Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 84

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, Д.Мэндээ, Т.Пүрэвдаваа, Л.Батбаяр

           Шүүгдэгч Ш.Т , Э.Б , М.Ч , М.Д , М.С ,

Т.Ө , Б.Г , Б.Т      

 Нарийн бичгийн даргаар Д.Номингоо нарыг оролцуулан;

                              

              Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ө , М.Д , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, Д.Төмөрбаатар, Л.Батбаяр, Д.Мэндээ, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Т , Э.Б , М.Ч , М.Д , М.С , Т.Ө , Б.Г , Б.Т нарт холбогдох эрүүгийн 1914006510148 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, овогт Т.Ө, 1990 оны 2 дугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр,

            2. Монгол улсын иргэн, овогт Б.Г , 1986 оны 9 дүгээр сарын 27-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5,

3. Монгол улсын иргэн, овогт Ш.Т , 1993 оны 3 дугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 4,

4. Монгол улсын иргэн, овогт М.Д , 1991 оны 3 дугаар сарын 02-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,

5. Монгол улсын иргэн, овогт М.С , 1979 оны 10 дугаар сарын 08-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл  4,

6. Монгол улсын иргэн, овогт М.Ч , 1991 оны 11 дүгээр сарын 06-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4,

7. Монгол улсын иргэн, овогт Б.Т , 1987 оны 09 дүгээр сарын 30-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3,

     8. Монгол улсын иргэн, овогт Э.Б , 1990 оны 08 дугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6,

            М.Д , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Арын шуурагч” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 26-наас 2019 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Б.Алтангэрэлийн эзэмшлийн 7 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Б.Тогтуунбаяр, М.Ч , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Ч.Бямбацогтын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Ч , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 02 дугаар сард Д.Даваажаргалын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Э.Б , Б.Т нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгийн шарил” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Я.Бат-Эрдэний эзэмшлийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан

           М.Д , Б.Тогтуунбаяр, М.С , М.Ч , Б.Г  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбатын ам” гэх газраас 2019 оны 11 дугаар сарын 12-ноос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд С.Ганбаатарын эзэмшлийн 7 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Т.Ө , М.Ч  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 20- дын үеэр Ж.Энхмаагийн эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Д , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн” гэх гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ж.Энхмаагийн эзэмшлийн 4 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Т.Ө , М.Ч , Б.Т нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Б.Олонбаярын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан

           Т.Ө , Э.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг” Булга” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Л.Хишигжаргапын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    М.С , Ш.Т , М.Д , Б.Г  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 13-4-нд шилжих шөнө иргэн С.Чинзоригийн эзэмшлийн 14 тооны адууг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 14.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Ө , М.Д , М.С , Ш.Т , Э.Б , Б.Г  нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

                  М.Ч , Б.Т нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлд тус тус заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

                  Анхан шатны шүүх: шүүгдэгч Боржигон овогт М.Ч , Өөлд овогт Б.Т  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Мэргэн овогт Т.Ө, Гомбосүрэн овогт Б.Г , Шаргалжуутынхан овогт М.Д , Шаргалжуут овогт Ш.Т , Шаргалжуут овогт М.С , Халиун овогт Э.Б  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан  бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Т нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Ө ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Д ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар , шүүгдэгч  Ш.Т ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар , шүүгдэгч М.С ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б г 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Т.Ө ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Г ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Д д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Ш.Т од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.С ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.Б д оногдуулсан  2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Т нар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Т нар нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Чинзоригийн эзэмшлийн... 77-23 БНХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл..ийг, шүүгдэгч Б.Өлзийбат, М.Д , Г.Чинзориг, Э.Б  нарын эзэмшлийн ... мотоцикл... ийг..., хурааж,  шүүгдэгч Э.Б гийн эзэмшлийн морины үнэ 800000 төгрөг, шүүгдэгч Г.Чинзоригийн эзэмшлийн.. 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 900000 төгрөгийг шүүгдэгч М.Ч , Б.Тогтуунбаяр, Б.Г , М.Д  нараас тэнцүү хувааж тус бүр 225000 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Т , Э.Б , М.Д , М.С , Т.Ө , Б.Г   нарын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9  хоног   цагдан хоригдсон хугацааг ялтан нарын эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1,4-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Чинзоригийн эзэмшлийн....77-23 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг эзэмшигч М.Ч т, 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэг ширхгийг эзэмшигч Ч.Дэнсмаа нарт тус тус буцаан олгож,  уяа 1 ширхэг, хутга нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Г.Чинзоригийн эзэмшлийн... 77-23 БНХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл..ийг, шүүгдэгч Б.Өлзийбат, М.Д , Г.Чинзориг, Э.Б  нарын эзэмшлийн ... мотоцикль... ийг...,  шүүгдэгч Э.Б гийн эзэмшлийн морь...ийг, шүүгдэгч Г.Чинзоригийн эзэмшлийн.. 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Б , Дэнсмаа нарт тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Ч , Б.Т нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.Ч , Б.Тогтуунбаяр, Т.Ө , М.Д , М.С , Ш.Т , Э.Б , Б.Г  нар нь бусад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Ч , Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч Б.Тогтуунбаяр, Т.Ө , М.Д , М.С , Ш.Т , Э.Б , Б.Г  нарын бичиг  баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Т.Ө , М.Д , М.С , Ш.Т , Э.Б , Б.Г  нар хэрэглэсэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Т.Ө  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Т.Ө нь анхан шатны шүүх хурлын 2020 оны 7 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

          Миний бие Т.Ө  нь 1990 оны 2 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суудаг.

          Миний бие хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна. Хохирогч нарт учруулсан хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо хохирол, гомдол, санал байхгүй. Миний эхнэр Отгонсүрэн нь 3 хүүхдээ харахын зэрэгцээ малаа харж байгаа тул анхан шатны шүүх хурлаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгч М.Д  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие М.Д  нь анхан шатны шүүх хурлын 2020 оны 7 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

          Миний бие М.Д  нь 1991 оны 3 сарын 02-нд Баянхонгор аймгийн Шаргалжуут 8 дугаар багт төрсөн. Ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Шаргалжуут 8 дугаар багт оршин суудаг. Миний бие Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэрэгт холбогдож өөрийн буруутай үйлдлээс болж энэ хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Хохирогч нарт учруулсан хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулсан. Одоогоор бусдад төлөх төлбөргүй, гомдол санал байхгүй. Миний эхнэр Даваахүү нь бага насны 3 хүүхдээ хараад эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ суудаг. Манай өрх нь улсаас амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар амьжиргааны төвшингийн босго онооноос доогуур оноотой байдаг нь тогтоогдсон юм. Миний бие хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа тул анхан шатны шүүх хурлын 4 жилийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 

  Өмгөөлөгч Д.Төмөрбаатар би тус эрүүгийн 1914006510148 дугаартай хэргийн шүүгдэгч М.С ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Гомдлын утга нь:

 Д.Төмөрбаатар, шүүгдэгч М.С  бид нар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 29-ны өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

 

  Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял оногдуулах, хөнгөрүүлэх, чөлөөлөх болон гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, гэм буруугүй нь тогтоогдсон хүнийг цагаатгах бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ. Шүүгдэгч М.С ын үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэрэг биш гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр гэсэн үндэслэлгүй ба 3.7-р зүйлд ‘Тэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Мөн 3-р бүлэгт гэмт хэрэгт оролцох оролцоог нь тус бүрээр нь тус тусад нь тодорхой заагаад өгсөн байгаа. Эндээс үзэхэд шүүгдэгч М.С  нь санаатайгаар хамтран гүйцэтгэсэн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл байхгүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм.

 Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”.... гэж хуульчилсан.

 Яллагдагч Дэлгэрсайхан нь: 2019 оны 08-р сарын 13-14 нд шилжих шөнө иргэн С.Чинзоригийн эзэмшлийн 14 тооны адууг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутаг “хар хошуу” гэх газраас, С.Ганбаатарын эзэмшлийн 7 тооны адууг “бумбатын ам” гэх газраас тус тус мотоциклоор тууж хулгайлснаар хулгайн гэмт хэрэг төгсөж байгаа үйлдэл ба дээрх хохирогч нарын адуунуудыг тууж хулгайн үйлдлийг хийхэд М.С  нь оролцоогүй талаар мэдүүлдэг болно. Шүүх нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр, үйлдэл оролцоог нарийвчлан тогтоож хэргийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ ч үүднээс шүүгдэгч М.С ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын хувьд:

Яллах дүгнэлтдээ яллагдагч нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр гэж зүйлчилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлтэд “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар тусгахаар заажээ. Гэтэл прокурор нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ямар заалтаар зүйлчлэгдэх талаар яллах дүгнэлтдээ тусгаагүй байхад шүүх уг яллах дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ямар заалтаар зүйлчилж ял оногдуулсан нь ойлгомжгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

 

           2015 оны Эрүүгийн хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон шинээр хуульчилсан тул шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, үүнийг нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Монгол Улсын Их хурлаар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдэл, хор уршгийг илүү нарийвчлан “заалт” болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан ба Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын их хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрвээ хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаарт албан ёсоор хэвлэгдсэнээр 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Эрүүгийн 1914006510148 дугаартай хэргийн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг тохирох зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Иймд Мандах овогтой Сүхбат нь гэмт хэрэг үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 29-ны өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.С ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч Л.Батбаяр би тус эрүүгийн 1914006510148 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Г ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөллийн үйл ажиллагаа явуулна

Гомдлын утга:

Өмгөөлөгч Л.Баятбаяр, шүүгдэгч Б.Г  бид нар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 29-ны өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан болно.

Анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг оруулсан боловч шүүх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд хэрэгжүүлэх, үүрэг болгосон заалт биш тул гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг шүүгдэгч нарт хэрэглэх шаарлагагүй гэж үзсэн.

Шүүгдэгч Б.Г  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс эхлэн өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Шүүгдэгч Б.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалт бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байх тул шүүгдэгч Б.Г ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 29-ны өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Г ад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн оноож өгнө үү гэжээ.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29 -ний өдрийн Дугаар 2020 /ШЦТ/252 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч М.С  нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон яллагдагч нарын мэдүүлэгээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй байх үндэслэлүүд байна гэж үзэж байна. Үүнд:

  1. Гэрч Б. Ганбат / 1-р хх-ийн 156-158/, Тогмид / 1-р хх-ийн 149-151/,

М.Д  / 1-р хх-ийн 146-148 / нарын мэдүүлгээр мал хулгайлах гэмт

хэрэг үйлдээгүй харин 14 тооны малыг нядалхад 2 мал төхөөрсөн, хулгайн мал байна гэдгийг мэдсэн байдлууд тогтоогдсон байна.Энэ байдлууд нь мөн Б.Г , Ш.Т , М. Дэлгэрсайхан нарын мэдүүлгээр батлагдсан байна.Хулгайлсан малыг борлуулахад М.С ад мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд 1800000 төгрөгний асуудал нь энэ мал төхөөрсөн асуудалтай холбогдолгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч М.С  нь 2019 оны 7 тооны адууг төхөөрөхөд нэг тооны адууг хуулж өгсөн байдаг. Энэ явдал нь мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзэх үндэслэлтэй, харин мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй харин хулгайн мал байна гэдгийг мэдсэн байдлууд тогтоогдсон байна.Хулгайн гэмт үйлдлүүд төгссөн үед мал төхөөрөх үйл явдалд оролцсон байдаг.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.2 дэх зүйл хэсгийг баримтлан шүүгдэгч М.С ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

         Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29 ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж уг хурлаар Аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т , Э.Б  нарын 8 холбогдогчид холбогдох эрүүгийн 1914006510148 тоот хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцон Э.Б д 2 жил 6 сарын, Ш.Т од 2 жилийн хорих ял оноож оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 252 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар гомдол гаргаж байна.

          Анхан шатны шүүхээс Э.Б , Ш.Т  бусад шүүгдэгч нарыг бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн машин механизм ашиглан хохирогч нарын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

          Шүүгдэгч нар нь хохирогч нарын малыг бэлчээрээс нь туух, хашаанд хаших, улмаар нядалж тээврийн хэрэгсэлдээ ачин зөөвөрлөж өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо үүссэн үеэр гэмт хэргийг төгссөнд тооцож шийдвэрлэх нь хуульд нийцэж байна гэж үзээд гэм буруутайд тооцон ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

           Хулгайн гэмт хэргийн үндсэн шинж нь: бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. Тэгвэл Ш.Т ын тухайд:

1. Ш.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 20 ны үеэр гэртээ байж байтал М.Д  гэрт нь ирээд адуу авсан юм хуулалцаад өгөөч гэхээр нь за гээд 30 минутын дараа очиход 3 адуу унагасан байснаас нэг адууг нь хуулалцаж байтал Бардангийн доод хөтлөөр 2 машины гэрэл гарахад Дэлгэрсайхан Ганбат Сүхбат нарт хандан гэрлээ унтраа гэхээр нь хулгайн зүйл байж магад гээд шууд мотоциклоо унаад гэрлүүгээ явсан гэдэг. Энэ байдал нь хэргийн материалд авагдсан Ганбат, Сүхбат, Дэлгэрсайхан нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

2. Ш.Т ын хувьд иргэн Г.Чинзоригийн 14 тооны адууг хулгайлсан үйлдэлд оролцоогүй, тухайн адууг хэзээ хаанаас хэнээс авсан, хэний адуу болох эсэхийг огт мэдэхгүй бөгөөд шүүхээс дүгнээд байгаа Дэлгэрсайхантай хамтран адууг авсан, туулцсан, хашаанд шахсан, нядалсан,ачиж зөөвөрлөсөн зэрэг ажиллагаанд огт оролцоогүй. Гагцхүү 10 дугаар сарын 20 ны үед Дэлгэрсайханы гуйлтаар нэг удаа очиж адуу хуулалцах гэж байгаад тэдний үйл хөдлөлөөс хулгайн адуу байж магад гэж бодоод буцсан.

 

3. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хэдийгээр үйлдлээрээ бүлэглэсэн гэж байгаа хэдий ч шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй. Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэхдээ оролцогч бүрийг нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоолгүйгээр буруу дүгнэсэн юм.

 

4. Ш.Т ын оролцсон гэх хэргийг Дэлгэрсайхан 2019 оны 10 дугаар сарын 13 ны өдөр 14 тооны адууг хулгайлж аваад 7-8 хоног байлгаж байгаад гаргасан нь хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Хохирогчийн нутагладаг газар , адуу нядалсан гэх Бардан 2 ын хооронд 45-48 км ийн зайтай, хохирогчийн болоод Ганбат, Сүхбат нарын мэдүүлгээр Дэлгэрсайхан хулгай хийгээд түүнээс хойш 7-8 хоног байлгаж байсан бөгөөд чухам хаана яаж адгуулж байсныг Дэлгэрсайнаас өөр хэн ч мэддэггүй.

 

5. Иймд Ш.Т ын тухайд ял оногдуулсан эрүүгийн хуулийн 7.12 дугаар зүйлийн 2 д заасан гэмт хэргийг буюу иргэн Г.Чинзоригийн адууг хулгайлаагүй бөгөөд хулгайн гэмт хэргийг үйлдэхэд хэн нэгэнтэй бүлэглэсэн үйлдэлгүй, аливаа гэмт хэрэг үйлдэх гэсэн шунахай санаа зорилгогүй байгаагүй нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Анхан шатны шүүхээс Ш.Т ын ямар үйлдлээс хор уршиг учирсан буюу ямар үйлдэл хохирол 2 ын хооронд шалтгаант холбоо үүссэн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй юм.

 

            6. Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Батхүү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа ба төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ар гэртээ 1 нас 02 сартайгаас 08 насны 4 хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх боломжтой юм. Аливаа хүнийг удаан хугацаагаар хорьж шийтгэхдээ биш түүний зан төлөвийн онцлог, суурь хүмүүжилд тулгуурлан ялыг зөв оновчтой оноох нь хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцэх юм.

7. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх заалтыг үндэслэн Анхан шатны шүүхийн 252 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Ш.Т од 2 жилийн хорих ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Э.Б д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 д зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Т.Пүрэвдаваа миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.Ө ын хүсэлтээр эрүүгийн 1914006510148 дугаартай хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож байгаа ба Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Уг шийтгэх тогтоолоор Т.Ө ыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоол нь энэрэнгүй байж чадаагүй. Т.Ө  нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогч нараас уучлалт гуйж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хавтаст хэрэгт хууль журмын дагуу цугларсан нотлох баримтууд болох гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэхдээ хамжигчаар оролцсон нөхцөл байдлууд байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос зарим нэгд нь огт аваагүй, зарим дээр нь хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн өгсөн мөнгийг буюу 40.000, 100.000 төгрөгийг л авсан байдаг ба энэ нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харуулж байна гэж үзэхээр байна.

Иймд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүн өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.Ө   тус шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан өмгөөлөгчийн гомдол болон өөрийг гомдлыг дэмжиж байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Өөрийн сайн тал ч юм шиг, муу тал ч юм шиг хүнд тусархуу, хүний үгээр байдаг энэ зангаасаа болж өнөөдөр гэмт хэрэгт холбогдон хорих ял авч хоригдож байна. Цаашид би өөрийн дутагдалтай зан, үйлдлээ анхаарч, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй зөв амьдрах болно. Би өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл авч байна. Би хохирогч нараас уучлалт гуйсан, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Би эхнэр, хүүхдүүдийн хамт хөдөө мал маллан амьдрал ахуйгаа авч явдаг. Хүүхдүүд маань бүгд бага насны бөгөөд аав, ээжийн хайр халамж, асрамж маш их хэрэгтэй байдаг.

Өөрийн буруугаас гэмт хэрэгт холбогдож, өөрийгөө ч, гэр бүлийхнийгээ ч их зовоож байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 4 жил үнэхээр хатуу санагдаж байна. Би төрөөс нэг удаа хайр халамжаа хайрлаж ялыг минь хөнгөлж өгөөсэй гэж хүсэж байна. Би өөрийгөө зөвтгөхгүй, миний буруу, өр нимгэн сэтгэлээр надад болон хамт шүүх хуралдаанаар орж байгаа эд хийж бүтээх насан дээрээ яваа залуус бидэнд энэрэнгүй хандаж хуулийн боломжит заалтынхаа дагуу ялыг минь хөнгөрүүлж, зөв амьдрах боломж бололцоогоор хангаж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс гуйн хүсэж байна. Итгэл найдварыг чинь алдахгүй, ялыг эдлээд гарч ирээд ариун цагаан хөдөлмөрөөрөө хичээнгүйлэн амьдрах болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь гэмт үйлдлээрээ нэгдсэн байдаг. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Г  нь  тухайн үйл ажиллагаанд туслах зорилгоор оролцсон, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.С  нь өөрийн төрсөн ах М.Д д туслах зорилгоор оролцсон байдаг. 2 удаа мал төхөөрөлцөж оролцсон,хамжигч биш, мөнгө төгрөг аваагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.Б д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлэх, Тогмидод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Т.Ө ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэв.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ө , М.Д , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, Д.Төмөрбаатар, Л.Батбаяр, Д.Мэндээ, Т.Пүрэвдаваа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох  баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            1. М.Д , Т.Ө   нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Арын шуурагч” гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Б.Алтангэрэлийн эзэмшлийн 7 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

              М.Д , Б.Тогтуунбаяр, М.С , М.Ч , Б.Г  нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбатын ам” гэх газраас 2019 оны 11 дугаар сарын 12-ноос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд С.Ганбаатарын эзэмшлийн 7 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Д , Б.Өлзийбат нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн” гэх гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн хооронд Ж.Энхмаагийн эзэмшлийн 4 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

    М.Д , М.С , Ш.Т , Б.Г  нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 13-4-нд шилжих шөнө иргэн С.Чинзоригийн эзэмшлийн 14 тооны адууг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 14.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

           2. Т.Ө , Б.Тогтуунбаяр, М.Ч  нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Ч.Бямбацогтын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

                Т.Ө , М.Ч , Б.Т нар бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Б.Олонбаярын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан

       

            Т.Ө , Э.Б  нар бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Булга” гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Л.Хишигжаргапын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

             Т.Ө  Б.Тогтуунбаяр, М.Ч  нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 3 дугаар сарын 15-дын үеэр Ч.Бямбацогтын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

             Т.Ө , М.Ч   нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 2 дугаар сард Д.Даваажаргалын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

               Т.Ө , М.Ч  нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 20- дын үеэр Ж.Энхмаагийн эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          

            Э.Б , Б.Т нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгийн шарил” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Я.Бат-Эрдэнийн эзэмшлийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Дээрх үйл баримт нь хохирогч Б.Алтангэрэлийн “...Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Арын шуурагч” гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд 7 тооны үхрээ алдсан...” гэх мэдүүлэг нь 4 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар талд авагдсан”...2019 оны 8.26- 9.01 нд..7 тооны үхрээ алдсан...Дэлгэрсайхан миний үхрийг Өлзийбаттай хамтарч хулгайлсан талаар ярьсан...2020 оны 1 сарын үед...М.Д ...11 тооны шүдлэн үхэр... өгөөд...үлдэгдэл 6 сая... төгрөгийг дансанд шилжүүлсэн....хохиролгүй...” гэх хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг,

          4 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан   “...7 тооны үхрийн үнэ... нийт 4500 000 төгрөг...” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

          4 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр...өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклтой араар Дэлгэрсайхан суугаад... Ар шуургач “ гэх газраас шөнө 01 цагийн орчимд бэлчээр дээрээс нь 7 тооны үхрийг...тууж...танихгүй ченжид 7 тооны үхрийг амьдаар нь зараад Дэлгэрсайхан надад 1400 000  төгрөг өгсөн....хохирогч Алтангэрэлд 6 000 000 төгрөг, 11 тооны шүдлэн үхрийг өгч хохиролгүй болгосон...” гэх шүүгдэгч Т.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

          4 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “...“...2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр...Өлзийбатын эзэмшлийн  мотоциклоор... Ар шуургач “ гэх газраас шөнө 02 цагийн орчимд... 7 тооны сарлагийн 4500 000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувааж аваад...дуусгасан... хохирлыг бүрэн барагдуулсан ...” гэх шүүгдэгч М.Д ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

           Хохирогч С.Ганбаатарын”... Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбатын ам” гэх газраас 2019 оны 11 дугаар сарын 12-ноос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд  7 тооны адуугаа алдсан...” гэх мэдүүлэг нь

         1 дүгээр хавтаст хэргийн 232-238 дугаар талд авагдсан “...7 тооны адуу байгаа юм... 7 сая төгрөг...адуугаа ...эрж хайсан бензин ...1 сая төгрөг.... нийт 8,070 000 төгрөг нэхэмжилж байна...  Өлзийтийн ...Бумбатын амнаас ...алдсан.... Хөшөө гэх газраас жалганд арьс, шийр, шир, толгой, гэдсийг нь булсан байхыг нь олсон...ухаж гаргаж ирээд үзэхэд манай ...7 тооны адуу бүгд мөн байна лээ..” гэх хохирогч С.Ганбаатарын мэдүүлэг

         1 дүгээр хавтаст хэргийн 243-244 дүгээр талд авагдсан “... 2019 оны 11 дүгээр сард...Мэргэн-1 дэлгүүрийн хашаанд....7 орчим тооны адууны хөлдүү махыг машинд ачаад... махаа зарж борлуулсан...2 залуугийн бичүүлсэн дансанд ....3 сая  гаруй төгрөг  шилжүүлсэн....” гэх гэрч О.Гантөмөрийн мэдүүлэг

         2 дугаар хавтаст хэргийн 02-03 дугаар талд авагдсан “... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны үед...М.Д  гар утсаар...7 адууны мах ачаад аймгийн төв рүү оруулаад өгөөч хөлсийг нь өгөе гээд ...7 адууны мах ачаад...Мэргэн-1 дэлгүүр байсан хашаа болох Ганбатын хашаанд...буулгасан...” гэх гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг

       2 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдсан “... С.Ганбаатарын хулгайд алдсан  7 тооны адууны нийт үнэ 7000 000 төгрөг...” болохыг тогтоосон  Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

       2 дугаар хавтаст хэргийн 034-035 дугаар талд авагдсан “... 2019 оны 11 дүгээр сард...Дэлгэрсайхан утсаар яриад Чинзориг наашаа Хөшөөт гэх газар луу явж байна. Чи ирээд адуу гаргалцаад өг ... хүнээс авсан адуу байгаа юм, хүрээд ир гэхээр нь Чинзоригийн хамт Хөшөөт гэх газарт очиход Ганбат, Дэлгэрсайхан нар нийт 7 тооны адуу авчирсан 5 тооны адууг алсан 2 адуу нь амьд байхаар нь 2 адуунаас нь гаргалцаад сууж  байхад...Сүхбат нь ирээд....эмнэлгийн гал түлнэ гээд яваад өгсөн...Чинзориг бид 2 махыг аваад Шаргалжуут тосгон луу явсан....амбаарт 7 тооны адууны махыг оруулж тавиад би яваад өгсөн... зарсан эсэхийг би мэдээгүй...” гэх шүүгдэгч Б.Тогтуунбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

      2 дугаар хавтаст хэргийн 037-038 дугаар талд авагдсан “... 2019 оны 11 сард... Чинзориг бид 2 Чинзоригийн эзэмшлийн мотоциклтой 7 тооны адуу тууж... маргааш нь ганцаараа Хөшөөт гэх газар авчирч...Ганбатыг утсаар дуудсан...Ганбат ирээд 2 адууг нядалж байхад Тогтуунбаяр, Чинзориг нар 4 үүлээ адуу нядалж байгаад Сүхбатыг адуу гаргалцаад өгөөч гэж дуудсан... Сүхбат 1 адуу гаргалцчихаад...яваад өгсөн.Чинзоригийн... машины арын тэвшинд ачсан...Ганбат яваад өгсөн...Тогтуунбаяр, Чинзориг нар махаа ачаад явсан....би 7 адууны арь шир, гэдэс дотор, толгой шийрийг бүгдийг булж.... махыг ээжийн амбаарт буулгасан.... 3-4 хоногийн дараа...Мягмарсүрэн гэх хүний... портер машиныг хөлсөлж... амгийн төвд Ганбатын хашаанд буулгасан....Ганбат бид 2 зарж 3400 000 төгрөг болсон. ...Чинзориг бид 2...хулгай хийхээр ярилцаж тохирсон....” гэх шүүгдэгч М.Д ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг

         2 дугаар хавтаст хэргийн 039-041 дүгээр талд авагдсан “...2019 оны 11 дүгээр сард... галчаа хйиж байтал...Чинзориг над руу утсаар яриад.... адуу гаргалцаад өгөөч гэхээр нь ....ажлаа тараад...Хөшөө гэх газар луу мотоциклоор явж....очиход...Чинзориг,Ганбат, Тогтуунбаяр, Дэлгэрсайхан нар 7 тооны адуу нядлаад сууж байсан...1 адууг нядалж гаргалцчихаад... би ажил  руугаа явсан....надад мөнгө өгөөгүй...хулгайн адууны мах гэж хэлээгүй...” гэх шүүгдэгч М.С ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

        2 дугаар хавтаст хэргийн 041-042 дугаар талд авагдсан “...2019 оны 11 дүгээр сард...  гэртээ байж  байтал...Дэлгэрсайхан над руу утсаар яриад.... адуу гаргалцаад өгөөч гэхээр нь ....ажлаа тараад...Хөшөө гэх газар луу мотоциклоор явж....очтол ...Дэлгэрсайхан 4 тооны адуу унагаасан цаад талд нь 3 адуу амьдаараа байсан...Тогтуунбаяр, Чинзориг нар ....машинтай ирээд бид 4 адуугаа нядалж байсан чинь Сүхбат ирээд...5 уул нийлж 7 тооны махыг Чинзоригийн машинд ачиж. Сүхбат...гал түлнэ гээд яваад өгсөн...би гэр лүүгээ яваад өгсөн....Дэлгэрсайхан 7 адууны махаа танай байшинд буулгачихъя гэээд... байшинд оруулж 2 хоногийн дараа Дэлгэрсайхан бид хоёр 7 тооны адууны махыг 2 ченжид зарж миний данс руу адуу зарсан мөнгө хийсэн... мөнгө хувааж авсан...” гэх шүүгдэгч Б.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

          2 дугаар хавтаст хэргийн 044-045 дугаар талд авагдсан “...“...2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой...  Дэлгэрсайханы хамт ...Бумбатын ам гэх газар 7 тооны адуу байхаар нь...  мотоциклтой...тууж ....би Шаргалжуут багт...үлдээд... Дэлгэрсайхан..7 тооны адуугаа...туугаад ирлээ... машинаа аваад ир гэхээр нь... машинаа унаад 23 цагийн үед очиход.... Дэлгэрсайхан, Ганбат нар 7 тооны адуунаас 4 тооны адууг нядалсан байсан....бид 4 адууг нядлаад байж байгаад... би Сүхбатыг...хүрээд ир гэж дуудахад....ирсэн...адууны махыг 44-06 БНХ улсын дугаартай авто машины тэвшин дээр...ачсан...Ганбат хөдөө гэр лүүгээ...Сүхбат галчаар...ээлжтэй байгаа... гээд яваад өгсөн.Тогтуунбаяр бид 2  махаа ачаад...сүхбатын амбаарт хийсэн....махыг Дэлгэрсайхан аймаг оруулж зарсан...” гэх шүүгдэгч М.Ч ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

          Хохирогч Ж.Энхмаагийн “...Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн” гэх гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд  4 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг нь

            2 дугаар хавтаст хэргийн 074-075 дугаар талд авагдсан “... 2019 оны 11 дүгээр сарын 02-ны үеэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн” гэх гэх газраас 4 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан. ...үхрийг Өлзийбат, Чинзориг, Дэлгэрсайхан нар хулгайлсан байсан...” гэх хохирогч М.Гэрэлчулууны мэдүүлэг

          2 дугаар хавтаст хэргийн 086-087 дугаар талд авагдсан “...Ж.Энхмаагийн хулгайд алдсан 4 тооны үхрийн үнэ нийт 3700 000 төгрөг...” гэх үнэлгээ гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

          2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар талд авагдсан “...2019 оны 9 дүгээр сарын 20-дын үеэр...Өлзийт сумын...Нам ташуу гэх газраас Чинзоригийн хамт 2 мотоциклтой 20-30 орчим үхэр дотроос 1 тооны шүдлэн насны үхэр хулгайлж үхрийг 2 мотоциклтой  тууж...нядалж..махыг Чинзоригийн байшинд оруулж... Чинзориг..аймаг руу... зарсан... надад 100 000төгрөг өгсөн. ...2019 оны 11 сард...Дэлгэрсайхан бид 2 миний... мотоциклиор...Халиутайн эх гэх газраас ...4 тооны үхрийг тасдаж тууж...би гэр лүүгээ явсан...Дэлгэрсайхан 4 тооны үхрийг нядалсан гэж хэлсэн...надад мах зараад бензиний мөнгө 40 000 төгрөг өгсөн...” гэх шүүгдэгч Т.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

          2 дугаар хавтаст хэргийн 096-097 дугаар талд авагдсан “...2019 оны 9 дүгээр сарын 20-дын үеэр...Өлзийт сумын...Нам ташуу гэх газраас Өлзийбат бид 2  олон тооны үхэр дотроос 1 тооны шүдлэн насны үхэр хулгайлж Намын даваа гэх газар нядалж... махыг мотоцикл дээр ачиж...би өөрийн хашаандаа оруулж...би 1 үхрийн махыг Баянхонгор аймагт оруулж... ...ченжид зарсан.   ....2019 оны 11 сард Сүхбатын хашаанд...Дэлгэрсайхан, Сүхбат нар 4 тооны үхэр нядалж байхыг харсан би...буцаад гарсан....1 үхрийн махыг  300 000 төгрөгөөр зараад...150 000 төгрөгийг Өлзийбатад өгсөн...” гэх шүүгдэгч М.Ганзоригийн   яллагдагчаар өгсөн мэдүүлэг

               2 дугаар хавтаст хэргийн  098-099 дүгээр талд авагдсан “...2019 оны 11 дүгээр сар байх.....Өлзийт сумын...Нам эхэнд гэх газар би мотоциклоо үлдээж... Өлзийбатын мотоциклтой  “Халиутайн” гэх газар явж байтал 200 гаран тооны... үхрээс 4 тооны сарлагийн үхэр  тастаж... бөөр гэх газар аваачиж Өлзийбат гэр лүүгээ яваад өгсөн...Шаргалжуутын төвд ээжийн хашаанд оруулж.... Сүхбатыг дуудаж...нядалсан...Чинзориг  орж ирсэн...маргааш нь...аймагт оруулж 4 үхрийн махыг 2 сая гаран төгрөгөөр зарж би өөрөө авсан. ....Сүхбат, Чинзориг нар хулгайн үхэр байсан талаар мэдээгүй... “ гэх шүүгдэгч М.Д ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

              Хохирогч С.Чинзоригийн “...Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 13-4-нд шилжих шөнө 14 тооны адуугаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг нь  1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дүгээр талд авагдсан “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийтсумын “хар хошуу “ гэх газраас 14 тооны адуугаа алдсан...адууны сэг байсан газрыг ухаж үзэхэд... 3 адууны толгой гарч...манай адууны сэг байсан...” гэх хохирогч Г.Чинзоригийн мэдүүлэг,

          1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр талд авагдсан”... 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр...3 адууны арьс шир, толгой жалганаас олдсон...” гэх гэрч С.Элбэгсайханы мэдүүлэг

           1 дүгээр хавтаст хэргийн  163-164 дүгээр талд авагдсан “...хохирогч Г.Чинзоригийн хулгайд алдсан 15 адууны нийт үнэ  14700 000 төгрөг” гэх үнэлгээ гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

           1 дүгээр хавтаст хэргийн  170-171 дүгээр талд авагдсан “...2019 оны 10 дугаарсард... гэртээ байж байтал...Дэлгэрсайхан... Бардан гэх газар ирээд... адуу гаргалцаад өг гэхээр нь...очиход 14 тооны адуу авчирсан...4 адууг нядалсан... 2тооныг нь унагаасан... 8 тооны адууг хашаан дотор хашсан байсан. ...би 2 адуунаас нь хуулалцаад байж байтал М.С  ирээд хуулалцаад....Тогмид ирсэн...Дэлгэрсайхан, Сүхбат, Тогмид бид 4 адуугаа гаргалцаад сууж байтад хойт хөтлөөр машины гэрэл гарсан чинь Дэлгэрсайхан гэрлээ унтраа гээд ...би юун учиртай адуу вэ гэхэд хулгайн адуу талаар хэлсэн...Сүхбат...Тогмид гэр лүүгээ явсан... Дэлгэрсайхан бид 2... махаа...Дэлгэрсайханы ээжийн амбаарт хйигээд...би явсан...Дэлгэрсайхан адууны арьс, шир, толгой шийрийг хогийн толгойд аваачиж шатаасан гэсэн... 14 тооны махыг Улаанбаатар хот руу ачуулсан гэсэн.... Дэлгэрсайхан.... эмээл зараад оронд нь адуу авсан гэж ярьсан...надад...мөнгө төгрөг өгөөгүй...” гэх шүүгдэгч Б.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

         1 дүгээр хавтаст хэргийн  174-175 дугаар талд авагдсан “...2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр... гэртээ байж байтал Дэлгэрсайхан ирээд адуу авсан хуулалцаад өгөөч....Бардан гэх газар ирээрэй...гэсэн... очтол Дэлгэрсайхан, Сүхбат нар нь 14 тооны адуу авчирсан 2 адуу унагаасан байхаар нь ...хуулалцаад сууж байтал.... машины гэрэл гарсан чинь...Дэлгэрсайхан ...гэрлээ унтраа гэсэн...хулгайн адуу байна гэж бодоод... гэр лүүгээ явсан...” гэх шүүгдэгч Ш.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

           1 дүгээр хавтаст хэргийн  176-177 дугаар талд авагдсан “...“...2019 оны 10 дугаар сарын дундуур... Өлзийт сумын хар хошуу гэх газраас 14 тооны адууг тууж Шаргалжуутын “Бардан “ гэх газар үлдээчихээд хэд  хоногийн дараа Ганбат, Тогмид, Сүхбат нарын хамт 14 тооны адууг нядалж...мотоциклоор зөөж... ээжийн...амбаарт оруулж... Улаанбаатар хот оруулж ...11 сая төгрөгөөр зарж борлуулсан. ...Би Сүхбат ,Ганбат, Тогмид 3-т адуу авсан юм гаргалцаад өгөөч гэж гуйсан юм... туулцсан зүйл байхгүй... нядлах үед оролцсон юм.  ...Сүхбат ..мөнгө зээлээч... гэхээр нь хүнээс зээлж өгсөн юм...энэ хэргээс сарын дараа надаас мөнгө авсан юм...” гэх шүүгдэгч М.Д ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг

        1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар талд авагдсан “... 2019 оны 11 дүгээр сарын дундуур...Дэлгэрсайхан над руу яриад би хэдэн мал авсан юм ирээд гаргалцаад өгөөч гэхээр нь ...очсон... Дэлгэрсайхан, Ганбат нар нь... зогсож байсан... би адууг унагаж хуулж байтал Тогмид ирээд... гаргалцаад байтал...машины гэрэл гараад... Дэлгэрсайхан гэрлээ унтраа гээд...унтраасан...би 2 дахь адуугаа хуулаад...Тогмид гэр лүүгээ...би тосгон руу явсан... “ гэх шүүгдэгч М.С ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

          Хохирогч  Ч.Бямбацогтын “...  Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр  1 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг нь 

          2 дугаар хавтаст хэргийн  233-234 дүгээр талд авагдсан “.. 2019 оны 3 дугаар сард... машины  арын тээшнээс нөгөө 2 залуу мах буулгаад... ХААН банкны гадаа очоод мөнгө авч өгөөд... бид 2 зах руу явсан...” гэх гэрч М.Гантөмөрийн мэдүүлэг

          1 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар талд авагдсан “... хохирогч Ч.Бямбацогтын 1 тооны үхрийн зах зээлийн  үнэ 1500 000 төгрөг..” гэх  эд хөрөнгийн үнэлгээ гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

          1 дүгээр хавтаст хэргийн” ... 244-245 дугаар талд авагдсан “...2019 оны 3,4 дүгээр сард байх... Өлзийбат нь Чинзориг бид 2 луу яриад...2 тооны бух туулцаад өгөөч гэхээр нь... очтол Өлзийбат мотоциклтой 2 тооны сарлагийн бух туусан явж байхаар нь туулцсан...бух эргэж зугтаагаад байсан... Өлзийбат...энд гаргачихая гээд... 2 тооны бухыг нядалж 2 мотоцикль дээр 2 тооны сарлагийн бухын махыг ачаад Чинзоригийн машинд оруулж....Өлзийбат, Чинзориг 2 аймаг оруулж зарсан... “гэх шүүгдэгч Б.Тогтуунбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

           1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр талд авагдсан “...2019 оны 3 дугаар сарын сүүлээр байх... Өлзийт сумын” Намын даваа” гэх газарт мотоциклтой явж байтал 2 тооны бух байхаар нь Тогтуунбаяр, Чинзориг  нарыг утсаар бух гаргах гэсэн юм гээд дуудсан...1 мотоциклтой хүрээд ирсэн... 2 бухыг барьж аваад нядалж махыг 2 мотоциклоор зөөж...Чинзоригийн байшинд оруулж... Баянхонгор аймагт 2 ченжид 1600 000 төгрөгөөр зараад Тогтуунбаяр, Чинзориг бид 3500 000 төгрөгийг 3 хувааж авсан. 100000 төгрөгөөр бензин хийсэн...” гэх шүүгдэгч Т.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

         1 дүгээр хавтаст хэргийн  001-002 дугаар талд авагдсан”... 2019 оны 3 дугаар сарын 15-ны үеэр...  Өлзийбат нь ...Чинзориг.... бид 2 луу яриад...2 тооны бух  махлах гэсэн юм. Төв рүү оруулах гэсэн чинь явахгүй байна гэхээр нь... очтол Өлзийбат мотоциклтой 2 тооны сарлагийн бух туусан  орж ирж байсан... .бух явахгүй байсан...  2 тооны бухыг нядалж 2 мотоцикл  дээр 2 тооны сарлагийн бухын махыг манай байшинд оруулж....Өлзийбат, бид 2 аймаг оруулж зарсан... “гэх шүүгдэгч М.Ч ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр

          Хохирогч Б.Олонбаярын “... Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр  нэг тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан...”гэх мэдүүлэг нь  3 дүгээр хавтаст хэргийн 031-032 дугаар талд  авагдсан”... 2019 оны 3.4 дүгээр сард байх...Т.Ө ....үхрийн мах аваатах гээд ... ХААН банк дээр  ирээд мөнгө төгрөгөө өгсөн ...туранхайдуу 2 бухын мах байсан...” гэх гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг

           3 дугаар хавтаст хэргийн 034-035 дугаар талд авагдсан “... 2019 оны 4 дүгээр сард М.Ч , Б.Т бид гурав...Өлзийт сумын “намын даваа” гэдэг газар... бэлчээрт байсан 2 тооны бухыг... хамжиж нядлаад... төв рүү зөөж оруулаад...Чиндоригийн амбаарт хураагаад...махны ченжид худалдсан...бид  гурав 550 000 аар хувааж аваад үлдэгдэл мөнгөнд бензин хийсэн...” гэх шүүгдэгч Т.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

           3 дугаар хавтаст хэргийн 032-033 дугаар талд авагдсан “... Б.Олонбаярын хулгайд алдсан 1 бухны үнэ 1500 000 төгрөг...” гэх Энх нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр

            Хохирогч  Л.Хишигжаргалын “...Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг ”Булга” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг нь  1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дүгээр талд авагдсан “...18 тооны үхрээ алдсан.  Хохирол бүрэн төлөгдсөн...450 000 төгрөгийн  бензин, 150000 төгрөгөөр үнэлгээ гаргуулсан.. эдгээрийг барагдуулах юм бол гомдол саналгүй...” гэх хохирогч Л.Хишигжаргалын мэдүүлэг

            1 дүгээр  хавтаст хэргийн 56-57 дугаар талд авагдсан “... ээж Хишигжаргал 18 тооны сарлагийн үхрээ алдсан...цагдаагийн газарт ирж үхрүүдийн зураг үзтэл хулгайд алдсан 18 тооны үхрийн хагас үнээнүүдийн зураг мөн байсан” гэх гэрч Х.Лувсаншаравын мэдүүлэг

         1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар талд авагдсан “...хохирогч Л.Хишигжаргалын хулгайд алдсан 11 тооны үхрийн үнэ 9050000  төгрөг...” гэх үнэлгээ гаргасан Энх нахиа ХХК-ийн шинжээчийн  дүгнэлт

         1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дүгээр талд авагдсан”... 2019 оны 8 сард байх... Өлзийт сумын....”Булга” гэх газраас 18 тооны сарлагийн үхрийг хулгайлж....малчин Бямбадоржид мөнгөн эмээл авсан өрөндөө 17 тооны сарлагийн үхрийг өөрийн дүү Төрөөр туулгаж...өгсөн. 1 тооны тугал үлдсэн...Хишигжаргал өөрөө авсан байсан.... хохиролгүй болгосон...” гэх шүүгдэгч  Э.Б гийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

        Хохирогч Д.Даваажаргалын “... Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 2 дугаар сард нэг тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг  2 дугаар хавтаст хэргийн 181-182 дугаар талд авагдсан “... Д.Даваажаргалын хулгайд алдсан үхрийн үнэ 1100 000 төгрөг” гэх үнэлгээ гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

            2 дугаар хавтаст хэргийн  186-187 дугаар талд авагдсан”... 2019 оны 2 сард байх... Өлзийт сумын “өвөргялгар” гэх газраас Чинзоригийн хамт хар хөх зүсмийн сарлагийн эр үхэр хулгайлж....нядлаад...Чинзоригийн байшинд оруулж...дунд захын ченжид 1 саятөгрөгөөр зараад... мөнгийг бид 2 хувааж авсан...” гэх шүүгдэгч Т.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

            2 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр талд авагдсан”... ”... 2019 оны 2 сард байх... Өлзийт сумын “өвөргялгар” гэх газраас  Өлзийбатын хамт хамт хар хөх зүсмийн сарлагийн эр үхэр хулгайлж....нядлаад...Чинзоригийн байшинд оруулж...дунд захын ченжид .... зараад... мөнгийг бид 2 хувааж авсан...” гэх шүүгдэгч М.Ч ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

            Хохирогч М.Гэрэлчулууны “... Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр нэг тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг  нь  2 дугаар хавтаст хэргийн 077-078 дугаар талд авагдсан “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр ....1 тооны сарлагийн  шүдлэн үхрээ хулгайд алдсан...” гэх гэрч Ж.Энхмаагийн мэдүүлэг

          2 дугаар хавтаст хэргийн 086-087 дугаар талд авагдсан “...Ж.Энхмаагийн хулгайд алдсан 4 тооны үхрийн үнэ нийт 3 700 000төгрөг...” гэх үнэлгээ гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

         2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар талд авагдсан “...2019 оны 9 дүгээр сарын 20-дын үеэр...Өлзийт сумын...Нам ташуу гэх газраас Чинзоригийн хамт 2 мотоциклтой 20-30 орчим үхэр дотроос 1 тооны шүдлэн насны үхэр хулгайлж үхрийг 2 мотоциклтой  тууж...нядалж..махыг Чинзоригийн байшинд оруулж... Чинзориг..аймаг руу... зарсан... надад 100 000 төгрөг өгсөн....” гэх шүүгдэгч Т.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

          2 дугаар хавтаст хэргийн 096-097 дугаар талд авагдсан “...2019 оны 9 дүгээр сарын 20-дын үеэр...Өлзийт сумын...Нам ташуу гэх газраас Өлзийбат бид 2  олон тооны үхэр дотроос 1 тооны шүдлэн насны үхэр хулгайлж Намын даваа гэх газар нядалж... махыг мотоцикл дээр ачиж...би өөрийн хашаандаа оруулж...би 1 үхрийн махыг Баянхонгор аймагт оруулж... ...ченжид зарсан...”.   гэх шүүгдэгч М.Ганзоригийн   яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр,

           Хохирогч Я.Бат-Эрдэнийн “...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгийн шарил” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-дын үеэр 2 тооны адуугаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг нь  2 дугаар хавтаст хэргийн 120- 122 дугаар талд авагдсан “... 2018 оны 12 сарын дунд үеэр  ...Баянхонгор сумын” Баянгийн шарил” гэх газраас хонгор гүү, зээрд гүү хоёроо хайгаад олоогүй...” гэх хохирогч Я.Бат-эрдэнийн мэдүүлэг

           2 дугаар хавтаст хэргийн  126-127 дугаар талд авагдсан “... 2018 оны 12 дугаар сарын дунд үед... Батхүү...Тогтуунбаяр хоёр 20 гаруй тооны адуу... мотоциклоор тууж ирээд.... 2 тооны адуу бариад... бусдыг гаргаад.... нэг адуу янзлаад дуусчихсан байсан... үлдсэн нэг адууг бид дөрөв хамт хамжиж янзлаад... маргааш нь тэр хоёр аваад явсан...” гэх гэрч Б.Хадбаатарын мэдүүлэг

           2 дугаар хавтаст хэргийн  131-132 дугаар талд авагдсан “... 2018 оны 12 дугаар сарын 20-дын үеэр... Батхүү гэдэг айлд очиход... 2 тооны адуу бариад... бусдыг  гаргаад... нэг адууг янзалж дуусгасан.... үлдсэн адууг бид 4 янзалж дууссан... “гэх гэрч И.Бямбанямын мэдүүлэг

          2 дугаар хавтас  хэргийн 139- 141 дүгээр талд авагдсан “... Я.Бат-эрдэнийн хулгайд алдсан 2 тооны адууны үнэ 1600 000 төгрөг...” гэх үнэлгээ гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт

        2 дугаар хавтаст хэрг ийн 149-150 дугаар талд авагдсан”...2018 оны 12 дугаар сарын 20-дын үеэр...  Бямбаням ...ирээд Батхүүгийнд оччихоод ирье гээд... ирэхэд Батхүү 2 адуу гаргах гэсэн юм гээд... 20 тооны адуу тууж ирээд... 2 адууг барьж үлдсэн...2 тооны адууг гаргаад дуусаж байхад...Хадбаатар ирсэн... Бямбаням бид 2 гаргалчихаад яваад өгсөн...” гэх шүүгдэгч Б.Тогтуунбаярын мэдүүлэг

          2 дугаар хавтаст хэргийн 151-153 дугаар талд авагдсан “...”...2018 оны 12 дугаар сарын 20-дын үеэр...  өөрийн мотоциклоор...Тогтуунбаярын хамтаар... 20 гаран тооны адууг 1 км орчим тууж... авчирсан... Бямбаням, Хадбаатар нар ирсэн байхаар нь... худалдаж авсан юм... гаргалцаад өгөөч гээд... 2 адууг янзалж... зарсан...” гэх шүүгдэгч Э.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг  болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

          Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчилгүй байна.

           Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч нарт тухайн зүйл ангийн зохих хэсэгт заасан    хорих ял  оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

 

Иймд шүүгдэгч  нарын өмгөөлөгч нарын  шүүгдэгч нарт  анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг  хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан давж заалдах  гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Шүүгдэгч Э.Б , М.Д , М.С , Т.Ө , Б.Г , Ш.Т  нарын  2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс  2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл  цагдан хоригдсон 90 хоногийг тэдгээрийн   ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тэмдэглэх болон тодорхойлох хэсгүүдэд шүүгдэгч Т.Ө ын эцгийн  нэрийн эхний үсгийг “Б” гэж  буруу бичсэнээс гадна  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үг, үсгийн алдаатай бичигдэж   байгааг  цаашид анхаарвал зохино.