Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/2022/00160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Сөүлийн гудамж 00 байр 0тоот хаягт оршин суух, А овогт Р Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 00 байр, 000 тоот хаягт оршин суух, Ч овогт, Х. Х /РД:/-д холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие эрхийн улсын бүртгэлийн  Ү дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 Наадамчдын зам гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хариуцагч Х.Х тус орон сууцны өмнөх эзэмшигч байсан бөгөөд надад худалдсан цагаас хойш орон сууцыг суллаж өгөөгүй. Иймд миний өмчлөлийн орон сууцнаас хууль бус эзэмшигч болох Х.Хг албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 Наадамчдын зам гудамж, 0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэл Р.Баатарцогт нь хариуцагч Х.Хд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 Наадамчдын зам гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч хариуцагч Х.Х тус орон сууцыг эзэмшээд суллаж өгөхгүй байна гэж тайлбарлав.

 

3. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийн 2021 оны 12 сарын 08-ны өдөр гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх хуульд заасан хугацаа олгосон боловч ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Р.Б нь маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0000 Наадамчдын зам гудамж, 0000 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 01 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн ү дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70 200 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 687 750 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 757 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 Наадамчдын зам гудамж, 000дүгээр байр, 00 тоот орон сууцыг хариуцагч Х.Хгийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 687 750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 757 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ