Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2022/00183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                              

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: , , тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /РД:/-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: , , ******* хотхонд байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох

Орон сууц гаргуулан авах, 19 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Н.******* нь анх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2 байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 23 000 000 төгрөг, хүү 1 990 000 төгрөг, нийт 24 990 000 төгрөг гаргуулах, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ******* ******* ХХК-тай байгуулсан 2 гэрээний төлбөрийг нэгтгэж, 1 давхарт байр авахаар тохиролцсон 44 тоот гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээгээр тохирсон 1 давхрын 1 өөрөө байраа гаргуулан авах, 6 давхрын 1 өрөө байрны төлбөрт төлсөн 19 000 000 төгрөгөө буцааж гаргуулахаар өөрчилжээ.

Шүүх хуралдааны явцад 1 давхрын 1 өөрөө байраа гаргуулан авах гэх шаардлага нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу ******* хотхоны 1 давхарт байрлах 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг нэхэмжлэгч талаас тодруулжээ.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* ******* ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 43 тоот гэрээ байгуулан 6 давхарт байрлах 1 өрөө 38.9 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1 100 000 төгрөгөөр тооцон, урьдчилгаа 15 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөгийг төлсөн.

 

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 44 тоот гэрээ байгуулан 1 давхарт байрлах, 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 200 000 төгрөгөөр тооцож,  урьдчилгаа 3 000 000 төгрөг төлж, сар бүр 500 000 төгрөгийг төлж дуусгахаар гэрээ байгуулан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг төлсөн. ******* ******* ХХК нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 1.2-т заасны дагуу 2020 оны 1 дүгээр улиралд барилгын ажлыг эхэлж, 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй тул 43 тоот гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 19 000 000 төгрөгийг гаргуулах, 44 тоот гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэн байраа авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: Н.*******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд ******* ******* ХХК-ийн Налайх дүүргийн нд баригдаж буй 54 айлын орон сууцнаас 1 давхрын 1 тоот 40 м.кв 1 өрөө байрыг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож, уг орон сууцны зөрүү мөнгө болох 27 000 000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор ******* ******* ХХК-ийн дансанд төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2020 оны 12 дугаар сарын 244-ний өдөр байгуулсан 2 гэрээний төлбөрийг нэгтгэж 1 давхарт авахаар тохиролцсон 44 номер гэрээг хэвээр байлган гэрээний үүргийг хангуулах гэх тодорхойлсон нь ойлгомжгүй, энэ гэрээ нь одоо ч хэрэгжсээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалан бариулах 2 гэрээ хуульд зааснаар байгулуагдсан эсэх эргэлзээтэй. Мөн гэрээний дагуу төлсөн төлбөрийг Ц. гэх хүн хэрхэн зарцуулсан талаар мэдэж байгаа бөгөөд уг мөнгө ******* ******* ХХК-ийн дансанд орж ирсэн. Харин дараа нь хэрхэн зарцуулсныг мэднэ. Нэхэмжлэгч нь байр гаргуулна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4 дах хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй тул 63.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Гэрээнд захирал гарын үсэг зураагүй, энэ нь хуурамч. Нэхэмжлэгчийн мөнгө компанийн дансанд орсон ч үүнийг компаний барилгад зарцуулсан уу, эсвэл өөрөө авсан уу гэдгийг оос тодруулах шаардлагатай гэжээ.

 

            4. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43, 44 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”, Н.*******, ******* ******* ХХК нарын хооронд тохиролцсон гэх бичгийн баримт, Б.*******ээс ******* ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн баримт, Хаан банк ХХК дахь Б.*******ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд авагджээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхийн зүгээс Н.*******ы 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ий үүрэгт төлсөн 19 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу ******* хотхоны 1 давхарт байрлах 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч ******* ******* ХХК нар нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 43 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээр ******* Тауэр төслийн хүрээнд баригдаж буй орон сууцны 6 давхарт байрлах, 38.9 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг м.кв-г 1 100 000 төгрөг, нийт 42 790 000 төгрөгөөр, урьдчилгаанд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төрөг төлж худалдан авахаар,

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 44 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээр ******* Тауэр төслийн хүрээнд баригдаж буй орон сууцны 1 давхарт байрлах, 39.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг м.кв-г 1 200 000 төгрөг, нийт 47 760 000 төгрөгөөр, урьдчилгаанд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт төлбөрийн 10 хувь буюу 4 796 000 төгрөгийг төлж худалдан авахаар тус тус тохиролцож гэрээ байгуулжээ.

3. Зохигчийн хооронд нэг талаас ******* ******* ХХК нь Налайх дүүргийн нд баригдах барилгыг 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нөгөө талаас Н.******* нь 43 тоот гэрээний дагуу 42 790 000 төгрөг, 44 тоот гэрээний дагуу 47 760 000 төгрөгийг тус тус хариу төлөхөөр тохиролцсон харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь гэрээний бүх мөнгөн төлбөрийн үүргийг өөрөө гүйцэтгэсэн, тухайн байрыг өөрөө авна гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь одоо хэлцэж буй гэрээний харилцааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн хооронд үүссэн харилцаа уг маргаанд хамаарахгүй, энэ талаар маргасан этгээд байхгүй болно.

Мөн тухайн гэрээнд ******* ******* ХХК-ийн захирал Ц. гарын үсэг зураагүй гэж маргаж буй боловч энэ талаар мэтгэлцэх эрхээ хуулийн хүрээнд хариуцагч хэрэгжүүлээгүйн зэрэгцээ гэрээний урьдчилгаа төлбөрүүдийг хүлээн авсантай маргахгүй байгаа зэргээр гэрээний харилцаа бодитоор үүссэн болох нь нотлогдсон гэж үзэв.

4. Нэхэмжлэгч Н.******* нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот гэрээнээс татгалзаж, 19 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг гэрээний дагуу ******* тауэрийн 6 давхарт байрлах, 1 өрөө орон сууцны төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож ба энэ үйл баримтад хариуцагч маргахгүй болохоо 2021 оны 10 дугаар сарын 05, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаануудад илэрхийлсэн.

Харин хариуцагчийн маргаж буй тухайн ХХК-ийн дансанд орсон мөнгөн төлбөрийг Ц. цаашид захиран зарцуулсан гэх үндэслэл нь хэргийн маргааны хүрээнд хамаарахгүй, тухайн хуулийн этгээдийн зүгээс буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрх нээлттэй юм.  

5. Хариуцагч ******* ******* ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот гэрээний 1.2, 1.3-т зааснаар 2020 оны 4 дүгээр улиралд орон сууцыг барьж, ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй гэдэгтэй маргаагүй, уг нөхцөл одоо хэргийг шүүхээр шийдвэрлэж буй үед ч арилсан болох нь баримтаар тогтоогдохгүй, энэхүү үүргийн зөрчил нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчийн зөрчилд хамаарч байна. Энэ нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж, тухайн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг нэхэмжилж буй нэхэмжлэгчийн үйлдэл нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үндэслэлтэй байна. Мөн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан цагаас хариуцагчид үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа байсан.

6. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот гэрээнээс татгалзаж, урьдчилсан төлсөн төлбөрийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 19 000 000 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч Н.******* нь 1 давхрын 1 өөрөө байраа гаргуулан авах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа шүүх хуралдааны явцад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу ******* хотхоны 1 давхарт байрлах 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах утгатай болохыг тодруулсан болно.

Энэхүү тодруулсан шаардлага нь урьд хариуцагч талд гардуулсан шаардлагын хүрээнд байх тул хариуцагч талд дахин гардуулах шаардлагагүй, талуудын хоонд үүссэн маргааны хүрээнд багтаж байна.

8. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна. 2021 оны 10 дугаар сарын 05, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанууд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь ******* ******* ХХК-ийн дансанд Н.*******ы төлсөн мөнгө орсон, уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаар Ц. мэдэж байгаа гэх тайлбарыг гаргасан байна.

9. Зохигчийн хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот гэрээний 4.1 дэх хэсэгт захиалагч Н.******* нь захиалсан орон сууцны төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4 796 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл, Н.******* нь гэрээний дагуу тохиролцсон эхний урьдчилгаа төлбөрийг ******* ******* ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн 10 дахь талд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрийн нөхцөлийг өөрчилсөн баримтыг гаргаж өгсөн гэж байгаа ч энэ нь хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд байгуулаагүй, мөн итгэмжлэл олгогдсон асуудал байхгүй учир гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй юм.

10. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот гэрээний 4.1 дэх хэсэгт ... захиалсан орон сууцны нийт үнийг саадгүй төлөх ..., 4.2 дахь хэсэгт ... урьдчилгаа төлбөр ******* ******* ХХК-ийн дансанд төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болох ..., 4.3 дахь хэсэгт ... төлбөрийг 100 хувь төлж дууссаны дараа байрны түлхүүрийг авах эрхтэй ... гэж тус тус заасан байна. Гэтэл захиалагч Н.******* нь гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 4 760 000 төгрөгөөс үлдэх 796 000 төгрөгийг хариуцагчид төлөөгүй, мөн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлэхийг шаардах эрх үүсээгүй байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

11. Зохигчийн хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот гэрээ нь одоо хүчин төгөлдөр байх бөгөөд цаашид гэрээнээс татгалзах, цуцлах, гэрээний хариуцлага тооцох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хохирлоо нэхэмжлэх, гэрээний харилцааг үргэлжлүүлэх эрх талуудад нээлттэй үлдэж байгааг дурдах нь зүйтэй.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болохыг дурдвал зохино.

           13. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 19 000 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож,

            нэхэмжлэлийн шаардлагаас ******* хотхоны 1 давхарт байрлах 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 396 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 252 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,

нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 95 000 төгрөгийг гаргуулан  улсын төсөвт тус тус олгохоор шийдвэрлэв.

15. Хэргийн харьяаллын хувьд зохигч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан харьяаллын дагуу хэргийг тус шүүх хянан шийдвэрлэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмаар товыг мэдэгдсэн, шүүх хуралдаан товлоход саналыг асуусан боловч шүүх хуралдаанд ирээгүй асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 656 дугаар захирамжаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэхээр тогтоосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 19 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож,

          нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу ******* хотхоны 1 давхарт байрлах 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 396 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас 252 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 95 000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт тус тус олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАДРАХ