Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00346

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,238,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 28ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь Ж.******* надаас 2020 оны 3 сарын 28-нд 150,000 төгрөг,  90,000 төгрөг, 30-нд 1,000,000 төгрөг, 4 сарын 2-нд 50,000 төгрөг, 6-нд 250,000 төгрөг 7 -нд 30,000 төгрөг, 8-нд 499,000 төгрөг, мөн өдөр 2,450,000 төгрөг, 12-нд 200,000 төгрөг,14-нд нь 50,000 төгрөг бүгд 4,769,000 төгрөг дансаар буюу бэлэн бусаар зээлж авсан юм. Мөн 2020 оны 3 сарын 31-нд бэлнээр 250.000 төгрөгийг ээждээ таяг авч өгнө гэж зээлсэн. Нийтдээ 5,019,000 төгрөг зээлж аваад үүнээсээ 970,000 төгрөг дансаар буцааж төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 4,049,000 төгрөг байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү. Мөн Г.*******т миний бие Эрхэмбаяр гэдэг хүнээс 2,500,000 төгрөг зээлж авч өгөөд тэрээр үүнийг төлөөгүй тул түүний өмнөөс би Эрхэмбаяр гэдэг хүнд шүүхийн шийдвэрээр 2,500,000 төгрөг төлсөн. Мөн үүн дээр улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гэж 134,950 төгрөг нэмж төлж хохирсон. Энэ зардлыг буюу хохирлыг бас нэхэмжилж байна. Ингээд нийтдээ 4,238,900 төгрөгийг Г.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь 2020 оны 02 дугаар сарын сүүлээр зээл чөлөөлүүлье гэж надтай утсаар ярьж, өөртэй нь ярьж тохироод хүүгээ тогтоож 2 удаа зээлийг нь чөлөөлсөн. Хариу тайлбартаа надад их мөнгө өгсөн юм шиг бичсэн байсан, анх Г.*******тэй ярилцаж тохиролцоод хүүг тогтоосон. 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хавьцаа надаас 1,000,000 төгрөг авсан. Энэ хугацаанд дандаа надад худлаа ярьж байсан. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг авах гэтэл ээж Мобикомд хувь лизингтэй гэж худлаа ярьсан. Би дараа нь Г.*******ийн ээжтэй нь утсаар ярьж худлаа ярьсан гэдгийг нь мэдэж авсан. Г.******* надаас янз бүрийн мөнгө хэрэг болчихлоо гэж олон удаа мөнгө шилжүүлүүлж авсан. Тэр мөнгөө миний дансаар гүйлгээ хийгдсэн болохоор надад өгсөн мэтээр бичсэн байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүгээсээ 2,800,000 төгрөгийн авч өгөхөд Хаан банкны үл хөдлөх барьцаалсан зээл 5,000,000 төгрөгийн үлдэгдлийг хаагаад 7 хоногийн дараа хүүгийн хамт өгнө гэж хэлээд авсан. Г.******* дүүгээс маань авсан мөнгөө төлөхгүй явсаар тэр дүү маань надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрийн дагуу би төлж дуусгасан. Би нэхэмжлэлдээ Г.*******ээс надаар хүнээр зээлдүүлж авч буцааж өгсөн мөнгөнүүдийг нь хассан. Г.******* надаас авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Мөн Г.******* манай ээжийн хөл хугарчихсан, таяг авна гээд өглөөгүүр гэрт ирээд намайг Город руу дагуулж явсан. Би тухайн үед өрөвдөөд АТМ-с 250,000 төгрөг аваад бэлнээр машин дотор нь өгсөн. Би цагдаагийн газар, прокурорын газарт хандсан боловч уг асуудал шийдэгдээгүй. Аргаа барахдаа нэхэмжлэл гаргасан гэв.

 

 

3.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Ж.*******аас 2020 оны 3-р сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 10 удаа 4,769,000 төгрөг аваад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12-р сар хүртлэх хугацаанд 7 удаа 1,470,000 төгрөг өгөөд 185,000 төгрөгийн үнэтэй нэг гутал нийт 1,655,000 төгрөгийн тооцоо хийж 3,114,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн боловч энэ зээлээс өмнө би Ж.*******аас хэд хэдэн удаа мөнгө аваад буцааж төлбөр хийхдээ 1,060,000 төгрөг илүү төлсөн учраас тэр мөнгөө хасаж тооцож байгаа юм. Ж.******* Энхбаяр гэдэг хүнээс мөнгө авч надад өгөөд өөрийн нэр дээрээ шийдвэр гаргуулснаар Улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 134,950 төгрөг гаргуулна гэсэн байх бөгөөд Г.******* миний Капитрон банкан дахь 3054005460 дугаартай дансанд Г.Эрхэмбаярын Хаан банкин дахь 5011370202 данснаас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3 сая төгрөг орж ирсэн бөгөөд би буцаагаад 2020 оны 03 дугаар сарын 12-нд 2,300,000 төгрөгийг Г.Эрхэмбаярын Голомт банкин дахь дансанд, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, мөн өдрөө дахиад 400,000 төгрөг, 100,000 төгрөг, 150,000 төгрөг нийт 3,450,000 төгрөг төлсөн. Энд 450.000 төгрөг илүү төлсөн.  2020 оны 03 дугаар сарын 06-нд Ж.*******аас 1,700,000 төгрөг, дахиад 850,000 төгрөг, 09-нд 500,000 төгрөг нийт 3,050,000 төгрөг аваад 2020 оны 03 дугаар сарын 10-нд 3,000,000 төгрөг, мөн өдрөө 50,000 төгрөг, 3-р сарын 11-нд 10,000 төгрөг, дахиад 530,000 төгрөг мөн 20,000 төгрөг нийт 3,610,000 төгрөг төлсөн. Энд би  560,000 төгрөг илүү төлсөн.  Би Ж.*******аас 10,819,000 төгрөг /үүнээс 3,000,000 нь Энхбаяраас/ аваад буцаагаад 8,715,000 төлөөд үлдэх 2,104,000 төгрөг төлөх юм. Миний хариу тайлбар дээрээ бичиж байгаа тооцоо бүгд үнэн бөгөөд миний дансны хуулгууд болон хувийн тэмдэглэлүүдээр нотлогдох юм. Иймд Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 2,134,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, надаас 2,104,000 төгрөгийг Г.******* надаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн харилцаа талуудын хооронд үүсэж, Г.******* мөнгө зээлсэн талаараа тайлбарладаг. Г.******* нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагын 50 гаруй хувийг төлсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр маргаантай. Г.******* Б.*******аас 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдрийн 150,000 төгрөг, 98,000 төгрөг, 4 дүгээр сарын 2-ны өдрийн 50,000 төгрөг, 499,000 төгрөг, 30,000 төгрөг, 250,000 төгрөг, 2,450,000 төгрөгийг тус тус авснаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн үнийн дүнг харгалзаж хасах дүн 2,289,000 төгрөгийг шийдвэр гаргахдаа анхаарч өгнө үү. Төлөх дүн 1,949,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Ж.*******ын Хаан банкны дансны хуулга, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 927 дугаартай гүйцэтгэх хуудас, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох авлага өглөгийн дэлгэрэнгүй лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1064 дугаартай шийдвэр, хариуцагчаас Г.*******ийн Капитрон банкны харилцах дансны хуулга, Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн төлбөр 40,490,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 134,950 төгрөг, нийт 4,238,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ж.******* нь надаас 2020 оны 3 дугаар сарын 28-нд 150,000 төгрөг, 90,000 төгрөг, 30-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 4  дүгээр сарын 02-нд 50,000 төгрөг, 06-нд 250,000 төгрөг, 7-нд 30,000 төгрөг, 8-нд 499,000 төгрөг, 2,450,000 төгрөг, 12-нд 200,000 төгрөг, 14-нд 50,000 төгрөг бүгд 4,769,000 төгрөг дансаар зээлж авсан. Мөн 2020 оны 3 сарын 31-нд 250,000 төгрөгийг ээждээ таяг авч өгнө гээд зээлсэн. Нийт 5,019,000 төгрөг зээлж аваад үүнээс 970,000 төгрөг дансаар буцааж төлсөн. Би Эрхэмбаяраас 2,500,000 төгрөг зээлж авч Г.*******т өгсөн ба шүүхийн шийдвэрээр би Эрхэмбаярт 2,500,000 төгрөг төлсөн, мөн үүн дээр нэмж улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гэж  134,950 төгрөг төлж хохирсон  тул эдгээр мөнгийг нэмээд нийт 4,238,900  төгрөгийг Г.*******ээс гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч Г.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 2,104,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн...” гэж тайлбарладаг

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Г.*******т түүний Хаан банкны 5091359568 дугаарын дансаар 2020 оны 03 сарын 28-наас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 476900 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5091163075 тоот данснаас шилжүүлж зээлсэн, хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Ж.*******ын Хаан банкны 5091163075 тоот дансанд 2020 оны 04 сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 970,000 төгрөгийг шилжүүлж зээлийн төлбөрөөс төлсөн, энэ талаар зохигч маргахгүй байна.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,  зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,  тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг  тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч Г.******* “нэхэмжлэгчид 180,000 төгрөгийн үнэтэй гутал өгсөн, уг гутлын мөнгийг зээлийн төлбөрөөс хасч тооцуулах” тайлбар гаргасныг нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул 180,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох  үндэслэлтэй байна.

 

7. Мөн нэхэмжлэгчийн “хариуцагч Г.******* нь 2020 оны 3 сарын 31-ний өдөр бэлнээр 250,000 төгрөгийг ээждээ таяг авч өгнө гээд зээлсэн” гэх үндэслэлээр 250,000 төгрөгийг зээлийн төлбөрт оруулан нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 134,950 төгрөг гаргуулах тухай шаардлагууд нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

8. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрт 2,134,900 төгрөгийг төлсөн гэж тайлбар гаргаж өөрийн тайлбарыг нотлохоор Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтаар түүний тайлбар татгалзал нотлогдохгүй байх байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д зааснаар зохигч нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийн шаардлага, тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

10. Иймд хариуцагч Г.*******ээс зээлийн төлбөрт /нийт зээлсэн 4,769,000 төгрөгнөөс буцааж төлсөн 970,000  төгрөг, гуталны 180,000 төгрөгийг хасч/ нийт 3,619,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 619,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 72,854 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /РД:/-ээс 3,619,000 /гурван сая зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 619,900  /зургаан зуун арван есөн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 72,854 /далан хоёр мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ