Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2022/00763

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “БН” ХХК/ /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ЭД” ХХК/ /-д холбогдох,

 

41,181,885 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,510,785 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “БН” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, өмгөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““БН” ХХК нь “Эй ди конетракшн” ХХК-тай 2019 оны 05-р сарын 21-ний өдөр 05/21-01 дугаартай “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-г байгуулж, Баянгол дүүрэг, 6-р хороонд баригдаж буй БГД-ийн ЗДТГ-ын ажилчдын 50 айлын орон сууцны 340 м.кв вакум цонх, 62.5 м.кв шилэн хаалга, 198,7 м.кв вакум хаалтыг үйлдвэрлэх, суурилуулах ажлыг 2019 оны 05-р өдрийн 21-ний өдрөөс 2019 оны 06-р сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай нийт 94,671,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Манай компани гэрээт ажлыг 2019 оны 11-р сарын 03-ны өдөр бүрэн гүйцэтгэж ажил хүлээлцсэн акт үйлдэн хулээлгэж өгсөн боловч захиалагч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлөөрөө төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээний 2-р зүйлийн 2.2.1-т “Гүйцэтгэгч гэрээний үнийн дүнгийн 50% гүйцэтгэсний дараа захиалагч өөрийн мэдлийн Төмөр зам, Нарны зам 132-р байрны 3-р давхрын 7 тоот болох 47.5 м.кв талбайтай, 2 өрөө сууцны м.кв тутмыг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 104,500,000 төгрөгийг гэрээний үнийн дүнд тооцож гүйцэтгэгчийн өмчид шилжүүлнэ” гээд мөн гэрээний 2.2.3-т “гэрээ батлагдсанаас хойш 15 хоногийн дотор захиалагч нь гүйцэтгэгч талд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийж өгөн орон сууцыг хүлээлгэн өгнө” гэж заажээ.

Тодруулбал, захиалагч нь гэрээг байгуулагдсанаас хойш 15 хоногийн дотор гэрээт ажлын төлбөрт орон сууцны эзэмшлийг бодитоор гуйцэтгэгч талд шилжүүлэн өгч харин өмчлөлийг гэрээт ажлыг 50 хувь гүйцэтгэсний дараа шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Түүнчлэн гэрээний 4-р зүйлийн 4.6-т “Гүйцэтгэгч нь захиалагч талаас ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээт ажпыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэж заасан боловч манай байгууллага нь захиалагч талдаа итгэж хулээцтэй хандаж гэрээт ажлын хөлснөөс нэг ч төгрөг аваагүй ажлаа бүрэн хийж дуусгасан.

Гэтэл захиалагч нь гэрээнд заасан хугацаандаа хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2019 оны 12-р сарын 27-ны өдөр гэрээт ажлын хөлсөнд 2012 онд үйлдвэрлэгдсэн УНЦ 2252 улсын дугаартай LEXUS RX455H загварын машиныг 53,489,215 төгрөгт тооцуулж шилжүүлж өгсөн

Улмаар үлдэгдэл 41,181,885 төгрөгийг гэрээний 5-р зүйлийн 5.1-т заасны дагуу 2019 оны 06-р сарын 11-ний өдрөөс 2019 оны 11-р сарын 03-ны өдрийг хүртэл буюу 145 хоногийн 0.3 хувийн алданги 41,181,885 төгрөг болсон тул нийт гэрээт ажлын хөлснөөс хасч тооцсон гэж захиалагч тап тайпбарлаж төлбөрийг бүрэн төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гом.

Учир нь Нэгт: Дээрх алдангийг захиалагч тал нь тооцоолохдоо гэрээт ажлын нийт хөлс болох 94,671,100 төгрөгөөс хоног тутам 0.3 хувь буюу 284,013*145=41,181,885 төгрөгийн алданги тооцсон байгаа нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-т “Хууль болон гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн талууд хооронд байгуулагдсан гэрээний 5-р зүйлийн 5.1-т “... хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 тэнцэх хэмжээний алдангийг төлнө.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Тодруулбал гүйцэтгэгч тал нь нийт гэрээт ажлын хэдэн хувийг гүйцэтгээгүй байгаагаас буюу уг гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгээс алданги тооцох ёстой боловч захиалагч нь нийт гүйцэптэх ёстой гэрээт ажлын үнийн дүнгээс алданги тооцож байгаа нь хууль болон гэрээгээр тохиролцсон нөхцөлийг зөрчсөн.

Хоёрт: Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно.” гэж заасны дагуу захиалагч талаас 2019 оны 08-р сарын 30-ны өдрийн 2019/037 тоот апбан бичгээр, 2019 оны 09-р сарын 11-ний өдрийн 2019/041 тоот албан бичгээр гэрээт ажлыг 2019 оны 09-р сарын 15-ны өдрийн дотор дуусгах нэмэлт хугацааг гүйцэтгэгч талд тогтоож өгсөн.

Гуравт: Захиалагч тал нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, эхэлж гэрээний үүргээ зөрчсөнөөс болж манай байгууллагад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилт дутаж ажил гүйцэтгэх материал, ажилчдын цалин, хөлсийг тухай бүр нь шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байсан. Түүнчлэн захиалагч тал нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224-р зүйлийн 224.2.3-т заасны дагуу анз болох алданги авах эрхээ алдсан гзж үзэж байна. Улмаар манай байгууллагаас удаа дараа үлдэгдэл ажлын хөлсөө төлөх талаарх шаардлагыг 2019 оны 11-р сарын 27, 28-ны өдрийн албан бичгээр хүргүүлж байсан.

Иймд “ЭД” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс болох 41,181,885 төгрөгийг гаргуулж өгнө. үү.” гэв.

 

Хариуцагч “ЭД” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “БН” ХХКомпаниас манай компанид холбогдуулж гаргасан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,181,885 төгрөг гаргуулах тухай” шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Манай компани болон нэхэмжлэгч нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ” байгуулагдсан нь үнэн.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу хуанлийн 22 хоногт багтаан Нийт 340 метр квадрат талбайд Вакум цонх, 62.5 метр квадрат талбайд Шилэн хаалга, 198.7 метр квадрат талбайд Вакум хаалт хийх үүрэг хүлээсэн.

Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч тал ажлаа эхлүүлэх ёстой хугацаандаа ажлаа эхлүүлэхгүй байсан тул бид Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-T “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.” гэж заасныг үндэслэн орон сууцаа шилжүүлж өгөөгүй юм.

Энэ тухайгаа нэхэмжлэгчид хэлэх үед нэхэмжлэгч тал: “гэрээт ажлаа дуусгасны дараа тооцоо нийлээд, байраа авья” гэх хариуг өгч байсан бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд дунд орон сууцтай холбоотой шаардлага гаргаж байгаагүй нь харагдана.

Мөн хэргийн оролцогч нарын маргаан болоод буй гэрээг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэх акт үйлдсэн тул одоо тухайн дуусгавар болсон гэрээтэй холбоотой ямар ч шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Нэхэмжпэгч болон хариуцагч нар нь гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаан байхгүй. Мөн хийсэн ажлын хэмжээн дээр маргадаггүй. Мөн төлбөрийн нийт үнийн дүн буюу 94,117,100 төгрөгт маргахгүй байгаа. Гол маргаантай асуудал ажил хүлээлцэх хугацаа, үлдэгдэл төлбөр дээр маргаж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч тал манайх алдангид тооцож авна гэсэн. Нэгдүгээрт ажил хүлээлцэх хугацааны талаар хэлье. Ажлыг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хүлээлцэх байсан. Хариуцагч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл вангуард машиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. “ЭД” ХХК-иас “БН” ХХК-д хугацаандаа хий гэсэн албан бичгийг өгөөгүй. 2019 оны 08 сарын 30-ны өдөр болон 09 сарын 14-ний өдөр албан бичиг өгсөн. Иргэний хуулийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч ямар нэгэн байдлаар тухайн төлбөрөө төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалаад ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Хугацаа хэтэрсэн хоног нь тодорхойгүй. Хариуцагч тал өөрөө нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч “ЭД” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани болон “БН” ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 05/21-01 дугаартай “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-ний дагуу “БН” ХХК нь манай компанийн хэрэгжүүлсэн төсөл болох Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 50 айлын орон сууцны төслийн Вакум цонхыг үйлдвэрлэж, угсарч, суурилуулж, бидэнд актаар хүлээлгэн өгсөн. Түүнээс одоо баригдаж байгаа төсөл биш юм.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа шиг үйл явдал болоогүй. Манай компани төлбөрөө төлсөн, харин нэхэмжлэгч тал 2019 оны 12-р сарын 16-ны өдөр үйлдэгдсэн Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх №2 дугаартай актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ор сураггүй алга болсон билээ.

Нэхэмжлэгч нь: 05/21-01 дугаартай гэрээний 1.6-д “Ажил эхлэх хугацаа: 2019 оны 05 сарын 21”, 1.7-д Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: 2019 оны 06 сарын 11” гэж үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох 2019 оны 11-р сарын 03-ны өдөр үйлдсэн Цонх суулгасан актаар нотлогдоно.

Нэхэмжлэгч тал 2019 оны 11-р сарын 03-ны өдөр үйлдсэн Цонх суулгасан актыг үйлдэх хүртэл 1 ширхэг ч цонх хүлээлгэж өгөөгүй бөгөөд гэрээт ажлыг 100 хувь хүлээж авсан цорын ганц акт нь 2019 оны 11-р сарын 03-ны өдөр үйлдэгдсэн болно.

Талууд 05/21-01 дугаартай “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-г 2019 оны 12-р сарын 16-ны өдөр дүгнэж №2 дугаартай актыг үйлдсэн. Уг актаар талууд түс бур дараах эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Үүнд:

Нэхэмжлэгч тал:

- 41,181,885 /дөчин нэгэн сая, нэг зуун наян нэгэн мянга, найман зуун наян тав/ төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх;

- 58,000,000 /тавин найман сая/ төгрөгийн үнэ бүхий УНЦ2252 Улсын дугаартай Lexus RX450H маркийн автомашиныг гэрээний төлбөрт тооцож авах;

- Улсын Комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөх, холбогдох ажилтанд шалгуулж, хүлээлцэх;

- 10 гологдол цонхны шилийг засаж түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд гэрээний төлбөрийн зөрүү болох 4,510,785/дөрвөн сая, таван зуун арван мянга, долоон зуун наян тав/ төгрөгөөс чөлөөлүүлэх;

Хариуцагч тал:

- 58,000,000/тавин найман сая/ төгрөгийн үнэ бүхий УНЦ2252 Улсын дугаартай Lexus RX450H маркийн автомашиныг гэрээний төлбөрт шилжүүлж өгөх;

- 10 гологдол цонхны шилийг засаж түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд гэрээний төлбөрийн зөрүү болох 4,510,785/дөрвөн сая, таван зуун арван мянга, долоон зуун наян тав/ төгрөгөөс нэхэмжлэгч талыг чөлөөлөх;

- Манай компани дээрх актын дагуу 58,000,000/тавин найман сая/ төгрөгийн үнэ бүхий УНЦ2252 Улсын дугаартай Lexus RX450H маркийн автомашиныг гэрээний төлбөрт шилжүүлж өгсөн буюу хариуцагч өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан.

Түүний дараагаар Улсын Комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөлгүй ор сураггүй алга болсон ба 2021 оны 08-р сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхээс дуудан ирүүлэх хуудас ирсэн ийм л үйл баримт болсон болно.

Нэхэмжлэгч тал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 05/21-01 дугаартай “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-г 12-р сарын 16-ны өдөр дүгнэж үйлдсэн №2 дугаартай актад заасан Улсын комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөх, холбогдох ажилтанд шалгуулж, хүлээлцэх үүргээ биелүүлэлгүй ор сураггүй алга болсон тул бид 4,510,785/дөрвөн сая, таван зуун арван мянга, долоон зуун наян тав/ төгрөгөөс чөлөөлөхөөс татгалзаж улмаар энэхүү мөнгөн дүнг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа болно.

Иймд “БН” ХХКомпанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “БН” ХХКомпаниас 4,510,785/дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун ааян тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “БН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Эхлээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлье. 10 цонх гэдэг нь 2019 оны 11 сарын 03-ны өдрийн акг, улсын комисс хүлээж авсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Манайх гэрээний дагуу 1 ч төгрөг авахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэсэн байхад “ЭД” ХХК нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ашиглан машин ав үлдэгдэлд нь тооцъё гэсэн акт байгуулсан. Энэ акгыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой байсан.” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №05/21-01 Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ, №05/21-01 Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээний хавсралт-1, “БН” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/18 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “БН” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/19 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “ЭД” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/037 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ЭД” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/041 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №05/21-02 Төмөр шатны хайс, галын шат, балконы хаалт захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №2 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх акт, хариуцагч талаас баримтаар гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/08 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “БН” ХХК хариуцагч “ЭД” ХХК-д холбогдуулан 41,181,885(дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун наян тав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “ЭД” ХХК нэхэмжлэгч “БН” ХХК-иас 4,510,785(дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун наян тав) төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ЭД” ХХК нь гэрээ дүгнэх акт үйлдсэн тул одоо тухайн дуусгавар болсон гэрээтэй холбоотой ямар ч шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

                                                                

Нэхэмжлэгч “БН” ХХК нь 10 цонх гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №05/21-01 “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-г байгуулсан болох нь №05/21-01 “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-р тогтоогдож байна.

 

№05/21-01 “Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ”-ий 1-ийн 1.2, 1.3, 2-ын 2.2, 2.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 6-р хороо, БГД-ийн ЗДТГ-ын ажилчдын 50 айлын орон сууцны 340 м.кв вакум цонх, 62.5 м.кв шилэн хаалга, 198,7 м.кв вакум хаалтыг нийлүүлэх, угсрах, хариуцагч нь хөлсөнд 47.5 м.кв орон сууцыг тооцож өгөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 1-ийн 1.6, 1.7-д зааснаар нэхэмжлэгч нь ажлыг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дуусгах үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэж дууссан болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийг Гэрээ батлагдсанаас хойш 2(хоёр) өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүйн улмаас Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Гэрээнд Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр ажлыг гүйцэтгэж эхлэх талаар заагаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актаар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.3-т зааснаар ажлын нийт хөлс 94,671,100(ерэн дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга нэг зуу) төгрөг болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 7-ийн 7.2-т зааснаар зохигчид ажлын хөлс 53,489,215(тавин гурван сая дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуун арван тав) төгрөгт 58,000,000(тавин найман сая) төгрөгийн үнэлгээтэй 2252 УНЦ улсын дугаартай, Лексус АрИкс 450эйч маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж, зөрүү 4,510,785(дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун наян тав) төгрөгт илэрсэн гологдол 10 цонхны шилийг засварлаж өгөхөөр тохиролцсон болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актаар тогтоогдож байна.     

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-т “Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:”, 351.1.1-т “... ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх;” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан ажлын үр дүнг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчид ажлын үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ... эрхтэй.”, 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь ... уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна ...”, 202 дугаар зүйлийн 202.5-д “Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх ... гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.” гэж заасан.

 

Гэрээнд зааснаар ажлын нийт хөлс болох 94,671,100(ерэн дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга нэг зуу) төгрөгөөс 41,181,885(дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун наян тав) төгрөгийг алдангид тооцох тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нөхцөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад нийцэхгүй, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа нэхэмжлэгч талд хохиролтой байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41,181,885(дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун наян тав) төгрөгийг алдангид тооцох тухай Гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байх боловч Гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.

 

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актад зохигчид ажлын хөлснөөс 41,181,885(дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун наян тав) төгрөгийг алдангид тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч нь 41,181,885(дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун наян тав) төгрөгийн хөлс бүхий ажлыг Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээний 5-ын 5.1-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хариуцагчид төлнө гэжээ.

 

 Гэрээний 5-ын 5.1 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг 145(нэг зуун дөчин тав) хоногоор хэтрүүлэн гүйцэтгэсэн болох нь Гэрээ болон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актаар тогтоогдож байна.

 

 Гэрээнд заасан ажлын нийт хөлсний үлдэгдэл төлбөр 41,181,885(дөчин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун наян тав) төгрөгөөс алданги 17,914,025(41,181,885x0.3%=123545, 2019.06.11-2019.11.03=145, 123545x154=17,914,025) (арван долоон сая есөн зуун арван дөрвөн мянга хорин тав) төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 23,267,860(41,181,885-17,914,025=23,267,860) (хорин гурван сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун жар) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 17,914,025(арван долоон сая есөн зуун арван дөрвөн мянга хорин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 4,510,785(дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун наян тав) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар ... арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын 10 цонхонд гологдол илэрсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь гологдол илэрсэн 10 цонхыг өөрийн зардлаар зассан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 4,510,785(дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун наян тав) төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “ЭД” ХХК-иас нийт 23,267,860(хорин гурван сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун жар) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БН” ХХК-д олгож, үлдсэн 17,914,025 арван долоон сая есөн зуун арван дөрвөн мянга хорин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “ЭД” ХХК-ийн нэхэмжлэгч “БН” ХХК-иас нийт 4,510,785(дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун наян тав) төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 363,859 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 87,122.56 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 274,289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “ЭД” ХХК-иас нийт 23,267,860(хорин гурван сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун жар) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БН” ХХК-д олгож, үлдсэн 17,914,025 арван долоон сая есөн зуун арван дөрвөн мянга хорин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “ЭД” ХХК-ийн нэхэмжлэгч “БН” ХХК-иас нийт 4,510,785(дөрвөн сая таван зуун арван мянга долоон зуун наян тав) төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжпэгч “БН” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 363,859 төгрөгийг, хариуцагч “ЭД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 87,122.56 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ЭД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 274,289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БН” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ