Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/02777

 

2021 оны 11 сарын 30 өдөр         Дугаар 183/ШШ2021/02777                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах О.И ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан Могул хороолол, 96 дугаар байр, 000 тоотод оршин суух Б овогт ЫАОЬ /РД:ХЙ0000000/-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бнар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.Бнь тус ББСБ-тай 00/0000тоот Зээлийн Гэрээ, 00/0000 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон Б.Т-ын өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах Ү-00000000000 улсын бүртгэлийн дугаартай 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Б.Т-ын өмчлөлийн ХУД-ийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах Ү-00000000000 улсын бҮртгэлийн дугаартай 15,5 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан 150,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Ч.Бнь зээлийн төлбөрийг төлөхгүй хүндрэл учруулж байсан тул тус ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар УДШүүхийн 2018 оны 5-р сарын 08-ны өдрийн 000/ХТ0000/00000дугаарт Тогтоолоор Ч.Б-аас 195 152 573 төгрөгийг гаргуулан тус ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Тогтоолд ...Ч.Б-ын өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна. Б.Т-ыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй учраас Б.Т-ын өмчлөлийн зүйлээр үүргийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй. ...зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан борлуулах талаарх шаардлагаа барьцаалуулагч буюу Б.Т-д холбогдуулан гаргахад саад болохгүй. гэж дурдсан байна. Тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Б.Т-ын дээрх ул хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаалж УДШүүхийн 2018 оны 5-р сарын 08-ны өдрийн 000/ХТ0000/00000дугаар тогтоолын үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 000 дугаар шийдвэрээр иргэн Ч.Б-аас 194,024,500 төгрөг гаргуулж О.ИББСБ-д олгуулах, зээлийн үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт 000 дугаартай магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны 00000 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж Ч.Б-ын өмчлөлийн ХУД-ийн, 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 хаягт байрлах 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах, Б.Т-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021/02/25-ны 4-178/2529 дугаартай албан бичигт ...төлбөр төлөгч Ч.Бөнөөдрийн байдлаар 195,152,573 төгрөгийн үлдэгдэлтэй болно... гэжээ. Эндээс үзэхэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байна. Мөн Ч.Б-ын. өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Зээлдэгч зээлийн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байхад Б.Т-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Б.Т-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч О.ИББСБ ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар О.ИББСБ ХХК болон Ч.Бнар нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 00/0000дугаартай зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлэхээр, Ч.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 хаягт байрлах 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, дээрх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хавтаст хэргийн 20- 25, 34 хуудас/

Дээрх 00/0000дугаартай зээл болон 00/0000дугаартай хөрөнгө барьцаалах гэрээний маргааныг шүүх хянан шийдвэрлэж, хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 194,024,500 төгрөг гаргуулж, Ч.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 хаягт байрлах 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, харин Б.Т-ын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2299 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай тогтоолуудаар тус тус тогтоогдож байна. /хэрийн 10-19 хуудас/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай магадлалд ... Нэхэмжлэгч байгууллага талуудын хооронд байгуулагдсан 00/0000тоот хөрөнгө барьцаалах гэрээнд заасан Ч.Б-ын болон Б.Т- нарын өмчлөлийн 3 төрлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч Ч.Б-ын өмчлөлийн Ү-00000000000 улсын бүртгэлийн дугаартай, 00000000000 тоот эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Харин Б.Т-ын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Энэхүү шаардлагын нөгөө тал нь барьцаалуулагч байхад О.ИББСБ ХХК нь Б.Т-ыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй учраас Б.Т-ын өмчлөлийн зүйлээр үүргийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой шаардлага гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6 дах хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх боломжийг нь хангах ёстой тул хариуцагчаар оролцоогүй этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахгүй юм. Ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан борлуулах талаарх шаардлагаа барьцаалуулагч буюу Б.Т-д холбогдуулан гаргахад саад болохгүй... гэжээ.

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч О.ИББСБ ХХК нь барьцаалуулагч буюу Б.Т-ыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй үндэслэлээр уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Харин зээлдэгч буюу Ч.Бзээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Т-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан борлуулах талаарх шаардлагаа Б.Т-д холбогдуулан гаргахад дээрх 000 дугаартай магадлалд саад болохгүйг дурдсан байна.

Зээлдэгч Ч.Бшүүхийн шийдвэрийг биелүүлээгүй талаар зохигчид маргаагүй байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгч 00/0000дугаартай хөрөнгө барьцаалах гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалахаар 00/0000дугаартай хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээг байгуулсан байна. /х.х-ийн 20-23 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан 00/0000дугаартай хөрөнгө барьцаалах гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагджээ. /х.х-ийн 29-30 дугаар тал/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ёстой. Өмчлөгч Б.Т-аас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон итгэмжлэл авагдсан байх тул барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. /хэргийн -26, 27 хуудас/

Иймд Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Бнь 194,024,500 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Ц.ОЮУНБИЛЭГ