Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/02616

 

2021 оны 11 сарын 16 өдөр               Дугаар 183/ШШ2021/02616                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Хүнсчдийн гудамж, ХД59 байрны 000 тоот хаягт байрлах Э.П.П ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах Г.М ХХК /РД:0000000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу, 00дугаар байр, 0000 тоот хаягт оршин суух Ч овогт Я.Б /РД:ШБ00000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт О.Т /ЦА00000000/ нарт холбогдох ,

Гэрээний үүрэгт 832,422,850 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Г.М ХХК-ийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагч О.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, гэрч Б.Бнар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г Э.П.П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э.П.П ХХК нь хариуцагч Г.М ХХК-тай 2019 оны 5-p сарын 24-ний өдөр УБ0000/00болон УБ0000/00тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 5 сарын 30-ны өдөр 0000/00 дугаартай Барьцааны гэрээг иргэн О.Т-тэй, 2019 оны 6 сарын 27-ны өдөр 0000/00 дугаартай Барьцааны гэрээг иргэн Я.Б-тэй тус тус байгуулсан. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдагч тал нь гэрээний зүйл болох газрын тосыг нийлүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх болон, хугацаа хэтрүүлэх зөрчил гаргасан, түүнээс улбаалан гэрээг цуцалсан тохиолдолд хохирол нөхөн төлөх уургийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч талын зүгээс үүргээ биелүүлэн 2019 оны 6-р сарын З-ний өдөр 30,600 литр газрын тос, 2019 оны 6-р сарын 28-ний өдөр 79,440 литр газрын тос, 2019 оны 7-р сарын 1 -ний өдөр 120,850 литр газрын тос, 2019 оны 7-р сарын 2-ний өдөр 30,000 литр газрын тосыг буюу нийтдээ 10 удаагийн ачилтаар 260,890 литр газрын тосыг нийлүүлсэн болно. Энэ нь ачилт тус бүрд хийгдсэн зарлагын падаанаар нотлогдоно. УБ0000/00болон УБ0000/00дугаартай гэрээний 3.2-т зааснаар талууд сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж, дараа сарын 03-ны өдрийн дотор худалдан авагч нь төлбөрийг худалдагчид төлөх үүрэгтэй байна. Харин хариуцагч Г.МХХК-ийн зүгээс 6-р сарын З-ны өдрийн 30,600 литр газрын тосны үнийг хугацаанд нь бүрэн төлсөн, Үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгдээгүй бөгөөд үндсэн төлбөрийн 482,100,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. УБ0000/00болон УБ0000/00дугаартай гэрээний 3.3 дахь хэсэгт Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 2020 оны 9 сарын 17-ны өдрийг хүртэл нийт 241,050,250 төгрөгийн алдангийг бидэнд төлөх үүрэг үүсээд байна. Мөн гэрээний 10.1-т зааснаар худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ. Хариуцагчийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн, гэм буруутай байх тул манай байгууллага өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүн болох 546,360,500 төгрөгийн 20 хувь болох 109,272,100 төгрөгийн торгууль шаардах эрхтэй байна. Мөн 2019/06, 0000/00дугаартай барьцааны гэрээний дагуу дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Г.МХХК-с 2019 оны 5 сарын 24-ний өдрийн гэрээний үндсэн төлбөр 482,100,500 төгрөг, алданги 241,050,250 төгрөг, торгууль 109,272,100 төгрөг, нийт 832,422,850 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Г.МХХК-ийн өмгөөлөгч Г.Ч  Г.МХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч байгууллага болох Э.П.ПХХК-ийн зүгээс нийт 482,100,850 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь байгууллагын хувьд урьд өмнө  нийт 20,000 литр түлш авсан. Түүнтэй холбоотой үйл баримтыг төлбөрийг төлсөн учраас хүлээн зөвшөөрч байгаа. Байгууллага хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаар бүхий гэрээний нийт авах түлшний хэмжээ 20,000-аар тусгайлан зааж нийт өртөг нь 42,000,000 төгрөг гэж үнэлэн талууд гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дунд тааруулан барьцаа хөрөнгө болгон Хан-уул дүүрэг 1-p хороо 120 мянгатын 13-19 тоот 2 өрөө байрыг барьцаалж авсан байдаг. Барьцааны гэрээг 2019 оны 5 сарын 30-ны өдөр дугаар 0000/00бүхий гэрээгээр 42,000,000 төгрөгт багтаан үнэлэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээр дурдаж байснаар Барьцааны гэрээний 2.1-т заасанчлан үл хөдлөх хөрөнгө нийт 42,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тус барьцааны гэрээний 1.1-т 2019 оны 5 сарын 23-ны өдрийн УБ0000/00тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... гэж тусгайлан заасан. Уг үнэлгээ болсон мөнгөн дүнг манай байгууллагын зүгээс 2019 оны 6 сарын 28-нд нийт 64,260,000 төгрөг болгож өгсөн, 22,260,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Компанийн төлөлтийг өөрийн хөрөнгийг барьцаалагч О.Т- 20,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 44,260,000 төгрөгийг манай байгууллагатай харилцсан хувиараа алтны уурхай ажиллуулдаг худалдан авагч нарын данснаас шилжүүлсэн. Тиймээс байгууллагын зүгээс өөрсдийн зээлээр авсан түлшийг төлсөн, нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нийт 482,100,500 төгрөг бүхий зээлээр худалдан авалтад манай байгууллагыг холбогдуулан нэхэмжилсэн нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байдлыг илэрхийлж байна. Учир нь иргэн Я.Б-, Б.Э нар манай байгууллагын нэрийг ашиглан, урьдын худалдан авалтын хариуцлагатай байдлыг далимдуулж ихээхэн хэмжээний түлш зээлээр худалдан авсанд гомдолтой байна. Өдийг хүртэлх хугацаанд байгууллагын хоорондын бизнесийн харилцаанд хар толбо үлдээсэн үйлдлийг хийсэн хүмүүс гэж үзэж байна. Улмаар манай байгууллагын хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж орж цаад санаархал болох өөрт ашигтай бизнесийн үйл ажиллагаа явуулчхаад одоо ор сураггүй алга болсон хүн нь Б.Энхтөр төдийгүй нэхэмжлэгч байгууллагын удирдлагуудтай тохиролцож манай байгууллагын захиалсан хэмжээнээс илүү их хэмжээний түлшийг авсан, түүнийгээ манай байгууллагын нэр дээр ашиглаж хийсэн, үүнийгээ баталгаажуулахын тулд 2019 оны 6 сарын 25-ны манай байгууллагын удирдах зөвлөлийн хурлын тогтоолд тодорхой харагдаж байгаа болно. Өмнө нь дурдсанчлан иргэн Я.Б-, Б.Энхтөр нарын хувьдаа авсан түлшийг манай байгууллага төлөх үндэсгүй. Учир нь тухайн авсан түлшний хэмжээ манай байгууллага анхнаасаа хүлээн авах боломжгүй, мөн уг түлшний тооцоотойгоор холбоотойгоор нэхэмжлэгч байгууллага огт тооцоо нийлэх акт үйлдээгүй, тиймээс хиймэл өсгөсөн тооцоо гаргаж бусдын авсан хөрөнгийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч байгууллага хариуцагчаа буруу тодорхойлсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв. 

Хариуцагч О.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө нь  О.Т-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн О.Т- нь өөрийн төрсөн хүү болох О.Ундрахын ятгалгаар түүний Г.МХХК-ийн үйл ажиллагаанд тус дэм болох гэж 2019 оны 5-р сарын 30-ны өдөр дугаар 0000/00тоот барьцааны гэрээг Э.П.ПХХК-тай байгуулан өөрийн эзэмшлийн орон сууцыг 42,000,000 төгрөгөөр үнэлүүлэн барьцаалсан. Дээрх барьцааны гэрээг байгуулах болсон шалтгаан нь түүний хүүтэй хамтарч ажиллаж байсан гэх н.Энхтөр нь өөрийн танил талыг ашиглан Э.П.ПХХК-тай тохиролцон түүний хүүгийн компанийг 2019 оны 5-р сарын 24-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах дугаар УБ0000/00тоот гэрээг байгуулуулсан байсан бөгөөд энэ гэрээний дагуу Э.П.ПХХК-д барьцаалах хөрөнгийн асуудлаа шийдэгдтэл буюу зөвхөн нэг сарын хугацаанд түүний орон сууцыг түр барьцаална гэж түүний хүүд хэлэн түүгээр дээрх гэрээг хийлгэж байсан. О.Т- нь дээрх Энхтөр гэгчийг огт танихгүй бөгөөд нэг ч удаа хараагүй, уулзаагүй болно. Улмаар 2019 оны 6-р сарын 03-ны өдөр  Э.П.ПХХК нь дээрх Энхтөр гэгчийн хүсэлтээр өөрсдийн байгуулсан барьцааны гэрээ болон газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах. худалдан авах гэрээнд 20,000 литр гэж заагдсаныг өөрсдөө хэтрүүлэн 30,600 литр дизель түлшийг Энхтөрд олгосон байсан. Гэсэн хэдий ч түүний хүүгийн Г.МХХК нь дээрх 30,600 литр дизель түлшний үнийг гэрээнд заагдсан хугацаанд буюу 2019 оны 6-р сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа Харин хариуцагч Г.МХХК-ийн зүгээс 6-р сарын 03-ны өдрийн 30,600 литр газрын тосны үнийг хугацаанд нь бүрэн төлсөн. гэжээ. О.Т- нь нийт 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20,000 литр шатахуун авах гэрээнд гарын үсэг зурж өөрийн хөрөнгөө барьцаалсан болохоос өөр төрлийн их хэмжээний үнийн дүнтэй гэрээнд өөрийн хөрөнгөө барьцаалсан зүйл байхгүй. Иймд дээрх гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэж байгаа тул Э.П.ПХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчаас татгалзаж байна. Барьцааны гэрээний 1.4-т Энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно. гэж заасан байна. Мөн барьцааны гэрээний 3.1.1 болон 4.2.1-т заагдсаны дагуу өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанаас суллахыг Э.П.ПХХК-иас шаардаж байна. Түүний хувьд зээлээр авсан зүйлийг огт авч ашиглаагүй, зөвхөн хүүдээ туслах сэтгэлээр хандаж орон сууцыг тус компанид барьцаалсан... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

       

Хариуцагч Г.М ХХК, О.Т-, Я.Б- нарт холбогдуулан хоёр гэрээний үүрэгт үндсэн төлбөр 482,100,500 төгрөг, алданги 241,050,250 төгрөг, торгууль 109,272,100 төгрөг нийт 832,422,850 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Э.П.П ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Г.М ХХК-ийн төлөөлөгч О.У-д 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, хариуцагч О.Т-т 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, хариуцагч Я.Б-т 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус Э.П.ПХХК-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Э.П.П ХХК нь ... Хариуцагч Г.М ХХК-тай 2019 оны 5-p сарын 24-ний өдөр УБ0000/00болон УБ0000/00тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 5 сарын 30-ны өдөр 0000/00дугаартай Барьцааны гэрээ-г иргэн О.Т-тэй, 2019 оны 6 сарын 27-ны өдөр 0000/00дугаартай Барьцааны гэрээ-г иргэн Я.Б-тэй тус тус байгуулжээ.

0000/00тоот гэрээний дагуу нийт 50,600 литр түлшийг нэг литрийн 2100 төгрөгөөр худалдан авснаас 30,600 литр түлшний төлбөр 64,260,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 20,000 литр түлшний төлбөр 42,000,000 төгрөгийг Г.МХХК төлөөгүй тул алданги 21,000,000 төгрөг, торгууль 21,252,000 төгрөг нийт 84,252,000 төгрөг,

0000/00тоот гэрээний дагуу нийт 210,290 литр түлш авсан. 59,440 литр түлшийг нэг литрийн 2100 төгрөгөөр худалдан авч, нийт 124,824,000 төгрөгийн түлшийг 2019.06.28-ны өдөр хариуцагч Г.МХХК нэхэмжлэгчийн агуулахаас ачиж авч явсан. 150,850 литр түлшийг нэг литрийн 2090 төгрөгөөр худалдан авч, нийт 315,276,500 төгрөгийн түлшийг 2019.07.01, 2019.07.02-ны өдөр тус тус хариуцагч Г.МХХК нэхэмжлэгчийн агуулахаас ачиж авч явсан. Түлшний нийт төлбөр 440,100,500 төгрөг, алданги 220,050,250 төгрөг, торгууль 88,020,100 төгрөг нийт 748,170,850 төгрөг,

Дээрх хоёр гэрээний дагуу нийт 832,422,850 (84,252,000+748,170,850) төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, Гэрээгээр тохиролцсон торгууль нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан агуулгаар талууд тохиролцоогүй. Уг торгууль нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэгчид учирсан хохирол гэдэг агуулгаар тохиролцож гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Г.МХХК нь ... Манай байгууллагын зүгээс өөрсдийн зээлээр авсан 30,600 литр түлшний төлбөр 64,260,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нийт 482,100,500 төгрөгийн түлшийг хариуцагч худалдан аваагүй, нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй. Иргэн Я.Б-, Б.Э нар уг 482,100,500 төгрөгийн түлшийг хувьдаа авсан тул манай байгууллага төлөх үндэслэлгүй. Хариуцагч анх гэрээ байгуулсан түлшний хэмжээгээр түлшээ худалдан авсан, нэхэмжлэгч байгууллага огт тооцоо нийлэх акт үйлдээгүй, бусдын авсан хөрөнгийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэж ,  

Хариуцагч О.Т- нь ... 2019 оны 6 сарын 03-ны өдөр  Э.П.ПХХК нь дээрх Эгэгчийн хүсэлтээр өөрсдийн байгуулсан барьцааны гэрээ болон газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан 20,000 литр түлш худалдан авна гэсэн гэрээгээр тохиролцсон хэмжээнээс хэтрүүлэн 30,600 литр дизель түлшийг Энхтөрд олгосон байсан. Гэсэн Г.МХХК нь дээрх 30,600 литр дизель түлшний үнийг гэрээнд заагдсан хугацаанд буюу 2019 оны 6-р сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. О.Т- нь нийт 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20,000 литр шатахуун худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 5 сарын 30-ны өдөр 0000/00дугаартай барьцааны гэрээнд гарын үсэг зурж, өөрийн хөрөнгөө барьцаалсан. Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн хэмжээг ихэсгэж, уг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч О.Т-т мэдэгдээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт ч оруулаагүй. Барьцааны гэрээний 1.4-т Энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно. гэж заасан бөгөөд 0000/00тоот гэрээний дагуу 20,000 литр түлш худалдан авсан төлбөрийг хариуцагч Г.МХХК төлсөн тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлтийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус маргаж байна.

Хариуцагч Я.Б- нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Хавтаст хэргийн 7-13 дүгээр талд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах- худалдан авах тухай УБ0000/00болон УБ0000/00дугаартай тус тус гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, гэрээ нотлох баримтын шаардлага хангасан байх тул худалдах-худалдан авах гэрээний дагуу Э.П.ПХХК нь хариуцагч Г.МХХК-иас шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч Г.МХХК нь 0000/00тоот гэрээний дагуу нийт 30,600 литр түлш авсан, төлбөр 64,260,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэх түлшийг худалдах-худалдан авах хоёр гэрээний дагуу хариуцагч Г.МХХК аваагүй. Харин Г.МХХК-ийн хувьцаа эзэмшигч Э, түүний танил болох хариуцагч Я.Б- нар авсан гэх хариуцагч Г.МХХК татгалзал хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12283 дугаар захирамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн байна. Үзлэгээр:

... Г.М ХХК-ийн захирал О.У-н [email protected] цахим хаягнаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 53 минутад ... түлш ачих машинуудын жагсаалт хүргүүлж байна...

2019.06.28

Даваабаяр -0000/00 УБК, 2255ТЧ 30,660литр

Мягмарсүрэн 0000/00 УНИ -26,000 литр

Шижирбаатар -0000 УНӨ-22,780 литр

2019.07.01

Баасан -0000 УНО, 0000БЧ 41,520 литр

Бямбадорж- 0000УНЧ,0000БЧ-48,000 литр

Ганбаатар-0000 УНЛ-19,000 литр

Ууганбаяр -0000УНН-12,340 литр...

2019.07.02

Ганболд-0000УБП-20,000 литр

Шижирбаатар 0000 УНМ-12,000 литр.. гэсэн агуулгатай захидлыг Э.П.ПХХК-нд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн түлшний агуулах болох Хүнс трейд ХХК-ийн агуулахаас хариуцагч Г.МХХК-ийн дээрх нэр бүхий тээврийн хэрэгслээр түлш ачсан болох нь газрын тосны бүтээгдэхүүний зарлагын падаанаар давхар тогтоогдож байх тул гэрээний зүйл болох түлшийг аваагүй гэх хариуцагч Г.МХХК ийн татгалзаж няцаагдаж байх ба УБ0000/00болон УБ0000/00дугаар гэрээнд Г.МХХК-ийн захирал О.У гарын үсэг зурсан энэ талаар маргаагүй байна. /хэргийн 37-43, 200-201 хуудас/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ...Талууд сар бүрийн 15,30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба Худалдан авагч нь 30 хоногийн зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 03-ны дотор Хас банкин дахь 00000000000тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу Худалдагчид бэлнээр төлнө гэж заажээ.

УБ0000/00тоот гэрээний дагуу Дизель түлшний 1 литрийг тээврийн хөлс, НӨАТ оруулан тооцсоноор 2100 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлнэ. Нийт гэрээний дүн 42,000,000 төгрөг. Худалдан авагчийн 6 сард худалдан авах ГТБ-ний хэмжээ 20,000 литр хүртэл байхаар, /хэргийн 12-р хуудас/

УБ0000/00тоот гэрээний дагуу Дизель түлшний 1 литрийг тээвэргүй, НӨАТ оруулан тооцсоноор 2090 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлнэ. Нийт гэрээний дүн 418,000,000 төгрөг. Худалдан авагчийн 7 сард худалдан авах ГТБ-ний хэмжээ 200,000 литр хүртэл байхаар /хэргийн 18-р хуудас / гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ, үнийг харилцан тохиролцож зохигчид гэрээ байгуулсан байна.

Дээрх хоёр гэрээнээс дүгнэвэл нийт 220,000 литр түлшийг 460,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний дагуу гэрээний зүйл 220,000 литр түлшийг хариуцагчид хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулалгүй, бичгийн гэрээ байгуулалгүйгээр хариуцагч Г.МХХК-нд 40,890 литр (260,890-220,000) түлшийг тус тус хүлээлгэн өгсөн болох нь газрын тосны бүтээгдэхүүний зарлагын падаанаар тогтоогдож байна. /хэргийн 37-43 хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч бичгээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн нийт 220,000 литр түлш буюу гэрээний үнэд гэрээний 3.3-д зааснаар нэхэмжлэгч хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцсон алдангийг хариуцагч Г.МХХК-иас шаардах эрхтэй, бичгийн гэрээ байгуулаагүйгээр худалдсан 40,890 литр түлшний үнэд ногдох анз шаардах эрхээ нэхэмжлэгч алдсан байх тул шаардах эрхгүй байна.

Иймээс УБ0000/00тоот гэрээний дагуу Дизель түлшний 1 литрийг 2100 төгрөгөөр тооцож, 20,000 литр түлшний төлбөр 42,000,000 төгрөг төлөхөөс хариуцагч 64,260,000 төгрөгийн төлбөрийг төлж уг гэрээний үүрэг дуусгавар болсон байна. УБ0000/00тоот гэрээний дагуу Дизель түлшний 1 литрийг 2090 төгрөгөөр тооцож, 200,000 литр түлшийг 418,000,000 төгрөг байх бөгөөд илүү төлөлт 22,260,000 төгрөгийг хасаад үлдэх 395,740,000 төгрөг, Иргэний хуулийн 232.4-д зааснаар 50 хувиас хэтрэхгүй алданги 197,870,000 төгрөг, гэрээний дагуу нийт 593,610,000 төгрөгийг хариуцагч Г.МХХК-иас шаардах эрхтэй байна. Харин гэрээ байгуулалгүйгээр нийлүүлсэн 40,890 литр түлшийг 1 литрийн 2090 төгрөгөөр нийлүүлсэн байх тул 32,661,700 төгрөгийг шаардах эрхтэй, уг гэрээг бичгээр байгуулаагүй тул анз шаардах эрхгүй байна.

Дээрх 2 гэрээний 10.1-т Гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.МХХК-ийг төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр хоёр гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болохоос өмнө 2019.10.25-ны өдрөөр гэрээг цуцалж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар мэдэгдсэн, гэрээ цуцлагдсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцсэн байна. /хэргийн 49 хуудас/ Иймээс нэхэмжлэгч худалдан авалтын төлбөрийн үлдэгдлийг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиас хэтэрч болохгүй тул торгууль дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгээгүй үүргээс хоног тутам алданги тооцож шаардсан атал, үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүнд торгууль ногдуулж нэхэмжилсэн нь нэг зүйлд хоёр хариуцлага давхардуулан оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох анз нь алданги, торгууль гэсэн хоёр төрөлтэй ба сар тутамд нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг хариуцагч хугацаа хэтрүүлж төлсөнд нэхэмжлэгч гэрээний 3.3-т заасны дагуу алданги шаардсан атлаа гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцалсан шалтгаанаар дахин торгууль шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-т заасан торгуулийн зохицуулалт уг хуулийн агуулгад нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгч хохирол шаардаж байгаа бол учирсан хохирол нь баримтаар тогтоогдох ёстой. Тэгвэл нэхэмжлэгчийн хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх торгуульд нэхэмжилсэн 109,272,100 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

УБ0000/00дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар О.Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 13 байр,19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 0000/00дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна. /хэргийн 22-27 хуудас/

0000/00дугаартай барьцааны гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр Зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан УБ0000/00тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна гэж заажээ. Хариуцагч Г.МХХК нь УБ0000/00дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардах эрх дуусгавар болсон байна. Иймээс уг 0000/00дугаартай барьцааны гэрээнээс нэхэмжлэгч хариуцагч О.Т-ээс барьцааны гэрээний дагуу шаардах эрхгүй байх тул уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

УБ0000/00тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар Я.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 0000/00дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна. /хэргийн 30-35 хуудас/

0000/00дугаартай барьцааны гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр Зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан УБ0000/00тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна гэж заажээ.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 0000/00дугаартай барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагджээ. /хэргийн 35,126 хуудас/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ёстой. Өмчлөгч Я.Б-ээс Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон итгэмжлэл авагдсан байх тул барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. /хэргийн -144 хуудас/

УБ0000/00тоот гэрээний дагуу нийт 593,610,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.МХХК-иас нийт 626,271,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.МХХК төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, үлдэх 206,151,150 төгрөг, О.Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 13 байр,19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М ХХК-иас  626,271,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.П.П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,151,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 13 байр,19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,390,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,289,308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.П.П ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

                                          

                                       ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ