Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 294

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Ж.Г , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ц.Мөнхтуул, Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001530158 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Монгол улсын иргэн, 1966 оны 02 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт Ж.Г ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт зам ангийн үйл ажиллагаа явуулж буй “Ди Ар Жи” ХХК-ны замын далангийн гүүр хоолойноос 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 6 метрийн урттай труба 60 ширхэг, прүс мод 200 метр орчим, хэв шахмал хийх зориулалт бүхий паниар мод 38 ширхэг, гал тогооны зориулалт бүхий асар / ангор/-ын бүслүүр зэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 6313350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт   холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ж.Г ийн “8 ширхэг паниар мод /хар өнгийн/, 21 ширхэг прүүс мод, 32-ын труба /зэвэрсэн/ 31 ширхэг /3 метрийн урттай/ зэргийг авсан юм. Тухайн авсан гэх газруудаа зааж өгч чадна. Паниар модоор жорлон босгосон байгаа юм. Прүүс модоор хашаа босгож трубагаар нь шонгийн босгосон юм. Одоо эдгээр нь манай хашаанд байгаа. Би хохиролд 6,300,000 төгрөгт бодож мал өгч хохирлыг барагдуулсан..” Анарыг ирж мал авахад надтай хамт манай эхнэр Дэлгэрмаа, хүү Бат-Эрдэнэ байсан. Анартай ирсэн 2 залууг бол танихгүй. Цуг ирсэн хүндээ Анар өртэй юм шиг байна лээ. Яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 09 дүгээр сард байсан санаад байна намайг гэрт байхад цагаан өнгийн машинтай 4 залуу ирсэн юм. Тэд нар өөрсдийгөө гүүр хоолойнд ажиллаж байгаа хүмүүс гэж танилцуулсан юм. Тэгснээ сүү, цагаан идээ байна уу юм өгөөд оронд нь сүү цагаан идээ авъя гэж хэлсэн. Тэгээд надад 20 ширхэг труба өгч оронд 20 литрийн айраг авч явсан. Энэ талаар би урьд өгсөн мэдүүлэгтэй дурдсан . тэдгээр хүмүүсийг танихгүй, машины дугаарыг нь ч мэдэхгүй. Анарт нийт 63 тооны хонь барьж өгсөн. Анартай цуг ирсэн хамгаалагч залуутай хамт бөмбөгөр сумын төв орж гарал үүслийн бичиг хийлгэсэн юм. Гарал үүслийн бичгийг Бөмбөгөр сумын малын эмч болох Бальдар гэх хүнээр хийлгэсэн. Би шүүх хуралдааны явцад худлаа мэдүүлээгүй Анар болон түүнтэй ирсэн 2 хүн цахилгаан бороохой дуугаргаж намайг айлгаж 63 тооны хонийг хүчээр барьж авч явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213, 2-р хх-ийн 30, 75-76, 99 /

 

2. Шүүгдэгч Ж.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны намар хэдэн залуучууд ирээд айраг байна уу гээд надад 20 ширхэг турба өгөөд 20 литр айраг өгсөн. Би хашаагаа босгохдоо 09 дүгээр сараас 11 сарын хооронд босгосон. Би 10 дугаар сарын сүүлчээр явж байгаад кемпээс хойш замын дагуу 8 ширхэг паниар, 21 ширхэг приус мод, 31 ширхэг турба байсан тэрийг би авч явсан нь үнэн. Өшөө бусад эд зүйлийг би мэдэхгүй. Намайг тулгаж байгаад надаас мал авсан. Малын гарал үүслийн бичиг аваад намайг тулган шаардаж байж Зам дагуу авсан зүйлээ зөвшөөрч байна Сувраад байж байсан гэв..

3. Хохирогч М.Ц инаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш нягтлаг бодогчоор ажиллаж байна. “Ди Ар Жи” ХХК нь болохоор манай ерөнхий компаниас салбарласан компани бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Зэвт сум” харуул хамгаалалтын алба 2017 оны 06 дугаар сарын 21-нээс гэрээ хийж ажилласан юм. Манай компани зүгээс тухайн үед алдагдсан эд зүйлсийн жагсаалтыг нэг бүрчлэн гаргаж өгсөн одоо бол байхгүй. Үнийн хувьд болохоор 13,393,696 төгрөгийн эд зүйл алдагдсан ба үүнийг буюу 13.393.696 төгрөгийг “Зэвт сум” харуул хамгаалалтын албанаас суутгасан юм. Одоо манай компанид ямар нэгэн хохирол байхгүй. “Зэвт сум” харуул хамгаалалтын албанд 19.043.949 төгрөгийн өглөгтэй байсан ба үүнээс 13,393,696 төгрөгийг суутгаад үлдэгдэл мөнгийг бүрэн өгсөн. Одоо манай “Ди Ар Жи "ХХК-иас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. “Зэвт сум” ХХК-нь өөрсдөө хулгайд алдагдсан эд зүйлийн үнийн дүнг нэхэмжлэх байх ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 68-71 /

 

4. Иргэний нэхэмжлэгч Б.Анарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 .... 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 20-нд шилжих шөнө байсан ба өглөө үүрээр Батболд, Баянжаргал, Батхуяг нар эргүүл хийхээр гараад явсан юм. Би тухайн үед кемп дээр амарч байсан юм. Тэд нар 06 цаг өнгөрч байхад буцаж ирээд, ямар хэсгээс эсэхийн одоо санахгүй байна ерөнхийдөө хос гүүр хоолой хийгдэж байсан хэсгээс труба төмрүүд алдагдсан юм. Одоо яг хэчнээн тооны труба төмөр алдагдсан эсэхийн санахгүй байна. Хэргийн газарт гутлын мөр үүссэн байсан ба тэдгээрийг шүүрдэж арилгасан байсан. Мөн хэргийн газарт тээврийн хэрэгслийн мөр үүссэн байсан ба би харахдаа портер маркийн тээврийн хэрэгслийн мөр болов уу гэж харсан юм. Тухайн үед труба төмрийг ачихдаа тэр нь унжсан байсан юм уу трубаны газарт чирэгдэх үеэр үүссэн мөр газарт үүссэн байсан. Тухайн газар нь өөрөө хатуу байсан учир тээврийн хэрэгслийн мөр бол бүдэгхэн үүссэн байсан. Тухайн үед “Ди ар жэй" ХХК-нийг төлөөлж Батгэрэл, Дэжидхорол нар оролцсон ба холбогдох баримт нь байгаа. Манай кемпийн урд талд Сүхтогоо гэх залуу байсан ба өмнө тэр манай кемпээр ирээд явдаг байсан хааяа түүний мотоциклтой кемпүүдийг эргэдэг байсан юм. Тэгээд би тэр залууд ингээд баахан юм алдчихлаа чи сургийн гаргаад өгчих гэж хэлсэн юм. Тэгээд тэр надад хэд хоногоос байх сургийн гаргачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн чинь хэн юм бэ гэхэд Гансүх гэж өвгөн юм байгаа гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар дэд хурандаа Доржготовт хэлэхэд за өөрөө очоод наад Ж.Г  гэх хүнтэйгээ уулзчих гэж хэлсэн. Тэгээд би түүний гэр лүү нь очоод түүнтэй уулзаад та яагаад хулгай хийгээд байгаа юм бэ гээд тулгахад тэр анхандаа юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь түүнийг машиндаа суулгаад сум руу орох гэж байхад тэр түр зогсож байгаад ах нь паниар, труба, прүүс мод зэргийг хулгайлсан юм. Би эргүүлээд бүгдийг нь төлөөд өгчихнө цагдаад битгий мэдэгдээч гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнийг цагдаа дээр аваачиж өгсөн юм. Миний бие 2019 оны 3 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд очиж яллагдагч Ж.Г тэй түүний гэрт нь очиж уулзсан юм. Тэр тухайн үед хохирлыг чинь барагдуулж өгнө гэсэн ба надад бэлэн мөнгө байхгүй харин оронд нь мал оруулж өгье гээд 63 тооны хонийг өгсөн. Би тэдгээрийг 6,300,000 төгрөгт бодож авсан юм. /1 хонийг 100,000 төгрөгөөр тооцож авсан/ тэгээд би кемп рүүгээ явсан харин манай хамгаалагч Даваасүрэн, Гансүхтэй яваад оройд нь кемп рүү 63 тооны хонийг туугаад ирсэн. Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн болохоор мал мэдэхгүй арай гайгүй мэддэгээр нь Даваасүрэнг явуулсан юм. Тэгээд тэр орой нь замын унаа олоод 63 тооны хонийг ачаад Улаанбаатар хот руу авчраад тэгээд зарсан юм. Тухайн үед бид нарын зүгээс Ж.Г ийг дарамталсан зүйл байхгүй, харин эхнэр болон Гансүх нь баярлаад за ингээд салцгаая гээд баярлаад үлдсэн юм. Тухайн үед тэр хүнийг бид нар дарамталсан бол бид нарыг явсны дараагаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой байсан. Түүнийг дагуулаад би бөмбөгөр сумын төв ороод малын гарал үүслийн бичгийг хийлгэсэн юм. хохирлын мөнгийг би өөрөө авч байгаа шалтгаан гэвэл алдагдсан эд зүйлийн үнэ хөлсийг Ди Ар Жи“ ХХК манай харуул хамгаалалтын албанаас суутгасан байсан юм. Би өөрөө тус хамгаалалтын албыг үүсгэн байгуулсан, дарга нь өөрөө учир “Зэвт сум” ХХК-ийг төлөөлөн хэрэгт оролцож байгаа юм ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 79-92, 2-р хх-ийн 95-96 /

 

5.  Гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 11 дүгээр сард хүйтний улирал эхлээд манай ХХК буухдаа харуул хамгаалалтын гэрээ байгуулсан байсан “Зэвт сум” гэрээт хамгаалалтын компанид кемп болон замын далангийн гүүр хоолой дээр байгаа бүх зүйлийг хүлээлгэн өгөөд буусан. Энд Зэвт сумын ажилчид үлдсэн. 2018 оны 03 дугаар сарын 16-19-ний өдрийн үед Улаанбаатар хотоос манай компани ажилчид талбай дээрээ ажил эхлэхтэй холбогдуулан ирж хяналт шалгалт хийхэд эд зүйл алдагдсан байсан. Мөн 2018            оны 03 сарын 19-ний өдөр буцахдаа харуул хамгаалалтыг нэмэгдүүлээрэй гэж хэлээд явцгаасан. 2017 онд манайхыг үйл ажиллагаа явуулах хугацаанд эд зүйл алдагдсан зүйл байхгүй. Биднийг ажлаа зогсоод явснаас хойш эд зүйл алдагдсан байсан. Бид нар 2017 оны 11 дүгээр сард хүйтний улирал эхлээд ажиллах боломжгүй болоод “Зэвт сум” ХХК харуул хамгаалалтын байгууллагадаа хүлээлгэн өгсөн тухайн үед хүлээлгэж өгөхөд эд зүйл бүрэн байсан. 2018 оны 03 дугаар сард бид нар ажил эхлэх гээд очих үед Хоолойн хэв хашмал, бэхэлгээний турба, 5x5 хэмжээтэй прусс, гэх мэт зүйлс алга болсон байсан. Няраваар алга болсон эд зүйлсийн хохирлыг гаргуулаад “Зэвт сум” ХХК харуул хамгаалалтын газраас хохирлыг гаргуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-104, 2-р хх-ийн 97-98 /

 

6. Гэрч Б.Дэжидхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Манай компани 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас буухдаа “Зэвт сум” харуул хамгаалалтын компанид кемп дээр байгаа машин, техник тоног төхөөрөмжүүд, гүүр хоолойнууд дээр байгаа эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 105-112 /

 

7. Гэрч А.Сүхтогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2018 оны 03 дугаар сарын үед байсан санаад байна. Нэг өдөр Анар ирж уулзаад манай кемпээс труба, банз мод өөр бас бусад зүйлс алдагдсан талаар хэлээд надад хэргийн сэжүүр гаргаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд түүнийг гуйгаад байхаар нь за гэж хэлсэн юм. Тэгээд юм мэдвэл хэлье гэж бодоод явж байсан юм. Тэгсэн нэг өдөр сумын төв дээр явж байсан чинь Гансүх гуайн хашаанд труба төмрийг тасалж хураагаад тавьсан байсан. Тэгэхээр нь нөгөө зам ангиас алдагдсан труба болов уу гэж бодоод Анартай уулзаад Гансүх гуайн хашаанд труба төмрүүд байна лээ чи өөрөө очиж асуугаарай гэж хэлсэн юм. Тэрнээс яг гэмт хэргийг Гансүх үйлдсэн гэж хэлээгүй юм. Сүүлд Анар надтай утсаар яриад Гансүх гуайтай уулзсан тэр өөрийгөө манайхаас алдагдсан эд зүйлсийг авсан гэж хэллээ одоо цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 131-132 /

 

8. Гэрч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2017 оны 09 дүгээр сард Бөмбөгөр сумын төвд хашаа барьсан юм. Тус хашааг банзаар босгож барьсан. Тэдгээр банзнуудыг Гансүх өөрөө авчирсан яг хаанаас авчирсныг нь бол мэдэхгүй байна. Мөн хашаандаа паниаран модоор жорлон барьсан юм. /Тэдгээрийн тоо зэргийг бол мэдэхгүй/ 2019 оны 03 дугаар сард манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн сайр” гэх газарт байсан юм. 2019 оны 03 дугаар сарын эхээр байсан. Манайд харуул хамгаалалтын албаны дарга гэх Анар гэх 2 хүнтэй ирсэн. Тэд нар ирээд манайхаас 63 тооны хонь бариад авч явсан ямар учиртай болох талаар асуухад цагдаагийн байгууллагаас хохирлыг барагдуулах шийдвэр гарсан гэж хэлсэн. Учраач олоогүй байсан болохоор цагдаад мэдэгдээгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 115-116, 2-р хх-ийн 103-104 /

9. Гэрч Ж.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ж.Г  гэдэг хүнийг нэг сум болохоор хальт танина. 2019       оны 03 дугаар сарын 11-ний өдөр хаана байснаа бол сайн санахгүй байна. Миний бие хөдөө мал дээр бадаг болохоор хөдөө л байсан байх. Манай гэрийн ойролцоо зам анги үйл ажиллагаа явуулж байсан гэхдээ нэрийг нь сайн санахгүй байна ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32 /

 

10. Гэрч А.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие 2011 оноос хойш доод зах дээр мотоциклийн сэлбэг зардаг, сэлбэгийн газар ажиллуулдаг. Ж.Г ийн хувьд манайхаар хааяа орж ирж мотоциклоо янзлуулдаг болохоор таньдаг. Тэрнээс биш ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Хэзээ эсэхийг нь нарийн сайн санахгүй байна гэхдээ Ж.Г  гуайн хувьд манайхаас татлага худалдаж авч байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө худалдаж авсан санаад байна. Тус татлага нь 1 бөөрөнхий багц байдаг. Тэрийг 15,000 төгрөгөөр худалдаалдаг юм ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 74 /

 

11. Гэрч Г.Бальдарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Ж.Г  2019 оны 03 дугаар сард ирж амьд малд гарал үүслийн бичиг хийлгүүлэн авч байсан. Хажуудаа 1 залуу дагуулан ирээд нийт 60 орчим тооны хонинд гарал үүслийн бичиг хийлгэсэн. Тухайн үед би түүнээс ямар учиртай малд гарал, үүслийн бичиг хийлгэж байгаа талаар асуухад цуг явж байгаа хүндээ худалдан борлуулж байгаа юм гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 100-102 /

 

12. Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны хавар байсан. Тэгэхэд манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн сайр” гэх газарт байсан. Тэнд байхад Анар болон тэдний харуул хамгаалалтын албаны хүмүүс ирээд манайхаас нийт 63 тооны хонийг бариад авч явсан. Анар гэдэг хүн хэлэхдээ манай аавыг харуул, хамгаалалтын албаны хариуцсан газраас эд зүйл авсан тэдгээрийн оронд хонь авч байгаа юм гэж хэлээд авч явсан ... мэдүүлэг / 2-р хх-ийн 105-106 /

 

         13.  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 069 дугаар шинжээчийн:

ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ

1. Шинжилгээнд шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоол 2 хувь, 2 хуудас бүхий гэрэл зураг ил задгай байдалтай ирүүлсэн байна. /Зураг№1/

2. Шинжилгээнд ирүүлсэн 2 хуудас бүхий гэрэл зурагт үзлэг хийхэд:

- А4 хэмжээтэй 2 ширхэг фото цаасан дээр 19х14см хэмжээтэй 2 кадр, 19,5x14,5 хэмжээтэй 2 кадр нийт 4 кадр тээврийн хэрэгслийн болон гутлын улны мөрийн гэрэл зургийг ирүүлсэн байна. /Зураг№2/

- Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурагт байх 4 кадр тээврийн хэрэгслийн болон  улны мөрүүдийг оношилгооны болон харьцуулах шинжилгээнд тэнцэх эсэхийг всг-оох зорилгоор энгийн нүд болон өсгөгч шил/10х/, хэмжих хэрэгсэл, ашиглан шинжилж үзэхэд:

- 1 дугаараар дугаарласан гэрэл зурагт авагдсан тээврийн хэрэгслийн мөр нь н хэсэг бүхий мотоциклын мөр байна уг мөр нь гурван эгнээ бүхий боорцог нь тээврийн хэрэгслийн мөр.

- 2 дугаараар дугаарласан гэрэл зурагт авагдсан гутлын улны мөр нь хээний ерөнхий дүрслэл тод сайн дүрслэгдсэн, хөндлөн зураастай, өлмий хэсэгт дусал хэлбэрийн дүрстэй гутлын улны мөр.

- 3 дугаараар дугаарласан гэрэл зурагт авагдсан тээврийн хэрэгслийн мөр нь хоёр хоёр өөр төрлийн мөр байна. Уг 2 мөрийн эхний мөр нь 5 эгнээ бүхий боорцог нь \ 2 дахь мөр нь 3 эгнээ бүхий усан хээтэй тээврийн хэрэгслийн мөр.

- 4 дугаараар дугаарласан гэрэл зурагт авагдсан гутлын улны мөрийн өлмий болон хэсгийн зах ирмэг дүрслэгдсэн хээний ерөнхий болон хувийн онцлог шинж

/д тод сайн дүрслэгдээгүй байна.

3.  Шинжилгээнд ирүүлсэн 4 кадр бүхий тээврийн хэрэгслийн болон гутлын улны мөрийг хохирогч Б.Анар нь I рйопе маркын гар утас ашиглан гэрэл зургийн аргаар эн авахдаа гутлын улны мөр болон тээврийн хэрэгслийн мөрийн дэргэд нэг хэмжээс тавьж аваагүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Иймд доор дүгнэлтийг өгөх үндэс болж байна.

ДҮГНЭЛТ

1. Хохирогч Б.Анар өөрийн эзэмшлийн “I phone” маркийн гар утсаар хэргийн газраас бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр болон гутлын мөрийн гэрэл зураг нь оношилгооны шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 4 кадр бүхий тээврийн хэрэгслийн болон гутлын улны мөрүүдийг хохирогч Б.Анар нь I phone маркийн гар утас ашиглан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авахдаа гутлын улны мөр болон тээврийн хэрэгслийн мөрийн дэргэд тодорхой нэг хэмжээс тавьж аваагүй байх тул харьцуулан шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжээчээс асуусан 2 дугаар асуултад хариулт өгөх боломжгүй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-144/, гэрэл зургийн үзүүлэлт /147-148/

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5111 дугаар шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн 7м70смх5, 5см, 21х5,5см хэмжээтэй ремэнүүд нь ташуу нэхээсний аргаар нэхэгдсэн ба оёдлын утасны өнгө болон алхам хоорондын зай, оёдлын төрөл зэргээрээ нэг материалаар хийгдсэн ремэннүүд байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 152-153/, гэрэл зургийн үзүүлэлт /154-156/

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4996 дугаар шинжээчийн:

ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ

            Шинжилгээнд цэнхэр өнгийн цаасан хайрцагтай, хайрцгийн амсрыг тунгалаг өнгийн наалтууз ашиглан битүүмжилсэн объект ирүүлсэн байна. /Зураг №1/ Нээж үзэхэд объектууд тогтоолд дурдсантай тохирч байна. /Зураг №2,8/

1. Шинжилгээнд ирүүлсэн объектууд үзлэг хийхэд:

а. -Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, 7метр 70см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хоёр талын үзүүр цагаан саарал өнгийн төмөр дэгээтэй, татлага богиносгох зориулалттай хар өнгийн барилтай төмөртэй, уг төмөр дээр гогцоотой дан зангилаатай байна. /Зураг №2/

Уг татлагын хоёр талын үзүүрийг их биед бэхэлсэн оёдолтой байна. /Зураг №3-7/

б. Мөн шинжилгээнд 21 см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хэсгийн нэг талын үзүүрт цагаан саарал өнгийн төмөр дэгээтэй татлагын хэсэг байна. Уг татлагын дэгээ төмөртэй үзүүрийн эсрэг талын даавуун үзүүрт 55мм хэмжээтэй гэмтэл гарсан байна./Зураг №8,9/

2. Шинжилгээнд ирүүлсэн 21 см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хэсэгт гарсан гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан, 21 см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хэсэг нь 7метр 70см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагатай урьд нэг бүхэл байсан эсэхийг тогтоох микроскоп ашиглан шинжилж үзэхэд 21 см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагад гарсан 55мм хэмжээтэй гэмтлийн утасны зах ирмэг нэгэн жигд суналтгүй тасарсан байгаа нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдтэл байна. Харин 7метр 70см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хоёр талын нугалсан үзүүрийн зах ирмэг харлаж хатуурсан байгаа нь дулааны үйлчлэлээр гарсан түлэгдэлт байна. Дээрх 70см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хоёр талын нугалсан түлэгдсэн үзүүр болон татлагын бусад хэсгүүдтэй 21см урттай, 5,5см өргөнтэй улаан өнгийн хөндлөн судалтай хөх өнгийн даавуун татлагын хэсгийн үзүүрүүд өөр хоорондоо нийлж нэг бүхлийг үүсгэхгүй байна. Харин дээрх татлага болон татлагын хэсгүүдийн өнгө өргөн, материалын ширхэгт зэргээрээ ижил байх тул шинжилгээнд ирүүлсэн 70см урттай, 5,5см өргөнтэй татлага, 21 см урттай, 5.5см өргөнтэй татлагын хэсгүүд нэг бүхлийг үүсгэхгүй байна. Харин дээрх татлага болон татлагын хэсгүүдийн өнгө өргөн, материалын ширхэгт зэргээрээ ижил байх тул нэг төрлийн татлага, татлагын хэсэг байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

ДҮГНЭЛТ

1.         Шинжилгээнд ирүүлсэн 70см урттай, 5,5см өргөнтэй татлага, 21см урттай, 5,5см өргөнтэй татлагын хэсгүүд нэг бүхлийг үүсгэхгүй байна.

2.         Харин дээрх татлага болон татлагын хэсгүүдийн өнгө, өргөн, материалын ширхэгт зэргээрээ ижил байх тул нэг төрлийн татлага, татлагын хэсэг байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 158-160/, гэрэл зургийн үзүүлэлт /161-164/

 

16. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018  оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн:

  1. 32-ын турбо 360м х 4500=1.620.000 төгрөг
  2. Прүүс мод 200м х 1000=200.000 төгрөг

3. Хэв шахмал хийх зориулалт бүхий паниар мод 38ш х 25000=950.000 төгрөг

4. Хэв шахмал хар өнгийн зузаан хуванцар 950,000  төгрөг нийт 3,720,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн169-170/

17. “Энх-Нахиа” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн:

  1.  Барилгын бэхэлгээний 40-ний турбо 760 метр 3,800,000 төгрөг
  2. Пүрүүс мод 200 метр 300,000 төгрөг
  3. Шар өнгийн паниаран хавтан мод 38 ширхэг 950,000 төгрөг
  4. Хэв шахмал 62,89 м2 943,350 төгрөг
  5. Ангор буюу хоолны асарын бүслүүр 6 ширхэг 60,000 төгрөг
  6. Усны хоолой “пвс ф25” 130 метр 260,000  төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 175-176/ ... гэх дүгнэлт /хх-ийн 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-54/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 66-68/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 73-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ин 189/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Би замын хажуугаар байсан зүйлийг хамаад аваачаад тавьчихсан гэж байгаа энэ дээр л хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Хулгайлсан гэж үзэж байгаа юм бол Ж.Г  хэзээ яаж хулгайлсан юм. Улсын яллагчийн зүгээс харуул хамгаалалттай байрнаас хулгайлсан гэж байгаа. Энэ хүн тэгвэл харуул хамгаалалтыг яадаг юм. Иргэний нэхэмжлэгч Анар угсарсан юмнаас ханзалж аваад явсан гэж байна. Тэгээд тэр ханзалж явсан зүйл нь хаана байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд байгаа. Тэд нар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл биш байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэдэг чинь угсраатай байсан бол түүнээс ханзалж авсан үлдэц зэрэг нарын юмыг заах ёстой. Гэтэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт байхгүй. Гансүхийн хашаанд төмөр орсон байна би тэрийг үгүйсгэхгүй. Гансүх хулгайлсан байна гэж үзвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дахиж явуулахгүйгээр тогтоох боломжгүй. Гансүхийн энэ үйлдэл нь бусдын эзэмшлийн хөрөнгийг завшсан байна гэж үзэх үндэслэлтэй. Замаар цуваргаад хаясан байхаар би очиж хамж аваад явсан гэж байна. Эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа  гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг хэргийн газрын үзлэг тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үнэлснээр шүүгдэгч Ж.Г ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйлдлийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ж.Г  нь замын засвар үйлчилгээнд хэрэглэх гэж байсан эд зүйлсийг буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэх үйлдлийг нотолсон нотлох баримт хэрэгт цугларсан байна гэж дүгнэлээ.

Мөн хэргийн газрын үзлэгээр шүүгдэгч нь өөрийн хашаанд трубаг хураасан, хар өнгийн паниарыг ашигласан гэж тусгасан боловч иргэний нэхэмжлэгч хохирогч Б.Анарын “...хар өнгийн паниар алдагдаагүй харин шар өнгийн паниар мод алдагдсан...” гэх / 1-р хх-ийн 88 / мэдүүлэг, мөн гэрч А.Энхбатын “...Хэзээ эсэхийг нь нарийн сайн санахгүй байна гэхдээ Ж.Г  гуайн хувьд манайхаас татлага худалдаж авч байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө худалдаж авсан санаад байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батгэрэлийн “... 2017 онд манайхыг үйл ажиллагаа явуулах хугацаанд эд зүйл алдагдсан зүйл байхгүй. Биднийг ажлаа зогсоод явснаас хойш эд зүйл алдагдсан байсан. Бид нар 2017 оны 11 дүгээр сард хүйтний улирал эхлээд ажиллах боломжгүй болоод “Зэвт сум” ХХК харуул хамгаалалтын байгууллагадаа хүлээлгэн өгсөн тухайн үед хүлээлгэж өгөхөд эд зүйл бүрэн байсан....” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Г ийн трубаг цагаан өнгийн “Бонго” машинтай залуу труба авчирч өгсөн гэж тогтвортой мэдүүлж байгаа, мөн шахмал хийх зориулалт бүхий паниар, гал тогооны зориулалт бүхий ангор бүс зэрэг нь бусдын өмчлөл гэдгийг тогтоож чадаагүй  зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Г ийг бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйлдэл, гэм буруутай эсэхэд  эргэлзээ төрж байх тул шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Г ийн үйлдлийг 2017 оны 11 сараас 2018 оны 03 дугаар сард болсон гэж яллах дүгнэлтэд бичсэн  энэ нь үйл баримтын цаг хугацаа, хэзээ, юу алдсаныг нарийн тогтоож чадаагүй гэж шүүх үзсэн бөгөөд харин хэрэгт гээгдэл буюу замын дагуу хаягдсан байсан эд хөрөнгийг авто машины ашиглан завшсан гэх нотлох баримт хэрэгт цугларсан байна гэж дүгнэсэн болно.

  Иймд Шүүхээс шүүгдэгч Ж.Г  нь  2017  оны 11 дүгээр сард-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт зам ангийн үйл ажиллагаа явуулж байсан “Ди Ар Жи” ХХК-ийн гээгдэл эд хөрөнгө буюу труба, прус, зэргийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч  Б.Анар гэрч А.Энхбат, Б.Батгэрэл нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Ийм учир Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай мангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчилж шүүхээс шүүгдэгч Ж.Г ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Ж.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.Г ийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн  сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар камерын бичлэг бүхийн СиДи хуурцаг нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг хадгалахыг дурдав.

Шүүгдэгч Ж.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар “цэнхэр өнгийн гогцоо дэгээ бүхий төмөртэй 21 см урттай, 5,5 см урттай, 5.5 см өргөн, 0.4 см зузаан ремен, 7.70 см урттай, 5.5 см өргөн, 0.4 см зузаан ремен”-үүд хураагдсан прокурорын ”2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг эд зүйлийг Шүүхийн тамгын газарт устгахыг даалгаж,  шүүгдэгч Ж.Г ийн эзэмшлийн “98-61 БНА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл”-ийг битүүмжилсэн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон “98-61 БНА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Г эд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Г ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Портер машиныг эзэмшигч Ж.Г эд буцаан олгож шийдвэрлэсэн ба учир нь шүүхээс шүүгдэгч Ж.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчилсэн бөгөөд уг зүйл хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулахаар заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авахдаа энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д “..Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ....хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан заасан тул шүүдэгч Ж.Г ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг хураах шийдвэр гаргаагүй болно.

Шүүгдэгч Ж.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж  нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Г  нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                     

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Ж.Г эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт Ж.Г ийг эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дааган дэл овогт Ж.Г ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Г эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 6. Шүүгдэгч Ж.Г  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар “цэнхэр өнгийн гогцоо дэгээ бүхий төмөртэй 21 см урттай, 5,5 см урттай, 5.5 см өргөн, 0.4 см зузаан ремен, 7.70 см урттай, 5.5 см өргөн, 0.4 см зузаан ремен”-үүд хураагдсан прокурорын ”2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Шүүхийн тамгын газарт устгахыг даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Г ийн эзэмшлийн “98-61 БНА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл”-ийг битүүмжилсэн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон “98-61 БНА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Г эд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.