Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2022/00139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, , , од оршин суух,ы /РД:/-д холбогдох

 

Зардал 55,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Гэрч О., В., Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч О.*******, өмгөөлөгч Т.Баясгалан нарын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Би хариуцагч Д.д мөнгө зээлдүүлж байсан болохоос мөнгө зээлж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүхэд худал тайлбар өгч байна.

Хариуцагч Д. Д.аас хүүтэй, 45,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө буцааж төлөхийн тулд миний ихэр дүү О.иас 50,000,000 төгрөг барьцаагүй, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн.

Ингэхдээ О. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  “” ХХК-нд орон сууцаа барьцаалан 70,000,000 төгрөгийн зээл авч, 50,000,000 төгрөгийг хариуцагч Д.гийн бэр Э.баярын дансаар нь шилжүүлэн өгснөөс 6,200,000 төгрөгийг хүүгийн хамт буцааж төлсөн.

Хариуцагч Д. 45,000,000 төгрөгийн зээлээс 45,882,645 төгрөгийг хүүгийн хамт графикийн дагуу төлсөн. Энэ тооцоонд гэрч Д.ын төлсөн 1.170.000 төгрөг нэмэгдэж ороогүй нь үнэн байна.

 

Харин үлдэх зээлээ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш төлөөгүй учир 30,000,000 төгрөг болсон. Гэтэл “” ХХК О.ийн орон сууцыг зээлийн төлбөрт хураан авна гэсэн.

Би О.д хэлж байж найз Д.д мөнгө зээлдүүлсэн учир надаас мөнгөө нэхсэн. Хариуцагч Д.гаас зээлээ төлөхийг шаардахад “чи мөнгө олоод төлчих, би чамд өгье” гэж  гуйсан.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр В.ээс 30,000,000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, гэрээ байгуулсан.

Тэгээд Д.гийн “” ХХК-д төлөх байсан 30,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж зээлийг хаасан.

Би В.т 30,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Иймээс хариуцагч Д.гаас 30,000,000 төгрөг гаргуулж, хүү шаардсан 25,125,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч О.******* 2017 оны 7 дугаар сард хариуцагч Д.гаас машины урьдчилгаанд өгөх 15,000,000 төгрөг, өмнө нь зээлсэн мөнгөтэй нийлээд 20,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Д. О.*******д зээлсэн мөнгөө авч чадахгүй жил гаран болсон.

2018 онд О.******* “...ихэр дүү О. шүүхийн шийдвэрт өр төлөхийн тулд банкнаас зээл авч байгаа. Би дүү О.д хэлээд түр мөнгө олж өгье” гэж хэлсэн.

Тэгээд 50,000,000 төгрөгийг Д.гийн бэр Э.ын дансанд шилжүүлсэн. Удалгүй мөнгөний хэрэг гарлаа гэсэн учир охин Халиуны ХААН банкан дахь тоот дансаар 6,200,000 төгрөг шилжүүлэн өгсөн.  

О., Д. нарын хооронд 45,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Тэдний дунд зээлийн харилцаа үүссэн ч хүү, алдангийн талаар тохиролцоогүй.

Д.д 50,547,645 төгрөгийг хуваарийн дагуу сар бүр бэр Э.ын дансаар дамжуулан төлсөн.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч талтай тооцоо нийлж үзэхэд гэрч Д.ын төлсөн 1,170,000 төгрөгийг оруулаад нийт 47,052,645 төгрөг төлсөн байна. Иймд Д., О. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

Харин О. нь өөрийн төлөх зээлийн төлбөр болон Д.гийн төлсөн төлбөрийг “” ХХК-нд төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хүү нэмэгдсэнийг хариуцагч тал хариуцах ёсгүй.

Мөн Д. нэхэмжлэгч О.*******, гэрч В. нартай ямар ч зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдөр В., О.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон төлөлтийн график, В., О.*******д 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, Д.гийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээлэл, В., Д. нарын зээлийн гэрээ, “” ХХК-ийн ХААН банкны дансны хуулга, О.ийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дүнгийн тооцоо, Д.ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, С.гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 70,000,000 төгрөгийг төлсөн тооцоолол, О.ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, О.ийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00122 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2021/15227 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1103-01 дугаар албан бичиг, ХХК, О. нарын хооронд хийсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18/06/14-303 дугаар зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, ХААН банкны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5030/583 дугаар тодорхойлолт, О.ийн ХААН банкны дансны хуулга, О.ийн Төрийн банкны дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг, Хариуцагч Д.гаас “ ” ХХК  О.тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, Э.ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулбар, О.*******эс В.т 30,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. /хх-4-31, хх-42-45, хх-57/

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч О.ийн ХААН банкны дансны хуулга, зохигчдийн хүсэлтээр гэрч О.ь, гэрч В., гэрч Д. нараас мэдүүлэг авч бүрдүүлсэн болно. /хх-60-116,148-161/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.******* хариуцагч Д. холбогдох зардал 55,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгон багасгаж, 25,125,000 төгрөгөөс татгалзсан.

 

            2.Нэхэмжлэгч О.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

            3.Нэхэмжлэгч О.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Гэрч О. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-нд үл хөдлөх хөрөнгөө барьцаалан, 70,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч Д.д 45,000,000 төгрөг зээлсэн. 

Хариуцагч Д. 45,000,000 төгрөгийн зээлээ 47,052,645 төгрөг болгож төлсөн. Харин үлдэх үндсэн зээл, хүүг төлөхгүй байсны улмаас гэрч О. үл хөдлөх хөрөнгөө алдахад хүрсэн.

Иймд хариуцагч Д. намайг хүнээс мөнгө зээлээд гэрч О.д өгчих гэсний дагуу гэрч В.ээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг  сарын 3 хувийн хүүтэй авч, “” ХХК-нд тушаасан.

Хариуцагч Д.гийн өмнөөс зээлсэн 30,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрч В.т төлсөн гэсэн.

 

4.Хариуцагч Д. нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Гэрч О. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-иас 70,000,000 төгрөгийн зээл авсан. Би 45,000,000 төгрөг зээлсэн. Буцааж 47,052,645 төгрөг болгож төлсөн.

Харин гэрч О. миний төлсөн мөнгийг болон өөрт ногдох зээлээ “” ХХК-нд хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэлт үүргийг хариуцахгүй. Би нэхэмжлэгч О.*******, гэрч В. нараас ямар ч мөнгө зээлээгүй. Нэхэмжлэгч О.******* нь дүү О.ийн өрийг “” ХХК-нд төлсөн болохоос миний өрийг төлөөгүй гэж маргасан.

 

5.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00122 дугаар шийдвэр хэрэгт хамааралгүй, ” ХХК гэрч О.тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Д.гийн төлбөр төлөх хуваарь нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

 

Гэрч О., хамтран зээлдэгч С. нар “” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70,000,000 төгрөг зээлсэн. Уг мөнгөнөөс хариуцагч Д.д 45,000,000 төгрөг зээлдүүлсэн.

Нэхэмжлэгч О.******* гэрч В.ээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөг зээлэн авч гэрч О.д өгсөн.

Нэхэмжлэгч О.******* 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрч В.т 30,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. /хх-53/

 

Иймд нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.гийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гэрч О.д, эсхүл гэрч В.т сайн дураар буюу андуурч төлсний улмаас хариуцагч Д. уг үүргээс чөлөөлөгдсөн бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу шаардах эрх үүснэ.

 

Гэхдээ хариуцагч Д. бусдын өмнө үүрэг хүлээсэн, уг үүргээс чөлөөлөгдсөн  болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч О.******* баримтаар нотлох ёстой.

 

Шүүх хуралдааны шатанд гэрч В. “...гэрч О.ийн орон сууц зээлийн барьцаанд хураагдах гээд байсан болохоор О.иас зээлсэн хариуцагч Д.гийн өрийг нэхэмжлэгч О.э төлөх үүднээс 30,000,000 төгрөгийг түүний зөвшөөрлөөр зээлэн авч, гэрээнд гарын үсэг зурсан ...нэхэмжлэгч О.******* уг мөнгийг төлсөн” гэж мэдүүлсэн.

 

Гэрч В. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үүргийн дагуу 30,000,000 төгрөгийг хариуцагч Д.д шилжүүлж өгөөгүй тул буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.

 

Мөн зохигчид шүүх хуралдааны шатанд хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны дансны хуулга, гэрч  Д.ын “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.170,000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэн тооцоо нийлж үзээд, гэрч О.д 47,052,645 төгрөг төлсөн талаар маргалгүй зөвшөөрсөн.

Гэрч О. нь нэхэмжлэгч О.ийн зээлсэн 30,000,000 төгрөгөөр “” ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөрөө төлсөн гэж мэдүүлсэн.

 

Иймд  “” ХХК-ийн өмнө хүлээсэн гэрч О.ийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч О.******* төлсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

            Иймээс нэхэмжлэгч О.*******эс гарсан зардлыг хариуцагч Д. хариуцах үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,375 төгрөгийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.******* хариуцагч Д. холбогдох 55,125,000 /тавин таван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,375 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          З.ТҮВШИНТӨГС