Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 94

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Ж.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Мөнхтуул, Б.Бурмаа,  П.Адъяасүрэн/ онлайн/

      Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Ж.Г эд холбогдох эрүүгийн 1814001530158 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Ж Г , 1966 оны 02 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Ж.Г  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт зам ангийн үйл ажиллагаа явуулж буй “Ди Ар Жи” ХХК-ийн замын далангийн гүүр хоолойноос 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 6 метрийн урттай труба 60 ширхэг, прүс мод 200 метр орчим, хэв шахмал хийх зориулалт бүхий паниар мод 38 ширхэг, гал тогооны зориулалт бүхий асар /ангор/-ын бүслүүр зэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 6.313.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дааган дэл овогт Ж Г эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлж зүйлчилж, шүүгдэгч Дааган дэл овогт Ж Г ийг эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дааган дэл овогт Ж Г ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Г эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Ж.Г  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар “цэнхэр өнгийн гогцоо дэгээ бүхий төмөртэй 21 см урттай, 5,5 см урттай, 5.5 см өргөн, 0.4 см зузаан ремен, 7.70 см урттай, 5.5 см өргөн, 0.4 см зузаан ремен”-үүд хураагдсан прокурорын “2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Шүүхийн тамгын газарт устгахыг даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Г ийн эзэмшлийн “98-61 БНА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл”-ийг битүүмжилсэн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон “98-61 БНА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Г эд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

         Прокурор Э.Гантулга 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцахад дээрх шийтгэх тогтоол нь үндэслэл муутай байна. Гэмт хэрэг нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд үйлдэгдсэн бөгөөд энэ хугацаанд зам ангийн ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. 2017 оны 11 дүгээр сард ажлаа зогсоож эд зүйлээ харуул хамгаалалтын Зэвт сум ХХК-д хүлээлгэж өгөөд явсан. 2018 оны 3 дугаар сард ирээд урьдчилсан байдлаар эд зүйлээ тоолж үзэхэд эд зүйл алдагдсан талаар харуул хамгаалалтын ХХК нь мэдэгдсэн. Алдагдсан эд зүйлүүд нь зам ангийн ХХК-ийн эзэмшлийн эд зүйлүүд байсан бөгөөд уг байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөтөлбөргүй тогтоосон байхад шүүх уг эд зүйлүүдийг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэл төрж захиран зарцуулсан байхыг шаардана. Дээрх гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт этгээдийн эзэмшилд шилжээгүй болох нь тогтоогдсон болно. Гэтэл шүүхээс Ж.Г  нь засвар үйлчилгээнд хэрэглэх гэж байсан эд зүйлийг буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэх үйлдлийг нотолсон нотлох баримт хэрэгт цугларсан байна гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

           Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Мөнхтуул,  Б.Бурмаа,  П.Адъяасүрэн нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэцгээв.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокурор Э.Гантулгын  тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд   үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны   шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад  Ж.Г  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт зам ангийн үйл ажиллагаа явуулж буй “Ди Ар Жи” ХХК-ийн замын далангийн гүүр хоолойгоос 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 6 метрийн урттай труба 60 ширхэг, прүс мод 200 метр орчим, хэв шахмал хийх зориулалт бүхий паниар мод 38 ширхэг, гал тогтооны зориулалт бүхий асар /ангор/-ын бүслүүр зэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 6.313.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 68-71 дүгээр талд авагдсан “...Зэвт сум харуул хамгаалалтын албатай гэрээ хийж ажилласан...Зэвт сум харуул хамгаалалтын албанд 19.043.949 төгрөгийн өглөгтэй... үүнээс 13.393.696 төгрөгийг суутгаад үлдэгдэл мөнгийн бүрэн  өгсөн...Зэвт сум ХХК хулгайд алдагдсан эд зүйлийн үнийг нэхэмжлэх байх....” гэх хохирогч байгууллагын төлөөлөгч М.Цэцэг даринаагийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 80-92 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар талд тус тус авагдсан “...2018 оны 3 дугаар сарын 19-20нд шилжин шөнө... хос гүүр хийгдэж байсан хэсгээс труба төмрүүд алдагдсан... хэргийн газарт тээврийн хэрэгслийн мөр үүссэн байсан...трубаны газарт чирэгдэх үеэр үүссэн мөр газарт үүссэн байсан..Гансүх... ах нь паниар, труба, прүүс мод зэргийг хулгайлсан... эргүүлээд төлчихнө гэсэн...63 тооны хонийг...6300000 төгрөгт бодож авсан...алдагдсан эд зүйлийн үнэ хөлсийг Ди Ар Жи ХХК манай харуул  хамгаалалтын албанаас суутгасан байсан юм.... гэх  Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  Б.Анарын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 102-104, 2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар талд авсагдсан “...2017 оны 11 сард...Зэвт сум гэрээт хамгаалалтын компанид кемп болон замын далангийн гүүр хоолой дээр байгаа бүх зүйлийг хүлээлгэн өгөөд буусан...2018 оны 3 сард...ажил эхлэх гээд очих үед Хоолойн хэв шахмал, бэхэлгээний труба, 5х5 хэмжээтэй прусс гэх мэт зүйлс алга болсон байсан...Зэвт сум ХХК-ийн харуул хамгаалалтын газраас хохирлыг гаргуулсан...”  гэх гэрч Б.Батгэрэлийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 105-112 дугаар талд авагдсан “... 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр...Зэвт сум харуул хамгаалалтын компанид... гүүр хоолойнууд дээр байгаа эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн... “ гэх гэрч Б.Дэжидхоролын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 115-116, 2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар талд тус тус авагдсан ”... 2017 оны 9 сард...паниаран модоор жорлон барьсан...63 тооны хонь авсан...” гэх гэрч Ц.Дэлгэрмаагийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 30, 75-76,99 дүгээр талд тус тус авагдсан “...8 ширхэг паниар мод, 21 ширхэг прүс мод, 32-ын труба 31 ширхэг зэргийг авсан. Хохиролд 6300 000 төгрөгөөр бодож мал өгсөн...” гэх шүүгдэгч Ж.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар талд авагдсан “...2017 оны 9 сард...цагаан өнгийн машинтай 4 залуу ирсэн...өөрсдийгээ гүүр хоолойд ажиллаж байгаа гэсэн...надад 20 ширхэг труба өгөөд...20 л айраг авсан...2017 оны зун ременийг доод зах...Энхбатаас худалдсан авсан.... гүүр хоолойноос 8 ширхэг паниар, 21 шихрэг прүс мод, 32-ын трубо 31 ширхэг зэргийг авсан...” гэх шүүгдэгч Ж.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн  87-88 дугаар талд авагдсан “...2018 оны 3 сард бид ажил эхлэх гээд очих үед Хоолойн хэв хашмал, бэхэлгээний труба, 5х5 хэмжээтэй прусс гэх мэт зүйл алга болсон байсан... Зэвт сум ХХК-иас хохирлыг гаргуулсан...” гэх гэрч Б.Батгэрэлийн мэдүүлэг

-1 дүгээр хавтаст хэргийн 172-176 талд авагдсан”... 6 төрлийн эд зүйлийн нийт үнэ 6313350 төгрөг” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

           Анхан шатны шүүх ...Ж.Г ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйлдэл тогтоогдоогүй... замын засвар  үйлчилгээнд хэрэглэх гэж байсан эд зүйлсийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэж үзэж прокуророос 17.1-ийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.5-ийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Ж.Г эд торгох ял  оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэл төрж захиран зарцуулдаг бөгөөд шүүгдэгч Ж.Г ийг прокуророос “Ди Ар Жи” ХХК-ийн  замын далангийн гүүр хоолойгоос тухайн компаний эд хөрөнгийг хулгайлан авсан гэх боловч тухайн эд зүйлийг яг хаанаас, харуул хамгаалалтыг хэрхэн зөрчиж хулгайлсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин шүүгдэгч Ж.Г  нь зам дээр хэвтэж байсан эд хөрөнгийг  цуглуулан авч хэрэглэсэн болохоо анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд   мэдүүлсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.