаа шаардлагатай байна” гэж хэлсэн. Надад одоо 4.500.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа...” /9 хх 8/,

хохирогч О.Мгийн “...Гэрээг Птай ах Д 3 сая төгрөг, би 6 сая төгрөгөөр виз гараагүй тохиолдолд 10%-тай эргүүлэн авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Ингээд тэр өдрөө би өөрийн ... гэсэн Хаан банкны данснаас 1.7 саяар, 1.3 саяар тус тус 2 удаа шилжүүлж өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үлдсэн 3 сая төгрөгийг өөрийн данснаас Пын данс руу шилжүүлж өгсөн. ...” /9 хх 28/,

хохирогч Г.Бын “...2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр...П гэх эмэгтэй миний гар утас руу залгаад “эгчээс чинь дугаарыг чинь авлаа. Чамайг Солонгос явах гээд байгаа гэж эгчээс чинь дуулсан юм” гээд 16 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Олимп хотхоны гадаа П гэх эмэгтэйтэй уулзаж ярилцахад “Солонгос улс гаргаж өгч чадна нийт 5.000.000 төгрөг болох байх одоо 4.000.000 төгрөг өгчих” гэж хэлэхэд чи тэгвэл эхний ээлжинд 50% өгчих гэж хэлэхээр нь 1.500.000 төгрөгийг өгсөн. 1.500.000 шилжүүлэхдээ өөрийн Хаан банкны ... тоот данснаас П гэх хүний данс руу шилжүүлсэн...” /9 хх 55/,

хохирогч Э.Дын “...би 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр очиж уулзахад Гүнчин-Иш өөрийн үеэл гэх Мтай хамт байсан бөгөөд анх уулзахад “Солонгос улс руу бол найдвартай гаргана, 1 хүний 5.000.000 төгрөг болно асуудалгүй. Харин надад гадаад паспорт, зургаа мөнгөтэйгөө өгчих” гэсэн. Би М гэдэг хүний Хаан банкны данс руу 5.000.000 төгрөгийг АТМ-ээс хийсэн. Тэгээд шөнийн захын ард байдаг нотариат орж Мтай зээлийн гэрээ байгуулаад явсан...” /9 хх 76-77/,

хохирогч Э.Эын “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр П гэгчтэй уулзалдаж Пын ... дугаартай данс руу баз Батзоригийн ... дугаартай данснаас 3 сая төгрөг шилжүүлсэн, дараа нь дахиж мөнгө нэхэхэд нь манай эхнэр бид хоёрын дундын Хаан банкны данснаас мобайл банкаар мөн Пын данс руу 2 дугаар сарын 15-ны өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн...” / 9 хх 93/,

хохирогч Б.Оын “...Би өөрийн хамаатан болох Мөнхбатаар дамжуулан П, М нартай танилцсан. М.П, М гэх хоёр хүнд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 5 сая төгрөгийг бэлнээр зээлийн гэрээ байгуулан өгсөн...” /9 хх 118/,

хохирогч Б.Эын “...Птай 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр уулзахад “5 сая төгрөг өгөх ёстой, 2.5 сая төгрөгийг нь одоо өгчих тэгээд би нөхөртөө хэлээд чиний нэрийг оруулаад өгье” гэсэн. Үүний дагуу би Пын ... тоот дансанд мобайл банкаар мөнгөө шилжүүлсэн. ...Эхлээд 2.5 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2 дугаар сарын 22-нд дахин уулзаж зээлийн гэрээ хийж үлдэгдэл 2.5 сая төгрөгөө бас эхнэрээрээ дамжуулан мобайл банкаар шилжүүлсэн...” /9 хх 122-123/,

хохирогч Н.Оын “...П гэх хүнтэй 13 дугаар хорооллын Сансар худалдааны төвийн АТМ дээр очиж уулзаад асуусан чинь “ер нь л өнөөдөр мөнгөө өгчихвөл виз чинь 2018 оны 6 дугаар сарын 10-наар гарчихна. Удлаа гэхэд 8 дугаар сарын 10-аар гарчихсан байна” гээд байхаар нь итгээд мөнгөө шилжүүлсэн. ...Тэгээд “нөхөр Даваажамц бид хоёр хоёулаа виз мэдүүлье” гэж хэлээд Хаан банкны АТМ-ээс би өөрийн ... тоот данснаас Пын ... дугаарын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн...” /9 хх 149-150/,

хохирогч Д.Оын “...Пын нөхөр нь Солонгос улсад гэрээгээр ажиллагсдыг хариуцдаг, Монгол талын хүн байдаг гэсэн эд нар их найдвартай хүмүүс байгаа юм” гээд хэлэхээр нь Оюунчимэг эгчид итгээд арай ч намайг хуурахгүй байх гэж бодоод 300.000 төгрөг Эко захын үүдэнд бэлнээр өгсөн тэндээ Голомт банкны мобайл банкаар П гэх хүний данс руу 3.600.000 төгрөг шилжүүлсэн...” /9 хх 165/,

хохирогч Д.Сгийн “...нотариат орж Птай зээлийн гэрээ гэж хийсэн. ...Гэрээ хийгээд өөрсдийн 9.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд би тэр хоёроос “та хоёр миний нэг сая төгрөгийг бас нэг мөсөн өгчих” гэж хэлээд нийлээд 10.000.000 төгрөг өгч гэрээ байгуулсан. ...Тэгээд би хөдөө очоод 5.000.000 төгрөгийн зээл аваад буцаж ирээд 3.500.000 төгрөгийг П гэх эмэгтэйтэй гэрээ байгуулж өгсөн. ...Би яг өөрөө бол 3.500.000 төгрөг өгсөн бөгөөд Дагважамц, О хоёроос нэг сая төгрөг зээлж өгсөн байгаа. Нийт 4.500.000 төгрөг өгсөн...” /9 хх 182/,

хохирогч Ж.Мийн “...М нь “би өөрөө Солонгос явах гэж байгаа, таньдаг өөр дотныхоо хүмүүсийг явуулах гэж байна, чи яах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ямар учиртай юм бэ” гэхэд “Хөдөлмөрийн яаманд ажилладаг П гэж манай эгч байгаа, тэр эгч маань гаргадаг юм. Нэг хүнийг 5.000.000 төгрөгөөр гаргадаг гэхдээ чамайг танил юм байна гээд 4.000.000 төгрөгөөр гаргая” гэж хэлсэн. Улмаар би өөрийн автомашинаа зараад 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын хажууд байдаг нотариатын газар П гэх эмэгтэйтэй анх удаа уулзаад, зээлийн гэрээ байгуулан бэлэн 4.000.000 төгрөгийг өгсөн...” /9 хх 199/,

хохирогч Б.Бгийн “...Улаанбаатар их сургуулийн тэнд Эко захад лангуун дээр нь очоод гадаад пасспортоо өгөөд “мөнгө төгрөгөө хэзээ өгөх юм” гэсэн чинь “ер нь яаралтай хэрэгтэй байгаа” гэхээр нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.800.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.200.000 төгрөгийг Эко захад байх лангуун дээр нь аваачиж өгсөн...” /9 хх 210/,

хохирогч Б.Бы “...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” пабыг ажиллуулж байсан Б гэх хуурай ахаараа дамжуулан М.П гэх хүнтэй танилцаад Бүгд Найрамдах Солонгос Улс руу 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр виз гаргуулахаар болоод 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Марал пабын гадаа 3.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн...” /10 хх 36/,

хохирогч Л.Нын “...Амартуяа гэх мөнгө зээлдэг хүнээс үл хөдлөх хөрөнгө барьцаалаад 5.000.000 төгрөг зээлж аваад 2018 оны 1 дүгээр сарын 12-нд...Мтай хамт бөрийн өргөөний ойролцоо нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд мөнгөө өгсөн. ...” /10 хх 85/,

хохирогч Ц.Нгийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн 5 дугаар давхарт байрлах нотариат орж Д.М гэх хүнд “Бүгд Найрамдах Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэж хэлэхээр нь зээлийн гэрээ байгуулан 2.800.000 төгрөг өгсөн...” /10 хх 135/,

хохирогч М.Чийн “...Э нь улсын гэрээгээр хүмүүс явуулж байгаа найдвартай гадаад хэргийн яаманд таньдаг хүнтэй гээд П гэж хүнд гадаад паспортыг чинь өгнө гээд маргааш нь надаас Э гадаад паспорт авсан. Э нь надаас “П 5.000.000 төгрөг хэрэгтэй байна үйлчилгээний хураамжинд өгнө” гэхээр нь Эт гадаад пасспортоо өгөөд “мөнгөө өөрөө Пд гардуулж өгнө” гээд явсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би Птай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Миний дэлгүүр”-ийн дэргэдэх нотариат орж гэрээ хийлгүүлээд мөнгөө гэрээ хийгдмэгц Пд бэлнээр өгсөн...” /10 хх 149/,

хохирогч П.Нн “...би гэрээ байгуулаад 6.000.000 төгрөг 10 дугаар хорооллын Хаан банк дотроос теллерт нь өгөөд 6.000.000 төгрөг Пын Хаан банкны данс руу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн байгаа. ...” /10 хх 185/,

хохирогч Б.Бын “...П гэх эмэгтэй надруу өөрийн ... дугаарын утаснаас залгаад “яаралтай өглөө үзсэн 4.430.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компютерийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран молл дэлгүүрийн зогсоол дээр аваад ир, би ... улсын дугаартай хар өнгийн RX450 загварын машинтай байна” гэж хэлсэн. ...Ингээд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойш Баянзүрх дүүргийн нотариатч Д.Цэцэгмаа дээр очиж нийт 4 зөөврийн компьютерийн үнэ болох 16.530.000 төгрөгийн үнийн дүн бүхий 5 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг хийсэн. Бид хоёр салж яваад удаагүй байтал 19 цагийн үед П утсаар залгаад “байрны мөнгө хийх хугацаа өнгөрсөн байна 500.000 төгрөг байвал түр шилжүүлээч, байгууллагаас мөнгө орохоор би компьютерийн мөнгөн дээр нэмээд хамт өгье. Чи манай нөхрийн Хаан банкны ..., С.Моломжамц гээд данс руу шилжүүлчих” гэж гуйсан. Би гэрээ хийчихсэн байсан болохоор итгээд өөрийн Хаан банкны ... данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн Мөн 2019 оны 5 дугаар сарын 04-нд П залгаад “эгч нь хөдөө явж байна. Мобайл банк ажилладаггүй ээ. Чи эртээдийн манай нөхрийн данс руу 100.000 төгрөг дахиад явуулчихаач. Би хотруу оронгуутаа буцаагаад өгчихье” гэсэн. Би хэлснийх нь дагуу нөхрийнх нь дансанд 100.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Харин манай санхүүгийнханд дахиад нэг зөөврийн компьютер хэрэгтэй болсон. Чи дахиад нэг компьютер нэмж өгөөд хоёулаа гэрээ шинэчилж хийгээд үнийн дүнгүүдээ нэгтгэе. Гэхдээ одоо 3 хоногийн хугацаатайгаар л гэрээ хийчихье” гэсэн. Ингээд би 3.800.000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про 13,3 инч 2017 128гб зөөврийн компьютрийг хүлээлгэн өгч хэлснийх нь дагуу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нийт 22.730.000 төгрөгийн зээлийн гэрээг 3 хоногийн хугацаатай байгуулсан....” гэх мэдүүлэг /11 хх 249-250/,

хохирогч Ц.Бийн “...Би 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр П гэгч эмэгтэйтэй зээлийн гэрээ байгуулж мобайл банкаар 5,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” /12 хх 33/,

хохирогч М.Лгийн “...2017 оны 11 дүгээр сард Саруулбуян бид 2 Бээжин явахдаа 4.800.000 төгрөгөөр камер худалдан авч байсан. ...Харин С нь хүнд зарчихлаа гээд надад хэлсэн. Камераа зарахдаа гэрээ хийсэн байна лээ. ...өгсөн аппаратаа бүрэн бүтнээр нь эсхүл анх зарахаар үнэлж байсан 2.600.000 төгрөгөө нэхэмжилнэ...” /12 хх 83-84/,

хохирогч Э.Мгийн “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Макбүүк” зарна гэсэн зар тавьсан ба уг зарын дагуу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М.П гэх хүн холбогдоод “тухайн макбүүкийг худалдаж авъя” гэж хэлэхээр нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо Мичид зочид буудал дээр ирж уулзаад 3.000.000 сая төгрөгөөр авъя гэж тохироод Сүхбаатар дүүрэг дээр ирж нотариат орж зээлийн гэрээ хийсэн ба зээлийн гэрээнд 5 хоногийн хугацаатай компаний данс руу хийнэ гээд 2019 оны 5 дугаар сарын 13-17-ны өдрийн хооронд төлж барагдуулна гэж заасан боловч тухайн хүн нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зугтаагаад байгаа юм...” /12 хх 115/,

хохирогч Ж.Угийн “......П нь авсан мөнгөнөөсөө 5.500.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дансаар шилжүүлэн өгсөн. ...2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Пд 10,5 сая төгрөгийг Хос өргөө байрны гадаа миний машинд уулзаад би АТМ-ээс мөнгөө бэлнээр аваад хамт машинтай явж хөдөлмөрийн биржийн гадна 10.500.000 төгрөгийг П бичиг баримтын хамт авч буусан. ...” /12 хх 160, 162, 164/,

хохирогч Р.О-ын “...Би 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн интернет сайтад ... дугаартай “Ipad зарна” гэсэн зар байршуулсан. 3 дугаар сарын 28-ны өдөр миний ... гэсэн дугаарруу ... гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад “ipad-ийг чинь үзье” гээд Баянцээлийн аркны орчим уулзаж үзүүлэхээр болоод очсон үл таних 40 орчим насны эмэгтэй ирээд “ipad-ыг чинь авмаар байна, миний хайж байгаа мөн байна, би хүний падыг эвдэлчихсэн юм гээд, дараагийн нэг дэх өдөр мөнгийг нь өгье, цуг эвдсэн найзын мөнгө нь орж ирнэ” гэхээр нь би итгээд падаа өгөөд явуулсан, тэрнээс хойш утсаар ярихаар одоогоор мөнгө нь болоогүй байна, түр хүлээж байгаарай гээд байсан, сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон, тэгээд цагдаад хандаж байна. ...” /13хх 198/,

хохирогч Д.У-ын “...2018 оны 4 дүгээр сарын эхээр санагдаж байна, манай Солонгос шинэ найз шинэ “Койн” гаргаж байна, тэр нь бирж дээр ороод гурав хоногийн дараа 1000 хувь өсдөг гэхчлэн ярьж надад итгүүлсэн. Койн гэдгийг Монголоор ярьвал бэлэн бус цахим мөнгө гэсэн утгатай. Тэгэхээр би Бд 14.000 долларыг 2018 оны 4 дүгээр сард шилжүүлсэн. Тэрнээс хойш 2018 оны 4 дүгээр сарын 17-ны үед Б “би Солонгос яваад ирье, хүнтэй нь бас уулзана” гээд надаас 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Надаас авсан 10 сая төгрөгөө “Солонгос явж ирээд өгье” гэж хэлсэн. Намайг мөнгө өгөхөд Бгийн найз С, манай найз Одончимэг нар байсан. Дээрх мөнгөө И-март төвийн Солонгос хоолны газарт өгч байсан. Харин 14.000 долларыг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 115 дугаар байрны 01 тоотод интернет орчинд шилжүүлж байсан юм. Бгаас мөнгөө нэхэхээр “удахгүй сайт нээгдэнэ, чи битгий цагдаад өргөдөл өг, чиний мөнгийг өгнө, манай найз мөнгө явуулна” гэхчлэн ярьдаг болсон...” /13 хх 233-234/,

шүүгдэгч М.Пын: “...Б.Боломаа, С.Э нар нь Мын таньдаг хүн байгаа юм. М нь визэнд оруулах хүн хайгаад Б.Б, Э хоёрт хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд Б.Б, С.Э хоёрын олж ирсэн хүнийг М нь өөр дээрээ зээлийн гэрээ хийж байгаад заримыг нь надтай зээлийн гэрээ хийлгээд хүмүүсээс мөнгө болон бичиг баримтыг нь авсан. Тэгэхдээ Б.Бд 1.000.000 төгрөг, Эт 1.000.000 төгрөгийг Маас аваад зуучилсан хүмүүстээ дээр нь мөнгө нэмж авсан гэж ярьж байсан. Би Б, Э нарыг таньдаг болоод тэрнээс хойш бүгдээрээ надтай уулздаг болсон. Дараа нь тус тусдаа хүмүүс олоод бүгд виз зуучилсны хувь аваад явдаг болсон. Би Б, Э, М, Б нарын дансанд өөрийн данснаасаа виз гаргуулахаар авч ирсэн хүмүүсийх нь миний 400.000 төгрөг дээр тэд нар хүн болгон өөрсдөдөө дээр нь сая, сая төгрөг нэмээд сүүлдээ нэг хүний визний материал болон хөлс нь 5.000.000 төгрөг болсон. Тэдгээр хүмүүстэй зарим зээлийн гэрээг нь М, зарим зээлийн гэрээг нь би өөр  дээрээ хийж байсан. Б, Э, Б нар болохоор хүн олж өгөөд визний мөнгөн дээр нь мөнгө нэмж хэлээд тэр мөнгөө надаас авдаг байсан. ...” /1 хх 112/,

шүүгдэгч С.Эийн: “...ямар ч асуудалгүй баталгаатай найдвартай юм хийж байгаа” гэж хэлсний үндсэн дээр би хүн зуучилж өгсөн. Зуучлуулсан тэдгээр хүмүүсийг Птай уулзуулаад П миний ... тоот данс руу нэг хүний нэг сая төгрөгөөр бодоод шилжүүлж байсан. ... “Нийт хэдэн хүн зуучилж өгснөө сайн санахгүй байна. Миний авсан мөнгө бол 15 сая орчим төгрөг болсон. ... миний таньдаг найз нөхдийн танил байсан Д.Б, Ч.Ч, Б.М, Т.Д нарыг би М.Птай уулзуулсан. Гэтэл миний Хаан банкны ... тоот данс руу М.Паас 150-аас 4.100.000 төгрөгийн хооронд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 12.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Д.Маас 2 удаагийн гүйлгээгээр сая, сая төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг нь өөрт нь буцаагаад өгсөн. ...” /1 хх 116-117, 4 хх 135, 11 хх 147-148/,

шүүгдэгч Д.Мын: “...П надруу залгаад “өөр хүмүүс бүртгэж болох юм байна, явуулах хүн байвал эгчийн дүү яриарай эгч нь чамайг шагнана шүү” гэж хэлэхээр нь би өөрийн ойр дотны хүмүүстээ “би нэг найдвартай хүнтэй танилцсан, би өөрөө Солонгос явах гээд бүртгүүлсэн байгаа найдвартай хүн байгаа юм” гэж 10 жилийн найз Жавхлангийн ээж Э эгчид, төрсөн ах Ж, урд өмнө таньдаг байсан Б, манай ангийн хүүхдийн ах Очхүү, манай үеэл Гүнчин-Иш нарт хэлсэн чинь тэдгээр хүмүүс тус бүртээ Солонгос явах хүн байна гээд тус бүр Солонгос явахаар бүртгүүлэх хүмүүсээ надтай уулзуулаад би Птай утсаар яриад тэдгээр хүмүүсийг нь дагуулж очоод уулзаж байсан, зарим хүмүүсийг нь би утсаар яриад Пын гар утасны дугаарыг өгөөд хооронд нь холбоо бариулж байсан. Би Птай хүмүүсийг уулзуулсан хөлсөнд хичнээн төгрөг авснаа сайн санахгүй байна, миний багцаагаар 30 орчим сая төгрөг авсан байх. Бичиг баримтыг нь авах болохдоо П миний дугаарыг тэдгээр хүмүүст өгөөд би тэр хүмүүсээс нь гадаад паспортыг нь цуглуулж аваад Пд аваачиж өгсөн. ...” /1 хх 119/,

шүүгдэгч Т.Аын: “...М “та Солонгосын виз гаргаж өгч байгаа юм уу, хэдэн төгрөгөөр виз гаргаж өгч байгаа юм, хэзээ явах вэ” гэж асуусан, “2 дугаар сарын 16-ны үед явах хүмүүс байгаа тэд нартай явах юм уу” гэж асуусан чинь М “тэгье” гээд зөвшөөрсөн. ...П надад “чиний найз юм чинь чи өөр дээрээ нотариат хийчих, эгч нь завгүй яваад байна дараа нь би нотариатыг нь шилжүүлье” гэж хэлэхээр нь нотариат ороод Мтэй зээлийн гэрээ байгуулаад 2.000.000 төгрөг бэлнээр аваад Пын данс руу мөнгийг шилжүүлсэн. ...М “за тэгвэл чамтай нотариат хийгээд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нь хийчихье” гээд нотариат ороод зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны ... тоот дансаар шилжүүлж аваад П руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Маргааш нь миний утас руу П залгаад “за юу болсон бэ, М мөнгөө шилжүүлсэн үү” гэж асуухаар нь “М надад мөнгөө өгчихсөн байна. Би одоо шилжүүлчих үү” гэхэд П “өөр дээрээ байлгаж бай цаад хүмүүс чинь асуудалтай болчихоод мөнгө авч болохгүй байна би бэлэн болохоор нь хэлнэ” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 дүгээр сарын 27-ны өдөр П залгаад “мөнгийг нь одоо миний данс руу шилжүүлчих” гэж хэлэхээр нь Хаан банкны данс руу нь 2.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...О ирж уулзаад 8.000.000 төгрөг надад өгөөд зээлийн гэрээ байгуулсан. Би тэр мөнгөнөөс нь Пд өмнө өгсөн өөрийнхөө мөнгийг хасаад 4.500.000 төгрөг нэмж бэлнээр өгсөн...”  /5 хх 244-246/,

шүүгдэгч Б.Бгийн “...У, Т, Н нарыг зуучилж өгсөн гээд Д.М надад 1.500.000 төгрөгийг сүүлд нь бэлнээр өгсөн. Дараа нь манай найз Ц.Мын 5 дүүг зуучилж өгсөн гээд Д.М нь “би танд нэг хүний 1 сая төгрөгөөр бодоод” гээд 4.500.000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгч байсан. Манай найз Ц.М надтай хамт ажилладаг байсан Халиун гэх охины данс руу 500.000 төгрөгийг бүртгэлийн мөнгө гээд шилжүүлж өгч байсан. ...Надад хэлэхдээ “Хөдөлмөрийн биржид манай нөхөр ажилладаг” гэж  П нь хэлж байсан Д.М болохоор “манай эгчийн нөхөр хөдөлмөрийн биржид ажилладаг найдвартай хүн байгаа” гэж хэлдэг байсан. ...Тухайн үед найдвартай хүн олж өгч байгаа болохоор надад зуучилж өгсний мөнгө гээд өгөөд байсан болохоор би тэр мөнгийг нь авсан юм. ...нийтдээ 10 хүн зуучилж өгөөд 6.500.000 төгрөг авсан” /4 хх 102-103/ гэж тэдний үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /12 хх 5, 91, 123, 13 хх 208/, зээлийн гэрээ /1 хх 8-44, 5 хх 133, 151, 204, 6 хх 18-19, 7 хх 50, 57, 104, 105, 153, 160, 194, 221, 250, 8 хх 65, 78, 192, 9 хх 126, 186, 196, 12 хх 80/, Хаан банкны депозит дансны хуулга /2 хх 21-67, 114-125, 137- 167, 183-237, 3 хх 16-32, 61-119, 4 хх 37-85, 7 хх 18, 8 хх 31-59, 9 хх 129-136, 138, 14 хх 206-229/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.П, Д.М нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч С.Э, Б.Б нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Т.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Мөн “шүүгдэгч С.Э 10 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Б 7 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг хоёр сарын хугацаанд үйлдсэн, гэмт хэргийг тогтвортой үйлдэж олсон ашиг орлогыг амьжиргааны эх үүсвэр болгож санхүүгийн хэрэгцээгээр харьцангуй удаан хугацаанд хангасан гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэж шүүгдэгч С.Э, Б.Б нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгээр зүйлчлэн тэднийг “Залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар шүүгдэгч М.Пд 8 жил хорих ял, шүүгдэгч Д.Мд 6 жил хорих ял, шүүгдэгч С.Эт 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн шүүгдэгч М.Пын өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Хонгор нарын давж заалдах гомдол шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэвийн “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.П “...хохирлын тооцоог бодитой гаргаж өгнө үү...” гэх, шүүгдэгч М.Пын өмгөөлөгч П.Гансүх “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, тус зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчилж өгнө үү...нотолбол зохих байдлыг нотлуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Хонгор “...Д.Мын бусдад учруулсан хохирлын хэмжээгээр гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх давж заалдсан гомдол гаргажээ.

“Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэдэг нь гэм буруутай этгээдийн зан үйлийн тодорхой чиглэл илэрсэн, гэмт хэргийг урт хугацааны турш олон удаагийн “давтан” үйлдлээр илрэх бөгөөд үүгээрээ гэмт зан төлвийн тогтсон хандлагыг илэрхийлсэн байх, залилах гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг хамааруулан ойлгоно.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэм хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь үнэлсний үндсэн дээр шүүгдэгч М.П, Д.М нарын үйлдлийг “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч учирсан хохирол, тэдгээрийн нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан хохирлыг гэм буруутай этгээдээс бодитой гаргуулж гэм хорыг арилгах, мөн хэд хэдэн этгээдийн үйлдлээс бусдад гэм хор учруулснаас хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх замаар хохирлыг зөв тооцож гэм буруутай этгээдүүдээс гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, “Зээлийн гэрээ” гэх бичмэл нотлох баримт, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Хонгор нарын гаргасан “...хохирлыг бодитой тогтоон дахин шалгаж өгнө үү. ...амьдралын эх үүсвэр болгоогүй ...нотолбол зохих байдлыг нотлуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм буруутай этгээдүүдээс хохирогч нарт хохирол гаргуулах болсон үндэслэлийг тодорхой дүгнэхгүйгээр, мөн мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн зарим хохирлын тооцоог хийгээгүй, зарим хохирогч нарын овог, нэрийг буруу бичсэн, нэр бүхий шүүгдэгч нарын дангаар хариуцвал зохих хохирлыг бусад шүүгдэгч нарт тодорхойгүй байдлаар хуваарилсан, зарим хохирлын тооцоог буруу хийсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар энэхүү зөрчлийг арилгах боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно.

Тухайлбал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.Эыг “Э.Э” гэж, хохирогч Т.Хг “Б.Х” гэж, хохирогч Э.Дыг “Ч.Д” гэж, хохирогч Л.Ныг “Н.Н” гэж, хохирогч П.Нг “Г.Н” гэх зэргээр хохирогч нарын овгийг сольж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тодорхой заасан тул гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдүүдээс зөв тооцон гаргуулах замаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.Пын урьд цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байгааг зөвтгөж, шүүгдэгч М.П, Д.М, С.Э, тэдгээрийн өмгөөлөгч П.Гансүх, Б.Ганпүрэв, Т.Хонгор нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Т.А нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон тооцоогоор хохирогч Ц.Цд 540.000 төгрөг, Э.Мд 1.000.000 төгрөг, С.Од 1.500.000 төгрөг тус тус гэмт хэргийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны 2020/ШЦТ/548 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 8 дахь заалтын:

 “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт...” гэж,

“Шүүгдэгч Д.М-аас нийт 46.850.000 төгрөгийг гаргуулж” гэснийг “шүүгдэгч Д.М-аас нийт 53.400.000 төгрөг гаргуулж” гэж,

“хохирогч Б.Тд 2.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Г.Тд 2.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Хд 1.600.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Т.Хд 1.600.000 төгрөгийг” гэж,

“хохирогч А.Эд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч А.Эд 2.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Эд 1.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Эд 2.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч М.Чад 3.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Чад 3.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Ч.Дд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Дд 1.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Э.Эт 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Эт 1.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Д.Мд 1.550.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ж.Мд 1.550.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Бд 300.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Нд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Л.Нд 1.800.000 төгрөгийг” гэж,

“шүүгдэгч С.Э-ээс нийт 9.850.000 төгрөгийг гаргуулж” гэснийг “шүүгдэгч С.Э-ээс нийт 13.600.000 төгрөгийг гаргуулж” гэж,

“хохирогч Н.Од 2.750.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 4.500.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Ц.Бд 100.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ц.Бд 2.100.000 төгрөгийг” гэж,

“Шүүгдэгч М.П-аас нийт 178.268.600 төгрөг гаргуулж” гэснийг “Шүүгдэгч М.П-аас нийт 187.368.600 төгрөг гаргуулж” гэж,

“хохирогч Б.Тд 2.200.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Г.Тд 2.200.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Хд 2.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Т.Хд 2.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Бт 1.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Бт 2.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч М.Чд 4.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Чд 4.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Ч.Дд 2.200.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Дд 2.200.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Э.Эт 1.700.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Эт 3.700.000 төгрөгийг” гэж,

“хохирогч П.Од 5.500.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 5.500.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Бд 400.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Бд 1.500.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Нд 3.200.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Л.Нд 3.200.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Г.Нд 2.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч П.Нд 3.000.000 төгрөгийг” гэж,

тогтоох хэсгийн 12 дахь заалтын “...шүүгдэгч М.П-ын цагдан хоригдсон 73 хоногийг..” гэснийг “...шүүгдэгч М.П-ын цагдан хоригдсон 91 хоногийг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шүүгдэгч Д.М-аас 3.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-т”, “Шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Д-д”, “шүүгдэгч М.П-аас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-т тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

  1. Шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Хонгор, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нараас гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Т.Бгаас гаргуулах хохирол төлбөргүй болохыг, мөн шүүгдэгч Т.А нь хохирогч Ц.Цд 540.000 төгрөг, Э.Мд 1.000.000 төгрөг, С.Од 1.500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                                 Д.ОЧМАНДАХ

                ШҮҮГЧ                                                                                  Ц. ОЧ