Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 290

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт О.Б ийг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хүулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Б ийг  8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б  оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  25 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийг хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 6 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч О.Б  оногдуулсан 9 жил 6 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б 2020 оны  04 дүгээр сарын 02 -ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 153   хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч О.Б  нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Б өөс 209300 төгрөг гаргуулж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарт олгосугай.

9.Шүүгдэгч О.Б  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тоггоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.