| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/01175/И |
| Дугаар | 142/ШШ2020/01141 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2020/01141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 байрны 02 тоот хаягт байрлах “Их Мөнх Наран” ХХК /регистрийн дугаар 5503736/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-5 байрны урд талын “Тэнгэр ээж” хүнсний дэлгүүрт оршин суух Хүрхүүд овогт Ханджавын Батбаяр /регистрийн
•Ч
дугаар ХВ63120417/-Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 569 560 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг, хариуцагч Х.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Их Мөнх наран” ХХК шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: “Х.Батбаяр нь тус компаниас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 6,5 хувийн хүүтэй 25 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүний эргэн төлөлтийг өдөр бүр төлж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах байсан. Гэвч Х.Батбаяр нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба доорх хугацаанд нийт 515 400 төгрөг төлснөөс үндсэн зээлд 480 000 төгрөг төлж, 31 200 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон байна. Х.Батбаярыг зээлийг төлж барагдуулах талаар удаа шаардаж дэлгүүр дээр нь очиж хэлэхэд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр маргаашнаас эхлэн зээлээ бага багаар төлнө гэсэн ч өдийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй.Х.Батбаяр өнгөрсөн хугацаанд 515 400 төгрөг төлсөн байдлыг тооцоход үндсэн зээл 480 000 төгрөг, хүү 31 200 төгрөг, алданги 42 000 төгрөг болж байна.
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Х.Батбаярын үндсэн зээлийн үлдэгдэл 2 520 000 төгрөг, хүү 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 202(Р<РнС/'Г1' > '
дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 21 хоногийн 114 660 төгрөг, алданги 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 202 хоногийн 2 545 200 төгрөг ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1 500 000 төгрөг байна. Нийт 4 134 660 төгрөг байна. Мөн Х.Батбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 802 700 төгрөгийн 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай үнэт эдлэлийн лизингийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаанд дараах төлөлтүүд хийгдсэн бөгөөд нийт 781 150 төгрөг төлсөнөөс үндсэн зээл 514 850 төгрөг, хүү 231 150 төгрөг, алданги 35 150 төгрөг төлсөн байна. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 439 300 төгрөг, хүү 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 38 хоног 25 050 төгрөг, алданги 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 118 хоног 259 200 төгрөг болсноос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 219 650 төгрөг болж байна. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 114 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 135 100 төгрөг хийж, нийт 249 100 төгрөг хийсэн. Үүнээс алдангид 219 650 төгрөг, хүү 25 050 төгрөг, үндсэн зээл 4 400 төгрөг хасаж нийт зээлийн үлдэгдэл 434 900 төгрөг болсон. Иймд Х.Батбаярын хоёр зээлийн гэрээний үүрэгт хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба сайн дураараа гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүрэг 4 569 560 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.Батбаяр миний бие санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг “Ихмөнх наран” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын
01 дүгээр сарын 27-ны өдрөөс алданги, хүү тооцохгүй байх шийдвэр гарсан. Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас гарсан шийдвэрүүдийг албан байгууллага болон иргэд дагаж мөрдөх ёстой гэж бодож байна. Иймд үүнийг үндэслэн хэрэглээний зээлийн алданги төлөхгүй гэж бодож байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Их Мөнх Наран” ХХК хариуцагч Х.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 569 560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж эргэлтийн хөрөнгийн зээлд авсан үндсэн зээл 2 262 950 төгрөг, хүү 114 660 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 3 877 610 төгрөгийн шаардлагаа дэмжиж оролцсон.
“Их Мөнх Наран” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6,5 хувийн хүүтэйгээр, 25 хоногийн хугацаатайгаар 3 000 000 төгрөгийг бараа материал худалдан авах зориулалтаар Х.Батбаяр зээлдэж 3-22-000002"б2 дугаартай зээлийн, Б-22-00000262 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
Мөн нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1 146 650 төгрөгний үнэт эдлэл худалдан авах зориулалтаар 802 700 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдэж, 22-0000061 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд үүнтэй зохигч нар маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “....Х.Батбаяр нь манайхаас 2 зээл авсан.Үүний нэг болох лизингийн зээл 802 700 төгрөгнөөс 441 950 төгрөгийн үлдэгдэл байсныг хариуцагч төлсөн тул одоо эргэлтийн хөрөнгийн зээлийн үлдэгдэл 2 262 950 төгрөг, хүү 114 660 төгрөг, алданги болох 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлээ дэмжиж байна” гэсэн тайлбар, хариуцагч “....би үндсэн зээлийн үлдэгдэл болох 2 262 950 төгрөг, хүү 114 660 төгрөгийг зөвшөөрч байна. Харин алданги 1 500 000 төгрөгийг төлж чадахгүй” гэсэн тайлбар гарсан.
Х.Батбаяр нь 3-22-00000262 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сард 54 000 төгрөг, 53 000, 77 000 төгрөг, 130 000 төгрөг, 133 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 40 000 төгрөг, 52 000 төгрөг, 45 000 төгрөг, 81 500 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 20 000 төгрөг, 15 000 төгрөг, 20 000 төгрөг, 20 000 төгрөг, 20 000 төгрөг, 15 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр 15 000 төгрөг, 15 000 төгрөгийг,
төгрөг, 12 000 төгрөг, 12 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сард 441 950 төгрөгийг тус тус төлсөн байх ба хариуцагчийн төлсөн дүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа.
Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч хариуцагчийг лизингийн зээл 802 700 төгрөгийг төлсөн гэж үзэж, одоо эргэлтийн хөрөнгийн зээлийн үүргийг шаардаж байгаа. Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 2 262 950 төгрөг, хүү 114 660 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 1 500 000 төгрөгийг эс зөвшөөрч байгаа.
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3-22-00000262 дугаар зээлийн гэрээний 2.1.4-д зээлийн хүү 25 хоногийн 6,5% байна.Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг тооцно.Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран өдөр бшр энэхүү гэрээнд заасан хувийн хүү төлнө, 2.1.5-д зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хавсралт №1-д заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд зээл зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан байна.
Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү, алданги шаардах эрхтэй
>г
боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4,-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.8.-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөгүй зээлийн үлдэгдэлийг 2 262 950 төгрөг гэж тодорхойлсон тул тэрээр дээрхи дүнгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээний хүү буюу 1 131 475 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд алдангиас 500
Иймд зээлдэгч Х.Батбаяраас үндсэн зээл 2 262 950 төгрөг, хүү 114 660 төгрөг, алданги 631 475 төгрөг, нийт 3 008 610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 869 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батбаяраас 63 088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ихмөнх наран” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
|
|
|
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА