Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00586

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сум, 00 дүгээр баг, Баян гоёот 00 гудамж, 000 тоот хаягт оршин суух, Н И О /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот хаягт оршин суух, Ж С Д /РД:0000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 5 000 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...И О нь хариуцагч С Д-д 2018 оны 10 сарын 31-ний өдөр өөрийн Хаан банк дах 0000 тоот данснаас 0000 тоот дансанд зээлийн төлбөр гэсэн утгатай 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч зээлсэн мөнгөө төлөх битгий хэл дандаа худал ярьж арга заль хэрэглэж өдийг хүрлээ. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр болох 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч И О-ийг танихгүй бөгөөд өмнө нь уулзаж, түүнээс ямар нэгэн байдлаар зээл авч байгаагүй. И О төрсөн ах И Т нь С Д надаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн төлбөр гэж миний 0000 дугаар дансанд 5 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн төрсөн дүүгийн дансаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь энэ тухай шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрөө хэлсэн байгаа. Миний бие Ханхишиг Ундрага ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд тус хадгаламж зээлийн хоршооноос И Отөрсөн ах нар болох И Т, И Т нар зээл авсан байдаг бөгөөд зээлээ төлөхгүй байсан тул Ханхишиг Ундрага ХЗХ-оос И Т, И Тнарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэр гарсан боловч тэдгээр нь дээд шатны шүүхэд гомдол гарган шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс өөрийн Хаан банк дахь 0000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Н П Хаан банк дахь 00000 тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 327 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. Нэхэмжлэгч И Онь хариуцагч С Д-д холбогдуулан зээлийн төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

   2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлсэн боловч буцаан төлөхгүй хохироож байна..., гэж, хариуцагч ...нэхэмжлэгчийг танихгүй, түүнээс зээл аваагүй. Нэхэмжлэгчийн төрсөн ах И Тнадаас зээлсэн мөнгөний төлөлтийг хийхдээ нэхэмжлэгч буюу дүүгийнхээ данснаас шилжүүлсэн... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.

 

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч И Оөөрийн эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот данснаас 2018 оны 10 сарын 31-ний өдөр 0000 тоот дансанд О зээл гэх утгаар 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Хариуцагч нь хүлээн авсан 0000 тоот дансыг эзэмшдэг талаар маргаагүй, харин тухайн шилжүүлсэн мөнгийг зээлийн зориулалтаар аваагүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ханхишиг ундрага ХЗХоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч И Тд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 268 445 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, И Тын 4 700 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч И Онь гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба маргааны зүйл болох 5 000 000 төгрөгийг хариуцагч С Дд шилжүүлсэн үйл баримтын талаар ...ах И Таар авхуулсан зээлийн төлбөрийг ахынхаа хэлсэн данс буюу С.Д дансанд 2018 оны 10 сарын 31-нд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн... гээд, мөн ...С.Д танихгүй... гэж мэдүүлжээ. /тэмдэглэлийн 8-10 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч И.О, хариуцагч С Д нарын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч И Охариуцагч С Дд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И Охариуцагч С Дд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ