Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2022/00214

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 53 тоот хаягт оршин суух, овогт гийн О******* /рд:/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Жаргалантын тоот хаягт оршин суух, Боргочин овогт Б*******а /рд:/-д холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй 132/2021/00127/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, тоотод оршин суух , өмгөөлөгчийн туслах ажилтай, овогт Б*******тын Б*******х // /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, , тоотод оршин суух, Бунь овогт Гү*******н П*******м //,

Нарийн бичгийн дарга Т.Б*******н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч С.О******* нь 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          Миний бие С.О******* нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М.Г*******, Н.Б*******а гэх хүмүүст тэдний хүсэлтээр 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж ОРХ улсын дугаартай “Rangerover маркийн унаж явсан машиныхаа бичиг баримтыг надад үлдээсэн. Ингээд зээлийн хугацаа дуусч мөнгөө нэхсэн боловч М.Г******* болон Н.Б*******а нар нь дахин 7 хоногийн хугацаа сунгах хүсэлт тавьж, 7 хоногийн дараа ямар ч асуудалгүй өгнө” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл М.Г*******, Н.Б*******а нар нь зээлсэн 5,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөг өгөөгүйн улмаас С.О******* надад хохирол учруулаад байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай Н.Г*******, Н.Б*******а нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32/6/4505 албан тоотоор Н.Б*******а нь , дугаарын гар утас эзэмшдэг, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын тоотод оршин суугаа талаар мэдэгдсэн.

Иймд миний бие Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасны дагуу Н.Б*******аас 5,000,000 төгрөг гаргуулахаар түүний оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Н.Б*******аас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О******* нь М.Г******* Н.Б*******а нарын хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Талууд мөнгөө тохиролцсон хугацаандаа төлнө гэж илэрхийлж Г******* нь өөрийн унаж явсан ОРХ улсын дугаартай “Раngегоvеr” маркийн авто машиныхаа бичиг баримтыг О*******д барьцаа болгон өгсөн. Зээлийн хугацаа дуусч тэдэнтэй холбогдоход 7 хоног сунгаад өгөөч гэж хэлсэн тул 7 хоногоор сунгаж өгсөн. Гэтэл энэ хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн. 2019 онд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар оршин суугаа газартаа байдаггүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.О******* нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж Н.Б*******ын олдсон хаяг дээр 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь  Иргэний  хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д  зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу зээлсэн 5,000,000 төгрөгийг Н.Б*******аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед С.О******* нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байсан хэдий ч Г*******, Б*******а нар нь бичиг баримтгүй байсан тул барьцаалан зээлдүүлэх газраасаа биш хувиасаа мөнгө зээлдүүлсэн. Н.Б*******а С.О******* нарын хооронд өмнө нь зээлийн харилцаа үүсч байсан. Таньдаг учраас зээл авдаг, хамтын харилцаатай байсан. Харин С.О******* нь Г*******ыг танихгүй. Зээл авах хүсэлтийг Н.Б*******а С.О*******д тавьж бичиг баримтгүй байхад нь тэдэнд зээл өгсөн. Зээлийн мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Машинаа өгөөгүй, бичиг баримтыг нь үлдээж, зээлээ авснаа нотолж гарын үсгээ зурж үлдээсэн байгаа. Иймд Н.Б*******аас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б*******а болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******м нар шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Б*******а нь 2018 онд өөрийн авто машиныг бичиг баримтын хамт барьцаалан С.О*******ы нөхрийн гражид машинаа үлдээж С.О*******аас 15,000,000 төгрөг зээлж байсан ба тухайн үед Н.Б*******а би С.О*******аас зээлсэн 15,000,000 төгрөгөө төлж барагдуулаад өөрийн авто машинаа бичиг баримтын хамт буцааж авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа М.Г******* нь С.О*******аас зээл авах гэсэн юм хоёулаа хамт С.О******* дээр очоод ирье гэж хэлэхээр нь би Г*******тай цуг явсан. Шүүхээс Н.Б*******ын нэр дээр нэхэмжлэл ирсэн тул  М.Г******* өөрийн дансаараа энэ мөнгийг тухайн үед авсан юм байна гэж ойлгоод л мөнгийг М.Г******* өөрийн дансаар авсан гэж хариу тайлбар шүүхэд өгсөн байдаг. Нэхэмжлэгч О******* нь М.Г*******ын данс руу тухайн үедээ мөнгө шилжүүлсэн эсэхийг болон хэрэв мөнгө шилжүүлсэн бол хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг хариуцагч Н.Б*******а би мэдэхгүй, учир нь би О*******аас мөнгө зээлээгүй энэ яригдаад байгаа мөнгө надад хамааралтай биш болохоор л тухайн мөнгө М.Г*******ын данс руу шилжиж орж ирсэн эсэх болон мөнгийг зээлдэгч бүтнээр нь шилжүүлсэн эсэх, хэрэв мөнгө дансаар орсон бол хэдэн төгрөг шилжиж орсон талаар би Г*******аас асууж тодруулж байгаагүй. Н.Б*******а би хэрвээ өөрөө С.О*******аас 5.000.000 төгрөгийн зээл нэмж авах мөнгөний хэрэгтэй байсан бол өөрийнхөө 570 маркийн авто машиныг үргэлжлүүлэн барьцаанд үлдээж зээл авах байсан. Нэхэмжлэгч мөнгө зээлсэн гэсэн гар бичвэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч гэж үзэж байна.  Хавтаст хэргийн 19 дэх талд тооцооны дэвтэр дээр мөнгө зээлсэн тухай баримт үйлдээд тус бүр гарын үсэг зураад явсан. Мөн хавтаст хэргийн Н.Б*******а, М.Г******* нар хамт 5.000.000 төгрөгийг авсан. Мөнгө зээлсэн тухай гараар бичсэн өргөдлийг Н.Б*******а бичсэн ба 2 улаа гарын үсэг зурсан гэх тэмдэглэл. Нэхэмжлэгч талаас энэ гар бичвэрийг хэн бичсэн тухай зөрүүтэй тайлбарыг шүүхэд өгдөг. Нэг болохоор Н.Б*******а бичсэн. Нэг болохоор С.О******* бичсэн гэж зөрүүтэй тайлбарладаг. 2 дугаарт Н.Б*******ын гарын үсэг 1 удаа байдаг. Н.Б*******ын гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлт хийлгэх хүсэлт гаргасан боловч харьцуулах гарын үсэг байхгүй тул шинжилгээ хийлгэх боломжгүй гэж Шүүх шинжилгээний албанаас хариу ирсэн байдаг. Энэ гарын үсэг нотолсон шинжээчийн дүгнэлт байхгүй. Тухайн 5,000,000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогддоггүй. Нэхэмжлэгч тал бэлнээр 5,000,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч бэлэн мөнгө хүлээлцсэн баримт байхгүй. Дансаар шилжүүлсэн баримт байхгүй. Ийм учраас С.О******* болон Н.Б*******а бид хоёрын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлэх, буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагч Н.Б*******а надаас шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн манай талаас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн тайлбараа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, ОРХ улсын дугаартай “Раngегоvеrмаркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /нотариатын баталгаагүй/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай шийдвэрийн хуулбар /нотариатын баталгаагүй/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3216/4505 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчээс Б.Б*******хад олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилох тухай хүсэлт зэргийг гаргаж өгчээ.

Хариуцагчаас хариу тайлбар, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШЗ2021/00711 дугаартай захирамж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримт хүргүүлсэн тухай албан тоот, ОРХ улсын дугаартай “Раngегоvеrмаркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөнгө зээлсэн тухай гэрээний  хуулбар, шүүгчийн      2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШЗ2021/00906 дугаартай “шинжээч томилох тухай” захирамж, Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “шинжилгээний обьектын эх хувийг ирүүлэх” тухай, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13/227 дугаартай “адилтгалын шинжилгээ хийх боломжгүй тул ирүүлсэн шинжилгээний обьектыг буцаан хүргүүлэх” тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.О******* нь хариуцагч Н.Б*******ад холбогдуулан 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгч С.О******* нь Н.Б*******а, М.Г******* нарт зээлсэн 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан үндэслэлээр Н.Б*******аас  гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж байна.

Харин хариуцагч Н.Б*******а нь тухайн мөнгийг М.Г******* авсан, би гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг хэрэглээгүй, хүлээлгэж өгөөгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж  маргаж байна.

3.Талууд “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Намсрай овогтой Б*******а нь ОРХ дугаартай “Rangerover” маркийн автомашины бичиг баримтыг тавьж, 5,000,000 төгрөгийг 06 сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авлаа” гэх бичвэр үйлдэж, Н.Б*******а, М.Г******* нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.  /хх-ийн26/

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар бичгээр хийсэн хэлцэлд гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарах бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.

Зээлдэгч буюу Н.Б*******а нь мөнгийг бэлнээр болон дансаар аваагүй, М.Г*******т мөнгийг ямар хэлбэрээр өгснийг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан /гар бичвэр/ хэлцэлд  “...хугацаатайгаар зээлж авлаа” гэж бичсэн байгаа нь дээрх татгалзалыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл Н.Б*******а, М.Г******* нар нь мөнгийг бэлнээр хүлээн авсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй нь үндэслэлтэй юм.

Тус гэрээнд гарын үсгийг хариуцагч Н.Б*******а зураагүй, мөнгийг аваагүй, хэрэглээгүй  гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх замаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч тал гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч Шүүхийн шинжилгээний албанаас шинжилгээний объект шаардлага хангахгүй гэж шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ хүсэлтээ дэмжиж дахин хүсэлт гаргаагүй байна.

Харин хариуцагч тал гар өргөдөл гэх бичвэрийн хэвэнд адилтгалын шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзсан байна.

Иймд хариуцагч Н.Б*******аас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*******аас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б*******аас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*******аас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН