Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 113

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл,

иргэдийн төлөөлөгч Ү.Билэгцэцэг,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

хохирогч Т.Кунанбай,

хохирогчийн өмгөөлөгч Б.Батмөнх,

шүүгдэгчийн Б.Батням, Д.Батнасан нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Л.Отгонхүүгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Л.Отгонхүү, Б.Батням, Д.Батнасан, Т.Кунанбай нарыг оролцуулан Төв аймгийн Батсүмбэр сумын соёлын төвд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Отгонхүү, Б.Батням, Д.Батнасан, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Кунанбай нарт холбогдох эрүүгийн 201619000248 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, 4 хүүхэд, хадам эхийн хамт Төв Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Борожгон овогтой Даваадуламын Батнасан. /Регистрын дугаар:НБ74101614/

 

Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржин овогтой Баттулгын Батням /Регистрын дугаар:НБ80062914/

 

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага  боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Хужирын тохой 1-14 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 45000 төгрөгөөр торгох ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогтой Лувсангийн Отгонхүү /Регистрын дугаар:НБ78030710/

 

Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын Буудайн толгой 2-64 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Молк овогтой Тайпын Кунанбай /Регистрын дугаар:НБ66122516/гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Батнасан, Б.Батням, Л.Отгонхүү нар нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Уйлантын 5-56 тоотод оршин суух иргэн С.Мөнхбатын хашаанд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим хохирогч Т.Кунанбайтай хамт архидан согтуурч, улмаар Т.Кунанбайг бүлэглэн зодож, бие махбодид  нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Кунанбай нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... Д.Батнасан миний толгойн тус газар юугаар цохисоныг мэдэхгүй, нэг цохисон тэгээд би ухаан алдсан. Намайг нэг сэрэхэд би тухайн гудамжинд Мөөгийгийн /Мөнхбат/ хашааны үүдэнд хэвтэж байсан. Миний баруун талын 3 хавирга хугарсан, уушиг гэмтсэн байсан. Атараа /Отгонхүү/, Баагий /Батням/ нарын аль нэг нь миний хавирга руу өшиглөсөн. Би ухаан алдсан байсан тул хэн нь яг хаана цохиж, зодсоныг мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн боловч, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “...намайг доошоо тонгойсон байхад баруун талаас Л.Отгонхүү, зүүн талаас Б.Батням өшиглөсөн. Б.Батням намайг Батнасангийн “Бонго” машины урд тэврээд цохиулсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлээрээ манайд ирээд ахаа битгий энэ талаар мэдүүлэээч гээд надаас гуйгаад байсан. Би тэгээд л хүн сэтгэл гаргаад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлээгүй” гэж мөрдөн байцаалтын ажиллагаанд зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХнь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 04 сарын 07-ны өдөр би өөрийн эзэмшилийн 23-23 ТӨҮ улсын дугаартай машинхаа крилоныг гагнуулахаар Мөнхбатынд очихдоо замаасаа 2 шил 0.75 граммын ерөөл архи аваад очсон. Тэнд Т.Кунанбай хүүхэдтэйгээ машинаа янзуулах гээд байж байсан. Тэгээд машинаа янзуулангаа бид нар архи хувааж ууцгаацсан. Батцэрэн, Мөнхбат 2 миний машиныг янзалчихаад хүнээс мөнгө авах ёстой гээд хашаанаас гараад явсан. Бид 4 нэлээн согтуу байсан. Гэхдээ би согтуу байсан болсон явдлыг сайн санаж байгаа. Намайг зогсож байсан чинь Кунанбай ах учир зүггүй ирээд намайг боогоод авахаар нь би 2 удаа цохьсон. Тэгээд миний хамраас цус гараад би доошоо суусан тэгээд юу болсон талаар санахгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.Батням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 04 сарын 07-ны  өдөр Отгонхүү, Батнасан бид 3 Мөнхбат ахынд машин янзлуулах гээд очсон. Тэнд Кунанбай ах хүүхэдтэйгээ мотоциклио янзлуулах гээд байж байсан. Тухайн үед бид нар 3 шил архи хувааж уугаад нэлээн согтуу байсан. Батнасан ах Кунанбай ах 2 маргалдаж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Кунанбай ахыг хашаанаас гаргасан” гэв.

Шүүгдэгч Л.Отгонхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэртээ байсан чинь Батнасан ах орж ирээд суманд машины үзлэг ирэх гэж байна хамт төв ороод машины крилон янзуулаад ирье гэхээр нь хамт явсан. Тэгээд тэнд бид нар архи хувааж уусан, би архи уудаггүй болохоор уухгүй гээд уугаагүй. Тэгсэн чинь Кунабай ах Батнасан ахыг өдөөд чи намайг хасаг гэлээ гээд маргалдаад Батнасан ахыг боогоод салтаа руу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би та 2 одоо боль гээд байж байсан. Тэгсэн нэлээн удаан маргалдаж байснаа дуу нь чангараад зодолдоод байхаар нь очиж салгасан. Би зүүн талаас очоод Батнасан ах Кунанбай ах 2-ыг салгасан чинь Батнасан ахын хамраас нь цус гарсан байхаар нь би подволкоор нь цусыг нь арчсан тэгсэн Батням Кунанбай ахыг аваад хашаанаас гарсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Кунанбай шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 04 сарын 07-ны өдөр гагнуурчин Мөнхбатын хашаанд хүүгийн хамтаар очиход Батцэрэн, Мөнхбат 2 гагнуур хийж байсан. Тэгсэнээ та өчигдөр эрт ир гэхэд ирэхгүй яасан юм бэ би өнөөдөр их ажилтай байна гэж байсан. Тэгээд удаагүй байтал Отгонхүү, Батнасан, Батням нар машинтай нэлээн согтуу ирсэн. Мөнхбат бид нарыг ажилтай гээд орхиод явсан. Тэгээд байж байхад хасаг монголоороо маргалдсан. Батнасан намайг халхын хашаанд байгаа шүү гээд бариад авсан. Тэгсэн баруун талаас Отгонхүү намайг өшиглөсөн. Машины зүүн талд Батням баруун талд Отгонхүү байсан. Тэгээд намайг зодож орхичихоод өөрсдөө машинаа асгаагаад хашаанаас гараад явсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Кунанбай хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “04 сарын 08-ны орой эмнэлэгт байхад над дээр Батням Отгонхүү, Батнасан, Батнасангийн ах, Батнямын эхнэр нар очсон. Би таныг өшиглөөгүй ш дээ тохиролций гэж Батнямын эхнэр надад тэгж хэлж байсан. Тэгээд эд нар яваад өгсөн. Би ах нь ямар ч байсан эрүүл болъё гэж хэлсэн” гэв.

 

Мөн Эрүүгийн 201619000248 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

мөрдөн байцаалтанд хохирогч Т.Кунанбайгийн:...Би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төвд гагнуурчин С.Мөөгийгийн хашаан дотор хүүхэд К.Сүкербайн мотоциклийг гагнуулаад, өөрийн машинаа гагнуулах гэсэн боловч гагнуурчин амжихгүй гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ түрүүлээд явуулсан. Харин тухайн үед Батням, Баагий, Атараа гурав нэг шил 750 граммын ерөөл архи авч ирсэн тойруулж байсан. Тухайн үед би тэр архинаас нь 2 хундага уусан өөр уугаагүй. Тэгээд Мөөгий хүнээс мөнгө авах ёстой би Баагий, Атараа нарын машинд гагнаас хийгээд болчихлоо чи хаалга хаагаад гараарай гэж хэлээд Б.Батцэрэн гэх залуугийн хамт яваад өгсөн. Тухайн үед архи дууссан байсан Мөөгийгийн хашааны хаалгыг хаачихаад тэд нарыг явъя гэж хэлэхэд Баагий надад хандаж "Хасаг минь халхын хашаанаас хөөдөг чи хэн юм бэ?" гэж хэлээд түүнээс болж би уурлаад бид хоёр барилцаад авсан. Би түүнд хандаж "чи ингэхгүй шүү дээ намайг хасаг минь гэж дуудаж доромжлох шаардлага байна уу" гэж хэлсэн. Тэгээд зодоон болсон миний толгойн зүүн дээд хэсэгт нэг юмаар цохих шиг болсон. Би нэг хэсэг ухаан алдаад нэг сэрэхэд гудамжинд Мөөгийгийн хашааны үүдэнд байж байсан. Тэр үед Хүрлээ гэх залуу морьтой явж байсан. Би явж чадахгүй, амьсгаа авч чадахгүй байсан тул Ц.Бүрэнбаярын гэрт хүргүүлж Ц.Бүрэнбаяраар гэррүүгээ хүргүүлж тэр оройдоо эмнэлэгт хүргэгдсэн. Д.Батнасан миний толгойн тус газар юугаар цохисныг нь мэдэхгүй, нэг цохисон тэгээд би ухаан алдсан. Намайг нэг сэрэхэд би тухайн гудамжинд Мөөгийгийн хашааны үүдэнд хэвтэж байсан. Миний баруун талын 3 хавирга хугарсан, уушиг гэмтсэн байсан. Атараа, Баагий нарын аль нэг нь миний хавирга руу өшиглөсөн”... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/. .... Би өмнө мэдүүлэг дээрээ тухайн хашаанд болсон зүйлийн талаар дутуу мэдүүлсэн. Тухайн үед хэрүүл маргаан үүсэх гол зүйл нь Бтням хашаанд байхдаа “хасаг хүн, хүн биш” гэж намайг үндэс угсаагаар доромжилж агсараад байсан. Би Батням, Отгонхүү, Батнасан нараас 1 ширхэг төгрөг ч илүү нэхээгүй, тэр гурав өөрсдөө бид гурав танд тус бүр 1 үхэр өгье, Отгонхүү аль эсвэл автомашин өгье,та бид гуравт гомдолгүй гэж хэлээд авраад өгөөч гэж хэлээд байсан. Тэгээд сүүлд Отгонхүүгээс 2 сая төгрөг, Батнямаас 2 сая төгрөгийг өмгөөлөгч Энх-Амгалангаар дамжуулан нийт 3900000 төгрөгийг гар дээрээ авсан. ....Би Батнасангийн портерийн зүүн урд талд зогсож байгаад Батнасантай заамдалцах үед Батнасан намайг цохиж толгой руу доош нь тонгойлгосон, тэр үед Атараа буюу Отгонхүү баруун гар талаас ирээд цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би амьсгалж чадахгүй болсон, түүнээс биш намайг олон удаа нүдэж цохисон зүйл байхгүй. ...Батням тухайн үед миний гарнаас барьж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-230 тал/”,

мөрдөн байцаалтанд гэрч  С.Мөнхбатын ...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна өдөр 13 цагийн орчим Б.Батсүрэн ирээд өөрийнхөө машины урд гуферыг засуулсан. Тэгээд удалгүй Д.Батнасан, Л.Отгонхүү, Б.Батням нар болон ойролцоо Т.Кунанбай ирсэн.  ...Намайг гагнуур хийх үед хашаан дотор Батнасан, Отгонхүү, Кунанбай нар 2 шил 750 граммын архи хувааж уусан нэмж уусан үгүйг мэдэхгүй байна. Би тэд нарыг архи задлаагүй байхад нь та нар болио битгий архи уу гэсэн боловч миний үгэнд оролгүй архи уугаад байсан. ... Би ажлаа дуусгаад 16 цаг өнгөрөөд хүнээс мөнгө авах ажлаар Батсүрэнгийн хамт яваад өгсөн. Гарахдаа Батнасан, Отгонхүү, Батням, Кунанбай нарт хандаж “гарахдаа хашааны хаалга хаачаарай” гэж хэлээд явсан. Манай гэрт хүн байгаагүй юм. Намайг орой ирэхэд хэн ч байгаагүй юм. Кунанбайгийн машин нь байсан. Би ойлгохдоо маргааш юм аа гагнуулах гээд машинаа үлдээсэн юм болов уу гэж ойлгосон. Өөр зүйл болоогүй. Намайг хашаанаас гараад явахад Т.Кунанбай зүгээр байсан. Т.Кунанбай, Д.Батнасан, Л.Отгонхүү, Б.Батням нар архи уугаад бараг дуусаж байсан. Тэгээд миний араас шахуу гарах гэж байгаа юм шиг байсан. Хашаанд хэр удсаныг нь мэдэхгүй. 2-3 шил архи уусан хүмүүс нилээд халамцуу байсан.  Хашаан дотор зодоон болсон шинжтэй зүйл харагдаагүй. ..." гэх мэдүүлэг /хх-23 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Ц.Бүрэнбаярын: Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Уйлантын 5-69 тоотод амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед манай хашаан дотор Т.Кунанбай жаахан халамцуу, орж ирээд намайг хүргээд өгөөч гэж гуйсны дагуу түүнийг сумын төвөөс 1-2 км зайд байрлах гэрт нь эхнэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Т.Кунанбайнгийн толгой нь хагарсан, нүүр нь цусаар бохирлогдсон”. Кунанбай тухайн үед огт юм ярихгүй байсан. Ер нь хүнд зодуулсан шинжтэй байсан. Түүнээс нилээд архи үнэртэж байсан. Гэхдээ гайгүй согтолттой юм ярихгүй байсан. Би юу болоо бэ гэхээр дуугарахгүй юм ярихгүй байсан. Өөрөө манай хашаанд орж ирээд 40 литрийн битоны хажууд “намайг хүргээд өгөөч” гэж сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Л.Отгонжаргалын: Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би одоогоор Төв аймгийн Батсүмбэр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд өглөө 06 цагаас орой 18 цаг хүртэл ажлын таван өдөр бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байгаа юм. 2016 оны 04 сарын 07-ны орой 18 цагийн үед манай төрсөн дүү Отгонхүү надруу утасдаад "бид гурав жаахан уусан байна ирээд аваадах" гэж хэлсэн. Тэгээд би Батсүмбэр сумын төвд байрлах Мөөгийгийн хашаанд очиход тэдний хашаан дотор манай гурав болох Батнасан, Батням, Отгонхүү нар сууж байсан. Манай нөхөр Батнасангийн хамар амнаас нь цус гараад хоолой нь багалзуурдуулсан шинжтэй улайсан байсан. Би түүнийг босгоод явах гэхэд явж чадахгүй хазганаад байсан Тэгээд нэлээд сууж байснаа босож явсан. Та нар хэнтэй зодоон нүдээн хийгээв гэхэд Кунанбай ахтай муудалцаад гар зөрүүлсэн гэж Батнасан хэлсэн юм. Тэгээд яасан юм бэ? гэхэд Батнасан Кунанбай "намайг мөргөсөн, бөлтөгрүү өшиглөсөн, хоолой боосон" гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-21 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч З.Батдэлгэрийн: 2016 оны 04 сарын 07-ны оройн 18:30 цагийн үед тус сумын иргэн Кунанбай нь архи уусан согтолттой, цээжний баруун хэсгээр өвдлөө гээд орь дуу тавиад байсан. Тэгээд намайг үзэхэд биеийн байдал хүндэвтэр архи уусан, асуусан асуултанд үнэн зөв хариулахгүй байсан, нүүр царай нь цонхигор цайвар, хэл уруул хуурайвтар, хэл зузаан цагаан өнгөртэй, зүрхний авиа тод жигд, судас хүчидэл дүүрэлт сулавтар минутанд 84 удаа, артерийн даралт зүүнд 100/70, баруун талд 100/70, уушиг зүүн талд хэвийн амьсгалтай, баруун талд доод хэсгээрээ амьсгал суларсан, амьсгал минутанд 21 удаа, хэвлий зөөлөн, элэг дэлүү хэвийн, шээсний гаралт багавтар, хэсэг газрын үзлэгээр цээжний баруун талын хэсэгт 5-6 хавирганы орчимд тэмтэрхэд маш их эмзэглэлтэй гар хүргэхгүй байсан, экод харахад элэг, цөс дэлүү, нойр булчирхай, бөөр хэвийн, хэвлийн хөндийд сул шингэнгүй байсан. Онош түүний цээжний баруун талын 5,6 дугаар хавирга хугарч уушиг цоорч цус алдсан байх магадлалтай гэдэг онош тавьж түүнд дараах эмчилгээ хийсэн. Харин түүний эхнэр нь хэлэхдээ гудамжинд 2-3 хүнтэй архи уугаад хүнд өшиглүүлсэн гэж хэлж байсан. Өөр зүйлийг хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-235 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч К.Сүкэрбайгийн: Тухайн үед буюу 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 12-13 цагийн үед санагдаж байна аав Кунанбай бид хоёр машин, мотоциклоо янзлуулах гээд очсон юм. Тухайн үед Мөнхбат, Батсүрэн байж байсан. Бид хоёрыг очсоноос 30 гаран минутын дараа Батнасан, Батням, Отгонхүү нар халамцуу ирсэн ба тухайн үед Батнасан жолоо бариад ирсэн. Тэр хэд өөрсдөө 1 шил архи гаргаж ирээд Батнасан, Батням, Отгонхүү, аав Кунанбай нар хувааж уусан. Тухайн үед Мөнхбат ах машин янзалж байна гээд уухгүй байсан Батням нь архиа хундагалаад Батсүрэнг уу гээд шахаад байсан, Батсүрэн уухгүй гээд байсан. Тэгээд Батнасан ах Батсүрэнг архи аваад өг, чи архи авж өгөлгүй их удлаа" гэж хэлээд шаналгасаар байгаад Батсүрэн, Батням нар дэлгүүр явж нэг шил 750 граммын Ерөөл архи авчираад Батнасан, Батням, Отгонхүү нар хувааж уусан. Тухайн үед манай аавын нагац ах Миземхаан машинаа янзалуулахаар ирэхэд нь Батням архи шахаад "Хасаг хүн, хүн биш" гээд хэлээд байсан. Тэр үед Миземхаан машинаа янзалуулаагүй, дараа болъё гээд Батнямын өмнөөс юм ярилгүй яваад өгсөн. Тэгээд би мотоцикьлоо гагнуулчихаад унаад явсан. Намайг булан тойроод явж байхад Мөнхбат, Батсүрэн нар хашаанаасаа гараад машинтай явж байсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-238 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Ч.Бахадхааны: Би тухайн үед яасан юу болсон юм бэ? хэнд зодуулсан юм бэ? гэхэд нутгийн хүмүүст зодуулсан гээд тэр энэ гэж заалгүй тасалсан” гэсэн мэдүүлэг /хх-239 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч С.Хүрэлбаатарын: 2016 оны 04 сарын 07-ны өдөр цэцэрлэг орж зээ охин 3 настай Баярцэцэгийг аваад 5-р хаалганы гудамжаар өөрийн морьтой өгсөөд явж байхад 17:30 цагийн үед Мөнхбатын хашааны хаалганы шонгийн хажуу талд Кунанбай хашааны хаалганы зүүн талын шонг зүүн гараараад түшээд биеийнхээ зүүн хэсгээр налсан сууж байсан. Тэгсэн Кунанбай намайг Бүрэнбаяр ахынд оруулаад өг, би Бүрэнбаяр ахаар гэртээ хүргүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн чинь би босж чадахгүй байна гэж байгаад миний морины буруу талын дэлэн дээрээс чангааж босож ирээд мориноос түшиж Бүрэнбаярын хашаанд оруулсан чинь хашаанд байсан 40 литрийн пидоны хажууд очоод суусан. Тэгээд би гараад явсан зүйл болоогүй, өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-240 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Ж.Зинагийн: 2016 оны 04 сарын 07-ны өдрийн өглөө манай нөхөр Кунанбай гагнуур хийлгэх ажилтай гээд машин, мотоцикльтой хүүхэд Сүкэрбайгийн хамт явсан юм. Тэгээд 18 цагийн үед Бүрэнбаяр гэх хүн "танай нөхөр ийм болчихож" гэж хэлээд манай нөхөрийг гэрт авчирч өгсөн ба Кунанбайгийн толгой нь хагарч цус гарсан, нуруу хэсэгтээ халцарсан баруун хавирга хэсгийн газарт хөхөрч няцарсан, орь дуу тавьж байсан. Би Кунанбайгаас чамайг хэн зодсон юм бэ? гэж асуухад "Батнасан, Атараа, Батням гурав зодчихлоо" гэж хэлж байсан. Өөр илүү дутуу зүйл хэлээгүй, би сумын цагдаад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Тэгээд эмнэлгээс гарж ирсэний дараа 2016 оны 04 сарын 20-доор санагдаж байна Л.Отгонхүү ганцаараа надтай уулзаад "Зинаа эгчээ надад үнэхээр хэцүү байна, би урд өмнө нь эд нарын өмнөөс хэрэг үүрээд модны хэргээр шорон яваад ирсэн, одоо надад дахиж шоронд явах хэцүү байна, Кунанбай ах өөрөө мэдэж байгаа шүү дээ, Батням хасаг хүн хүн бишээ гэж хэлээд эх үүсвэрийг нь тавьж маргаан үүсгэсэн. Тэр үед Батнасан ах гартаа юу барсаныг нь анзаараагүй ямар ч байсан Кунанбай ахыг цохиод унагаасан, түүний толгойноос цус гарч байсан.  Би тэр хоёрыг салгасан шүү дээ, би хэлмэгдэх гээд байна" гэж хэлсэн. Манай нөхөр Кунабайгийн ахтай Батням нь уулзахдаа "Тухайн үед Атараа буюу Отгонхүү өшиглөөд жийчихсэн юм, Та дүүдээ хэлээд өгөөчээ" гэж хэлсэн байна лээ. 2016 оны 08 сард анхны шүүх өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан Батнямаас 2 сая төгрөг, Отгонхүүгээс 2 сая төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-241 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Т.Кажистын: Батням над дээр 04 сард өдрийг нь тодорхой мэдэхгүй байна Батсүмбэр суманд гэртээ байхад Батням манай гэрт ирээд “ах минь уучлаарай, зодоон цохион болчихлоо та Кунанбай ахад хэлээд зохицуулаад өгөөч” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-244 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Ч.Мизимхааны: Би тухайн үед засварчин Мөөгий буюу Мөнхбаатар машины дохионы суурийг гагнуулах зорилгоор очсон юм. Тухайн үед хашаан дотор Кунанбай хүүхэдтэйгээ Батням, Атараа, Батнасан, Батсүрэн, Мөнхбат нар байж байсан. Мөнхбат гагнуур хийгээд хажуу талд нь Батсүрэн туслаад сууж байсан. Гражын урд талд Батням архи хундагалаад Батнасан, Отгонхүү нар хажуу талд нь сууж байсан. Надад Батням архи хийж өгөхөөр нь би уудгүй юм гэж хэлээд аваагүй. Батням намайг уучих гээд архиар шахаад байсан, би уугаагүй 5 жил болж байгаа юм. Тэгээд Мөнхбат би ажил ихтэй байгаа та маргааш ир хэлэхээр нь би удаагүй яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-246 тал/,

мөрдөн байцаалтанд шинжээч Э.Дэлгэрхүүгийн: Би түүний өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэргийн 124 дүгээр хуудасны ар талд цээжний хөндийд гуурс тавьсан ажилбарын тэмдэглэл байна. Тус ажилбарын тэмдэглэлийн өдрийг хараад 2016 оны 04 сарын 02-ны өдөр байна гэж дүгнэлтэнд тусгагдсан гэхдээ өвчний түүх нээсэн хугацаа нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны 10 цагт нээгдсэнээр эмчилгээ үйлчилгээг явуулах бөгөөд бичгийн хувьд гаргац муутай тул 02,08 гэж уншигдахаар байна сайн харвал 08-ны өдөр байсан байна” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-09 тал/,

мөрдөн байцаалтанд шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “Цээжний хэнхэрцэгийн баруун талд 4,5,6-р хавирга хугарал, баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт цээжний хөндийн хий хуралдалт, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчилэлээр үүснэ. Цээжний хэнхэрцэгийн баруун талын 4,5,6-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт цээжний хөндийн хий хуралдалт нь хүнд зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Духанд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цээжинд мэс ажилбар хийсэн талаар 17520 тоот өвчний түүхэнд бичсэн байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-02 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Х.Батдэлгэрэхийн:“Тухайн үед цээжний хөндийгөөс 900 миллитер хий соруулж авч уушиг сэргээх эмчилгээ хийсэн.  ...Би энэ хүний нэр нь содон болохоор санаж байсан” гэх мэдүүлэг /хх-243 тал/,

 

-Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 175 тоот

Т.Кунанбайн биед цээжний хэнхэрцэгний баруун талд 4,5,6-р хавирганд хугарал, баруун уушиганд бүрэн бус уналт, няцралт, цээжний хөндийд хий, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх- 34 тал/,

 

-Орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ  /хх-36 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 659 тоот

Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны №175 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.Т.Кунанбайн биед цээжний хэнхэрцэгний баруун талд 4,5,6-р хавирганд хугарал, баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт, няцралт, цээжний хөндийн хий хуралдалт, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай учир шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээч нарын дүгнэлт/хх-39 тал/,

        -хохирлын баримтууд /хх-108-116 тал/,

-Т.Кунанбайн өвчний түүх /1-р хавтас хх-121-127 тал, 2-р хавтас хх-45-51 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-219 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-220-221 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-222, 226 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-223,227 тал/,

-битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-224, 228 тал/,

 

-шүүгдэгч Д.Батнасанг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-54-55/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-56-57/, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар дахин /1-р хавтас хх-20 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ял өөрчлөн сонсгож /1-р хавтас хх-21-22 тал/ байцаасан тэмдэглэл байцаасан тэмдэглэл,  

шүүгдэгч Л.Отгонхүүг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-60 тал/, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр дахин /хх-61 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар /хх-25 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин /хх-26 тал/ байцаасан тэмдэглэл,

шүүгдэгч Б.Батнямыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-58 тал/, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр дахин /хх-59 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-23-24 тал/, байцаасан тэмдэглэл,

шүүгдэгч Т.Кунанбайг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-16 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр дахин /хх-17 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-18-19 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин /хх-26 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч Д.Батнасангийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /2-р хавтас хх-27/,

   -шүүгдэгч Б.Батнямын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /2-р хавтас хх-28/,

-шүүгдэгч Л.Отгонхүүгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “урьд 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 45000 төгрөгөөр торгох ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан” гэх лавлагаа /2-р хавтас хх-29 тал/,

-шүүгдэгч Т.Кунанбайгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /2-р хавтас хх-30 тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

 Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад үзвэл:

 

 Нэг: Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн талаар.

 Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Д.Батнасан, Б.Батням, Л.Отгонхүү нарыг бүлэглэн иргэн Т.Кунанбайг зодож бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Отгонхүү, Б.Батням, Д.Батнасан нар нь хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Батнасангаас “2016 оны 04 сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төвд гагнуурчин Мөөгий гэж дууддаг айлд очиж өөрийн эзэмшилийн 23-23 ТӨВ улсын дугаартай бонго автомашины крилоныг гагнуулж янзлуулсан юм. Тухайн үед Кунанбай өөрийнхөө машин мотоцикльд гагнуур хийлгэж байсан. Мөөгий Кунанбайд хандаж "таны мотоциклийг янзалчихлаа машинд чинь юм хийхгүй маргааш ир одоо явж бай" гэж хэлсэн. Мөөгийг миний машины крилоныг гагнах хооронд Отгонхүү, Батням, Кунанбай, бид нар 2 шил 750 граммын Ерөөл архи хувааж уусан юм. Тухайн үед Мөөгий, Батсүрэн нар эхний шил архинаас бага зэрэг амссан өөрөөр уугаагүй. Тэгээд бид хэд нэлээд согтсон Мөөгий хүнээс авлагатай гээд "та нар согтуу юм чинь машинтай яваад яахав тэгж хаалга хаагаад яваарай" гэж хэлээд Батсүрэнгийн хамт яваад өгсөн. Харин тэр үед Отгонхүү, Батням, Кунанбай бид дөрөв үлдээд байж байхад юу болсон юм Кунанбай нэг мэдэхэд хэд намайг барьж аваад нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэр үед Отгонхүү ирж салгаад хашаанаас Кунанбайг гаргасан. Харин Кунанбай буцаж орж ирээд намайг барьж авхаар нь би түүнд хандаж "ах яах гээд байгаа юм болио" гэж хэлсэн боловч намайг дахин нэг удаа мөргөж, бөлтөгрүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид түүний нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон юм. Миний хамраас цус гарахаар нь би суусан. Тэгээд бид хоёр барилцаж зодолдоогүй. Отгонхүү, Батням нар сүүлийнх дээр салгаад Кунанбайг хашаанаас гаргасан байсан. Өөр зүйл болоогүй. Архи уухын өмнө зүгээр л юм яриад байж байсан. Харин намайг ямар нэгэн шалтгаангүй барьж аваад мөргөж зодсон юунаас болсонг нь мэдээгүй. Тэгээд би түүний нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисон, өөрөөр цохиж зодоогүй. Тухайн үед түүний толгойных нь орой дээрээс цус гарж байсан. Би ямар нэгэн эд зүйлээр цохиж зодоогүй, Кунанбай өөрөө намайг мөргөхдөө толгойгоо гэмтээсэн юм уу мэдэхгүй байна.Бид хоёрын хувьд хэн, хэн нь нэлээд согтсон байсан. Миний хувьд болсон зүйлийг мэдэж байгаа. Согтох нь согтсон байсан намайг зүгээр сууж байхад ирээд мөргөсөн юм. ...Тэр хоёр зодоонд оролцоогүй бид хоёрыг зүгээр салгасан шүү дээ” /1-р хавтас хх-57 тал/ гэж, шүүгдэгч Б.Батнямаас “...Би угаасаа архи уусан болохоос зодоонд оролцоогүй, Кунанбайг цохиж зодоогүй” /2-р хавтас хх-23 тал/ гэж,  шүүгдэгч Л.Отгонхүүгээс “ .. тухайн үед Кунанбай Батнасан ахыг өшиглөөд маргалдаж эхэлсэн юм. Батням бид хоёр маргаанд, зодоонд огт оролцоогүй. Эхлээд маргалдаж зодолдсоны дараа салгаад би өөрөө автомашины хойд талд гадаа байрлах сандал дээр сууж хэвтэж байхад машины урд талд Кунанбай, Батнасан нарын дуу нь чангараад байсан тул яваад очих үед Батнасангийн хамраас цус гарсан байдалтай, Кунанбай ахын толгойн дух хэсэг шалбарч цус гоожиж байсан. Тэгээд Кунанбай ах хаалгаар зүгээр гараад явсан дахиж орж ирээгүй. Тэр үед хаалга дуугарах үед харахад Батням хаалга хааж байсан гадаа Кунанбайтай уулзсан үгүйг мэдэхгүй байна” /2-р хавтас хх-26 тал/ гэж тус тус мэдүүлсэн.

   Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Кунанбай нь “Би Батнасангийн портерийн зүүн урд талд зогсож байгаад Батнасантай заамдалцах үед Батнасан намайг цохиж толгой руу доош нь тонгойлгосон, тэр үед Атараа буюу Отгонхүү баруун гар талаас ирээд цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би амьсгалж чадахгүй болсон, түүнээс биш намайг олон удаа нүдэж цохисон зүйл байхгүй. ...Батням тухайн үед миний гарнаас барьж байсан” гэж /1-р хавтас хх-230 тал/” шүүгдэгч Д.Батнасан нь хохирогч Т.Кунанбайн толгойн хэсэгт цохьсон, шүүгдэгч Л.Отгонхүү нь түүний баруун талын хавирга руу өшиглөсөн шүүгдэгч Б.Батням нь хохирогчийн гараас барьж байсан талаар хохирогч Т.Кунанбай мэдүүлдэг.

Дээрх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдсан үйл баримтыг гэрч Зина “Тэгээд эмнэлгээс гарч ирсэний дараа 2016 оны 04 сарын 20-доор санагдаж байна Л.Отгонхүү ганцаараа надтай уулзаад "Зинаа эгчээ надад үнэхээр хэцүү байна, би урд өмнө нь эд нарын өмнөөс хэрэг үүрээд модны хэргээр шорон яваад ирсэн, одоо надад дахиж шоронд явах хэцүү байна, Кунанбай ах өөрөө мэдэж байгаа шүү дээ, Батням хасаг хүн хүн бишээ гэж хэлээд эх үүсвэрийг нь тавьж маргаан үүсгэсэн. Тэр үед Батнасан ах гартаа юу барьсаныг нь анзаараагүй ямар ч байсан Кунанбай ахыг цохиод унагаасан, түүний толгойноос цус гарж байсан. Би тэр хоёрыг салгасан шүү дээ, би хэлмэгдэх гээд байна" гэж хэлсэн. Батням  тухайн үед Атараа буюу Отгонхүү өшиглөөд жийчихсэн юм та хэлээд өгөөч гэж хэлсэн байсан” гэж нотлон мэдүүлсэн.

    Түүнчлэн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батнасан нь хохирогч Т.Кунанбайн толгойн тус газарт 2 удаа цохьсон талаар,

    Шүүгдэгч Б.Батням  мөрдөн байцаалтанд “Л.Отгонхүүг хохирогч Т.Кунанбайн баруун талын хавирга хэсэгт өшиглөсөн” талаар,

    Шүүгдэгч Л.Отгонхүү, Б.Батням нар нь шүүгдэгч Д.Батнасанг хохирогч Т.Кунанбайн толгойн тус газарт 2 удаа цохьсон өөр зодсон цохьсон зүйлгүй” гэж  тус тус мэдүүлж шүүгдэгч, гэрч нар хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалжийг болон шүүгдэгч нар нь нэг нэгнийхээ  үйлдлийг давхар гэрчлэн мэдүүлдэг ба эдгээр үйл баримт нь хоорондоо тохирч байна.

         

            Хохирогч Т.Кунанбайн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №175, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №659 тоот дүгнэлтэнд “Кунанбайгийн бие махбодид цээжний хэнхэрцэгийн баруун талд 4,5,6-р хавирга хугарал, баруун уушины няцрал, бүрэн бус авчилт, цээжний хөндийн хий хуралдалт, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтэл” гэж /2 хавтас хх-40 тал/,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ нь өөрийн гаргасан №659 тоот дүгнэлтээ тайлбарлан “цээжний хэнхэрцэгийн баруун талд 4,5,6-р хавирга хугарал нь гэмтлийн хүндэвтэр, баруун уушины няцрал бүрэн бус авчилт, цээжний хөндийн хий хуралдал нь хүнд зэрэгт, духанд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж хохирогчийн бие махбодид хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэд хэдэн гэмтлийн зэрэгт хамаарагдах гэмтэл учирсан талаар мэдүүлжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж заасан.

    Эрүүгийн 201619000248 дугаартай хэрэг болон яллах дүгнэлтэнд тусгагдсан баримтаар хохирогч Т.Кунанбайн бие махбодид учирсан “баруун талын 4,5,6-р хавирганы хугарлын улмаас баруун уушиганд бүрэн бус уналт, цээжний хөндийд хий хуралт” гэх хүнд гэмтлийг шүүгдэгч нарын хэний ямар үйлдлийн улмаас хэрхэн учирсан эсэх, шүүгдэгч нар хэрхэн бүлэглэн зодсон эсэхийг, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй атлаа шүүгдэгч нарын бүгдийг нь бүлэглэн зодож бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй байх тул шүүх шүүгдэгч нэг бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэр хэмжээ гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг харгалзан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батням, Д.Батнасан нарыг бүлэглэн “хохирогч Т.Кунанбайн бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэх үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батнямд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Харин хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон гэрч Ц.Оюун-Эрдэнийн “духанд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэх /хх-02 тал/ мэдүүлгээр шүүгдэгч Д.Батнасан нь хохирогч Т.Кунанбайн толгойн хэсэгт 2 удаа цохьсон дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэлд хамаарагдаж байх тул Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батнасанг бүлэглэн “хохирогч Т.Кунанбайн бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэх үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгож,

         шүүгдэгч Л.Отгонхүүг Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батнасан, Б.Батням нартай бүлэглэн “хохирогч Т.Кунанбайн бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйчлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Т.Кунанбай нь 2016 оны 4 сарын 7-ны өдрийн 16 цагийн орчим шүүгдэгч Л.Отгонхүү, Б.Батням, Б.Батнасан нартай уулздаг ба тэдэнтэй уулзахдаа нүүрэндээ ил харагдах шарх сорвигүй байсан талаар гэрчүүд мэдүүлдэг ба шүүгдэгч нартай архи ууж маргалдан зодолдсоны дараа 17 цагийн орчим шүүгдэгч нараас салахдаа биедээ гэмтэл авсан тухайн гэмтэл нь шинэ гэмтэл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

           Түүнчлэн шүүгдэгч Л.Отгонхүү нь хохирогч Т.Кунанбайгийн цээжний баруун талд өшиглөсний улмаас хохирогч Т.Кунанбайн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            мөрдөн байцаалтанд хохирогч Т.Кунанбайгийн: “Би Батнасангийн портерийн зүүн урд талд зогсож байгаад Батнасантай заамдалцах үед Батнасан намайг цохиж толгой руу доош нь тонгойлгосон, тэр үед Атараа буюу Отгонхүү баруун гар талаас ирээд цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би амьсгалж чадахгүй болсон, түүнээс биш намайг олон удаа нүдэж цохисон зүйл байхгүй, тэр гурав машин асаагаад намайг хаяад явсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-230 тал/, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар,

         -гэрч Ч.Бахадхааны: Би тухайн үед яасан юу болсон юм бэ? хэнд зодуулсан юм бэ? гэхэд нутгийн хүмүүст зодуулсан гээд тэр энэ гэж заалгүй тасалсан” гэсэн мэдүүлэг /хх-239 тал/, гэрч С.Хүрэлбаатарын: 2016 оны 04 сарын 07-ны өдөр цэцэрлэг орж зээ охин 3 настай Баярцэцэгийг аваад 5-р хаалганы гудамжаар өөрийн морьтой өгсөөд явж байхад 17:30 цагийн үед Мөнхбатын хашааны хаалганы шонгийн хажуу талд Кунанбай хашааны хаалганы зүүн талын шонг зүүн гараараад түшээд биеийнхээ зүүн хэсгээр налсан сууж байсан. Тэгсэн Кунанбай намайг Бүрэнбаяр ахынд оруулаад өг, би Бүрэнбаяр ахаар гэртээ хүргүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн чинь би босож чадахгүй байна гэж байгаад миний морины буруу талын дэлэн дээрээс чангааж босож ирээд мориноос түшиж Бүрэнбаярын хашаанд оруулсан чинь хашаанд байсан 40 литрийн пидоны хажууд очоод суусан. Тэгээд би гараад явсан зүйл болоогүй, өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-240 тал/, гэрч Ж.Зинагийн: 2016 оны 04 сарын 07-ны өдрийн өглөө манай нөхөр Кунанбай гагнуур хийлгэх ажилтай гээд машинтай, мотоцикльтой хүүхэд Сүкэрбайгийн хамт явсан юм. Тэгээд 18 цагийн үед Бүрэнбаяр гэх хүн "танай нөхөр ийм болчихож" гэж хэлээд манай нөхөрийг гэрт авчирч өгсөн ба Кунанбайгийн толгой нь хагарч цус гарсан, нуруу хэсэгтээ халцарсан баруун хавирга хэсгийн газарт хөхөрч няцарсан, орь дуу тавьж байсан. Би Кунанбайгаас чамайг хэн зодсон юм бэ? гэж асуухад "Батнасан, Атараа, Батням гурав зодчихлоо" гэж хэлж байсан. Өөр илүү дутуу зүйл хэлээгүй, би сумын цагдаад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Тэгээд эмнэлгээс гарж ирсэний дараа 2016 оны 04 сарын 20-доор санагдаж байна Л.Отгонхүү ганцаараа надтай уулзаад "Зинаа эгчээ надад үнэхээр хэцүү байна, би урд өмнө нь эд нарын өмнөөс хэрэг үүрээд модны хэргээр шорон яваад ирсэн, одоо надад дахиж шоронд явах хэцүү байна, Кунанбай ах өөрөө мэдэж байгаа шүү дээ, Батням хасаг хүн хүн бишээ гэж хэлээд эх үүсвэрийг нь тавьж маргаан үүсгэсэн. Тэр үед Батнасан ах гартаа юу барсаныг нь анзаараагүй ямар ч байсан Кунанбай ахыг цохиод унагаасан, түүний толгойноос цус гарж байсан. Би тэр хоёрыг салгасан шүү дээ, би хэлмэгдэх гээд байна" гэж хэлсэн. Манай нөхөр Кунабайгийн ахтай Батням нь уулзахдаа "Тухайн үед Атараа буюу Отгонхүү өшиглөөд жийчихсэн юм, Та дүүдээ хэлээд өгөөчээ" гэж хэлсэн байна лээ. 2016 оны 08 сард анхны шүүх өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан Батнямаас 2 сая төгрөг, Отгонхүүгээс 2 сая төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-241 тал/, гэрч Т.Кажистын: Батням над дээр 04 сард өдрийг нь тодорхой мэдэхгүй байна Батсүмбэр суманд гэртээ байхад Батням манай гэрт ирээд “ах минь уучлаарай, зодоон цохион болчихлоо та Кунанбай ахад хэлээд зохицуулаад өгөөч” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-244 тал/, №175 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-34 тал/, №659 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-38-39 тал/, мөрдөн байцаалтанд шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “Цээжний хэнхэрцэгийн баруун талд 4,5,6-р хавирга хугарал, баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт цээжний хөндийн хий хуралдалт, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчилэлээр үүснэ. Цээжний хэнхэрцэгийн баруун талын 4,5,6-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт цээжний хөндийн хий хуралдалт нь хүнд зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Духанд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цээжинд мэс ажилбар хийсэн талаар 17520 тоот өвчний түүхэнд бичсэн байсан” /2-р хавтас хх-02 тал/, гэрч Х.Батдэлгэрэхийн “Тухайн үед цээжний хөндийгөөс 900 миллитер хий соруулж авч уушиг сэргээх эмчилгээ хийсэн.  ...Би энэ хүний нэр нь содон болохоор санаж байсан”  гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Отгонхүүг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг,

      

-шүүгдэгч Д.Батнасан нь хохирогч Т.Кунанбайгийн толгойн тус газар цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Кунанбай, гэрч Л.Отгонжаргал, Ц.Бүрэнбаяр нарын мэдүүлэг болон шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “Духанд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /2-р хавтас хх-02 тал/, гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

 

Шүүгдэгч Д.Батнасангийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Дээрх гэмт хэрэг нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дахь хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Батнасанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

 

          2.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Кунанбай нь эмчилгээ болон бусад зардалд 5914750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар эм тарианы зардлын 632617 төгрөг, шатахууны 160000 төгрөг, замын зардалын 20000 төгрөг нийт 812617 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Мөрдөн байцаалт шүүхийн шатанд шүүгдэгч Л.Отгонхүү 2000000 төгрөг, шүүгдэгч Б.Батням 2000000 төгрөг шүүгдэгч Д.Батнасан 620000 төгрөгийн нийт 4620000 төгрөгийн хохирлыг хохирогч Т.Кунанбайд төлсөн байна.

 Нотлох баримтын шаардлага хангасан 812617 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Л.Отгонхүү, Б.Батням, Б.Батнасан нар нь төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй байна.

 Үүнээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагад өмгөөлөгчийн зардалд 300000 төгрөгийн/гэрээн дээрээ 500000 гэж байгаа боловч өмгөөлөгчид бэлэн мөнгө төлсөн баримтан дээр 300000 төгрөг байна./ нэхэмжлэлийн гаргасан байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхэд тусгагдаагүй байх тул хохирогчийн өмгөөлөлийн төлбөрт нэхэмжилсэн 300000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр нотлох баримтын шаардлага хангаагүй боловч мөрдөн байцаалт шүүхийн шатанд шүүгдэгч нарын төлсөн 4620000 төгрөгийг шүүгдэгч нарын хэн аль нь нэхэмжлээгүй байх тул хохирогч Т.Кунанбайгийн нийт нэхэмжилсэн 5914750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч нарын төлсөн 4620000 төгрөгийг хасч үлдэгдэл 1294750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үлдэж байна.

 

Үүнээс өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 300000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Т.Кунанбай нь 994750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

   3.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон битүүмжилсэн эд зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч Д.Батнасан эзэмшилийн “Бонго” маркийн 23-23 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгдэгч Л.Отгонхүүгийн эзэмшлийн 2 үнээ, шүүгдэгч Б.Батнямын эзэмшлийн 1 үхэр битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч Д.Батнасан, Л.Отгонхүү, Б.Батням нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

              Төв аймгийн Прокурорын газраас 201619000248 тоот эрүүгийн хэрэгт хавсарган 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлж авсан СД 1 ширхэгийг шүүхэд ирүүлсэн байх тул уг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

         Хоёр: Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн талаар:

          Шүүгдэгч Т.Кунанбай нь мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          - мөрдөн байцаалтанд хохирогч Т.Кунанбай 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “... Д.Батнасан миний толгойн тус газар юугаар цохисоныг мэдэхгүй, нэг цохисон тэгээд би ухаан алдсан. Намайг нэг сэрэхэд би тухайн гудамжинд Мөөгийгийн /Мөнхбат/ хашааны үүдэнд хэвтэж байсан. Миний баруун талын 3 хавирга хугарсан, уушиг гэмтсэн байсан. Атараа /Отгонхүү/, Баагий /Батням/ нарын аль нэг нь миний хавирга руу өшиглөсөн. Би ухаан алдсан байсан тул хэн нь яг хаана цохиж, зодсоныг мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн боловч, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “...намайг доошоо тонгойсон байхад баруун талаас Л.Отгонхүү, зүүн талаас Б.Батням өшиглөсөн. Б.Батням намайг Батнасангийн “Бонго” машины урд тэврээд цохиулсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлээрээ манайд ирээд ахаа битгий энэ талаар мэдүүлэээч гээд надаас гуйгаад байсан. Би тэгээд л хүн сэтгэл гаргаад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлээгүй” гэж мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Кунанбай 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17 тал/, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдон байх тул шүүгдэгч Т.Кунанбайг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Кунанбай нь “би зориуд худал мэдүүлэг өгөөгүй” гэж мэдүүлж байх боловч энэ мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдоогүй, дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул түүний мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

        Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

        -Шүүгдэгч Л.Отгонхүү нь урьд 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 45000 төгрөгөөр торгох ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан байна.

          Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 5 сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байна.

         Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “ хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд болно.” гэж заасан.

 Шүүгдэгч Л.Отгонхүү нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж ялгүй болох хугацаа нь 2019 оны 05 сарын 27-ны өдөр  дуусахаар байна.

  Л.Отгонхүү нь хуульд заасан ялгүй болох хугацаа нь дуусаагүй байхад согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р баг Уйлантын 5-56 тоот хашаанд 2016 оны 04 сарын 7-ны өдрийн 17 цагийн орчим иргэн Т.Кунанбайн цээжний баруун талд өшиглөсний улмаас түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлджээ. 

2015 оны 8 сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.д  “ 2006 оны 6 сарын 23-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.”гэж,

 6 дугаар зүйлийн 6.1.1-т “ Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг ...”хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Л.Отгонхүүгийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж ялаа эдэлж дууссаны дараа ялгүй болох хугацаанаас үлдсэн /2014 оны 5 сарын 27-ны өдрөөс үлдсэн/ хугацааг хэрэгсэхгүй болгож, Л.Отгонхүүг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

 Шүүхээс шүүгдэгч Л.Отгонхүүд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, шүүгдэгч Л.Отгонхүү нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Мөн шүүгдэгч Л.Отгонхүүгийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилсөн ба шүүгдэгч Т.Кунанбайн хувийн байдал анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Батнасан, Л.Отгонхүү, Б.Батням, Т.Кунанбай нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Отгохүүгийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойшхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батнямд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг зааснаар,

-шүүгдэгч Л.Отгонхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

4.Шүүгдэгч Боржигон овогтой Лувсангийн Отгонхүүг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг,

 шүүгдэгч Борожгон овогтой Даваадуламын Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг,

шүүгдэгч  Молк овогтой Тайпын Кунанбайг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батнасанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Отгонхүүг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кунанбайг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Отгонхүүд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Кунанбайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

8.Д.Батнасан, Б.Батням нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

9.Энэ шүүх хуралдаанаар бусдад гаргуулах хохирол төлбөргүй, Л.Отгонхүү, Т.Кунанбай, Д.Батнасан нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Кунанбайд ялтан Л.Отгонхүү 2000000 төгрөг, Д.Батнасан 620000 төгрөг, Б.Батням 2000000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Т.Кунанбай нь 994750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Кунанбайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Кунанбайд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Кунанбайд нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Д.Батнасангийн эзэмшилийн “Бонго” маркийн 23-23 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ялтан Л.Отгонхүүгийн эзэмшилийн 2 үнээ, Б.Батнямын эзэмшилийн1 үнээ битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

15.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Батням, Д.Батнасан, ялтан Т.Кунанбай нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

16.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Отгонхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

17.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

18.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батням, Д.Батнасан, Т.Кунанбай нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Л.Отгонхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ    

 

   ШҮҮГЧИД                          Ж.МӨНХТУЯА

 

Ю.ЭНХМАА