Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00799

 


 

      2022            03             28                                                183/ШШ2022/00799                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Нямсүрэнгийн У-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ншга  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, А.Отгонжаргал.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхзул.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Цэдэнбал.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэн-Очир.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Цацрал.

/Нэхэмжлэгч Н.У-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Унь Ншга  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, Н.Уранцэцэгээс 41.081.225 төгрөгийг гаргуулан П.Цэдэнбалд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо нь Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт-Ухаа морингийн зам гудамж, 86А байр, 04 тоот орон сууцыг үнэлүүлэхдээ Н.У-н саналыг аваагүй ба уг хөрөнгө нь зах зээлийн ханшнаас хэт багаар буюу 72.499.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байтал энэ ажиллагааг хийлгүйгээр шууд албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн ханшнаас илтэд доогуур байгаа нь миний эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд орон сууцны үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ншга нь төлбөр төлөгч Н.Уранцэцэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч Н.Унь төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.У-н өмчлөлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Морингийн зам гудамж, 86А дугаар байрны 4 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21290002/01 дугаар бүхий битүүмжилсэн акт дээр үндэслэж 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21290002/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4-137/11267 тоот, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4-137/11464 тоот мэдэгдлүүдийг түүний оршин суух хаяг болох Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Пийс таун 49 дүгээр байрны 7 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.У-н 88015333 дугаар утсаар шийдвэр гүйцэтгэгчийн 89086137 дугаар утсаар холбогдож, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд “би өөрийн хөрөнгөө өгөхгүй ээ. Зээл хөөцөлдөж байгаа, шинжээч томилуулахгүй” гэсэн тайлбарыг өгсөн тул төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу тус газраас хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-г шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр уг эд хөрөнгийг 72.499.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Н.Уранцэцэгт хуульд заасан хугацаанд нь мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Н.Унь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй П.Цэдэнбалаас зээлсэн. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа /17122/, Морингийн зам гудамж, 86А байр, 4 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Н.Унь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул П.Цэдэнбал шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжаар 40.900.000 төгрөгийг Н.Уранцэцэгээс гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Гэтэл тэрээр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, Ншга  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Унь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал гаргахгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэхгүй зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулж байсан. Одоо бас үнэлгээнд гомдол гаргаж байгаа нь П.Цэдэнбал намайг хохироож байна гэв.

 

4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2020/01113 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21290002 дугаар тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Зарлан дуудах мэдэгдэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Үнийн санал авах тухай албан бичиг, Төлбөр авагчийн хүсэлт, Шинжээч томилох тухай тогтоол, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.У-н үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахтухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.У-н өмчлөлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Морингийн зам гудамж, 86А дугаар байрны 4 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохоос өмнө төлбөр төлөгч Н.Уранцэцэгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор мэдэгдээгүй, мөн уг орон сууц нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4-137/11267 тоот, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4-137/11464 тоот мэдэгдлүүдээр “төлбөр төлөгч Н.Уранцэцэгт битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлэх”-ийг мэдэгдсэн, мөн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.У-н 88015333 дугаар утсаар шийдвэр гүйцэтгэгчийн 89086137 дугаар утсаар холбогдож, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд “би өөрийн хөрөнгөө өгөхгүй ээ. Зээл хөөцөлдөж байгаа, шинжээч томилуулахгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчид мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2020/01113 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21290002 дугаар тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Зарлан дуудах мэдэгдэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Үнийн санал авах тухай албан бичиг, Төлбөр авагчийн хүсэлт, Шинжээч томилох тухай тогтоол, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг гэсэннотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжаар “...хариуцагч Н.Унь зээлийн гэрээний үүрэгт 40.900.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 181.225 төгрөгийг нэхэмжлэгч П.Цэдэнбалд  2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөх, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Н.У-н өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, Морингийн зам гудамж, 86А дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах”-аар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Н.Усайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2020/011113 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Ншга нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Н.У-н өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, Морингийн зам гудамж, 86А дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 21290002/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21290002/02 дугаар тогтоолоор хураан авч, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4-137/1126 дугаар “Үнийн санал авах тухай” албан бичгийг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4-137/11464 дүгээр “Үнийн санал авах тухай” албан бичгийг тус тус төлбөр төлөгч Н.У-н оршин суух хаягаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.      

Мөн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Н.Уранцэцэгтэй түүний 88015333 гэсэн дугаарын утсаар холбогдож “...үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөх” талаар мэдэгдсэн байна.

 

Төлбөр авагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн  “...төлбөр төлөгч нь үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилж, барьцааны эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт, төлбөр төлөгч Н.Уранцэцэгт “...үнийн санал ирүүлээгүй тул мэргэжлийн шинжээч томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгох” талаар утсаар мэдэгдсэн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 6/115 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа /17122/, Морингийн зам гудамж, 86А дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 72.499.000 төгрөг” гэж дүгнэлт гаргасныг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4-137/12647 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр төлбөр төлөгч Н.У-н оршин суух хаягаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3-т заасантай нийцсэн байна.

 

5. Мөн уг хөрөнгө үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчид 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг нэхэмжлэгч Н.Узөрчиж, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасныг дурдав.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр Н.У-н нэхэмжлэлтэй, Ншга  холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Уранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Ншга  холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.У-н гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Уранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.СЭМЖИД