| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/00421/И |
| Дугаар | 183/ШШ2022/00300 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Сэмжид, Ц.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ******* тоот оршин суух, Б овогт Э.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х*******, Ч ХХК /******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 16 665 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******21 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, *******21 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,
Иргэдийн төлөөлөгч Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 16 665 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.С миний бие *******18 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х*******, Чингисийн хүрээ аялал зуучлалын цогцолборт амрахаар очсон. Амарч байгаад 21 цагийн үед дэлгүүрээс хүнсний зүйл авах хэрэгтэй болоод тус амралтын газрын менежер ажилтай Ч.Утай уулзаж энэ байдлаа хэлэхэд “би дэлгүүр яваад ирье, харин та надад нэмж төлбөр төлөөрэй” гэсэн. Би зөвшөөрч чи жолооны үнэмлэхтэй юу гэхэд байгаа гэсэн, тэгэхээр нь би Тоёото ланд круйзер *******0 маркийн **** УНЗ улсын дугаартай машиныхаа түлхүүр, өөрийн виза картыг өгч банкны бэлэн мөнгөний машин АТМ-ээс 100 000 төгрөг аваад 80 000 төгрөгт нь бензин хийгээд үлдсэнд нь хүнсний зүйл аваад ир гэж хэлсэн. Тэгтэл амралтын газрын менежер ажилтай Ч.У нь машиныг унаж яваад ирэх замдаа өөрөө дур мэдэн миний зөвшөөрөлгүйгээр өөр бусдад буюу зөөгч ажилтай Э.С-д машиныг шилжүүлэн өгч жолоодуулсан. Мөн Э.С нь мөн зөөгч ажилтай Д.А-д дур мэдэн жолоодуулсны улмаас миний автомашиныг онхолдуулж хохирол учруулсан. Би зөвхөн менежер ажилтай Ч.У-т автомашин жолоодохыг зөвшөөрсөн байхад дур мэдэн миний зөвшөөрөлгүйгээр өөр бусдад шилжүүлсний улмаас надад нийт ******* 922 500 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг,-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр бүрэн тогтоогдсон. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр ******* 825 500 төгрөг, үнэлгээний зардал 840 000 төгрөг нийт 21 665 000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү 21 665 000 төгрөгийн хохирлоос Д.А нь 5 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 16 665 000 төгрөг болсон. Иргэн Ч.У, Д.А, Э.С нараас учирсан хохирлоо шаардсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийдвэрээр хариуцагчийг иргэд биш хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрандаа ажиллаж байхдаа хохирол учруулсан тул хариуцагч нь ажиллуулж байсан байгууллага болохыг тогтоон шийдвэрлэсэн.
Иймд Чингис хааны хүрээ ХХК-иас гэм хорын хохиролд 16 665 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 275 төгрөгийн хамтаар гаргуулан шийдвэрлэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л хариу тайлбартаа: Миний бие Б.Л нь Э.С-ын нэхэмжлэлтэй Чингисийн хүрээ ХХК-д холбогдох иргэний маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дэлгэрэнгүй тайлбар болон холбогдох нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, *******18 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Замын цагдаагийн албын Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, *******18 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, *******18 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, *******18 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, *******18 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 361 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, **** УНЗ улсын дугаартай Тоёото Ланд круйзер *******0 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ**************/03313 дугаартай шийдвэр гэсэн баримтуудыг /хэргийн 4-*******-р хуудас/,
хариуцагчаас 000040899 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, *******21 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн №Б/37 тоот Ч ХХК-иас О.У-д олгосон итгэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, *******21 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/38 тоот Чингис хааны хүрээ ХХК-иас Б.Л-д олгосон итгэмжлэл, *******21 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хариу тайлбар, *******21 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хэргийн 27, 30-31, 42, 44, 51-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Чингис хааны хүрээ ХХК-ийн *******18 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/78 тоот тодорхойлолт, Ч ХХК-ийн Э.С-тай байгуулсан *******19 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Чингис хааны хүрээ ХХК-ийн Э.С-тай байгуулсан *******18 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ч ХХК-ийн Д.А-тай байгуулсан *******19 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Чингис хааны хүрээ ХХК-ийн Ч.У-тай байгуулсан *******17 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтуудыг /хэргийн 66-97-р хуудас/ шүүх бүрдүүлсэн,
мөн шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ************** оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ**************/00322 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******19 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 945 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******19 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ*******19/00693 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ**************/03313 дугаар шийдвэр, Ч ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, Ч ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам гэсэн баримтуудыг бүрдүүлсэн. /хэргийн 1*******-166-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.С-ын хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 16 665 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8 332 500 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 8 332 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт амрахаар очсон байхдаа тус газрын менежер Ч.Уыг дэлгүүрээс эд зүйлс /хамгаалах хэрэгсэл/ авчруулахаар өөрийн тээврийн хэрэгслийг өгч явуулсан, гэтэл менежер ажилтай Ч.У нь зөөгч ажилтай Э.С, Д.А нарт тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй дур мэдэн шилжүүлсний улмаас онхолдуулж ******* 825 000 төгрөгний хохирол учруулсан, учруулсан хохирлоос Д.Ань 5 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 16 665 000 төгрөгийг ажил олгогч болох хариуцагч Ч ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь Ч.У, Э.С, Д.А нарыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, ажиллаж байгаа талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь Ч.У-т хандаж хүсэлт гаргасан, Ч.У, Э.С, Д.А нар нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчиж үйлчлүүлэгчийн машинд гэмтэл учруулсан тул хохирлыг байгууллага хариуцахгүй, нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн түүний буруутай үйлдэл байгаа тул байгууллага хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.С нь *******18 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч ХХК-ийн “Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолбор”-т очиж үйлчлүүлж байхдаа тус цогцолборт менежер ажилтай Ч.Уыг дэлгүүрээс эд зүйлс /хамгаалах хэрэгсэл/ авчруулах зорилгоор өөрийн өмчлөлийн Тоёота ландкруйзер-*******0 маркийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгч уг тээврийн хэрэгслийг Ч.У нь жолоодож, зөөгч ажилтай Э.С, Д.А нарын хамт явсан байх ба буцах замдаа Ч.У нь гэртээ бууж үлдэж, уг машиныг Э.С-д шилжүүлэн өгсөн байна.
Гэтэл Э.С нь тээврийн хэрэгслийг Д.А-р жолоодуулж *******18 оны 12 дугаар сарын 18-ны 00 цагийн үед Хан-Уул дүүргийн хороонд байрлах “Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолбор” луу буцах замдаа онхолдож зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Э.С-ын тээврийн хэрэгсэлд 21 665 000 төгрөгний хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,-ийн хохирол үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт болон хэрэгт авагдсан *******18 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн №361 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээр Х******* дэх Замын цагдаагийн хэлтэс зөрчлийг шалгаж, холбогдогч Э.С, Д.А, Ч.У нарт холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд зохигчид эдгээр асуудлаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь Ч ХХК-ийн “Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолбор”-т амарч байхдаа уг компанийн ажилтан менежер Ч.Ууганбаят хандаж хүсэлт гаргасан, компанийн ажилчдийн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 49 зүйлийн 498.1-д зааснаар “ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлоо шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэгч нь өөрөө Ч.Ут хүсэлт тавьж тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн, Ч.У нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5-д заасан “өөрийн хариуцсан ажлыг дур мэдэн бусдад шилжүүлэх, бусдаар хийлгэх” гэснийг зөрчсөн, иргэд хоорондын асуудал тул байгууллага буруугүй, мөн Иргэний хуулийн 49 зүйлийн 498.3-д “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол байгууллагын хариуцлагаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн илт болгоомжгүй хандсан буруутай үйлдэл байгаа тул компани хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэх нь тодорхойгүй гэсэн боловч хэрэгт авагдсан № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Тоёота ландкруйзер-*******0 маркийн *** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.С болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Мөн ЧХХК-нд Ч.У нь менежерээр, Э.С, Д.А нар нь зөөгчөөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ч.У, Э.С, Д.А нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ч ХХК-ийн Б/78 тоот тодорхойлолт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь амралтын газрын менежер буюу уг амралтын зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байсан ажилтных нь хувьд үйлчилгээний байгууллагын стандартыг хангуулж, зочидод үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ажилтан болох Ч.У-т хүсэлт тавьсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан Чингис хааны хүрээ ХХК-ийн менежерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын үүрэгт “...Арга хэмжээ болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулж хянах, Үйлчлүүлэгч нараас ирсэн санал гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөх, асуудлыг холбогдох хүмүүст танилцуулж түргэн шуурхай шийдвэрлүүлэх, арга хэмжээ авах”, мөн албан тушаалын эрх мэдэлд байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулахтай холбоотойгоор өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргаж, ажилчдад ажлын шаардлага тавих, түүнийгээ удирдлагад мэдэгдэж байх эрхтэй” гэж заажээ.
Мөн хариуцагч нь Ч.У-ыг Хөдөлмөрийн дотоод журмын зүйлийн 8.2.5-д заасан “өөрийн хариуцсан ажлыг дур мэдэн бусдад шилжүүлэх, бусдаар хийлгэх” гэсэн ажилтанд хориглох заалтыг зөрчсөн гэж тайлбарласан болно.
Тиймээс нэхэмжлэгчийн уг амралтын газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж удирдан чиглүүлж байсных нь хувьд үйлчлүүлэгчийн зүгээс санал тавьсан, менежер Ч.У нь ажлын байрны тодорхойлолтод заасан үйлчлүүлэгчээс ирсэн санал, гомдлыг хүлээн авч арга хэмжээ авах үүргийн хувьд хүсэлтийг хүлээн авсан буюу Ч.У-ыг *******18 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой Чингисийн хүрээ ХХК-ийн “Чингисийн хүрээ аялал жуучлалын цогцолбор” дахь менежерийн ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь нэхэмжлэгч Э.С эд зүйлс /хамгаалах хэрэгсэл/ авчруулахаар өөрийн тээврийн хэрэгслийг өгсөн байх ба менежер Ч.У нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зөөгч ажилтай Д.А, Э.С нарт тээврийн хэрэгслийг шилжүүлж, зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тэдний гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд Ч.У нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 49 зүйлийн 498.1-д зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролд 16 665 000 төгрөгний тавин хувь болох 8 332 500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийг байгууллагын стандартыг зөрчсөн, тиймээс байгууллагын менежерт нь хандаж хүсэлт тавьсан гэж байгаа боловч өөрөө уг эд зүйлсийг /хамгаалах хэрэгсэл/ биедээ авч явах боломжтой байсан байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар учирсан хохирлын тавин хувийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Г.Анхсанаа нь гаргасан дүгнэлтдээ “...Ч.У нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын үүргээ зөрчсөн байна. Тухайлбал ажлын байрны тодорхойлолтод заасан “ажил үүргээ чанартай гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, өөрийн өгсөн үүрэг даалгавраа эргэж хянаж бүртгэж байх”, “албан тушаалаа ашиглан хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой үйлдэл хийхгүй байх”, “орчин нөхцөл тохижилтонд анхаарал хандуулж хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарлаа хандуулан ажиллах” гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна” гэсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлж, хариуцагчаас гэм хорын хохирлын тавин хувийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээний буюу 8 332 500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 148 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 11 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 49 зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч ХХК-иас гэм хорын хохиролд 8 332 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 332 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 148 270 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
Ж.СЭМЖИД