Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00896

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Д щ овогтой Д ийн Д гийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Б Б овогтой Д Б т холбогдох,

 

 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д овогтой Г Б,

 

 

 

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Д миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бт даалгах, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг гаргуулах, мөн Д.Дг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн шаардлагатай,

 

 

 

Нэхэмжлэгч Д.Дгаас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 199.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Д.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Батзроигт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Д миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бт даалгах, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг гаргуулах, мөн Д.Дг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай хувийн орон сууц /Ү-2204026629/-ыг 350.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдагч Д.Бтой тохиролцож, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 140.000.000 төгрөгт тооцож, Ланд ровер дисковери спорт /Land rover discovery sport/ автомашиныг хүлээлгэн өгөх, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны 312600169638 тоот дансанд 70.000.000 төгрөг гэж заасан ба бусад төлбөрийг төлбөрийн хуваарь гарган төлөхөөр тохиролцож, гэрээнд тусгасан. Мөн бидний хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 3.4-т Үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан бөгөөд худалдагч Д.Б хувийн орон сууцны засварыг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх 70.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Улмаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Барилгын заслын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний хавсралтаар Д.Д миний худалдан авч буй хувийн сууцанд хийгдэх засварын ажлын тоо, хэмжээ, бараа материалын хэмжээг гаргаж, засварын ажлыг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүрэн дуусгахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, хувийн орон сууцны засварын ажлын зардал нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд багтсан бөгөөд тус гэрээний 3.2-т заасан буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх 70.000.000 төгрөгийг бүхэлд нь засварын ажилд зарцуулахаар тохирсон. Д.Д миний бие 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүлээлгүйгээр зуны цагт хүүхдүүдээ салхинд гаргахаар яарч, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг Д.Бт шилжүүлсэн боловч тэрээр 10.000.000 төгрөгийг хувийн орон сууцны засварын ажилд зарцуулаагүй, гэвч би 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 9.500.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 53.000.000 төгрөгийг бараа, материал, ажлын хөлсөд төлсөн. Гэтэл хариуцагч Д.Б гэрээгээр тохирсон хугацаанд хувийн орон сууцны засварын ажил гүйцэтгээгүй бөгөөд хувийн сууцыг гэрээнд заасан хугацаанд надад хүлээлгэн өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тооцоогоор 221.671.650 төгрөгийг төлсөн. Д.Бт энэ талаар олон удаа шаардлага тавьсан ба засварын ажлыг хийгээгүй бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүйгээр хохироож байна. Худалдагчийн зүгээс цаашид гэрээний үүргээ биелүүлэхгүй болох нь тодорхой тул миний бие худалдан авсан орон сууцны засварыг өөрийг хөрөнгөөр хийж, гарсан зардлыг гэрээний үнийн дүнгээс суутгах, мөн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зайлшгүй шаардлагатай боллоо. Мөн өмгөөллийн хөлсөд 10.000.000 төгрөг төлж, энэ бүхнээс болж би давхар хохирсон тул уг төлбөрийг Д.Боос гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг Д.Бт даалгаж, худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Боос гаргуулах, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

 

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч Д.Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг 100 хувь иргэн Г.Б би хүлээн авахаар тохиролцож, тус гэрээг байгуулсан. Гэтэл тус гэрээний талууд Г.Бы оролцоогүйгээр, надад мэдэгдэхгүйгээр уг гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг талууд 350.000.000 төгрөг гэж тохирсон ба үүнээс 140.000.000 төгрөгийг хөдлөх эд хөрөнгө буюу автомашинаар, үлдэх 210.000.000 төгрөгийг бэлэн бусаар Г.Бы Төрийн банкны 31260069638 тоот төгрөгийн дансанд /гэрээний 3.2-т заасан/ шилжүүлэхээр тохирсон. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Г.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 1 ширхэг автомашиныг 140.000.000 төгрөгөөр тооцон авсан. Мөн 11.000.000 төгрөгийг тус Төрийн банкны дансаар дамжуулан авсан буюу 151.000.000 төгрөгийг авсан. Үлдэх 199.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дгаас гаргуулахаар шаардаж байна. Иймд Д.Дгаас 199.000.000 төгрөгийг гаргуулж Г.Б надад олгож өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний зүйл буюу 113-9 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б болон Д.Бийн 100 хувь эзэмшдэг Ди Энд Ти групп ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын төсөл үргэлжлүүлэн дуусгах, барилга барих, хөрөнгө оруулах талаарх Хамтран ажиллах гэрээ-ний үндсэн дээр шилжсэн болно гэжээ.

 

 

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 70.200 төгрөг, 174.950 төгрөг тус тус төлсөн баримт хэргийн 4 дүгээр талд, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 640 дугаар Итгэмжлэл хэргийн 6 дугаар талд, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0485 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэргийн 7 дугаар талд, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 023 дугаар Итгэмжлэл буюу Д.Энхтүвшингээс Ц.Хастунгалагт олгосон тээврийн хэрэгсэл худалдах эрхийг олгосон итгэмжлэл хэргийн 8, 12 дугаар талд, Д.Бийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар хэргийн 9 дүгээр талд, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0486 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хэргийн 10 дугаар талд, Ц.Хастунгалаг, Д.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар хэргийн 11 дүгээр талд, Юникплайтс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэргийн 13 дугаар талд, Д.Дгийн дансны хуулга хэргийн 14-21 дүгээр талд, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Д.Бт хүргүүлсэн мэдэгдэл хэргийн 22 дугаар талд, 2021 оны 7 дугаар сар гэсэн огноо бүхий Тооцоо нийлсэн акт хэргийн 23-24 дүгээр талд , 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хэргийн 25-27 дугаар талд, Өмгөөллийн Мишээл консалтинг ХХК руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт хэргийн 28 дугаар талд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлага хэргийн 106 дугаар талд, нэмэгдүүлсэн шаардлагад ногдох 1.907.750 төгрөг төлсөн баримт хэргийн 107 дугаар талд, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар хэргийн 108 дугаар талд, бараа, материал худалдан авсан тухай нэхэмжлэх болон бусад зарлагын падаанууд хэргийн 122-176 дугаар талд, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Тооцоо нийлсэн акт хэргийн 184-185 дугаар талд тус тус авагдсан.

 

 

 

5. Хариуцагч талаас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн хариу тайлбар хэргийн 37-39 дүгээр талд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3-1/4818 дугаар хариу өгөх тухай албан бичиг хэргийн 40 дүгээр талд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/9083 дугаар албан бичиг хэргийн 41 дүгээр талд, мөн газрын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 8/7916 дугаар албан бичиг хэргийн 42 дугаар талд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргад Г.Б болон Д.Б нараас гаргасан өргөдөл хэргийн 43 дугаар талд, Д.Бийн гаргасан өргөдөл хэргийн 44-45 дугаар талд, Д.Бийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус гаргасан өргөдөл хэргийн 46-47 дугаар талд, Д.Бийн дансны хуулга хэргийн 48-52 дугаар талд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад хариуцагч Д.Бийн гаргасан хариу тайлбар хэргийн 112 дугаар талд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хариуцагчийн хариу тайлбар хэргийн 113 дугаар талд, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа хэргийн 186-187 дугаар талд тус тус авагдсан.

 

 

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс иргэн С.Хүрэлбаатарт олгосон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0498 дугаартай Итгэмжлэл хэргийн 55, 94 дүгээр талд, бие даасан шаардлага хэргийн 56-57 дугаар талд, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай Г.Бы хүсэлт хэргийн 58 дугаар талд, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа хэргийн 59 дүгээр талд, иргэн даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт хэргийн 60 дугаар талд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт хэргийн 61 дүгээр талд, Д.Б, Д.Д нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0485 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар хэргийн 62 дугаар талд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэргийн 63 дугаар талд, Иргэн Г.Б болон Ди Энд Ти групп ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар хэргийн 64-72 болон 188-196 дугаар талд, гэрээний хавсралт буюу Хөрөнгө хүлээлцсэн акт хэргийн 73-74 болон 197 дугаар талд, Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Бы иргэний үнэмлэхний хуулбар хэргийн 75-76, 198 дугаар талд, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ хэргийн 77, 199-200 дугаар талд, Г.Бы Төрийн банк дахь 312600169638 тоот данс эзэмшдэг тухай лавлагаа хэргийн 78 дугаар талд, Г.Бы Төрийн банк дахь 312600169638 тоот дансны хуулга хэргийн 79-92 дугаар талд, Г.Бы С.Хүрэлбаатарт олгосон итгэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт хэргийн 96 дугаар талд, Г.Баас Б.Батнямд олгосон 2021 оны 12 дугаар сарын 24ний өдрийн 1607 дугаар Итгэмжлэл хэргийн 97 дугаар талд, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Батнямын өмгөөлөгч Ч.Ганзоригтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэргийн 177 дугаар талд, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Итгэмжлэл буюу Г.Баас Д.Бт олгосон итгэмжлэл хэргийн 201 дүгээр талд, Хамтран ажиллах гэрээний хавсралт гэх гар бичмэл хэргийн 202 дугаар талд тус тус авагдсан.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

 

 

Нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч Д.Б нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0485 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаартай, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 350.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

 

 

 

Уг гэрээний дагуу Юникплайтс ХХК-ийг төлөөлөгч Д.Энхтүвшин, Ц.Хастунгалаг нар 140.000.000 төгрөгийн үнэ бүхий Land rover discovery sport маркийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад орж ирсэн суудлын автомашиныг Д.Бт шилжүүлсэн, үлдэх 81.671.650 төгрөгийг Д.Дгаас Д.Бт бэлнээр болон бараа материалын үнэ, ажлын хөлсөд төлсөн тухай тооцоо нийлсэн актыг ирүүлсэн, гэрээний үлдэгдэл төлбөр 128.328.350 төгрөг болох талаар талууд маргаагүй болно.

 

 

 

Дээрх худалдах-худалдан авах гэрээний 3.3-т Төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж, 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгнө гэж тус тус заасан ба уг заалтын дагуу нэхэмжлэгч тодорхой хэмжээний төлбөр төлсөн тул хариуцагч Д.Бт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Д миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бт даалгах, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн /хэргийн 113 дугаар тал/.

 

 

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч Д.Д нь гэрээний 3.3, 3.4 дэх заалт болон Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 245 дугаар зүйлийн 245.1, 248 дугаар зүйлийн 248.1-т тус тус зааснаар Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

 

 

Тодруулбал, гэрээ болон хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул Д.Дд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг Д.Бт даалгаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

Харин хэргийн 41-42 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 8/7916, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/9083 тоот албан бичгийн агуулгаас үзэхэд маргаан бүхий хувийн орон сууцны эрхийн улсын бүртгэл давхардаж бүртгэгдсэн талаар холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа талаар дурдсан боловч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ү-2204026629 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Ү-2204093857 дугаарт давхардаж бүртгэгдсэн асуудлыг шалгаж байгаа, гэхдээ Д.Бийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болохгүй тул Д.Дд өмчлөх эрх шилжүүлэхэд асуудал гарахгүй хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагчийн үүргээ зөрчсөний улмаас учирсан өмгөөллийн үйлчилгээний төлбөр 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрсөн тул уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

 

Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нийт үнэ 350.000.000 төгрөгөөс 221.671.650 төгрөг /хэргийн 184-185 дугаар талд/ төлөгдсөн бөгөөд үлдэх 128.328.350 төгрөг төлөгдөөгүй буюу худалдан авагч үнийг бүрэн төлөөгүй тул Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Бы нэхэмжлэгч Д.Дд холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 199.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

 

 

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0485 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г иргэн Д.Б болон Д.Д нар байгуулсан бөгөөд төлбөр хүлээн авахаар Г.Бы Төрийн банк дахь данс бичигдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Дгаас 199.000.000 төгрөгийг гаргуулж Г.Бд олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний талуудад худалдагч болон худалдан авагч байхаар тогтоосон бөгөөд хэргийн 9 дүгээр тал болон 186 дугаар талд авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээ болон Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эцсийн өмчлөгчөөр Д.Б 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байх тул Д.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдах эрх бүхий этгээд мөн байна.

 

 

 

Мөн хэрэгт авагдсан иргэн Г.Б, Ди энд Ти Групп ХХК-ийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, уг гэрээний 1 дүгээр хавсралт болон 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний заалтуудаас үзэхэд дээр дурдсан маргаан бүхий 113-9 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б нь Ди энд Ти Групп ХХК буюу Д.Бт шилжүүлэн өгсөн, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоор хамтран ажиллах гэрээний 3.7-д заасан 450.000.000 төгрөгийн тодорхой хэсгийг төлөхөөр тохиролцжээ.

 

 

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч Д.Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрх бүхий этгээд Г.Б биш бөгөөд Д.Б буюу Ди энд Ти Групп ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг тусдаа шаардлага гаргах замаар шаардах эрх Г.Бд нээлттэй ба энэхүү шүүхийн шийдвэр уг маргаанд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, 247 метр квадрат талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч Д.Бт даалгаж, худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Боос гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дд холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 199.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Бы шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.152.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/16102 дугаар захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Боос 2.082.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгоно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, 247 метр квадрат талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч Д.Бт даалгаж, худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10.000.000 /арван сая/ төгрөгийг хариуцагч Д.Боос гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дд холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 199.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Бы шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.152.900 /хоёр сая нэг зуун тавин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Боос 2.082.900 /хоёр сая наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/16103 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн биелэлт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА