Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0667

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ө ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар,

Гуравдагч этгээд: А б СӨХ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд А б СӨХ-ийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар И ө ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Б.Г, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болормаа, хариуцагч бөгөөд гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр, гуравдагч этгээд А б СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Г.Х, өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сууц өмчлөгчдийн холбоонд түмэнд байшин барина гэж ойлгуулаад байх шиг байгаа юм. Ингээд хөгшчүүдийг турхирч байна. Залуучууд нь дулаан гражтай болчихмоор байдаг. Нийслэлээс дулаан зогсоол барина гээд тогтоол гарчхаад байхад л үгүй байшин барина гээд байна гээд айлгаад байдаг. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ төсөл хэрэгжиж чадаагүй. Манай компанид төсөл хэрэгжүүлэх нөөц бололцоо олгоогүй. Мөн энэ төслийн зураг төсөл нь Япон улсын жишгээр Монгол улсын норм дүрэмд уялдуулан хийгдсэн. Монгол улсын анхны дээрээ тохижилт бүхий 2 давхар авто зогсоол юм. Гурван өндрийн 2 талын орох, гарах гарцад нь хаалт хийгээд, одоо байгаа зогсоол нь чөлөөлөгдөнө. Гарааш барихад утаа гарна гэж иргэд яриад байсан. Тэр дулаан зогсоол тул ямар ч утаа гарахгүй. Энэ бол жишиг зогсоол юм. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч И ө ХХК Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2000 м.кв газарт дээрээ тохижилт бүхий авто зогсоол барих төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 175 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоол төлөвлөж, барьж байгуулах журам заасны дагуу сонгон шалгаруулалт зарлагдсан. Сонгон шалгаруулалтад энэ маргаан бүхий газарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Улмаар дээрх 175 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу газар доогуур авто зогсоол барих төсөл хэрэгжүүлэхэд уг төслийг хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд уг төсөл хэрэгжих газарт газар эзэмших эрхийг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хадгална, олгоно гэх зохицуулалтын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2000 м.кв газар эзэмших эрхийг олгосон.

Ингээд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 20160/09 тоот хамтран ажиллах гэрээ байгуулаад уг гэрээний дагуу барилга доогуурх авто зогсоолын ажил хэрэгжүүлэхээр зургаа батлуулаад, төслөө хэрэгжүүлж эхлэх гэтэл Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай акт гарсан.

Актын хууль зүйн үндэслэлд 862 дугаар захирамжаар эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцалсан гэх энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захирамж гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргаас нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад хууль, журмын дагуу оролцоод нийтийн эзэмшлийн зам талбайд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг тасалдуулснаараа нэхэмжлэгчийн хувьд төсөл хэрэгжүүлэгчийн хувиар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Яагаад илт хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга олгоно гээд Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших гэрчилгээ олгосны дараа уг газарт газар эзэмших эрхийг гэрчилгээ олгож, гэрээ байгуулж газрын кадастрын мэдээллийн санд уг газрыг бүртгэх замаар газар эзэмших эрхийг баталгаажуулах зарчимтай. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ газарт газар эзэмших эрхтэй болсны дараа Нийслэлийн Газрын албанд хандаад Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших гэрчилгээ олгож гэрээ байгуулахыг удаа дараа хүссэн. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай 484 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх нь үүссэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Гэрээгээ байгуулаагүй байж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан маргаан бүхий акт болох 2018 оны 862 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай гэх захирамж гаргасан.

Амьдрал дээр огт байхгүй олгоогүй газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож байгаагаараа энэ маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт утга агуулгын илэрхий алдаатай, мөн зүйлийн 47.1.8-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Мөн тухайн газарт 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогддоггүй бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулах, барилгын зураг төслийг батлуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, эскиз зураг, техникийн нөхцөл авах зэрэг ажил холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу 2016, 2017, 2018 онуудад хийгдээд явж байсан баримтаар тогтоогддог. Тэгэхээр Газрын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах нөхцөл буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нөхцөл байгаагүй.

Мөн эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тайлбарласан. Өөрөөр хэлбэл газрын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшигч нь газар эзэмших, ашиглах гэрээ байгуулснаас хойш буюу гэрээ байгуулсан огнооноос хойш календарийн 2 жилийн хугацаанд ашиглаагүй байхыг ойлгоно гэж зохицуулсан.

Гэтэл газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргээ Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг тоолох Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан Газрын тухай хуулийн нөхцөл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгоод, түүнийгээ 2 жил дараалан ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатай акт гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гэдэг бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад тавиглах шаардлага мөн адил хамаарах ёстой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлд тавигдах 2 шаардлага байгаа. Нэг нь маргаан бүхий гэрээ болон актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх зөрчигдсөн юм бэ, түүнийг хэрхэн сэргээлгэх вэ гэдэг асуудал. Нөгөө нь бие даасан шаардлага гаргаж байгаа этгээд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү, үгүй юу гэдэг асуудал юм.

Сууц өмчлөгчдийн холбоо хэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэдэг нэг асуудал байна. Би нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл, гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорын тайлбарлаж байгаа зэргээс харахад хэд хэдэн байрны эрх нь зөрчигдөж байгаа иргэдээ төлөөлөөд хэдэн үг хэлье гээд байна. Тэгэхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг тайлбарласан

Улсын дээд шүүхийн 2003 оны тогтоол байгаа. Гуравдагч этгээд 485 дугаар захирамж гэж яриад байна. 485 дугаар захирамж биш 484 захирамж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдийн А/484 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт дээрх маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон. Гуравдагч этгээд актынхаа дугаарыг буруу хэлээд байна. Миний ойлгож байгаа 484 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. А/484 дүгээр захирамжийг гарах үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаагүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Тэгвэл өнөөдөр ч хүчинтэй байгаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулгаар сууц өмчлөгчдийн холбоо бол хуулийн этгээдийн эрхгүй байгууллага учраас захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй талаар маш тодорхой зааж өгсөн. Хэрэв сууц өмчлөгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан хэрэгжүүлэхийг хүсвэл сууц өмчлөгчдөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл авсны үндсэн дээр сууц өмчлөгчдийн холбоо төлөөлөх боломжтой.

Энэ бол маш тодорхой зохицуулалт. Өөрөөр хэлбэл оршин суугчдаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, орчны газартай холбоотой эрх, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдалтай холбоотой эрхээ хамгаалж ялангуяа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа бол энэ эрхийг сууц өмчлөгчдийн холбоогоор шууд дамжуулж хэрэгжүүлэх биш. Захиргааны процессын хуулийн зохицуулалтаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бол сууц өмчлөгчдийн өөрсдийнх нь хуулийн эрх. Үүнийг сууц өмчлөгчдийн холбоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх байхгүй гэх энэ зохицуулалтыг хийсэн.

Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахад иргэн хүний хувьд иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх, эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэхгүй. Тэр бол байж болно. Гэвч энэхүү захиргааны хэргийн шүүхэд хандаж эдлэх эрхээ өөрөө шууд эдлэх үү, хуульд заасны дагуу итгэмжлээд бусдаар эдлүүлэх үү, итгэмжлэлгүйгээр хэн нэгэн этгээд төлөөлөх үү гэдгийг маш тодорхой зохицуулалтын асуудал юм. Тийм болохоор сууц өмчлөгчдийн холбоогоороо дамжуулна гэвэл сууц өмчлөгчдөөс сууц өмчлөгчдийн холбоондоо итгэмжлэл хийгээд, бие даасан шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч иргэд өөрсдөө иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуульд заасан шүүхэд төлөөлөх эрхээ эдлээд нэхэмжлэл гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Гэтэл сууц өмчлөгчдийн холбоо иргэдийн өмнөөс хуулиар олгоогүй эрх эдлээд байгаа учраас хамгийн эхний тайлбар бол сууц өмчлөгчдийн холбоо захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч мэдээд бусад Монгол Улсын хуульчид мэддэггүй нэг эрх байдаг гээд хэлчихлээ. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газарт гэрчилгээ шаардлагагүй, шууд л хуулиар эрхийг нь олгосон. Бүх хуульчид үүнийг мэдэхгүй гэдэг зүйл ярьж байна. Ингэж хуульд байгаа заалтыг бүдүүлэг байдлаар мушгин тайлбарлаж болохгүй. Дурдаад байгаа

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно гэж заасан.

Гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны өмгөөлөгч мушгиж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар хуулиар ямар нэг нийтийн зориулалттай байшин байвал ийм ийм нь орчны газар гэдэгт хамаарна гэдгийг ерөнхий байдлаар хуульчилж, тогтоож өгч байгаа юм. Хуулиар тухайлан Алтай бараа сууц өмчлөгчдийн холбоо, тэр сууц өмчлөгчдийн холбоо гээд нэг бүрчлэн газар ашиглах эрхийг хуулиар олгоно гэж байхгүй. Бүх байшингийн хувьд ийм ийм газар л орчны газар гэдгийг гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны бие даасан шаардлагад үндэслээд байгаа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зохицуулж байгаа юм. Харин тухайн Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо орчны газраа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан арчлан хамгаалалх зориулалтаар ашиглахыг хүсвэл Газрын албанд хүсэлтээ гаргаад, газар ашиглах эрхийн гэрчилгээ аваад кадастрын зургаа тогтоогоод ашигладаг хуулийн зохицуулалттай.

Үүнийг мэдэхгүй хууль ч Монгол улсад байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо орчны газраа дээрх хуулиар ашиглаж байгаа зүйл байхгүй. Орчны газрыг ашиглуулж болно гэж байгаа. Ашиглуулахгүй ч байж болно. Мөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшиж, ашиглахыг хориглоно. Тийм учраас сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглагчийн хувиар газар давхцалтай байна, кадастрын зураг ингээд давхацчихлаа гэдэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм.

Мөн А/484 дүгээр захирамж нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 175 тогтоолоор батлагдсан журамд үндэслэж газар эзэмших эрх олгосон шийдвэр нь гарсан. Уг журам хэдийгээр Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй байна гэсэн. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэхээр энэ үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан үе юм. Энэ бол захиргааны хэм хэмжээний акт бүртгэх журам гээд Засгийн газрын тогтоолоор тухайн үед харилцаа зохицуулагдаж байсан.

Гэхдээ хариуцагчийн зүгээс 175 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон, хүчингүй болсон гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэдийгээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч энэ тогтоолыг үндэслэн зөндөө их маргаан гарсан. Тэр бүрийг шийдээд явсан практик байгаа. Ганцхан улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэдгээр бүх зүйлийг харах боломжгүй. Учир нь энэ тогтоолд үндэслээд гарсан бусад захиргааны шийдвэр гадагш чиглээ,д нийгмийн харилцаа зохицуулаад шүүх түүний хууль зүйн үндэслэлийг хянаад болоод байгаа. Тийм учраас улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм байна гээд бүх зүйл байхгүй болоод явна гэдэг хэтэрхий өрөөсгөл ойлголт юм.

Улсын бүртгэлд бүртгүүлээгүйтэй холбоотой үүсэх үр дагаврыг өнөөдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийг иш татан тайлбарлах нь боломжгүй. Яагаад гэхээр өмнөх захиргааны хэм хэмжээний актын батлах гаргах журам гээд тогтоолоор зохицуулагдаж байсан харилцаа юм. Уг журмын 1.5-д газар барилгажилтын зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн авто зогсоол барих газрын асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх бөгөөд газрын эрх нь авто зогсоолыг ашиглалтад оруулах хүртэл тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана гэх зохицуулалт байгаа. Үүнийг үндэслэж газар эзэмших эрх олгогдсон юм шиг байгаа юм.

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр тухайн үед Газрын тухай хуульд нийцүүлэн газар доорх зогсоолоо барин тохижилтоо хийхээр зорилготой байсан. Газрын тухай хуульдаа нийцүүлэн барилга байгууламж барихын тулд Тамгын газарт газар эзэмших эрх нь байгаад байгаа юм шиг байна. Газар доорх зогсоолоо бариад буцаагаад нийтийн эзэмшлийн талбайд тохижилтоо хийчихээр буцаад нийтийн эзэмшлийнхээрээ үлдэнэ. Газрын доор гарааш бий болох зорилготой. Би хууль тогтоомжийг тайлбарлаад байх субъект биш. Тэгэхээр төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээний гээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн болж байгаа юм. Ингээд Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, болон журмын 1.5-д заасныг үндэслэн Газрын эрхийг Нийслэлийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн Засаг даргад төсөл хэрэгжих дуусах хүртэл хугацаагаар олгоод явж байсныг буруутгах үндэслэл байхгүй байна.

Мөн тухайн үед газрыг авахдаа иргэдэд огт мэдэгдэлгүйгээр, хуурамчаар бичиг баримт үйлдээд авсан гэдэг зүйл яригдаад байна. Энэ 175 дугаар журам бол маш тодорхой зохицуулалттай журам юм. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгч, төслөө хэрэгжүүлэхийн тулд тухайн талбайд самбар байршуулаад иргэдээс санал аван, иргэдийн буюу сууц өмчлөгчдийн 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэгчээ шалгаруулаад газар эзэмших эрхийг нь олгоод явдаг зохицуулалттай.

Тухайн үеийн сууц өмчлөгчдийн холбооны дарга байсан н.Гэзэгт гэх хүний гарын үсэгтэй оршин суугчдаас санал авсан баримт байна. Тэгэхээр 2016 оны А/484 дүгээр захирамжийг гарахад И ө ХХК нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод, иргэдээс саналыг аваад, тухайн иргэд нь дэмжсэн гэсэн саналыг хуудас хавтаст хэрэгт авагдсан. Ингээд шаардлагад нийцсэн учраас сонгон шалгаруулалтын ажиллагаа үргэлжилсэн.

Гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны яриад байгаа шиг хууль зөрчөөд хийсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хуурамч гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Хэрэв хэн нэгэн этгээд хуурамч бичиг баримт үйлдсэн гэж байгаа бол түүнийг эрх бүхий байгууллагад нь хандаад шийдвэрлүүлээд шалгаад явах эрх нь нээлттэй юм. Гагцхүү хавтаст хэрэгт иргэдээс санал авсан баримт авагдсан. Тийм учраас А/484 дүгээр захирамж тухайн үеийнхээ 175 дугаар журмын дагуу иргэдээс санал авсны үндсэн дээр гарсан. Энэ бол сууц өмчлөгчдийн холбоо эх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн эрхийг хөндөхгүй гэж үзэж байна. Харин А/484 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар иргэд өөрсдөө иргэний хувиар нэхэмжлэл гаргаад явж байгаа бол асуудал өөр юм. Түүнийг огт үгүйсгэхгүй. Энэ бол тусдаа асуудал.

Гэрээ хүчингүй болгох гэдэг бие даасан шаардлагын тухайд түрүү нь дурдсан журмаар Нийслэлийн Засаг даргаас хамтран ажиллах гэрээний загварыг баталдаг. Ингээд хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Энэ бол төслөө хэрэгжүүлэхийн тулд Барилгын тухай хуульд төслөө нийцүүлж байгаа санаа юм. Хавтаст хэргийн 50, 55 дугаар талд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол 2016 оны 201609 гэдэг гэрээг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 2016 оны 201609 гэх гэрээний хугацаа дууссан. Ингээд хамтран ажиллах гэрээгээ 2018 оны 8 дугаар сард шинэчилж байгуулсан нь хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд байгаа. Тэгээд барилга ажил, А даалгавар болон зөвшөөрлөө батлуулаад явсан. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэх байр суурин дээр байгаа.

Мөн хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоох хууль зөрчсөн зүйл харагдахгүй байна. Мөн хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тооцох гэдэг 2016 оны гэрээтэй холбоотой шаардлага хангагдсан ч нэхэмжлэгч гэж ярих юм уу, гуравдагч этгээдийн хувьд эрх нь сэргэх тухай ойлголт байхгүй. Учир нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ бол сүүлийн гэрээ. Өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болчихсон гэрээнд маргаж байна. Хэрвээ энэ 2 гэрээг 1 гэрээ гэж ойлгоод шаардлага гаргаж байгаа тохиолдолд энэ бол тусдаа асуудал. 2018 дахиад шинэчлээд гэрээ хийгдээд явчихсан. Хугацаа болон зохицуулалт нь өөр болчихсон. Үүнд хамтран ажиллах гэрээний хувьд зөрчигдөөд байгаа зүйл байхгүй. Хүчингүйд тооцсон ч хууль зүйн хувьд зөрчигдсөн эрхийг сэргээх зүйл харагдахгүй байна.

Барилгын тухай хуульд зааснаар барилгын үйл ажиллагаа гэдэг бол архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг зүйлийг батлахаас эхэлдэг. Миний үйлчлүүлэгч компани хавтаст хэрэгт авагдсан баримтаар А даалгавраа батлуулаад, техникийн нөхцөлөө аваад, зураг, төсөл гээд барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваад яг барилгын үйл ажиллагааг бодитоор эхлэх гэж байтал маргаан бүхий 862 гарч ирээд барилгын үйл ажиллагаа зогсчихсон нөхцөл байгаа. Тэгэхээр гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад дурдаад байгаа актуудын хууль зүйн үндэслэлийг хянахад барилгын зөвшөөрөлтэй холбоотой баримтуудыг ярих нь илүүц юм. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Маргаан бүхий акт болох Нийслэлийн засаг даргын А/862 дугаар захирамж бол Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус байх шинжийг агуулсан бөгөөд нэхэмжлэгчийн төслийг хэрэгжүүлж, газар дор зогсоол барих эрхийг зөрчсөн акт үзэж байна. Хариуцагчийн зүгээс энэ актыг гаргахдаа бодит байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг тогтоох гэх мэтчилэн зүйлийг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл уг А/862 дугаар захирамж гарснаар И ө ХХК-ийн эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй гуравдагч этгээд байна шүү гэдгийг Нийслэлийн Засаг дарга мэдэж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хандан архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаад, барилгын эскиз зураг болон холбогдох техникийн нөхцөлийг аваад, магадлалын ерөнхий дүгнэлт гараад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх ерөнхий төлөвлөгөөний зөвшөөрөл гарах хүртэл хугацаанд Нийслэлийн Засаг дарга 175 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгосон А484 дүгээр захирамжийг үндэслэн И ө ХХК энэ төслийг батлаад зөвшөөрлийг олгоод явж байсан юм.

Өөрөөр хэлбэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг зөвшөөрөлд газар олгосон шийдвэр гэдэгт 2016 оны А484 дүгээр захирамжийг дурдаад И ө ХХК-г дурдсан. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Газрын тухай хууль тогтоомж бол Газрын тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр 175 дугаар тогтоолоор баталчхаад байгаа нийтийн эзэмшлийн газарт газар дор нь гарааш бариад дээд талд нь буцаагаад нийтийн эзэмшил нь байхаар байгаа. Дүүргийн газар эзэмших эрх нь 175 дугаар тогтоолын агуулгаараа гараашны барилгын ажил дуусаад буцаад нийтийн эзэмшил гэхээр газар эзэмших эрх нь хаана ч байхгүй болчих гээд байгаа юм.

Иймд Газрын тухай хуульд нийцүүлэн 175 дугаар тогтоолоор илүү нарийвчилсан юм болов уу гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн дүүргийн Тамгын газарт олгож байгаа. Цаад санаа нь гүйцэтгэгч компанид олгочихоор нийтийн эдэлбэрийн газрыг бусад иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн болж харагдчих гээд, магадгүй тухайн компани нь цаашаа тэр нийтийн эзэмшлийн газарт өөр үйл ажиллагаа явуулчих вий гэхээс сэрэмжлээд байгаа юм уу. Дүүргийн Засаг даргын Тамгын газар гэдэг бол хуулийг хэрэгжүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтан орон нутагтаа хуулийг хэрэгжилтийг хангаж ажилладаг учраас нийтийн эдэлбэрийн газрыг хамгаалах үүднээс төр энэ 175 дугаар журмын 1.5 гэх заалтаар зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасантай нийцсэн байна.

Газрын тухай хуулийн холбогдох заалтаас гадна Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлж баталсан 175 дугаар журмын дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны зогсоолын төслийг Нийслэлийн Засаг дарга өөрөө анх эхлээд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. И ө ХХК нээлттэй сонгон шалгаруулалтад хуульд заасан журмын оролцсон. Оролцсон тухай баримт бичиг нь хавтаст хэрэгт авагдсан. Ингээд 6 дугаар сарын 08-ны өдрийн газар барилгажилтын зөвлөл гэдгээр одоо миний ойлгож байгаагаар И ө ХХК-ийн 80 хувийн санал авсан байх зэрэг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журамд заасан бүрдүүлж өгсөн баримт бичгийн бүрдлийг хянаад, Нийслэлийн Засаг дарга И ө ХХК энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой юм байна гээд И ө ХХК-г төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан.

Иймд журмын дагуу А/484 дүгээр захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт уг газрыг олгосон. Энэ процесс болох хүртэл нэхэмжлэгчийг буруутгах боломж байхгүй. Энэ бол цэвэр нийтийн эрх зүйн харилцаа юм. Нэхэмжлэгч өөрийн санаачилгаар, эсхүл дур мэдээд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Тэгэхээр нийтийн эрх зүйн хүрээнд хууль ёсны итгэл яригдах ёстой. Нэхэмжлэгч рүү газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох гэдэг захирамжийн үйлчлэл, үр дагавар нь чиглэж байгаа юм.

Энэ нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга эрхийн гэрчилгээ хүчингүй болгох маргаан бүхий А862 дугаар захирамж гарахын өмнө шалгаж тогтоох үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 28, 29, 30 дугаар зүйл болон захиргааны үйл ажиллагаа шийдвэр нь үндэслэлтэй, хуульд нийцсэн, бодит байдалд нийцсэн байх зэрэг зарчим болон нөхцөл байдал тогтоох, сонсох ажиллагаа хийх, эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээдийг татан оролцуулах гэх мэт Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүйгээс илт хууль бус болсон гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Энэ хэрэг 3 шатны шүүхээр хянагдсан. Улсын Дээд шүүхээс буцсан ганцхан үндэслэл байгаа. Түүнийг нь гуравдагч этгээдүүд буруу ойлгоод байна. Төлөөлөгч нь Улсын Дээд шүүхэд очоод загнаад буцаачихсан юм шиг иргэдэд ойлгуулаад байгаа. Энэ бол үгүй юм. Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд зөвхөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдалтай холбоотой зүйл яригдсан. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд гуравдагч этгээд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө гэж үзээд гуравдагч этгээдээр ороод байгаа юм бэ гээд үүнийг тодруулъя гэж буцсан юм. Түүнээс биш төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг И ө ХХК хууль бусаар шийдвэр гаргаж явж байсныг нь Дээд шүүхэд Г.Хонгор гэдэг хүн мэдээд, наадахаа буцаа гэж хэлээд хэрэг буцсан зүйл байхгүй.

Манай зүгээс Дээд шүүхийн тогтоолд зааснаар 175 дугаар журмаа холбоод газар ашиглаад, төсөл хэрэгжүүлээд явж байгаа. И ө ХХК-ийн төсөлтэй холбоотой явуулж байгаа бүх үйл ажиллагаа бол холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрлөөр явж байгаа. И ө ХХК өөрөө санаачилгаараа хийсэн зүйл байхгүй. Тийм учраас захиргааны үйл ажиллагааны улмаас эрх ашгаа сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбараа дэлгэрэнгүй хэлсэн. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглах эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа гэвэл маргаан бүхий акт бол 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийнх юм. Өнөөдөр шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа сууц өмчлөгчдийн холбооны орчны газраа ашиглах эрх бол 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А1104 гэх акт юм. Бие даасан шаардлагаа үндэслэж байгаа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан бол ашиглуулж болно гэх заалт юм.

Нэхэмжлэл болон бие даасан шаардлага гэх 2 үгийг шууд автоматаар хольж болохгүй. Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргана гэдэг бол нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн улмаас нэхэмжлэл нь зөрчигдөж болзошгүй гэж орж ирсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас бие даасан шаардлага гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаад эрхээ хамгаалуулж байгаа хэрэг юм. Гэтэл сүүлдээ нэхэмжлэлд тавигдах шаардлага бие даасан шаардлагад огт хамаагүй юм шиг зүйл ярьж байна.

Тэгээд иргэний процессын хуулийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын нэгэн адил тавигдана, эсхүл үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хамтран шийдүүлэхээр байвал гэх зохицуулалтаа хольж ойлгоод байна. Нэхэмжлэл, бие даасан шаардлага хоёр бол яг нэхэмжлэлд тавигдах шаардлага нь бие даасан шаардлагад яг адилхан тавигдах ёстой. Энэ хоёрыг ялгаж, салгаж ойлгох юм бол харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг гуйвуулсан хэрэг болно. Жишээ нь манайх нэхэмжлэлээсээ татгалзах юм бол яах юм бэ. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шууд дуусна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэл байхгүй учраас татгалзана. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, нэхэмжлэл хоёр өөр гэх юм бол энэ тохиолдолд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаах юм бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хамаарахгүйгээр гуравдагч этгээд дангаараа А/484 ч юм уу гэрээтэй холбоотой сууц өмчлөгчдийн холбоогоороо ч юм уу, иргэдээрээ бие даагаад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамаагүйгээр өөрсдөө хүсвэл дангаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд нэхэмжлэгчээр явах боломжтой. Тэгэхээр яаж ч бодсон нэхэмжлэл болон бие даасан шаардлага хоёр 2 өөр юм гэж болохгүй. Ингэх юм бол захиргааны процессын хуулийн зорилтыг гуйвуулсан хэрэг болно. Тийм учраас сууц өмчлөгчдийн холбоо нь гуравдагч этгээдийн улмаас бие даасан шаардлага гаргасан ч нэхэмжлэгчийн хувиар нэхэмжлэл гаргасан ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тогтоол байгаа.

Уг тайлбар бол процессын хуулийг тайлбарласан тайлбарласан биш боловч процессын хуульд хүн хуулийн этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй гээд биччихсэн байгаа. Иргэний хуульд сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэдэг үндэслэлийг харахаар оршин суугчдыг нэхэмжлэл гаргах, иргэдийн нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Хэн ч амьдарч байгаа орчноо хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх болон шаардах эрх нь нээлттэй.

Гагцхүү энэ эрх нь шүүхээр дамжиж хэрэгждэггүй юм гэж хэлж байгаа юм. Түүнээс биш энэ иргэдийг энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хэлээгүй. Тийм учраас бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлагад дурдагдаж байгаа акт, гэрээний улмаас сууц өмчлөгчдийн холбооны бодит эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Акт, гэрээг хүчингүй болгосноор сууц өмчлөгчдийн холбооны ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй. Бие даасан шаардлагад дурдагдсан маргаан бүхий актаас сүүлд үүссэн сууц өмчлөгчдийн холбооны эрх, ашиг гэдэг бол тусдаа асуудал юм. Нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг давтахгүйгээр хэлье. Барилга хот байгуулалтын сайдын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 514 гэх тогтоолд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол, барилга ажил хийх гэж байгаа бол иргэдийн саналыг 75 дээш хуувийг авсан байх ёстой гэх шаардлага тавьдаг. Гэтэл И ө ХХК нь иргэдийг зөвшөөрлийг аваагүй. Зөвшөөрөл авсан мэтээр Улсын Дээд шүүхэд тайлбар гаргаж өгснөөр анхан шатны шүүхэд буцсан байдаг.

2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбарт тайлбарласан. И ө ХХК нь ямар нэгэн хашаа хатгаж, үйл ажиллагаа явуулаагүй. Тийм учраас 868 дугаар захирамжаар цуцалсан. Мөн Баянзүрх дүүргийн Тамгын газартай И ө ХХК нь гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан. Гэтэл гэрээгээ дүгнээгүй байж сунгасан байдаг. Үүнийг сунгасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. И ө ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байгаа. Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай И ө ХХК нь ямар нэгэн харилцаанд ороогүй учраас нэхэмжлэгч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж боломжгүй байна гэж үзэж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар байхгүй.

Гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны бие шаардлагын эхний шаардлагын тухайд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/484 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамжийг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн. Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо нь өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр орох үндэслэл нь миний ойлгож байгаагаар энэ маргаан 3 шатны шүүхээр яваад Улсын дээд шүүхэд сууц өмчлөгчдийн холбоог гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтэй байсан гэдэг зүйлийг Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан.

Давхцал байхгүй байхад яагаад сууц өмчлөгчдийн холбоог гуравдагч этгээдээр оролцуулах гээд байгаа юм бэ гэхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Болормаа гэдэг хүн газрын албанаас давхцалтай гэж үзсэн гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл одоогийн нөхцөл байдалд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны газар нь маргаан бүхий газартай давхцаагүй байна гэдэг нь кадастрын зураг болон холбогдох нотлох баримтаар гарч ирсэн. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд мөн үү, үгүй юу, маргах эрх нь үүссэн үү, үгүй юу гэдгийг шүүх илүү онцгойлон авч үзнэ үү гэж хүсэж байгаа юм. Тодруулбал бие даасан шаардлага гаргаснаараа гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглах эрх хөндөгдөж байна гэдэг зүйлийг яриад байна. Гэтэл газар ашиглах эрхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр тухайн дүүргийн Засаг дарга л олгож байгаа.

Газрын тухай хуулийн 441дүгээр зүйлд Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах гээд заалт байгаа. Үүний дагуу газар ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ёстой. Ингэхдээ хуульд заасан холбогдох бичиг баримтуудыг өгөх ёстой. Гэтэл ийм үйл баримт байхгүй байхад бид нар газар ашиглах эрхтэй байсан гэдэг байдлаар маргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй болж байгаа юм. Тиймээс газар ашиглах эрхтэй нь давхцуулж газар олгосон зүйл байхгүй.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т ашиглуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл ашиглуулна гэж заагаагүй. Ашиглуулж болно гэж заасан учраас гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо нь маргах ямар ч эрхгүй этгээд байна.

Хоёрдугаар бие даасан шаардлагатай холбоотой манайх И ө ХХК-тай яагаад хамтран ажиллах гэрээ байгуулсан бэ гэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 175 дугаар тогтоолыг үндэслэж байгаа. Мөн манайд хамтран ажиллах тухай гэх албан бичиг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10/1930 гэх албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлд заасны дагуу хавсралтад дурдсан 2 байршилд заасан компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана уу гэсэн.

Үүнийг үндэслэн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ журам нь 2015 онд батлагдсан учраас хэм хэмжээний санд нөхөж бүртгэгдэх ёстой гэж үзэхгүй байна. Учир нь он цагийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Гэтэл Захиргааны хуульд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж ирсэн. Хэрэв заавал бүртгүүлэх ёстой байсан юм гэж үзэх юм бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, бүртгүүлэх ёстой этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас И ө ХХК, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрх хөндөгдөөд, итгэл хамгаалагдахгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байна.

Тэгэхээр хэм хэмжээний акт бүртгэлгүй учраас хамтран ажиллах гэрээ нь илт хууль бус юм гэдэг байдлаар маргах нь учир дутагдалтай. Мөн хамтран ажиллах гэрээ 2017 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш байгуулагдсан. Гэхдээ энэ гэрээний загвар нь 2016 оны 5 дугаар сард буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар аль хэзээний батлагдчихсан. 2015 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 175 тогтоол нь цаг хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн өмнө нь батлагдсан байхад нэгдүгээр бие даасан шаардлагадаа 2016 онд Нийслэлийн Засаг даргын А484 гэдэг захирамж гарч байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гарч байсан учраас тэр хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар илт хууль бус болгоё гэдэг бие даасан шаардлага гаргасан атлаа яагаад 2015 онд батлагдсан гэрээг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуульд заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргаж байгаа нь учир дутагдалтай буюу логик алдаатай байна гэж үзэж байна. Бусад зүйл нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай давхцаж байна.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудал бол түгжрэлийн асуудал юм. Түгжрэлийн асуудал дөнгөж сая гараад ирсэн юм уу гэвэл үгүй. Энэ бол хэдэн жилийн өмнөөс л яригдаж байсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 175 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын дагуу зогсоол, орох, гарц хангалтгүй газруудад доороо зогсоол бүхий дээрээ нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайтай барилга байгууламжийг барья гэдэг шийдвэрийг гаргаж, энэ ажлыг хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд манай дүүрэг И ө ХХК шалгараад уг төслийг хэрэгжүүлсэн.

Уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулж оролцож байгаа юм. Хамтран ажиллах гэрээгээ байгуулахдаа Иргэний хуулийн 475 дугаар зүйлийг үндэслэл болгож байгаа. Энэ нь тухайн үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, гэрээний загвар нь батлагдчихсан байсан учраас Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны гэрээ байгуулах боломж байгаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэсэн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр А/484 дүгээр захирамжаар олгосон захирамжийг үндэслэн хамтран ажиллах гэрээг И ө ХХК-тай байгуулсан. Уг хамтран ажиллах гэрээ болон манайд газар эзэмшүүлсэн захирамж аль аль нь хууль бус биш гэдгийг аль болох өөрийн хэмжээндээ нотлохыг зорилоо.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газар ашиглах эрх нь хууль бусаар үүсчихээд буюу яагаад хууль бусаар үүссэн бэ гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газартай холбоотой асуудал шүүхээр шийдэгдэж байхад тэр газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг гаргаж болохгүй гэж заасан байхад хамгийн сүүлд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах тухай шийдвэр гаргасан байгаа нь Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо маргаан бүхий газарт цаг хугацааны хувьд сүүлд үүссэн гэдэг байдлаар, үүссэн гэдэг байдлаар маргах нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна. Иймд гуравдагч этгээд Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны бие даасан шаардлагын аль алийг нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн А б СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой асуудалд эрх нь хөндөгдөж байгаа нийт иргэдийнхээ өмнөөс дараах зүйлийг хэлье. Энэ газрыг анх олгохдоо Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр захирамж гаргахдаа нийтэд үйлчилдэг 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэж гаргасан. 175 дугаар тогтоол нь Хууль зүйн яаманд бүртгэгдэж хүчин төгөлдөр болохын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн процессын үйлдлүүд хийх ёстой юм байна лээ. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдээс нь саналыг авах байтал тэрийг хийлгүйгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчин төгөлдөр бус тогтоол баталчхаад түүнийгээ баталгаажуулж чадаагүй.

Түүнийг нь иргэд бид мэдээгүй явж байгаад Дээд шүүхэд маргаан явагдахаар бид гомдлоо Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байж өнөөдөр бодит голдирол руу орсон. Хууль зүйн яамнаас асуухад тухайн иргэдээс саналыг авч, асуулга авч байж нийтэд үйлчилж байгаа акт учраас явдаг. Манайд бүртгэгдээгүй байна. Хэрэв бүртгэсэн бол Захиргааны хуульд заасан үйлдлүүдийг хийж байж бүртгэдэг гэдэг тайлбарыг хэлж байсан. Мөн зайлшгүй нэг зүйлийг дурдахад энд сууж байгаа 1, 2, 3, 4, 5 дугаар байрнуудын нийт 500, 600 гаруй айл өрхүүдийн саналыг хууль бусаар, мэдэгдэлгүйгээр, энд гарааш бариулна гэж саналыг авсан мэтээр гарын үсэг зуруулсан авсан мэт тайлбарыг ярьж байна. Иргэд үүнийхээ төлөө шүүх хуралдааны танхимд ирчихсэн байна. Бусад хүмүүс нь шаналаад байж байна. Зөвшөөрөл өгөөгүй байхад зөвшөөрөл өгсөн мэтээр хууль бус зүйл болсон.

Өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч нар бүрэн эрхтэй төлөөллөөр оролцож өөрсдийнхөө эрх, ашгаа хамгаалуулах боломжоо эдэлж байна. Яагаад вэ гэвэл би 13 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч. Намайг анх сонгогдонгуут иргэд өөрсдийн саналаа Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхээ эдэлмээр байна гэж надад хандсан. Хурлын төлөөлөгч миний бие энэ асуудлыг судлаад үзэхэд газрын харилцаа зохион байгуулалтын хууль зүйн алдаатай зүйл илэрсэн байна гэдэг нь өнөөдрийн хуралд харагдаж байна. Баянзүрх дүүрэгт иргэдийн төлөө ажиллах ёстой Засаг даргын Тамгын газар нь хууль бус үйл ажиллагаа явуулсан нь засаглалын буруутай үйл ажиллагаа гэдэг нь давхар өнөөдрийн хуралд нотлогдож байна. Өнөөдөр иргэд өөрсдийнхөө язгуур эрх, ашгийг эдлээд өнөөдрийн хуралд оролцож эрх, ашгаа хамгаалуулах гээд явж байгаа. Энэхүү төсөл хэрэгжихийг иргэд хүссэн юм уу, үгүй юм уу асуудлыг гол нь И ө ХХК-даа биш юм. Асуудлын гол нь өөрийнхөө алга дарам газарт ногоон байгууламжаас өөр зүйлийг барихыг орон нутгийн иргэд нь зөвшөөрсөн үү, үгүй юу гэдэг асуудал гаргаж байна. Иргэд үүнийг зөвшөөрөөгүй. Иргэд үүнийгээ надаар төлөөлүүлж хэлж байгаа юм. Манай өмгөөлөгчийн дурдсанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хууль зэрэг хуульд заасан эрхээ эдэлмээр байна. Үүнийг хангаж өгнө үү гэсэн хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.

Гуравдагч этгээдийн А б СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуяа: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь машины зогсоол байхгүй тул машины гарааш хиймээр байна гэж байна. Үнэн хэрэгтээ энэ бол машин биш мөнгөний асуудал яригдаж байгаа. Бид нар ногоон байгууламжаа байлгамаар байна.

Гуравдагч этгээдийн А б СӨХ-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 гэж гарч байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй талаар заасан. Захиргаан акт эрх хэмжээний хүрээнд гарсан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа утга агуулга нь маш ойлгомжтой. Ямар нэгэн илэрхий алдаа байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан зүйл бол захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлүүлэх үндэслэл байсан уу гэдэг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлтэйгээ холбогдож хэрэглэгддэг.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан. Уг шийдвэр гаргах ажиллагааг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид болон тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж тухайн үед Баянзүрх дүүргийн тухайн тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.Хонгорын гаргасан өргөдөл, гомдлын дагуу шийдвэрлэсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хууль зүйн үндэслэл байсан.

Бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй тухайд газар эзэмших эрх хүчингүй болсноор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, газар эзэмших эрхгүй болж байгаа юм. Үүнд ямар ч биелүүлэх асуудал байхгүй. Бодитоор сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад ашиглагдаад явж байгаа. Бодит биелэлт нь хэрэгжээд явж байгаа. Тийм учраас дурдаж заасан илт хууль бус захиргааны актын шинжүүд Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжид байхгүй.

Нэхэмжлэгч талаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй учраас газар эзэмших эрх үүсээгүй тул 2 жил ашиглах асуудал байхгүй гэх агуулгын хэлж байна. Логикийн зөрүүтэй зүйл ярьж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулаагүй юм бол Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тэр эзэмших эрхийн гэрчилгээгээ И ө ХХК-д ашиглуулахаар гэрээ байгуулах эрх бас байхгүй гэсэн үг юм. Нэхэмжлэлээрээ өөрийгөө үгүйсгэж байна.

Хэрэв Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар эрхтэй, эрх нь тодорхой хугацаанд хүчинтэй байсан байж И ө ХХК энэ газар эзэмших эрхтэй нь уялдаж, холбогдож болох юм. Газар эзэмших эрхтэй нь уялдаж үүссэн эрх нь зөрчигдсөн гэх юм бол шаардлага гаргаж болох байх. Гэхдээ Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тохиолдолд хэн нэхэмжлэл гаргаж, хүчингүй болгосон шийдвэртэй маргах вэ гэдэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хязгаарлаад өгчихсөн. Газар эзэмшигч нь хүчингүй болгосон шийдвэрийг мэдсэнээс хойш 10 хоногийн дотор гэж тусгай журамтай. Захиргааны ерөнхий хуульд зааснаас богиносгосон журамтай. Тийм учраас нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 10 хоногийн дотор гаргаагүй. Одоо хүртэл гаргаагүй. Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ хүчингүй болсон талаар маргахгүй байхад хөндлөнгийн өөр хуулийн этгээд нэхэмжлэл төрийн байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосны төлөө нэхэмжлэл гаргаж байгаа нь зохимжгүй. Нэхэмжлэгч байгууллагын эрх, ашиг яаж сэргэх нь ойлгомжгүй байна. Сэргэх боломж байхгүй.

Нэхэмжлэгч бол өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргийлэхээр ханддаг. Логик нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулчихсан байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрх байхгүй болсноор бид нар үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихлоо гээд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон И ө ХХК хоёрын хоорондын асуудал юм. Учирсан хохирлоо Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар буюу гэрээний нэг талаас нэхэмжлэх боломж байгаа. Тийм учраас энэ бол нэхэмжлэл үүсэх ёстой юу, захиргааны шүүхийн маргааны мөн үү, Баянзүрх дүүргийн Засаг даргын өмнөөс ХХК нэхэмжлэл гаргаад явах нь зөв үү, нэхэмжлэгч мөн үү, хүлээж авах үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг хянаж үзэх ёстой.

2 жил газраа ашиглаагүй гэдэг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар газар дээрээ юу ч хийгээгүй. И ө ХХК-тай хамтран ажиллана гэх гэрээ байгуулснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэсэн үг биш юм. Хэдий гэрээ байгуулсан ч гэсэн бодитоор газар нь үйл ажиллагаа явагдаагүй. Барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 6 дугаар сард батлуулсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр олгосон газар эзэмших эрх нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гээд 2 жилийн хугацаа дуусаж байгаа юм.

Холбогдох баримт бичиг батлуулснаараа газраа ашигласан гэж тайлбарлах гэж байгаа бол ядаж энэ хугацаан дотроо барилгатай холбоотой баримт бичгийг батлуулсан байхыг шаардаад байгаа юм. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл бол барилгатай холбоотой эцсийн захиргааны акт юм. Гэтэл барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг бол захиргааны акт биш. Захиргааны акт гаргахтай холбоотой бэлтгэл үе шатны баримт бичиг. Гэтэл явцын баримт бичиг бол хугацаандаа явсан. Эцсийн захиргааны акт нь 2 жил өнгөрсний хойно гарсан.

Олгогдоогүй гэрчилгээ, гэрээ байгуулаагүй гэж үзэх юм бол нэхэмжлэл ямар ч үндэслэл байхгүй болно. Тийм учраас энэ нэхэмжлэлийн эсхүл нэхэмжлэгч биш байна гэдэг үндэслэлээр хүлээж авахаас татгалзах ёстой. Эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэл байхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байгаа. 484 дүгээр захирамжийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон захирамжийг илт хууль бус болохыг тогтоох нь түрүүний хэлсэн А484 захирамж нь 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэж гарсан.

Энэ бол хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Үүнийг Улсын дээд шүүхийн хурал дээр хэлж байсан. Гэхдээ үүнийг Хууль зүйн яам болон бусад байгууллагаас 175 гэсэн актыг нөхөж бүртгүүлэх ёстой гэсэн шаардлагыг бид нарт тавьж байгаа. Гэтэл нөхөж бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч бүртгэж өгөөгүй. И ө ХХК нь 1609 дугаартай хамтран ажиллах гэрээг 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байгуулсан. Түрүү нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2018 онд шинэ гэрээ байгуулсан тул урьдын асуудал яригдахгүй гэж хэлсэн. Тэгэхээр 2018 онд шинээр байгуулсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангах ёстой. Мөн гэрээг дүгнэх ёстой байсан. Гэтэл гэрээг дүгнэхгүйгээр шууд гэрээг сунгаж, байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

А б СӨХ нь 2 бие даасан шаардлага гаргасан.

Эхнийх нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А485 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах гэж гаргасан. Энэ нь одоо яригдаад байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт анх газар эзэмших эрх олгосон шийдвэр юм. Энэ шийдвэр гарах үед буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны ерөнхий хууль бүхэлдээ үйлчилж эхлээгүй байсан. Харин 2012 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол материаллаг болон процессын хэм хэмжээг аль алиныг нь агуулсан хууль байсан.

Тэгэхээр тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэл гаргаж байгаа юм. Яагаад ингэж үзэж байгаа вэ гэхээр энэ газар нь хэн нэгэн төрийн өмчлөлийн хэн нэгэнд эзэмшиж, ашиглуулаагүй газар биш. Энэ бол сууц өмчлөгчдийн дундын ашиглалын газар юм. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар гэж заасан. Тэгэхээр ашиглах субьект нь байгаа юм. Бүр нарийвчлаад энэ асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг, нийтийн эдэлбэр газар буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасантай холбогдоно.

Нийтийн эдэлбэр газрын шууд ашиглагч нь тухайн сууцны өмчлөгчид буюу энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаж оролцож байгаа Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж байгаа газар юм. Энэ бусдын ашиглалтын газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд эзэмшиж, ашиглах эрхгүй. Хориглоно гэж заасан. Манай ихэнх хуульчдын гаргаад байдаг алдаа нь нийтийн өмч гэдэгт өмчлөх эрхийн гэрчилгээ шаарддаг. Нийтийн эзэмшлийн газар, нийтийн ашиглалтын газар гэдэгт кадастрын зураг, тэдгээр олгосон эзэмших эрхийн буюу ашиглах эрхийн гэрчилгээ шаарддаг. Энэ бол захиргааны актаар биш хуулиар эзэмшүүлчихсэн, ашиглуулсан байгаа газар юм. Тийм учраас энэ хэмжээ рүү орох, энэ газар дээр ямар нэгэн бусдад ашиглуулах шийдвэр, захиргааны акт гаргах эрх хэмжээ Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт байхгүй. Эзэмшиж авах хэмжээ ч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт байхгүй.

Бас нэг ноцтой зөрчил нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газрын гэр бүлийн хамтын хэрэгцээ, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гээд 3 зориулалтаар эзэмшүүлнэ гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт үндсэн чиг үүрэгтэй нь холбогдуулж төрийн байгууллагын зориулалтаар энэ газрыг өгч байгаа. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллага гэдэг гэрчилгээтэй энэ газрыг эзэмшиж авсан атлаа авто гарааш барих гэх чиглэлийг Нийслэлийн Засаг даргын захирамжид бичсэн байгаа. Тэгэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар гэдэг байгууллага буюу төрд авто гарааш барих чиг үүрэг хуулиар олгогдоогүй. Авто гарааш барина гэдэг бол бизнесийн зориулалттай үйлдэл, үйл ажиллагаа.

Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулж газар олгодог болохоос биш авто гарааш холбоотой бизнесийн аливаа нэг харилцаанд орох талаар газар эзэмших эрх олгохгүй. Үүнийг Газрын тухай хуулиар хориглосон. Тэр тусмаа тухайн газраа бусдад ашиглуулах эрх хэмжээ буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан эрх хэмжээ төрийн байгууллагад байхгүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасны дагуу авсан газар бусдад ашиглуулах гэдэг ойлголт анхнаасаа яригдах ёсгүй.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А485 тоот анх газар эзэмшүүлэх шийдвэр олгож байгаа энэ шийдвэр нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан нийтээр ашиглана гэх зохицуулалтыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг, 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг тус тус илтэд зөрчсөн энэ шинжээрээ илт хууль бус захиргааны акт мөн юм. Хэрэв шүүхээс энэ актыг илт хууль бус гэж тооцох юм бол уг акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг ийм акт огт байхгүй учраас нэхэмжлэл утгагүй болоод нэхэмжлэл хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдэж байгаа юм. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 1, 2, 3, 5 дугаар байрнуудын сууц өмчлөгчдийн холбоод Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар энэ газрыг ашиглах эрх байгаа. Өөр субъектийн дундын өмчлөлийн газар руу орж ашиглах эрх хэмжээ байхгүй. Үүнийг Газрын тухай хуулиараа хязгаарлачихсан юм байна.

Дараагийнх нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх байдлаар авсан газраа И ө ХХК-д ашиглуулахаар 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ гэж байгуулсан. Уг хамтран ажиллах гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан хууль зөрчсөн гэрээ байх тул илт хууль бусад тооцуулахаар шаардлагаа гаргасан. Ямар хууль зөрчсөн бэ гэхээр өмнө нь дурдсан Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу төрийн байгууллагын хэрэгцээнд авсан газраа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан эрхийг төрийн захиргааны байгууллага тухайн хуулийнхаа 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу хязгаарласан.

Энэ хязгаарлалтыг зөрчиж өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж газраа бусдад ашиглуулахаар И ө ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг шууд зөрчсөн. Энэ гэрээ байгуулах болсон үндэслэлээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 онд батлагдсан 175 тоот журмыг нэрлэж байгаа боловч энэ журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргаж өгсөн лавлагаагаар тодорхойлсон. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар захиргааны актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэм хэмжээний акт бол үйлчлэл үзүүлэхгүй талаар заасан. Эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.2-т заасныг тус тус зөрчсөн учраас Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус захиргааны гэрээ болохыг тогтоож өгнө үү гэх шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг зүйлийг хэлж байна. Бид бол нэхэмжлэгч биш гуравдагч этгээд юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг тайлбарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд очиж наагаад байна. Обьектийн андуурал яригдаад байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуультай холбоотой Улсын дээд шүүхийн тайлбар бол Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиараа явна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар бид нэхэмжлэгч гэдэг статустай бмш гуравдагч этгээд гэдэг статустай оролцож байгаа.

Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага шууд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдоно гэж автоматаар ойлгож болохгүй. Иймд заалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Нэхэмжлэлд тавигдах шаардлага болон нэхэмжлэгч гэж хэн бэ талаар зааж өгсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагын тавигдах шаардлагыг ханган гэдэг заалт байгаа.

Бид хэний ашиг сонирхлыг хамгаалж байгаа вэ гэвэл сууц өмчлөгчдийн холбооны ашиг сонирхол буюу нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж байна. Сууц өмчлөгчдийн холбооны нийтийн ашиглалтын талбайг бусдад өгсөн. Алтайн бараа сууц өмчлөгчдийн холбоо, Чандмана сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон шийдвэр, кадастрын зургийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Давхцалгүй гэдгийг шинжээч нь объектоо андуураад Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны газартай давхцуулаад ирэнгүүт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны газартай давхцуулаад зураг зураад ирснийг уншчихаад түүний энд яриад байна.

Тэр баримтууд хэргээс хасагдсан шүү дээ. Одоо ингээд давхцалтай нь ойлгомжтой. Нэхэмжлэгч мэдэж байгаа. Нэхэмжлэгчээс асуух хэрэгтэй. Өмнө нь зөвхөн сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар өгөх боломжтой нийтийн эдэлбэрийн газрыг өөр хуулийн этгээдэд олгосон нь Газрын тухай хуулийг зөрчиж, бид нарын ашиглах боломжийг хязгаарласан гэдэг агуулгатай. Ашиглах эрхээ бид нар авчихсан. Одоогоор нэхэмжлэлийн улмаас газар ашиглах зөрчигдөж байгаа.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нийтийн эдэлбэрийн газар гэх талаар ярьж байна. Уг заалтад 1-5 газар байгаа. Энэ нь хуульчлагдаж нийтээр ашиглагдах газар юм. Хэн нэгэнд гэрчилгээгээр ашиглуулж газар биш гэдгийг ялгаж байгаа. Харин 6 дугаар зүйлийн 6.4-т нэмэлтээр зөвхөн хот суурин, нийтийн эзэмшлийн газрын шууд нийтээр эзэмшиж байгаа субъект нь тухайн оршин суугчид учраас сууц өмчлөгчдийн холбоонд нь эзэмшүүлж, ашиглуулж болно гэсэн. Тийм учраас Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан эрхийг зөрчсөн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан хууль зүйн боломжийг хууль зүйн боломжийг хулгайлсан гэж ярьж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг хэлж байна. Үүнд гэрчилгээгүйгээр эзэмшиж болохгүй гэж заасан. Нийтээр бол гэрчилгээгүйгээр ашиглана. Одоо сууц өмчлөгчдийн холбоо нь гэрчилгээтэй ашиглаж байна. Энэ асуудалд бүртгэгдсэн, бүртгэгдээгүй гэдэг асуудал хамаагүй гэх талаар маш их яригдаж байна. Төрийн захиргааны байгууллагаас, хууль тогтоогчоос давсан хэм хэмжээ, нийтэд үйлчлэх шиг сонирхлыг үндсэн журам гараад байсан учраас Захиргааны ерөнхий хуулиар цэгцлээд, Хууль зүйн яам яагаад үүнийг хянаад бүртгээд байгаа вэ гэхээр хууль тогтоомжид нийцэж, хүний үндсэн эрхэд халдаж байна уу, хууль тогтоомжид нийцсэн хязгаарлалтыг давж байна уу гэдгийг хянаж байж, хуулиас давсан хэм хэмжээний акт байлгахгүйн тулд уг бүртгэлийг явуулаад байгаа юм. Захиргааны хэм хэмжээний актаа хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлнэ гэх юм бол 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш яаманд бүртгүүлэх ёстой. Яаманд бүртгээгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т заасан үр дагавар үзүүлэхгүй.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас бичиг ирсэн учраас гэрээ байгуулсан гэдэг асуудлыг ярьж байна. Уг ерөнхий төлөвлөгөөний газрын гэрээ 175 тогтоолдоо үндэслэсэн. 175 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд нийцэж батлагдаад үйлчлэлгүй гэж хэлсэн. Үйлчлэлгүй захиргааны актыг биелүүлсэн. Өөрийнх нь эзэмшлийн газрыг бусдад ашиглуулахдаа хэн нэгэн ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичгийг үндэслээд газар эзэмшигчийн эрх хязгаарлагдахгүй. Гэхдээ энэ газар эзэмшигчийн эрх бусдад ашиглуулах гэдэг Газрын тухай хуульд заасан эрх төрийн захиргааны байгууллагад хамаагүй. Тэгэхээр үүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар бол төрийн байгууллагын зайлшгүй албаны хэрэгцээнд зориулсан эзэмшиж байгаа газраа бусдад ашиглуулахаар гэрээ байгуулах эрх байхгүй. Эрхгүй этгээд юм гэдэг тайлбарыг хэлээд байгаа. Сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлын тухайд хариу тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан. 15 дугаар хорооны 1, 2, 3, 4 дүгээр байр бол 13-ын гурван өндөр гэдэг нэршлээр нэрлэгдсэн байшин. Дэнж дээр дээшээ, өндөр баригдчихсан. Дундын талбай нь зөвхөн нийтийн эзэмшлийг хангахаас гадна, дэнж дээр баригдсан 3 байшингийн газрын суурийг хангаж өгч байдаг. Үүнийг авто гараашны зориулалтаар ухаад эхлэх юм бол 3 байшингийн суурь алсаас холбогдол өгнө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хооронд энэ харилцаа үүссэн. И ө ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бол ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон И ө ХХК хоёрын хооронд энэ асуудал үүссэн. Улсын Дээд шүүхийн тогтоолд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч байснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар энд хариуцагчаар оролцох боломжтой юм гэж үзэж байна. Мөн нотлох баримт шинжлэн судлах үед дурдагдаж байсан.

Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрт И ө ХХК-г дэмжсэн ямар нэгэн шийдвэр байхгүй байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон И ө ХХК нарын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан. Гэрээгээ дүгнэх ёстой байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. Гэрээний хугацаа 1 жилийн хугацаатай гээд дууссан. Үүнийг анхаарч үзээсэй. Үндэслэл болгож байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 175 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн төсөл хэрэгжүүлэгч И ө ХХК нь 13 дугаар хорооллын гурван өндрийн оршин суугчдын саналыг аваагүй. Хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй учраас энэ төсөл хэрэгжих боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дүгнээд хэлэхэд маш олон хууль зүйн алдаа гарсан байна. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар нийтийн ашиглалтын газрыг гэрчилгээгээр хэн нэгэнд эзэмшүүлж болно гэж андуурсан. Ингэж эрхээ хэтрүүлж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн Засаг даргаас гэрчилгээгээ авсан даруйдаа газар эзэмших эрхтэй болчихлоо гэж бас андуурсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.1-д заасныг зөрчсөн. Үүнийг мэдээгүй алдаа гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь энэ алдаа, зөрчлөө мэдээгүй андуураад дахин И ө ХХК-тай газар эзэмших эрхтэй гэж ойлгон энэ эрхээ шилжүүлж байна гээд хамтран ажиллах гэрээ байгуулан ашиглуулж байна гэж дахин андуурсан. Эрхгүй хүн ашиглуулах эрх байхгүй. И ө ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас газар ашиглуулах эрхийн хамтран ажиллах гэрээгээ авчихлаа гэж ойлгоод мөн дагаад эскиз зураг батлуулсан. Энэ бол бас андуурал.

Дараа нь газар эзэмших Нийслэлийн Засаг даргын захирамж өмнөх алдаа эндэгдлээ засаад хүчингүй болгонгуут, нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн өмнөөс нэхэмжлэгч байж чадна гэж андуураад нэхэмжлэл гаргасан. Хүлээж авсан нь шүүхийн бас нэг алдаа байна. Шүүх үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиараа залруулах боломж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар И ө ХХК хоёр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр баталсан 175 тоот тогтоолыг хүчин төгөлдөр гэж ойлгон андуурсан. Хууль зүй дотоод хэргийн яам бүртгэлгүй гээд бичиж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч болж чадлаа гэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт гэж андуураад байна. Илт хууль бус захиргааны актын шинж байхгүй. Илт хууль бус захиргааны акт гэчхээд маргаан бүхий актын шинжийг яриад байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой. Энэ бүх алдаа зөрчилд илт хууль бус захиргааны актын шинж байхгүй. Эрхгүй этгээдүүд байгуулсан илт Газрын тухай хуулийг зөрчсөн, хууль тогтоомж зөрчсөн шийдвэр учир гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ө ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 1/12 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус байгуулжээ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 714/2017 дугаар Магадлалын Ерөнхий дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон 224/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч тодорхой үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.

Энэ тохиодол тус шүүхээс маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн болно.

2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ө ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар Хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлгын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ө ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 1/12 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус байгуулжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор тус тус зохицуулжээ.

Дээрхээс дүгнэвэл төсөвт байгууллага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт газрыг эзэмшүүлэхдээ тухайн шатны буюу дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр хуульчилсан байхад Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй, мөн авто зогсоолын зориулалтаар газар олгосон нь зайлшгүй хэрэгцээний гэдэгт хамаарахааргүй байна.

Учир нь тухайн газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь өөрийн /албан хэрэгцээнд/ бус харин тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байр орчмын иргэдийн авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжүүлэгч нь тухайн авто зогсоолыг иргэдэд худалдан борлуулах зорилгоор тухайн төслийг хэрэгжүүлэхээр байх тул төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газар гэж үзэхээргүй байна.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх барьж байгуулах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн авто зогсоол барих газрын асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх......-ээр тусгажээ.

Гэтэл Газар, барилгажилтын зөвлөлийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн1, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны2 хэлэлцэх асуудлын дараалалд маргаан бүхий газрын асуудал тусгагдсан боловч тухайн төсөл дэмжигдсэн, эсхүл дэмжигдээгүй талаар уг хуралдаанаас гарсан шийдвэр3, дүгнэлт4-д тусгаагүй байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрөгдсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх журмаар тухайн төсөл нь Газар, барилгажилтын зөвлөлийн хуралдаанаар заавал дэмжигдсэн байхыг шаардсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар хуралдаанаар дэмжигдсэн 26 асуудал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн 5 асуудалд тус тус маргаан бүхий автозогсоолын асуудал тусгагдаагүй, тухайн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зогсоолын зориулалтаар газар олгохыг дэмжсэн, зөвшөөрсөн дүгнэлтийг гаргаагүй байна.

Гэтэл дээрх хуралдааны шийдвэр, маргаан бүхий захиргааны актыг үндэслэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ө ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн илт хууль бус байх шинжийг агуулж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ө ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлгыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэжээ.

Шүүхээс гуравдагч этгээдэд анх газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь И ө ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээ зэргийг илт хууль бус захиргааны акт, гэрээ гэж дүгнэсэн тул уг захиргааны актыг хүчингүй болгосон хариуцагчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, өөрөөр хэлбэл хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд тухайн захиргааны актыг хариуцагчаас хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйийн 33.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд А б СӨХ-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар И ө ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН

                                                ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН