Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00838

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... байрлах, ... ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, ...овогт Б-ийн Ч /РД: .../-д

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,575,763.09 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, Б.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ...-тай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувийн, бэлэн зээлийн хэрэглээнд 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх нэмэгдүүлсний хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай картын зээл авсан. Зээлдэгч, карт эзэмшигч Б.Ч нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн эрх бүхий картаа ашиглан зарцуулсан төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон болно. Иймд хариуцагч Б.Ч-с үндсэн зээлийн төлбөр 4,974,469.45 төгрөг, хүүгийн төлбөр 1,276,851.79 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 235,151.70 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 89,290.15 төгрөг, нийт 6,575,763.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах ЗГ/КР/ ЗШ/2019//01/... тоот гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, ...-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дүгээр тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээгээ хавсарган гаргаж өгсөн болно.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Б нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбар гаргалгүй шүүх хуралдааныг орхиж гарсан тул хариуцагчийн эзгүйд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Б.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,575,763.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ...-тай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувийн, бэлэн зээлийн хэрэглээнд 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх нэмэгдүүлсний хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай картын зээл авсан. Зээлдэгч, карт эзэмшигч Б.Ч нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн эрх бүхий картаа ашиглан зарцуулсан төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон болно гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах ЗГ/КР/ ЗШ/2019//01/... тоот гэрээ, кредит картын тооцооллын хүснэгтээр хариуцагч Б.Ч, нэхэмжлэгч ... ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувийн, бэлэн зээлийн хэрэглээнд 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх нэмэгдүүлсний хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай картын зээл авсан нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-д бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1-д хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдсон тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 4,974,469.45 төгрөг, хүүгийн төлбөр 1,276,851.70 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 235,151.70 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 89,290.15 төгрөг, нийт 6,575,763.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,162.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,162.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ч-с зээлийн гэрээний үүрэгт 6,575,763.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,162.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,162.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР