Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/00679

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХК/ /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л ХХК/ /-д холбогдох,

 

1,105,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Уянгын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбабаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Л ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б17/15 тоо? Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу бидний зүгээс бетон зуурмагийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн.

Талууд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 780,720,01 Отөгрөг, алданги 308,628,005 төгрөг, нийт 1,089,348,015 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тооцоог нийлсэн.

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №4 тоот Арилжааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Лэл-Минерал ХХК нь бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 780,200,000 төгрөг, түүний алданги 324,660,000 төгрөг, нийт 1,105,000,000 төгрөгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хангарьд сити-1 хорооллын А блок байрны 6 дугаар давхарын 107,17 м.кв 4 өрөө орон сууц, мөн байрны 1 дүгээр давхарын 53,73 м.кв орон сууцнуудын 1 м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 402,250,000 төгрөгийн үнийн дүнд нийлүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б17/15 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талууд Арилжааны гэрээ-ээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч Л ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Нэг. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б17/15 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 780,200,000 төгрөг,

Хоёр. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 7,4-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл алданги 324,660,000 төгрөг, нийт 1,105,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Л ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М ХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. 2020 онд дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас БНХАУ-аас нарийн мэргэжлийн ажилчид оруулж ирж үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүлэн гэж төлөвлөсөн байсан ч хил хаагдсантай холбоотойгоор ажиллах хүчээ оруулж ирээгүй тул үйлдвэрийн үйл ажиллагаагаа эрхэлж чадахгүйд хүрсэн.

2021 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр гадаадаас нарийн мэргэжлийн хүмүүс урьж ажлуулан, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өөрчлөлт оруулж, үйлдвэрийг үр ашигтай жигд явуулахаар төлөвлөсөн байсан боловч үйлдвэрийн цахилгааны асуудлаас болж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй. Мөн хил гааль хаагдсантай холбоотойгоор БНХАУ-аас захиалсан тоног төхөөрөмж хил дээр гацсанаас болж бид үйлдвэрээ 2021оны 10 дугаар сараас бүрэн зогсоосон билээ.

Манай компани нь М ХК-ийн тооцоогоор 373,997,020 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээр тайлан балансанд туссан байдаг. Гэвч М ХК -ийн нэхзмжлэж буй авлага нь бодит бус хаана, ямар байршилд бетон зуурмаг авсан талаарх мэдээлэл нь байхгүй, мөн манай хувьцаа эзэмшигч С.Эрдэнэлхамын нэр дээрх үл хөдлөх болон авто машины зогсоол гэх мэт өгч авсан зүйлийг нэг бүрчлэн тусгаагүй зэргээс шалтгаалж уг тооцоог хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлж нэг бүрчлэн нарийн тооцоо нийлэх албан хүсэлт гаргасан боловч М ХК-ийн талаас өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй байгаа учраас бид энэ нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. гэжээ.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б17/15 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны Арилжааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Л ХХК-ийн 2019 оын 05 дугаар сарын 20-ны өдрийн №19/003 Авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Л ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19/102 тоот М ХК-д хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М ХК-ийн 2021 оын 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот Л ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №08/03-21 Нэхэмжлэх, хариуцагчийн баримтаар гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/3066 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №11/1453 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Л ХХК-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 780,200,000(долоон зуун наян сая хоёр зуун мянга) төгрөгийг, алданги 324,660,000(гурван зуун хорин дөрвөн сая зургаан зуун жаран мянга) төгрөгийг, нийт 1,105,000,000(нэг тэрбум нэг зуун таван сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л ХХК нь өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй байгаа учраас бид энэ нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр № Б17/15 Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь № Б17/15 Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

№ Б17/15 Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн захиалгын хуваарийн дагуу бетон зуурмагийг нийлүүлэх, хариуцагч нь бетон зуурмагийг хүлээн авах, захиалсан барааны төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № Б17/15 Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

№ Б17/15 Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр бетон зуурмагийг хариуцагчид худалдах, хариуцагч нь түүний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Мөн зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ-1 гэх/ амаар байгуулсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №19/003 Авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээ болон Гэрээ-1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 780,720,010(долоон зуун наян сая долоон зуун хорин мянга арав) төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №19/003 Авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлийн болон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Арилжааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээ болон Гэрээ-1-т зааснаар нийлүүлсэн бетон зуурмагийн нийт үнэ 780,720,010(долоон зуун наян сая долоон зуун хорин мянга арав) төгрөгөөс үлдэгдэл төлбөр 780,200,000(долоон зуун наян сая хоёр зуун мянга) төгрөгийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.2 дахь заалтад зааснаар үл хөдлөх эд хөрөнгө болон арматур төмрөөр төлж дуусгавар болгохоор хэлцэл хийсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Арилжааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Иргэний эрх, үүргийг ... өөрчлөх ... дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., 236 дугаар зүйлийн 236.1Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 236.1.2үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан; гэж заасан. 

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 780,200,000(долоон зуун наян сая хоёр зуун мянга) төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө болон арматур төмрөөр төлж дуусгавар болгоогүй байх тул бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 780,200,000(долоон зуун наян сая хоёр зуун мянга) төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болоогүй байна.

 

Хариуцагч нь Гэрээ болон Гэрээ-1-т зааснаар бетон зуурмагийн үнийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 780,200,000(долоон зуун наян сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 324,660,000(гурван зуун хорин дөрвөн сая зургаан зуун жаран мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.4-т алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1(тэг аравны нэг) хувь байхаар заажээ.

 

Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 180,000,000(нэг зуун наян сая) төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 1-ийн 1.2-т заасан үүргээ гүйцэтгэж хариуцагчид 180,000,000(нэг зуун наян сая) төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн байх боловч хариуцагч нь Гэрээний 4-ийн 4.3-т зааснаар бетон зуурмагийн үнийг төлөөгүй болох нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №19/003 Авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлийн болон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Арилжааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 180,000,000(нэг зуун наян сая) төгрөгийг төлж барагдуулаагүй болохоо зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №19/003 Авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлийн баримт үйлдсэн байх тул алдангийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 600,200,000(780,200,000-180,000,000=600,200,000) (зургаан зуун сая хоёр зуун мянга) төгрөгт алданги тооцох гэрээг бичгээр байгуулаагүй байх тул уг төлбөрөөс алданги тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар Гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 180,000,000(нэг зуун наян сая) төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 90,000,000(180,000,000x0.1%=180,000, 2019.05.20-2021.06.18=730, 730x180,000=131,400,000, 180,000,000:2=90,000,000) (ерэн сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдсэн 234,660,000(324,660,000-90,000,000=234,660,000) (хоёр зуун гучин дөрвөн сая зургаан зуун жаран мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөр болон алдангийн нийт дүн 1,104,860,000(нэг тэрбум нэг зуун дөрвөн сая найман зуун жаран мянга) төгрөг байх ба нэхэмжлэгч нь зөрүү 140,000(1,105,000,000-1,104,860,000=140,000) (нэг зуун дөчин мянга) төгрөгийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 870,200,000(780,200,000+90,000,000=870,200,000) (найман зуун далан сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 234,800,000(1,105,000,000-870,200,000=234,800,000) (хоёр зуун гучин дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Лелминерал ХХК-иас нийт 870,200,000(найман зуун далан сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдсэн 234,800,000(хоёр зуун гучин дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,508,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Лелминерал ХХК-иас нийт 870,200,000(найман зуун далан сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдсэн 234,800,000(хоёр зуун гучин дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лелминерал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,508,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, шүүгч                                    С.ХИШИГБАТ