Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0489/З |
Дугаар | 128/ШШ2019/0068 |
Огноо | 2019-01-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0068
2019 оны 01 сарын 29 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааныг 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.А
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар,
Гуравдагч этгээд Т б ХХК,
Гуравдагч этгээд Д о д ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т б ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие А.Ань Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.39 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай Ү-2205059886 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоосон байна. Ямар учраас хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах болсон талаар тодруулахад миний өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны зээлийн барьцаанд 2015 онд улсын бүртгэлд бүртгэсэн болохыг мэдсэн. Дээрх бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан боловч тус газрын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/4236 тоот албан бичгээр энэ маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.
Би үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл аваагүй байхад улсын бүртгэлийн байгууллага миний үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээр миний үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах хууль ёсны эрх зөрчигдөхөд хүрээд байна. Иймээс миний өмчлөх эрх бүхий Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Д о д ХХК-ийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051783 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 тоот хаягт байршилтай 1447 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байсан байна.
Дээрх үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банкны 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13/512 тоот, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 15/96 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 14/380-1, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15/96 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаалагдсан байна. Улмаар барилгын гүйцэтгэл 100 хувь болж улсын комисс хүлээн авсан ба 1 давхар тус бүрээр гэрчилгээг салгаж, бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.
Ингэхдээ тус барилгын 4 дүгээр давхрын 265,39 м.кв талбайг иргэн А.А-т 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 349 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд тус талбай нь Төрийн банкны барьцаанаас чөлөөлөгдөөгүй, барьцаатай хэвээр өмчлөх эрх шилжсэн байна. Мөн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15/265 тоот барьцааны гэрээнд иргэн А.А-ын үсэг зурж, 349 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн байна. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 349 дугаатай нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлээр А.А-аас дээрх дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ хийх, бүрэн эрхийг А.О-т олгосон бөгөөд итгэмжлэл хувийн хэрэгт авагдсан.
Нийслэлийн 2016 оны 3/32618 тоот албан бичиг, 16/10-2728 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Бүртгэлийн байгууллага нь өмчлөгчдөөс гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн өмчлөх эрхийг баталгаажуулж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдэнэ гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ. гэж заасан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудад үндэслэж хийсэн ба 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул тухайн бүртгэлүүдийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А.АУлсын бүртгэлийн Ү2205059886 дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард-Аюушийн гудамж, 30 дугаартай барилгын 4 давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15/265 барьцааны гэрээний үндсэн дээр Д о д ХХК-ийн зээлийн барьцаанд тавьснаар эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт Төрийн Банкны барьцаанд бүртгэсэн. Уг барьцааны гэрээнд нэхэмжлэгч А.Ань өөрийн биеэр гарын үсэг зурсан байдаг.
Д о д ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангалгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн учир Төрийн банкны зүгээс Баянгол өххмө
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх иргэний хэргийн маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрснээр тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04618 дугаартай зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байна. Шүүхийн тус захирамжид барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан байсан тул Төрийн банкны зүгээс уг захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, 102/ШЗ2017/00492 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гаргасан. Тус захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжлах хэсгийн 1Б дэх заалтад Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Ард-Аюушийн өргөн чөлөөний гудамж 40 дугаартай барилгын 4 давхрын Улсын бүртгэлийн Ү2205059886 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай барилга гэж заасан байна.
Дээрх захирамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 625 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарснаар одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч А.Ань өөрийн өмчлөлийн Ү2205059886 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д о д ХХК-ийн Төрийн банктай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15/265 дугаартай барьцааны гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрч, тус гэрээнд гарын үсэг зурсан. Тус үл хөдлөх эд, хөрөнгийг чөлөөлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд Төрийн банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан болно. А.Амгаланбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Д о д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
...А.А-аас Д о д ХХК-ийн захирал А.Оюунцэцэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ хийх, барьцаанаас чөлөөлөх төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн дагуу А.А-ын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж Төрийн банкнаас зээл авсан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А-аас 2018 оны 06 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд Улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд Т б ХХК нь Д о д ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14/380[1][1] дугаар, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/380[2][2] дугаар, /55 хувийн гүйцэтгэлтэй / 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 14/380-13 дугаартай /80 хувийн гүйцэтгэлтэй/ зээлийн болон барьцааны тус гэрээг тус тус байгуулжээ.
Мөн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15/96[3][3] дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 16-ны 15/96[4][4] дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, тус талбайд хамаарах 265.39 м.кв талбайг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15/265[5][5] дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Т б ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 13-ны 15/333 тоот албан бичгээр Д о д ХХК-тай байгуулсан дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/32618[6][6] тоот албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.А нь Д о д ХХК-тай 1025 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авч, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гарган, Ү-000432395[7][7] дугаартай гэрчилгээг авчээ.
Нэхэмжлэгч А.А-аас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг төрийн банкны барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан хүсэлтэнд Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 7/4236 тоот албан бичгээр2 маргаантай асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгчээ.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12/265 дугаар барьцааны гэрээг үндэслэн Т б ХХК-ийн барьцаанд бүртгэсан байх бөгөөд уг барьцаалбарыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч А.А-ын үсэг зурсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1 Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийн хориглоно, 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн
эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авахаар хуульчилсан, барьцаалбарыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т б ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ы Улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т б ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ