Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 93

 

ТОГТООХ нь:

                                                                                                              

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 2020/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хүулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Батмөнхийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хүулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Батмөнхийг  гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

            3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Батмөнхөд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 6 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Батмөнхөд оногдуулсан  гурван жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,

            4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч О.Батмөнхөд оногдуулсан 9 жил 6 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

             “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч О.Батмөнхөд оногдуулсан  дөрвөн жил жил,  зургаан сар,  долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т  зааснаар шүүгдэгч  О.Батмөнхийн 2020 оны 9 дугаар сарын 02-ны өдрөөс  10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.